Categories
мэдээ нийгэм

“Содмонгол”, “Петровис” зэрэг компанийг торгожээ

Холбоотой Зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн зургаан ШТС, дөрвөн АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байгааг илрүүлжээ. Уг зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

​“Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-гаас автомашины бүх мэдээллийг хардаг боллоо

ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г танилцууллаа. Уг мэдээллийн санд зам тээврийн осол зөрчил, байгалийн гамшиг, татвар, даатгал, техникийн үзлэгт хамрагдсан байдал, засварын үйлчилгээний гээд бүхий л мэдээллүүд байна. Мэдээллийн сан “Үндэсний дата төв”-д байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сантай холбогджээ. Иргэд Autobox.mn сайтаар тээврийн хэрэгслийн улсын дугаараар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авч болох юм.

Categories
мэдээ спорт

Залуу сагсан бөмбөгчдөд туслах хандивын тоглолт болно

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Ниссан” дээд лигийн энэ улирлын тоглолт бэртэл гэмтэл ихтэй үргэлжилж байна.

Нээлтийн тоглолтоос эхлээд залуу тоглогчид хамгийн багадаа 3-4 долоо хоногт эдгэрэх бэртэл аваад байсан. Харин саяхан ШУТИС-ШАРКС багийн энэ улирлын гол найруулагч, оноо түүгчээр тоглож байсан Ж.Билэгт өвдөгний чагтан холбоос тасрах буюу сагсан бөмбөгчдөд тохиолддог хамгийн хүнд гэмтлийг авсан. Хүний биеийн өвдөгний ард байдаг дөрвөн шөрмөсний гурав нь ямар нэгэн байдлаар тасарч, сэмрээд зогсоогүй, яс нь цуурч, шингэн алдсан гэсэн оноштойгоор маш том мэс ажилбарт орох болоод буй. Дөнгөж 20 настай уг залуугийн хувьд мэс ажилбарт нь эхний ээлжинд 30 гаруй сая төгрөг хэрэг болоод байгаа бөгөөд хагалгааны дараа нөхөн сэргээх эмчилгээг мөн маш нямбай хийх хэрэгтэй юм байна.

Тэгвэл түүнд болон бусад гэмтэл авсан тоглогчдод туслахаар МСБХ-оос хандивын тоглолтыг зохиож байгуулж буй юм. Өнөөдөр орой 19:00 цагаас болох уг тоглолт нь 2014 онд Инчоны наадамд БНСУ-ын баг тэргүүтэй Азийн томоохон багуудыг буулган авч байсан шигшээ баг болон залуучуудын шигшээ багуудын хооронд өрнөх юм. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд Азийн түвшинд Монголын сагс гарч ирэхэд бэлэн болсон гэдгийг зарлаж байсан Инчон-2014 наадмын шигшээ багийн бүрэлдэхүүнд: Б.Билгүүн, Т.Санчир, Б.Мөнхболд, С.Өрнүүнбилэг, О.Сэргэлэн, М.Бадрах, Ш.Сэдбазар, М.Отгонмөнх, Ц.Азбаяр, Д.Дэлгэрням, Н.Батжавхлан, О.Ууганбаяр, Д.Мөнхтүвшин, П.Болортулга нарын шилдэг тамирчид багтаж дасгалжуулагчаар нь О.Баярцогт ажиллах болно.

Харин залуучуудын шигшээ багт: О.Нямбаяр, О.Хүдэрбат, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Б.Болдбаатар, Т.Их-Уул, О.Дөлгөөн, А.Энхтүвшин, О.Очирбат, Б.Эрхэс, Т.Мэндбаяр, Д.Мөнхтөр, Ш.Мөнхийн-Од, Ц.Сэргэлэнбаатар нар багтаж байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь АВТ Төв Ургац багийн дасгалжуулагч Ц.Чинзориг ажиллах юм.

Залуу тоглогчдод хандив өргөх тасалбарын үнэ энгийн суудал 5000 төгрөг, VIP суудал 10000 төгрөгийн үнэтэйгээр Спортын төв ордны төв хаалга, кассаар болон томоохон их сургуулиудаар зарагдаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын говийн ан агнуур ба хээрийн зоог

Улаан хүрэн өнгөтэй аугаа том наран тэнгэрийн хаяанаас өндийн, харсаар байтал хөөрсөөр хэмжээ нь жижгирэн, өнгө нь хүртэл шаргалтаж бидний өдөр тутам хардаг ердийн наран болох ажээ. Үүнийг харсан хэн ч гэсэн зөвхөн нар хэрхэн мандахыг харах гэж Монголын говьд ирэхэд харамсах юмгүй санагдана. Гэвч бидний энд ирсэн зорилго огт өөр зүйл байлаа.

Экологийн тэнцвэр нь алдагдаагүй Төв Азийн унаган байгальд олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын амьжиргааны салшгүйнэг хэсэг нь өнөө хэр ан агнуур байсаар байгаа билээ. Түүхэн урт удаан хугацааны явцад байгальтайгаа тохиронболовсронгуй болсонан агнах аль ч монгол аргаагнах гэж буй амьтныхаа зан араншинтай нягт уялдсан байдаг онцлогтой. Иймээс бид гадаадынхан байтугай хотын уугуул иргэдэд ч сонирхолтой санагдахмонголын уламжлалт ан агнуур болон хээрийн нөхцөлд ямарч сав суулга хэрэглэдэггүй, хийхэд хамгийн хялбар, хурдан хугацаанд болдог “сорс”, “хавчмал”, “гүзээн хорхог”, “зараан бөмбүүлэй” хэмээхжинхэнэ монгол хоолуудыг хэрхэн хийхийг нүдээр үзэхээр энд ирээд байгаа юм.

