Categories
мэдээ нийгэм

Б.Цогзолбоо: Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүд уйлдаг

“Хадагтай” эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Цогзолбоотой аборт буюу үр хөндөлтийн талаар ярилцлаа.

Эмэгтэйчүүдийн эмчийн хувьд нэг зүйлийг ярьмаар санагддаг юм. Тэр нь үр хөндөлт буюу аборт. Эмэгтэйчүүд маань төрөх боломжгүй эсвэл хараахан төлөвлөөгүй бол жирэмслэлтээс хамгаалдаг болчихоосой гэж боддог.

Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг. Үргүйдлийн асуудалтай болсон байдаг. Энэ тал дээр их эмзэглэдэг. Манай эмнэлэгт гэхэд өдөрт 20-30 хүн үзүүлдэгийн таван хувь нь абортонд орохоор хандаж ирдэг.

Аборт хийлгэх гэж байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ?

Абортонд орох шалтгаануудын нэгт гэр бүл төлөвлөлт байхгүй байна. Залуу хосууд маань амьдрал зохиож гэр бүл болж байгаач жирэмсэн болоод амьдралын хөрсөн дээр буугаад ирэхэд асуудлууд бий болж эхэлдэг. Аль нэг талын эцэг эх дургүйцэх эсвэл амьдрал нь хараахан хөлөө олоогүй байна гэдэг. Хоёрт гадаад явах гэж үр хөндөлт их хийлгэж байна. Гадаадад сурах гээд бүх зүйл нь болцон байхад жирэмслэцэн байна. Үр хөндөлт хийлгэмээр байна гэх жишээтэй. Тэр хүн яахав одоо ирээдүйгээ бодож байгаа ч хэвлийд нь бас нэгэн ирээдүйгээ хүлээгээд амь гуйгаад байж байгаа хүүхдийн амийг тасдаж байна шүү дээ. Сургуулийн далимаар ч гэсэн их үр хөндүүлж байна. Оюутан гэдэг яахавдээ зүгээр л цаг хугацааны асуудал. Тэрийг хэзээ ч төгсөж болно. Нэг жил азнаад буцаад сурч болно.Тэдгээр хүмүүс ердөө нэг жилийн цаг хугацаанаас болж нэг хүний амьдралыг үгүй хийж байна шүү дээ.

Эрчүүд маань ч гэсэн амьдралыг авч явах ноён нуруу жоохон байхгүй болцон юмуу даа. Эмэгтэйчүүдийн эмч болсоноосоо хойш энэ бүхнийг би биеэрээ мэдэрч байна. эмзэглээд байдаг болж. Аборт хийлгэж байгаа 10н эмэгтэйчүүдийн гурав нь уйлж байна. Энэ нь харамсаж байгаагын шинж. Хичнээн харамсаад ч үр хөндүүлэхээс өөр сонголт байхгүй. Тэр хүмүүсийг хараад би буруутгаж чаддаггүй. Учир нь тэр хүний амьдрал ямар болохыг би мэдэхгүй.

Магадгүй абортонд орох гэж ирсэн ч орж зүрхлэхгүй больдог эмэгтэйчүүд хэр байдаг вэ?

Тавхан хувь нь буцдаг. Энэ бол бас л бага тоо. Абортны дараа хүндрэлүүд бас бий. Амьдралын шаардлагаар үр хөндүүлсэн. Дараа нь амьдрал нь хөлөө олчоод одоо жирэмслэмээр байнаа гэсэн ч үр тогтохгүй байгаа хүмүүс ч байна. Мөн жирэмслэх гээд хоёр гурван жил хичээгээд эмчийн хяналтанд байгаа эмэгтэйчүүд ч байна.

Хар барааныг нь л яриад байгаа болохоос биш сайхан гэр бүлүүд ч бас бий. Тав зургаа төрсөн ч гэсэн намайг гээд зориод ирсэн хүүхдийг яаж хийгээд гаргаад хүн болгомоор байнаа гэсэн эцэг эхчүүд ч байна.

