Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын үйлчилгээг зургаан дүүрэг, нийслэлийн үйлчилгээний дөрвөн төв рүү шилжүүлнэ гэв

Гадаад паспортын зурган илэрцүүд

Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн төвийн зургаан дүүргийн иргэний бүртгэл болон Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил гэсэн үйлчилгээний төвүүдэд гадаад паспортын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна.

Сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад хамгийн их ачаалалтай үйлчилгээ нь яаралтай буюу ажлын гурван хоногт багтаан гадаад паспортыг гаргадаг ажил байсан аж. Захиалга өгч буй иргэдийн 76.1 хувь нь яаралтай үйлчилгээ сонгодог байна. Зөвхөн 100 айлд байрлах паспортын төвд үзүүлдэг байсан яаралтай үйлчилгээг даваа гаригаас эхлэн дүүргүүд, үйлчилгээний төвүүдэд шилжүүлж байна. Ингэснээр бүртгэлийн байгууллагын ачаалал багасч, хүртээмж ихэснэ. Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр дурын газар очиж, үйлчилгээ авч болно. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн иргэн Сүхбаатар дүүрэгт гадаад паспортын захиалга өгч болох юм.

Нэг дүүрэгт хоёр цонх ажиллуулан гадаад паспортын үйлчилгээ үзүүлснээр ачаалал 10 хувиар буурна гэсэн тооцоог ОӨУБЕГ-аас хийжээ. Паспортын бэлдэц хангалттай байгаагаас гадна ажиллах хүчний зохион байгуулалтыг сайн хийсэн учраас энэ ажилд хүндрэл үүсэхгүй гэдгийг тэд хэлж байна.

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан ” 2017 онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн. Энэ жил ч нэмэгдэх нь тодорхой байна. Тиймээс бид ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүллээ. Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортаа дүүрэг харгалзахгүй захиалж болно. Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон. Цаашид бид паспортны чанарыг сайжруулахад улам анхаарна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Б.Ганхуягийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо

Image result for Б.Ганхуяг

Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг томилсон байна.

Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй, 1975 онд төрсөн.

1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан

2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч

2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

2007-2013 онд ‘Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын ‘Таван толгой”, ‘Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга

2009-2011 онд ‘Эрдэнэс Таван Толгой’ Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга

2011-2012 онд ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх

2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар боллоо

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 1-ийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвд бизнес инкубатор болон мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн зориулалт бүхий барилгыг 2018 онд ашиглалтад оруулна. Энэ хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл Монголын Бизнес инкубаторуудын нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичгийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнес инкубатор төвийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлан борлуулах, ажлын байр шинээр бий болгох зорилготой энэхүү бүтээн байгуулалтыг хамгийн оновчтой хэлбэрээр уялдуулах, үр шимийг нь бизнес эрхлэгчдэд хүртээх, мөн шинээр бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг ажил хийгдэнэ гэж Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Шинжлэх ухаанд суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ

-Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой 2019 онд тохионо. Ой угтсан “Атар-60” бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Мөн газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” гэсэн дунд хугацааны хөтөлбөрийг баталж, өнөөдөр нээлтээ хийж байна гэдгийг онцоллоо.

Улс орны үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсон хүнсний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт, үүрэг, хариуцлага тул иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж,“Хүнс экспортлогч улс” болох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хангахад газар тариалангийн салбар, тариаланч та бүхний оролцоо, хувь нэмэр хамгаас чухал юм гэлээ.

Газар тариалангийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлснээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, гарал үүслийн баталгаатай газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж улмаар экспортын боломж нээгдэнэ. Үүний тулд тулгамдаж буй бэрхшээл, хүчин зүйлийг бодитой үнэлж, шийдвэрлэх арга замыг зөв тодорхойлж, цаг алдалгүй хичээн зүтгэхэд энэхүү зөвлөгөөн үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж ирсэн түүхэн 60 жилийн эхний 30 жилийн хугацаанд энэ салбар шинжлэх ухаанд тулгуурлан амжилтанд хүрч, улмаар үр тарианы экспортлогч орон болсон байлаа. Гэтэл энэ салбарт шинжлэх ухаан, судалгааг орхигдуулсан, нэгэн бодлогод зангидаж чадаагүй сүүлийн жилүүдэд тариалангийн хөрсний үржил шимийн доройтол эрчимжиж 60-70 хувь буурч, ургацын хэмжээ, чанар тогтворгүй болсон. Судалгааны дүнгээс харахад тариалангийн талбайн 1 га тутмаас 2 тонн орчим үржил шимт хөрс хийсэн, элэгдэлд нэрвэгдэж байна. Манай орны нийт тариалангийн талбайн 1 жилийн хөрсний алдагдлыг дэлхийн зах зээлийн ханшаар тооцвол ойролцоогоор 2-3 тэрбум долларын үнэлгээ бүхий баялаг жил тутам алдах эрсдэл бий болсон байна.

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа, газар тариалангийн салбар байгаль, цаг уураас шууд хамааралтайн дээрдэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрт цочир хүйтрэлт, ган, хэт халалтын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэн явуулахад хүндрэл учруулж байна.

