Categories
мэдээ улс-төр

Л.Ариунжолоо: “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй

С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокуророос ирсэн албан ёсны хариуг “Нэг цонх” клубын залуучууд танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Нэг цонх” клубын гишүүн П.Амар, Л.Ариунжолоо нар “С.Баярцогтыг уучилж, алдаагаа засах боломж олгохыг уриалсан” юм.

“Нэг цонх” клубын гишүүн Л.Ариунжолоо ярихдаа: “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэрээ байсныг өнгөрсөн арван жилийн хугацаанд ярилцсаар ирсэн. Энэ гэрээг ашиггүй гэдгийг нотлохын тулд С.Баярцогтыг буруутгасан ч, буруугүйгээ нотлох оролдлогыг удаа дараа хийж байгаа.

С.Баярцогт гэдэг хүнийг авлига авсан гэдгийг нотлохоор бид буруу аргаар тэмцээд байна. С.Баярцогтыг буруутайг нотлох монголчууд бидэнд ямар ашигтай вэ? “Рио тинто”-той байгуулсан гэрээ бидэнд ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй. “Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга 2017 онд ашигтай ажилласан гээд дэлхий дахинд зарлаж байна. С.Баярцогтыг хийсэн алдаагаа засах боломжийг олгоё. С.Баярцогтыг уучилъя. Алдаагаа засчихвал монголчууд бид уучилна” гэлээ.

“Нэг-Цонх” клубийн гишүүн П.Анар: “Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулъя. 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн “А”-н “С” компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.

Швейцарын шүүхээс БНХАУ-ын иргэн “А”-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн данснуудыг царцаасан.

БНХАУ-ын иргэн “А” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцар улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн 7 жилээр, авлигал өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар данснуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ.

БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд 2008 оны тавдугаар сард 10 сая ам.доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам.долларын орлогын гүйлгээ хийгдсэн.

Энэхүү хоёр орлогын гүйлгээнд эх үүсвэрийн тайлбар хүсэхэд Банканд өгсөн тайлбартаа төмрийн хүдрийн худалдаанаас олсон мөнгө гэж тайлбарласан.

Шүүхэд өгсөн тайлбартаа “D” компанийн хувьцааг “E” компанид зарсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай гэж үзжээ.

БНХАУ-ын иргэн А-н данснаас 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын “Legend Plus Capital Limited” компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн.

БНХАУ-ын иргэн “А”-н С компаниас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар дамжуулан С.Баярцогтын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон.

С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн яамны сайд байсан бөгөөд сайд байх хугацаандаа Рио Тинто компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2011 онд Рио Тинто компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авлигал өгсөн хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон.

Монгол Улс Рио Тинтотой хийсэн гэрээ нь харилцан ашиггүй байх үндэслэлтэй гэж Швейцарын дээд шүүх үзэж байна.

Энэхүү үйлдлүүд нь мөнгө угаалт, авлигын гэмт хэрэгт тооцогдоно” гэв.

Categories
мэдээ нийгэм

1981 оны энэ өдөр Монгол хүн анх сансарт ниссэн

гүр-рагчаа зурган илэрцүүдМонгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ.

Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Блэйк Гриффин: Би энд ирээд л ухаарлаа

blake griffin motor city зурган илэрцүүд

Өнгөрсөн солилцооны цонхоор Лос анжелос Клипперсийн тоглогч асан Блэйк Гриффин Дэтройт Пистонс баг руу солигдсон. Таван 173 сая долларын гэрээтэй байсан тэрээр шинэ багтаа тун хурдан идээшиж байгаа бөгөөд хуучин багаа ч шүүмжлээд амжлаа.

Блэйк Гриффин “Би олон зүйл бодохгүй байхыг хичээж байна. Шинэ орчин, шинэ багтайгаа нэгдэхийг л хичээж байна. Гэвч Пистонс баг тоглогчдоо харж халамжилж байгааг, асуудлыг шийдэж байгааг хараад мэргэжлийн хүмүүс ингэж л ажилладаг юм байна гэсэн бодол төрлөө. Мэргэжлийн спортын баг ийм л байдаг юм байна. Би энд ирээд л ухаарлаа” гэж хэлжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон солилцоо хоёр багт хоёуланд нь ашигтай солилцоо болсон гэж хэлж болно. Пистонс баг ойрын хугацаанд өндөр амжилт үзүүлэх зорилгоор ид үе дээрээ явж байгаа тоглогчийг авсан бол Клипперсийнхэн багаа шинээр босгох ажлаа эхлүүлэхийн тулд ирээдүйтэй залуу тоглогчдыг авсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Петрочаина дачин тамсаг” ХХК Монгол Улстай байгуулсан гэрээгээ хэдий болтол нулимах вэ

Дорнод Монголын их талд “Петрочайна дачин тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулаад олон оныг үдлээ. Үйл ажиллагаагаа анх эхлэхдээ Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Гэвч тухайн үеийн гэрээ хаалттай байсаар өнөөдөртэй золгосон. Тэгвэл тус компани хаалттай гэрээ байгуулсан шигээ үйл ажиллагаагаа ч монголчуудад хаалттайгаар явуулсаар байна. Нэг ёсондоо тус компани монголчуудын эсрэг хатуу бодлого баримталдаг, хууль журмыг зөрчдөг, байгаль орчныг хайр гамгүй сүйтгэдэг болоод удлаа.

