Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн буюу Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч эмнэлгийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тус бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан ажиллаж байна.Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймагт ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн гишүүн олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллахаар тохиролцов

Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн гишүүн олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллахаар тохиролцов зурган илэрцүүд

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгүен нар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн портал байгуулах (Trade Information Portal), Худалдаа хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй болон малын эрүүл мэндийн сайн дадал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгасан.

Гадаад харилцааны яам нь Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндсэн байгууллагын хувьд энэхүү санамж бичгийг Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацтай байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Э.Жамуха: Монгол хэлний тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна

Монгол хэлний тухай хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха өнөөдөр мэдээлэл хийлээ.

Э.Жамуха “Монгол Улсад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Монгол хэлний тухай хууль батлагдсан. Ингэхдээ Монгол хэлний тухай хуулийн 7.1, 7.2, 7.3 гэсэн зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийг зөрчиж баталсан байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн.

Жишээ нь: Монгол хэлний тухай хуулийн 7.3-т “Уламжлалт Монгол бичгийг 2025 оноос эхлээд хэрэглэнэ” гэсэн байна. Уламжлалт Монгол бичиг бол Монгол хэлний нэгэн хэсэг гэвч тэр хүртэл хэрэглэнэ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна.

Мөн ЕБС-д гадаад хэлийг тавдугаар ангиас зааж болно гэсэн байдаг. Гэтэл яагаад уламжлалт монгол бичгийг 6 дугаар ангиас эхлэн заана гэж тусгасан байна вэ. Энэ нь өөрөө 6 дугаар ангиас өмнө үзэхийг хориглосон заалт болсон юм. Үндсэн хуулийн цэц эхний өргөдөлд маань татгалзсан хариу өгсөн. Харин сүүлийн гомдол маань хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй байна.

Мөн Монгол Улсын захиргааны болон эрүүгийн хэргийн шүүх дээр хүн мэддэг сайн хэлээрээ өргөдөл гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч Монгол Улсын шүүгч хүн намайг уламжлалт монгол бичгээр өргөдөл гаргалаа гээд гаргасан гомдлыг маань авч хэлэлцээгүй. Үүнийг би хүнийг хэлээр нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Тэрнээс гадна шүүхийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна гэж үзээд шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан ч дахиад хүлээж аваагүй. Түүнчлэн захиргааны болон эрүүгийн хэргийн шүүхүүд дээр миний уламжлалт монгол бичгээр өгсөн өргөдөл гомдлыг ч мөн хүлээж авахгүй байна” хэмээв.

– Юун тухай гомдол гаргасан талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

– 2015 оны 2 дугаар сарын 18-нд монгол хэлний тухай хууль батлагдсан. Тэр үеэс хойш би эрүүгийн хэрэгт холбогдож цагдаа сэргийлэх хуулийн байгууллагын үүдийг татсан. Түүний гэм хорын хохирлын талаарх шүүх хурал 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болоход тайлбараа би уламжлалт монгол бичгээр бичсэн боловч хүлээж аваагүй юм. Одоо харин би буцаагаад гомдол гаргамаар байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн блокчейн хөгжүүлэгчид хамтран ТОС койныг Монголд танилцуулж байна

Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн технологи хөгжүүлэгч бизнесменүүд Улаанбаатар хотноо өнөөдөр уулзлаа. Энэ уулзалтаар Япон улсаас гаргаж буй TOS хэмээх шинэ төрлийн койны техникийн семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Мөн “Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр сонгогдлоо.

ТОС койны блок үүсгэх хугацаа болон шилжүүлгийн хурд нь Биткойноос 10 дахин их. Өөрөөр хэлбэл, ТОС нь цаг тухайд нь өгөгдлийг түргэн шуурхай боловсруулахыг шаарддаг төлбөрийн системд зориулан хөгжүүлсэн койн ажээ. Эдгээр койнууд PoW олборлолтын хэлбэрийг ашигладаг. Нийт 6 тэрбум ТОС койн олборлох боломжтой ба энэ нь Биткойноос (21 сая) тооны хувьд илүү юм байна

Энэ талаар Д.Кёкүшюзан Батбаяр “Азийн орнуудаас ирсэн мэргэжлийн улсууд маань хуралдаж албан ёсоор ерөнхийлөгчөөрөө монгол хүн сонгоё гээд намайг сонголоо. Хамгийн гол нь Азийн орнууд Монгол руу хүч түрж орж ирж хурлаа хийж байгаа нь чухал юм.

