Categories
мэдээ улс-төр

БНЭУ-ын парламентад Энэтхэг, Монголын найрамдлын бүлэг байгуулагдав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар айлчлах үедээ тус улсын Парламентад шинээр байгуулагдсан Энэтхэг, Монголын Найрамдлын бүлгийн анхны хуралд урилгаар оролцов.

Энэтхэгийн Парламентын Ражья сабха – Дээд танхим, Лок Сабха-Доод танхимын нийт 15 гишүүнээс бүрдсэн Найрамдлын бүлгийг Харьяана мужийн Амбала тойргоос парламентын Доод танхимд улиран сонгогдсон ноён Ратан Лал Катария тэргүүлж байна. Энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр Энэтхэгийн парламентын Аннекси ордонд анхны хурлаа хийсэн Энэтхэг, Монголын найрамдлын бүлэг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Н.Энхболд, түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг урьж хоёр орны харилцаа, хууль тогтоох байгууллагууд, тэдгээрийн Тамгын газар хоорондын хэлхээ холбооны талаар найрсгаар ярилцаж цаашид хамтран ажиллахаар тогтов.

Хоёр орны парламентын гишүүд Монгол, Энэтхэгийн хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентад суудалтай улс төрийн намууд, олон нийтийн болон орон нутгийн байгууллагын ажил хэрэгч хэлхээ холбоог хөхиүлэн дэмжихийн чухлыг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Найрамдлын бүлгийн хуралд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд оролцон баяр хүргэж, Элчин сайдын яамнаас эмхэтгэн хэвлүүлсэн “Монгол : Хөх тэнгэр орон” ном, Монгол улсын соёл, урлагийн амьдралыг илтгэн харуулсан зургийн цомог зэргийг дурсгав.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар цахим шилжилттэй холбоотой төслийг ирэх оноос хэрэгжүүлнэ

“Төрийн цахим шилжилт” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төр, банк, санхүү, үүрэн холбооны оператор компанийн төлөөлөл оролцон мэдээллийн технологийн тусламжтайгаар улсаа хөгжлийн шинэ шатанд гаргах, үүний тулд төрийн бодлого, стратеги ямар байх болон оновчтой шийдлийн талаар ярилцлаа. Мөн суурь мэдээллийн систем, цахим албан хэрэг хөтлөлт, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажил, цахим шилжилт хийснээр иргэд, аж ахуйн нэгжид ямар ашигтай талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн тусламжтай хэрэгжүүлэх шинэчлэл, хөгжлийн шинэ шатанд гарах, хүрэх арга замаа “Цахим шилжилт” гэж товчоор нэрлэсэн. “Цахим шилжилт” стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж, ирэх жилээс төсөл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар авдаг болж, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал арилна. Төр иргэддээ ил тод, шударга, шуурхай үйлчилж, тэдний төлөө гүйх ёстой” гэлээ.

Өнгөрсөн он жилүүдэд Засгийн газраас цахим шилжилт хийх бэлтгэлээ хангаж, суурийг нь бүрдүүлсэн ч иргэд, олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрээгүй байна. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд тухайн байгууллагад заавал очдог, энэ хэрээр цаг хугацаа зарцуулж, үйлчилгээнд нь бухимдан, сэтгэл дундуур байх хандлага багагүй бий.

Мэдээллийн технологийг төрийн үйлчилгээндээ нэвтрүүлж амжилт олсон орнуудыг Гүрж, Эстони, БНСУ, Сингапур тэргүүлдэг байна. Дээрх улс иргэн төвтэй төрийн цахим үйлчилгээ бий болгосноор авлига, хээл хахуулийг эрс бууруулж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлжээ.

