Categories
мэдээ нийгэм

Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ

Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.

Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ. Өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан.

Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. “Тэрхэн мөчид биеэ барьж чадсан бол…” гэдэг харамсал тээж, өөрийн болон бусдын амьдралд хар толбо үйлдээхгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байцгаая.

Categories
мэдээ нийгэм

“ХҮРЭЭ СОЁЛ” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан, иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох нийгмийн зар сурталчилгааны баримлыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд бий болгох зорилгоор “Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлаж байна.

Уралдаанд их дээд суруулийн оюутан, уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээтэй иргэд оролцох боломжтой бөгөөд оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон, нийгмийн зар сурталчилгааг түгээх баримлын загвар төслийг хийж, баримлын хэмжээ, өнгө, хийц материал зэргийг тодорхой тусган харуулсан жижиг хувилбарыг эскиз зураг, төсвийн саналын хамтаар ирүүлнэ.

Төслийг ирэх сарын 20-ны өдрийг дуустал нэг үе шаттайгаар зохион байгуулж, дүнг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр гаргана.

Ирүүлсэн загваруудыг нэгдүгээр байрт-1, хоёрдугаар байрт-2, гуравдугаар байрт-3, нийт 6 загвар шалгаруулан, Улаанбаатар Ерөнхий менежерийн хүндэт өргөмжлөлөөр шагнана.

Шалгарсан шилдэг загваруудыг 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийх байрлуулахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрсний бохирдлоос үүсэх эрсдэлээс сэргийлэх зөвлөмж

Урин дулааны улирал ирж байгаа өнөө үед шар усны үер болон хөрсний бохирдолтой холбоотойгоор цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байна.

Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна.

Энэ онд цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор ихсэж, ихэвчлэн бага насны хүүхэд байна. Иймээс та бүхэн дараахь зөвлөмжийг хэвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлөө бүрдүүлнэ үү. Үүнд:

  • Ундны усыг баталгаатайэх үүсвэрээс авах
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  • Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
  • Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
  • Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
  • Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
  • Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
  • Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
  • Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх.
Categories
мэдээ нийгэм

Мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу энэ сарын сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдар хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг Сан дээд сургуулийн танхимд өчигдөр зохион байгуулж, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19, 47, 73, Ес эрдэм, Эрхэт эрдэм, Эрдмийн ач, Номун далай, Русская гимназия сургуулиудын 350 гаруй ахлах ангийн сурагчи хамрагдлаа.

Энэ үеэр хувь хүний хөгжлийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтын талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Доржхорол нар мэдээлэл өглөө.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулган болж байна

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулган Нью-Йорк хотноо болж буй бөгөөд энэхүү чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы хүрээнд зохион байгуулсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендерийн тэгш байдлыг хангах, чадавхижуулахад тулгарч буй сорилтууд ба шийдэл, боломж” сэдэвт хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаар 2016 оны хоёрдугаар сард баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд жендерийн тэгш байдлыг дэмжиж, эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад чиглэсэн заалт оруулсан тухай тэмдэглэв.

2018 оны гуравдугаар сарын 12-25-ны өдрүүдэд болж буй энэхүү чуулганд Улсын Их Хурлын Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Амарзаяа, Б.Ундармаа нар оролцож буй бөгөөд энэ үеэрээ мөн НҮБ-ын системийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаархолбогдох хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна

Энэ өвөл цас их орж, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/68 дугаар тушаалаар байгуулагдан, ажиллаж байна.

Ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээнүүдийг газар дээр нь шийдвэрлэн ажиллах юм гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч шагнал гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.40 цагт салбартаа ажил хөдөлмөрөөрөө манлайлсан зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль гардуулах юм. Мөн Зэвсэгт хүчний ойд зориулсан баярын хуралд ЕТГ-ын дарга З.Энхболд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын илгээлтийг уншиж танилцуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын нэгнээс МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ

22Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрүүдэд бэлтгэл бүлгийн элсэгчдээ бүртгэх гэж байна. Улмаар бүртгүүлсэн хүүхдүүдийг 14 хоногийн бэлтгэл ангид суралцуулсны дараа нэгдүгээр ангид дэвшин сурах элсэлтийн шалгалт авч тэнцсэн элсэгчдэд батламж олгох юм.

