Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийг “Буудаж ална” гэж сүрдүүлжээ

Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр …ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гэтэл тухайн өдрийн 23:00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Х.Нямбаатар гишүүнд шаардлага хүргүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Х.НямбаатаР зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо зарим шүүгчийг хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авдаг, үүнийг нь нотлох баримт өөрт нь байгаа талаар ярьсан. Уг асуудалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Х.Нямбаатарт гишүүнд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Ярилцлагадаа дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах-ыг Х.Нямбаатар гишүүнээс хүсч, үнэн зөвийг нь нотлохгүй бол уучлалт гуйхыг шаардаж” байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө болсон хурдан морины уралдаанд есөн хүүхэд бэртэж гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон. Гэвч 21.00 цагт уралдаан үргэлжилсээр буй бичлэгийг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа байршуулснаар энэ асуудал олны шүүмжлэл, дургүйцлийг хүргээд байсан билээ. Тэгвэл энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдэгдэл хийлээ.

-Ц.Баатарболд “Монголын морин спорт, уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу хаврын бүсийн уралдааныг зохион байгуулсан. Уралдааны үеэр цагдаагийн байгууллагын 110 албан хаагч, 23 автомашин мотоциклтой үүрэг гүйцэтгэлээ.

Уралдаан болсон газар хуурайшилт, тоосжилт ихтэй газар байсан. Харин уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна”.

Уралдаанд 10-13 насны хүүхдүүд эрлийз, азарга, их нас, соёолон гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрээр бол 14-өөс доош насны хүүхдээр тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морь унуулахыг хориглосон байдаг байна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.

Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.

Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Мөст- Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, “Ховд” дулааны станцын хүчин чадлыг нэмэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Мөн шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болговол тийзны үнэ 10-20 хувь хямдрах боломжтой тухай танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайл У.Хүрэлсүх мөн өдөр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрээр мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын ажилтай танилцлаа.

Баруун бүсийн тулгуур Ховд аймаг 87 мянга гаруй хүн амтай. 3 сая гаруй малтай. Малаа таван төрөлд өсгөсөн. 283 аж ахуйн нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 1300 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Нүүрсний үнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн тарифын хөнгөлөлтөөр 7.59 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ

Шөнийн тарифын хөнгөлөлт зурган илэрцүүдӨнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийслэл болон Төв аймгийн Зуунмод сумын давхардсан тоогоор 457843 айл өрхөд 7.59 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт олгожээ.

Засгийн газраас өнгөрсөн онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооноос “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 203, 204 дүгээр тогтоолыг баталсан. Энэ дагуу УБЦТС ТӨХК нь нийслэлийн болон Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.

Categories
мэдээ нийгэм

Эверестэд гарсан анхны Монгол эмэгтэй уулчин марканд мөнхөрлөө

Өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд “Дэлхийн 7 тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт блок марк гаргасны нээлтийн ёслол боллоо.

Монгол маркийн түүхэнд уулын спортын “Монгол уулчид Гималайд” сэдэвтэй шуудангийн маркийг Монголын уулчдын холбооны 50 жилийг тохиолдуулан 2001 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйлгээнд гаргасан бөгөөд энэ удаа 17 жилийн дараа уг маркийг гаргаж байна.

Энэхүү марканд Антарктидын Винсон массив /4897 м/, Европ тивийн Эльбрус /5642 м/, Африк тивийн Килиманжаро /5895/, Хойд Америкийн Денали /6194 м/, Өмнөд Америкийн Аконкагуа /6962 м/, Австрали ба Далайн Карстенз пирамид /4884 м/, Австралийн Косиюско /2228 м/, Ази тивийн Эверест /8848 м/, ноён оргилууд болон мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наана Төрийн далбаагаа өргөн зогсох Б.Гангаамааг дүрсэлсэн байна.

Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг ажиллаж, БТСГ-аас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран бүтээжээ. “Дэлхийн 7 тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт марк нь нэг блок бөгөөд гүйлгээнд гарсан анхны өдөр 2018 оны гуравдугаар 19, хэвлэгдсэн тоо 15 мянган ширхэг юм. Харин анхны өдрийн дугтуй нь 600 ширхэг, анхны үнэ 6000 төгрөг, маркийн хэмжээ 58х35 мм, хэлхээний хэмжээ 120х88 мм бөгөөд офсет хэвлэлийн 4 өнгөөр хэвлэжээ.

Дэлхийн 7 тивийн 8 оргилд Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа энэ амжилтаараа Монголын анхны “Seven Summiteer” болсон юм. Түүний энэ амжилтанд 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бөгөөд тэдний дотор дэлхийн 18 эмэгтэй уулчин байгаа билээ.

