Categories
мэдээ нийгэм

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шат эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л..Бямбасүрэн, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцсон юм.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353.445 иргэн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан нь нийт зорилтот иргэдийн 57 хувийг эзэлж байна. Харин аймгууд дахь хепатитийн В, С вирүсийн халдварын илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан түвшин дунджаар 60.4 хувьтай байгаа юм.

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэн Монгол Улсын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвхи хангалтгүй түвшинд байна.

Тиймээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны нээлтийг 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017 оны Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар нийслэлд 334.360 иргэн энэ хөтөлбөрт хамрагдах байсан бол, 104.638 иргэн илрүүлэг, шинжилгээнд хамрагдаад байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 142 өрхийн эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээг амжилттай зохион байгуулан ажиллаж байгаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлтийн үйл ажиллагаанд төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв оролцож, иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна. Мөн өнөөдөр Багахангай, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг нээж эхлүүллээ. Нийслэлийн хэмжээнд 15-39 насны нийт 590.919 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар зорьж байна. Мөн өмнөх илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэдээ ч энэ удаад хамруулахыг зорьсон. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдийн эрүүл мэнд, ялангуяа нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. 2016 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгахад нэн чухал шаардлагатай нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий мэс заслын тоног төхөрөөмжийг хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн онд тус төвийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, 709 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлсан. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын хүн амын дунд элэгний хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт эрс буурч, бүх монголчууд маань энх тунх, элэг бүтэн байх болтугай” хэмээн ярилаа.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдийн цусны даралтыг хэмжих, биеийн индекс тодорхойлох, эрүүл зөв хооллолтын зөвлөмж хүргэхээс гадна хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээг хийж буй дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл биечлэн танилцсан юм. Тэрбээр илрүүлэг, шинжилгээний явцын байдал болон цахим хариуг хэрхэн гаргаж буй талаар эмч, мэргэжилтнүүдээс лавлаж, үйлчүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь тоглогдлоо

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “Аз жаргалын эрэлчин” дуурийг Монголын хүүхдийн ордон байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан тоглож эхэллээ. Тус хүүхдийн дуурийн нээлтийн тоглолт Монголын хүүхдийн ордны их танхимд өнөөдөр болсон бөгөөд хамгийн эхний үзэгч хүүхдүүд нь халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд байсан юм. Хүүхэд багачууддаа үнэ төлбөргүйгээр тоглосон уг дуурийг томчууд хүүхдүүдэд зориулан тоглодог байсан бол Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд сэргээн тоглож байгаагаараа онцлогтой гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын бизнесийн зөвлөл Б.Бямбасайханы талаар мэдэгдэл гаргажээ

Холбоотой ЗурагУг мэдэгдэлд дурдахдаа “Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь тогтвортой, шударга, ил тод бизнесийн орчинг үргэлждэмжин ажилладаг. Чухал үйл явдлуудыг цаг тухай бүртмэдээлж байх нь манай гишүүдэд төдийгүй бизнесийн өргөн хүрээнд өндөр ач холбогдолтой билээ.

Өнгөрөгч ням гарагт МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг баривчилж, АТГ-ын өргөдлийн дагуу Монгол Улсын шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Одоогийн байдлаар АТГ-ын мөрдөн байцаалт явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл гармагц бид гишүүд та бүхэндээ цаг тухайд нь мэдээлэх болно.

Щвейцарын банкны асуудал болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг /Дубайн гэрээ/ АТГ-ын зүгээс хооронд нь холбоотой хэмээн хэвлэлээр мэдэгдсэнд бид ихээр санаа зовж байна. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сард зурагдсан бөгөөд Б.Бямбасайхан нь 2010оны наймдугаар сард буюу уг гэрээ байгуулагдсанаас хойш Монголд ирсэн гэдгийг мэдэгдье.

МБЗ-ийн Гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы ёс зүйт шударга занд бүрэн итгэж байгаа бөгөөд 2012 оноос хойш өнөөг хүртэл МБЗ-ийг удирдан ажиллаж байгаад талархалтай байдаг. Б.Бямбасайхан нь Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан Засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан.

Б.Бямбасайхан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг болон Оюу Толгойн маргааныг эцэслэн шийдвэрлэх тал дээр зүй ёсоор ажилласан гэдэгт бид бүрэн итгэж байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зурагдаагүй нөхцөлд 5 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт хийгдэхгүй, гүний уурхайн төслийг эхлүүлэхгүй байх байсан. Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт, бүтээн байгуулалт эхэлснээр Монголын эдийн засаг сэргэх чухал тулгуур болсон гэж үзэж байна.

МБЗ-ийн гишүүд болон хамтрагч түншүүдээс Б.Бямбасайханд үзүүлж буй дэмжлэг мөн анхаарал тавьж буйд Гүйцэтгэх хорооны гишүүд бид талархаж байгаагаа илэрхийлье.

