Categories
мэдээ спорт

Холимог тулаанчдын чансаагаа ахиулах тэмцээн болно

Image may contain: 13 people, text

Энэ сарын 19-нд MGL-Fight Night-2 хөшгөө нээнэ. Тэр үдэш Спортын төв ордны тайзнаа долоон галзуу тулаан болох юм. MGL-Fight Night-2 нь Монголын холимог тулаанчдын чансаа ахиулах хамгийн том тэмцээн билээ. Тус тулааны ивээн тэтгэгч нь Хос харцага бөгөөд UNILIVE-аар шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатарыг ажлаас чөлөөлтөл Сүхбаатарын талбайд суулт хийхээр болжээ

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарыг огцрохыг шаардан энэ сарын 9-нөөс Сүхбаатарын талбайд суулт хийж, тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Энэ үеэр Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭ-ийн хороон дарга Н.Төрбат ярихдаа:

Нийт ажилчдын эрх ашгийг хөндөж, зорчигч тээврийн хэрэгсэлд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж, Г.Төмөрбаатар даргыг огцруулахыг шаардаж байна. Ажилчдын эрх ашгийг боомилж, илүү цагаар ажиллуулдаг. Мөн цалин дутуу өгч, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдэхгүй байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татсан. Гэтэл одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Нийслэлийн удирдлагууд Г.Төмөрбаатар даргыг хаацайлж байгааг ойлгохгүй байна. Нийтийн тээврийг ашигтай ажилласан гэж зарлаад байгаа. Гэвч энэ байгууллага алдагдалтай үнээр явдаг. Ажилчдынхаа цалинг тэрбум 967 сая төгрөгөөр танаж байж, нийтийн тээврийн автобус нэг үйлчлүүлэгчээс 800 төгрөг авч байж ашигтай ажиллана. Гэтэл өнөөдөр 500 төгрөгөөр явж байгаа атал ашиг гараад байгааг нь ойлгохгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ажилчид Г.Төмөрбаатар даргыг ажлаас чөлөөлтөл Сүхбаатарын талбайд энэ сарын 9-ний өдрөөс суулт хийнэ гэлээ.

Мөн энэ үеэр Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус гуравдугаар баазын үйлдвэрчний хороон дарга н.Баттулга: “Нийтийн тээврийг улс төржүүлэхээ болимоор байна. Нийтийн тээвэрчдэд сайн удирдагч хэрэгтэй. Бид туйлдаа хүрч байна. Г.Төмөрбаатар даргыг ажилчдаасаа уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж байна

Зураг

Засгийн газрын ээлжит 16 дугаар хуралдаан Төрийн ордонд болж, 14 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Зээлийн сангийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Инновацийн төсөлд грант олгох журмын төсөл, Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Мөн Аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тухай, “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар танилцаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн мөнгийг 228 мянга орчим хүүхдэд нэмж олгохоор шийдвэрлэв

хүүхдийн мөнгө зурган илэрцүүд

-ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА-

Хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж 228 мянга орчим хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмж авах аж.

2018 оноос зорилтот бүлгийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор 164.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан байсан юм. Харин нэмж олгох мөнгийг төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулах боломжтой гэж үзжээ.

Монголын нийт хүүхдийн тоо нэг сая гаруй. Үүнээс 600 мянга орчим хүүхэд сар бүрийн 20,000 төгрөгөө авч байсан юм. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр хүүхдүүдийн 80 орчим хувь нь тэтгэмжээ авдаг болж байна. Мөн аравдугаар сараас цалин нэмэх тооцоогоо ирэх оны төсөвт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл бүрджээ.

Categories
мэдээ спорт

Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Image may contain: 17 people, people standing and basketball court

МВХ-ны 2018 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. Тус тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод болсон юм.

Тэмцээнд Монгол орны өнцөг улам бүрээс хүрэлцэн ирж оролцсон тамирчин, дасгалжуулагчид 8 хоног хурд, хүч, авхаалж самбаагаа сорин медалийн эзэд тодорлоо.