Улс доторх улс болж ноёрхлоо тогтоосон тэд бусад гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудаас хамгийн муу гэсэн үнэлгээг ард түмнээс авсан. Олон улсын болоод бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын жишгээр бол дээрх гэрээний дагуу ажиллах хүчнийхээ 30 хувийг дотоодоос авч байх ёстой. Бас наад захын хэрэгцээт бүтээгдэхүүнээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авна гэдэг энгийн логик энд байнга зөрчигддөг. Гэтэл хорь гаруй жилийн хугацаанд “Петрочайна дачин тамсаг” ХХК дотоодын аж ахуйн нэгжүүдтэй байнгын бараа

бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах битгий хэл ганц ширхэг хадаас ч худалдан авсангүй.

Оюу толгой, Таван толгой гэхчлэн компаниуд өдөр бүр шахам бү- тээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалтад дотоодын компаниудыг урьж байдаг. Бас тэнд монгол залуус тун боломжийн цалин хангамж- тайгаар гадны мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Гэтэл зүүн хязгаарыг эзэгнээд байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК л таг чимээгүй. Ядаж л тээврийн хэдэн компанийн дунд тендер зарладаг ч яаж ийж байгаад хятад эзэнтэй компанид эрхийг нь шилжүүлчихээд байна. Угтаа бол “Газрын тухай хууль”-д “Гэрээлэгч тал өөрийн үйл ажиллагаанд шаардах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох үүрэгтэй” гэсэн заалтыг уландаа гишгэж байгаа юм.

Гэтэл өнөөдөр манай улсад зарлаж буй ихэнх тендерт дотоодын давуу эрх тооцно гэх заалт бий. Энэхүү заалт “Петрочайна дачин тамсаг” ХХК-д огтоос хамаагүй бололтой. Бодит байдал дээр өнөө- дөр Дорнод Монголын талаас олборлож буй

“хар алт”-ыг Хятадын компани тээвэрлэж урд хөрш рүү гаргаж байгаа нь үнэн. Хэрэв манай улсын хууль дүрмийг дагадаг бол монгол аж ахуй нэгжийн бүртгэлтэй, монгол эзэнтэй, монгол жолоочтой компани тээвэрлэлт хийж байх ёстой. Гэтэл манайд тийм компаниуд байхгүй биш өч төчнөөнөөрөө бий. Бүр зарласан тендерт нь ялаад, гэрээ байгуулсан ч гэлээ “нөөцийн” гэх ангилалд нь багтаад хүлээж байна. Ингэж до- тоодын аж ахуйн нэгжүүдэд шилний цаанаас чихэр долоолгодгийг хэзээ зогсоох вэ. Бид зүүн хязгаар нутгаа хятадуудаар ухуулж төнхүүллээ гээд байгаль экологиороо хохирч байгаа. Ядаж эдийн засгаараа хохирмооргүй байна. Дотоодын компаниуд төдийгүй Монгол Улсын хууль тогтоомж руу нулимуулмааргүй байна. Одоо энэ асуудлыг ярих цаг болсон.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр урд хөрш рүү албан ёсны айчлал хийх сураг дуулдана лээ. Тэр үеэр “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг төр засгийн удирдлагуудын хэмжээнд дахин сөхөх зайлшгүй шаардлагатай болжээ.

Б.ДОРЖ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттуллга Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр төрөлх нутаг Баянхонгор аймагтаа ажиллаж байна. Ерөнхийлөгчийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайдаа халуун дотноор угтан авч, Зэвсэгт хүчний 339-р ангийн цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хувьд иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор 21 аймагт албан ёсоор ажиллаж байгаа ба Баянхонгор аймаг түүний ажиллаж байгаа 17 дахь аймаг нь болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай биечлэн уулзаж орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажил хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, зөвлөгөө өгч, жишиг аймаг болгох тал дээр санаа зорилго нэгтэйгээр ажиллаж үр дүнд хүрээрэй гэдгийг захиж боломжтой бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгээ албан ёсоор илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Сарын шилдэг тамирчдыг хүлээн авч цомыг нь гардууллаа

Зураг

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган сарын шилдэг хоёр тамирчныг хүлээн авч уулзан, цомыг нь гардууллаа.