Одоогийн охид бас харьцангуй ухаантай байна. Арван наймтай охид ирээд би одоо оюутан болох юмаа жирэмсэн болохгуйн тулд ямар арга хэмжээ авах вэ гээд заавар зөвлөгөө авч байна. энэ нь бас эерэг тал юмуудаа гэж бодож байгаа.

Аборт хийлгэхийг хүссэн хүн, үр тогтоолгохыг хүссэн хүн аль нь илүү зонхилж байна?

За бараг л аборт илүү.

Аборт бол амархан. Дотроо хоёр янз бий. Эмийн үр хөндөлт болон багаж аргаар. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагадана. Багаж аргаар бол ердөө тавхан минут .

Тэгэхэд үргүйдэлийг шийдэхэд маш их цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагддаг. Үргүйдэл нь дотроо хоёр шалтгаантай.

Эмэгтэйчүүд маань надаас болж жирэмслэхгүй байна гэж бодож их ханддаг тэр нь үгүй юм.Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд 1-1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. Үргүйдэл нь эмэгтэйгээс 50%, эрэгтэйгээс 50% хамаарна.

Хоёр дахь шалтгаан нь үр хөнөдөлт хийлгэсэнээс болдог.

Аборт хийлгэж болноо амьдралд юу ч тохиолдож болно. Гэвч дараа нь гарах эрсдэлээс сэргийлээд эмчилгээ сайн хийлгэж байгаасай. Мөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч, мэдлэгтэй болмоор байна. Ийм хэцүү зүйл хийхгүйн тулд гэр бүл төлөвлөлтөө сайн зохион байгуулж байгаарай гэж хүсэж байна.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Хуурамчаар захирамж гаргаж газар олгосон тухай мэдээллийг хуулийн байгууллага шалгаж байна

Хуурамчаар захирамж гаргаж газар олгосон тухай мэдээллийг хуулийн байгууллага шалгаж байнаНийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэнд газар олгосон талаар www.tac.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдэгдэл хийлээ. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анхлан мэдэж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2 ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тус албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гарган өгсөн. Хуурамчаар үйлдсэн гэрчилгээнүүдийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамжууд ор үндэсгүй бөгөөд 2017 оны А/94 дүгээр захирамж нь үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг баталсан, 2017 оны А/156 дугаар захирамж нь “Гадаад томилолтын тухай” захирамж байгаа юм. Үндсэндээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тодорхой байгаа. Иймд хууль хяналтын зохих байгууллагаас уг асуудлыг шалгаж тодорхой болгохоор ажиллаж байна” гэлээ.

2018 оны гуравдугаар сарын 12 буюу өнөөдөр www.tac.mn сайтад мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг хууль бус газар олгосон, гэм буруутай мэтээр мэдээлсэн нь худал болохыг мэдэгдэж байна. Тиймээс дээрх www.tac.mn сайтыг Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд заасныг үндэслэн хэн нэгний захиалгаар хүний нэр хүндэд санаатайгаар халдсан, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргаж байна. Хүний нэр хүндэд санаатайгаар халдаж ийм худал мэдээллийг захиалга өгч бичүүлсэн цаад этгээдийг олж хариуцлага тооцуулах болно. Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, шалгаж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг үргэлжилж байна

Сангийн яам, Татварын ерөнхий газраас Улсын Төсвийн Орлого Хяналтын Газартай харилцагч аж ахуйн нэгжийн төлөөлөл, татвар төлөгчдийг хамруулан Татварын шинэчилсэн хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Татварын ерөнхий газраас Татварын хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлгийн хуваарь

д/д

Хамрах хүрээ

Огноо

Оролцох байгууллага

Зохион байгуулах нэгж

Зохион байгуулагдах газар

1

Татварын албаны ажилтан, албан хаагчдын төлөөлөл

3 сарын 6

Улсын төсвийн орлого, хяналтын газар Нийслэл, дүүргийн татварын албаны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Улсын төсвийн орлого, хяналтын газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

