Categories
мэдээ нийгэм

ЦДБЭЧ-ийн дуучид олон улсын наадмаас гранпри шагнал хүртжээ

Дэлхийн 23 орны 600 гаруй шилдэг уран бүтээлчид чуулсан БНАСАУ-ын “Хаврын баяр” 31 дэх их наадам энэ сарын 10-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн хурандаа Г.Золзаяа даргатай Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын найрал дууны албаны уран бүтээлчид, дуучид амжилттай оролцжээ.

Тодруулбал, МУГЖ Ч.Баярмаа, Б.Батбаатар, дуучин Б.Нарантунгалаг, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нарын манай дуучид “Монголын өглөө”, “Тагтаа”, “Монголын тал нутаг” зэрэг монгол уран бүтээлчийн авьяас чадварыг илтгэсэн дуунуудаас гадна “Баль Гө Рүм, “Донзэы Норэ”, “Ким Ир Сен жанжны тухай дуу”, “Жанжин минь та хаана байна?” зэрэг солонгосчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг мэргэжлийн өндөр түвшинд дуулж, тус наадмаас Гран при шагнал, 6 алт, мөнгөн цом авчээ.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 1990 оноос хойш тус наадамд оролцож байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 онд таван цом хүртэж байжээ. Тэр цагаас хойш түр завсарлаж энэ жил энэхүү амжилтыг үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвх, санаачлагатай оролцлоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээ 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дууссан бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд довжоогоо угааж гадна талбайгаа усалж чийгшүүлсэн байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 70 албан хаагч, 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 1025 үйлчилгээний газар, Ерөнхий боловсролын 26 сургуулийн 1123 багш, ажилчид, Их дээд сургуулийн 4409 оюутан оролцсон юм. Их цэвэрлэгээнд нийт 1321 аж ахуй нэгж, байгууллагын 8911 хүн оролцсон бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн дэд ажлын хэсэг болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнулсын байцаагчид хяналт шалгалт хийсэн.

Түүнчлэн энэ удаагийн их цэвэрлэгээгээр 297.055 м.кв зам талбайн 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Харин энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Зохиомж дээд сургууль, Засагт хан дээд сургууль хангалтгүй оролцсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомыг өргөж, үг хэллээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг өнөөдөр Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ.

Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан цом аялж буй улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан цомыг өндөрт өргөж, хөлбөмбөгийн хорхойтон, энэ спортоор хичээллэгч тамирчин, багш дасгалжуулагчдад хандан үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хөлбөмбөгийн хорхойтнууд, энэ спортоор хичээллэгч тамирчид, багш дасгалжуулагчид, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

2006 оноос уламжлал болсон Дэлхийн цомын “Трофи тур” аялал дэлхийн 50 гаруй улс, 91 хотоор дамжиж өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаад монголын хөлбөмбөг сонирхогчид, тамирчдын өмнөөс болон хувиасаа машид баярлаж, талархаж байна. Монгол Улсад тавтай морилно уу.

Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд багийн спортод ихээхэн анхаарал тавьж, хүүхэд залуучууд олноор хичээллэх болсон нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирч байгаа гэж би үздэг.

Хөлбөмбөг, сагсанбөмбөг, хоккей зэрэг багийн спортоор хичээллэж байгаа тамирчид маань тив, олон улсад тодорхой амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо нь менежмент, зохион байгуулалтын хувьд эрс шинэчлэгдэж, хөлбөмбөгийн спортыг улам өргөн дэлгэр хөгжүүлэн, шинэ шинэ амжилтад баг тамирчдаа хөтөлж байгааг би байнга ажиглан харж, дэмжиж байдаг.

Яг одоо би Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон хөлбөмбөгийн холбооныхонд тусгайлан баяр хүргэмээр байна. Та нар хөлбөмбөгийн хөгжилд шинэ уур амьсгал, далайц, орчин цагийн менежмент авчирч байгаад хөлбөмбөг сонирхогчийн хувиар талархаж явдаг шүү.

Шинэ зууны хөгжилд багаар ажиллах чадвар, багийн сэтгэлгээ юунаас ч чухлаар үнэлэгдэх болсон. Ийм чадварыг ирээдүйн иргэдэд суулгахад багийн спорт, тэр дундаа маш олон хүнийг сонирхлыг татаж, хамруулдаг хөлбөмбөг чухал ач холбогдолтой юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би багийн спортын хөгжлийг дэмжихэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлэхийг зорьж байгаа.

“Дэлхийн цомтой” монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг танилцуулах боломж олгосон “Трофи тур” аяллыг Улаанбаатар хотоор дайруулах ажлыг зохион байгуулсан Олон Улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Кока кола” компанийн удирдлагад талархал илэрхийлье.

Баярлалаа, Монголд тавтай морилно уу” гэв.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөр, 18 каратын таван кг алт орсон бүтээл юм.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.23) Төрийн ордонд зохион байгуулж байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлаар анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд 23 жил, номын баярын өдөрлөгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм.