Бид яг одоо монголчуудын “тэмээ түлхэх” гэдэг аргаар хар сүүлт зээрийг хэрхэн агнахыг дурандан ажиглаж сууна. Хар сүүлт зээр нь Монголын “ан агнуурын” хуулийн нэн ховор, ховор, элбэг гэсэн ангиллын “ховор” гэсэн ангилалд багтдаг бөгөөд соёл, шинлэх ухаан болон гадаадын анчдаар агнуулахыг зөвшөөрдөг байна. Нэг хар сүүлтийн зөвшөөрөл авахад төлбөр, хураамж нь нийлээд 650 ам.доллар болдог аж. Говийнхны үздэгээр хар сүүлт зээрийн мах хамгийн амттайд тооцогдох бөгөөд дараа нь аргаль, гэрийн хонь, адуу, үхэр, тахь, хулан орж хамгийн амтгүй маханд цагаан зээр, хавтгай, гэрийн тэмээ ордог байна.

Энэ үед бидэнтэй хамтран ажиллаж буй анчин мааньесөн тэмээг ойр ойрхон идэшлүүлсээр сүрэг хар сүүлт зээрэнд аажим аажмаар дөхөж байлаа. Монголчууд зөвхөн хонь ямааг өдөр болгон хариулдаг бөгөөд сүүг нь саахгүй л бол үхэр, адуу, тэмээгээ бэлчээрт чөлөөтэй туучихдаг аж. Тиймээс харуй бүрийгээр явсан анчин маань хүний өөрийн гэлтгүй номхон, хамгийн гол нь орилдоггүй есөн тэмээ тэр хавиас цуглуулаад зээрийн сүрэгт ойртож байгаа нь энэ. Түүний нэрийг Ө.Тогоо гэх бөгөөд тэрээр Өмнөговь аймгийн Булган сумын хамгийн алдартай анчдын нэг нь билээ. Сонирхолтой нь малчид бараг бүгд нэрнээсээ гадна бусдаасаа ялгах “тодотголтой” байдаг бөгөөд манай анчин ч ”улаан” гэсэн хочтой аж. Харин та сайн танилцаагүй хүнээ хочоор нь дуудах нь тэр хүнд таалагддаггүйг анхаарууштай. Орон нутагт адилхан нэртэй хүн олон байдаг учир энэ хочнууд нь тэднийг хооронд нь ялгахад их дөхөм болдог байна.

Тогоо анчин тэмээнүүдээ аажмаар идэшлүүлэн урагшилжзээрийн сүргийнхаралдаа ирмэгцтэмээгээ нэг нэгээр нь адилхан зайтай орхин явсаар салхин дор талд хамгийн сүүлчийнхээ тэмээтэйгээ үлдэхэд есөн тэмээ зээрийн сүргийг бүтэн тойрсон байлаа. Үүнд ерөөсөө 32 минутын хугацаа шаардагдсан бөгөөд анчин тэмээнийхээ урд хөлний харалдаа босоогоороо явах тул идшэлж буй зээрэнд харагддаггүй байна. Бидэнтэй тохиролцсон ёсоор анчин маань эхний удаа хий буудахад тайван идшилж байсан зээрийн сүрэг үргэж бөөгнөрөн зугтах гэсэн боловч эргэн тойрон байгаа тэмээнүүдийн хооронд хий дэмий давхилдах ажээ. Удалгүй дахин буу дуугарч дунд нь явсан нэгэн зээр унав. Анчин нуугдсан газраасаа босоход сая л нэг дайснаа хаана байгааг харсан зээрийн сүрэгтэмээний хоорондуур гарч талруу давхин одлоо. “Тэмээ түлхэх” аргын давуу тал нь зээр, хулан гэх мэт амьтад гэрийн тэмээтэй нэг бэлчээрт байнга байдаг учир тэднээс бэргэлгүй ойртуулдаг бөгөөд үргэж цочихдоо тал талд нь байгаа адилхан тэмээнүүдээс үргэж тэмээн тойргоос гардаггүй учир анчин хэрэгцээт ангаа тайван сонгон агнадаг байна. Энэ удаа ч гэсэн Ө.Тогоо анчин энэ сүрэгт байсан ганц сувай шаргачинг сонгон агнасан байлаа. Сувай шаргачин хөхүүлэх янзагагүй учир хамгийн амт шимттэй махтай байхаас гадна янзага нь өнчирч өлбөрдөггүйгээрээ зээрийн сүргийг хамгаалах давхар ач холбогдолтой байдаг гэнэ.