2

Том татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 9

Улсын төсвийн орлого, хяналтын газарт харьяалалтай татвар төлөгчид

Татварын ерөнхий газар,
Улсын төсвийн орлого, хяналтын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

3

Дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 12

Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

4

Дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 13

Баянгол болон Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

5

Нийслэл, дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын 15

Нийслэлийн татварын газар болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Татварын ерөнхий газар,
Нийслэлийн татварын газар

ТЕГ-ын 8 давхрын хурлын танхим

6

Аймаг, дүүргийн татвар төлөгчдийн төлөөлөл

3 сарын

5-20-ны өдрүүдэд

Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон Аймгийн татварын хэлтсийн татвар төлөгчид, томоохон зах худалдааны төв, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, холбооны төлөөлөл

Тухайн татварын хэлтэс

Татварын хэлтсийн хурлын танхимд

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав зурган илэрцүүд

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ Э.Амартүвшин “Bravo” шагналын эзэн боллоо

Энэ сарын 11-нд Москва хотноо болсон Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “Аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд МУГЖ , Соёлын элч дуучин Энхбатын Амартүвшин нэр дэвшиж “Bravo” шагналын эзэн болжээ.

“Bravo” шагнал нь Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнадаг ба шалгаруулалтад уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж. Шагнал гардуулах ёслол хоёр үдэш дараалан үргэлжилсэн бөгөөд эхний өдөр Кремлийн ордонд Английн домогт рок дуучин Rod stewart-т рок попын урлагт оруулсан түүхэн гавьяаг нь үнэлж шагналын эзнээр тодруулжээ.

Дараа нь Их театрт үргэлжлэх мэргэжлийн хөгжмийн шилдгүүд буюу сонгодог хөгжим, дуурь, балетын урлагийн “аварга”-уудыг шагнаж олон улсын урлаг соёлын амьдралд түүх болох гала тоглолт болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын политехник коллеж”-ийн үйл ажиллагаатай танилцав

Барила, хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын Гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит, Алтан гадас одонт, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны мэргэжлийн сургууль болох Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн эрдэмтэн багш, удирдлагууд, оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, үг хэллээ.

IMG_3550IMG_3566Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ тэрээр “Монгол улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Иймээс ч миний бие барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ууган сургуулийг зориуд сонгон зочилж байна. Монголын барилгачид олон улсын түвшинд нийцэхүйц, ямар ч нарийн төвөгтэй, инженерийн болон барилга архитектурын шийдлийг гаргаж, улсын нүүр царай, хөгжил цэцэглэлт болсон хот байгуулалтын салбар хөгжсөөр байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацтай уялдан барилга, хот байгуулалт, газар болон геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжуудыг нийгмийн бодит хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгохын зэрэгцээ нийслэл, аймаг, төв, орон нутаг, хот суурин газрын хүн амын нягтрал, суурьшил, дэд бүтэц, үйлдвэржилт, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг шаардлагуудтай уялдан хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг оновчтой болгох, нэгэнт бий болсон барилга байгууламжуудын засвар үйлчилгээ, өнгө үзэмж, бат бэх байдлыг сайжруулж, утасгүй интернэтийн орчин талбайг тэлэх, архитектур, уран сайхан, ампирийн шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх гэх мэт иргэдийн ая тухтай, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс, талбайг өргөтгөн тэлэх, шинэ суурин газрыг төлөвлөх, барьж байгуулах шаардлага барилгын салбарынхны өнөөгийн зорилт болж байна. Ингээд нийт багш, ажилтан, барилгын чиглэлээр бэлтгэгдэж буй оюутан суралцагчид Та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн шинэ амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэв.

