Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийг түшиж чадахгүй бол түлх

Миний бие хэрхэн яруу найрагч болох, яаж алдарт сэтгүүлчийн зиндаанд хүрэх, ямар замаар өчүүхэн ч гарзгүйгээр цадталаа хооллох талаар зөвлөлгөө өгч байсаан. Эдгээр аргачлалууд ном, СД болон нэгэнт таржээ. Хамгийн сүүлд хэрхэн улс төрч болох талаар зөвлөсөн санагдана. Ингээд л болсон. Өөр сэдвээр зөвлөлгөө өгөхөд яадаг юм гэж үү? Монгол хүн энэ дөрвөөс өөр юм сонирхдоггүй юм аа.

Гэтэл сүүлийн үед төрийн бус байгууллага гэж том салбар гарсан байна. Та нэгэнт төрд шургалж, амь зуулгад хэрэгтэй албанд хүрээгүй бол халаглах хэрэггүй. Тийшээ очих гэж зүтгэх ч явдалгүй. Ер нь олзыг хүн зулгааж байгаа талаас нь хазах гэж зүтгэх нь осолтой. Ямар ч сайн хүн хоолоо харамлан ярдагладаг юм. Харин ихэнх хүн нэг амтай болохоороо хоолоо хоёр талаас нь зэрэг зулгааж чаддаггүй билээ. Иймд та нөгөө талаас нь зулгааж болно. Би үүнийг л хэлээд байна. Төрийн баганыг та түшиж чадахгүй бол бүү гутар, нөгөө талаас нь түлх. Ард түмэн төриийн баганыг түлхэж байна уу, түшиж байна мэддэггүй. Зүгээр л баганын дэргэд байгаа хүнийг л шүтэж, өөрсдийнхөө төлөө зүтгэж байна хэмээн биширдэг юм. Түлхээд унагаасан байсан ч санаа зовох хэрэггүй. “Төрийнхөө баганыг унагаахгүй гэж мөн ч их туллаа. Даанч дийлсэнгүй” гэхэд ард түмэн дорхноо үнэмшинэ. Хамгийн гол нь тэр хавьд л харагдаж байх чухалтай. Ингэхийн тулд төрийн бус байгууллагаа байгуул. Сүрлэг сайхан нэр өг. Ер нь байгууллага нь жижиг байх тусмаа нэр нь урт байх ёстой. Ингээд л төрийн баганаас зуураад ав. Та нартаа туршлага болгох үүднээс өөрийн байгуулсан төрийн бус байгууллагын хуучин илгээлтийг толилуулъя. Миний бие энэ байгууллагыг арван жилийн өмнө байгуулсан ба тэр тухайгаа номондоо оруулсан байгаа. Ийм болохоор зарим талаар хуучин юм дахин сонирхуулж байгаа хэрэг. Сануулж хэлэхэд, байгууллагын нэр болон шаардлага булаалдахгүй шүү, нөхөөд.

Хавсралт:

Ноот бичиг

Монгол Улсын Ерөнхийлөгч

Монгол Улсын их хурлын дарга

Монгол Улсын Ерөнхий сайд танаа

Эрхэм

коллегиудаа

Саяхан байгуулагдсан Монгол Улс төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс танай Монгол Улсын ард түмэнд хөгжил цэцэглэлийг ерөөе. Би байгууллагынхаа үндсэн дүрмийг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26 нд баталсан ба энэ өдрөө “байгууллага тунхагласан өдөр” хэмээн нэрийдэж, ямар нэг жагсаал цуглаан, өлсгөлөн, хийлгүй амарч байхаар шийдлээ. Манай Монгол Улс ТББ-ыг ерөнхийлөгч толгойлох ба дүрэм тогтоох дээд байгууллага нь улсын их хурал болно. Харин гүйцэтгэх аппарат нь Засгийн газар нэртэй. Гүйцэтгэх захирлаа ерөнхий сайд гэж нэрлэхээр үндсэн дүрэмдээ тусгалаа. Танай манай хоёр Монгол Улсын эрх ашиг ба олз ашиг тэнцүү байдлыг бэлгэдэн миний бие ижил нэрт хүмүүсийг ижил албан тушаалд нь тавихаар бодож байгаа. Харамсалтай нь хүмүүс эхлээд “заа зуу” гэчихээд, эргээд очихоор өөрөө нэг юм байгуулаад авчихсан тэрийгээ тэргүүлээд сууж байх юм аа. Харин их хурлын минь дарга болооч гэж “Хүргэн хүү” киноны Дэмбэрэл гуайг гуйхаар бодоод байгаа. Эдгээр хүчин зүйлүүд болон Барууны биржүүд дээр нүүрлээд байгаа боловсон хүчний хямралаас үүдэн бүхий л дээд албан тушаалыг Ерөнхийлөгч хавсран хийж байгаа нь танай Монгол Улсад ч авууштай санаа юм шүү.

