Categories
мэдээ нийгэм

Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгуудад хээрийн түймэр гарчээ

ГАЛ ТҮЙМЭР зурган илэрцүүд

Дорнод, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн байна. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн арван иргэн унтраахаар ажиллажээ.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн дуудлагыг гуравдугаар сарын 26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 04:50 цагт түймрийн голомт руу явжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд зэгс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, орон нутгийн найман иргэн унтраахаар ажиллаж гуравдугаар сарын 26-ны өдрийн 06:24 цагт цурманд оруулсан гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

С.Батбаатар “Ерөнхийлөгчийг улс төрийн намуудыг татан буулгах хуулийг санаачлахыг шаардаж байна”

Иргэний Зориг Ногоон Намаас өнөөдөр улс төрийн мэдэгдэл хийлээ.

Иргэний Зориг Ногоон Намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар ярихдаа “Монголын нийт газар нутгийн 30 гаруй хувь лиценз хэлбэрээр олгогдож, наймаалагдаад байна. Үүнд өнгөрсөн 28 жилийн хугацаанд төр барьж байсан МАН, АН буруутай. Хуулиар энэ хоёр нам татан буугдах үндэслэлтэй болоод байна. Тиймээс МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана. Бусад намууд ч хариуцлага хүлээх ёстой. Намууд ашиг сонирхол, эрх мэдэл дээр нэгдэж байгаа нь татан буулгах гол үндэслэл болж байгаа. Бидний зүгээс Ерөнхийлөгчийг улс төрийн намуудыг татан буулгах хуулийг санаачлахыг шаардаж байна. Энэ хууль батлагдаад гараад ирвэл манай нам хамгийн түрүүнд татан буугдахаа зарлана” гэв.

Иргэний Зориг Ногоон Намаас гаргасан мэдэгдэл:

МОНГОЛ УЛСАА УЛС ТӨРИЙН НАМУУДЫН БООЛЧЛОЛООС ЧӨЛӨӨЛЬЕ

“Монгол Улс нь ёс суртахуун, улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралд орсон гэж үзэн үүний гол бурууг улс төрийн намууд хүлээх ёстой гарааны тэгш бус нөхцөлөөс эхэлсэн улс төрийн намууд төлөвшиж чадагүй байгаагаас эрх баригч цөөнхийн хармааны хүчин болж хувирсан тэр дундаа Монгол Улсыг 28 жилийн турш дангаар болон хамтран удирдсан МАН, АН-д энэ хариуцлага илүү ногдоно гэж үзлээ.

МАН, АН-ын засаглалын жилүүдэд монгол хүний үнэ цэнэ алдагдан, хээл хахууль авилга дээд зэргээр цэцэглэн, улсын гадаад өр хяналтаас гарч, баялгийн эзэн болсон ард түмэн өмчөө захиран зарцуулах эрхээ алдсан төдийгүй, улс төрийн сонгууль улам луйврын шинжтэй болж, ард түмний төр энэ намуудын удирдлагын хялбар хөлжих хэрэгсэл болон хувирсан байна. Эдүгээ манай улсын газар нутгийн 30 гаруй хувь нь хайгуул, ашиглалтын лиценз нэрээр хувь хүмүүс, аж ахуйн нэгж, гэмт бүлэглэлийн гарт орж гадны этгээдүүдэд арилжигдан Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгаль экологийн тэнцвэртэй байдалд ноцтой аюул занал учруулаад зогсохгүй, үндэсний эв нэгдлийг сарниулан бусниулж байна.

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд бус МАН, АН-ын удирдлагад, баялгийн ашиг шим МАН, АН-ын олигарх бүтцэд шилжсэн учраас МОНГОЛ ТҮМЭН ядуурал гуйланчлалын зам руу орсон байна. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2-т заасны дагуу “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задпан бутаргах…” хэв шинжийг агуулсан МАН, АН-ыг юуны түрүүнд татан буулгах талаар ард түмний дунд санал асуулга явуулж, Монгол орноо улс төрийн боолчлолоос ангижруулах тэмцэл эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

ИЗНН дараах уриалга, шаардлагыг гаргаж байна. Үүнд,

Ард иргэд иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн намуудад бүх намуудыг татан буулгаж улс төрийн дахин хувиарлалт хийхийг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс төрийн бүх намуудыг татан буулгаж Монгол улсын ард иргэдийг улс төрийн намын боолчлолоос чөлөөлөх хуулийг санаачилан их хуралд өргөн барихыг шаардаж байна.Монгол Улсын их хурал улс төрийн бүх намуудыг татан буулгах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг шаардаж байна”гэжээ.

