Categories
мэдээ спорт

Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч Кубын боксчин

king tug boxer зурган илэрцүүдМонгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаанаа ирэх дөрөвдүгээр сард хийнэ. Энэ удаа Кубын боксчинтой тулалдахаар болсноо өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, наймд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялсан байна. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялж, ес дэх ялалтаа байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Бэлхээс Сэлх хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг шар усны үерийн улмаас хязгаарлажээ

Шар усны үерийн улмаас Бэлхээс Сэлх явах замын зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл үүсч, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна

нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна зурган илэрцүүд

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 23-24-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт пүрэв гаригаас эхэлнэ

Сурагчдын амралт пүрэв гаригаас эхэлнэ зурган илэрцүүд

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх пүрэв гаригт /2018.03.эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэх юм. Сурагчид нэг долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амарна. Харин орон нутгийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дуустал үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч зөрчлийг илрүүлж байна

Холбоотой Зураг

Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.

Тэд төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус шалгалтыг 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулах юм. Иймд иргэд автозамын 1-р эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулж байна.

Уг шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны дүүргүүдийн ЗЦХэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран явуулж байгаа бөгөөд

  • нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх,
  • таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах,
  • иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай,
  • аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.
Categories
мэдээ нийгэм

III сарын 20-нд цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

III САРЫН 20-НД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД зурган илэрцүүд

Өнөөдөр буюу 2018 оны III сарын 20-ны Мягмар гаригт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:30-17:30 цагт: 20-р хороо УСУГ-ын худгууд,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: Чингисийн хүрээ буудал, Оюуны ундраа ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:30-18:00 цагт: 20-р хороо Т-10, Т-46 гудамжууд.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ​ШЕЗ-өөс хүргүүлсэн шаардлагын хариуг илгээжээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-өөс хүргүүлсэн шаардлагын хариуг илгээжээ.

Уг хариу бичигт,

“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД

Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой.

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР” гэжээ.

No automatic alt text available.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баяр хүргэж захидал илгээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе.

Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хөгжингүй Хятад улсыг цогцлоох үйлстээ их амжилт олно гэдэгт итгэлтэй байна.

Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныхоо дараахан Танаас ирүүлсэн захидалд “Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаад болон Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа” дахин илэрхийлсэнд гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого нь нэгдмэл, залгамж чанартай бөгөөд миний зүгээс хөрш орнуудтай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гарган хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа удаа дараа илэрхийлж байгаа.

Эрхэмсэг ноён Дарга Та 2014 онд Монгол Улсын Их Хуралд зочлох үеэр:

“Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг илүү анхаарах болно гэдгийг би олонтаа хэлсэн. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой” гэж хэлсэн билээ. Таны хэлсэн үгийг бид хоёр орны харилцаанд баримтлах тулгуур үзэл санаа хэмээн ойлгодог бөгөөд эдгээр үгс монголын ард түмэнд гүн итгэл өгч, их хүлээлтийг бий болгосон. Гэвч зарим талаар доод, дунд шатанд ажил хариуцсан хүмүүсийн хайхрамжгүй, сэтгэлгүй байдлаас ч юм уу үл ойлголцол, саад бэрхшээл бага гэлтгүй үүссээр байгаа юм.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлж хоёр талын хилийн боомтын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрсэн. Гэтэл хил орчмын худалдаанд гэнэтийн, ойлгомжгүй техникийн хязгаарлалтууд үе үе үүсч, саатал, хүндрэлүүд хоёр орны хоорондох тохиролцоо, зорилтыг ханган биелүүлэх ажилд саад тотгор учруулах боллоо.

Монголын тал ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс дан ганц түүхий эдийн наймаа бус боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг Хятад улстай хийхийг ихэд хүсэж байна. Өнгөц харахад хятадын талд төдийлөн ашигтай тусахгүй мэт харагдах ч Таны хэлсэн “зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах” зарчмын үүднээс бол боломжгүй зүйл огт биш юм. Түүнчлэн Монголын талын импортын гаалийн татвар 5 хувь байгаа ч хятад талаас зарим барааны импортын гаалийн татварыг 30 хүртэл хувиар ногдуулж байгаа нь харилцан тэнцвэртэй худалдаа явуулахад гол саад болж байна. Монголчуудын олонхи нь монгол-хятадын харилцаанаас “хоёулаа хожих ёстой” хэмээх Таны зарчим, баримтлалыг тууштай мөрдөх сонирхолтой байгаа.

Монголчууд БНХАУ-ыг мөнхийн сайн хөрш, худалдааны хамгийн том итгэлт түнш хэмээн үздэг агаад Таны зүгээс хоёр орны худалдаа, тээвэрт үүссэн хүндрэлд өөрийн анхаарлыг хандуулж, зохистойгоор шийдвэрлэж өгнө хэмээн найдаж байна. “Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн Таны итгэл төгс үг монголчуудад найрсаг хүлээлт үүсгэсээр байгааг уламжилъя.

Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, хоёр ард түмний итгэлцэл, нөхөрлөлийг бататгахын төлөө миний бие Тантай хамтран ажиллахад таатай байх болно.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, БНХАУ-д хөгжил цэцэглэлт, Хятадын найрсаг ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ, цагдаагийнхны их баривчилгааны цаад учир буюу улс төрийн бүлэглэлийн тэмцэл

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн үед бараг хоорондоо уралдаад л өндөр албан тушаалтнууд, улстөрчдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, Монгол Банкны ерөнхийлөгч асан Г.Золжаргалыг Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан. Үүний дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн хоёр дарга, найман байцаагчийг авлига авч байхад нь газар дээрээс нь саатуулсан. Энэ явдлын маргааш нь “Монголросцветмет”-ийн гүйцэтгэх захирал До.Ганболдыг цагдан хорьсон. Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шуугиан тарьж, холбогдох хүмүүс шалгагдаж эхэлсэн билээ.

Ингээд зогсохгүй Ерөнхий сайд асан С.Баярыг Элчин сайдын албан тушаалаас нь эргүүлэн татах асуудлаас эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга Д.Мөнхжаргал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Алтжин” группын захирал Г.Алтан, “Жаст” группын захирал асан Ш.Батхүү гээд л улс төр, бизнесийн эрх мэдэлтнүүд хамарсан хэргийг АТГ-ынхан шил дараалан шалгаж байгаа. Мэдээж үүний дээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас зээл авсан гэх асуудал нэмэгдэнэ. Арбитрийн шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан асуудлыг нэг тийш болгон Монгол Улсын Засгийн газраар 120 орчим сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газар өр зээлийг нь төлөх асуудлаар ярилцаж эхлээд байна.

Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч байгаа асуудалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж, улс төрийн ноцтой мэдэгдэл хийгээд байгаа.

Тэрбээр АН, МАН-ын гишүүд миний амь насанд заналхийлсэн гэх ноцтой мэдэгдэл хүртэл хийгээд авсан. АТГ-ынхны ажиллагаа өдгөө Хууль зүйн сайдынхаа хуурай дүү гэгдэх Ц.Анхбаярыг, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг шалгахаар үргэлжилж буй. Харин Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ сарын 1-нд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга Г.Ганболд нарын өрөөнд үзлэг хийсэн билээ. Мөн УБТЗ-д зүтгүүр нийлүүлэгч “Трансмаш холдинг” компанийн охин компани болох “ТМХС Монгол” ХХК-ийн захирал, санхүүгийн өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийсэн байдаг.

Дээрх хэргүүдийг харахад наанаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсаас онц их хэмжээний мөнгө “идсэн”, эсвэл авлига хээл хахууль авсан гэх хэргийг шалгаж байгаа мэт боловч нарийндаа хууль хяналтын байгууллагыг гартаа атгасан улстөрчдийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл, зодоон ид өрнөж байна. Тодруулбал, цагдаа хүчнийхнийг гартаа атгасан улстөрч, АТГ, прокурор, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг томилдог улстөрчдийн дунд тэмцэл өрнөж байгааг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд онцолж байлаа. Тэр тусмаа мөнгө хамгийн ихээр олж болох Оюу толгой, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор харилцан баривчилгаа, сүрдүүлэг өрнөж байгаа бололтой. Үүний илрэл нь цагдаа, АТГ-ынхан гэнэт сүр дуулиантай баривчилгаа хийдэг. Сүржин эхэлсэн баривчилгаа гурав хонохгүй намжиж, 461 дүгээр ангид саатуулагдаад байсан хүмүүс нь гурав хоноод л гарчихдаг болсон байдал юм.

ЦЕГ-ын даргыг сольсны дараа баривчилгаа хийгдээд эхэлсэн

Хууль зүйн сайд Ц.Нямдорж ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийг гэнэт ажлаас нь халсан. Үүний дараа Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Баатаржавыг ЦЕГ-ын дарга болгох шийдвэр гаргасан. С.Баатаржав Ц.Нямдорж сайдын эхнэрийнх нь хамаатан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан. С.Баатаржав ЦЕГ-ын даргын тушаал аваад мөн л ЦЕГ-т холио солио хийсэн. Тухайлбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар өөрийнхөө хамаатныг тавиад зогсохгүй тус төвд Ц.Нямдорж сайдын хамаатных нь эмэгтэй шинээр ажилд ороод байгаа гэх мэдээлэл ч бий. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ЦЕГ-ын даргаар С.Баатавжавыг тавьсан шалтгаан нь АТГ-ын дарга Х.Энхжаргалтай худ ураг гэнэ. Хүү, охин хоёр нь гэр бүл болсон. Тиймээс өөртэй нь холбоотой мэдээлэл хэргийн талаар мэдээлэл авах зорилгоор С.Баатаржавыг томилсон байж магадгүй гэх хүн цөөнгүй байгаа аж. С.Баатаржав шинэ ажилдаа томилогдоод эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой олон баривчилгаа хийгээд байгаа билээ. Гэхдээ дандаа АН-ын гишүүдийг онилох болсон. Бүр тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын ойр дотны хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгах болсон. Харин АТГ дээр Ц.Нямдорж, М.Энхболд нарын ойр дотны хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мэдээж С.Баяраас эхлээд М.Энхсайхан гээд олон хүнийг нэрлэж болохоор байна. Ц.Нямдоржийн үе үеийн сонгуулиар хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг бүрэн шийдэж ирсэн гэх Г.Алтан, хуурай дүү С.Анхбаяр нарыг шалгаж байгаа нь цаанаа том асуудал дагуулж байж болох юм. “Эрдэнэт” үйлдвэрийн шахааны бизнес хийгээд, С.Баярын бүлэглэлийг илрүүлэхэд гол нөлөө болно гэж үзэж байгаа бололтой.