Медаль хүртсэн баг тамирчид:

ОХИД

Хүрэл медалийг СМ А.Амартүвшин ахлах дасгалжуулагчтай, СМ Ж.Мөнхбаяр туслах дасгалжуулагчтай, Д.Анужин ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг

Мөнгөн медалийг СМ Б.Батцоож ахлах дасгалжуулагчтай, СдМ Б.Болд-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай, У.Мөнхзул ахлагчтай Багануур дүүргийн баг

Алтай медалийг СМ Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, СдМ М.Мөнхбаяр туслах дасгалжуулагчтай Д.Гантунгалаг ахлагчтай Хэнтий аймгийн баг

ХӨВГҮҮД

Хүрэл медалийг СМ Д.Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, СдМ М.Мөнхбаяр туслах дасгалжуулагчтай Г.Тэмүүжин ахлагчтай Хэнтий аймгийн баг

Мөнгөн медалийг СМ .Соронзонболд ахлах дасгалжуулагчтай, СМ Б.Баттулга туслах дасгалжуулагчтай, Н.Эрхэмболд ахлагчтай БГД 20-р сургуулийн баг

Алтан медалийг Д.Болдбаатар ахлах дасгалжуулагчтай, Л.Мөнгөншагай туслах дасгалжуулагчтай, С.Нямсүх ахлагчтай Хөвсгөл аймгийн баг тус тус шалгарлаа.

Тэмцээний шилдэг тоглогчдоор

Хаагч: Д.Анужин /Сэлэнгэ/, Г.Энхтөр /БГД 20-р сургууль/

Хамгаалагч: Б.Мишээлт /Багануур дүүрэг/, М.Будбаясгалан /Хэнтий/

Давуулагч: С.Сумъяасүрэн /Дундговь/, Т.Хангал /БГД 20-р сургууль/

Холбогч: Т.Үржинханд /Хэнтий/, Д.Нямдагва /Хөвсгөл/

Довтлогч: Д.Гантунгалаг /Хэнтий/, Г.Тэмүүжин /Хэнтий/

Тэгш тоглогч: У.Мөнхзул /Багануур дүүрэг/, С.Нямсүх /Хөвсгөл/

Дасгалжуулагч: Д.Жаргалсайхан /Хэнтий/, Д.Болдбаатар /Хөвсгөл/

Шүүгч: Э.Төрболд нар шалгарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Санал асуулга энэ сарын 13-нд дуусч, хотын дарга шийдвэрээ танилцуулна

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал асуулгын явагдаж дуусаагүй байтал иргэдийг санаатайгаар төөрөгдүүлэх мэдээлэл тарааж, зарим талаар улс төржүүлж буйд харамсч байна.

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулгад оролцохыг хүсвэл та доорх хаяг холбоосоор хандаж оролцох боломжтой.

Санал авч буй онлайн хаягууд :

  1. Замын цагдаагийн алба

https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)

  1. www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
  2. www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
  3. www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
  4. www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан

Нийслэл хотод маань зөвхөн ганц гүүрэн гарц барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээр санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлан танилцуулж байгаа. Автозам, гүүрнээс гадна автозам дагуух инженерийн шугам сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд ч өрнөнө.

Улаанбаатар хотод 2018 онд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт гэсэн таван эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа билээ.

Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.

2018 онд УСУГ-ын төлөвлөгөөнд 13 ажил багтсан. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд хийгдэнэ. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэж эхлэх юм. Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн III хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ.

Санал асуулгад идэвхтэй оролцож буй иргэддээ баярлалаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нартай уулзлаа