Үүний зэрэгцээ гишүүн байгууллагууд болон нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгийн төлөө МБЗ үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгааг мэдэгдье” МБЗ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ХОРООгэжээ.

Categories
мэдээ нийгэм

“ЭЕРЭГ ХАНДЛАГА, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт лекц боллоо

Нийслэлийн хүүхэд, залуучууд, гэр бүлийн салбарт ажиллаж байгаа 152 хорооны нийгмийн ажилтан, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газрын албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлж эерэг хандлага төлөвшүүлэх ойлголт мэдлэг олгох зорилготой “Эерэг хандлага, ач холбогдол” сэдэвт лекцийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан.

Дүүргийн албан хаагчдаас 2018 оны сургалтын хэрэгцээний судалгаа авсаны үндсэн дээр тэдэнд хувь хүний хөгжлийн болон ажлын стрессыг нь тайлах, мэргэших чиглэлийн сургалтууд хэрэгцээтэй байгаад үндэслэн “Эерэг хандлага, ач холбогдол”, “Гэр бүл ба үнэ цэнэ” сэдвээр “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар, “Цагийн менежмент” сэдвээр Герман Монголын хамтарсан AFA академийн үүсгэн байгуулагч ноён Аксел Фишер нараар хорооны нийгмийн ажилтан, дүүрэг, нийслэлийн нийт 300 албан хаагчдад лекц уншуулсан.

Мөн “Сэтгэлийн өнгө сэтгэл зүйн төв”-ийн зүгээс хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэж байгаа албан хаагчдаас Сүхбаатар дүүргийн ГБХЗХэлтсийн сэтгэл зүйч Б.Батчимэгт 500 дах тайзны баяр арга хэмжээний урилга өгч урамшуулсан.

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн салбарт 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 190 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд үүний 45 хувь нь нэг хүртэл жилдээ ажиллаж байгаа албан хаагчид байна. Иймд цагийн менежмент сэдвээр тэдэнд мэдээлэл хүргэсэн нь ажлын үр дүнд нь эерэгээр нөлөөлөх мэдээлэл байлаа.

Нийгэмд эерэг хандлага түгээх, хүүхэд, гэр бүлд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг албан хаагчдын хувьд энэ удаагийн лекц сургалт нь шинэ мэдлэг мэдээлэл олж авсан, арга зүйд суралцсан үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй малд явуулахгүй байхыг анхаарууллаа

ЗурагӨнөөдөр Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүссэн байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шуурчээ.

Иймд орон нутгийн замд зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой, хурдыг замын нөхцөл байдалд тохируулан зөв сонгон зорчихыг анхаарууллаа.

Мөн бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүй явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Холбоотой Зураг

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэн М.Клойбер гэгчээс хувьдаа үнэ бүхий зүйлс авсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байсан. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо, “Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэн М.Клойбер гэгчээс “Бенз” маркийн автомашин, гар утсыг хувьдаа авч байсан. Хэргийг Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгах ажлыг гүйцэтгэж байсан” хэмээн ярьсан байдаг. Харин германы иргэнтэй холбогдох уг хэргийг урьд нь эрх бүхий байгууллагуудаас 2013-2014 онд бүтэн жил дамнуулан шалгаж, Д.Цогтбаатарт холбогдолгүй гэдгийг тогтоож байсан аж. Б.Хурцын ярьсан зүйлийг Д.Цогтбаатар “гүтгэлэг” гэж мэдэгдээд, шүүхэд хандсан юм. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай үргэлжилсэн байна. ГэвчБ.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Дахин өмгөөлөгч авах шаардлагатай байна” гэж санал тавьснаар, шүүх хуралирэх тавдугаар сарын 2-ныг хүртэл хойшилжээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Чойрын Богд уул

Чойрын Богд уул зурган илэрцүүд

Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.

Нутгийн ардууд энэ уулаа гадны зочин гийчинд сайн байдаг гэж үздэг тул энэ нутагт ирсэн гадна дотны зочид уул руу ихээр гардаг байна. Ууланд гарахад ойр орчмын газрууд цэлийн харагдах нь гайхалтай. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.

2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ.

Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг газар баригдаж байжээ. Эдгээр хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд гүн суралцсан олон арван мэргэн лам нар төрөн гарч өөрсдийн зохиол бүтээл олныг туурвижээ. Чойрын хийдүүд нь Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхорын цам, Цахарын цам зэргийг харайдаг байжээ. Мөн хийдийн хөгжлийг даган гар урлал, худалдаа наймаа нилээд хөгжсөн байв. Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дүйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг. Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын төв байсан. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг.

3. Цагаан дарь эх

1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.

