Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Машины подкастер гэж юу вэ?

Хөдөлгүүрийн блок болон кастерын дундах подкастер дээр тахир гол байрлаж эргэлтийн хүчийг автомашинд дамжуулна.

Подкастер элэгдсэн шинж тэмдгүүд

  1. Хөдөлгүүрийн тос гоожих
  2. Хөдөлгүүрээс тогших мэт дуу гарах

Подкастерын техник үйлчилгээ

Подкастерыг суурилуулахдаа битүүмжлэлийг нь сайн хангаж өгөх шаардлагатай

Categories
мэдээ нийгэм

“Увс нуур” галын бөхчүүд 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

“Увс нуур” галын бөхчүүд 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тус ойн арга хэмжээгээ “Оргилд тэмүүлсэн он жилүүд” сэдэвт эрдэм шинжилгээ бага хурлаар маргааш эхлэх аж. Эл хурлаар Монголд анх удаа үндэсний бөхийн спортын талаар олон илтгэл хэлэлцэнэ.

Тухайлбал, Дархан аварга Х.Баянмөнх “Дэлхийн болон Монголын уламжлалт бөхийн үүсэл хөгжлийн түүхэн замнал, Монгол бөхийн хөгжлийн шинэ үе”, Гавьяат дасгалжуулагч Л.Ням “Монгол бөхийн хөгжилд байгаль-нийгмийн хүчин зүйлсийн нөлөөлөл”, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг “Монгол бөхийн соёл”, бөх судлаач, докторант А.Буянтогтох “Монголын язгуур бөх бух ноолдооны үүсэл хөгжил, ач холбогдол” зэрэг арав гаруй сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцох юм байна.

Мөн ойн хүрээнд Увс нутагт мэндэлсэн олимп, дэлхийн аваргуудын нэрэмжит самбо, жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиох аж. Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд олон хүчтэн эл галд бэлтгэлээ базааж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ

Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” болж өндөрлөлөө. Форумаар оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барьцаа хөрөнгө болгон ашиглах, инноваци нь компанийн засаглалын амжилтын үндэс болох тухай болон контентын хөгжил, боломж зэрэг үндсэн сэдвээр хэлэлцлээ.

Мөн зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад брэндийн үүрэг зэрэг сэдвээр салбар хуралдаан болов.

Форумыг хааж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Г.Занданшатарын хэлсэн үгнээс хүргэе.

Оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж хөгжсөн улс орон богино хугацаанд хэрхэн хөгжиж болдгийн жишээг Сингапур, Япон, БНСУ, БНХАУ зэргээс харж болно.

Монгол хүний бүтээсэн оюуны бүтээлийг хамгаалж, эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар дотоод нөөц, боломжоо ашиглан өөрийн гэсэн хөгжлийн дархлаатай болох нь үндэстэн оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлын асуудалтай нягт холбоотой.

Монгол Улсын Засгийн газар оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, контент бүтээгчдийг дэмжих, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгож байна. Мөн мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Энэ Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг бүх салбарт нэвтрүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллана.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тютю”-тэй цэнхэр дэлгэцээр уулзана

“Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин М.Цэрэндолгор цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо уулзахаар болжээ. Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан энэхүү кинонд хүмүүс нэг хэсэг ихэд татагдсан. Манайхны ярьдгаар “төрөхийн” дур булаам, эмэгтэйлэг түүнийг “Тютю” кино нээлтээ хийв үү, үгүй юу хаанаас, хэний хэн гэдэг ямар шинэ жүжигчин гараад ирэв хэмээн амтай болгон асууж, сураглаж байсан.Москва хотноо Оросын театр урлагийн академид суралцаж байхдаа зуны амралтаараа анхны кино “Тютю”-даа тоглоод амжсан нь тэр.

Тэрбээр харин энэ удаад “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгийн оролцогч болж цэнхэр дэлгэцээр учран золгох нь ээ.