Манай Монгол Улс ТББ нь танай Монгол Улстай бүх талын найрсаг харилцаа харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Ялангуяа ашиг ба шагнал солилцооны салбарт их ирээдүй харагдаж байгааг сануулах юун.

Бид энэ салбарын хамтын ажиллагааны салхийг хагалж танай Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улс ТББ-ын дээд шагнал “капиталист хөлмөрийн гавьяаны хар тугиин одон”-гоор шагнасныг уламжилахад таатай байна. Мөн УИХ-ын даргын тань энгэрийг “Алтан кнооп” одонгоор мялааж байна. Бас ерөнхий сайдыг тань ч зүгээр орхисонгүй. Танай Д.Сүхбаатарын одонгийн зээ одон болох Д.Сүх-Эрдэнийн одонгоор байлж байна.

Өвөг дээдэс маань “нэр нэгтийн чих нэг” хэмээн сургасан юм шүү. Чих нь нэг юм чинь толгой нь нэг гэсэн үгээ. Ам гэдэс нэг байх тухай нуршаад яах вэ? Шууд ажил хэрэгтээ ормоор байна. Одоо ид яригдаж буй Оюу толгой, Таван толгойн уурхай бол танай манай Монгол Улсуудын чих нэгтэй дундын толгойгоор шийдэх асуудлуудын нэг билээ. Ний нуугүй хэлэхэд уг толгойнуудын ашгийг Монгол Улс эн тэнцүү хуваан авах ёстой гэж үзэж байна. Гадаадын эзэрхэг түрэмхий этгээдийн идэш болох ёсгүй, зөвхөн Монгол Улс л хуваан авах ёстой. Үүний төлөө бид эцсээ хүртэл тэмцэнэ. Монгол Улсын баялгийг Монгол Улс л хуваан авах ёстой. Үүнээс өөрөөр байвал бид тэмцлийн илүү хурц хэлбэрийг ашиглана. Ардчилсан намд элсэхииг ч үгүйсгэхгүй.

Та бүхнийг хүндэтгэсэн

Монгол Улс ТББ-ын ерөнхийлөгч Б.Цэнддоо

Монгол Улс ТББ-ын УИХ-ын дарга Б.Цэнддоо

Монгол Улс ТББ-ын ерөнхий сайд Б.Цэнддоо

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Төрийг түшиж чадахгүй бол түлх” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Баримт, үйл явдал” нүүрт “Арбитрийн шүүхийн шийдвэрийг Засгийн газар яаран биелүүлэх ёстой юу” хэмээн өгүүлжээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг нь хоёр жилээр хасах журамтай” хэмээн “Спорт” нүүрт ярьсан байна.
“Улс төр” нүүрт МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва “Бодлогын нам болох эхний том алхам нь хатуу гишүүнчлэлээс татгалзах” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Төрийг түшиж чадахгүй бол түлх” хэмээн өгүүлжээ.
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Б.Индра “Хятад улс тогтвортой хөгжих нь манай гадаад орчинд таатай нөлөөлнө” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.
“Баримт, үйл явдал” нүүрт Хуульч Ч.Батбаяр “Зам засварын машин болон вагон худалдан авсан компаниудын эзэн нь нэг хүн байдаг” хэмээн ярьжээ.
“Өдрийн сонин”-ы “Багш” нүүрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Ирээдүйн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн сонгогдох үүд хаалга нээгдлээ” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

Энэ онд зарлагдаж буй гадаадын тэтгэлгүүдийн талаар “Боловсрол” буланд бичсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмж хандивлалаа

“Чимээгүй ертөнцийг аваръя”–Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнгөрөгч 2016 онд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д хандивласан билээ. Тэгвэл энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг өнөөдөр Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хандивлалаа. Уг үйл ажиллагаанд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын захирал Б.Хэрлэн, ХБНГУ-ын “Path Medical” төвийн олон улсын худалдааны зохицуулагч Б.Петер болон төслийн төлөөлөгч нар оролцож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт энэхүү төхөөрөмжийг гардуулж өглөө.