Манай улсын цахим хөгжлийн индекс дэлхийн дунджаас дээш гарч чадахгүй, зарим жил буурах хандлагатай учир Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл” байгуулж, даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг томилсон юм. Энэ зөвлөл төрийн үйлчилгээг иргэн төвтэй, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх, цахим шилжилттэй холбоотой зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

​Монгол-Энэтхэгийн Үндэсний Батлан хамгаалахын коллежийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо

Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2018 оны 3 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу 3 дугаар сарын 08-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын “Энэтхэгийн хаалга”-ны Дэлхийн I дайнд амь үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалын цогцолборт цэцэг өргөв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан,тус улсын Батлан хамгаалахын төрийн сайд Субхаш Бамрэ угтан авлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор С.Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, Армийн Штабын генерал Бипин Рават нартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагч нарыг БНЭУ-д үргэлжлүүлэн сургах, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалсан сургалтад манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохирлоо.
Манай Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, харилцан туршлага солилцдог. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр Энэтхэг, Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, харилцааны асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

Categories
мэдээ улс-төр

С.Баяр Авлигатай тэмцэх газарт байцаалт өгчээ

с.баяр зурган илэрцүүд

“Жаст”-ын Ш.Батхүүг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа талаар билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд, МАН-ын дарга асан Санжийн Баяраас эл хэрэгт холбогдуулан байцаалт авч эхэлжээ. Тодруулбал, түүнийг нийт арав гаруй цаг байцаасан гэх бөгөөд энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргээс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, оффшор данс буюу АНУ дахь байшинтай холбоотой асуудлаар нь байцаасан гэх мэдээлэл байна.

С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Саяхан тэрээр ажлаа өгч, Монголд ирээд буй аж.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн орон зайн мэдээллийн сан байгуулна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд “Гамшгийн мэдээлэл солилцох системд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн сангийн хэрэглээ” сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Жаргалант” давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгууллаа.

Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Улсын хэмжээнд тохиолдож байгаа гамшиг, ослын бүртгэлийг сайжруулах, төв, орон нутгийн мэргэжилтэн, алба хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой сургалтаар гамшгийн мэдээлэл солилцох системд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн санг хэрхэн ашиглах, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны Япон улсын туршлага зэрэг сэдвээр “Жайка” олон улсын байгууллагын төслийн багийн мэргэжилтнүүд болон ОБЕГ-ын холбогдох газрын мэргэжилтнүүд сургалт хийсэн юм.

ОБЕГ-ын харьяа “Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” нь гамшиг, ослын мэдээллийг бүртгэх, харилцан мэдээлэл солилцох, боловсруулалт, дүн шинжилгээ хийх, бодлого шийдвэрт тусгах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн орон зайн мэдээллийн сан” байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд өөрсдөө ухамсартай байж үерийн хамгаалалттай бүсэд буухгүй байхыг анхааруулав

Нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаныхан шар усны үерт автаж болзошгүй газарт амьдарч буй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч, шар усны үерт автахаас сэрэмжлүүлэв. Улиастайн голын даланд 60 гаруй айл оршин суудаг. Даланг 1973 онд барьсан бөгөөд 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна.

Геодези усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Үерийн хамгаалалттай барилга байгууламжид иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, хашаа барьж амьдарсаар байна. Тур дундаа Улиастайн голын далан дагуу одоогийн байдлаар 60 гаруй айл өрх амьдарч байгаа юм. Айлууд далангаас 10 м-ийн зайд суурьших ёстой. Гэтэл далан дээр хашаа хатган, гэр барьж амьдарч байгаа нь эргээд тус иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж амь насыг хохироох эрсдэлтэй. Сүүлийн үед энэхүү даланд шороо асган газрыг тэгшилж зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байгааг ойр орчмын иргэд манай байгууллагад мэдэгдсэн. Бидний зүгээс үерийн эрсдэлтэй бүсэд байгаа эдгээр айлд байнга сануулга, шаардлага өгдөг. Эрх зүйн орчин дутмаг учраас иргэд бидний шаардлагыг хүлээж авахгүйгээр хохирох тохиолдол цөөнгүй байдаг. Улиастайн голын даланг 1973 онд барьсан. 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна. Улаанбаатар хотод үер усны хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр буусан 1279 айл өрх, 321 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт удаа дараа мэдэгдэх хуудас өгч, шаардлага хүргүүлдэг боловч иргэд өөрсдийн ухамсраар нүүдэггүй.

