Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

цасан шуурга шуурна зурган илэрцүүд

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 13-ны 20 цагаас 03-р дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, Завхан голын эх, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын цахилгаан тасарч, зорчигчдын бүртгэл саатжээ

Өнөө өглөө 06 цагийн үед “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тог тасарч, зорчигчдын бүртгэл саатсан явдал болжээ. Энэ талаар зорчигчид өөрсдийн твиттер хуудаснаа бичсэн байна. Уг асуудалд ИНЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас “Тогны хязгаарлалт хийгдэж, нөөц генераторыг асаасан. Нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй” гэх тайлбарыг өгчээ. Гэвч манайдаа ганц нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа тог тасарснаас үүдэж саатаж, зорчигчдод ямар ч тайлбар өгөөгүйд хүмүүс бухимдаж, твиттер хуудаснаа шүүмжлээд амжжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна

Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэн бусдыг залилсан хэрэг гарсан тул иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна.

Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгөөд байна. Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэрэмжлүүлэг: Иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Биокомбинатын өргөтгөлийн ажлыг Унгарын компани хийж гүйцэтгэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийн ажил, төслийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон. Уг ажлын гүйцэтгэгчийг Унгар улсын хүсэлтийн дагуу тус улсын Засгийн газраас санал болгох компаниудын дундаас хязгаарлагдмал байдлаар сонгон шалгаруулахаар болсон юм.

Одоогийн байдлаар төслийн үнэлгээний хороог байгуулж, тендерийн баримт бичгийг эцэслэн баталж, сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Тиймээс Унгарын Засгийн газраас санал болгох компаниудын мэдээллийг цаг алдалгүй ирүүлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дурдлаа. Төслийг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Сангийн яам болон Унгар Улсын ЭКСИМ банк хооронд зээлийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг ч сайд хэллээ.

Биокомбинатын өргөтгөлийн ажлыг төлөвлөгөөний дагуу 2018 оны 6 дугаар сард эхлүүлэхэд талууд харилцан санаачилгатай, нягт холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо. Төслийн шав тавих ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар хүрэлцэн ирж оролцохоо илэрхийлсэн тухай Элчин сайд Галошфай Михай мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямаа: “Улирал ба Зохиолч” сэтгүүлд олон шинэ булан нэмэгдсэн

яруу найрагч Данзангийн Нямаа зурган илэрцүүдУран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


-Уран зохиолын шилдэг цоморлиг нэрийг уншигчдаасаа хүртсэн уг сэтгүүлийн хаврын дугаар бэлэн болжээ. Энэ удаагийн дугаарын онцлог юу вэ?

-Энэ дугаарт дөрвөн шинэ булан нээгдсэн. “Зохиол төрсөн түүх”. Энэ маш сонирхолтой булан байх болно. Бидний мэддэг алдартай зохиолууд хэрхэн төрснийг зохиолч нь өөрөө хуучилж байгаа юм. Энэ удаа Н.Наваан-Юндэн зохиолч “Үхэрчин хүү”, “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” дуунуудаа хэрхэн төрсөн тухай сонирхолтой хууч ярьсан. Мөн “Гарын үсэгтэй ном” гэсэн шинэ булан хуудас бий боллоо. Анхны дугаарт нь манай сэтгүүлийн байнгын захиалагч, БСШУЯ-ны соёлын өвийн мэргэжилтэн Ц.Жаргалсайханы гэрийн номын сангаас Оросын нэрт зохиолч Валентин Распутины “Иваны охин, Иваны эх” номонд зохиогч өөрөө гарын үсгээ зурсныг онцолж орууллаа. Энэ тухай бичилхэн дурсамж дагалдсан. Гурав дахь булан нь “Биет бус өв”. Энд мартагдаж болохгүй Монгол ардын дууны өв сангаас уншигчиддаа хүргэх юм. Энэ удаа Баруун Монгол ардын дууны өвөөс тавьсан. Тухайлбал Торгууд ардын дуу “Баяртай чимээн ирнэ…”.

Энэ дуунд:

Шанш л модондоо

Шаазгай шувуу эргэнэ,

Салж холд явагсан ах дүү нараас

Баяртай чимээн ирнэ… гэж дуулдаг. Энэ дууны үгнээс Торгууд түмний их нүүдлийн чимээ сураг сонсогдох шиг болдог. Сонгодог Монгол бичиг, кирилл бичгээр хослуулан багтаасан. Дөрөв дэх нь “Нөхрийн тухай үг”. Зохиолчид зохиолчдынхоо тухай үгээ хүргэж байх булан юм. Энэ удаагийн дугаарт ардын уран зохиолч Б.Бааст абугайн 110 жилийн ой тохиож буйтай холбогдуулан эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн тухай сайхан чин сэтгэлийн үгээ манай сэтгүүлд бичиж ирүүлсэн юм. Маш гоё уншууртай, шинэ мэдээлэлтэй дотно эеврүү сэтгэлийн үгс байна билээ. Мөн “Шинэ номын сураг” булан бий. Зохиолч Д.Төрмөнхийн “Санкара” номын бүлгээс тавьсан. Энэ номны анхны хэвлэл Орос хэлээр гарах юм л даа. Сонин ном шүү. Эдгээр шинэ булан манай сэтгүүлийг бүр ч их сонирхолтой, уншууртай болголоо.

