Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин: Хамгийн олон малтай хүн хаана байгааг хайж явахаа больё

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр (2018.02.01) Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Мөрөнд цугласан Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар тус аймгийн өвөлжилтийн мэдээллэлтэй танилцаад, улсын нөөцийн өвс, тэжээлээс 600 тонн өвс, 500 тонн тэжээл өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдэд хэлсэн үгэндээ “Аливаа хүндрэлийг даван туулахад ЗГ, аймаг, сум, баг, иргэд хоорондоо мэдээллээ үнэн зөв, шуурхай солилцож байж эцсийн шийдвэр бодитой гарна, хэн хаана, ямар ажлаа гүйцэтгэх нь ойлгомжтой болно” гэв.

Мөн “Цаашид Монгол Улс мал аж ахуйгаа яаж хөгжүүлэх вэ? Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг шигээ ус, бэлчээрийнхээ даацад захирагдан малаа өсгөх шаардлагатай болж байгаа нь жилээс жилд улам тодорхой болж байна. Зөвлөлтийн эрдэмтэд Монголын газар нутаг, бэлчээр усны нөөцийг судлаад хонин толгойд шилжүүлснээр 60 сая малд тохиромжтой гэж дүгнэж байсан бол одоо Монголын мал хонин толгойд шилжүүлснээр 104 сая болжээ. Тиймээс бодлогоо өөрчилж, тооноос чанарт шилжих цаг болсон байна. Би уулзсан малчин бүртэй, очсон газар бүртээ үүнийг л ярьж явна.

2001, 2009 оны зуд малын тоо толгойг 10, 10 саяар нь хорогдуулж байсан. Хүн өөрөө мал аж ахуйнхаа бодлогыг боловсруулж чадахгүй бол байгаль, тэр дундаа зуд зохицуулаад өгдөг шүү дээ.

Хамгийн олон малтай хүн хаана байгааг хайж явахаа больё. Харин хэн малынхаа чанарыг сайжруулав, хэн нэг малаас авах үр шимээ өсгөв, хэн бусад малчинд туршлагаараа үлгэр дууриал болов, хэн гэдэг малчин мал ахуй тааруутай айл өрхийн амжиргаанд тус дэм болж малтай болгов гэдгийг хайя.

Хөвсгөл аймгаас ОХУ мах авахаа мэдэгдсэн. Тиймээс малын өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл бүсийн хяналтаа чангатган ажиллахад анхаарах хэрэгтэй.

Бусад долоон аймагт Хөвсгөлийн малчид отроор нүүдэллэж яваа юм байна. Тэдгээр аймгийн удирдлагатай холбоотой ажиллаж, аль болох тусалж дэмжээрэй. Юм юмаар дутагдаж гачигдаж яваа малчдаа эргээрэй, сэтгэл санааны дэмжлэг үзүүлээрэй” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Кэмба Уолкэр 9 удаа аркны араас хийлээ

Related imageАтланта Хавкс
багийн талбайд Шарлот Хорнэтс баг зочлон тоглов. Тус тоглолтод зочин баг болох
зөгийнүүд 123-110-ийн харьцаатай хожилоо. Шарлот хотын хүү Кэмба Уолкэр 38
оноо, 9 удаа аркны араас хийсэн бол төдийн тоглогч Дуайт Ховард 20 оноо, 12
самбараас бөмбөг авалт хийсэн юм. Харин эсрэг багаас Кэнт Бэзмор 25 оноогоор
багаа тэргүүллээ. Ийнхүү Шарлот Хорнэтс 21-29 амжилттай дорнод бүсийн 11-дүгээр
байранд эрэмлэгдэж байна.

Дуайт Ховардын гайхалтай тохолт


Image result for kemba walker vs atlanta hawks 2018Image result for kemba walker vs atlanta hawks 2018

Categories
мэдээ соёл-урлаг

УГЖ Э.Амартүвшин ДБЭТ-таа дуулна

УГЖ Э.АМАРТҮВШИН зурган илэрцүүдМонгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин сүүлийн нэг жил хилийн чанадад гэрээгээр дэлхийн сонгодог дуурь дуулсан билээ. Тэрээр дуурийн өлгий Итали улсын Режио ди Парма хотын театрт 2018 оны нэгдүгээр сарын 12-ноос 21-ний хооронд Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрд дуулсан юм. Ингэснээр 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 2018 оны нэгдүгээр сарын 21 хүртэл Ж.Вердийн алдарт “Риголетто” дуурийг Италийн томоохон хотуудын дуурийн театруудад дөрвөн удаа дуулах гэрээгээ биелүүлсэн байна.