Тохиролцсон ёсоор анчин маань бүх зүйлийг өөрөө хийх ёстой байсан бөгөөд агнасан зээрийг өвчиж, махыг эвдэхэд ердөө л 14 минут зарцууллаа. Үүнийхээ дараа элгийг нь 2 х 8 х 2 см орчим хэмжээтэй хэсэглэн зүсэж дээр нь энэ хавьд хаа сайгүй ургасан хүмүүл хэмээхсонгинын төрлийн ургамалтавьж сэмжээр нь ороогоодговийн бутны хэдэн хуурай мөчир овоолон асааждээр нь тавилаа. Хоёр минут орчмын дараа нөгөө талаар нь эргүүлэн шарж таван минут хүрэхгүй хугацаанд “сорс” хэмээх хоол бэлэн болох нь тэр. Би л хувьдаа ийм амттай шарсан элэг идэж байсангүй. Харин нутгийнханөөрсдийн сорсыг өнгийг нь борлуулах төдий болгоод бараг түүхийгээр нь идэж байв. Үүний дараа анчин маань нутгийнхны “сайр” гэж нэрлэдэгжалганд очин чулуу түүлээ.Эхлээд хорь гаруй см голчтой хэмжээгээрээ ойролцоо хоёр хавтгай чулуу сонгов. Дараа нь арав хүрэхгүй голч \диаметр\ -той 18 ш бөөрөнхий чулуу цуглууллаа. Тэгээд говийн заг хэмээх модны хуурай мөчрүүд цуглуулан овоолж дотор нь эдгээрчулуугаа хийж шатаав. Энд заг гэдэг модыг онцгойлон дурьдахгүй өнгөрч боломгүй. Надад “хатсан нь буюу ургахаа больж удсан нь нүүрстэй бараг адил илчтэй шүү” хэмээнговь явж үзсэн найзууд маань захиж байсан нь үнэн юм билээ. Харин хатаагүй нь буюу ургаж байгаа нь бүр хатуу бас маш эмзэгцагаанхальстай, бие биенээсээ цувран ургасан мэт шилмүүс нь тун ч зөөлөн,дотор нь энэ говьд хаанаас олсон юм бол гэмээр ус шиг шингэн хадгалагдажбайдаг юм билээ. Нас гүйцсэн нь арваад мөндөр ургадаг гэсэн

Анчин маань агнасан зээрийнхээ гүзээг усаар сайтар угааж цэвэрлэв. Ус гэснээс говийн худагнаас ус авахдаа саваа дүүртэл хийлгүй дээр нь нутгийнхны хэмжээгээр3-4 хуруу буюу 5.5-7 смзай орхин савлаж тээвэрлэдэг аж. Учир нь говийнзарим усэхүүн таагүй үнэртэй байх агаад тээвэрлэх явцад зайлагдан энэ үнэр нь гардаг байна. Гүзээгээ цэвэрлэж дууссаны дараа зээрийнясыг үе үеэр нь салган махтай нь хамт гүзээний амаар чөлөөтэй орохооржижиглэж бэлдэв. Харин гуяны цул махнаас хавтгай чулуунд тааруулан 2 см орчим зузаантай зүсэж тусад нь тавьлаа. Ингээд зүссэн махаа хутганы үзүүрээр энд тэнд нь жигд цоолж хүмүүлээр хачирлан шатаж дууссан түүдэгний цогон дотроос улайссан хоёр хавтгай чулуугаа гаргаж дунд нь хавчуулж тавихад тэр хавиар үнэхээр монголчуудын хэлдгээр “арааны шүлс асгарам” үнэр ханхийж 8 минутын дараа “хавчмал” хэмээх хоол бэлэн боллоо. Хавчмалын амт бидний мэдэх шорлогтой адилхан, ялгаа нь чулуун завсар хавчуулагдах тул шүүс нь бага асгарч илүү амттай болдог аж.

Хавчмал бэлэн болох хооронд “гүзээн хорхог” хийх ажил ид өрнөж байв. Бэлтгэсэн гүзээний ёроолд эхлээд жижгэлсэн махтай яснуудыг нэгэн жигд өрөөд дээр нь улайссан бөөрөнхий чулуунууд хийж дахин мах, чулуу гэсэн дарааллаар хийсээр хамгийн дээр нь хамгийн жижиг цул мах хийн гүзээнийхээ амыг бүснээсээ цуулан авсан даавуугаар боов. Монгол дээлийг ердийн үед даавуун бүсээр бүслэх бөгөөд эмэгтэй хүнийх 2 м, эрэгтэй хүнийх 3-5 м байдаг байна. Харин малчид хөдөө, хээрявахдаа хуучирч муудсан бүс хэрэглэх бөгөөд түүнээсээ шаардлагатай үед хэрэгтэй хэмжээгээрээ цуулж авдаг аж.Дараа нь амыг нь боосон гүзээгээ өнхөрүүлэн энд тэндээс нь нухаж байлаа. Энэ нь чулуунд мах наалдан түлэгдэхээс сэргийлэхээс гадна, дотор нь байгаа чулууг хөдөлгөж махыг жигд болгодог гэнэ. Бөөрөнхий чулуу цуглуулсны нэг учир нь энэ аж. Халуун чулуутай гүзээ хийлүүлж байгаа агаарын бөмбөлөгшиг дорхоноо түнтийж хагарах нь уу гэмээр болох агаад энэ үед анчин маань гүзээний амсарын хоёр талаас татаж хийг нь гаргаж байв. Хорин найман минутын дараа “гүзээн хорхог” бэлэн боллоо. ”Сорс”, ”хавчмал” цадталаа идсэн болохоор “хорхог” идэж чадахгүй байхгэж бодож байсан боловч амтанд нь болоод нилээд идсэн бөгөөд ялангуяа шөл нь үнэхээр сайхан ажээ. ”Хорхог” гэдэг нь хорр…хоррр… гэсэн чимээнээс үүссэн үг хэмээн анчин маань тайлбарласан бөгөөд үнэхээр ч хорхог хийх явцадийм чимээ гарчбайсан билээ.