Геодези усны барилга байгууламжийн газар нь иргэдийг үер усны аюулаас хамгаалхын тулд газар дээр нь шуурхай арга хэмжээ авдаг онцгой чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Манай байгууллага нь 24 цагаар ажилладаг шуурхай удирдлагын төвтэй. Төвөөр дамжин маш олон өргөдөл гомдол ирдэг. Үүний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэд өөрсдөө ухамсартай байж үерийн хамгаалалттай бүсэд буухгүй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир “Үерийн далангийн ойр орчимд байгаа айлууд бүгд газрын гэрчилгээгүй. Тэр дундаа бидний зогсч буй газар болох Улиастайн гол бол усан сан бүхий бүсэд тооцогддог. Газрын тухай хууль болон НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу энгийн болон онцгой хамгаалалтын бүсүүдэд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр хийдэг. Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байна.

Голуудын үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламж дотор амьдрах нь маш их эрсдэлтэй. Газрын албаны зүгээс үерийн далан, хамгаалалтын бүсэд буух айлууд их байдаг учраас жил бүр судалгаа хийж урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага, мэдэгдэл хүргүүлдэг. Ингэсний эцэст хуулийн дагуу албадан чөлөөлөлтийн ажиллагааг эхлүүлдэг. Улиастайн гол дагуух энэ газарт албадан чөлөөлөлтийн ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж байсан. Гэсэн хэдий ч нэг айлыг нүүлгэхээр нөгөөх нь нүүгээд ирдэг. Тиймээс иргэдийг өөрсдийн амь нас, эрүүл мэнддээ анхаарч шар усны үерийн гол бүс болох далан суваг шуудуунд ойр оршин суухгүй байхыг анхааруулж байна” гэлээ

Categories
мэдээ нийгэм

Биднийг ичээж буй “африкийн арслан улс”-ууд

Нийт 30 221 532 км² газар нутагтай Африк тив нь хүн амын тоогоор Евроазийн дараа орно. Дэлхийн 6%, хуурай газрын 20,4 %-ийг эзэгнэх энэ тивд нийт 62 үүнээс 54 нь газар нутгийн ямар нэг маргаангүй тусгаар тогтносон улс юм. Монголчууд бидӨАБНУ-аас бусад Африкийн улсуудыг муу муухайн жишээ болгон ярьдаг болоод удаж байгаа билээ. Гэтэл энэ тивийнөнгөрсөн жилийн эдийн засгийн үзүүлэлтээрөнөөх ӨАБНУ маань тивийнхээ “Айргийн тав”-д ч багтаж чадаагүй байна. Олон улсын нэр хүндтэй хэвлэлүүд“Африкийн арслан улс”-ууд удахгүй “Азийн бар”-уудыг гүйцэж түрүүлнэ гэж бичдэгболоод чамгүй хугацаа өнгөрлөө. “Азийн бар” улсын нэг Өмнөд Солонгос улс20 жил эдийн засгийн өсөлтөө 7%-д барьж өнөөгийн хөгжил, дэвшилд хүрсэн. Тэгвэл “Африкийн арслан улс”-уудад энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд 5-12% байна. “Баялгийн хараал”-аас энэ улсууд яаж гарч яагаадбиднээс эдийн засгийн хөгжлөөрөө ингэж хол тасраад явчихав аа?! Үүний шалтгааныг холоос хайх хэрэггүй. Хөгжлийн үзүүлэлтээр тивийнхээ эхний 10-т ч орж чадаагүй боловчэдийн засгийн жилийн өсөлт нь тогтмол 5-7%, нэг хүнд оногдох ДНБ 3000 ам.доллар байгаа Танзан улс л гэхэд бидэнтэй адил,дэлхийн 183 улсыг нэгтгэдэг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/CITES/”-ийн гишүүн улс. Ялгаа нь Танзан улс жилд дэлхийн нэн ховор амьтан ирвэсийг гадаадын анчдаарагнуулах 500 эрх/квот/-тэй байна. Харин монголчууд бид юун зохистой ашиглан нэн ховор амьтны тоо толгойгхамгаалж, гадаадын анчдаарагнуулахолон улсын квот авч валют олох, мал идсан ирвэс агналаа гэж малчнаа шоронд хийгээд сууж байна. Танзан улс CITES-ийн“Байгаль