ТОС койн гэж шинэ криптовалют гэж гаргаж байгаа. Тос гэсэн монгол үгийг анх Япончууд санаачилж, миний хувьд саналаа өгсөн. Монголчууд өрмийг нь авна гэж ярьдаг. Тиймээс тос гэдэг үг тохиромжтой гэсний үндсэн дээр Япончууд ийм нэртэй шинэ койн гаргаж байгаа юм байна.

ТОС койнд Японы Тоёота, БНСУ-ын Самсунг, Хюндай зэрэг томоохон компаниуд хөрөнгө оруулсан байгаа.

Монгол Улсын хувьд эрчим хүч, хүрэн нүүрсний нөөц бололцоо ихтэй. Тиймээс блокчэйн технологи хөгжихөд тохиромжтой” гэдгийг онцлов.

Японы “Tос инк” компанийн Гадаад харилцаа хариуцсан албаны захирал Такахаши Акихиро “Бидний үйл ажиллагааны гол онцлог нь техник технологит суурилсан. Япон бол цахим төлбөрийн систем хөгжиж байгаа хамгийн анхны улсуудын нэг. Цахим мөнгийг техник технологитой холбож чадсан анхны компаниудын нэг нь манайх юм.Японыг үлгэрчлэн дэлхийн олон улсууд энэ чиглэлийг хөгжүүлж байна. Япон улс энэ жилийн 4 дүгээр сараас эхлэн төлбөрийн системд цахим мөнгийг ашиглахаар тусгаж байгаа. Цахим мөнгөний хууль эрх зүйн хувьд Япон улс өндөр хөгжиж байна. Тиймээс Монгол Улс энэ туршлагыг ашиглан цахим мөнгийг хөгжүүлнэ гэж итгэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг болж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг НҮБ-ын санаачилгаар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа усны талаарх бодлогын хэрэгжилтээ дүгнэх, цаашид баримтлах бодлогодоо шинэчлэл хийх, бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцдэг өдөр юм гэж “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр хэллээ.

Монгол Улсын хөгжлийн бодлогод усны бодлогын асуудал томоохон байр суурь эзэлсээр ирсэн. УИХ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөрт усны эх үүсвэрийг хамгаалах, хүн амын болон бэлчээрийн усан хамгамж, үйлдвэрлэлийн хэрэгцээний усан хамгамж, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах цогц асуудал зэрэг бодлогын олон зорилт тусгагдан хэрэгжиж буйг тэрээр тэмдэглэлээ.

Монгол Улс нэг хүнд ногдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлж байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байгаа бол манай улсын орон сууцны иргэд хоногт 140-160, гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүсч байна. Иймээс энэ хэлэлцүүлгээр усны бодлогоо эргэн дүгнэж үзэх, цаашид баримтлах бодлогодоо ямар тодотгол, өөрчлөлт хийх шаардлагатай вэ, ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM)-тэй 2018-2020 оны хооронд Хэмжил зүйн салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал нар оролцлоо. Уг хэрэгжүүлэх төслийн нээлт болон гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа нь БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хэмжилзүйн хүрээлэнгийн төв байранд 3-р сарын 15-16-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэхүү төслийн хүрээнд хэмжлийн эталон (стандартчилсан загвар) эсвэл шалгалт тохируулгын технологийн хамтарсан судалгаа хийх мэргэжилтэн солилцох, хоёр талт харьцуулалт хийх, мэргэжлийн сургалтаар хангах, техникийн туслалцаа үйлчилгээгээр хангах, мэдлэг солилцох семинар хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд чиглэсэн арга хэмжээг БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM), Өвөр Монголын Хэмжил зүйн туршилт болон судалгааны хүрээлэн болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ шинэ технологи, шилдэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутмын Мягмар гаригт иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулздаг уламжлал тогтсон. Уг уулзалтын зорилго нь хотын даргад хандаж өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийнхээ асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд чиглэдэг. Уулзалтад 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцдог. Хотын даргын уламжлалт уулзалтын өнөөдрийн эхний иргэн нь “Монгол тохь” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Цэрэндулам байлаа. 2004 онд байгуулагдсан тус компани нь цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Япон улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай иргэд хамтран байгуулсан компани гэдгийг танилцуулаад Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хотын даргад хэллээ. “Монгол тохь” компанийхан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд тохижилтын ажил хийсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч олны хараа татах содон шийдэл, шинэ технологи бүхий ногоон байгууламж барих хүсэлтээ удаа дараа илэрхийлж, орчин үеийн цэцэрлэгжилтийн талаар ч хамтран сургалт явуулах саналаа хүргүүлж байсан. Гэвч хариулт ирдэггүй. Хамтын ажиллагааны ямар ч эхлэл тавигдахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа Ц.Цэрэндулам уулзалтын үеэр хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэн Ц. Цэрэндуламыг Япон улсад ажиллаж, амьдарч байхдаа ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байсныг мэднэ. Япончууд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг өгүүлэмж санаатай, тохижилт, орчин нөхцөлөө ч сайн тооцож хийж чаддаг. Тиймээс энэ сайн технологийг нийслэл хотод нэвтрүүлэхэд хотын удирдлагын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг онцолсон. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олны хувьд ч “Монгол тохь” ХХК-тай тодорхой төсөл хамтран хэрэгжүүлэх боломж бийг орлогч дарга Ү.Оюунзул хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй мянган мод, суулгац бий. Ургалт нь 98 хувьтай байгаа. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй арчилгаа хийж байна” гэдгийг ч мэдээллээ.