Багш бэлтгэдэг төрийн ууган их сургуулийг түшиглэн байгуулагдсан тус лицей сургууль 2015 оноос бэлтгэл бүлэгтээ элсэлт авч эхэлжээ. “Манай сургууль одоо нэгээс тавдугаар ангийн 11 бүлэгтэй. Жил ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Бага ангид гэхэд л 259 хүүхэд сурч байна. Бага ангийн сурагчдын өдөр өнжүүлэх бүлэгтэй бөгөөд энд нэгээс гуравдугаар ангийн 60 орчим хүүхэд гурван багштай хичээллэдэг” хэмээн сургалтын менежер П.Болорцэцэг хэлсэн юм.

Мөн бусад ангидаа ч элсэлт авах ажээ. Тухайлбал “Энэ жилээс шинээр хөгжмийн төрөлжсөн ангидаа 10-р ангийн сурагчдаас элсэлт авна. Ингэснээр тухайн сурагч цаашид МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн ангид элсэлтийн ерөнхий шалгалтгүй сурах боломжтой болно” хэмээн Дотоод хяналт хариуцсан менежер Д.Номин-Эрдэнэ хэллээ.

Гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуульд их сургуулиа амжилттай төгссөн болон гаднаас урилгаар ирсэн шилдэг сайн, ур чадвартай багш нар хичээл зааж байна. Мөн МУБИС-ийн зүгээс ч багш, сурагчдын хөгжилд анхааран ажиллаж байгаа нь тус лицей сургуулийн адил төстэй сургуулиудаас ялгарах өөрийн гэсэн давуу тал нь юм.

Багш нар нь жил бүр сургалтын хөтөлбөр, арга барилаа шинэчилж бусад сургуулийн багш нартай туршлага солилцож, ур чадвараа ахиулдаг байна. Төрөл бүрийн дугуйлан болон сонгон суралцах хичээлд сурагчдаа хамруулан, хүүхдийн хөгжилд давхар анхаарч байгаагаараа бас онцлогтой. Жишээ нь физикийн шинжлэх ухаан, математикийн ухагдахуунтай холбоотой LEGO роботын дугуйланг VI – IX ангид, Электроникийн дугуйланг IX – X ангийн сурагчдын дунд хичээллүүлж, МУБИС-ийн эрдэмтэн багш нар хичээл зааж байна. Ийнхүү сурагчдыг бусдаас суралцдаг, сурах идэвх сонирхолтой, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, зөв дадал хэвшилтэй болгохыг зорьж байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын тээврийн либералчлал, нисэхийн салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ

Image may contain: 6 people, people sitting and indoorЭнэ сарын 19, 20-нд “Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” удирдах ажилтны зөвлөгөөн болох гэж байгаатай холбогдуулан либералчлал-хууль эрх зүйн шинэчлэл, нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага, агаарын навигацийн үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийн талаарх хэлэлцүүлгүүд Иргэний нисэхийн ерөнхий газарт 2 өдөр болж өндөрлөлөө.

Нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, авиа компаниуд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр салбарт тулгарч буй бэрхшээл, цаашдын хөгжлийн талаарх саналуудаа нэгтгэсэн юм. Тухайлбал, агаарын тээврийн либералчлал гэдгийг юу гэж ойлгох талаар нэгдсэн ойлголттой болох, агаарын харилцааны хэлэлцээрүүдэд цаашид баримтлах төрийн бодлогоо тодорхойлох, өнөөдөр либералчлал Монголд хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт олон санал гарган хэлэлцэгдэж байсан. Мөн Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлхэд ямар бэрхшээл тулгарч байгаа, аж үйлдвэр, инновацийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ, хууль эрх зүйн шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй байна гэсэн асуудлуудыг ч хэлэлцүүлэгт оролцогчид хэлж санал, шүүмжээ илэрхийллээ.
Иргэд, зорчигчдын зүгээс хамгийн их гаргадаг тийзний үнэтэй холбоотой асуудалд авиа компаниуд өөр өөрсдийн санал, төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ, Хөшигийн хөндий рүү авиа компаниуд нүүхэд бэлэн үү, Монголд аялал жуулчлал хөгжихөд агаарын тээврийн салбарын үйлчилгээ нөлөөлж байгаа юу гэдгийг ирэх даваа, мягмар гаригт болох зөвлөгөөнд илтгэл тавьж хэлэлцүүлхээр тогтлоо.