Categories
мэдээ спорт

Lebron James багтаа хожил авчирлаа

Image result for lebron james buzzer vs pacers 2018

-ӨНӨӨДӨР NBA-ЫН ТАЛБАЙД PLAY-OFF-ЫН ДӨРВӨН ТОГЛОЛТ БОЛОВ-

Хоёр дахь тоглолт Indiana Pacers, Cleveland Cavaliers багуудын хооронд хүчтэй өрсөлдөөн гарч гал гарсан тоглолтыг үзүүллээ. Cleveland Cavaliers багийн гараанд 23 Lebron James, 26 Kyle Korver, 0 Kevin Love, 5 J.R Smith, 81 Jose Calderon нар байсан бол эсрэг багаас 44 Bojan Bogdanovic, 21 Thaddeus Young, 33 Myles Turner, 4 Victor Oladipo, 2 Darren Collinson нар гарсан. Харин шүүгчдээр James Capers, Bill Kennedy, Bill Spooner нар ажилласан. Энэ удаад Cleveland Cavaliers талбай дээрээ Indiana Pacers-ийг хүлээн авлаа. Тоглолт эхлээд 11:24 минутад Lebron James оноог нээсэн. Харин Bojan Bogdanovic хариуг тэр дор нь барьсан юм. 10:09 минутад Kevin Love гурван зайнаас шидэж анхны гурван оноог авсан. 5:48 минутад Thaddues Youngцагираг дээрээс амжилттай довтоллоо. 4:32 минутад Kevin Love гурван хамгаалалт дундаас довтолгоог амжилттай оруулсан. 4:46 минутад J.R Smith бөмбөг таслан Lebron James-рүү дамжуулан хоёр оноог эсрэг багаас салгасан. Эхний үе дуусах мөчид J.R Smith-ийг Thaddeus Young дээр алдаа хийсэн гэж үзэв. Ингээд эхний үе 25:25-ын харьцаатайгаар өндөрлөсөн. Эхний хагасын сүүлийн үе Bojan Bogdanovic-ийн дамжуулалтаар Darren Collinson гурваас оруулж эхэлсэн. Kevin Love хариуг барьж 10:29-д дундын зайнаас оруулав. 8:15-д Jose Calderon дамжуулах гэж хууран гурваас шидсэн шидэлт амжилттай болов. 4:26-д Lebron James-ийн дажуулалтаар Kevin Love гурваас оруулав. Үүний хариуд Myles Turner-ийн дамжуулалтаар Victor OLadipo гурваас оноо авлаа. 2:23-д Lebron James-ийн цагираг дээрээс довтолсон довтолгоо үзэгчдийг шуугиулан суудал дээрээс нь босгож чадав. Хоёрдугаар үе дуусахаас 33 секунтын өмнө Lebron James дөрвөн хүний хамгаалалт дундаас довтолгоог амжилттай гүйцэтгэсэн. Сүүлийн хагас Kevin Love-ийн гурван оноогоор эхлэв. 6:26-д Lebron James алдаатай шидэлтийг орууллаа. 4:49-д Kevin Love, Lebron James, Jose Calderon нарын гурвалсан довтолгоо амжилттай болсон. 2:48-д Kyle Korver Victor Oladipo дээр амжилттай хаалт хийв. Энэ үеийн сүүлийн оноог Victor Oladipo-гийн дамжуулалтаар Thaddeus Young гурваас оруулан авав. Ингээд гуравдугаар үе 70:81-ээр Cleveland Cavaliers багийн давуугаар өндөрлөлөө. Сүүлийн үед хоёр баг эрчимтэй довтолгоог өрнүүлсээр байлаа. Indiana Pacers-ийн дараалсан дөрвөн довтолгоо амжилттай болж оноог 95:95 болгож тэнцүүлэв. 27,1 секунтэд Lebron James дээр Thaddeus Young алдаа хийсэн ч шүүгч тоглолтыг үргэлжлүүлсэн. 4,07 секунт дутуу байхад Victor Oladipo довтолсон ч Lebron James хаалт тавив. Улмаар Kyle Korver-ийн дамжуулалтаар Lebron James цаг дуусахаас 0,05 секунтын өмнө гурваас шидэж оруулан 98:95-аар хожсон. Энэ тоглолтод Lebron James 44 оноо, 10 самбараас авалт, 8 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт хийсэн бол эсрэг багаас Thaddeus Young 16 оноо, 6 самбараас авалт, 1 бөмбөг дамжуулалт хийсэн байна.

Washington Wizards (98-108) Toronto Raptors (DeMar Derozan 32, 2, 5)

Minnesota TimberWolves (104-122) Houston Rockets (Clint Gapela 26, 15, 1)

Utah Jazz (99-107) Oklahoma City Thunder (Russell Westbrook 45, 15, 7)

С.ОТГОНБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.04.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тус байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхын хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан аж. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг дэмжсэн гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.5 хувь нь дэмжив. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын зохицуулалтыг тодорхой болгож Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах болон уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооноос санал, дүгнэлт гаргахаар хуулийн зохицуулалтыг тодорхой болгож төсөлд тусгажээ.


Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү зарим зүйлийг тодруулж, хууль санаачлагчаас хариулт авсан. Үүний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 2 дугаар зүйлийн 6.9.1-ийн “эд мөрийн” гэснийг “нотлох” гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлийг хасаж, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөхөөр өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зармчын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол асуулт асууж, хууль санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, хуулийн төслийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан илэрхийлээд нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын ай савын дагуух барилга, обьектууд, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгааг цаашид хэрхэх талаар тодрууллаа. Агаар, орчны бохирдол хүндэрсэн өнөөгийн нөхцөлд Улаанбаатарын дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгамдаад байгааг тэрбээр тэмдэглэж байв. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо орох чиглэлийн дагуу Туул голын урд хэсэг нь тусгай хамгаалалттай газар бөгөөд энэ бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байдаг талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал өглөө. Эдгээрээс 28 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг 2018 оны нэгдүгээр улиралд цуцалсан бол хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгээд буй 28 тусгай зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байгаа гэв. Мөн Туул голын дагуух аялал жуулчлалын бүс байгуулах төлөвлөлтийн дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа аж. Хэлэлцэж буй хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байгааг өөрчилж, хугацаагүй болгох саналыг өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн гишүүн гаргасан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тогтохсүрэн дуулгав. Энэ саналыг Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр авч үзсэн эсэхийг тэрбээр тодрууллаа. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд газрын харилцаа, газар хувьчлалын асуудлыг бодлогын түвшинд иж бүрнээр нь зохицуулах нь зүйтэй гэдэг саналуудыг хэлж байсан хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хариуллаа.