Нийслэл хот “Ангиртай бүс” байгуулна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Доод төглийн Шар хоолойд амьдардаг иргэдийн санаачлагаар “Ангиртай бүс” төрийн бус байгууллага байгуулагдсан байна. Хөршүүд хамтран хүлэрт намгийг сэргээж, ангир шувуу болон байгаль орчинг хамгаалах ажлыг хийх хүсэлтээ хотын дарга С.Батболдод ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу иргэн Л.Алдармаа тэргүүтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэн Л. Алдармаа хэлэхдээ “Улаанбаатар хотдоо экологийн бүс цогцоор нь байгуулах хүсэлт бидэнд бий. Өөрөөр хэлбэл, Гачууртын Шар хоолой орчмын 70 га газрыг хамгаалснаар тэнд ангир шувуу үржиж, унаган байгалиа хамгаалж, цаашлаад нөхөн сэргээлт хийж, хүүхэд багачууддаа экологийн боловсрол олгодог ботаникийн хүрээлэн байгуулах хүсэлт бидэнд байдаг. Гэвч газрын хамгаалалтын асуудал, хилийн бүсийг тогтоогоогүйгээс иргэд, аж ахуйн нэгжүүд газар сэндийчих, барилга барих гэсэн оролдлого олон удаа гарсан. Үнэндээ энэ бүс нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн бүсэд багтдаг учраас хилийн цэс, заагийг тогтоож, хөршүүд хамгаалж, Байгаль орчны газартай хамтран ажиллах боломжийг олгож өгөхийг хүсч байна. Анх Шар хоолойн энэ аманд 6 төгөл байсан ч өнөөдөр ганцхан нь үлдсэн. Энд амьдардаг иргэд нутаг орон, байгалиа хамгаалах зорилгоор ХБНГУ-ын Мюхены судлаачид болон шувуу судлаачидтай ч уулзалт хийж байна. Ангир шувуу өөрөө их онцлог. Хүлэрт намаг бүхий газар өсч үрждэг. Тиймээс нийслэл хот ангир шувуугаа хамгаалах асуудал чухал байна. Бид газар хүсээгүй. Хамгаалалтын заагийг тогтоож, уг бүсэд газар олголт хийхгүй байхыг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ангиртай бүс” байгуулах санаачлага гаргасан иргэдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, богино хугацаанд тус газрын хилийн заагийг тогтоон, нийслэлийн Байгаль орчны газрын хамгаалалтад авна гэдгээ хэллээ. Хэрвээ хөршийн холбоо үнэхээр сайн ажиллаж, экологийн бүсийг сэргээж, байгалиа хамгаалж чадвал нийслэл хотоос тодорхой хөрөнгө оруулалт хийж, иргэдийн амарч, хүүхэд багачуудын зугаалах дуртай амьд байгаль бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна гэдгийг тодотголоо. Тэрбээр “Хамгийн хэцүү асуудал нь газар байдаг. Аялал жуулчлал, байгаль хамгаалах нэрийдлээр уулын ам, их хэмжээний га газруудыг хашиж, байгалийг сэргээх нь битгий хэл сүйдэлж байгаа үйлдлүүд хотын эргэн тойронд их байна. Энэ бүхнийг цэгцэлж, зарим иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, нийслэлийн мэдэлд газраа эргүүлэн авах хүртэл арга хэмжээ авна. Гачууртад “Ангиртай бүс” буюу ботаникийн хүрээлэн байгуулахыг дэмжиж ажиллана” гэдгээ энэ уулзалтаар онцоллоо.