IMG_3739IMG_3624Түүнчлэн сургуулийн удирдлагууд, эрдэтмэн багш нар, оюутнуудын төлөөлөл сургалтын нөхцөл байдлын талаархи үйл ажиллагаагаа танилцуулан, сургалтын программ, техник технологи, шинжлэх ухааны хамгийн оновчтой шийдлүүдийн хүрээнд ХБНГУ-ын шинжлэх ухаан, технологийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон төсөл арга хэмжээг авч хэрэгжүүлдэг тухайгаа онцгойлон ярьсан юм.

IMG_3607IMG_3588IMG_3550IMG_3581Тус коллеж нь цахилгааны техникч, сантехникийн техникч, иргэний барилгын техникч, барилгын угсралтын техникч, геодезийн техникч, сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилгын материалын үйлдвэрийн техник технологич гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсан эмэгтэйг илрүүлжээ

Хуурамч мөнгөн дэвсгэрт зурган илэрцүүд

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн,

Гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүдэд шалгаж буй.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр

жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 751 мянган мал хорогджээ

751 мянган мал хорогджээ зурган илэрцүүд

Оны эхэнд 28 сая хээлтэгч тоологдсон бөгөөд 22 сая орчим төл хүлээж авах байх гэсэн төлөв гарчээ. Одоогийн байдлаар 44 мянган эх мал төллөж, 44 мянган төл бойжиж байна. Хаврын улиралд салхитай, хавсаргатай байснаас зүй бус малын хорогдол ихэссэн. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. Улсын хэмжээнд нэг хувь буюу 751 мянган мал зүй бусаар хорогдсон байна. Баянхонгор, Ховд зэрэг аймгуудад хамгийн их тооны мал хорогдсон байна.

Малчид шар будааны зутан, каш, хар цай зэрэг нэмэлтээр хооллох, эх малыг нь шинэ өвс, тэжээлээр тэжээх зэрэг малчид өөрсдөө хариуцлагатай байж чадвал төл алдах эрсдэлээс хамгаалагдана. Хамгийн чухал нь малчид цаг агаарын мэдээ, мэдээллийг цагт нь хүлээж авах шаардлагатай байна. Цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан өдөр тутмын мэдээг цаг алдалгүй авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал гэдгийг албаны хүмүүс онцлон хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Цэрэнбат: Жуулчдын тоог саяд хүргэж, энэ салбараас олох мөнгийг нэг тэрбум долларт хүргэх зорилгынхоо араас явж байна

Байгаль орчин аялал жуулчлалын яамны нээлттэй өдөрлөг улсын хэмжээнд гуравдугаар сарын 14-өөс 21-ний хооронд болох аж. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн гомдол саналуудыг нэгтгэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх юм байна. Улс орон даяар болох тус өдөрлөг нь аймаг, орон нутагт харьяа байгууллагууд хийх бол Улаанбаатар хотод Цаг уур, орчны шинжилгээний газрын зааланд болох юм.

Энэ талаар БОАЖЯ-ны сайд Ц.Цэрэнбат “Энэхүү өдөрлөг нь хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт энэ салбарт ард иргэд, аж ахуй нэгжүүдэд ямар хүндрэлүүд тулгараад байна. Энэ дээр нээлттэй бүртгэл хийгдэнэ. Хоёрдугаарт үүний дагуу бидний зүгээс, тухайн асуудлаар ажилладаг албан тушаалтнуудтай холбоотой асуудал байна уу. Мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, заавартай холбоотой асуудал байна уу гэдэг дээр нэгдсэн системийн дүн шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийж, мэдээллийг боловсруулах бол БОАЖЯ-аас тусдаа ,хараат бус хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэлт гаргана. Дөрөвдүгээр сард багтаагаад байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийнэ. Энэ зөвлөгөөнөөр өөрсдийнхөө салбарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл мөн ямар дүрэм журмууд дээр ард иргэд аж ахуй нэгж маань буруу ойлголттой байгааг засна гэж бодож байгаа” гэв.

