Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний “B” хэсэгт манай бөхчүүд багтжээ

Энэ амралтын өдрүүдээр Японы Такасаки хотод Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, Канад, Швед, Румын, Монгол гэсэн найман орон 17 дахь удаагийн тэмцээнд хүч сорьж байна. Монголын баг “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларусын багтай багтсан.

Монголын багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон нарын шилдэг бөхчүүд багтсан.

Дэлхийн цомын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай хийв.

Манай хүчтэй өрсөлдөгчдийн нэг Хятадын эмэгтэй бөхчүүдэд 1:9-өөр ялагдлаа. Манайхнаас цорын ганц ялалтыг “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Оюан Жинлинг 8:7-гоор ялж авчээ. “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон өрсөлдөгчтэйгээ барилдаагүй юм. Эмэгтэй тамирчид 17:00 цагаас Румынтай барилдана. Энэхүү хоёр барилдаанаас хэсгээсээ хоёрдугаар байраар гарах үгүйгээ шийдэх юм.

Categories
мэдээ спорт

Харүмафүжигийн зодог тайлах ёслол есдүгээр сард болно

harumafuji зурган илэрцүүд

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, Монгол Улсын Гавъяат тамирчин Харүмафүжи Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард зодог тайлсан Харүмафүжи есдүгээр сарын 30-нд Токио хотын Бөхийн өргөө Кокүгиканд магэ үстэйгээ салах ёс гүйцэтгэнэ. Түүнийг зодог тайлаад Исгэхама дэвжээнд ояката болно гэсэн яриа сүүлийн үед сонсогдоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

​Булган аймагт мал аж ахуйн хаваржилт тавгүйрхэх хандлагатай байна

ЗурагБулган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт “Хаваржилт хүндэвтэр байна. Малын хорогдол цаашдаа нэмэгдэх төлөвтэй. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоосноос малчид өвс тэжээл татаж авахад бэрхшээл учирч байна. Аймгийн Онцгой комиссоос аймгийн нөөцийн газрын өвсийг хэрэгцээтэй газар хуваарилах арга хэмжээ авч байна. ХХААЯ-наас “Өвлийг өнтэй давья” аяны хүрээнд зарласан тендерт шалгарсан “Эрдэнэт фүүдс”, “Чансаа холдинг” зэрэг компани хүчит тэжээл нийлүүлж байна” гэж ярилаа.
Тус аймагт он гарсаар 37500 орчим мал хорогдсон нь нийт мал сүргийн 1,0 хувьтай тэнцэх хэмжээний мал сүргээ алдаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт өргөтгөл барьсныг албадан нураажээ

barilga

Улсын их дэлгүүрээс чанх урагш буюу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 44 дүгээр байрны нэг давхарт зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт 60 м2 өргөтгөл барин пабын үйл ажиллагаа явуулж байсныг албадан нураасан байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 24 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/296 тоот захирамж , нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 608 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран тус барилгыг буулгав.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагаас шинээр хоёр хурандаа төрлөө

ЗурагМонгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваагийн тушаалаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны эрхлэгч, дэд хурандаа Х.Сүхбаатар нарт албан тушаалын зэрэглэлийн “Хурандаа” цол олголоо.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хугацааны өмнө дэд хурандаа цолоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч С.Эрдэнэбаяр, Санхүү, үйлчилгээний албаны хангалт үйлчилгээ, орон сууц, байрны ашиглалт хариуцсан мэргэжилтэн, хошууч А. Чинбат нарын зургаан алба хаагч, Хугацааны дэд хурандаа цолоор: ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч П.Амарзаяа нарын таван алба хаагчийг шагналаа.

Мөн Хугацааны өмнө хошууч цолоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга, ахмад Ч.Отгончулуун, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн дарга, ахмад Д.Болорцэцэг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын радио холбоо, зарлан мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Лхамжав, Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Баттогтох, НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ, сахилга, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ж.Төмөрмандах, Мөн хэлтсийн дотоод ажил, төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Р.Мөнхбат, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Э.Батбаяр, Аврах тусгай ангийн Аврах ажиллагааны бэлэн байдал, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ц.Эрдэнэбилэг нарын 11 алба хаагч,

Хугацааны хошууч цолоор: ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Саранцэцэг, НОБГ-ын нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн арга зүйч, ахмад Д.Мягмарцэцэг, Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын химийн ажиллагааны салбарын дарга, ахмад З.Батгэрэл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ын зохицуулагч, галын шинжээч, ахмад С.Бат-Үсэг нарын дөрвөн алба хаагч шагнагдсан юм.