Нийслэлийн дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай нийслэлийн удирдлагууд уулзалт хийж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нартай хийсэн өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэл хотын удирдлагын баг бүх дүүргийн хорооны Засаг дарга нартай уулзаж байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотойгоор иргэдэд зөв мэдээлэл өгч, тэднийг бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохыг уриалж, хамтарч ажиллах талаар ярилцаж байна. Мөн иргэдээс өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 1-н хүртэл хороодын үйл ажиллагаатай холбоотой нийтдээ 430 өргөдөл ирсэн байна. Өргөдөл гомдлын дийлэнх нь хороодын ажилтан албан хаагчдын харилцаа, ажлын цагаар ажлын байрандаа байхгүй байх зэрэгтэй холбоотойгоор санал хүсэлт, өргөдөл гомдол ирсэн байгаа юм. Бид бүхэн энэ талд дахин алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч, үүрэг чиглэл өгч байна. Төрийн албаныхан иргэд түмэн олныхоо төлөө гэсэн сэтгэлтэйгээр зүтгэдэг байх шаардлагуудыг тавьж байна. Сонгогдож томилогдсон гээд иргэдтэй намын үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, хүлээж авах, авахгүй байх асуудлаа таслан зогсоохыг үүрэг болгосон. Хариуцлага тооцохын хажуугаар сайн ажилласан хороодын Засаг дарга нарыг урамшуулах, тэдний ажлыг дэмжих талд анхаарч ажиллана. 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд удахгүй бүтээн байгуулалтын ажлууд эхэлмэгц хороодын иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсч, газар дээр нь шийдвэрлэх болно. Түүнчлэн нийслэлийн харьяа агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарыг хороо тус бүрийг хариуцуулан ажиллуулж байгаа. Нэлээн үр дүнтэй ажил болж байна. Учир нь хороо , дүүрэг, нийслэлийг иргэх амьд холбоотой болгож байгаа хэрэг юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хамгийн сүүлийн асуудал болгон хороодод ажилласан байдлын танилцуулга хийгдэж байгаа. Ингээд хаана, хэддүгээр хороонд ямар алдаа дутагдал гарч байна гэдгийг сонсоод эргээд хариуцлага тооцох арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа” хэмээн онцоллоо.

Хорооны Засаг дарга нарт энэ онд Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, гэр хороололд баригдах “Сервис центр” төслийн талаар болон агаарын бохирдлыг бууруулахад хорооны Засаг даргын үүрэг оролцоо сэдвээр мэдээлэл өгч сургалт явууллаа.

Сүхбаатар дүүрэг нь 38 мянга гаруй айл өрх, 140 гаруй мянган хүн амтай. Тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуй нэгжүүд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг.

Дүүргийн 1-8 дугаар хороо нь байшин хороолол, 9-20 дугаар хороо гэр хороолол бүхий 20 хороотой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховор амьтан, ургамлын гаралтай эд хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйл худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 оны хоорондох судалгаанаас үзэхэд унаган байгалийн доройтол 2012 оны байдлаар 58 хувь байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого баримталж ажиллахгүй бол 2020 он гэхэд 67 хувьд хүрэх тооцоотой аж. Биологийн олон янз байдлыг доройтуулж буй олон шалтгаануудын нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, хэт ашиглалт юм.

Нийслэлийн Байгаль орчны газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмж өгөх ажлыг гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдийг хамруулан зохион байгуулж эхэллээ. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж борлуулах явдал түгээмэл болоод буй юм.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг. Иймд ховор амьтан, ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайдад асуулга тавилаа

toot

toot

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав улс орон даяар хаврын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавив.

Тэрбээр асуулгадаа “Монгол Улсын эдийн засгийн гол шалгуур болсон мал аж ахуйн болон газар тариалангийн салбарыг төрөөс зайлшгүй анхаарч, хууль эрх зүйн орчныг ойлгомжтой тодорхой болгох, шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байх нь төрийн үүрэг юм.

2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад хүндээр тусахаар байна юм. Тиймээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажил эхлэхийн өмнө энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор танилцуулахыг хүсч байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа элчин сайд Жон Маккиноныг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Зеланд Улс Монгол Улсын ардчилал шинэчлэлийг тууштай дэмжиж, ялангуяа төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр мөн Монгол, Шинэ Зеландын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Шинэ Зеландын хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах зэргээр хамтын ажиллагааны хүрээг тэлэх боломж их байгааг дурдав. Талууд энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй харилцаа, хамтын ажиллагааны тодорхой ажлуудын талаар ярилцахын зэрэгцээ олон улс, бүс нутгийн байдлын талаар санал солилцов.