Дашрамд сонирхуулахад ирэх сарын 2-5-ны хооронд Сүхбаатарын талбайд санал асуулга явагдаж, 5-ны өдрөө улс төрийн жагсаал хийх тул иргэд, төр олон нийтийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өрөнд баригдсан ТОСК ТӨҮГ 2017 онд ашигтай ажилласан гэв үү…

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй уулзаж ярилцлаа.


-ТОСК-ийг их хэмжээний өртэй гэх мэдээлэл бий, энэ үнэн үү?

Тийм ээ, их хэмжээний өрийн асуудал бий.

-Ямар учраас, хэзээ хуримтлагдсан өр юм бэ?

ТОСК-оос Хан-Уул дүүрэгт орон сууцны Буянт-Ухаа 1, 2 хорооллыг барихад зориулж Монгол Улсын Хөгжлийн Банкнаас 196 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Эдгээр зээлийн хувьд эргэн төлөлт нь хэвийн явж байгаа, зарим нь хугацаа хэтэрсэн зээл ч байгаа. Өмнөх удирдлагуудын үед зээл болон зээлийнхүүгээхугацаандаа тө- лөөгүйн улмаас хуримтлагдаж их хэмжээнии өр үүссэн.

Энэ зээл, өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Би 2016 оны 10 сард дансандаа 50 сая төгрөгтэй, цалингаа тавих мөнгөгүй байгууллагыг хүлээж авсан. 2013-2014 оны хооронд үндсэндээ зээлийн эргэн төлөлт хийгээгүй.

2015-2016 онд л 26,5 тэрбум төгрөгийн зээл, хүүг эргэн төлсөн, бусад нь өр болж үлдсэнээс байдал хүндэрсэн байсан. Бид Мон- гол Улсын Хөгжлийн банктай олон удаагийн яриа хэлэлцээр хийж, зарим гэрээнд өөрчлөлт оруулан, зээлийг төлөх ажлыг зохион байгуулж ажилласнаар чамлахааргүй үр дүнд хүрсэн. Зөвхөн 2017 онд л гэхэд ТОСК 30,7 тэр- бум төгрөгийн орлого төвлөрүүлж, 95.5 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн. Үүний зэрэгцээ үйл ажиллагааны зардлаа бууруулж, тодорхой хэмнэлт гаргасан. Үндсэндээ данс нь улайсан байсан байгууллагыг ашигтай ажиллуулж чадлаа. Мөн зарим хөрөнгө оруулалт нэрийн доор бусдад хууль бусаар олгосон санхүүжилтын асуудлыг хууль, шүүхийн байгууллагуудаар шийдвэрлүүлээд явж байна. Одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу бусдаас авах 5,5 тэрбум төгрөгийн авлага бий.

-Тулгамдаж буй асуудал?

Тулгамдсан асуудал бол өрөө барагдуулж дуусгах, авлагын асуудлыг шийдвэрлэх ажил. Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолоор Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн орон сууцны төлбөр 82,3 тэрбум төгрөг, Засгийн газрын 48, 60 дугаар тогтоолын хүрээнд худалдан авсан Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн зардал 25,2 тэрбум төгрөг, нийт 107,5 тэрбум төгрөгийн авлага, Засгийн газрын 118 дугаар тогтоолын хүрээнд Юнайтед прожект групп ХХК нь ТОСК ТӨҮГ-ийн нэрийг ашиглаж Хөгжпийн банкнаас авсан 50,0 сая ам.долларын зээл зэрэг авлагуудыг БХБЯ, СЯ, Хөгжпийн банктай хамтран шийдвэрлэхээр чармайн ажиллаж байна. Эдгээр авлагын асуудлуудыг шийдвэрлэснээр “ТОСК” ТӨААТҮГ нь санхүүгийн хүндрэлээс гарч, цаашид алдагдалгүй ажил- лах бүрэн боломжтой болно.