Түүнчлэн Хугацааны өмнө ахмад цолоор: ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Э.Өлзийжаргал, АТА-ийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахлах дэслэгч Т.Баяраа нарын таван алба хаагч, Хугацааны ахмад цолоор: НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналт /жижүүр/-ын байцаагч, ахлах дэслэгч Б.Дамдин нарын долоон алба хаагч,

Хугацааны ахлах дэслэгч цолоор: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хими, бактериологи, цацрагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш. Мөнхтулга, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн техникийн бэлэн байдал хариуцсан инженер, дэслэгч П.Үүрцайх, Хангалт үйлчилгээний ангийн тооцооны нягтлан бодогч, дэслэгч Т.Мөнх-Эрдэнэ, АТА-ийн Эрэн хайх, аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, дэслэгч Ц.Мөнхцогт, Аврах ажиллагааны салбарын бүлгийн дарга-шүхрийн зааварлагч, дэслэгч С.Жавхлантөгс, ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн багш, дэслэгч С.Мөнгөншагай нарын 19 алба хаагч тус тус шагнагдсан юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Л. Мөнхбаатар, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн “ТЭЦ-3” ДЦС-ын гэрээт галын хэсгийн туслах байцаагч, ахлах ахлагч Д.Мягмардорж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Д. Дулмаа,Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Энхмандах нарын 45 алба хаагчийг шагнаж, урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг

боловсролын салбарт зурган илэрцүүд

Дэлхийн шилдэг 10 сургуулийн тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт байгаа боловч боловсролын салбарт илүү ихийг хийх хэрэгтэй байгааг Дэлхийн Банк онцлов.

Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан ч дэлхийн бусад улс орнуудад чухал сургамж болох юм. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэднийг амжилтын замд хөтлөх ур чадварыг олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байна хэмээн Дэлхийн банкны тайланд дурджээ.

Харин Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм. Монгол Улсын хувьд сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудтай харьцуулахад хүндрэлтэй байна.

Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагджээ. Түүнчлэн бүсийн сургуулиуд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сурагчдын сурлагын үнэлгээг боловсролын бодлогодоо тусгаж ажилладаг байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан Дэлхийн Банкны Дэлхийн Хөгжлийн Тайлан-2018: Боловсролын амлалтыг хэрэгжүүлэхэд суралцах нь тайланд тулгуурлаж, үүнтэй уялдуулан боловсруулсан бөгөөд суралцахгүйгээр туйлын ядуурлыг арилгаж, бүх нийтэд хамтын боломж, хөгжил цэцэглэлтийг авчрах боловсролын зорилгыг хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

​Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

​Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна зурган илэрцүүд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно.

Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн таван суманд шүлхийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

Булган аймгийн таван суманд шүлхийн зурган илэрцүүдШүлхийн тархалтаас хамгаалах арга хэмжээг аймаг сумдуудад авч хэрэгжүүлж байгааг орон нутгаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн таван суманд шүлхийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Аймгийн хэмжээнд нийт 50 хяналтын цэг, ариутгал халдваргүйжүүлэлтийн зургаан цэг ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт шүлхийгээр өвчилсөн 49 толгой үхрийг устгалд оруулсан байна. Одоогоор тус сумын нутагт хоёр голомтод гурван малчин өрхийн үхэр малын гоц халдварт шүлхийгээр өвчлөөд байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгааг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн. Тус суманд шүлхийн голомтод байгаа 3160 малыг вакцинд хамруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ​”Дүнжингаравын хурд-2018″ хаврын морин уралдаан эхэлнэ

​"Дүнжингаравын хурд-2018" зурган илэрцүүд“Дүнжингаравын хурд-2018” хаврын морин уралдаан энэ сарын 18-ны өдөр буюу маргааш Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдах тов гарчээ. Энэ хаврын морин уралдааныг эрлийз дээд нас, азарга, их насны морь, соёолон насны төрлөөр явуулах аж. Энэ удаагийн өвөл, хаврын морин уралдаанд унаач хүүхдийн насыг нэмгдүүлэх үүргийг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр гаргасан байдаг.

dunjingarav

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын эмч нарын туршлага солилцох өдөрлөг боллоо

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн хүрээнд Солонгос Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон талт үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үүний нэг нь БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сантай хамтран туршлага солилцох өдөрлөг, эрүүл мэндийн үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.

БНСУ-ын Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь Монгол Улсын өргөн уудам нутагт тархан суурьшсан хүн ам, хүүхдүүдийн шүдний эрүүл ахуй, хэрхэн эмчлэх болон тэдэнд хүрч үйлчлэх тал дээр судалгаа явуулсны үндсэн дээр шүд оношлох болон эмчлэх нүүдлийн мобайл эмнэлгийг “Эхэн” санд өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр гардуулан өгсөн юм.

Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэгт хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо, уламжлалт болон шүдний эрүүл ахуйн үзлэгийг хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцлоо.

Кванжү хотын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Эхэн” сангийн хамтарсан 20 гаруй сайн дурын эмчийн баг 3 төрлийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй 100 гаруй хүүхдэд үзүүлж, үзлэг хийж зөвлөгөө өглөө.

Хүүхдийн шүдний өвчлөл манай улсад өндөр үзүүлэлттэй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Тухайлбал 5-6 насны хүүхдүүдийн 96 хувь, дунд сургуулийн хүүхдүүдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Тиймээс хүүхдийн шүдний эрүүл ахуй, оношлогоо, эмчилгээнд анхаарал хандуулах шаардлагатай. Цаашид шүдний оношлогооны явуулын эмнэлэг нь зорилтот хэсэгт хүрч үзлэг, оношлогоо эмчилгээг хийж үйлчлэхээр төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.