Ингээд бидэнд нар шингэхийг хүлээх ажил үлдлээ. Би өдөр огт унтдаггүй атал цаг гаруй нам унтчихсан байв. Үүнийг нутгийхан “хорхогны шөлөндцохиулах” гэдэг аж.

Удтал хүлээсэн наран жаргалаа. Харуй бүрийн тэрхэн агшиндговь чив чимээгүйдумбадаг аж. Бүр чив чимээгүй гээч. Энэхэн хугацаанд л их говь түр зуурамарч буй мэт сэтгэгдэл хэнд ч гэсэн төрнө. Гэвч удахгүй. Гүрэлзгэнэ хэмээх шавьжөөрийн өвөрмөц дуугаараа говийн шөнийн “шинэ” амьдрал эхэлснийг зарлана. Чийдэнгийн гэрэлд шөнийн амьтад ялангуяа “ямаан ууц” гэх мэтчилэн орон нутгийнханы зэвүүг хүргэж, нурууных ньүсийг босгодог амьтад байдаг аж. Тэд “Загийн шар” гэгдэх аалзанд бүр дургүй . Аалз болохоор “муухай” нь ойлгомжтой. Нүд, бас нийлмэл хэмээгдэх “бөөн” нүднүүд тэгээд хамгийн гол нь4 “соёо” нь нутгийнхныг жинхэнэзэвүүцүүлдэгбололтой. Загийн шар гэгдэх балетчин хүүхэн шиг бүсэлхийгээрээ нарийхантэр аалзнаасхамгийн залууг нь тороор арай ядан барьж авав. Хүний хөлийн хурд л лав тэр аалзыг гүйцэхгүй юм билээ. Хотоос ирсэн болохоороо манай жолооч бид хоёр л “жоом”-ноос ялгаа юу байна хэмээн бие биенээ зоригжуулан бахардатлаа хөөсөн юмдаг. Нутгийнхан энэ үед бид хоёрт ойртох нь бүү хэлбүр бариад ирсэн аалзнаас ч холхон байхыг хичээж байв. Энэ нь ч аргагүй байх.Нас залуу буюу хэмжээгээрээ орос чүдэнзний дайтай “загийн шар”-ын амруу ньдэрсний гол ишийг таван смойртуулангуутүсрээд зуугаад авчбайна билээ .Бүр 12 х 8 см биетэй ч “загийн шар” байдаг гэнэ. Тэгвэлямар өндөрт үсрэх бол. Арван см –аа сч илүү үсрэх биз. Бүр“Геннисийн ном”-д ч орж магадгүй . Бас болоогүй их говьд“цагаан тэмээ“ гэгч тас хар аалз байдаг гэнэ.Тал тал тийшээ сөрвийсөнтас хар урт урт үснүүдтэй, “загийн шар”-аас ч илүү том биетэй. Шөнө дөлөөр гэрт орж ирж байгаа нь хүн явж буй мэт чимээтэй гэж нутгийхан ярьж байна. Нутгийнхны эмээдэг эдгээраалз болон аалз хэлбэртэнгүүд нь бүгд үнэхээр хор ялгаруулдаг. Гэхдээ эдгээрээс ганцхан “цагаан тэмээ” аалзны хор л биднийг нөгөөертөнцөдшууд “аваачих” чадвартай гэх юм билээ.Иймээс монголчууд чоныг “хээрийн амьтан”, могойг “лусын амьтан” гэж оноосон нэрийг нь хэлэлгүй тойруу утгаар нэрлэдэг нүүдэлчдийн зарчмаартас хар аалзыг “цагаан” гэж бусад аалзнаас том биетэй болохоор нь таван хошуу малын хамгийн том амьтан тэмээтэй зүйрлэн “цагаан тэмээ” гэж нэрлэсэн бизээ. Ерөөс нүүдэлчин монголчууд нас барсан хүнийг “талийгч” гэдэг бөгөөд энэ нь бараа нь харагдахгүй болсон хүн гэсэн шууд утганд хол яваад сураггүй болсон хүн буюу буцаж ирэхгүй хүн гэсэн далд утгыгагуулдаг бөгөөд аав, ээж ахмад хүмүүсийнхээ нэрийг,нутгийнхаа тахиж шүтдэг уулсыг ч нэрээр ньхэлдэггүй эртнээс уламжилж ирсэн заншилтай билээ.