Ингээд ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга, Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч С.Манлайгаас дараах тодруулгыг авлаа.

– Хоёр өдөр болох хурал ямар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах вэ?

– Ирэх даваа гариг буюу гуравдугаар сарын 19-нд “Агаарын тээврийн либералчлал” сэдвийн хүрээнд олон нийтийн хамгийн их сонирхдог тийзний үнэтэй холбоотой асуудлууд, либералчлалын талаарх олон улсын чиг хандлага, Монголд агаарын тээврийн либералчлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн томоохон өргөтгөсөн хуралдаан болно. Энэ хурлыг Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран зохион байгуулж байгаа юм. Аялал жуулчлалын хөгжилтэй холбоотой асуудлууд ч яригдах учраас бусад холбогдох яамдаас мөн оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн авиа компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд, тийз борлуулагчид оролцоно. Мягмар гариг буюу гуравдугаар сарын 20-нд болох хурлаар иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд удирдах ажилтнуудын түвшинд хэлэлцэнэ. Энэ өдрийн зөвлөгөөнөөр шинэ нисэх буудал, авиа компаниудын асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжил, нисэх буудлуудын шинэчлэлт, орон нутгийн нисэх буудлуудын цаашдын чиг хандлага зэргийг нарийвчлан ярьж зөвлөмж гаргана. Зөвлөгөөнд ЗТХЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бүх авиа компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд мөн оролцох юм.

– Зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

– Засгийн газар болон, ЗТХЯ-аас дэвшүүлсэн хэд хэдэн зорилт байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, гарц нь энэ хоёр өдрийн хуралдаанаас эхлэлтэй гэж үзэж байгаа. Хэлэлцэгдсэн асуудлуудыг УИХ, Засгийн газрын түвшинд хэрхэн шийдүүлэх вэ гэдгийг дэвшүүлсэн, салбарын хөгжлөө өргөн хүрээнд ярилцсан чухал ач холбогдолтой хурлууд болно. Удирдах ажилтны зөвлөгөөн хамгийн сүүлд 2013 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш салбарт олон зүйл өөрчлөгдсөн байгаа. Тиймээс өнөөг хүртэл бид юунд хүрэв, цаашид яаж хөгжиж, дэвших вэ гэсэн ирээдүйн зорилт, зорилгоо улам сайн тодорхойлж чадна гэсэн үр дүнг хүлээж байна.

Гуравдугаар сарын 19-нд болох хурал Корпорэйт зочид буудлын /Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх/ хурлын зааланд болох бол 20-ны өдрийн хурал Хаан банк/Энхтайвны гүүрний зүүн урд/-ны хурлын зааланд зохион байгуулагдах юм.

Image may contain: 10 people, indoorImage may contain: 5 people, people sitting and indoorImage may contain: 7 people, people sitting and indoor


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдагва: Бодлогын нам болох эхний том алхам нь хатуу гишүүнчлэлээс татгалзах

МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагватай ярилцлаа.


-МАН “XXI зууны улс төрийн намын хөгжил-массын намаас бодлогын нам руу” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Уг хурлыг гардан зохион байгуулсан хүний хувьд шинэ зууны улс төрийн нам ямар байх ёстой гэж бодож байгаа вэ?