“Авто тойруулга цогцолбор” байгуулах ажлыг судална

“Монголын авто машины спорт холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Батзориг хотын даргатай уулзаж, “Авто тойруулга цогцолбор” барих хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр 1988 оноос эхлэн авто спортыг хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна. Ингэж ажилласны үр дүнд 1990 онд анхны авто машины уралдааныг зохион байгуулж, 1994 онд “Монгол ралли” уралдаан, 1996 онд “Батхүлэг” бартаат замын уралдааныг зохион байгуулж, уг уралдаанууд ч тогтмолжсон байна. ШУТИС-ийн багш, судлаачидтай хамтран “Авто тойруулга цогцолбор” барих талаар зураг төсөл хийж, чамгүй судалгаа хийсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцолбор барих ажлаараа нилээд хөөцөлдсөн ч сум, орон нутгаас сайн дэмжиж өгөөгүйгээс орхигдоход хүрсэн байна. Аргаа бараад хотын даргад хандаж, нийслэл хот өөрийн гэсэн авто тойруулгатай болох төслийг танилцуулж байна гэж Д. Батзориг хэллээ. Нийслэлийн хэмжээнд төмөр зам дагуу байршилтай, хотын суурьшилын бүсээс алс 1.8 километр засмал зам бүхий авто тойруулгыг хийх бололцоотой. Үүний зэрэгцээ бартаат замыг ч давхар байгуулахаар тооцжээ. Энэ тухайгаа тэрбээр хотын даргад танилцууллаа. Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд төдийгүй хөгжиж байгаа хотуудад ч экстрим спорт болон авто спорт их хөгжиж байгаа энэ үед “Авто тойруулга цогцолбор” барих ажил, энэ спортыг хөгжүүлэх сонирхолтой ганц хүн, холбоонд даатгаад орхиж болохгүй. Улаанбаатар хот ч залуусаа спортлог болгох, аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх зорилгоор энэ цогцолборыг барих шаардлага бий. Тиймээс Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж. Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, “Авто тойруулга цогцолбор” барих судалгааг нэн яаралтай хийж, ирэх сардаа багтаан хотын удирдлагын багт танилцуулахыг хотын үүрэг болголоо. Дэлхийн өндөр хөгжилтэй олон орон “Авто тойруулга цогцолбор” баригдсан. Тухайлбал, БНХАУ-ын Шанхай, ОХУ-д байгуулсан байна.

Агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарна

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, амины сууцаар хангах хотын даргын бодлогыг дэмжиж байгаагаа “Элит констракшн” ХХК-ийн хамт олон илэрхийлж, ерөнхий захирал Ц.Төмөрсанаа нь хотын даргатай уулзлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд “Баянтүмбэ” хотхон байгуулах төсөл хийснээ танилцууллаа. Тус төсөл нь 4.5 га газрыг хамарч, 71 өрх айлыг хашаандаа тохилог, дулаан, ус, бохир, халаалтын асуудлыг шийдэж амьдрах орчныг бүрдүүлэхээр хийгдсэн байна. Тус компанийн мэдэлд байдаг уг газарт дээрх бүтээн байгуулалтыг хийхэд ганцхан хүндрэл гарч байгаа нь гүний худгаас гарах усыг айл бүхэнд хүргэх магистраль шугамын холболт юм. Хотын захиргаанаас энэ асуудлыг шийдэж өгвөл иргэн хүн хашаандаа 35 сая төгрөгөөр байшин бариад, халуун хүйтэн устай, бохирын асуудлыг шийдсэн нөхцөлд амьдрах бололцоотой. Зуух хэрэглэхгүй, халаалтыг ч давхар шийдсэн гэдгийг танилцууллаа. Мөн тус компанийнхан Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд авто зогсоол барих хүсэлт гаргаж байгаа юм байна. Авто зогсоол, ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, орчныг нь тохижуулах санаачлагаа хотын даргад танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах, авто зогсоолын асуудлыг шийдэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн гаргаж байгаа санал санаачлагыг хотын даргын зүгээс ямагт дэмжинэ. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд, хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдэх болно гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. “Диший” хоршооны захирал Д.Баярмаа мөн утааг бууруулах төслийн туршилтын талаар болон эко хүнсний бүтээгдхүүн болох “Цэгээн цагаан сүүний уураг”-ийг танилцуулсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөрш орнуудын стандартчиллын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Хөрш орнуудын стандартчиллын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлааМонгол улс болон БНХАУ-ын Стандартын байгууллагын хооронд стандартчиллын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн он удаан жилийн түүхтэй бөгөөд талуудын хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 11 сард дахин шинэчлэгдсэн байдаг. Тус санамж бичгийнхээ хүрээнд өнгөрөгч оны 10 дугаар сард БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн захирал Шү Чан Шин тэргүүтэй албан хаагчид Стандарт, хэмжил зүйн газар дээр ажлын айлчлал хийн тодорхой чиглэлүүд дээр хамтран ажиллахаар тохирсон.