Шөнийн говьд бас сонирхолтой бүр хайр хүрмээр амьтад ч байна. Чийдэнгийн гэрэлд нүд нь гэрэлтэж амархан баригддаг гүрвэл ч байх аж.Өдрийн гүрвэл шиг элгээрээ гүйлгүй дөрвөн хөл дээрээ босоо явдаг болохоор нь нутгийнхан “нохой гүрвэл” гэдэг гэнэ.Арьс нь маш зөөлхөн. Аргагүй л Их говийн шөнийн амьтан. Хайр хүрмээр гэдэг нь атиг даахайнууд. Бас алаг даахайнуудгэж бий. Атиг даахайнуудаасбиеэр том яг л жижиг “кенгеру” мэт. Харин атиг даахайнууд ялангуяа өөхөн сүүлт атиг даахайбүр өхөөрдмөөр. Ямар ч муу санаа байхгүй, хүний гар дээр байгаагаа шөнийн говьдоо л байгаа мэт санадаг бололтой ийш тийшээ юм хайгаад яваад байна тэгснээ хуруунд тулангуут их гайхна тэгээд хичээнгүй гэгчээр яг л эрдэмтэн адил “судална”. Газарт тавингуут байх л ёстой юм болсон мэтхээв нэг дэвхрэн одно. Ер нь өөхөн сүүлт атиг даахайг өөрийнхөө гар дээрээ тавьж үзсэн хүнл энэ дэлхий дээр иймхөөрхөн, хайр хүрмээр амьтан байдаг гэдгийг бүрэнойлгоно. Үгээр илэрхийлэхийн аргагүй.

Мартаснаас “Мал мэнд үү?” гэдэг шиг шөнийн говьд юу л байна зараа л байдаг юм билээ.Бариад авахбүр амархан. Шөнө болоод тэр үү шавьж нэг их хол үсрэхгүй. Зараа гуайн үндсэнхоолболохоор тэднийг сурмаг нь аргагүй барина. Тэгээд шажигнатал иднэ. Харин бид зарааг идэх гэж байгаа билээ.

Ойн зарааг бодвол говийн зараа шувтан бие,босоо чихтэй болоод ч тэр үү их хөөрхөн харагдана. Манай анчид “энэ нь хөгшин, тэр нь залуу” гэсээржолооч, тогоочоо хүртэлоролцуулан нийт хүмүүсийнтоогоор 9 зараа барив. Хүзүүг нь

ганцханмушгиад л зэрэгцүүлэн тавиад байна. Хамгийн сүүлчийнх нь хүзүүгий нь мушигмагц эхний зарааны хөлрүү хутгаар цохиж үздэг аж. Ингэж байж бүрэн үхсэнийг нь шалгадаг гэнэ. Тэгээд зарааны хойд хоёр хөлнийнх ньзавсар буюу цавиар нь багахан зүзэж гэдэс дотрыг нь гаргаж хаяна. Оронд нь хэсэгхэн хөмүүл чихнэ. Ингээд яг амьд мэт нугдайлган бөөрөнхийлж бүснээсээ цуулан авсан даавуугаартугдайтал нь бооно.Тэгээдговийн нунтаг шавар дээр ус асгаж нугдайсан зараагаа өнхөрүүлэн бараг үсий нь далд ортол нойтон шавар наалдуулна. Бөөрөнхий шавар гэж андуурмаар болмогц зараануудаа загийн цогийг хутгаж байгаад дотор нь хийчэхдэг аж. Харин загийн галд хийж болдоггүй гэнэ. Учир нь гаднах нь түлэгдэж доторх нь түүхийрдэг аж. ”Зараан бөмбүүлэй ”-н амт үнэхээр гайхамшигтай юм билээ. Тахианы мах мэт цав цагаан мах, амт нь хамаагүй илүү. Суурин амьдралтай бидний хэлж заншсанаар экологийн цэвэр бүтээгдэхүүн, зөвхөн монголд л байдаг говийн нүүдэлчдийн хээрийн зоогны тухай товч танилцуулахад ийм байна. Маргааш эрт Алтайн ууланд гарна. Уулын нүүдэлчдийн уламжлалтанбас хоол хийхийг үзнэ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 44 мянган төл бойжиж байна

Улсын хэмжээнд 44 мянган төл бойжиж байна зурган илэрцүүдОны эхэнд 28 сая хээлтэгч тоологдсон бөгөөд 22 сая орчим төл хүлээж авах байх гэсэн төлөв гарчээ. Одоогийн байдлаар 44 мянган эх мал төллөж, 44 мянган төл бойжиж байна. Хаврын улиралд салхитай, хавсаргатай байснаас зүй бус малын хорогдол ихэссэн. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. Улсын хэмжээнд нэг хувь буюу 751 мянган мал зүй бусаар хорогдсон байна. Баянхонгор, Ховд зэрэг аймгуудад хамгийн их тооны мал хорогдсон байна.

Малчид шар будааны зутан, каш, хар цай зэрэг нэмэлтээр хооллох, эх малыг нь шинэ өвс, тэжээлээр тэжээх зэрэг малчид өөрсдөө хариуцлагатай байж чадвал төл алдах эрсдэлээс хамгаалагдана. Хамгийн чухал нь малчид цаг агаарын мэдээ, мэдээллийг цагт нь хүлээж авах шаардлагатай байна. Цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан өдөр тутмын мэдээг цаг алдалгүй авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлж улмаар Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулсан билээ.