-Юуны өмнө хэдэн мэдээлэл өгье гэж бодлоо. МАН хэд хоногийн өмнө 97 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Нам цаашдын зорилтын хүрээнд төлөвлөгөө гаргасан. Намын 28 дугаар Их хурлаас бүрдсэн намын удирдлагууд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Удирдах зөвлөлөө хуралдуулж Намын шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд таны асуусан эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурлын хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулга хийсэн. XXI дүгээр зууны улс төрийн нам ямар байх вэ гэдэг дээр хэд хэдэн зүйлийг тодорхойлж болно. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 гаруй мянган иргэн цагаан хуудсаар санал өгч аль ч намын нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ нь ялангуяа улс төрийн намуудад том мессэж өгсөн л дөө. Улс төрийн намууд өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон байна гэдгийн хамгийн том хатуу сануулга энэ байлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Монгол Улс хөгжихгүй байгаа, өнгөрсөн 20 гаруй жилд улс орон хөгжөөгүй нь монголчуудаас шалтгаалсан юм биш. Өнгөрсөн 20 гаруй жил улсыг удирдсан улстөрчид, улс төрийн намуудын харалган бодлогын үр дүн” гэж хэлж байсан. Өнөөдөр улс төрийн нам зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай болсон. Тэр утгаараа Намын шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.

МАН 2018 оныг намын анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарласан. Энэ үйл явц МАН-д хамаатай бус Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 28 намд хамаатай. МАН шинэчлэгдлээ гээд энэ систем бүрэн шинэчлэгдэнэ гэж байхгүй.

-Улс төрийн намын үйл ажиллагааны чиглэл энэ зуунд хаашаа чиглэх ёстой вэ. Манайд байгаа дүр зураг бол нам нэрээр мөнгөжих, эрх мэдэл албан тушаалын төлөөх тавагтай хоол мэт төсөөлөөд байна л даа…

-XXI зууны улс төрийн намуудын шинэчлэл явцуу эрх ашиг, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоос ангид байж бодлогын нам болоход чиглэгдэж байна. Бодлогын нам гэдэг бол бодлого боловсруулах институци. Германд гэхэд таван давхар том байшинд улс төрийн ажилтан есхөн хүн ажилладаг. Бусад хүмүүс нь судалгаа, шинжилгээ хийдэг. Тэндээ бодлого боловсруулж, дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгч, хариуцлагын асуудлыг хөндөж байна. Намаа санхүүжүүлэх түвшинд хүрсэн тинк танкууд байдаг.

Манай улс төрийн намууд сонгуулийн дөрвөн жилийн циклиэр бодлого боловсруулах бус алсын хараатай бодлогоо шинжлэх ухаанд суурилуулан гаргаж ирэх бодлогын нам болох ёстой.

-МАН 200 мянган гишүүнтэй, АН 180 гишүүнтэй хэмээн гишүүнчлэлээрээ уралддаг. Улс төрийн намууд гишүүнчлэлдээ анхаарах ёстой юм уу. Хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй бий?

-Олон улсад байгаа улс төрийн намуудыг харж байхад нэг хэсэг нь хатуу гишүүнчлэлтэй байхыг дэмждэг бол нөгөө хэсэг нь хатуу гишүүнчлэлгүй явдаг. Бодлогын нам болохын эхний том алхам нь хатуу гишүүнчлэлээс татгалзах явдал л даа. Монгол Улсын тухайд хатуу гишүүнчлэлээс татгалзах хөрс суурь нь хараахан бий болоогүй байна. Бид ардчилалд шилжээд 28 жил болж байгаа. Энэ том суурь шинэчлэлийг хийхэд цаг нь болоогүй. Цаашдаа хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай асуудал яригдах нь дамжиггүй. Өнөөдөр бэлэн биш байна.

-Эрдэмтэд улс төрийн намуудын тухайд ямар байр суурийг түлхүү илэрхийлсэн бэ. Ер нь бол улс төрийн намуудыг шүүмжлэх нь элбэг байдаг л даа…

-Судлаачдын илтгэлийг харахад шүүмжилж байгаа байр суурь байгаа бол нөгөө талдаа сайшааж буй зүйлс ч байна. Ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудал дээр өмнө нь явж ирсэн зарчмыг хатуу шүүмжилж байсан. Улс төрийн намын санхүүжилт ил тод биш байгаа нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Магадгүй бохир мөнгө эргүүлдэг гэдэг хардлагыг бий болгосон нь үнэн. Цаашид МАН уг санаачилгыг гартаа авч санхүүжилт дээрээ ил тод нээлттэй байхаар бодлого боловсруулахаар ажиллаж байна.