Б.Гангаамаа нь 1989 онд Отгонтэнгэр уулаар анх энэ спортод хөл тавьсан бөгөөд 2019 онд 30 жилийн ой тохиох юм. Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анх авирсан, энэ жил 20 жилийн ой нь тохиож байна. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан, Дэлхийн ноён оргил Эверестэд гарсан 2 дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй уулчин гээд олон содон амжилтын эзэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 11 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Тус хуулиар Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байхаар, уг сорил хийх арга хэмжээний дүнд тухайн банкинд эрсдэл үүссэн нь тойгтоогдсон, мөн Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан банкинд сануулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгажээ.

Түүнчлэн банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгасан тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулж Монголбанкинд ирүүлж байхаар тусгасан байна.

Банкны холбогдох этгээд болон харилцан хамаарал бүхий этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зэрэг тодорхойлолтыг шинээр хуульчилж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат болон хараат бус гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлж, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг банкны бус эрсдэлтэй үйл ажиллагаанд оруулах боломжийг хааж банкны хараат болон охин компанид холбогдох зохицуулалтыг хуулиас хасчээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудийг тус тус баталсныг эмхэтгэлд мөн нийтэлсэн байна.

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах боломж бүрдэж байна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Боловсруулах үйлдвэрээ барья

“Бид хоёр хөршөөсөө зээл тусламж аль болох бага гуйж, өөрсдөө л хөгжих хэрэгтэй” хэмээн хуучны танил маань блогтоотэмдэглэжээ. Монголчууд өнөөгийн байдлаар өргөн хэрэглээний бараа, таваараас эхлээд эрчим хүч, шатахуун, оо энгэсэг, эм, тариа гээд импортолж болох бүхнийг гаднаас зөөж байна. Энэ хэрээр гадны зах зээлийг тэжээн тэтгэхийн зэрэгцээ хэдхэн бизнес эрхлэгчдийг хэрхэн өөхшүүлэн, даврааж байгааг та бид өнгөрсөн өвөл өөрсдийн биеэр мэдэрлээ. Шатахуун импортлогчид Засгийн газарт яаж шахалт үзүүлж байгаад санасандаа хүрснийг машинтай, машингүй нийт монголчууд тод санаж байгаа нь лавтай.

Нийт импортын 30 хувийг нефтийн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, жилд олж буй орлогын 10 төгрөг тутмын нэг нь, экспортоос орж ирж буй 10 ам.долларын хоёр нь гадагшаа урсаж байна гэсэн үг. Монголчууд зөвхөн унаагаа хөдөлгөхийн тулд жилд 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан статистик ч бий. Уг нь олборлож буй нефтиэ дотооддоо боловсруулахад л тулгараад буй бэрхшээлийн тодорхой хувийг шийдвэрлэх боломжтой. Учир нь Монгол Улс бол түүхий эдийн нөөцтэй орон төдийгүй газрын тосны олборлолт үйлдвэр барих хэмжээнд хэдийнэ хүрчээ. Ирэх 20 жилд 1.5 сая тонн газрын тос тогтмол олборлох тооцоо бий.

Бүтээн байгуулалтыг эхлүүлж, түүхэнд шинэ хуудас нэмэх боломж…

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар боловсруулах үйлдвэрээ Говьсүмбэрт барихаар шийдвэрлэж байсан бол “Ардын” хэмээх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн Сайншанд сумаас 20 км-ийн зайд буюу Алтанширээ сумын нутагт барихаар шийдвэрлээд байна. Засгийн газрын шийдвэрт дурдсанаар бол Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км хүртэлх урттай салаа төмөр замын ажил мөн эрчим хүч дамжуулах шугамын ажлууд тус тус хийхээр тусгажээ. Энэ удаад Засгийн газар гаргасан шийдвэрээ биелүүлж, хэлсэндээ хүрч чадваас үеийн үед дурсагдах түүхэн үйл явдлын эзэн болно. Харин хэлснээсээ ухарч, ажлаа удаашруулбал Сайншандын аж үйлдвэрийн парк, V цахилгаан станц шиг бас нэгэн үлгэрийн эхлэлд нэр нь дурдагдаад өнгөрөх юм. Тиймээс ч ухрах уу, урагшлах уу гэдгийг У.Хүрэлсүхийн “ангийнхан” шийдэх нь. Энэ бол аль нэгэн жижиг цех байгуулах тухай асуудал биш. Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий том төслийн тухай асуудал яригдаж байгаа. “Ардын” Засгийн газарт цааснаас цааш ахидаггүй төслийг хөрсөн дээр буулгах боломж байна.

Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлэхэд суурь дэд бүтэц бэлэн үү?