Ингээд 2018 оны 3-р сарын 12-17 өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул, СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ИГ-ийн дарга С.Ганцэцэг нар БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC) дээр ажлын айлчлал хийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргалаа.

Төлөвлөгөөнд дараах чиглэлээр ажиллахаар тусгаад байна. Тухайлбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ноос ноолуур, арьс шир, уул уурхайн стандартчиллын үйл ажиллагаанд хамтран оролцож Олон Улсын стандартыг шинээр боловсруулахаар тогтсон. Тодруулбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран Монгол Улс анх удаа өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах юм. Ингэснээр бизнес эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг стандартын баримт бичигт тусгах замаар худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлж өгнө.

Түүнчлэн мэдээллийн нэгдсэн сүлжээнд Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зэрэг ажлууд оржээ.

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC)-ын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Монгол улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын албан айлчлалын үеэр баталгаажуулж гарын үсэг зурагдахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 5

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын дөрөв дахь цувралаа толилуулж байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

1.Арц богд

Холбоотой ЗурагБогд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул.

Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

2.Хужиртын рашаан

Хужиртын рашаан зурган илэрцүүд

Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилттай замаар явж очдог бөгөөд нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай. Мөн рашааны эрдэс бодис, бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ. Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох, цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг байна.

3.Монгол түмний морины их шүтээн

Монгол түмний морины их шүтээн зурган илэрцүүд

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.

Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3 метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулжээ. 12 багана хооронд 10 дурсгалын самбар байрлуулж ивээн тэтгэсэн компаний нэрийг бичиж мөнхжүүлсэн байна. Төв хэсгийн гадна талаар 25 метрийн диаметртай тойрог бүхий хашаа барьж, дотор талаар нь мод тарьж, орох талдаа 3 метр өргөн явган хүний замтайгаар бүтээжээ. Гадуурхи 108 суварга нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдсан бөгөөд түүний 96 суварга нь 2.6 метр өндөр бол үлдсэн 12 суварга нь 3 метр өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна. Эдгээр нь бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ.

4.Хархорум хот

Холбоотой ЗурагМонгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарийны чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан./

1957 оны12 дугаар сард Хархорин сумын АДХГЗ байгуулагдаж, Архангай аймгийн харъяаллаас Өвөрхангай аймгийн харъяалалд шилжүүлсэн байна. 1956 онд худалдааны аг?нт, бага эмчийн салбар, 1857 онд худалдаа бэлтгэл анги, бага сургууль байгуулагдаж улмаар холбоо банкны салбар, ясли, цэцэрлэг байгуулагдан өргөжин хөгжижээ.

Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон гэсэн 8 багийн 3628 өрхийн 12601 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.

Байршил:

Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд,Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.

Газар зүйн онцлог:

Сумын төвийн байрлал хойд өргөрөгийн 47,11, зүүн уртрагийн 102, 48 солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500м өндөрт оршдог. Мөн улсын хөгжлийн гол тэнхлэг-Мянганы замаас 114 км, бүсийн хөгжлийг тэтгэх босоо тэнхлэгээс 20 км, сумаас бүсийн хойд хилийн гарц Бага Илэнхи хүртэл 516 км8 Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомт 512 км-т тус тус байрладаг. Баянхонгор аймгаас 338 км, Булган аймгаас 235 км, Орхон аймгаас 278 км, Архангайгаас 128 км, Мөрөн хотоос 541 км-т оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтий уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадаога нь ?рөнхийдөө нам уулсын байдлаас голын хөндий рү шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зрнхилсон голын болон голын хурдаст талархаг гадаргад байрладаг.