-Намын санхүүжилийг хэрхэн шийдэх ёстой юм бэ. Гишүүнчлэлийн татвараар мэдээж хангалттай санхүүжилт босгож чадахгүй. Сонгуулиар нэр дэвшигчээсээ татвар авах эсхүл бүлэглэлүүд, бизнесийнхнээс дэмжлэг аваад явцгаах юм уу. Эсвэл төрөөс санхүүжүүлэх нь зөв үү?

-2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийг өнөөдөр бид мөрдөж байна. Уг хуулинд дөрвөн удаагийн шинэчилсэн найруулга хийсэн. Хувь хүн нэг сая, аж ахуйн нэгж гурван сая төгрөгийн хандивыг жилд нэг удаа өгч болно гээд заачихсан. Санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл маргаантай явж ирсэн нь улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулиа дагаж мөрдөж ирээгүйтэй холбоотой.

Түүнчлэн өнөөдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хууль энэ цаг үед нийцэхээргүй алдаатай гарсан нь харагддаг. Төрөөс нэг саналыг 1000 төгрөгөөр үнэлж, нэг суудлыг 10 сая төгрөгөөр бодож улс төрийн намд жилд нэг удаагийн санхүүжилт олгодог. Барууны орнуудад улс төрийн намууд дэмжлэг, хандиваар явдаг. Намын дотоод санхүүжилтийг бид ил болгож байж одоо яригдаж буй энэ бүх асуудлуудаас ангижрана. Удахгүй хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулиар энэ бүх асуудал тодорхой болох байх. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг хийж буй ажлын хэсэг ч гэсэн мөн адил энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа гэсэн. Цаашид барууны орнууды жишгийг даган хоёр намын системтэй явах юм уу, олон намын системтэй байх юм уу гэдгээ сонгох зайлшгүй шаардлагатай. Манай орны хувьд одоо олон намын системтэй явж байгаа. Гэсэн ч санхүүжилтийн системтэй холбоотойгоор цөөн нам үлдэх, бусад намуудын тухайд хааж, нээх гээд олон асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс энэ шинэчилсэн найруулга улс төр судлаачид, улс төрийн намд ажиллаж буй бидний залуусын хувьд уг хууль ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа гэдгийг хэлье.

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд дэмжих болов уу?

-Эхний ээлжинд гэхэд 800 хүний гарын үсэг, иргэний үнэмлэхээр баталгаажуулаад улс төрийн нам байгуулаад явах нь зөв үү, буруу юу. Олон нам байх нь зөв үү, намуудын чанарыг яаж дээшлүүлэх вэ, санхүүжилт, гишүүнчлэлийг хатуу байлгах уу гэдгээс эхлээд олон зүйлд хариулт өгөх гол суурь нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болчихоод байна. Парламентад үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын гишүүдийн хувьд уг хуулинд дорвитой өөрчлөлт оруулъя гэсэн хүсэл зорилго бий.

Улс төрийн намын тухай хууль Монголын Улс төрийн амьдралыг зохицуулах эцэг хууль гэж хэлж болно.

-Хоёр жилийн өмнө Ардчилсан нам “Фракцийн бус бодлогын нам байя” гэсэн уриатай хэлэлцүүлэг хийгдэж байсан. Энэ удаа МАН “Массын намаас бодлогын нам руу” уриатай явж эхэллээ. Хоёр намын нэг чиг нь бодлогын нам болох юм байна. Гэсэн ч баруун, зүүний үзэлтэй хоёр өөр нам өнөөдөр бодлого, зарчимаараа ялгарах зүйлгүй болчихлоо л доо. Бодлогын нам болно гэхээр гоё сонсогдож байна л даа. Хэзээ бодлогын нам болох юм…

-Үүнд цаг хугацаа зааж хэлэх хэцүү. Намуудын удирдлагуудын эр зориг, хэр их хүчин чармайлт гаргахаас шалтгаална. Бодлогын томоохон суурь шинэчлэл өнөө, маргаашдаа шийдэгдээд явчихдаг юм биш. Цаг хугацаа шаардсан ажил.