Categories
мэдээ улс-төр

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халуун дотноор хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад Денвер хотын захирагчид талархал илэрхийлээд “Улаанбаатар, Денвер хотууд анх 2001 онд Ах дүүгийн харилцааг тогтоосон. Түүнээс хойш хоёр хотын найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлж байгаад бид баяртай байна, мөн цаашид ч энэ харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хот цаг уур, газарзүйн байршлын хувьд ижил төстэй. Иймд хоёр хотын хооронд байгаль орчин, нийтийн тээврийн чиглэлээр харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг харилцан хэрэгжүүлэх саналтай байна” гээд Денвер хотын захирагчийг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив.

Денвер хотын захирагч Майкл Ханкок 2015 онд Улаанбаатар хотод айлчилж байснаа дурсаж найрсаг халуун дотноор хүлээн авч байсанд талархал илэрхийлээд “Анх Денвер хотын захирагчаар сонгогдох тухайн мөчид Улаанбаатар хотын төлөөлөгчид намайг дэмжиж дэргэд минь байсан. Хотын захирагчаар сонгогдсоны дараа анх удаа Монгол Улсад айлчилж байсан нь одоог хүртэл надад сайхан дурсамж болж үлдсэн. Өнөөдөр эрхэм хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Денвер хот сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нисэх онгоцны буудлаа өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд тухайн орчинд шинэ дагуул хот бий болгох, шинэлэг инновацийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. 2 жилийн өмнө Денвер хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбох галт тэрэгний шугам сүлжээ байгаагүй, харин өнөөдөр бий болсноор замын түгжрэлийн асуудлыг бид шийдэж чадсан. Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалагч нарыг дадлагажуулах хөтөлбөрийг бид Япон улстай хамтран хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр бид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой” гээд Улаанбаатар хотод урьсан явдалд талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хугацаанд Улаанбаатар-Денвер эгч дүүсийн холбоо, Денверийн Ботаник цэцэрлэгт хүрээлэн, Колорадо Денверийн Их сургууль, Үндэсний мал аж ахуйн барууны цогцолбор, “Кюр” төсөл, Денвер хотын нийтийн тээвэр, байгаль орчны газар болон Денвер хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай тус тус танилцсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 21.4 хувиар нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар, амбулаторийн 62.571 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2388 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 34.2 хувийг 0-1 нас, 31.2 хувийг 2-4 нас, 17.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1034 дуудлага ирснээс 34.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 13-ны байдлаар, 2134 орон дээр 2224 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 4.2 хувь, хүүхдийн орны ачаалал 21.4 хувиар нэмэгдсэн байна.

Тиймээс томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа. Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Тус хөтөлбөр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн байгууллага, иргэдийг сайн дурын журмаар татан оролцуулахаас гадна хоёр тал хамтран ажиллах эхлэл болсныг уулзалтын үеэр онцолсон байна.

Тус хөтөлбөрөөс хойш “Баруун аймгуудын гамшгийн эрсдэлийг бууруулах”, “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван тууулах чадавхыг бэхжүүлэх” болон “Гамшигт тэсвэртэй Улаанбаатартөслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг хоёр тал онцлон тэмдэглэлэ

Categories
мэдээ спорт

Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцоно

Image may contain: 4 people, people standing

Олон орны хүүхдүүдэд хөл бөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчлах томоохон боломж олгодог “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох хоёр хүүхдийн нэрийг зарлажээ. Дэлхийн 211 улс оролцдог “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийг ОХУ-ын Газпром ХК санаачлан ЕХБХ зургаан жилийн өмнөөс хамтран зохион байгуулж эхэлсэн. Сүүлийн хоёр жил ОУХБХ хамтран зохион байгуулж байна.

Улс орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд эх орноо сурталчилдаг энэхүү сонирхолтой хөтөлбөрт Монгол орныг төлөөлөн оролцох хүүхдүүдийн сонгон авах шалгаруулалт 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр МХБХ-ны байранд болсон аж. Хөл бөмбөгийн мэргэжлийн ур чадвар, англи хэлний бичгийн болон ярианы шалгалтыг амжилттай давсан “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар хэн хэн нь Өсвөрийн (U12) УАШТ-ий шилдгээр тодорсон, үеийнхэн дундаа хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйтэй хүүхдүүд юм.