-“Тууж”, “Яруу найраг” “Сүүтэй дөрөө”, “Дэлхийн сонгодог өгүүллэг” зэрэг уламжлалт сонирхолтой булан хуудас байдаг. Тухайлбал хэн гэдэг Нобелийн шагналтны ярилцлага энэ удаагийн дугаарт оров…

-2009 оны Нобелийн шагналт, Румын гаралт Германы зохиолч Херта Меллюрийн ярилцлага орж байгаа. АНУ-д амьдран суугч яруу найрагч Лувсангийн Батбаяр орчуулж ирүүлсэн юм. Маш сонирхолтой ярилцлага шүү. Зохиолч, яруу найрагч, уран зохиол сонирхогчид хэд дахин уншмаар л ярилцлага. Ер нь нобелийн шагналтнуудын ярилцлага байнга тавиад байгаа нь мэргэн уншигч, эхлэн бичигч, зохиолчдоо “анги дэвшүүлэх” гэсэн манай сэтгүүлийн бодлогын нэг илрэл юм. Дэлхийн сонгодог өгүүллэгийг ч ийм л бодлогын үүднээс тавиад байна. Монгол зохиолчдын бүтээлийн сонголт ч бас ийм. Энэ дугаарт Сэнгийн Эрдэнэ зохиолчийн “Өшөө хорсол” өгүүллэг орсон. Түүнчлэн яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар, Хайдавын Чилаажав нарын шинэ шүлгүүдийг уншаарай. Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхч, зохиолч Т.Мандирын “Нарны тоос” шинэ тууж мөн сонирхолтой.

-“Улирал ба Зохиолч” сэтгүүл “Алтан эрдэнэ”-ийн хуудсандаа зохиолчдын мэндэлсний ойг онцлон алдаршуулдаг. Энэ удаа хэний тухай онцлов?

-Энэ жил манай олон алдартны ой тохионо. Тухайлбал эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн абугайн 110 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. 2018 оны анхны дугаар энэ их эрдэмтний мэндэлсний ойг онцоллоо. Зураг, хөрөг, намтар цадиг нь багтсан. Түүнчлэн “Улирал ба Зохиолч” сэтгүүл зохиолчдын ойд зориулсан тусгай дугаар гаргадаг. Хамгийн анхных нь дугаарыг эрдэмтэн, зохиолч С.Лувсанвандангийн 85 насны ойд зориулж гаргасан. Энэ жил ч мөн зарим нэгэн зохиолчийн ойд зориулсан тусгай дугаар гаргана.

-Тэгвэл онцлох зохиолч, номонд хэн уригдав?

-Манайх хаврын дугаарынхаа онцлох зохиолчоор дууны шүлгийн нэртэй яруу найрагч, саяхан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Намсрайн Лутбаярыг урьж ярилцсан. Онцлох номоор 1990-ээд оныхоны өвөрмөц яруу найрагчдын нэг, нэрт сэтгүүлч, нийтлэлч Хайнжамцыг Бүрэнтогтохын “Томоо” өгүүллэг туужийн номыг онцолсон.

Categories
гадаад мэдээ

БНСУ криптовалютыг хориглохгүй

криптовалютыг хориглохгүй зурган илэрцүүд

БНСУ-ын Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт криптовалютыг хориглох төлөвлөгөөгүй байгаа тухайгаа мэдэгджээ. БНХАУ тус төрлийн гүйлгээг хориглосон тул БНСУ ч мөн дагах магадлалтай гэж яригдаж байсан юм.

Өнгөрсөн сарын эхээр тус улсын Хууль зүйн сайд татвараас зугтах болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн криптовалютыг хориглож магадгүй хэмээн мэдэгдэж байжээ.

Сангийн сайд мэдэгдэхдээ криптовалютыг шууд хориглохын оронд энэхүү шинэ төрлийн санхүүгийн харилцааны хэрэгслийг хэрхэн оновчтой зохицуулах тухай асуудал яригдаж байгаа хэмээжээ.

БНХАУ 2017 оны 9 дүгээр сард энэ төрлийн гүйлгээг бүх шатанд хориглосон билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ноолуур 40-80 мянган төгрөгийн үнэтэй байна

ноолуурын үнэ зурган илэрцүүд

Хавар цагт малчид ямаагаа самнаж, ноолуураа борлуулдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар яманааы ноолуур Сүхбаатар аймагт хамгийн өндөр үнэтэй байгаа аж.

