Categories
мэдээ нийгэм

Халх голын эрэг орчмын газар усанд автаж болзошгүй байгааг анхааруулав

ЗурагЭнэ өвөл цас их орсонтой холбоотойгоор Халх голын эрэг орчмын газар усанд автаж болзошгүй байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Тиймээс Халх голын сав газар болон голын булан тохой, татам, бургасанд өвөлжиж, хаваржиж буй малчдыг хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Одоогийн байдлаар Халх голын сав газар нийтдээ цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 25 см, хунгарлаж шуурсан газартаа 35-50 см, цагаан зудтай байна.
Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарч, цасан бүрхүүл эрчимтэй хайлах төлөвтэй байгааг УЦУОШТ-өөс мэдээлэв. Голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр гүйх үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж, цөнгийн хахаа үүсэх, ус эргээсээ халих аюул ойр байгаа юм.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлав

том оврын хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлав зурган илэрцүүд

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв зохих зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох аж.

Categories
мэдээ нийгэм

Ш.Мягмар: Хэрлэн-Говь, Орхон-Говь төслүүдийг эхлүүлэх нэн шаардлагатай байна

ЗурагНҮБ-ын санаачилгаар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг гуравдугаар сарын 22-ны өдрийг угтан “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр нээсэн бөгөөд “Энэ өдөр дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа усны талаарх бодлогын хэрэгжилтээ дүгнэх, цаашид баримтлах бодлогодоо шинэчлэл хийх, бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцэх учиртай.
Монгол Улсын хөгжлийн бодлогод усны бодлогын асуудал томоохон байр суурь эзэлсээр ирсэн. УИХ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөрт усны эх үүсвэрийг хамгаалах, хүн амын болон бэлчээрийн усан хамгамж, үйлдвэрлэлийн хэрэгцээний усан хамгамж, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах цогц асуудал зэрэг бодлогын олон зорилт тусгагдан хэрэгжиж байна” хэмээсэн юм.
Монгол Улс нэг хүнд ногдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байгаа бол манай улсын орон сууцны иргэд хоногт 140-160, гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүсч байна. Иймээс энэ хэлэлцүүлгээр усны бодлогоо эргэн дүгнэж үзэх, цаашид баримтлах бодлогодоо ямар тодотгол, өөрчлөлт хийх шаардлагатай вэ, ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ гэдгийг тус хэлэлцүүлгээр хөндөж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Хэрлэн-Говь, Орхон-Говь зэрэг томоохон төслүүдийг эхлүүлэх шаардлага тулгарч байгааг онцолж байв. “Монгол бол уур уурхайд түшиглэсэн орон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн төслүүд говийн нутагт байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийг Оюу Толгойд түшиглэн байгуулах тогтоол шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэтэл зэс хайлуулахын тулд 300 л/сек ус шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Мөн Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрт ДЦС-ын усны хэрэглээ, Сайшандын аж үйлдвэрийн паркт байгуулах Газрын тосны үйлдвэрт усны хэрэглээ нэлээд шаарлагатай байна. Тиймээс эхний ээлжинд Бор хөөвөрийн говийн усыг ашиглах боломжтой боловч алсдаа гадаргын ус ашиглах шаардлагатай. Хэрлэн болон Орхон голын урсацын тохируулга хийж, хоёр хөрш оронтойгоо ойлголцсон тохиолдолд Монгол Улс томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийг шийдвэрлэх бүрэн боломжтой” хэмээж байв.

БХБЯ-ны мэргэжилтэн Б.Оюунчимэг “Манай улс бүх хэрэглээнийхээ 80 хувьд гүний усыг ашигладаг. Гадаргын усыг ашиглаж байсан тохиолдол бараг байхгүй. Тиймээс газрын гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Төсөл нийт 323 сая ам.долларын төсөв өртөгтэй учир санхүүжилтын асуудалтай хүндрэлтэй байгаа” хэмээн тодотгож байлаа.

ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Монголын хур тунадасны хэмжээсээр харахад хуурай бүсэд ордог, бороо хуртай үе гурван сар байдаг бол ууршилтын хугацаа долоон сар болж нэмэгдсэнийг онцолж байв. Сүүлийн 70 жилийн судалгаагаар манай улсын цаг агаар 2.24 хэм дулаарсан. Усалгаатай тариалалтыг нэмэгдүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой хэмээж байлаа.
Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн нээлтээ хийнэ

Зураг

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, таван жилийн хугацаанд бүтээж дуусгасан бөгөөд удахгүй олны хүртээл болгоно.

Энэ бүтээл Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолчон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж гэдгээрээ онцлог юм. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын ивээл дор урлан бүтээсэн байна.

Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшний мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргажээ. “Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог юм.

“Ocean pictures”-ийн албан ёсны вэб хуудаст “Монголын Нууц Товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног бид дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж бэлэн болгоод байна. Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай “Walt Disney” компанийн формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн юм” хэмээн бичжээ.

Энэхүү бүтээлийн анхны трэйлерийн англи хувилбарыг үзэх боломжтой. Энэхүү бүтээлийг энэ сарын 31-ний бямба гарагаас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болно.


Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Архангайчууд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Нийслэлийн есөн дүүргийн уулзалтаа дуусгаад арын сайхан Архангай аймагт ирж байна. Бид уулзалтаараа төр засаг, УИХ-д иргэдийн санаа бодлыг хүргэж, ажил хэрэг болгохыг зорьж байгаа” гээд уулзалтыг эхлүүлэв.

Тус аймгийн хувьд 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал нь хүндрэлтэй, 16 сум нь цагаан зудтай, 19 сумын хэмжээнд 87 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна. Мөн тус аймгийн Хотонт сумын хэд, хэдэн багт шүлхий өвчин гарч, нийт 329 толгой малыг зориудаар устгаж, 20 мянган малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн банкнаас 13.4 мянган аж ахуй нэгж, иргэн 24.2 тэрбум төгрөгийн зээл авч ашиглаж байгаа юм байна. Гэсэн ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн хэмжээ 86.3 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 23.6 хувиар нэмэгдэж, олгосон зээлийн хэмжээ нь 3.2 хувиар багассан юм байна.

Иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дээрх зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа асуудлыг мөн ярьж байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрч, ажлын байргүйгээс үүдэж худалдан авах чадвар буурч байгаа гэж байлаа. Мөн тус аймгийн хэд хэдэн иргэн аймагтаа томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй болвол ажилтай орлоготой болж, амьдрал дээшилнэ хэмээн хэлж байв.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2р багийн иргэн Д.Мөнхбаяр

Иргэдийн амьжиргаа маш ядуу байна. Таныг олон аймгаар явж, иргэдтэй уулзаж байгааг харж байгаа. Тэдгээр аймагтай адил Архангайн иргэдийн амьжиргаа муу байна. Ард түмэн чинь бүгд өр, зээлтэй. Зээлийн хүү нь их хэцүү тусч байна. Иргэд маш их бухимдаж байна. Би өнөөдөр 80 дөхөж яваа ч бухимдалтай л амьдарч байна. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлтэй иргэд нас барахаар зээл нь үр хүүхдэд нь үлдэх юм. Тэр хүний тэтгэврийг нь цугт нь хаачихаж болдоггүй юм уу. Тэгвэл их буян болох байх гэж бодож байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1р багийн иргэн Эрдэнэбаатар

Би нэгэн жарны хугацаанд сурч боловсроод, улс орныхоо төлөө хөдөлмөр, хүчээ зориулаад эцэст нь тэтгэвэрт гарах гэхээр насыг нь уртасгадаг, эсвэл бага тэтгэвэр авдаг нь ариун ёс биш гэж бодож байна. Бид өөрсдийнхөө хөдөлмөрөөр ажиллаж, улс орныхоо төлөө хичээж, зүтгэчихээд эцэст нь 200 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад харамсаж байна. Тиймээс тэтгэврийн хэмжээг нэмж өгөхийг хүсэж байна. Иргэдийн нас, шүдийг цааш, нааш нь хөдөлгөдөг ийм байдлаа одоо болимоор байна. Өнөө цагт сайхан, сайхан залуусаа гадагш нь экспортлоод дууслаа. Монгол чинь хүүхэд, хөгшдийн улс боллоо шүү. Туйлын харамсалтай байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн, Архангай аймаг дахь МҮОНРийн сурвалжлагч Барааннасан