Хэлэлцэж буй төсөл дэх хугацааны асуудлыг “10 жил” гэснээр нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд дэмжсэн гэлээ. Төвлөрсөн дэд бүтэц бүхий суурин газруудад иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх сонирхолтой байгаа хэдий ч энэ нь хүрэлцээгүй байгаа учир төр үүн дээр анхаарал хандуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр дагуул хотуудыг байгуулах, шаардлагатай бол тодорхой аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх зэрэг шийдвэртэй алхамуудыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг Д.Оюунхорол илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь уг саналыг дэмжсэн. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76.7 хувь нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Засгийн газраас2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” –ын 3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил, болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарсан гэв.

2013 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн байжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 23858.7м3мод, модон материал гаднаас имортолж байсан бол 2015 онд 34370.7м3болж 10.5м3 – ээр буюу 1.5 хувиар өссөн байна. 2017 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн зориулалтын хэрэглээний модны хэмжээг 47,2 мянган шоометрээр тогтоосон нь 2013 оныхоос даруй 40,7 хувиар бага байгаа, цаашид буурах хандлагатай байгаа нь ч татварын хөнгөлөлттэй шууд холбоотой аж. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулжээ. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр төсөлд тусгасан болохыг Н.Цэрэнбат танилцууллаа.

Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төсөл санаачлагч нь экологи, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн үзсэн тус төслийг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой тодорхой саналуудыг гаргасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдсан.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын О.Баасанхүү, Н.Оюундарь, Ж.Мөнхбат, О.Батнасан, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, А.Ундраа, С.Бямбацогт нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ цаг-үе

МСНЭ-ийн ерөнхийлөгч сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар мэдээлэл хийлээ

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэх асуудал өчигдөр сошиалаар цацагдсан. Өнөөдөр өглөө зарим нэг мэдээллийн сайт, өдөр тутмын сонинуудад энэ талаар мэдээлэл гарсан. Бас үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас хэвлэлийн хурал хийж олон нийт, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мөн болсон үйл явалтай холбоотойгоор Ц.Нямдорж сайд мэдээлэл хийсэн байна. Энд сэтгүүлчийн асуудал, сэтгүүлчийн эрх ашиг яригдаж байгаа учраас МСНЭ-ээс албан ёсны тайлбар мэдээлэл хийж байна.

Хүслэнбаатар гэх ТВ9 телевизийн сэтгүүлч, түүний найз нөхөд хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр бүлийнхэн гэх 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэх мэдээлэл явж байна. ТВ9 телевизийн эргэн тойронд өрнөсөн ийм үйл явц байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Нэгдүгээрт сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн дээрээс нь тагнаж, чагнасан асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана.

Хоёрдугаарт энэ асуудлыг маш сайн тодруулж асуудлыг судлахгүйгээр цааш нь дэлгэрэнгүй ярих боломж юу байна. Маргааш ТВ9 телевизийн удирдлагууд редакцийн хамт олонтой сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл, удирдлагууд албан ёсны уулзалт хийнэ. Дээрээс нь сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр прокурорын байгууллага хууль зүйн яам цагдаагийн ерөнхий газар гэсэн байгууллагууд руу албан ёсны лавлагаа хүссэн албан бичиг явуулсан байгаа.

Тодорхой телевизийн сэтгүүлчийг ялтнаар татсан байгаа. Тэр мэдээллийг өнөөдөр өглөө авсан. Бид өөрсдөө авсан. МСНЭ-д албан ёсоор хандаагүй байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнууддаа хэлэхэд салбарын төв байгууллагадаа эхлээд өөрсдөө бичгээр биш юмаа гэхэд ирж уулзаад мэдэгдэх хэрэгтэй. Сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө энэ байгууллага явах үүрэгтэй. Энэ бол бидний нэгдүгээр үүрэг” гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Их бууны долоон ширхэг ​сум олджээ

Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дах айлын хашаанаас их бууны сум олдлоо гэсэн дуудлага иржээ. Дуудлагыг Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Б Онцгой байдлын газарт өгчээ. Дуудлагын дагуу газар дээр нь шуурхай ажиллаж, их бууны долоон ширхэг сумыг авч Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Ерөнхийлөгч Aлдарт уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураана

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зурган илэрцүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг хураах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл мөн үүний араас алдарч уяач цолыг мөн хураах талаар яригдаад эхэлжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураах гэж байна. Тухайн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч ДДагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаан болж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүтцийг өөрчлөх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын агаар орчны, бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.