CITES national export quotas

Bottom of Form

United Republic of Tanzania

Mammalia

Species

Quotas

Unit

Specimens

Listing

Date

Quota

Year

Panthera pardus

500

trophies. [Note: see Resolution Conf. 10.14 (Rev. CoP16)]

I

06/03/17

2017

хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн олон улсын зарчмыгамьдралд хэрэгжүүлж чадаж байна. Харин монголчууд бид олон улсаас зөрж “Байгаль хамгаалах гэж харамлахыг хэлнэ” гэсэн зарчмыг гайхалтай сайн хэрэгжүүлж нэн ховор байтугай элбэг амьтнаа ч зохистой ашиглаж чадахгүй сууцгааж байгаа билээ. Яагаад бид муу муухайн жишээ болгоод байсан африкчуудаасаа хол хоцорчихсон гол шалтгаан нь ердөө л энэ. Ингээд “Африкийн арслан улс”-ынайргийн тавынх нь эдийн засгийн байдалтай товч танилцъя.

5. Ботсван улс

Шуудхан хэлэхэд Африкийн өмнөдөд орших энэ улсад унаган байгаль гээд байх юм байхгүй бас туйлийн онцгүй цаг ууртай. Газар нутгийнх нь 70%-ийг Калахаарын цөл эзэлдэг болоод тэр. Гэвч нэг хүнд оногдох ДНБ 17 042 ам.доллар. Жилийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт тогтмол 7%. Эдийн засгийн гол эх булаг нь алмааз олзворлолт. Очир алмаазнаас гадна алт, мөнгө, цагаан алт, хүхэр, асбест, нүүрс, бром, таалк, хром, уран олзворлодог. Уул уурхай нь ДНБ-ний 45%, аж үйлдвэр нь 33%, хөдөө аж ахуйд хүн амын 16% ажиллажДНБ-ний 1,8%-ийг бүрдүүлдэг.

Ботсван улсын нийслэл Габорон хот

4. Габон улс

Францын колони байсан Төв Африкийн энэ улс 1960 онд тусгаар тотнолоо зарласан бөгөөд албан ёсны хэл нь франц. Атлантын далайн эрэгт Экваторын шугамд ойрхон орших тулхалуун орны ойгоор баялаг. Хүн амын 80% нь хотод амьдардаг. Үнэт ойгоос гадна байгалийн хий, нефть, уран, мангаан олзворлоно. Нэг хүнд оногдох ДНБ 19 056 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт 7%.

3. Маврикий улс

Мадагаскар арлын зүүн талд орших Маврикийн аралд оршдог улс. Жинхэнэ солонгорсон эдийн засагтай улс гэж хэлж болно.Оффшор улс болсноор банкны үйл ажиллагаанаас үлэмж ашиг олдог бөгөөд энэ улсад өмнөд Африкийн улсуудад болон Энэтхэгт зориулан үйл ажиллагаа явуулдаг 9000 гадны компани ажилладгаас гадна 32 мянган оффшор компани бүртгэгдэн үйл ажиллагаа явуулдаг. Гадны хөрөнгө оруулалтыг маш амжилттай татдаг. Хүн амын 9% нь хөдөө аж ахуйд, 30% нь аж үйлдвэрт үлдсэн 61% нь үйлчилгээний салбарт ажилладаг.Ажилгүйдэл хүн амын 2%-ийг эзэлдэг.Саахарын нишэнг тариалж ДНБ-ний 4/1%-ийг бүрдүүлдэг.Мөн загас агнуур боловсруулалт эрхэлдэг. Нэг хүнд оногдох ДНБ 20 422 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт 7,5%.