Ш.Раднаасэдийн ажилд томилсон хүмүүс авлигын хэрэгт холбогджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Ш.Раднаасэд сүүлийн үед чимээгүй болсон. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэдхэн сарын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар хэвлэл болгонд ярилцлага өгч байсан билээ. Гэтэл сүүлийн үед бүлх залгисан юм шиг л таг дуугүй болчихсон. Түүний ийн чимээгүй болсон шалтгаан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын арван байцаагч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан хэрэгтэй холбоотой гэнэ. Учир нь дээрх байцаагч нар нь Ш.Раднаасэдийн ажилд томилсон хүмүүс юм байна. Тэдний дунд оюутан ангийнх нь найзаас эхлээд ойрын хүмүүс нь гэх мэдээлэл байдаг. АТГ-аас “Ш.Раднаасэдийн 99 авлигын хэрэг” гэсэн хавтаст хэрэг нээгээд байгаа гэх. Үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн МХЕГ-ын байцаагч нарын хэргийг хаалгахаар яриа хэлэлцээр хийхээр завдаж байсныг ч АТГ-ынхан хэлж байв.

Түүнчлэн үе үеийн Ерөнхийлөгч,Ерөнхий сайд“Эрдэнэт” үйлдвэрт өөрсдийнхөө хүмүүсийг даргаар томилж ирсэн. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ч “Эрдэнэт” үйлдвэр, Оюу толгойд өөрсдийн эрх мэдлийг бий болгохын тулд өмнөхүүдийнхээ аргаар ажиллаж байгаа гэх хүмүүс ч байгаа юм. Үүний тулд мөн багагүй тэмцэл далд хэлбэрээр өрнөж байгааг ч ярих хүн байв. Гэхдээ нэг онцлууштай зүйл нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ялалт байгуулсан бол авлигын олон хэрэг илрэхгүй өнгөрөх байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Өөрөөр хэлбэл, авлига, хээл хахуулийг илчлэх кампанит ажиллагаа үүгээр дуусаагүй төдийгүй, цагийн байдлаас шалтгаалан нэг нэгээрээ илрэх байх гэдгийг ч эх сурвалж тодотгож байлаа. Хууль хүчний байгууллагыг гартаа атгасан улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын “зодоон” их баривчилгаа нэртэйгээр ийн үргэлжилж байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг АНУ-ын Хөдөлмөрийн холбооны Хуулийн хэлтсийн даргатай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.03.19) АНУ-ын Хөдөлмөрийн холбооны Хуулийн хэлтсийн дарга ЖеФ Вогтийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа байлцсан. Тэрбээр уулзалтын эхэнд АНУ-ын Хөдөлмөрийн холбоотой Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ноён ЖеФ Вогт манай улсад ирж, удахгүй Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөвлөгөө өгч ажиллаж байгааг танилцуулав.

ЖеФ Вогт “Хуулийн шинэчлэлийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад туслах үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн арван жилд үндэсний болон олон улсын шүүхийн өмнө хөдөлмөрийн харилцааны асуудлаар өмгөөлөл хийсэн. Удахгүй танай парламентаар хэлэлцэх хуулийн төсөлд олон улсын стандартад нийцсэн санал зөвлөмжийг гаргаж өгөх нь миний үндсэн зорилго. Хуулийн төсөлтэй танилцсан. Одоогоор Олон улсын хөдөлмөрийн конвенцид зарим заалтыг нийцүүлэх шаардлага байна хэмээн харсан” гэлээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монголын хуулийн шинэчлэлд туршлага мэдлэгээ хуваалцан ажиллаж байгаад түүнд талархал илэрхийлээд, Хөдөлмөрийн тухай хуул болон энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлогын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр уулзалтын төгсгөлд байнгын хорооны зүгээс хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлээд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад өгөх зөвлөмжийг мөн тус байнгын хороонд ирүүлэхийг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.