Шинээр байгуулагдах цэвэрлэх байгууламжийн асуудал одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэ талаар тэрээр “Барилга хот байгуулалтын яам дээр нэгдсэн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Манай яамнаас шинээр байгуулах цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ болон цаашид лаг нь аюултай хог хаягдлын ангилалд ордог учир тээвэрлэх, үнэр дарахтай холбоотой мэргэжлийн ажлын хэсгийг гаргаад заавар зөвлөмжөө өгсөн. Хойшлогдоод байгаа тодорхойгүй байгаа гэдэг нь ажлын хэсгүүд хуралдаад эцсийн шийд гаргаагүй байгаа юм. Түүнээс биш дэд ажлын хэсгүүд хүлээсэн үүргээ хийгээд явж байгаа” гэлээ.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та “ITB Berlin-2018”-д оролцоод ирлээ. Манай улс сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт тавьсан. Эндээ хэзээ хүрэхээр байна.Хийгдэх гол ажлууд юу байна вэ?

-Аялал жуулчлалаар ирэх жуулчдын тоог саяд хүргэж, энэ салбараас олох мөнгийг нэг тэрбум долларт хүргэх зорилгынхоо араас явж байгаа. Сая болсон ITB Berlin-2018” үзэсгэлэн байгуулагдснаас хойш 52-дох жилдээ болж байгаа. Сүүлийн 14 жил Монгол Улс тасралтгүй оролцсон. Бидэнд алдаа дутагдал байна. Мөн ойлголцол хэрэгтэй. Түүнээс бидний хийж чадахгүй ажил биш гэдэг нь харагдаж байна. Гэхдээ гарааны нөхцөл нь бидэнтэй ижилхэн эхэлсэн тав, зургаан орон, оролцож байгаа цар хүрээгээрээ, хүлээн авч байгаа жуулчдынхаа тоогоор бидний өмнө гарсан байна. Энэ алдаагаа богино хугацаанд засаж урагшаа явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. БОАЖЯ-ын сайдын Монгол Улсад мөрдөгдөх аялал жуулчлалын маршрутыг батлах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ дөрөвдүгээр сардаа багтаагаад МУ-ын Засгийн газрын хуралдаанаар оруулж Монгол Улсад явагдах аялал жуулчлалын маршрутыг батална. Батлагдсан маршрутын хүрээнд аюулгүй байдал, үйл ажиллагааны стандартыг Монгол Улсын Засгийн газар хангана. Батлагдаагүй маршрутаар явж байгаад асуудалд орох, зардал гаргасан нөхцөлд тухайн аяллыг зохион байгуулагч болон аялалд оролцогчид зардлыг нөхөн төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа. Маршрут батлагдсны дараа аялал жуулчлалын компаниудтайгаа үйлчилгээний стандартыг сайжруулах, цаашдаа Монгол Улс аялал жуулчлалын ямар төрлүүд дээр, ямар бодлогоор өрсөлдөх вэ гэдэг илүү тодорхой болно.

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

-Богд уулыг тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ

Image may contain: 9 peopleМонгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын нөхөрсөг уулзалт, тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ.

Оролцогчид буудлага, билльярд, гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд буудлагын тэмцээн энэ сарын 9-ний өдөр болж Тагнуулын ерөнхий газрын баг 154 оноогоор 1 дүгээр байрт, Цагдаагийн ерөнхий газрын баг 147 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол Хуурай замын цэргийн командлалын баг гутгаар байр эзэлжээ.

Билльярдын тэмцээнд манай тамирчид дэд байр эзэлж, БХЯ-ны баг тэргүүлж, ХХЕГ-ын баг гутгаар байрт шалгарсан байна. Гар бөмбөгийн тэмцээнд 10 багийн 80 тамирчин өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын баг тавдугаар байр эзэллээ. Ийнхүү гурван тэмцээний нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Нөхөрсөг, уулзалт тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын 150 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаа сорьсон юм.

Image may contain: 7 peopleImage may contain: one or more people, people standing, mountain, sky, outdoor and natureImage may contain: one or more people, people playing sports and basketball courtImage may contain: 12 people, people standing