2. Сейшелийн арал улс

Мадагаскаар арлын зүүн хойд талд орших энэ улс 2008 оны эдийн засгийн хямралаас сургамж авч шаардлагатай тодорхой салбаруудад инноваци амжилттай нэвтрүүлсэнээр тансаг байгаль, цаг агаараас гадна, дэд бүтэц, аюулгүй байдал, хүний хөгжлийн индексээр олон улсад гайхагдах болсон. Өнөөдөр эдийн засгийн боломжтой болсон болохоор нефть, байгалийн хийн эрэл хайгуулыг эрчимжүүлж эдийн засгаа тэлэх бодлого барих болсон. Эдийн засгийн гол орлого нь аялал жуулчлалаас бүрддэг. Нэг хүнд оногдох ДНБ 27 602 ам.доллар. Жилийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт 5%.

1. Экваторын Гвиней улс

Атлантын далайн Экваторын бүсэд орших Гвиней улсыг нефтийн эзэнт улс гэхэд хэлсдэхгүй. Газрын тосны арвин их баялгаас гадна Европ болон Америк тиврүү нефть зөөвөрлөх газарзүйн ашигтай байрлал нь энэ улсад эдийн засгийн асар их боломж олгодог. Ажилчдын дундаж цалин аль хэдий нь 1000 ам.доллараасдавсан болохоор цагаачид олонтой. ДНБ-ний нийт болон нэг хүнд оногдох үзүүлэлтээр дэлхийд24-т жагсдаг. Энэ нь ОХУ, Испани, Израилиас гаднаАнгли, Франц, Итали улсуудыг ардаа орхисон гэсэн үг. Нэг хүнд оногдох ДНБ 38 639 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт тогтмол 12 %.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Чөлөөтийн бүсгүйчүүд Японыг Такасаки хотыг зорилоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, АНУ, Швед “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румыний шигшээ баг багтсан.

Тэгвэл тус тэмцээнд оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорилоо. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргуудаас гадна 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал нар нэмэгдэн Дэлхийн цомд зодоглох юм. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Пүрэвдоржийн Орхон
65 кг: Соронзонболдын Батцэцэг
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг
72 кг: Очирбатын Насанбурмаа
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

Categories
мэдээ нийгэм

МАН-ын дарга асан С.Баяр байцаалт өгчээ

МАН-ын дарга асан С.Баяр зурган илэрцүүд

“Жаст”-ын Ш.Батхүүг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт түүнийг саатуулах асуудлаар шүүх хурал болсон ч тэрээр шүүгчээс татгалзсан байдаг. Тиймээс энэ долоо хоногийн даваа гаригт шүүх хурал дахин болж, Ш.Батхүүг цагдан хорих шүүгчийн захирамж гарснаар орой 20:00 цагийн үед ажиллагаа явуулж, түүнийг баривчилсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд, МАН-ын дарга асан Санжийн Баяраас эл хэрэгт холбогдуулан байцаалт авч эхэлжээ. Тодруулбал, түүнийг нийт арав гаруй цаг байцаасан гэх бөгөөд энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргээс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, оффшор данс буюу АНУ дахь байшинтай холбоотой асуудлаар нь байцаасан гэх мэдээлэл байна.

С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Саяхан тэрээр ажлаа өгч, Монголд ирээд буй аж.

Categories
мэдээ нийгэм

Охиныг найзындаа байхад нь олжээ

“13 настай охин хичээлдээ явна гэж гараад гэртээ ирээгүй” тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал Хан-Уул дүүрэгт амьдардаг 13 настай охин гуравдугаар сарын 12-ны өдөр хичээлдээ явах гэж гараад одоо болтол гэртээ эргэж ирээгүй байна. Түүний сууж явсан таксины зургийг хяналтын камерт бичигдэж үлдсэн боловч одоог болтол олоогүй байгаа тул такси болон охиныг харсан хүн байвал 96666886, 96657887, 96667887, 98164499, 96646864 утсаар холбоо барьж, мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас иргэддээ уриалж байв.

Харин өчигдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж охиныг олсон байна. Охины биед ямар нэгэн гэмтэл учраагүй, эрүүл саруул олдсон бөгөөд найзындаа байжээ. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.