Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг Багахангай дүүрэгт зохион байгууллаа

Eрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу 2018 оны 3-р сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг өнөөдөр Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн урлагийн танхимд зохион байгуулж, 80 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

Энэ үеэр хувь хүний хөгжлийн талаар “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” уулзалт, сургалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв

ЗурагМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Наурызын баярыг тохиолдуулан казах түмэнд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй казах ард иргэд ээ, Баян-Өлгийчүүд ээ,

Та бүхэндээ Казах үндэстний шинэ жилийн баяр- Наурызын баярын мэнд дэвшүүлж, учран золгож буй шинэ жилдээ түмэн олноороо төвшин амгалан, элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөл өргөе.

Өдөр шөнө тэнцдэг 3-р сарын 22-нд казах түмэн шинэ хавраа угтан авч, өнөр бүлээрээ цуглан идээ зоогоо хүртэж, өвгөд аксакалуудаа хүндэтгэн золгодог. Судлаачид түүхчид манай эриний өмнөх 684 оны үед анх Наурызын тухай гэж тэмдэглэгдэн үлдсэн гэж бичсэн байдгаас үзвэл Наурыз өнө эртний түүхт баяр, хосгүй өв уламжлал юм. Тиймээс ч 2009 онд Юнеско хүн төрөлхтний соёлын биет бус өвд Наурызын баярыг бүртгэж, 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас олон улсын өдөр болгон зарласан билээ. Дэлхий даяар 300 гаруй сая хүн Наурызын баярыг тэмдэглэж буй. Тэдний дотор Монголын Казах түмэн Нарны баяраа илүү сайхан, илүү ёслол төгөлдөр, уламжлал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Дэлхийн 40 гаруй орны казах үндэстнүүд дотроос өв уламжлал, ёс заншил, хэл соёлоо унаган төрхөөр нь хамгийн сайн хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэж үнэлэгдэж байгаа нь Монголын казах түмний, Монголчуудын нэг бахархал юм.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гурван тойргийн хоёрт нь МАН-ын нэр дэвшигчид ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч тус аймагт ялалт байгууллаа. Энэ бол Монголын казах ард иргэд Ардын намд илүү итгэл хүлээлгэж байгаагийн тод илэрхийлэл. Та бүхний энэ итгэлийг Ардын нам, ардын засаг ажил үйлсээрээ хариулах болно. Казах түмний маань ажил үйлс бүргэд халин нисэх мөнх хөх тэнгэр шигээ өндөр хийгээд тунгалаг, үл тасрах домборын аялгуу шигээ эрч хүчтэй, хийморьтой байх болтугай.
Хүн ард эрүүл байг
Хүүхэд бүхэн жаргалтай байг
Ерөөл айлтгал биеллээ олж
Ертөнц даяар аз жаргалаар дүүрч
Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж
Наурыз баяр өлзийгөө хайрлаг аа!
МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
МХП-НЫҢ БАС ХАТШЫСЫ Д.АМАРБАЯСГАЛАН НАУРЫЗ МЕЙРАМЫНА ОРАЙ ҚАЗАҚ ХАЛҚЫНА ҚҰТТЫҚТАУ ЖОЛДАДЫ
Моңғолияда өмір сүретін қазақ халқы, Баян-Өлгийліктер!
Барлықтарыңызға Қазақ халқының жаңа жылы-Наурыз мейрамымен құттықтап, келіп жеткен жаңа жылда отбасыларыңыз аман болып, ынтымақ пен ырыстарыңыз тасып, бақыт пен табысқа толы жыл болуын тілеймін.
Күн мен түн теңелетін 3-айдың 22-де қазақ халқы шуақты көктеммен қауышып, ағайын туыстың амандығын сұрап, ақсақал қарияларға сәлемдеседі. Зерттеушілер, тарихшылар біздің жыл санауымыздан бұрынғы 684 жылдан наурыз туралы деректер жазылған деуіне қарағанда Наурыз мейрамы ерте кезден бері келе жатқан тарихи дәстүрлі мереке. Сондықтан да 2009 жылы БҰҰ-ның адамзат, мәдени мұрасына Наурыз мейрамы тізімделіп 2010 жылы БҰҰ-ның Бас Ассамблейнен Халықаралық мереке етіп жариялаған. Әлемде 300 миллонға жуық адам Наурыз мейрамын тойлайды. Соның ішінде моңғолия қазақтары Наурыз мейрамын салтанатпен тойлап келеді. Әлемнің 40 жуық елдеріндегі қазақ халқының ішінен ұлттық құндылық, салт-дәстүр, тіл, мәдениетін ең жақсы сақтаған Моңғолия қазақтары деп бағалануы Моңғолия қазақтары мен Моңғолдардың мақтанышы.
Өткен МҰҚ-дың саулауында үш аумақтың екеуінен МХП-нан аты ұсынылғандар жеңіске жетіп, Елбасы сайлауында МХП-нан атын ұсынушы аталмыш аймақта жеңіске жетті. Бұл Моңғолиядағы қазақ халқының Халық партиясына үлкен сенім артуының айғысы. Сіздердің бұл сенімдеріңізді Халық партиясы, халық үкіметі атқарған жұмыстарымен ақтайтын болады. Қазақ халқы сіздердің іс қызметтеріңіз бүркіттің аспанға самғауындай биік, домбыра үніндей асқақ болуын тілеймін.
Халықымыздың дені сау
Әр бір бала бақытты.
Бата-тілек орындалып
Әлемге бейбітшілік орнап
Тойшы қауымның көңілі шалқып
Наурыз мейрамы құт-береке әкелсін!
МОҢҒОЛ ХАЛЫҚ ПАРТИЯСЫНЫҢ БАС ХАТШЫСЫ Д.АМАРБАЯСГАЛАН
Categories
мэдээ нийгэм

Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 2400 хүүхэд хамрагджээ

ЗурагНийслэлийн Баянгол дүүргийн 40-р сургуульд “Монгол хүүхэд ба эрүүл шүд” аяныг нээлээ.

“Монгол хүн” аяны хүрээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, НБГ-ын Хяналт үнэлгээ шинжилгээний газрын дарга H.Ганчимэг, АШУҮИС-ийн захирал Б.Батбаатар, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд нар “Монгол хүүхэд ба Эрүүл шүд” аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэхүү ажлын хүрээнд 2400 хүүхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, бүтэн, хагас өнчин хүүхдүүд, зорилтот бүлгийн 200 гаруй сурагчдад эмчилгээ хийж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагчдын цуврал сургалт, зөвлөгөө зохион байгуулахаар юм байна.
Аяныг нээхээс өмнө тус сургуульд нэгдүгээр сарын 20-ноос хойш хөтөлбөр хэрэгжүүлж, 1-5 ангийн 1350 хүүхэд үдийн хоолны дараа шүдээ угааж хэвшсэн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогтыг өмөөрч С.Эрдэнийн эсрэг хэн жагсав, хэн жагсаав?

АН авлига хээл хахууль нам дамнасан бүлэглэлийн эсрэг хатуу зогсохоо мэдэгдэж С.Баярцогтыг намаасаа хөөсөн билээ.

Яг энэ өдрийн маргааш Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хэсэг нөхдүүд АН-ын дарга С.Эрдэнийгээ эсэргүүцэж жагсаж эхэлснийг харсан хэн ч С.Баярцогтыг “аврах корданан хантааз” өмссөн нөхөд гэлцэж байна.

Тэдний ард Баянзүрх Дүүргийн Засаг дарга асан ,өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа байна гэх.

Хэрэв Т.Батцогт ҮБХ-ны гишүүнээс хасагдаж, намын даргаасаа огцорвол Баянзүрхийн Ардчилсан нам Д.Пүрэвдаваагийн мэдлээс алдуурахад ойрхон харагдаж байгаа нь энэ “бяцхан” жагсаалаар ах нараа ч өмөөрч, өөрийгөө ч өмгөөлөх гэсэн явуургүй жижиг гарын заль гэлцэн. Энэ өдрийн жагсаалыг зохион байгуулж үймүүлсэн этгээд Д.Пүрэвдаваа гэдгийг ярьж эхэлсэн бол, түүнд зодуулсан эмэгтэйчүүд ээжүүд ч зангиаг нь чангалж, голыг нь гогодсон хэвээр байгаа тухай олон нийтийн сүлжээгээр шуугьж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахмад тамирчдад ОУХМ цол олголоо

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдарын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ахмад тамирчин Д.Цэнд-Аюуш, Л.Дашзэвэг, А.Цэрэнбал нарыг Олон улсын хэмжээний мастер цолоор шагналаа.