Номын өдөрлөгийн нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүд, хамтран зохион байгуулагч ШУТИС, хамтран оролцогч ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын номын сангуудын консерциум, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөл болон Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, өдөрлөгийн ач холбогдлыг бид нэг талаас соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг таниулан сурталчилах, нөгөө талаасТөрийн ордонд ажиллаж байгаа болон ажлаар орж ирсэн иргэд, олон нийтийг шинэ номтой танилцах, худалдаж авахад нь ойртуулах зорилготой гэж үзэж байна гэлээ.

Нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-аас хэвлэн гаргасан номын багцыг ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарт гардуулан өглөө. Мөн ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэвлэн нийтлүүлсэн номууд болон ШУТИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээжээс УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгөв.

Номын өдөрлөгийн нээлтэд үг хэлсэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “Номын хүчийг онцлох боломжийг энэ өдөр бидэнд олгож байна” гэсэн бол Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир “Хүн төрөлхтөний хүнлэг чанарыг дээшлүүлэгч нь ном юм” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр “Монгол орны ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжсөн хүн гэдэг бол юун түрүүн уншиж, мэдсэн хүн байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ номонд дуртай байх, номын эзэн байх боломжоор төр хангаж өгөх ёстой” гэсэн юм.

Энэ жилийн өдөрлөгт “ “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, Интерном”, “Аз хур”, “Жиком пресс”, “МУИС пресс”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг 12 хэвлэлийн газар, номын дэлгүүр оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулан номын хямдралтай үйлчилгээ үзүүллээ.

“Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж хэвшжээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Categories
мэдээ нийгэм

БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэв

БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулж ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, “БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Номын сангууд үнэгүй карт нээж байна

БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ хүрээнд өнөөдөр /2018.04.23/ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байна.

Үнэгүй карт нээх номын сангууд:

Үндэсний номын сан,

Хүүхдийн төв номын сан,

Улаанбаатар хотын төв номын сан

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн нэрийг барьж залилан хийжээ

Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ.

Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавихад бичиг баримтыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ

Categories
мэдээ нийгэм

Хуурамч доллар илрүүлжээ

Dollar зурган илэрцүүд

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигч, Монгол Улсын иргэн Н-ийн гар цүнхнээс 31 ширхэг 100 долларын дэвсгэртийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүлжээ. Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид уг дэвсгэртүүдийг шалгахад хуурамч гэдэг нь тогтоогджээ. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяалалын дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” ирэх сард болно

Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” ирэх сарын 01-06-нд улсын хэмжээнд болно.

“Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн, Улаанбаатар хотын номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнг, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллага хамтран зохион байгуулна.

Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтыг орон даяар явуулж байна.

Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах энэхүү арга хэмжээний нээлт ирэх сарын 04-нд Үндэсний номын санд болно.

Categories
мэдээ нийгэм

Сайхан амьдрах сургууль болох суутнуудын сургааль үгс

Ухаантнуудын дунд энэхэн нас юутай богино.Мунхагуудын дунд энэ нас юутай урт. Бямбын Ренчин

Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал. – Күнз

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийгээ яг одоо хийж эхэл. – Махатта Ганди

Залуу явахад бидний алдаа ашигтай. Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй. – Гёте

Амьдрал гэдэг бол баллуур ашиглахгүйгээр зурах “урлаг” билээ. – John W. Gardner

Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж алддаггүй. Учир нь нэгэнт доторx xүнээ тaньж aвсан бoл өpөөл буcдыг бүрэн oйлгодог. – Стефан Цвейг
Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна. – М.М.Пришвин
Амжилт нь эцсийн зогсоол биш, алдаа нь хөнөөлтэй зүйл биш. Энэ хоёр зүйлтэй дэс дараалан тулгарах зоригтой байх нь л чухал. – Winston Churchill
Оролдлого, тэвчээр, хөлс гурав бол амжилт дагуулдаг ялагдашгүй нэгдэл юм. – Napoleon Hill

Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө холд. – Поль Валери
Хэрэв дайсан чинь чамайг магтаад унавал, чи тэнэг алхам хийжээ гэсэн үг. – Август Бебель
Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй. – Овид
Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал. – Сенека
Хэн нэгний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй чухал зүйл. – K.Tilie

Битгий бусдын гаргасан замаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай. – Ralph Waldo Emerson
Бид чадна. Яагаад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас. – Virgil

Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг. Гэхдээ тэд ирээдүйд гаргах амжилтынхаа төлөө байнга тэмцэж чадсанд л гол учир нь байдаг юм. – Brian Tracy
Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь нөхөр. – Томас Фюллер
Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү. – Ж.Паттон

Ухаантан хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Энэ нь тэднээс өөрийнхөө сул талыг олж хардаг гэсэн үг юм. – Ральф Эмерсон

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. – Хонда Соичироо

Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно. – Т.Карлэйн