Энэ оны нэгдүгээр сард гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэр ёсоор бол бүтээн байгуулалтын ажлыг хоёрдугаар улиралд багтаан эхлүүлнэ. Сайншанд, Говьсүмбэрийн алинд нь чбарихаар шийдвэрлэсэн бай монголчууд боловсруулах үйлдвэртэй болохын тулд суурь дэд бүтцийн асуудал хамгийн чухал. Үүний тулд эрчим хүч, усны нөөц, төмөр замзэрэг суурь дэд бүтцийн асуудлаа урьдчилан шийдвэрлэсэн байх ёстой.Өөрөөр хэлбэл,саалиа бэлдэхээр саваазэхэх тухай юм. Ганцхан жишээ дурдахад өсөн нэмэгдэж буй монгол орны зүүн өмнөд бүсийн эрчим хүчний хэрэгцээг Чойр дэд станц хангаж байна. Гэвч одоогийн байдлаар тус дэд станцын ачаалал 100 хувьд хүрч шинэ хэрэглэгч холбох боломжгүй болчихоод удаж байгаа. Мөн төмөр зам, дамжуулах хоолой барих зэрэг шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаач та бүхэнд хийх ажил их байна.

Нэгдэн нийлж, нэгэн зүгт харж, хөндлөнгийн хүчин зүйлээс ангид ажиллаж, Монгол Улсдаа түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлээч. Үр дүнд нь ард түмэн та нарт алга ташин талархах болно. Улс орон үйлдвэртэй болно, олборлож буй бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулна. Олон, олон ажлын байр бий болно. Боловсруулах үйлдвэрийг дагасан их бүтээн байгуулалт өрнөж, дахин нэг Цогтцэций шиг, Дархан, Эрдэнэт шиг аж үйлдвэрийн хотыг дорнын говьд сүндэрлүүлэх боломж Засгийн газарт байна.

М.Туяа

Categories
мэдээ спорт

Жилийн өмнө барьсан худаг өвөлдөө хөлдөж иргэд нэг км газраас усаа зөөж байна

Зураг2016 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан Шанд багийн ухаалаг худаг энэ өвөл дахин хөлджээ. Хөлдөлтийн шалтгаан нь усны эргэлт бага буюу иргэд үйлчлүүлэх нь ховор байгаатай холбоотой гэж худаг барьсан компани нь хэлж байгаа ч “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн мэргэжилтэн Л.Баатархүү өөр тайлбар хийлээ.

Тэрбээр, нэг худгаар хэдэн өрх, айл үйлчүүлэх вэ гэсэн тооцооллын үндсэн дээр 300 метрийн радиус тутамд худаг байрлуулсан. Өмнө нь 500 метрийн радиус тутамд нэг худаг байрлах нь иргэдэд хүндрэл учруулдаг байсан тул радиусын хэмжээг багасгасан нь оновчтой шийдэл болсон. Гэтэл гүйцэтгэгч компани шугамын хөлдөлтийг усны эргэлт удаантай холбож байгаа нь буруу юм. Газар гэсэхээр уг асуудлыг шийдвэрлэх шаардлагыг хүргүүлнэ гэлээ.

Одоогийн байдлаар Шанд багийн зарим иргэн нэг км гаруй газраас усаа зөөж байна. Дээрх худгийн баталгаат хугацаа гурван жил бөгөөд 2016 оноос хойш хоёр удаа цахилгаан халаагуур тавьж байжээ. Гэсэн ч тухайн өвөл мөн л хөлджээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваариар аялж эхэллээ

ЗурагУлаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг 2018 оны гуравдугаар сарын 19-нөөс эхлэн өдөр бүр үдшийн 21:08 цагт Улаанбаатараас хөдөлж, өглөөний 06:44 цагт Сайншандад хүрэхээр аялж эхэллээ.
Өмнө нь өглөөний 09.30 минутад хөдөлж орой 19 цагийн үед Сайншандад ирдэг байсан. Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг хуучин хуваариар буюу өдөр бүр 21:15 цагт Сайншандаас хөдөлж, 07:25 цагт Улаанбаатарт ирнэ. Галт тэрэгний шинэ хуваарийн талаар УБТЗ-ын Сайншанд өртөөний дарга Н.Тэнгис “Энэ шийдвэр Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын тушаалаар нэг сарын турш хэрэгжүүлэх туршилтын хуваарь. Шийдвэрийг УБТЗ-ын дотоод үйл ажиллагаатай уялдуулснаас гадна галт тэргээр үйлчлүүлдэг иргэдийн төлөөллөөс судалгаа авсан. Мөн орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байж гаргасан. Урин дулааны цагт, халуун үед Сайншанд хот руу бүтэн өдрийн турш аялах нь зорчигчдод хүндрэл учруулдаг. Тиймээс шөнө аялбал илүү таатай юм гэж үзсэн.
Бас орон нутагт аялал жуулчлалыг татах зорилготой. Галт тэргийг нэг сарын хугацаанд шинэ хуваарийн дагуу аялуулж туршаад хэрэглэгчдэд илүү ойрхон, тэдний нөхцөл байдалд нийцэж байвал үргэлжлүүлж хэрэгжүүлнэ ” гэв.