Тус албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-18” сургалт өнөөдөр Эрэлч нохойн албаны сургалтын төвд эхэллээ.

Сургалтад Аврах тусгай анги, НОБГ-ын Аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүслээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/56 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй “АНС-18” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Таканоива А.Баасандорж хаврын башёгийн эхний өдөр даваагаа авлаа

Холбоотой Зураг

Осака хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд анхаарал татаж буй бөхчүүдийн нэг бол Таканоива А.Баасандорж билээ. Тэрбээр өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё дараалан өнжсөн. Тэгвэл энэ башёд жюүрёод барилдахаар болсон нь олны анхаарал татаж буй.

Өчигдөр эхэлсэн хаврын башёгийн эхний өдөр Таканоива А.Баасандорж Тобизаруг давж, эхний даваагаа авлаа. Мөн өнгөрөгч нэгдүгээр сарын башёд чихрийн өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч, жюүрёод барилдах болсон. Тэрбээр эхний барилдаанаа Токүшорюүтэй хийж, ялагдсан байна.

Ийнхүү жюүрёод анхаарал татаж буй Таканоива А.Баасандорж эхний ялалтаа авсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ялагдалтайгаар башёг эхлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэнэ

Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд дотоодын зарим аж ахуй нэгжүүдэд ажиллалаа.

Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ. Ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байна.

Ноос, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн “Хатант интернэйшнл” ХХК нь 2015 оноос ноолуур гүн боловсруулах “Хатант Кашимер” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 онд тус үйлдвэр 130 тн самнасан ноолуур үйлдвэрлэж Итали улсад экспортлосон нь 2017 онд Монгол улсаас экспортод гаргасан нийт самнасан ноолуурын 25%-ийг эзэлж байна. Гэвч эргэлтийн хөрөнгийн дутмагаас болж 2017 онд үйлдвэрийн нийт хүчин чадлын 75%-ийн ашиглаж чадаагүй гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Шинээр 100 гаруй хүний ажлын байр бий болгосон дотоодын хөрөнгө оруулалттай тус ноолуурын үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд жилд нийт 700 -1000 тн түүхий ноолуур бэлтгэн авах шаардлагатай байгаа гэлээ. Тус компани энэ онд Итали, Герман, Япон улсуудад нийт 350 тн самнасан ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байгаагаа ХХААХҮ-ийн сайдад танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгний “Ноолуур хөгжлийн сан”-тай болно. Ингэснээр хөнгөн үйлдвэрүүдээ, ялангуяа ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, малчдаа орлоготой болгох боломжтой. Энэ бол манай салбарынхны хувьд маш чухал бодлогын зохицуулалт. Дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох их ажлын эхлэл. Тийм учраас та бүхэн Ноолуур хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлагаа маш сайн хангаж, төлөвлөлтөө сайн хийж, монгол улсын засгийн газраас баримталж байгаа бодлогыг хамтран хэрэгжүүлэхэд хариуцлагаа ухамсарлаж оролцоорой” гэлээ .

Ноолуурыг чанараар ангилж, ялгавартай үнээр худалдан авах бэлтгэлийн тогтолцоо алдагдаж, зөвхөн жингээр нь тооцож бэлтгэн угаасан байдлаар нийт ноолуурын 80 гаруй хувь нь экспортод гарч байгаа, ноолуурын бэлтгэлийн үе болох 3, 4-р сард эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж байхад нөгөө талаас гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж, сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр үнэ өсгөн худалдан авч, орлого нь тодорхойлох боломжгүй нөхцөлөөр маш бага орлогын албан татвар төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямарч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байна. Үүний улмаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том үйлдвэрүүд өөртөө байдаг түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60%-ийг ашиглаж байгаа нь тулгамдсан асуудалын нэг болоод байсан учраас үүнийг шийдвэрлэх зорилгоор Ноолуур хөтөлбөрийг боловсруулсан батлуулсан талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Говь” ХК, “Ханбогд Кашимер” ХХК, “Хатант интернэйшнл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцлон хэллээ.Мөн ХХААХҮ-ийн сайд, Хөтөлбөр батлагдсанаар тогтвортой ажлын байрыг хадгалах нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн, техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт нэмэгдэх бодлоыгн зохицуулалтыг хамтраад үр дүнтэй ажил хэрэг болгоход идэвх санаачилгатай байх ёстойг аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа.

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч Говь ХК-ийн хувьд цаашид ГОВЬ болон YAMA брэндийг, цаашлаад Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд брэнд болгохын төлөө үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлэн тэлж, 2022 он гэхэд жилд 2,000 тонн түүхий ноолуур боловсруулж, Монгол улсын жилд бэлтгэдэг нийт ноолуурын 20% буюу дэлхийн нийт ноолуурын 10%-ыг дангаараа боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгодог компани болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. “Говь” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан, Ноолуур хөтөлбөрийн үр дүн зөвхөн дотоодын компаниудад дэмжлэг үзүүлж байгаа хэрэг биш, үндэсний баялгаа дархлаажуулж, үйлдвэрлэлээ сэргээж ажилтай орлоготой иргэдээ нэмэгдүүлэх боломжийг төр бодлогоор зохицуулж байгаа томоохон алхам юм гэлээ.