Тодруулбал мааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 80.0 мянган төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн албан хаагч-Хүний эрхийг хангах нь” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний коPOLмиссын хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цагдаагийн алба хаагч-хүний эрхийг хангах нь” нийтлэлийн уралдаан зарлалаа.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Зохион байгуулагч: Хүний эрхийн Үндэсний комиссын Бодлогын дүн, шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв

Хамрах хүрээ: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид

Нийтлэлийн агуулга: Манай Улс дахь Хүний эрхийн эрх зүйн хөгжил болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хамгаалах, хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход тулгамдсан асуудлыг хөндсөн, судалгаанд суурилсан, бусад алба хаагч, ажилтанд нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байна.

Нийтлэлд тавигдах шаардлага:

  1. Хүний эрхийн онол, практикийн асуудлыг дэвшүүлсэн байх;
  2. Дэвшүүлж буй асуудал нь нотлохуйц, тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  3. Хүнийн эрхийн үндсэн зарчим, цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
  4. Хүнийн эрхийн болон хуулийн талаарх үг, хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх;
  5. Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  6. Нийтлэл нь А4 хэмжээтэй, Arial фондоор, үсгийн хэмжээ 12 , мөр хоорондын зай 1.0, 4-5 хуудаст багтсан хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй, цэгцтэй байх;
  7. Зохиогчийн тухай товч танилцуулга, 9х12 хэмжээ бүхий фото зураг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байх.

Нийтлэлийн шалгаруулалтын үе шат:

– Уралдааны материалыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цаг хүртэл Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд цаасан болон цахим /jn_enkhee@yahoo.com/ хэлбэрээр хүлээн авна.

– Ирүүлсэн материалыг Хүний эрхийн үндэсний комиссын ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамтарсан комисс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шалгаруулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулна.

– Шалгарсан нийтлэлийг Хүний эрхийн Үндэсний комиссоос эрхлэн гаргадаг “Хүний эрх” сэтгүүл, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаа” сэтгүүлд тус тус нийтлүүлж, иргэд, олон нийт, алба хаагчдад хүргэх, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргэж, сургалт, сурталчилгаанд ашиглана.

Урамшуулал:

– Тэргүүн байр 1 алба хаагч / Өргөмжлөл, үндсэн цалингийн 20 хувь/

– Дэд байр 1 алба хаагч /Өргөмжлөл, үндсэн цалингийн 15 хувь/

– Тусгай байр 1 алба хаагч /Өргөмжлөл, үндсэн цалингийн 10 хувь/

Categories
мэдээ нийгэм

Наурызын баярыг тохиолдуулан Казакстан улсын гавьяат дуучин Мадина Садуакасова “Арман Елим-ой” болох “Мөрөөдлийн улс” тоглолтоо хийнэ

Казакстан улсын гавьяат жүжигчин Мадина Садуакасова болон залуу дуучин Үшкын Жамалбек нар Наурызын баярыг тохиолдуулан “Баяр” интертайнментай хамтран “Мөрөөдлийн улс” тоглолтоо монголд хийх гэж байна.

“Баяр” интертайнментын хувьд 2017 онд Казакстан улсын дуучин Терегали Тереалигийн “УЛЫ ДАЛА БАЛАСЫ” тоглолтыг монголдоо зохион байгуулж Казак ард түмний талархлыг хүлээж байсан байна.

Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон төсөл хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол, Казакстан улс хоорондын соёлын харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулан ажилладаг.

Энэ удаагийн тоглолт Казак түмэнд жилдээ ганц тохиох контент бөгөөд тоглолтыг өндөр түвшинд, олонд хүртээмжтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. Мөн тоглолтод урилгаар дуучин П.Баярцэнгэл оролцох юм байна.

Зохион байгуулагч болох “Баяр” интертайнмент ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Оргил хэвлэлийн мэдээний үеэр “Тоглолт 100 хувь амьдаар тоглогдох ба олон гэнэтийн бэлгүүд байх болно” хэмээлээ.

Тоглолт :

  • Гуравдугаар сарын 14нд Ховд аймагт
  • Гуравдугаар сарын 15нд Баян-Өлгий аймагт
  • Гуравдугаар сарын 16нд Улаанбаатар хотын UB Palace-д 19:00 цагт тус тус тоглогдох байна.

Дуучин Мадина Мадуакасова нь 1996 онд “Музыкальный вояж” тэмцээнд оролцсоноор урлагийн ертөнцөд анх хөл тавьж байжээ.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн нэг настай хүү шархаа даахгүй нас баржээ

Тогоотой халуун хоолонд унаж зурган илэрцүүд

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ.

Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан зүрхнүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бяцхан хүү, охиноо хайхралгүй орхисон хором бүхэнд тэд эрсдэлтэй нүүр тулж буйг санан анхаарлаар битгий дутаа. Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа бол хараа бүү салгаарай.