5.Эрдэнэ зуу хийд

Холбоотой ЗурагЭнэхүү хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

6.Тэвш уул

Тэвш уул зурган илэрцүүд

Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн хойд талд салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэдэг. Эргэн тойронд нь олон тооны булш, хадны сүг зураг байхаас гадна хиргисүүрүүд нилээн бий. Тэвш уулын хадны сүг зурагт янз бүрийн ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно.

Буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон зурсан зураг, үхрээр ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, үхэрт ачаа бараа ачсан, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу мал тууж байгаа зэрэг дүрслэлүүд байдаг байна. Судлаачдын анхаарлыг татдаг зураглал гэвэл дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэргийг дүрсэлсэн байдаг. Энэ нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулсан гэж үздэг. Дөрвөн дугуйтай тэргийг гэр тэрэг гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг байна. Монголд өнөөг хүртэл эртний морин тэрэгний 100 гаруй дүрслэл байдаг байдгийн дийлэнх нь хоёр дугуйтай дугуй тавцан бүхий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг. Тэвш уулын тэрэг болон тэрэг хөллөсөн хүний дүрслэл бүхий зурагны судалгаа одоо ч хүртэл хийгдсээр байгаа ажээ.

7.Төвхөн хийд

Төвхөн хийд зурган илэрцүүд

Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.

Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ. Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ.

Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.

ӨМНӨГОВЬ АЙМАГ

1.Говь гурван сайхан

Говь гурван сайхан зурган илэрцүүд

Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна.

Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно.

Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.

2.Баянзаг

Баянзаг зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим.

Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.

3.Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац

Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац зурган илэрцүүд

Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон.Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

4.Галбын говь

Галбын говь зурган илэрцүүд

Ханбогд сумын нутгийг хамрах бөгөөд Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь юм. Галбын улаан хүрэн тэмээдээрээ алдартай нутаг билээ. Нутгийнхан “ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Галбын говийн унаган төрх аль хэдийнэ алдагдаж, Оюутолгойн ордыг түшиглэн суурин газрын шинжтэй болж өөрлчлөгдөн Галбын говийн алтарсан сайхан улаан шаргал өнгө нь аль хэдийнэ гундаж эхэлжээ. Галбын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр газрыг хамарна.

5.Ноён богд, Толь хад

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд, Гурван түшмэл уул, Хүү, Хатан сэврээ, Толь хад гээд энэ нутаг баян билээ. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм.

Энд задгай сутай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна. Толь хад: Өмнөговь аймгийн нутагт Ноён богд уулын хойно, Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр Толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.

6.Алгуй улаан цав

Алгуй улаан цав зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд Ахар, Хоромсого, Ханын хэц, Алгуй улаан цав зэрэг 40-60км урт үргэлжилсэн уул, хярууд нь 1375-1695м өндөр юм.

7.Хонгорын элс

Хонгорын элс зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ.

8.Сангийн далайн хийд

Сангийн далайн хийд зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагджээ. Түвдээс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ардхан талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигджээ. 1708 оноос лам хувраг сууж эхлэн 1772 онд цогчин дуган барьж, Энх-Амгалангийн хаалга хийлгэж “Рашчойнхор дамбадаржаалин” хийд хэмээн нэрийдэх болжээ. 1835 оноос үйл ажиллагаа нь улам өргөжин Дүйнхорын дуган, Хайлан дуган, Жүдийн дуган, Сахиусны дуган, Гүүргийн дуган зэргийг барьж, ном судар барлаж хэвлэх, мамба жүд зэрэг төрөлжсөн сургалтын дацангууд байгуулжээ.

Сангийн далай хийд нь хааш хаашаа 98 метр орчим хэрмэн хашаатай, 500 гаруй лам хуврагтай, 11 дуган сүмтэй, 8 дацан, 10 жастай, 11 мянган малтай, 1500 гаруй сүсэгтэн шавьтай болтлоо өргөжсөн байжээ. Тус хийдийн байрласан Тал хүйтний хөндий нь эр хүний хэрэглэл болох “хэт”-ний хэлбэртэй бөгөөд хийдийн барилга байгууламжинд Хилийн цэргийн 8 дугаар отряд байрлаж өмнөд хилийг хамгаалж байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр тус хийдийн барилга байгууламжийг төдийлөн хөндөлгүйгээр авч үлдсэн нь өнөө хүртэл өвлөгдөж иржээ. 2003 оноос хойш зарим барилгын эвдрэл гэмтэлийг сэргээж 2007 онд дуусгажээ.