4. Дагвасүндэл бурхан

Хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв.Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэсэн түүхтэй.Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй. Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ.
5.Хүүхдийн овоо

Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоод очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сүслэн мөргөж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг ажээ.

6.Цоорхойн рашаан

Цоорхойн рашаан нь байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар байдаг. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн юм. Тус рашаан нь дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ бүх зүйлс оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхэн алд яваад газартаа шургачихдаг. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Энэхүү газрыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол төрийн уламжлалыг сэргээх жагсаал хийнэ

'Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн' зурган илэрцүүд

“Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-өөс дөрөвдүгээр сарын 12-нд улс орон даяар төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын эсрэг жагсаалыг хийнэ гэлээ.

“Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Ш.Баярсайхан “Бүх ард түмэн санаа зорилгоо нэгтгэж төрөө цэвэрлэе гэж уриалж байна. Төр цэвэр байх ёстой. Үүний тулд үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлж улс орон даяар жагсаал зохион байгуулах гэж байна. Та бүхэн дөрөвдүгээр сарын 12-ний өдрийн 06-14 цагийн хооронд төв талбайд цугларч хувьсгалыг хамтдаа эхлүүлээрэй. Хувьсгал гэдэг нь өөрчлөлт, шинэчлэл гэсэн үг юм. 1990 оны хувьсгалаар ард түмэн төрийг авсан шиг, авна. Өгөх ёстой, авах ёстой цаг үе ирээд байна. Төрийн гурван өндөрлөг, 76 гишүүдэд хандаж хэлэхэд, төрийг хүлээлгэж өгөх цаг чинь болсон.

Төрт ёсны уламжлал болон үндэсний аюулгүй байдал алдагдаж байна. Төр цэвэр байх чадамжаа алдсан. Тиймээс чадамжгүй төрийг цэвэрлэе гэсэн уриалга гаргаж байгаа юм. Би болон манай хөдөлгөөнийхөн төрийг авахдаа бус хойч үедээ цэвэр бүтэн төрийг өвлүүлэн үлдээх үндсэн зорилготой юм. Би ийм л зорилгыг өвөртөлж Америкаас ирсэн. Энэ зорилгоо биелүүлэх санааг 2017 онд анх эхлүүлж байлаа. Бидний ард ямар нэгэн нам, улс төрийн хүчин байхгүй. Төрийн өндөрлөгт гарсан луйварчид төрийг өгөхгүй гэж улайран зүтгэх байх. Гэхдээ та нараас авах болно. Та нар өгөх ч болно. Үүний дараа буюу хоёр дахь шатанд суулт хийх болно. Ард түмэн нэг нэгээрээ улам бүр нэмэгдэнэ. Гурав дахь шатны шаардлагыг бүх ард түмнээс асууж байж явуулна. Нэг үгээр хэлбэл бүх шийдвэрийг ард түмэн гаргах ёстой.

Дөрөвдүгээр сарын 12-ны жагсаалыг тайван замаар хийх учир 14 цагт хаалтаа хийнэ. Хаалтаа хийсний дараа төрийн гурван өндөрлөг болон 76 гишүүн тус бүрт шаардлагаа хүргүүлнэ. Төрийн эрхийг ард түмний гарт шилжүүлэхийг шаардсан үндсэн зорилгыг агуулсан байгаа юм. Үүний дараа салбар бүрээс шилдгүүдээ сонгож онц бүгд хурлаа хийнэ. Тус хурлаас иргэн төрийн дээд харилцааг үүсгэх ардчилсан замаар ард түмэн шинэчлэл хийх хэрэгтэй. 1990 онд сайхан ардчиллыг эхлүүлж чадсан мөртөө яагаад гажуудуулсныг иргэд надаар хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа. Тиймээс ард түмнийг элдэв янзаар өдөөн турхирахгүй тайван аргаар жагсана” гэв.

Categories
мэдээ спорт

Гурван орны дрифтчид Монголд халз өрсөлдөнө

Дрифтийн спортын төрлөөр гурван орны тамирчид Монголд халз өрсөлдөх гэж байна. Манай оронд өмнө нь хойд хөршийн дрифтчид хүрэлцэн ирж уралдаанд оролцон тэргүүн байр эзлээд нутаг буцсан удаатай.

Энэ жилийн тэмцээнд БНСУ-ын дрифтчид нэгдсэнээр анх удаа гурван орны тамирчид Монголын спорт сонирхогч залууст ур чадвараа гайхуулах нь. Тэмцээн Авто худалдааны төвд энэ сарын 28-29-нд болох юм. Энэ жилийн хамгийн гал гарсан, шилдэг үзүүлбэрийг зөвхөн эндээс л харж болно гэж дрифт сонирхогчид дуу нэгтэй хэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг шударга бусын хонгилын тухай ярилаа