-Энэ ажлыг авснаас хойш нэмж зээл авсан уу?

Өрийн асуудлаас болж зээл авах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна. Ажил авсанаас хойш ТОСК ямар нэг зээл аваагүй байна.

-Орон сууцжуулах ажил олон нийтийн дунд нэлээн хүлээлттэй байна. Энэ талаар?

Тийм ээ, зах зээлд хамгийн хямд үнэтэй чанартай орон сууц нийлүүлэх ажил иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Манай байгууллага орон сууцжуулах ажлаа үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ. Буянт Ухаа-2 хорооллын ажил нь үргэл- жилж байгаа 972 орон сууцнаас эхлээд энэ хорооллын хоёрдугаар ээлжийн төслийн ажлыг эхлүүлэх, Хан-Уул дүүргийн 4-р хороонд Эко Яармаг-1 төслийн хүрээнд 6800 орчим орон сууц бүхий хороолол барих бэлтгэл ажлыг хангаад байна. Ажил үргэлжилж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн засаг дарга мэдээлэл хийлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж буй. Энэ удаагийн мэдээллийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Болормаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон энэ онд хийх ажлынхаа талаар товч танилцууллаа.

Сүхбаатар дүүрэг нь 140 мянган хүн амтай, 20 хороотой, 20.8 мянган га газар нутагтай. Тус дүүрэг “Иргэдийн оролцоотой Сүхбаатар дүүрэг”, “Боловсролд ээлтэй Сүхбаатар дүүрэг”, “Амьдрахад таатай Сүхбаатар дүүрэг”, “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг”, “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” гэсэн таван зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. “Иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт оффис”-ийг ажиллуулж байна. Дүүргийн холбогдох албан тушаалтнууд хороодод ажиллаж, иргэдийг санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ газар дээр нь шийдвэрлэж болох асуудалд хариу өгч ажилладаг. Иргэдээс хог цэвэрлэгээ, камержуулалт, гэрэлтүүлэг зэрэг асуудлаар санал хүсэлт их тавьдаг. Иргэдийн зарим санал хүсэлтийг төсөвт суулган энэ жилийн эхнээс ажил хэрэг болгоод явж байгаа” хэмээн Д.Болормаа дарга тодотгож байв.

Өнгөрсөн онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 149-р цэцэрлэгт урлаг заал бүхий 2 бүлэгтэй өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 13 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 бүлэг бүхий 248-р цэцэрлэг шинээр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 135, 166-р цэцэрлэгт тус бүр 2, 24 дүгээр цэцэрлэгт нэг бүлэг нэмж ажиллуулах төсөв санхүүгийн асуудлыг дүүргээс шийдвэрлэсэн. Эдгээр нэмэлт бүлгүүдэд нийт 150 гаруй хүүхэд шинээр элссэн байна. Энэ онд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэхээр улс, нийслэлийн төсөвт тусгагдсан. 54 дүгээр цэцэрлэгийн ашиглалтын шаардлага хангахгүй өргөтгөлийг барилгыг буулгаж, шинээр 150 хүүхдийн ортой өргөтгөл баригдана. 10 дугаар хороонд байрлах 24 дүгээр цэцэрлэгийг буулгаж, шинээр 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдана. Дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байгаа 71 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөл барихаар төсөв нь тусгагдсан байгаа.