Иймд шинжлэх ухаанаар манлайлуулсан тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын нэн тэргүүнд салбарын шинжлэх ухааны байгууллагууд, хүрээлэнгүүдийг салбарын яамны бодлоготой уялдуулж нэгтгэн, эрчимжүүлэх, агрономийн шинжлэх ухаан, судалгаанд тулгуурласан, тогтвортой тариалангийн үйлдвэрлэл, экологижсон ногоон агробизнесийг бий болгох бодлогыг баримтална. Энэ бодлогын хүрээнд тус салбарын хүний нөөцийг чадавхижуулах, үр ашигтай технологи, бүтээмж өндөртэй, ухаалаг техникийн шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас тууштай анхаарч ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд үр сортын бодлогыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг сайжруулах зорилгоор бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Таримал ургамлын үрсортын тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Мөн тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг зааглан тогтоох, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжиж үр дүнтэй хэрэгжүүлэх, таримал ургамлын нутагшсан сортын үр үржүүлэх ажлыг цогцолбор байдлаар хөгжүүлж, үрийн нөөцийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээг авах болно.

Түүнчлэн усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах замаар хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг нь сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлж нэгжийн ургацыг нэмэгдүүлэх, зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,төмс, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулах, өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах зэрэг зорилт дэвшүүлсэн гэлээ.

Газар тариалангийн салбарт эргэлт хийх, шинэ оновчтой бодлого хэрэгжүүлэх, эрс өөрчлөлт авчрах эгзэгтэй цаг мөчид хамтран хуран чуулж байна. Төрөөс газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлэх бодлого, эрчимтэй үйл ажиллагааг өрнүүлэхэд тариаланчид та бүхний шаргуу хөдөлмөр, нөр их хичээл зүтгэлийн үр дүн үр өгөөжөө өгч тариалангийн салбарт техник, технологийн болон сэтгэлгээний томоохон өөрчлөлт, шинэчлэлт бий болж, салбарын хөгжилд мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорт хандан захидал бичжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зурган илэрцүүдАТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд яаралтай дуудсан, ирэнгүүт нь байцаалт авах тухайгаа мэдээлсэн. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-гаас АТГ-ын дарга, мөн Улсын ерөнхий прокурорт хандан захидал бичжээ.

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,

Авилгатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна.

Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна. Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Чимэд овогтой Сайханбилэг.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр


Categories
мэдээ нийгэм

Нано технологиор бүтээсэн хогны уут хандивлав

Зураг

“M-Cи-Эс Кока-Кола” компаниас Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль орчинд хоргүй, хурдан уусдаг, 5 кг-ийн даац бүхий нано технологиор бүтээсэн хогны уут хандивлав.

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газар нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн эх үүсвэрээс гадна аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд жилдээ гадаадын 30 мянга, дотоодын 200 мянган жуулчин хүлээж авдаг байна. Аялагчид нэмэгдэхийн хирээр байгалийн бохирдол, хур хог үүсэх асуудал гарч байгаа юм. Тиймээс хог, орчны бохирдолтыг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм.
Харин “M-Cи-Эс Кока-Кола” компани 2005 оноос эхлэн байгалийн цогцолборт газрын унаган төрхийг хадгалан үлдэх, орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор байгаль орчинд хоргүй хогны уутыг хандивлах ажлыг жил бүр зохион байгуулж буй юм.й
Categories
мэдээ нийгэм

Үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдийг шалгаж эхэллээ

Соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж эхэллээНийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг томилогдлоо. Шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Тус шалгалт 2018 оны 04-сарын 04-ний өдрөөс эхэлж 21 хоног үргэлжилнэ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч , тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдлыг хангахад шалгалтын зорилго оршиж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Г.Тэмүүжин Тулад түрүүллээ

Image may contain: one or more people and people playing sportsӨсвөр үеийн жүдо бөхийн Европын цомын тэмцээн ОХУ-ын Тула хотноо үргэлжлэн явагдаж байна. “Буэнос-Айрос-2018” хүүхдийн олимпийн наадмын оноо олгох тус тэмцээний хөвгүүдийн 55 кг-ын жинд Ганбүргэдийн Тэмүүжин алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн охидын 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 66 кг-ын жинд Лувсандэмбэрэлийн Сэргэлэн тавдугаар байр эзэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

цасан шуурга шуурч, хүйтэрнэ зурган илэрцүүдӨнөөдөр Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр, маргааш Хэнтий, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Дорнодын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Энэ үеэр зам, даваа гүвээ, цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.

Салхи өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Categories
мэдээ нийгэм

Агаараас ус болон хөөсний холимгоор гал унтраах зориулалттай төхөөрөмж хандивлалаа

Онцгой байдлын албанд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто компани, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран нисдэг тэргээр ус болон хөөсний холимгоор гал унтраах зориулалттай гурван хөнөгийг дагалдах хэрэгслийн хамт хандивлах үйл ажиллагаа өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Тус арга хэмжээнд Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг, “Оюу Толгой“ ХХК-ийн аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлага хариуцсан менежер Виллем Кроне нар оролцож, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өгсөн юм.

Уг тоног төхөөрөмж нь 118,506 ам.долларын өртөгтэй бөгөөд 1-3 тонны багтаамжтай гурван ширхэг ус, хөөс агуулах савтай. Түймрийн голомтод буюу алслагдсан бүс нутаг, хөвч тайгад гарсан, хүн болон тээврийн хэрэгсэл хүрч очих боломжгүй ойн түймрийг агаараас унтраахад зориулагдсан төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь агаараас ус шүрших хөнөгийн систем үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч Австралийн Эс И Ай Интернейшнл компанийн бүтээгдэхүүн юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.