“Ханбогд кашимер” ХХК-ийн хувьд экспорт, түүхий эд бэлтгэл, ангилан ялгах, угаах, самнах боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсруулсан ноолуурын борлуулалтын 90 хувийг гадаад зах зээл, 10 хувийг дотоод зах зээл борлуулдаг. Өнөөдрийн байдлаар Англи, Итали, Герман, БНЭУ, Япон, БНСУ, Хонгконг, БНХАУ зэрэг улсуудад экспортлож байгаа юм байна. Дотооддоо “Говь” ХК, “Гоёо” ХХК, “Кашмер Холдинг” ХХК, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Гоёл кашмер” ХХК, “Хатан сүлжээ” ХХК, “Гурван сор” ХХК зэрэг үйлдвэрүүдэд нийлүүлэхээс гадна чанарын Монгол Улсын MNS 3686:2007 болон олон улсын ISO 9001:2010 шаардлагыг хангасан ноолуур боловсруулж сав баглаа, шошготойгоор экспорлодог байна. Ноолуурын боловсруулалтын чанарт ихээхэн ач холбогдол өгдөг тус компанийн хяналтын дээжээ гадаадын томоохон лабораториудад шинжлүүлэн хөндлөнгийн хяналт хийлгэдэг туршлагыг ХХААХҮ-ийн сайд сайшаалаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аж ахуй нэгжүүдэд хандан, Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэх боломж бүрдэж байгааг онцолж үүнд идэвхи санаачлагатай, үр дүнтэй, эх оронч сэтгэлээр хандаж оролцохыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт 22-ноос эхэлнэ

Сурагчдын амралт зурган илэрцүүд

Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУСЯ-ын сайдын тушаал гарлаа. Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.

Тухайлбал,

  • Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 08 өдрийг дуустал,
  • Нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал
  • Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид зургаадугаар сарын 1-нээс,
  • 3, 5 дугаар ангид зургаадугаар сарын 8-наас,
  • 6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас эхлэх юм.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сугар: Намайг зүхээд байгаа хүмүүст хэлэхэд тэвчээртэй хүлээвэл учир нь олдоно доо

Өмнөд Африкийн Стандарт банкинд “Жаст” ХХК Эрдэнэтийг барьцаанд тавьж, зээл авснаа төлөөгүйгээс Арбитрын шүүх манай улсыг 109 сая доллар төлөх шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэхүү шуугиантай асуудалд нэр холбогдоод байгаа. Энэ талаараа өмнө нь “Өдрийн сонин”-д тэрээр ярилцлага өгсөн билээ. Гэтэл саяхан 49 хувийг төрд авсан УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж хандсан иргэдийн өргөдлийг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн. Цэцийн гишүүн Д.Сугар энэ хуралдаанд илтгэгч гишүүнээр оролцсон билээ. Эдгээртэй холбоотой асуудлаар түүнтэй ярилцсан юм.


-Стандарт банкны өр, Арбитрын шүүхийн шийдвэртэй таны нэр холбогдсон гээд цахим сүлжээгээр л нэг шуугиж байна?

-Мэдээллийн энэ шинэ орчинд чухам яаж зохицож амьдрахаа мэдэхгүй л байна. Хувь хүмүүсийн үзэл бодол, байр суурь юм даа. Ямар албан ёсны шийдвэр дүгнэлт биш гэж бодоод хүлээцтэй, чимээгүй байхаар “Энэ нөхөр буруугаа хүлээгээд чимээгүй болчихлоо” гээд бүр дэвслэх юм. Яах аргагүй үндэслэлтэй бодитой тайлбар хэлж байхад түүнийг ойлгохыг хүсэхгүй байх шиг. Өөрсдийнхөө л хүссэн чиглэл рүү үерлэдэг бололтой. Хувь хүний жаргал зовлон яах вэ. Эрдэнэт үйлдвэр, цаашлаад улс маань аль болох хохирол багатайгаар энэ үүссэн нөхцөл байдлаас гарах хэрэгтэй байна. Үйлдвэрээ удирдаж байсан, Арбитрын процессын янз бүрийн шатанд оролцож байсан, өөрөөр хэлбэл мэдвэл мэдэх хүмүүс нь Арбитрын шийдвэрийн эх хувийг албан ёсоор шаардан авч байгаад түүн дээр ярих юм байгаа гээд байна лээ. Энэ чиглэлээр чадах чадахаараа хамтарч ажилламаар.

-Та өөрийгөө буруугүй цэвэр хүн гэж зарлаад байсан. Гэтэл түүнтэй чинь санал нийлэхгүй хүмүүс баахан шаагилдаж байна. Энэ хэрэгтэй холбоотой нэр нь гараад байгаа бусад хүмүүсийн талаар та юу хэлэх вэ?

-Хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлагатай хүмүүсээ шалгаж байгаа юм билээ. Намайг ч гэсэн дуудвал дуртайяа очиж юу мэдэж байгаагаа хэлнэ. Харин олон нийтийн цахим сүлжээгээр бодит байдлыг өөрсдөө ойлгоогүй, тэгсэн мөртлөө шалгагдаагүй мэдээллээр хүн доромжлоод байгаа зарим сайт, хувь хүмүүсийг би өөрөө хууль хяналтын байгууллагад өгчихөөд байгаа. Удахгүй дүгнэлт шийдвэр нь гарна. Ер нь намайг зүхээд байгаа хүмүүст хэлэхэд жаахан тэвчээртэй хүлээвэл учир нь олдоно доо.