Нийслэлийн амаржих газрууд тус төхөөрөмжтэй болсноор нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулах боломжтой болж байгаа юм. “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын хувьд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран 2016 оны 09 дүгээр сараас эхлэн “Чимээгүй ертөнцийг аваръя–Save silent world” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд өдгөө НЭМГ-ын харьяа Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ-д амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсад хэлний хөгжлийн чухал үе болох 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Гэвч улсын хэмжээнд бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа тохиолддог аж. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн сонсгол, хэл яриа, танин мэдэхүй, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул урьдчилан сэргийлэх үзлэг, илрүүлэг, оношилгоо зайлшгүй чухал асуудлын нэг юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын дуудлага худалдаа явагдах байршлуудыг баталлаа

Нийслэлийн Засаг даргын 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн А/196 тоот захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмших эрх олгох газрын байршлыг баталлаа. Энэ удаагийн дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм.

Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын эрхийн дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр тусгагдсан 29 байршлын мэдээллийг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

д/д

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Газрын зориулалт

Хэмжээ

/га/

1

Баянзүрх

11

Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

2

Баянзүрх

20

Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

3

Хан-Уул

8

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Үйлчилгээ

5.0

4

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Амины сууцны хотхон

2.23

5

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Конторын барилга

1.14

6

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0.7

7

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

8

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Үйлчилгээ

1.0

9

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Худалдаа, үйлчилгээ

0.83

10

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0.39

11

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4.0

12

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4.0

13

Хан-Уул

14

Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

14

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

15

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

16

Сонгинохайрхан

32

Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0.105

17

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1.1

18

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1.1

19

Сонгинохайрхан

21

Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17.0

20

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

32.0

21

Сонгинохайрхан

21

Бөөр толгойн өвөрт

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

7.0

22

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй

24.0

23

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

24

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

25

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

26

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

27

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

28

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл

5.0

29

Багахангай

2

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1.0

НИЙТ

134,98

Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын хэсгийн шатанд Катар, Тайванийн багтай өрсөлдөнө

Өнгөрсөн аравдугаар сард манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д амжилттай оролцож түрүүлсэн Монголын эрэгтэй шигшээ баг БНХАУ-ын Шензен хотод ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд болох Азийн АШТ-д оролцоно. Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ авсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг толгойлох аж. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлнэ. Манай сагсчид хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах бөгөөд БНХАУ-ын хэсэгт Киргызстан, Туркменистан, Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтжээ.

Гэхдээ хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг л Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ шууд халаасалсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

Аваргаа хамгаалах зорилготой Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг толгойлох аж. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлэв.

Манайхны хувьд хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах нь тодорхой болжээ. Харин БНХАУ-ын хэсэгт Киргызстан, Туркменистан багтав. Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтсан юм.

Харин “C” болон “D” хэсгийн гурав дахь эрхийн төлөө 12 баг өрсөлдөнө. Ирэх дөрөвдүгээр сарын 27-28-нд болох нэмэлт эрхийн төлөө “А” хэсэгт Шри Ланк, БНСУ, Малайз, Узбекистан, Вануату, Тайланд өрсөлдөх бол нөгөө хэсэгт Индонез, Австрали, Иран, Самоа, Гуам, Хонконгийн баг хүч сорино.

Эмэгтэйчүүдийн хувьд зохион байгуулагч орон БНХАУ “А” хэсгийг тэргүүлсэн. Тэдэнтэй Малайз, Шинэ Зеланд хэсгээсээ гарахын төлөө хүч үзнэ. Харин “B” хэсгийг Йордан тэргүүлж, Индонез, Тайванийн баг орсон юм. Харин үлдсэн хоёр хэсэгт Казахстан, Туркменистан болон Япон, Ираны баг оржээ.

Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Казахстан, Туркменистантай хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө Узбекистан, Вануату, Хонконгтой нэмэлт тоглолт хийх бол нөгөө талд Шри Ланк, Австрали, Тайланд, Самоагийн багууд өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг хандивлалаа

“Чимээгүй ертөнцийг аваръя”–Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнгөрөгч 2016 онд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д хандивласан билээ.

Тэгвэл энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг өнөөдөр Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хандивлалаа. Уг үйл ажиллагаанд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын захирал Б.Хэрлэн, ХБНГУ-ын “Path Medical” төвийн олон улсын худалдааны зохицуулагч Б.Петер болон төслийн төлөөлөгч нар оролцож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт энэхүү төхөөрөмжийг гардуулж өглөө.

Нийслэлийн амаржих газрууд тус төхөөрөмжтэй болсноор нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулах боломжтой болж байгаа юм. “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын хувьд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран 2016 оны 09 дүгээр сараас эхлэн “Чимээгүй ертөнцийг аваръя–Save silent world” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд өдгөө НЭМГ-ын харьяа Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ-д амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсад хэлний хөгжлийн чухал үе болох 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Гэвч улсын хэмжээнд бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа тохиолддог аж. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн сонсгол, хэл яриа, танин мэдэхүй, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул урьдчилан сэргийлэх үзлэг, илрүүлэг, оношилгоо зайлшгүй чухал асуудлын нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг болов

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, тус салбарт хийж хэрэгжүүлэх иргэдийн шинэ санал санаачилга, гомдол хүсэлтийг бүртгэх зорилгоор БОАЖЯ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 21-нийг дуустал нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Орон даяар долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү нээлттэй өдөрлөгийг нийслэл хотод Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд өнөөдөр нээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэллээ. Өдөрлөгт БОАЖЯ-ны харьяа байгууллагууд оролцож өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгөхөөс гадна хөндлөнгийн судалгааны байгууллага нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​ Д.Сэржмядаг охины эрэн хайх ажлын хэсгийг татан буулгаж,шинэ ажлын баг томиллоо

serjmyadag

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБС-ийн 3 дугаар ангийн сурагч 8 настай Сэржмядаг охин сураггүй алга болоод 5 сар болж байгаа.

Алга болсоноос нь хойш охиныг эрэн хайх ажиллагааг явуулж буй ажлын хэсгийг татан буулгаж шинэ ажлын баг томилон ажиллуулж эхэлжээ. ТЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүрэлдэхүүнтэй шинэ эрэн хайх баг эрлийн ажиллагааг Замын-Үүд суманд явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг боллоо

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор БОЭТөвөөр үйлчлүүлэгчдэд Гадаад харилцаа сургалт судалгааны албанаас эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулалаа.

Энэхүү өдөрлөгөөр:

  • Биеийн жин, өндөр үзэж, биеийн жингийн индекс тогтоох
  • Артерийн даралт, пульс үзэж, эмчийн зөвлөгөө өгөх
  • Захын судсанд сахар тодорхойлох
  • Иргэдэд гарын зөвлөмж тараах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн Соёмбо ТВ-ээр сурталчилж, мэдээлэл өгөв.

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ҮЗҮҮЛЭЛЭЭ

Зүрхний хурц шигдээс оноштой үйлчлүүлэгчийг 2018 оны 03-р сарын 03-ны өдөр БОЭТөвийн гаднах талбайд яаралтай тусламжийн нисдэг тэрэг буулгаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн төвд хүргэн яаралтай мэс засал эмчилгээнд оруулж амь насыг нь аварлаа.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллана

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд ажиллана. Ажлын хэсэгт 20 хүн багтсан байгаа. Тус бүр өөрийн үндсэн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийнэ. Ирэх долоо хоногоос хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ. Та бүхнийг бидний ажилд туслахыг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Бид Авлигатай тэмцэх газарт болсон хяналт шалгалтын арга хэмжээний нээлтэд оролцож удирдамж авсан. Өнгөрсөн жил АТГ-ын ажлын хэсэг нийслэлд ажиллаж зөвлөмж хүргүүлсний дагуу бид ажилласан. Энэ жил мөн хоёр сарын хугацаанд ажиллах ажлын хэсэг ирж байгаа юм байна. Та бүхний ажилд шаардлагатай бүхий л боломж бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” гэв.

Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулах юм байна