Шагналыг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулж өгсөн юм.

Ахмад тамирчин Д.Цэнд-Аюушийн хувьд 1977 онд довтолгооны шатанд 19,4 секунд гүйж, Монгол Улсын рекордыг тогтоон Гал унтраах техникийн олон төрөлт спортын төрөлд Монгол Улсын анхны мастер цолыг хүртэж байжээ. Мөн бусад төрлөөр Л.Дашзэвэг, А.Цэрэнбал, Б.Дашдэлэг нар Монгол Улсын мастер цолыг анх хүртэж байсан аж.

Дашрамд сонирхуулахад, Гал унтраах техникийн олон төрөлт спорт Монгол Улсад 1956 оноос эхлэн үүсэж, хөгжсөн бөгөөд 1971 онд спортын нэгдсэн ангилалд орсон анхны албаны спорт болсон түүхтэй.

Өнөөдрийн байдлаар Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг зэрэг цолтой 800 гаруй тамирчин байдаг. Тэдгээрийн 21 нь Олон улсын хэмжээний мастерууд юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслол боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслолд өнөөдөр /2018.03.22/ оролцлоо.

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүү, банкны салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго, чиглэл болон Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа “Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас Төв банк/Монголбанк-ны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан нь тус салбарт чухал шинэтгэл болж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг арга хэмжээг нээж хэлэхдээ онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эл арга хэмжээг албан ёслол гэхээсээ илүүтэй ажил хэргийн уулзалт болохыг онцлон тэмдэглээд, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон макро эдийн засгийн болон банкны бүтцийн өөрчлөлтийн бодлогыг үргэлжлүүлж, банкны салбарын шинэчлэлийг тууштай хийх нь зүйтэй гэлээ.Түүнчлэн сэдэвчилсэн буюу салбарын судалгааны ажлыг нэмэгдүүлж, бодлогын зөвлөмжөөр Улсын Их Хурал, Засгийн газрыг хангах ажлаа эрчимжүүлэхийг чухалчиллаа.

Банкны салбарын зарим хууль тогтоомжийн эх бичвэр хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр нар оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал өнгөрсөн гурван удаагийн чуулганаараа нийт 493 хууль, 143 тогтоол хэлэлцэн баталсан нь өмнөх Улсын Их Хурлын мөн хугацаанд баталсан хуулиас 83 хувиар, тогтоолоос 23 хувиар тус тус илүү байгаа бөгөөд тэдгээр хууль тогтоолын 14 хувь нь эдийн засаг, санхүү, бизнесийн орчны зохицуулалтын эрхзүйн акт юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй

МАХН, ИЗНН, Ногоон Нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Намын дарга нарын зүгээс Оюутолгойн гэрээг өөрчлөх тулган шаардах бичгийг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ онцолсон юм.Хэвлэлийн бага хурлын эхэнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцуулав.

Мэдээллийн үеэр улс төрийн намын дарга нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголын Засгийн газар Оюу толгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюу толгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа.

Оюу толгой олон мянган ажлын байр бий болголоо гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг. Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага Монголд байхгүй. Их хурал Оюу толгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй. Оюу толгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна.Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй.

Оюу толгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюу толгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү” хэмээн ярилаа.

МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр “МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачилга тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа”

МНН-ын дарга н.Бум-Ялагч “Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард гэж худлаа хэлж авч байна вэ? Бид өөрсдийн баялгаа яагаад зээл аваад байна. Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна”

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьдгаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашлуулахын эхлэл нь Оюутолгой юм” байр суурийг илэрхийллээ.

ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ

МАН+АН-ын хамтарсан Засгийн газар болон“Рио Тинто” компанийн хооронд 2009 онд байгуулсан “Оюу толгойн ХОГ”-нд гарын үсэг зурсан *албан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, энэ нь “Рио Тинто” компани “Оюу толгойн ХОГ” байгуулахтай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж Швейцарийн Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Олон улсын Ройтэрс агентлаг мэдээллээ.

Энэхүү ноцтой мэдээлэл нь Монгол Улсыг нөмрөөд байгаа гадаад, дотоодын олигархуудын оролцоотой буй болсон авлигын аварга том мөсөн уулын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл мөн бөгөөд Монголчуудын зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байна.

МАН+АН-ын удаа дараагийн хууль бус үйлдлүүд Монголд бус хилийн чанадад илчлэгдэж байгаа нь манай улсад хууль, шүүхийн байгууллага олигархуудаас бүрэн хараат байдалд орсныг дахин нотлон харууллаа гэж Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам үзэж байна.

Энэхүү ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бид юуны түрүүн Монголын ард түмний эрх ашгийг хохироосон “Оюу толгойн ХОГ”-г байгуулах жигшүүрт үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа энэ ажиллагааг удирдан даалгавар өгсөн эрх бүхий албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгах, хариуцлага тооцох ёстой гэж үзэж,холбогдох албан тушаалтнуудад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Х.Баттулгад:

“Оюу толгойн ХОГ”-г байгуулахадҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, ҮАБЗ-ийн хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу баялгийн эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэх;

Улсын Их Хурлын дарга М. Энхболд болон УИХ-ын гишүүдэд:

Улсын Их Хурлаар Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлан Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байна.

Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлах бидний шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөгийн УИХ Монголын ард түмний эрх ашгаас урвасан хэмээн үзэж түүнийг тараах тэмцлийг Монголын ард түмэнтэйгээ хамтран хийх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн нэрээ түүхэнд бахархлын, эсхүл хараалын нэр болгон үлдээх сонголтын өмнө тулж ирлээ. Эх орон, өвөг дээдэс, үр хүүхдээ бодон амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг нам харгалзалгүй гагцхүү та бүхнийг сонгосон Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж, хөх толбот Монгол хүн гэдгээ гүнээ ухамсарлаж эр зоригийг үзүүлэн гаргахыг уриалж байна.

Монголын ард түмэн мандтугай.

Монгол Улс мандтугай.



Categories
мэдээ нийгэм

Прокурорын ёс зүйн зөрчлийг 18001919 дугаарт хүлээн авна

Холбоотой Зураг

Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утсыг өнөөдөр танилцууллаа. Уг утас прокурорын сонирхлын зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг иргэдээс нээлттэй хүлээн авах юм байна. Прокурорууд өдөр тутамд маш их ажилтай байдаг учир иргэдийн санал гомдлыг утсаар хүлээн авах нь ихээхэн ач холбогдолтой аж.

Тус утас нь ажлын цагаар 08.30-17.30 цаг хүртэл иргэдийн санал гомдлыг хүлээн авах бөгөөд ажлын бус цагаар автомат хариулагч тохируулах тул гомдол мэдээллээ өгч болно гэв.

Мөн гомдол мэдээлэл өгч буй иргэдийн мэдээллийг бүртгэнэ (Иргэн өөрийн овог нэр, гэрийн хаяг, гар утасны дугаар”. Ингэснээр эргээд тухайн иргэнтэй холбогдож гомдлыг нь шийдсэн эсэхийг мэдээллэж ажиллах аж.

Азийн сангийн дэмжлэгтэйгээр www.prokuror.mn сайт шинэчлэгдсэн байна. Уг сайтаар иргэд мөн санал хүсэлтээ өгөх боломжтой юм байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх явдал

УУХҮЯ-аас “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг хийж байна. Тус уулзалтыг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах үүднээс анх удаа зохиолоо. Мөн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж. Чуулга уулзалтыг Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Блүүмберг” телевиз хамтран зохион байгуулав.

-НИЙТ 100 ОРЧИМ ХҮН ОРОЛЦОЖ БАЙГААГААС 70 ОРЧИМ ХУВЬ НЬ 10 ГАРУЙ ОРНЫ ГАДНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙНА-

Энэ үеэр хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх явдал болохыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцоллоо.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм. Иймд эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр өргөжин тэлэхийг салбарынхан онцоллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс төрийн бусад байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, элчин сайдын яамдуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллах болно.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Сүлжээ дэлгүүрээр тэрбумтан болсон эрхэм

Монголчууд супермаркетаар үйлчлүүлээд нэлээд хэдэн жил болж байна. Гэхдээүнэндээ олон адил дэлгүүр мэт харагддаг ч нэгдсэн удирдлагатай энэхүү сүлжээ дэлгүүр анх үүссэнамерикдаа ч гэсэн хагас зуун жилийн өмнө цоо шинэ зүйл байсан билээ.

1967 онд Арканзас мужын Моррилтон хэмээх жижиг хотод анхны өөртөө үйлчлэх дэлгүүр нээгджээ. Дэлгүүр 1000 ам м талбайтай байсан бөгөөд“кока-кола”үйлдвэрийн хуучин байранд нээлтээ хийсэн байдаг.Үйлдвэрийн байрыг бараг засаагүй байлаа. Ханаар нь бараа өрөх тавиурууд хийж харин ус дамжуулах шугамаас нь өлгүүрт бэлэн хувцаснууд өлгөсөн байв. Энэ дэлгүүрийн сүлжээний ирээдүйн гүйцэтгэхзахирал болох тавилантайДэвид Гласанх энэ дэлгүүрийг сонирхон үзээд “Амьдралдаа би ийм муу дэлгүүр үзээгүй” хэмээн дуу алдсан гэдэг. Тэр үед дэлгүүрийн үүдэнд энэ сүлжэээний гол зарчим болох“Бид хямд үнэтэй зарна” гэсэн гоёмсог самбар өлгөөтэй байсан байна.Гурван жилийн дараа гэхэд ”Wal-Mart”18 супермаркет,18 их дэлгүүртэй болсон төдийгүйанхныхаа хувьцааг гаргажээ. Тэр үед 1650 доллараар худалдаж авсанхувьцаа хорин жилийн дараа 25 сая долларын үнэтэй болж байсныг түүх мартахгүй биз ээ.

Энэ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Сэм Уолтон нь Охлахома мужийн Кингфишер хэмээх жижиг хотхонд 1918 онд төрсөн аж. Түүний эцэг эх нь фермер байсан учир тэрээр хөдөөний бөглүү амьдралд бага насаа өнгөрүүлжээ. Эцэг эх нь хүүгээ христийн пуритан шашны ёсоор хатуухан гараар өсгөсөн бөгөөд ирээдүйн тэр бумтан маань амьдралд хамгийн чухал зүйл бол хөдөлмөр гэдгийг хар багаасаа яс махандаа шингэтэл ойлгосон байна.Сургуульд сурч байхдаа тэрээр америк хөл бөмбөг тоглох,найзуудтайгаа хамт чөлөөт цагаа өнгөрөөх тун ч дуртай байсан гэдэг. Тэрээр 13 настайгаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд сургуулийнхаа шигшээд орж мужын аварга болж байжээ. Хожим Миссури мужын их сургуульд орж суралцахын зэрэгцээ сургуулийнхаа оюутны зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан байна. Түүнийамжилтын үндэс нь “Хүн чамтай ярихаас урьтаж түүнтэй ярь.” гэсэн зарчим байсан бөгөөд тэрээр хожим энэ зарчмаа “Хорин футын зарчим” хэмээн нэрлэжаль ч ажилтан нь худалдан авагчид 3мойртмогцмэндчилж түүнд хэрхэн туслахыг асуудаг явдлыг мөрдлөг болгон ажилласан нь амжилтынх нь гол үндэсболсон гэж мэргэжлийн шинжээчид дүгнэдэг.

1940 онд их сургуулиа төгсөхдөө тэрээр фермерчин болохгүй гэж хатуу шийдсэн байв. Эхлээд тэрээр Ж.С.Пеннеиний сүлжээний дэлгүүрт ажилд орсон боловч цалин бусажил нь түүнд таалагдсангүй. Дараа нь худалдааны “Клареморе” фирмд ажилд орсон боловч харин өөрөө гологдсон аж. Гэхдээ энд ажилд орсноор тэрээр Хелен Робсонтой танилцсан бөгөөд 1943 оныарванхоёрдугаарсард тэд гэрлэсэн байна. Сонирхолтой нь эхнэр Хелений эцэг нь маш алдартай худалдаачин байсан бөгөөд хадмынх нь амжилт, эдийн засаг, хуулийн мэдлэг нь Уолтоны бахархалыг төрүүлдэг байсан төдийгүй тэрээр хэзээ нэгэн цагт түүн шиг амжилтанд хүрэх болно хэмээн шийдсэн гэдэг.

Сэм, Хелен хоёр хуримлаад удаагүй байтал дэлхийн П дайн эхлэж Сэм цэрэгт татагдсан байна. Гэтэл эмчийн үзлэгээр зүрхний гажигтай болох нь тогтоогдож Уолтон цэргийн үйлдвэрийн аж ахуйг хариуцан ажиллахаар томилогдсон байна. Цэргийн үйлдвэрийн аж ахуй гэдэг нь мөнгө л авдаггүй болохоос дэлгүүр л гэсэн үг. Энд ажилласнаар Сэм өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдсэн бөгөөд дайн дууссаны дараа тэрээр хувийн дэлгүүр нээхээр хатуу шийдсэн байна. Түүнийг бизнесээ эхлэхэд нь хадам аав нь туслаж 20 мянган доллар зээлдүүлсэн бөгөөд 1945 оны 9 сарын 1-нд Арканзас мужийн 4 мянган оршин суугчтайНьюпорт хотод анхныхаа дэлгүүрийг нээжээ.

Дэлгүүрийг өөрийн биеэр удирдах гэдэг амаргүй хэрэг байлаа.Бэн Франклин нэрийн дор бараагаа худалдаж дэлгүүрээ түрээсээр ажиллуулж байсан ньСэмийг дампуурахаас аварснаас гадна түүнд маш их тус болсон гэдэг. Учир нь энэ сүлжээний дор явагддаг сургалтууд нь түүний хойшдын ажилд үнэлж баршгүй тус болсон гэдэг. Сэмийн ажилтнаар ажиллаж байсандэлгүүр ньүнэндээ салбар буюусүлжээний хэлбэрийн төдий зүйл байсныг Уолтон жинхэнэ сүлжээ дэлгүүр болгосонд л түүний гавъяа оршдог.Төвөөс бараагаа татдаг нь ч түүний ажилд тус дэм болж байв. Гэвч тэрээр удалгүй Теннесс хотод Бэн Франклинаас бараг хоёр дахин хямд бөөний бараа нийлүүлдэг багахан пүүс байдгийг мэдсэн байна. Сэм дэлгүүрээ хаасны дараа өөрийн ачааны машинаар Теннесс хотруу явж үүрээр буцаж ирдэг болжээ. Үүнийхээ ачаарБэн Франклин нэрийн дор долоон жилийн турш багагүй амжилттай ажилласан байна. Энэ хугацаанд дэлгүүр нь хотынхоо хамгийн сайн дэлгүүрт тооцогдох болсон бөгөөд Хелен түүнд хоёр хүү нэг охин төрүүлж өгчээ. Гэтэл нэг л өдөр бүх юм орвонгоороо эргэх нь тэр. Дэлгүүр байрлаж байсан байрны эзэн өөрөө дэлгүүр нээхээр шийдэж Сэм бараагаа ч хадгалах газаргүйхоцрох нь тэр.

Уолтоныхон Ньюпорт хотыг орхин бас нэгэн жижиг хот болох Бентонвилльдоднүүж ирлээ. Энэ удаа анх удаа тэрээр өөрийн дэлгүүрт таарахбайрыг худалдаж авсан байна. 1952 оны 11 сарын 30-нд анхны хаа дэлгүүрийг нээж хамгийнхямд бараатай гэдгээ илэрхийлж “Тав-Арван задгай мөнгө” гэж нэрлэлээ. Оршин суугчид нэг их удалгүй энэ дэлгүүррүү хошуурах болов.Жилийн дараа Сэм хажуугийн хотод хоёр дахь дэлгүүрээ нээлээ. Дараа нь гуравдахь, дөрөвдөх гэхчилэн Сэмийн дэлгүүрийн сүлжээ бий боллоо. Дэлгүүрүүдээ өөрөө байнга хянаж байхын тулд 1957 онд Уолтон жижиг онгоц худалдаж авсан гэдэг.

Хачирхалтай гэмээр явдал нь хэдийгээр өдөр ирэх тутам баяжиж байсан боловч тэрээр хэтэрхий гэмээр арвич хямгач ажиллаж байлаа. Тэрээр хүүхдүүддээ хүртэл мөнгөө хэмнэж дэлгүүрийн ажил хэрэгт мөнгөө оруулахыг шаарддаг байсан бөгөөд өөрөө үргэлж хямд хувцас өмсөж хуучирсан машин худалдан авч унадаг байжээ.

Тэр үед америкийн хотын төвүүдэд үнэтэй том дэлгүүрүүд ажиллаж харин хотын захаар ард олны дунд “Ээж, аавын дэлгүүр” гэж нэрлэгдсэн жижиг хямд дэлгүүрүүд ажиллаж байв. Учир нь энэ дэлгүүрүүдэд ээжүүд худалдагч харин аавууд захирлаар нь ажилладаг байжээ. Сэм энэ хоёр янзын дэлгүүрийн ашигтай талыг нийлүүлэн ямар янзын дэлгүүр болгох вэ гэж толгойгоо гашилгаж байлаа.

Эцэст нь хотын захад хотын төвийнх шиг цэвэр цэмцгэр том дэлгүүр нээхээр шийджээ. Тэрээр хотын захад байрны түрээс хямд, хамгийн гол ньхямдүнэ олон худалдан авагчийг татаснаарих бараа зарагдан эцэст нь барааны үнэ ч бас хямдарна гэж тооцоолсон байв. Хотын захад ч гэсэн чанартай хямд бараа авах гэж баячуудын эхнэр машинаар ирэх нь дамжиггүй гэж тооцоолсон нь дамжиггүй.Гэхдээ энэ нь тэр үедээ хэтэрхий эрсдэлтэй алхам байсан бөгөөд амжилт олно гэдэгтээ Сэм хүртэл өөрөө эргэлзэж байсан гэдэг. Ийнхүү 1962 онд Арканзас мужийн Роджерс хотын захад анхныхаа супермаркетыг нээлээ. Сэм Уолтон энэ удуу ч алдсангүй. Хоёр жилийн дарааХаррисон хотод дараа нь Литлл-Роке болон Маррилтон хотод түүний супермаркет нээгдлээ. Эдгээр хотууд нь бүгд Арканзас мужын хотууд байсан бөгөөд дэлгүүр болгон нь 1-4 мянган ам м талбайтай байжээ.

Хамгийн хэцүү зүйл нь эдгээр том дэлгүүрүүдэд ард олны хэлж заншсанаар Ээж, аавын дэлгүүрийн найрсаг, эелдэг уур амьсгалыг бий болгох явдал байсан гэдэг. Сэм ажилчиддаа “Худалдан авагч бол бидний хамгийн том дарга тэд өөр дэлгүүрээс бараа авснаар манай дэлгүүрийн захирлыг хүртэл ажилгүй болгож чадна. Иймээс та нар байнга 10 футын зарчмыг хэрэгжүүлж байх ёстой. ”гэж сургаж байв. Энэ нь ч үр дүнгээ өгч хожим нь дэлхий даяар тархан түгсэнбилээ. Манайд дэлгэрээд байгаа “Хэрэглэгч бол хаан” гэдэг зарчим нь үнэн хэрэгтээ Сэмийн гаргасан ”Арван футын зарчим” юм. Энэ нь худалдан авагч 10 фут буюу гурван м ойртмогц л дэлгүүрийн аль ч ажилтан түүнд хандан юугаар тус болохыг асууж дэлгүүрээс гартал нь өөриймсөг хандан баярлуулж байхүйлдэл.

Сэмийн амжилтын бас нэг нууц нь үргэлж шинэ технологийг ажилдаа нэвтрүүлдэг явдал байжээ. Түүний дэлгүүрийн сүлжээ комьпютерийн болон барааны үнийн наалт ашигласан анхны хэрэглэгчдийн нэгбайсан бол бүх дэлгүүрээ цаг алдалгүй мэдээллээр хангаж байхын тулд 1980 онд өөрийн хиймэл дагуулыг хөөргөжээ.