Тус хорооноос сар бүрийн шилдэг тамирчин тодруулан алдаршуулдаг уламжлалтай. Өнгөрсөн хоёрдугаар сарын турш 2018 оны эхний сарын шилдгийг шалгаруулах санал асуулга болсон.Нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар усанд сэлэлтийн УАШТ-д амжилттай оролцон 9 алтан медаль хүртэхдээ 5-д нь улсын дээд амжилт, рекорд шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн тодорсон байна. Тэрбээр одоогийн байдлаар усанд сэлэлтийн спортын 16 метрийн зайд Монгол Улсын дээд амжилтыг өөрийн нэр дээр данслуулан эзэмшиж байгаа юм.
Энэ сарын 9-16-нд хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт үргэлжлэв. Хоёрдугаар сард Индонезийн Жакарта хотод явагдсан Азийн 18 дугаар наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, таеквондогийн төрлөөр аваргын алтан медаль хүртсэн ОУХМ П.Тэмүүжин өнгөрсөн сарын шилдэг тамирчин болов.
Тэрбээр 2016 оны “РИО-2016” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, түүхэн дэх анхны ялалтаа байгуулж байсан юм.
Categories
мэдээ нийгэм

“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэнэ

Зураг

НИТХ–ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 23-нд болно.
Хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Авто худалдааны цогцолбор”-ыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн 100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга сонсох, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Спорт авиралтын тамирчид Улаан-Үдийг зорилоо

ОХУ-ын Улаан-Үд хотод энэ сарын 22-ноос 24-нд Буриад улсын спорт авиралтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай дөрвөн тамирчин ур чадвараа сорьж байна. Хурд, боулдеринг төрлөөр дөрвөн насны ангилалд зохион байгуулах уг тэмцээнд “Хайрхан аялагч” клубын тамирчин С.Энх-Оюун, “Сутайн бор” клубын тамирчин СМ О.Сайханжаргал, П.Сэдэд, “Хязгааргүйд мац” клубын тамирчин Г.Хүрэлбаатар, “УБ хайкинг” клубын тамирчин А.Одбаяр нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт нэг хүн шар усны үерт амиа алджээ

шар усны үер зурган илэрцүүдГуравдугаар сарын 19-ны өдрийн 17.00 цагийн үед Булган аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрт гурван иргэн шар усны үерт өртөж, Орхон аймгийн харьяат 38 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Орхон аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гурван цаг хайсны эцэст цогцсыг гарган авчээ. Осол болсон ууланд явсан гурван иргэн, уулын уруу хайлж урссан усыг нэвт гатлах гэж байгаад гурвуулаа осолдсоноос нэг нь харамсалтайгаар амиа алджээ. Иймд иргэн та шар усны үертэй байгааг харгалзаж анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Гуравдугаар сарын нэгний байдлаар Сэлэнгэ, Орхон, Туул голын савын 70-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0,96 шоо км байгаа бол Хараа, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын савын 90 хувь нь цастай, цасны усны нөөц нь 0,40 шоо км талбайг хамарч байна. Харин Увс нуур болон Тэс голын 85 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь 1,36 шоо км байна. Ирэх өдрүүдэд нийт нутгийг хамарч цаг агаар харьцангуй дулаарахтай уялдаад дээр дурдсан голуудын сав дагуу хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэхийг ус цаг уур орчны хүрээлэнгийн газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 74-р сургууль автобустай боллоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургууль автобустай боллоо. Нийслэлийн алслагдсан сургууль сурагчдаа зөөх автобустай болсон ёслолын ажиллагаанд Д.Сумъяабазар гишүүний зөвлөх Ж.Одбаяр, Нийслэлийн боловсролын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Ч.Бадамханд, “Экобус” компанийн зөвлөх Д.Жаргалсайхан, 74-р сургуулийн захирал Ө.Энхцэцэг нарын хүмүүс оролцсон юм.

Хотын төвөөс 60 орчим км-т байрладаг 74-р сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг. Энэ хичээлийн жилд хол гэртэй 170 хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа аж. Эдгээр хүүхдүүд амралтын өдрүүдэд 100 гаруй км зам туулж гэр болон сургууль руугаа явдаг болохыг сургуулийн захирал ярьж байв. Бартаа ихтэй, хол замыг туулж сургуульдаа ирдэг хүүхдүүд хичээлээсээ хоцрох, таслах зэрэг үзэгдэл цөөнгүй байдаг аж. Иймд өнөөдөр Монголдоо угсарч үйлдвэрлэсэн, 24 хүүхдийн багтаамжтай тохилог автобустай болсондоо сургуулийн захирал маш их баяртай байгаагаа хэлж байв. Мөн тэрбээр хотын төвд болдог олимпиад, спортын уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээнд сурагчдаа оролцуулахын тулд хол газраас олон унаа дамждаг байсан бэрхшээл арилж байгааг онцлон хэллээ. Тус автобусанд эвдрэл гэмтэл гарвал “Экобус” компани бүтэн жилийн хугацаанд хариуцан ажиллах юм.