Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тоо 11 хувиар буурчээ

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Орхон аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал болж, тус аймагт 2017 онд тохиолдсон аюул, ослын тухай танилцуулга, өвөлжилтийн нөхцөл байдал, мал, хөдөө аж ахуйн салбарын тухай мэдээллийг танилцууллаа.

Хурлын эхэнд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар аймгийн Онцгой комиссоос гамшигтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.

Тус аймгийн хувьд хаврын уруйн усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын суваг шуудуу байгуулах, сэргээн засварлах, хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, шар ус, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах, сэргээн босгох, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, өвс тэжээлийн хүрэлцээ, хуваарилалтыг хийх зэрэг ажилд орон нутгийн төсвөөс 11,1 сая төгрөгийн хөрөнгө зарцуулан ажиллажээ.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 305 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 38000 иргэн хамрагдаж, мэргэжлийн алба, ангиудын гамшигтай тэмцэх хамтын ажиллагааг хангах, Онцгой комиссын гишүүдийн удирдлагын арга зүйг дээшлүүлэх зорилгоор команд штабын сургуулийг зохион явуулж, иргэдэд гамшиг, аюулын тухай ойлголт өгч, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласны үр дүнд 2017 онд аймгийн хэмжээнд гамшиг ослын тоо 11 хувиар буурсан байна гэж хурандаа Г.Ганбаатар танилцуулсан.

Тус аймгийн хувьд үер усны аюул хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Өнгөрсөн онд гэхэд хоёр удаагийн үерийн аюулын улмаас нийт 259 объект болон иргэдийн 72 гэр, 182 хашаа өртөж, нэг иргэний амь нас хохирч байсан. Мөн орон нутгийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, улсын чанартай 6 аймгийн 125 сумыг эрчим хүчээр хангах 13 баганан тулгуур, зам талбай тус тус эвдэрч 1340 толгой мал хорогдож байсан юм.

Үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, сэргээн босгох, үерээс урьдчилан сэргийлэх, далан шуудууг сэргээх, засварлах ажилд 92.2 сая төгрөг зарцуулжээ.

Аймаг, орон нутгийн гамшигтай тэмцэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, чадавхыг сайжруулах, материаллаг орчинг бүрдүүлэх зорилгоор 178 иргэнийг түр ажлын байраар ханган 7 км урт үерийн суваг, шуудууг шинээр хийж, 7.4км шуудууг сэргээн засварлаж, даланг барьж үерийн аюулгүй байдлыг хангахад 532 сая төгрөгийн хөрөнгө гарган ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Намын шинэ гишүүддээ батламж гардууллаа

Монгол ардын намыг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн баярын өдрөөр МАН-д 125 гишүүн шинээр элслээ. Шинэ гишүүдэд намын батлах гардуулах ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “МАН 2016 оны шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гишүүд, дэмжигчид та бүхний оролцоо, хувь нэмэр маш чухал.

Энэ тэмдэглэлт өдөр Их жанжин Д.Сүхбаатарын тулгын чулууг нь тавьсан МУ-ын улс төрийн ууган хүчин МАН-д бүл нэмэн, үзэл бодол, сэтгэл зүрхээрээ нэгдэн элсэж байгаа та бүхэндээ намынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээлээ.

Мөн “Нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж, хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Эдийн засгийн болон эрх зүйн амаргүй нөхцөлд бид засаглалын эрхийг авч, улс орон, нийслэл хотоо өөд татахын төлөө ажиллаж байна. Ганцхан жишээ дурьдахад Улаанбаатар хот гэхэд аж ахуйн нэгж байгууллагуудад концессын гэрээ нэрийн дор 140 гаруй тэрбум төгрөгийн өр үүсгэсэн байсныг 2018 онд бүрэн барагдуулж, өргүй хот боллоо. Энэ мэтчилэн эдийн засаг, нийгэм, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах чиглэлээр дорвитой, даацтай ажлуудыг хийнэ. Улс, нийслэлийн төслвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьектыг барьж хороо бүрт цэцэрлэг байгуулна гэсэн намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Өнгөрсөн онд гэхэд бид цэцэрлэгт хамрагдалтыг 66 хувь байсныг 75 хувьд хүргэсэн. Энэ жил 80 хувь илүү гаргана гэж төлөвлөж байна” гэдгийг хэлсэн үгэндээ онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болно

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн маргааш болно.

Энэ удаагийн үзэсгэлэнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад харьяа агентлаг, байгууллагын үйлдвэрийн газрууд барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологио танилцуулан, иргэдэд худалдаалах юм.