Тэрээр “Ашгаа ажилтангуудтайгаа харамгүй хуваа. Яагаад гэвэл тэд чинь миний хамтран зүтгэгчид.”гэж айлддаг боловч аль ч дэлгүүрийн менежеррүү утасдаж” тэр худалдагчийн цалин арай өндөр байна.” гэж хэлэхээс буцдаггүй байсан бөгөөд шүүхэд тэдний ажилчдын гаргасангомдол байнга очдог аж. Тэд “эмэгтэйчүүдэд бага цалин олгож байна, томилолтоор явахад хямд буудлын өрөөнд 2-3-аар нь оруулдаг тэр ч байтугай хурлын дараа дуусаагүй балнуудыг буцааж хураалгахыг шаарддаг” хэмээн гомдол мэдүүлдэг байсан аж. Сэм хариуд нь“Би үнэхээр харамч хүн. Гэхдээ манай компаны орлого 40 тэрбум долларт хүрч тийрэлтэт онгоц авсандаа бахархадаг. Манай гэр бүл аялалаар явахдаа хоёр, хоёроороо өрөө хөлслөдөг. Бид бас хямд ресторанд хооллодог. Саяхан би буудалд ганц хүний өрөө авсан. Хөгширч байгаа юм байлгүй дээ.” гэж хэлсэн байдаг. Гэвч Сэм компанийхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд хүний санаанд оромгүй арга хүртэл хэрэглэдэг байсан аж. 1984 онд тэрээр хэрэв компаний төлөвлөсөн орлого даван биелвэл америкийн төв гудамж буюу магадгүй дэлхийн бизнесийн төв гудамж болохУолл-стритэд Хавайн арлын хулу бүжиг бүжиглэнэ гэж ам гарсан бөгөөд нүцгэн биен дээрээ дал модны навчаар хийсэн банзал өмсөж олны нүдэн дээр хулу бүжиглэсэн билээ.

Сэм Уолтон Арканзас мужын өөрийн хайрт хот Бентонвилльд 1992 оны 4 сарын 5-нд тэнгэрт хальсан билээ. Сүүлийн 10 жилд тэрээр хорт хавдраар шаналж байсан болвч өглөө болгон 3 цагт босч онгоц хөлөглөн дэлгүүрүүдээ эргэдэг байжээ. Тэрээр насны эрхээр 1988 оноос ”Wal-Mart”-ынхэрэгт оролцохоо больсон боловч насан эцэслэтлээ захирлын зөвлөлийн даргын албыг хашиж байжээ.

Сэм гэр бүлдээ 80 сая долларын өв хөрөнгө үлдээсэн бөгөөд үүнээс ч дутахгүй ач холбогдолтой амжилтанд хүрэх 10 зарчим үлдээсэн юм.

1.Зорьсон зүйлдээ бүхнээ зориул.

2. Ажилтнууддаа орлогоо харамгүй хуваа.

4. Ажилтнуудаа үргэлж сургалтанд хамруулж бай.

5. Ажилчдынхаа хийж байгаа зүйлийг үргэлж үнэлж бай.

6. Амжилтаа тэмдэглэж бай.

7. Ажилтан бүрээ сонсож бай.

8. Үйлчлүүлэгчээ үнэн голоосоо баяртай угтаж сур.

9. Зардлаа байнга хяна.

10.Тогтсон хэв маягт бүү баригд.

Дашрамд дурдахад Сэм Уолтон “Дүрэм журам тонилог!”гэж хэлэх дуртай байсан гэдэг.

Форбес сэтгүүлийн зэрэглэлээр “Wal-Mart” нь дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ бөгөөд АНУ-ын бүх дэлгүүрийн 70%-ийг эзэлдэг аж. Энэ компанид 1,3 сая хүн ажилладаг. АНУ-д З600 бусад улсад 1500 гаруй энэ сүлжээний дэлгүүр ажилладаг. Жилийн хөрөнгийн эргэлт нь 284 тэр бум доллар ажээ.

Г.АМАРСАНАА