Би одоогийн УИХ, Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж хувь хүнийхээ хувьд үнэлж, дүгнэдэг. Хийж байгаа ажил, гаргасан хууль тогтоомж нь ард түмэн бидний нуруун дээр хүнд дарамт учруулж байна. Хоёрдугаарт нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүчтэй шахалт үзүүлээч ээ, гэж Ерөнхийлөгчөөс хүсмээр байна. Мөн нас барсан хань, ижлийнх нь тэтгэвэр тэтгэмжийг үлдсэн хүмүүст нь үргэлжлүүлэн олгомоор байна.
Бид өнөөдөр хил мах авч идэх чадвар муутай байна. Нэг бүтэн талх аваад хоёр хүүхдэдээ хоёр өдөр хувааж өгч байна. Энэ бол миний бодит жишээ. Би засагт сайн, муу ажил хийж явсан. 37 жил ажилласан. Үр дүн нь ийм л байна шүү.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5р багийн иргэн Батсайхан

Монголын ард түмэн эр зоригтой, аугаа түүхтэй, авьяас чадвартай, шавхагдашгүй байгалийн баялагтай орон. Гэтэл ийм улс орныг байж болох хамгийн муу түвшинд байлгаж байна. Ирээдүй харагдахааргүй болгосон нь хэний буруу юм бэ. Энэ асуудлын хариултыг бид бүгдээрээ мэдэж байгаа байх. Өнөөдөр энд олон иргэд ирсэн байна. Залуус цөөн байна. Сая нэг иргэн хүртэл хэлж байна. Залуусгүй улс орон боллоо шүү гэж. Сайхан ажиллаж, хөдөлмөрлөх, нэр төртэй, зорилготой, гэр бүлээ авч явах хүсэлтэй олон мянган залуу бий. Гэвч тийм боломж олдохгүй байна. Улс орноос чинь тахал гарсан юм шиг дүрвэн зайлж байна. Энэ улс орныг бүтээлч улс орон болгоосой гэж хүсэж байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган аймгийн сумын 7р багийн иргэн Энхтайван

Би одоогийн УИХ, Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж хувь хүнийхээ хувьд үнэлж, дүгнэдэг. Хийж байгаа ажил, гаргасан хууль тогтоомж нь ард түмэн бидний нуруун дээр хүнд дарамт учруулж байна. Хоёрдугаарт нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүчтэй шахалт үзүүлээч ээ, гэж Ерөнхийлөгчөөс хүсмээр байна. Мөн нас барсан хань, ижлийнх нь тэтгэвэр тэтгэмжийг үлдсэн хүмүүст нь үргэлжлүүлэн олгомоор байна.
Бид өнөөдөр хил мах авч идэх чадвар муутай байна. Нэг бүтэн талх аваад хоёр хүүхдэдээ хоёр өдөр хувааж өгч байна. Энэ бол миний бодит жишээ. Би засагт сайн, муу ажил хийж явсан. 37 жил ажилласан. Үр дүн нь ийм л байна шүү.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1р багийн иргэн Энхтүвшин