Тиймээс тэрээр эх орондоо ирмэгцээ Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллах гэрээнд тус театрын дарга гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгстэй өчигдөр үзэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө


2018 оны хоёдугаар сарын 1-ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд:

Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг тус нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ орчин үеийн стандарт шаардлага хангасан судалгааны лабораторийг барьж байгуулах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгч, мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан БСШУСЯ түүний дотор ШУТГ, ХААИС-д баярласан талархсанаа илэрхийлэв. Тэрээр “…Олон улсын цөмийн энергийн агентлаг, Япон улсын JICA байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон байгууллагуудын удаан жилийн тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд лабораториудын техник технологи, хүний нөөцийн чадавхи сайжирч ирсэн нь манай хүрээлэнгийн хөгжилд их хувь нэмэр оруулж байдаг…” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл болон ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нар үг хэлж, Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамт олны цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Тус лабораторийн байгууламжийн нэгдүгээр давхарт Халдваргүй өвчин судлалын 4 лаборатори, 2 дугаар давхарт Хачиг, шавж, эгэл биетнийг судлах лаборатори, Гельминт судлалын лаборатори, Эмгэг судлалын лаборатори, Молекул, генетикийн судлалын лаборатори, 3 дугаар давхарт Вирус судлалын лаборатори, Халдварт өвчин судлалын лаборатори, Дархлаа судлалын лаборатори, Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лаборатори тус тус үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлүүд нь эх орондоо төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тухайлбал, тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд Мал эмнэлэг-биологийн шинжлэх ухаанд 4 шинэ нээлт хийсэн, Монгол Улсын төрийн соёрхолыг 6 бүтээлээр хүртсэн, олон улсын хэмжээнд 3, үндэсний хэмжээнд 120 гаруй патент эзэмшиж байгаагаас гадна Олон улсын IF-тай мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, тэдгээрээс гадаадын судлаачид 2000 гаруй эшлэл авсан байдаг.

Шинэ лабораторио хүлээн авч буй Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамт олондоо ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдав.

Төсвийн байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Д.Оюунхорол, М.Билэгт, Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг хямарч, дефолт зарлахдаа тулсан үед ОУВС-ийн хөтөлбөрт багтахын тулд долоон төрлийн татварыг нэмэхээс өөр арга байгаагүй. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлт гарах үед цаг, хугацаа алдалгүй Засгийн газраас Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төсөл оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, татварын бааз суурийг өргөжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл таван шатаар буурсан байсан. Харин Засгийн газар зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байна. Сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гардаг байсан бол өнгөрсөн жил анх удаа төсвийн орлого нэмэгдсэн. Мөн өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 76 хувийг эзэлж байсан өрийн хэмжээг 74 хувь болгон буулгалаа. Засгийн газар өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн өндөр хүүтэй зээл аваагүй бөгөөд цаашид ч авахгүй байхаар ажиллаж байна. Арилжааны банкуудаас авсан гурван их наяд төгрөгийн өрийг төлнө хариулж байлаа. Түүнчлэн Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтраад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна хэмээн нэмж тайлбарлав.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд уг хуулийн төслийн үзэл баримтлал болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний стастистикийн хорооноос гаргасан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-гоор монгол эрэгтэй хүний 60 наснаас хойш амьдрах хугацаа 17.06 жил, эмэгтэй хүний 55 наснаас хойш амьдрах хугацаа 25.38 жил байгаа бол энэ үзүүлэлт 2040 онд эрэгтэй 20.94 жил, эмэгтэй 55 наснаас хойш 28.71 жил болж жилд дунджаар 1.6-2 сараар нэмэгдэхээр гарчээ.

Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа.

Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасан гэж дурдлаа.

Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав.

Уг хуралдаанаар гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн, О.Содбилэг нарын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг тооцохдоо дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасны бодит шалтгаан, үндэслэл, Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах эсэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны үндэслэлийг илүүтэй тодруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нийгмийн даатгал төлсөн иргэдийн олонх 20-30 жил буюу олон жил тасралтгүй хөдөлмөрлөж, шимтгэлээ төлснөөр 30-40 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан байдаг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хуулийн цоорхойг ашиглаж, 10 сая төгрөгийн шимтгэл төлөөд дараалсан 5 жилд төлсөн өндөр шимтгэлийнхээ дүнгээр тэтгэврээ өндөр тогтоолгосон байна. Нийгмийн даатгалын тогтолцоог шударга болгохын төлөө ийм өөрчлөлтийг оруулсан гэж хариулав.