Сүхбаатар дүүрэг “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ 24 цагийн турш камерын хяналттай болжээ. Дүүргийн хэмжээнд хог хаягдал ихээр төвлөрдөг 25 байршлыг сонгож, камерын хяналт бүхий нэгдсэн удирдлагын төвийг байгуулсан байна. Үүний үр дүнд тээвэрлэгч байгууллага нь батлагдсан хуваарийн дагуу тээвэрлэлт хийдэггүй, хог тээвэрлэлтийн рейс хангалтгүй, төвлөрсөн хогийн цэгт хогоо хаядаггүй гэх мэт зөрчлийг илрүүлжээ. Мөн ачааны машинаар хог асгасан 2 зөрчил, гэмт хэргийн шинжтэй автомашины бүтээлэг, айлын цонхоор орж хулгай хийсэн 6 үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15-20 хорооны 39 байршилд 1180 ширхэг гэрэлтүүлгийг шинээр тавьсан. Энэ жил үлдсэн хэсэгт гэрэлтүүлэг хийгдэнэ. Ингэснээр Сүхбаатар дүүрэг бүрэн гэрэлтүүлэгтэй болно гэдгийг дүүргийн Засаг дарга хэлж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийж 724 бог малын толгойг устгалд оруулжээ

НМХГ-ын даргын баталсан 02-01/67 тоот мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу БГД 10-р хороонд байрлах “Хүнс таван толгой” ХХК-ний махны үйлдвэрлэлд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд /ахуйн зориулалттай амбаарт/ гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний хонь, ямаа, үхрийн толгой нөөцөлж, хуйхалж байсныг илрүүлжээ.

Тиймээс чанарын шаардлага хангахгүй болсон 724 ширхэг бог малын толгойг Улаан чулуутын хогт цэгт устгалд оруулж, үйлдвэрийн хашаанд “Комлуу” ХХК-иар халдваргүйтгэл хийлгүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 11.2-т заасны торгуулийн арга хэмжээ ногдуулж, цаашид авах арга хэмжээний талаар албан даалгавар хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярхүү: Гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж яригдаж байгаа

-АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА-

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямааг яллагдагчаар татахаар саналаа прокурорт хүргүүлсэн.

АТГ-ын холбогдох албан тушаалтан “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгон, Стандарт банкнаас зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас гэрчээр байцаалт авсан.

Гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг зүйл яригдаж байгаа учраас харьцуулах шинжилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэж үзэн, шинжилгээг хийж байгаа. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан, албан тушаалтнуудыг дахин дуудаж тайлбар авна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд шар усны үерийн 39 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаргал “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 25040 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 1580 нэгжээр өссөн байна. Хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 167 нэгжээр өсч, бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 89 нэгжээр буурсан. Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2400 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс орон сууцны 1 дүгээр давхарт ресторан 356, кафе 143, баар 58, нийтийн орон сууцны ойр орчимд 311 баар, цэнгээний газар, ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо 100 метрт 114 баар, цэцэрлэгийн ойр орчимд 63 баар байрлаж байна. Дээрх байршлуудад 1045 баар, караоке, цэнгээний газар байгаа нь нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын 43.5 хувийг эзэлж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 813 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 654 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 566 бүртгэгдэж 13.5 хувиар буурсан байна. Тээврийн Прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу насжилтаар хасагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл-хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж 21 чиглэлийн 183 автобусыг шалгахад 118 автобусанд байвал зохих дагалдах хэрэгсэл байхгүй зөрчил илэрсэн. Байгууллагуудад хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгуулсан ба нийт жолооч, инженерийн 1423 ажилтан, албан хаагч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой сургалт, сурталчилгаа явуулсан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 109 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 90, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 22 иргэний амь биеийг авран хамгаалсан. Сүхбаатар дүүрэгт 18, Сонгинохайрхан дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 1, нийт 39 шар усны үерийн дуудлага бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд үерийн хор уршгийг арилган ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүдийн хашааны газрууд хөрсний хувьд намгархаг, цэвдэгтэй, ус зайлуулах суваг байхгүй улмаас 117 айл өрх шар усны үерт автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, мэргэжлийн байгууллагуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, дарга, удирдлагад тодорхой үүрэг өгч, орон нутгийн нөөц хөрөнгөөс зардлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Булаг шанд, үерийн хамгаалалтын далан суваг, хурын ус зайлуулах зам талбайн хийц, бүтээцийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлагдсан хог хаягдлын байдлыг шалгахад, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж, байгууллага байрлаж байна. Гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд нийт 5 удаагийн хяналт шалгалтыг хийж, дүүргүүдийн Засаг дарга нарт ил задгай худалдааг цэгцлэн ажиллах талаар 02-01/496, 02-01/2416 дугаар албан бичиг, 02-01/268 дугаар мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, нийслэлд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ энэ сарын 30-ны дотор оруулж дуусгах хэрэгтэй” гээд “Нийслэлийн хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллах, “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлж ажиллах, Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогмол зохион байгуулах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн мал эмнэлэгийн газрынхан Улаанбаатар хотын постуудад ажиллав

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин зөөвөрлөгдөн ирэх, улмаар цаашид дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавьж мэдээлэл өгөхөөр Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд өнөөдөр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Хоггүй Хан-Уул 2018” аяны нээлт боллоо

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд урин хаврыг угтан “Хоггүй Хан-Уул 2018” аяныг эхлүүллээ.

Хоёр сарын хугацаанд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах юм.

Энэ жилийн тухайд “Хоггүй Хан-Уул” аяныг 14-р хороо, Өлзийт хорооллоос эхлүүлж барилгын материалын хаягдал, малын сэг зэмийн овоолго бүхий үүсмэл хогийг цэвэрлэснээр эхэллээ. 14-р хорооны нутаг дэвсгэрийг үүсмэл хог хаягдлаас салгахад хог ухах, ачих, түрэх зориулалт бүхий нийт 15 автомашин, техник хэрэгслийг ашигласан бөгөөд цаашид малын сэг зэмийг ил задгай хаяж буй малчид болон аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд анхаарч ажиллах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, иргэд оролцлоо.

Аяны үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нийслэлд ирсэн гадна, дотны зочдыг хамгийн эхэнд угтдаг Хан-Уулчууд “Хоггүй Хан-Уул” аяныг 2 дахь жилдээ амжилттай эхлүүллээ. Энэхүү аяныг дүүргийн маань иргэд дэмжиж маш идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 365 аж ахуйн нэгж “Хоггүй Хан-Уул” аянд сайн дураараа оролцож, орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн аяны хүрээнд 29 цэцэрлэг, 18 сургуулийн сурагчдад хогийг ангилан ялгах тухай сургалт хийсэн. “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилтын хүрээнд “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй Хороо” зэрэг аянуудыг зохион байгуулж тодорхой үр дүнгүүд гарч байна. Тиймээс “Хоггүй Хан-Уул” аянд дүүргийнхээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалъя” хэмээн албан ёсоор нээлээ.

2017 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 49 үүсмэл хогийн цэгийг “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд цэвэрлэж, барилгын хаягдал материалыг дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар, зөвшөөрөлгүй хаясан барилгын компаниудад хариуцлага тооцож ажилласан. Энэ жилийн тухайд ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хур хогыг ачиж тээвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллахаар төлөвлөөд байна.

“Хоггүй Хан-Уул 2018” аяны үйл ажиллагааг дэмжиж дүүрэгт байрлах аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийг идэвхитэй оролцоцгооё.

Хан-Уул дүүрэг Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэх болно гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 10 сая төгрөгийн азтан тодорлоо

Зураг

НӨАТ-ын ээлжит урамшуулал, сугалаа өчигдөр буюу энэ сарын 25-нд болж, нийт 16 мянга 63 азтан тодорчээ.

Энэ удаагийн сугалаагаар нэг азтан 10 сая төгрөг хожсон бол 14 иргэн тус бүр таван сая төгрөгийн азтанаар тодорчээ. Мөн нэг сая төгрөгийн азтанаар 144, 200 мянган төгрөгийн азтанаар 1510 иргэн тодорсон бол 50 мянган төгрөгийг 14 мянга 394 иргэн хожжээ.

Сугалаанд иргэдийн өнгөрсөн сарын 01-28-нд хийсэн худалдан авалтын баримтууд хамрагдсан бөгөөд супер шагнал болох 75 сая төгрөгийн эзэн тодроогүй байна. Тиймээс дараагийн буюу ирэх сарын 15-нд болох сугалаагаар супер шагналын сан 100 сая болж өсөх юм.