9.Галбын гурван хийд

Галбын гурван хийд зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж.

Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна.

ХОВД АЙМАГ

1.Сэнхэрийн агуй

Холбоотой Зураг

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 25 километрийн зайд далайн төвшнөөс дээш 2100-2400 метр өндөрт орших агуй юм. Карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон, дотор хананы өндөр нь 15 метр, шалнаас тааз хүртэл 20 метр, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй, өөрөөр хэлбэл бөмбөгөрдүү оройтой ажээ. Агуйн ханан хад нь галын дөлөнд шатаж харласан байдлыг харвал тус агуйд удаан хугацааны туршид хүн амьдарч байсныг нотолдог. Мөн хананд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий.

2.Хар-Ус нуур

Хар-Ус нуур зурган илэрцүүд

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ. Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ. Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.

3.Мөнххайрхан уул

Мөнххайрхан уул зурган илэрцүүд

Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг. Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий.

Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж иржээ. Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газруудад дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг.

Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.

4.Баянзүрхийн буган хөшөө

Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг.

Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бас байдаг.

5. Алтан Хөхий уул

Алтан Хөхий уул зурган илэрцүүд

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна.

Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг. Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

6.Харуул овоо

Харуул овоо зурган илэрцүүд

Ховд аймгийн Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг “Харуул овоо” гэдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим ажээ. Судлаачид эл овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг бөгөөд нутгийн хил хязгаарын тэмдэг, ямар нэгэн дохио дамжуулах тэмдэг болгон байгуулсан болов уу хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, харуулын цамхаг бөгөөд ямар нэгэн довтолгоо, аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал, утаа, дуут сум, зэрэг хэрэгслээр дохио өгөх, дайн тулааныг ажиглах зориулалттай байсан хэмээдэг.

Булган голын хөндийд нутаглах торгуудуудын босгосон 13 овооны нэг юм. Харуул овоо нь гурван үеэс бүтнэ. Доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг.

7.Ямаан усны хадны зураг

Ямаан усны хадны зураг зурган илэрцүүд

Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.

Янгир, буга, зээр, бөхөн, өлөгчин чоно, болон анчид, нум сум харваж буй хүн болон дайн тулааны байдлыг ч дүрслэн харуулсан байдаг ажээ. Ханан хадны баруун дээд буланд гурван морь хөлөглөсөн найман хэгээстэй сүйх тэрэгтэй ноён түүний урд болон ар талд нь бараа болон яваа хоёр хүний дүрс бүхий сүг зураг судлаачдын анхаарлыг ихэд татдаг.

8.Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар зурган илэрцүүд

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.

Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн мөнх цаст уул юм. Цамбагаравын нуруу нь Их Нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинж бөгөөд судлаачдын тооцоолсноор тус орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98% буюу 185 нь Монгол Алтай болон салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрээс хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130 кв.км талбайг эзэлдэг.

9.Ишгэн толгойн хадны зураг

Ишгэн толгойн хадны зураг зурган илэрцүүд

Ховд аймгийн Манхан сумын төвөөс 7 километр газарт, хойд Цэнхэрийн гол орчимд байдаг толгой хад юм. Тэр хаданд хүн, мал, амьтны 150 гаруй дүрсийг биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж хонхойлгон сийлжээ. Хүний дүрс 1, адууны 18, үхрийн 13, буга хандгай, гөрөөсний 19, тэмээний 1, янгирын 17, аргалын 11, могойн 5, барын 3, янз бүрийн тэмдэгний дүрслэл 9, ямар амьтан болох нь тодорхойгүй 53 дүрс дүрслэл байдаг. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд 5 бүртгэгдсэн байдгийн 3 нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү Ишгэн толгойн хадны зураг дүрслэл юм.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүлж, “Наурыз көже”-гээр дайллаа

ЗурагКазах түмний шинэ жилийн баяр “Наурыз”-ыг угтан Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо, Өлгий сумын ЗДТГ хамтран ахмадуудад өчигдөр хүндэтгэл үзүүлэн “наурыз көже”-гээр дайллаа.

Уг арга хэмжээнд аймгийн төвд амьдардаг, ямар нэгэн байгууллагад харьяалалгүй ахмадуудыг голдуу хамруулсан бөгөөд 600 гаруй хүн оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцон ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.