-Та “Арбитрын шүүхийн шийдвэрт миний нэр байвал 461 дүгээр ангийн үүдэнд өөрөө яваад очно” гэж манай сонинд ярилцлага өгсөн шүү дээ. Тэр хэлсэн үг чинь хэвээрээ юу?

-Миний өмнө нь хариуцаж байсан амаргүй, хариуцлагатай ажилтай холбоотой, би олон удаа шалгуулж байсан. Онцын гэмтэй буруутай юм илрээгүйг л би жаахан хэтрүүлэгтэй танай сонинд хэлсэн юм.

Бусад нэр холбогдоод байгаа хүмүүсийн талаар би юм хэлж чадахгүй. Тэд мэдэж байгаа зүйлсээ өөрсдөө ярих байлгүй дээ.

-Арбитрын шүүхийн шийдвэрт таны гарын үсэг байна гээд л яваад байх юм. Одоо та хэлснээсээ буцах болох нь ээ дээ…

-Хэрвээ би тэр баталгаанд гарын үсэг зурсан байвал очдог газар нь өөрөө очно гэсэн хэлсэн амнаасаа буцахгүй. Хэлсэндээ хүрнэ. Харин наадах чинь нөгөө Батхүүгийн “Эрдэнэт ХХК-ийн удирдлагын гарын үсэгтэй баримт бичгийг Жаст групп ХХК-ийн зүгээс үйлдсэн ба Эрдэнэтийн удирдлага энэ талаар мэдэхгүй байсан болохыг тодорхойлов” гэсэн албан бичигт дурдсан хуурамч баримтын нэг нь байна. Олон улсын “Жайлес” лабораторийн яг энэ гарын үсгийг хуурамч гэж дүгнэсэн албан ёсны дүгнэлтийг манай биш, харин Стандарт банкны хүсэлтээр гаргасан юм билээ. Үүнээс өөрөөр би яаж тайлбарлах билээ. Тэгээд энэ баталгааны төлөө хариуцлага хүлээх болвол Эрдэнэтийн хувьцааг эзэмшиж байгаа 49 хувь, 51 хувийн аль алинд нь л хамаатай болж таарна шүү.

-Яагаад тэр билээ. Эрдэнэтийн 51 хувь нь МАН-д, 49 хувь нь АН-д оччихлоо гээд байгаа шүү дээ?

-Компанийн тухай хуулиар балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй хэлцлийг их хэмжээний гээд үүнээс доошихыг ерөнхий захирал байгуулах эрхтэй л дээ. Ингэвэл Эрдэнэтийн монгол, орос захирал зөвшилцөн 100-200 сая долларын хэлцэл хийх эрхтэй. Жилийн экспорт, импорт олборлох, боловсруулах, ерөнхий хэмжээг ТУЗ-өөр баталж, үүнд ороогүй 10- 20-иос дээш сая долларын хэлцлийг ТУЗ-ийн монгол, орос тал тус тусдаа хуралдаж, зэрэг зөвшөөрөл өгдөг уламжлалтай байсан юм. Тэгэхлээр Стандарт банкинд өгөх баталгааг ийм л журмаар өгөх ёстой бөгөөд энэ нь аль, аль талд хамаарч таарна. Хэрвээ ийм замаар яваагүй, бүх материалыг хуурамчаар бүрдүүлээд авчихсан бол бас л аль, аль тал хохирлыг үүрнэ.

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт ХХК”-ийн 49 хувийн энгийн хувьцаатай холбогдсон маргааныг шийдвэрлэсэн. Үүнд та нэлээд үүрэгтэй оролцлоо. Таны талаар сүүлийн үед шуугиад байгаа нь үүнтэй холбоотой биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүн, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, хэнээс ч хараат бусаар шийдэж байхад, миний голлох үүрэг гэж юу байхав. Харин 51 хувьтай холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн яриа гарсан байна лээ. Энэ тийм их үндэстэй яриа биш гэдэг нь уг нь танд яриад байгаагаас минь ойлгогдох байх гэж найдна.

-Эрдэнэтийг өрөнд тавиад туучихсан асуудалд нэр холбогдоод яваа юм чинь 49 хувийг төрд авсан тогтоолыг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаанд та оролцохгүй байж болоогүй юм уу. Бүр илтгэгч гишүүнээр оролцдог нь яаж байгаа юм?

-Аж ахуйн удирдлагын ажилд оролцож байсан туршлагатай, иргэний эрх зүйгээр эрдмийн зэрэг хамгаалсан зэрэг шалтгаанаар өргөдлийг надад хуваарилсан юм гэнэ лээ. Түүнээс би сайн дураараа энэ асуудлыг хэлэлцэхэд оролцъё гээгүй. Илтгэгч гишүүн гэж тусгай илүү эрх дарх байхгүй. Материалыг номын дагуу бүрдүүлээд бусдын адил нэг саналтай л байдаг. Тиймээс энэ шуугиан Цэцийн шийдвэртэй холбоогүй байх.