Image may contain: 2 people, people smiling, people standing

Шалгарсан хоёр хүү 2018 оны зургаадугаар сарын 3-18 ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд хамрагдаад зогсохгүй ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцоно. Мөн тэд МХБХ-ны байранд “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагааны зохион байгуулах хорооны төлөөлөгчийн хамт хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүүхдүүдэд мэргэжлийн хөлбөмбөг, холбооны далбааны хамт бэлэглэж ирээдүйн Монголын залуу хөл бөмбөгчдийн түүчээ болох хүндтэй хувь заяа оногдсонд баяр хүргэж амжилт хүслээ. Монгол улсаас шалгарсан Э.Даринчулуун “Горилла” багт хагас хамгаалагчаар тоглож, Ш.Эрхэс олон улсын хүүхдийн форумд Монгол орныг сурталчлан, сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан, үйл ажиллагааны болон өөрийн тоглогчийн тухай сурвалжлага, материал бэлдэж Европын болон дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах юм.

Энэхүү үйл ажиллагааг дэлхийн спортын одууд ихээхэн анхаарч дэмждэг бөгөөд өмнөх жилүүдийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд ОУХБХ /FIFA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Фатма Самаора, ОХУ-ын алдарт уран гулгагч Аделина Сотникова, дэлхийн хөлбөмбөгийн од Марко Ван Бастен зэрэг алдартай зочид оролцож байжээ. Энэ үйл ажиллагааны тухай мэдээллийг https://www.youtube.com/user/FOOTBALL4FRIENDSHIP хаягаар авч үзээрэй. “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагаа нь Монгол улсад хөл бөмбөгийн спорт хөгжиж байгаагийн баталгаа, мөн ирээдүйд улам хөгжих итгэл найдварыг дэлхий дахинд хүргэх илэрхийлэл бөгөөд оролцогчдод насан туршид нь үл мартагдах сайхан дурсамжийг өгөх болно.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Энэ сар 3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Харин боломжтой тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Categories
мэдээ улс-төр

БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаяр ажлаа өгчээ

БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаяр зурган илэрцүүд

БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаяр албан ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүнийг Засгийн газраас оруулсан саналын дагуу АНУ- д суух элчин сайдаар томилохоор УИХ-аас өнгөрсөн жил баталсан билээ.

Одоо Ерөнхийлөгчийн зүгээс итгэмжлэх асуудал хүлээгдэж буй юм. Өнгөрөгч амралтын өдрүүдэд итгэмжлэлээ гардсан гэж мэдээлэгдсэн ч Ё.Отгонбаярын зүгээс яг тодорхой хариулалт өгсөнгүй.

Categories
мэдээ нийгэм

“Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг” боллоо

“Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг”-ийг Соёлын төв өргөөнд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов. Арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Эрхэм хүндэт нийслэлчүүд, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Монгол цэргийн түүхэн уламжлалыг өдий болтол нэр, төртэйгээр үргэлжлүүлж, эх орноо батлан хамгаалж байгаа, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй та бүхнээрээ бахархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдрийн энэ сайхан өдрийг бидэнд үлдээхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан хүндтэй гавьяа байгуулж яваа Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсээр бахархах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэж байгаа билээ. Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Энэ ч утгаараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас батлан хамгаалах салбартай нягт хамтран ажилладаг билээ. Цаашид бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжиж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын орчныг сайжруулахад хамтран ажиллаж байгаад гүн талархалтай байна” хэмээн онцоллоо.

Өдөрлөгийн гол зорилго Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байна.

Тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дурсамж гардуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгийн хамтарсан тоглолт болсон бөгөөд Соёлын төв өргөөний үүдний танхимд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг хүрээнд, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авав

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг болов

“Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс өнөөдөр “Хүрээ” дунд сургуультай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагчдад мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа.

“Архидалт-Согтуурал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт өдөрлөгт тус сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид оролцжээ. Мөн сурагчдад “Согтууруулах ундаа бүү хэрэглэ”, “Цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сургалт, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвараа төлөөрэйТаны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Харин боломжтой тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав.

Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгасан юм. Тэрээр саяхан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохиогдсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аваргын тэмцээнд 236 кг-ыг шахаж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга Д.Отгондалай өнгөрсөн онд ХБНГУ-ын Хамбург хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тамирчид удахгүй болох олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй хангаж байна.