Мөн Нийгмийн даатгалын сангийн татаас 2015 оноос хойш жил ирэх тусам нэмэгдэж байна. 2015 онд 292 тэрбум, 2016 онд 494 тэрбум, 2017 онд 570 тэрбум, 2018 онд 610 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхөөр татаас өгч байна. Ойрын хоёр жилд энэ татаас нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамажиллаж байна. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны гол үндэслэл нь монгол хүний дундаж наслалтаас өндөр байсан. Иргэдийн зүгээс энэ асуудалд багагүй гомдол ирүүлсэн. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг сонголттой болгож оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүрнэ гэсэн судлагаа бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын таван сангийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлыг зөв гэж үздэггүй. Харин нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан ч эерэг үр дүн гараагүй гэж хариулж байсан.

Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 783 дуудлага ирснээс 30.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 29-ны байдлаар, 2084 орон дээр 1881 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 90 буюу 53.3 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар тусгайлан тоноглосон гурван автобустай боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаны Хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобусыг үйл ажиллагаандаа ашиглахаар боллоо.

Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй. БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай эдгээр автобусыг тусгайлан тоноглож албаны хэрэгцээнд ашигласнаар алба хаагчдын тав тухыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь тээвэрлэж явах, үүрэг гүйцэтгэх газарт түргэн шуурхай хүрэх зэрэг давуу тал, ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн А.Ундраа нар өнөөдөр (2018.02.01)Швейцарийн Хамтын ажиллагааны газрын захирал Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2002 оноос хойш Швейцарийн Хамтын ажиллагааны газар УИХ-тай тасралтгүй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, энэхүү уулзалтаараа гурван сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Нэгдүгээрт, манайд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70 хувь нь их, дээд сургууль, 20 хувь нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаг. МСҮТ-ийн төгсөгчдийн 70 хувь нь ажлын байртай болж байхад их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 30 хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн судалгаа гарсан байна. Иймд Байнгын хорооны хариуцдаг нийгмийн асуудлын хүрээнд мэргэжлийн боловсролыг сурталчлах, олон нийтэд таниулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байна гэв.

Хоёрдугаарт, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад зориулагдсан олон улсын дэвшилт техник технологиудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Харин гуравдугаарт, УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах, олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдаж буйтай тэмцэх болон худал мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Хатагтай Габриела Спирли, УИХ-ын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, байгууллагынхаа ирэх дөрвөн жилийн стратегийн төлөвлөлөөг танилцуулав. Тэрбээр хөдөө аж ахуй, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа төслийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөд, Завхан, Ховд аймгуудад хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах төслөө Улаанбаатар хотод хэрэгжүүлж хийхээр болсныг мэдэгдэв. Энэхүү төсөл нь ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, сургууль, цэцэрлэгийн байшингийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэх юм байна. Швейцарийн хамтын ажиллагааны газар агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг судалж байгаа хэмээн мэдээллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

ЗурагУИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хүн амын орлогын албан татварын шатлалыг бууруулах, тэтгэвэрийн насыг бууруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүд саналаа хэлж дууссаны дараа уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-д зургаан албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй ирүүлжээ

АТГ зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр сард 18001969 дугаарын утсаар 219 өргөдөл, гомдол хүлээн авчээ. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 54 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс зөрчил гаргасан зургаан албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1117 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шийдвэрлэсэн байна. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зургаан албан тушаалтан зөрчилтэй ирүүлжээ. Үүнд:

-Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн

-Зам тээврийн хөгжлийн яамны хоёр газрын дарга

-Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга

-Нийслэлийн засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд байжээ. Эдгээр албан тушаалтнууд хуульд заасны дагуу ажлаас халах, цалин хасах гэх мэт хариуцлага ногдуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаад байгаа аж.

Хуульд заасан харьяаллын 254 холбогдогчтой 219 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. АТГ-ын мөрдөн шалгах ажлын ачаалал 3,7-8,3 дахин нэмэгджээ. 2018 он гарсаар 14 хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүнд: Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэрэг, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин нарт холбогдох хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэргүүд юм байна.