Ажилтай хүмүүс нь цалингийн зээлтэй, групп, тэтгэвэртэй хүмүүс нь зээлтэй, оюутан нь бас зээлтэй байна. Энд зах дээр суудаг хүмүүс надаас гадна олон байгаа биз. Өдөржингөө бид хоосон сууж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Би хэзээ ч зүгээр сууж байгаагүй. Гараараа хүүхдийн гутал оёод зарах гэж үзэж байна. Даанч хүмүүс худалдаж авч чадахгүй, мөнгө байхгүй гэж байна. Тиймээс би өнөөдөр хийсэн гутлаа бариад ирлээ. Би сая хот орж “Говь” үйлдвэртэй танилцсан. Тэнд 1500 гаруй ажилтан ямар сайхан ажиллаж байна. Ярайтал суучихсан сайхан ажиллаж байна. Тэрэн шиг л үйлдвэр манай аймагт хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга цахилгаан авто машины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох саналыг Засгийн газарт хүргүүллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны А/613 дугаар захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн. Мөн хотын даргын 2017 оны А/614 дүгээр захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ.

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм.

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд “Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөл”-д тухайн зогсоолын багтаамжаас хамааран нэгээс доошгүй зогсоолыг бүрэн цахилгаан автомашинд зориулан тохижуулж, үнэ төлбөргүй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг уг хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2017 оны 164 дүгээр тогтоолоор цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг 50 хувиар тогтоосон байдаг. Энэ нь цахилгаан тэжээлт авто машины хэрэглээг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаа талаар Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци, авто машин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ оны эхээр Нийслэлийн Байгаль орчны газрын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9% нь нийслэл хотод бүртгэлтэй бөгөөд 2016 онд 432,661 автомашин техникийн оношилгоонд орсноос 6367 автомашин утааны үзүүлэлтээр тэнцээгүй байна. Техникийн хяналтын улсын үзлэгийн дүнг үндэслэн тооцоход сүүлийн 3 жилд нийслэлийн автомашины жилийн дундаж өсөлт 13.1 хувьтай байгаа нь хорт утааны ялгарал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих шаардлага бий болоод байгааг харуулж байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 74 бүрэн цахилгаан (цэнэглэдэг) авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Үүнээс 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90%-ийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хаслаа

баярцогт зурган илэрцүүд

No automatic alt text available.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан дараах шийдвэрийг гаргасан байна. АН-ын дарга С.Эрдэнэ “С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах тушаал гаргасныг” нарийн бичгийн дарга С.Туваан танилцууллаа. Хууль бус үйл ажиллагаанд холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцож ажиллана хэмээн АН-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Минск хотод Монгол Улсын хоёр тэшүүрчин хүч сорино

Зураг

Беларусийн Минск хотноо гуравдугаар сарын 20-25-нд тэшүүрийн дэлхийн оюутны аварга шалгаруулах IV тэмцээнд Монгол Улсаас хоёр тамирчин хурдаа сорино.

Энэ онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн спортын 30 гаруй төрлөөр зохион байгуулахаас Монголын тамирчид 10 спортын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Оюутан тамирчдын ДОАШТ-ий салхийг ийнхүү тэшүүрчин тамирчид хагалж байгаа бөгөөд уг тэмцээнд 20 орны 100 гаруй тамирчид оролцоно. Монгол Улсаас эрэгтэйчүүдээс спортын дэд мастер А.Хосбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМ А.Зул нар хурд, хүчээ сорин уралдана.

Манай баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа базааж байна. А.Хосбаярын хувьд энэ тэмцээн анхны олон улсын тэмцээн юм. Харин ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны өвлийн 28 дугаар Универсиад их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон туршлагатай, ирээдүйтэй шилдэг оюутан тамирчин билээ.

Тэд 2022 онд Бээжин хотноо болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эртнээс хангаж байгааг Монголын оюутны спортын холбоо, Монголын тэшүүрийн холбооноос мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна

international day of happines зурган илэрцүүдНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байсан аж.

Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байна.

Өнгөрсөн онд гэхэд л дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Норвеги Дани, Исланд, Швейцарь гэсэн улсууд эхний дөрөвт жагссан байна. Эдгээр улсууд засгийн газрын үйл ажиллагаандаа сэтгэл ханамжтай байдаг төдийгүй эрх чөлөө, шударга байдал, эрүүл мэндийн үзүүлэлт, орлогын түвшингээр илүү үзүүлэлттэй байсан аж.