Үзэсгэлэн Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд 10-17 цагийн хооронд болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Categories
мэдээ спорт

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа.

БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр болов. Уг ёслолд БСШУСЯ-ны Ц.Цогзолмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хүндтэй эрхэмүүд болон олимпод оролцох эрх авсан Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцлоо. Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монгол Улсын төрийн далбааг Монголын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулсан нь ёслолын хамгийн оргил мөч байлаа. Б.Бат-Эрдэнэ өмнө нь Монгол Улсын багийг ахалж, зуны олимп, Азийн наадамд оролцож байсан туршлагатай юм. Тэрээр төрийн далбаагаа “Пёнчан-2018” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох цанын тамирчин Б.Ачбадрахад шилжүүллээ. Б.Ачбадрах цанын 15 км-ын зайд олимпод уралдах эрхээ авсан бөгөөд “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртэж байв. Тэрээр “Пёнчан-2018” цагаан олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын тугчаар тодорчээ.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн 10 сум цагаан зудтай байна

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр (2018.02.01) Булган аймагт ажиллалаа. Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын тухай мэдээллийг сонслоо.

Тус аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Хангал, Сэлэнгэ сумдын ихэнх, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Бугат, Орхон, Бүрэгхангай сумдын зарим багийн нутаг цагаан зудтай, Тэшиг сумын Давааны ар, Могод сумын Баянгол , Түлээ, Хөшөөт орчмын нутаг зудархуу байна.
Аймгийн хэмжээнд 2017-2018 оны мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 83.8 хувьтай хангажээ. Хамгийн их цастай газрууд нь Тэшигийн Давааны араар 25 см, Хангалд 25-34 см, Сэлэнгэд 18-21 см, Дашинчилэнд 30-40 см, Баяннуурт 20-35 см, Рашаантад 20-27 см, Бугатад 30-35 см, Гурванбулагийн өмнөд хэсгээр 30 см, Бүрэгхангайн баруун, хойд, зүүн хэсгээр 23-35 см, Хишиг-Өндөрт 10-25 см, Могодын баруун, хойд, зүүн хэсгээр 18-21 см, Орхоны баруун, зүүн болон өмнөд хэсгээр 28-45 см, зузаан цастай байна.
Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -29-44 градус хүйтэрч /24-нд Баяннуурт -44 градус, 25, 26-нд Сэлэнгэ, Орхонд -41 градус/, өдөртөө дунджаар -17-28 градус хүйтэн байснаас шалтгаалан мал ихээр ядарч малын хорогдол ихсэх шалтгаан болсон байна.

2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3.3 сая толгой мал тоологдсон бөгөөд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7220 толгой мал хорогджээ.
Засгийн газрын 2017 оны 186-р тогтоолын хүрээнд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 280 тн өвс, 20 тн тэжээл, сумдын нөөцөд 1261.2 тн өвс, 273.6 тн тэжээл бэлтгэсэн бөгөөд улсын төсвийн тодотголоор нэмж олгосон 327.0 сая төгрөгийн 66,8 хувьд нь 871.1 тн өвс, 33,2 хувьд нь 32.1 тн тэжээл бэлтгэж нөөцөлсөн.

Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн 79 хувь буюу 261 тн өвс, 60.8 хувь буюу 34.4 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад 2018 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Сумд намар бэлтгэж, нөөцөлсөн өвс, тэжээлээ зарцуулж дууссан байна.
Өвөлжилт хүндэрч мал бэлчээрлэх боломжгүй болж малчид малаа нэмэгдэл тэжээлд оруулж, өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70 гаруй хувийг зарцуулсан аж.

Ялангуяа цагаан зудтай байгаа Хангал, Сэлэнгэ, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдын нутгаар цасны зузаан талдаа 20-34 см, гуу жалга орчмоор 60-80 см, өдөртөө -24-29, шөнөдөө -35-42 хэм хүрч эрс хүйтэрч, цас хатуурч хөлөрсний улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж, өвс тэжээлийнхээ 90 гаруй хувийг зарцуулжээ.
Аймгийн хэмжээнд цаашид Рашаант, Гурванбулаг суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвөл хаврыг аль болох хохирол багатай давж туулах, төв суурин газрын өвөлжилтийн хэвийн байдлыг хадгалах, хүн амын эрүүл мэнд нийгмийн хамгааллын асуудалд анхаарах, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий танилцууллаа.

Аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Булган аймагт улсын нөөцөөс 500 тонн өвсийг үнэгүйгээр, 400 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны түүх Монгол Улсын түүх юм. Идэр залуу насандаа нөхөдтөйгөө эр зориг гарган тусгаар тогтнолоо авч үлдэх их үйлийг бүтээж байж. Тэдний энэ баатарлаг үйлсийн тухай “Долоон бурхан харвадаггүй” гэдэг уран сайхны түүхэн кино ч бүтээгдсэн байна. Хувьсгал хийж, тусгаар улсаа зарлан тунхагласан тэдний тухай бид түүхийн хуудас, ном зохиолоос мэдэж ирсэн билээ.

Өнөөдөр бидний энэ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа өргөж, нэртэй, төртөй, хилтэй, хуультай улс орон бий болгож өгсөн өвөг эцэгт тань талархаж байна. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдийн гэр бүл үр хүүхдүүдэд тань аз, жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе гэв.

Уулзалтад жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдөөс гуч Д.Сүхжаргалмаа, З.Хайдар, Д.Сүх-Эрдэнэ, С.Уянга, О.Намуундаваа, О.Баяр, С.Нямдолгор Ц.Хүрэлсүх болон бусад хүмүүс байлцлаа.

Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь биднийг хүлээн авч уулзаж байгаа нь Монголчуудын өв соёлын илэрхийлэл, төрөө дээдлэх том хүмүүжил гэж бодож байна.

Ерөнхий сайд та Засгийн газрын тэргүүний хувьд, МАН-ын даргын хувьд Тусгаар тогтносон улсаа нэр хүндтэй авч явах их үүрэг хүлээж байна. Харин иргэд бидний хувьд иргэн бүр иргэнийхээ үүргийг дор бүрнээ иргэн шиг биелүүлж чадвал том гавъяа юм. Миний өвөг эцгийн алтан амиа өргөж хамгаалсан энэ улсыг Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар авч явах үүргээ нэр төртөй биелүүлж чадна гэдэгт тань эргэлзэхгүй байна гэсэн юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ спорт

Монголын клубуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Image may contain: 2 people, people smiling, text

Өнөөдөр Монголын волейболын холбооны клубуудын аварга шалгаруулах “Хасу кап” тэмцээн Био-кобинат “Эко” спорт цогцолборт эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 8 клубын баг тамирчид оролцож байгаа юм. Хэсгийн шатны тоглолтууд ирэх ням гарагт өндөрлөх бөгөөд энэ сарын 9-нд зөрлөгийн тоглолтууд болж 10-нд медалын төлөөх тоглолтууд болох юм.

Тэмцээнд Хос бар, Хүрээ, Хасумегастарс, Эрчим, Тэнүүн огоо нэг, хоёрдугаар баг, Хичлин, IBT багууд өрсөлдөж байна.

ТЭМЦЭЭНИЙ ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

No automatic alt text available.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Д.Батсайхан Молдовын ерөнхийлөгч И.Додон-д итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдова Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Бүгд Найрамдах Молдова Улсын Ерөнхийлөгч Игор Додон-д 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНМУ-ын Ерөнхийлөгч И.Додон Элчинсайд Д.Батсайханыг ИЖБ-ээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Элчин сайд Д.Батсайхан БНМУ-ын Ерөнхийлөгч И.Додон-д уламжилж, манай тал Монгол, Молдовын найрсаг харилцааг бүхий л салбарт тухайлбал, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээр байгуулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай Олон талт хэлэлцээрт Молдова Улс нэгдэн орох асуудлыг молдовын тал судлан үзэхийг хүсэв. Хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч И.Додон илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 65.9 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа. Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.

Гэвч нэг талаас Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж байгаа, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ойрын ирээдүйд харьцангуй тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаань манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа тул иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварыг нэг шатлалтай болгож, эдийн засаг дахь татварын ачааллыг бууруулж, татварын системийг энгийн, ойлгомжтой болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бизнесийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлууллаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болж байгаа юм. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх бүхий л боломжит арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн төсвинй ерөнхийлөн захирагч нарт даалгахаар уг тогтоолын төсөлд заажээ. Уг тогтоолыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тул Улсын Их Хурлын гишүүн С.Жавхланг дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аас цалин хөлсөнд ногдуулсан татварын шатлалыг буурууллаа

ЗурагУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад 4 асуудал хэлэлцэхээр болсныг хуралдаан даргалагч хэллээ.

Ингээд товын дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулинд өмнө нь өөрчлөлт орж энэ оны нэгдүгээр сарын нэгнээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар буюу 4 шатлалтайгаар албан татвар ногдуулж эхэлсэн. Иймд өнөөгийн хэлэлцэж буй хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай буюу 10 хувь болгохоор тусгасан юм. Уг асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн. Үүний дараа тус хуулийг бүхэлд батлах асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдав.