Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сарангэрэл зөвлөхүүдийн зөвлөлөө шинээр томилов

Монгол улсын засгийн газрын тухай хууль болон бусад холбогдох журмыг үндэслэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөхүүдийн зөвлөлөө шинээр томилов. Үүнд:

  1. Г.Цагаанхүү Монгол улсын хүний гавьяат эмч, Ардын багш, АУ-ны доктор, профессор,академич, АШУҮИС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн зөвлөх, Монгол улсын зөвлөх эмч, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
  1. Д.Малчинхүү МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ, АРДЫН ЭМЧ,АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЭМЯ-ны Хүүхдийн Анагаахын Мэргэжлийн Салбар Зөвлөлийн гишүүн
  1. Б.Үйлст Монгол улсын хүний гавьяат эмч, Клиникийн профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, Эх барих эмэгтэйчүүдийн хувийн эмч нарын салбар нийгэмлэг, “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмч
  1. С.Сонин Монголын Анагаах ухааны академийн гишүүн, профессор, ЭМЯ, Анхан шатны тусламжийн салбар зөвлөл, Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
  1. О.Сэргэлэн Хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор.
  1. Б.Батсэрээдэнэ Анагаах ухааны доктор, профессор, Этүгэн их сургуулийн ректор,
  1. Д.Даваадорж, АУ-ны доктор, дэд профессор Монголын гастроэнтерлогийн холбооны ерөнхийлөгч,
  1. Д.Гончигсүрэн Анагаах ухааны доктор, Профессор, Гранд Мед Эмнэлгийн Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч дарга, Монголын Радиологийн Нийгэмлэгийн тэргүүн
  1. Б.Ганбат АУ-ны доктор, дэд профессор, ДЭМБ-ын халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллын зөвлөх,.
  1. Д.Мягмар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар тус тус багтаж байна
Categories
мэдээ спорт

Тоттенхэм “Анфилд Рөүд”-ээс нэг оноо авлаа

Премьер лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа.Энэ тойрогт Лиерпүүл клуб талбайдаа Тоттенхэмийг хүлээн авч ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 2:2-оор тэнжээ. Тоглолтын 3 дахь минутанд Египт “Месси Мухамед” Сала, Тоттенхемийн хагас хамгаалагч Эрик Дайрын алдааг овжин ашиглаж гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг нээсэн. Гоол алдсан зочид илүү довтолсон тоглолт үзүүлж байсан ч эхний үед гоол оруулж чадаагүй. Тэдний хичээл зүтгэл хоёрдугаар үеийн 80 дахь минутанд үр дүнгээ өгч Уиктор Ваняма гоол хийж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин тоглолтын төгсгөл 90 дэх минутанд Сала дахин гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан ч нэмэлт цагийн 95 дахь минутанд Хари Кейн торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ нь түүний премьер лигт оруулж буй 100 дахь гоол нь болсон юм. Ингэснээр Ливерпүүл 51 оноотой болсон бол Тотенхэм 49 дэх оноогоо авлаа.

Энэ тойрогт лигийг тэргүүлэгч Манчестер сити Бөрнлигийн талбайд зочилж 1:1-ээр тэнцээ салгасан бол Манчестер Юнайтед Хаддерсфейлдийг Олд Трафоддоо хүлээн авч 2:0-ээр буулгаж авчээ. “Улаан чөтгөр”-үүдээс Ромелу Лукаку болон шинэ наймаа Алексис Санчес нар гоолдсон юм.

Брайтон хөв албион 3:1 Уэстхэм

Арсенал 5:1 Эвертон

Лестер сити 1:1 Суонси сити

Кристал палас 1:1 Нью Касл

Боурнмут 2:1 Сток сити

Уэстбром 2:3 Саутхемптон

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-нд дуусна

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 16-ыг хүртэл үргэлжлэх юм байна. Тус хуралд Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат нар оролцов.

Энэ үеэр Л.Ганбат хэлэхдээ Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө” гэв.

Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан байх ёстой билээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж Элсэлтийн ерөнхий шалгалтанд ордог. Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхийг шаардаж байгаа. ЭЕШ-ийн Монгол хэл, Орос хэл, Англи хэлний шалгалтуудад сонсож ойлгох чадварын даалгаврууд орсон.

Монгол хэл бичгийн даалгавар дээр эссе бичүүлдэг. Дөрөв дэх жилдээ ийм шалгуур тавьж байна. Жилээс жилд сурагчдын найруулан бичих чадвар өсөж байгаа. Ийм эерэг үр дүнгүүд гарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд онцгой анхаарсан. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах тоо нь нэмэгдэх хандлагатай байна.

Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жилийн бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон. Ингэснээр регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм. Энэ нь мэдээллийн алдаа гаргахгүйн тулд авч хэрэгжүүлж буй шийдэл юм. Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой.

Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах боломжтой юм. Суудлын хувьд тавдугаар сарын 15-наас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургаан сарын дундын арав хоногт зохион байгуулахаар БСШУСЯ-нд хандсан байгаа. Шалгалтын дүн өнгөрсөн жилийнхтэй адил долдугаар сарын 1-нд гарна. Гэхдээ энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

2018 ЭЕШ-ын журамд орсон хэд хэдэн өөрчлөлтүүд бий. Үүнд:

-Шалгуулагч Мобиком корпорацийн “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой.

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.

-Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой.

-Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.

-ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэл бичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

-Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

-Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна.

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/

-Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт,

-Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

-Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

-Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авна.

-Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

-ЭЕШ болон МХБШ-ын товыг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ-өөс зарлана. Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Б.АМАРТҮВШИН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвд олгосон 8 сая 50 мянган төгрөгийг үр дүнтэй зарцуулж байна

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны 12 сард анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосон. Ингэсэнээр өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байгаа ба цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байгаа. Тэгвэл Доноговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрхи санхжүүжилтээ маш үр дүнтэй зарцуулж, 2018 оны 1 дүгээр сараас эхлэн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг халдварт бус өвчний хөх умайн өмөнгийн эрт илрүүлэгт хамруулан ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 8 сая 50 мянган төгрөг олгосон нь хөдөө орон нутагт үр дүнгээ өгч буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Агатова өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах үеэрээ онцолоод , цаашид иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулан ажиллахыг захилаа. Түүнчлэн энэ жил Улсын хэмжээний 218 ӨЭМТ –д Эрүүл мэндийг дэмжих сангаас 2,5 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт сурталчилгаа хийхэд зориулж тэгш хуваарилсан байгаа. Энэ мэт эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Эдийн засгийн уналт зогсож, сэргэх шатандаа орсон нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн. ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллах үеэр тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ.

Тэрээр төсвийн сахилга бат сайжирч, алдагдал бууран орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, гадаад хөрөнгө оруулалт өсч байгааг дурдав. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч эдийн засаг өсч, урууддаг өнөөгийн байдлыг өөрчлөхийн төлөө байгааг Ерөнхий сайд хэллээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц гээд бусад салбараа хөгжүүлж олон тулгуурт эдийн засагтай болохыг зорьж байна гэв.

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэж байдгаа Жефф Готтлиб хэлэв. Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор улс, байгууллагуудад уламжилна. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ.

Талууд тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлээ харилцан ярилцаж, уян хатан байдлаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан нээгдлээ

Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгоод байна.

Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах, төр хувийн хэвшлийн бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах, төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах, аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох, шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээ, түүхий эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой юм.

Иргэд, ААН-үүд цахим мэдээлийн санд www.industry4.nda.gov.mn хаягаар орж бүртгүүлж болох аж. Ингэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дүүраг, баг, хороонд томилгодсон ажлын хэсгээс холбогдож хамтран бөглөх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэлийн 30 хором

“Манай залууст амжилтанд хэрхэн хүрэх тухай 30 минутанд багтаагаад яриач” хэмээн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номын зохиогч, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс хүссэн юм. “Өдрийн сонин”-ы өглөөний хурлын дараахан залгуулаад 30 хоромд багтаагаад манай баатар ярьж гарав.

30 хором гэдэг ашигтай зарцуулж чадвал чамлахааргүй цаг хугацаа гэдгийг илтгэгч онцолсон юм. Тэрбээр ажил ихтэй, завгүй өдрүүддээ ч өөртөө зориулж заавал 30 минут гаргаж байхыг зөвлөсөн. Ц.Оюунгэрэл 1988 оноос хойш өөртөө зориулах 30 хормыг яг таг “өмчлөх” болжээ. 30 жилийн дараа энэхүү гучин хормоо тооцож үзэхэд өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан цаг нь чамлахааргүй их болох нь мэдрэгдсэн гэнэ.

“Ногоон нүдэн лам” роман Францад хэвлэгдсэнтэй холбогдуулан Францын “Өдрийн сонин” болох арван сая уншигчтай “Фигаро” сониныхон зохиолчдоос нь ярилцлага авахаар болжээ. Сэтгүүлчид хэн нь алдартайг мэдэхийн тулд гүүглдэж үзэхэд Ц.Оюунгэрэлтэй холбоотой олон арван материал гарч ирсэн бол хамтран зохиогч Жеффийн тухай цөөхөн материал олдов. Хэнээс ярилцлага авах нь ийнхүү тодорхой болжээ. “Хэдийдээ ийм алдартай болчихдог байна аа” хэмээн Жефф хошигноход “Нэртэй болохын тулд хөдөлмөр зарцуулдаг юм. Чи өөрийгөө сурталчилахад хэдэн цаг зарцуулсан бэ” хэмээн гэргий нь хариу барьжээ.

Мэдээллийн зуун гэгддэг өнөө үед цагаа үрэхгүйн тулд хэрэгтэй мэдээллээ сортолж авах хэрэгтэй болсон. Харин Ц.Оюунгэрэлийн шалгуур нь хүний эрх. 25-тай, өөрийгөө олоогүй явахдаа ардчилалтай золгосон тэрбээр хүүхдүүдээ хүний эрхийг хамгаалсан нийгэмд үлдээхийг хүсчээ. Амьдрах хугацаа богино, мэдэх юм их. Би үр хүүхэддээ юу үлдээх вэ гэсэн асуултанд хариулахад шалгуур тодроод ирэх вий.

“Миний эмээ, өвөө, ээж аавын эдлэж чадаагүй зүйлийг хүүхдүүддээ үлдээхийг хүссэн” гэсэн л дээ.

Хүний эрхийн шүүлтүүртэй энэ эмэгтэйн гол тодотгол нь хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгийг уншигчид андахгүй.

Малчид ааруулаа хатаагаад тавьчихсан байхыг өмнө нь хараад л өнгөрдөг байжээ. Харин Калифорнид сурч байхдаа эндэхийнхэн виногоо сурталчилахдаа хөрс, шороо, түүнийг исгэхэд оролцдог ашигтай бактериас авахуулаад бүхнийг судалж, сурталчилдаг болохыг анзаарсан байна. Үндэсний брэнд орон нутгийн газарзүйн байрлалтай салшгүй холбоотой. Этиопоос гаралтай кофе гэхээр номер нэгд тооцогддог. Гэтэл тэнд бороо дуслаар бус уур цацчихсан мэт ордог. Энэ нь кофены амтанд нөлөөлдөг байх жишээтэй.

Орон нутгийн онцлогийг сэтгүүлчид маш сайн сурвалжилж бичих тусам брэндийн үнэ цэнэ тодорч байдаг. Бичиж үлдээхгүй бол үнэ цэнгүй болчихно.

Ц.Оюунгэрэл оюуны өмчийн зах зээлийг тэлэх чухал гэж онцоллоо. Үүний тулд энэ мэтээр жалга дов болгоныхоо газар зүйн байрлалыг судалж сурталчилах учиртай гэнэ.

Дэлхийн дулааралд хамгийн түрүүнд биднийг өвчнөөс хамгаалдаг, орон нутгийн онцлогтой амттан, брэнд бүтээгдэхүүн бий болоход оролцдог ашигтай бактериуд, жижиг бичил биетнүүд амьдрах орчингүй болдог. Дараа нь шавьж, шувууд, оготоно зурам гэх мэтээр устаж эхэлдэг байна.

Тийм ч учраас биологийн төрөл зүйлээ баримтжуулна гэдэг цаг хугацаатай уралдсан ажил гэлээ.

Дэлхийд байхгүй замаг манайд байна гэдэг бол амьдрах орчин хэвээр хадгалагдаж байгаа хэрэг. Монголд 25 жилийн өмнөх байсан ялаа шумуул, замгийг судалсан хүмүүс ч байжээ.

Филаделпигийн байгалийн түүхийн музейнхан түүнд “Танай Монголоос 25 жилийн өмнө авсан замаг” гээд үзүүлсэн нь үлгэрийн юм шиг гоёмсог хээтэй харагдсан аж. Харин арван жилийн өмнөх замагны хээ нь өмнөхөөсөө цөөрсөн байх жишээтэй. Тэгэхээр тухайн нутгийн ааруул, айрагны тухай бичихийн тулд түүнийг бий болгоход нөлөөлсөн газар зүйн байрлал, ашигтай бактериуд гээд орон нутгийн онцлогтой бүхнийг судалж бичиж үлдээж байж үндэсний брэнд тодрох учиртай юм байна.

Би улс төрчийн хувьд амжилтанд хүрсэн гэж өөрийгөө хэлж чадахгүй, дөрвөн удаа сонгуульд ороод нэгд нь л ялалт байгуулсан учраас 25 хувийн амжилттай гэж хэлэх болов уу .

12 ном бичээд, тав нь бестселлер болсон. Үүнийг амжилт гэж болох байх. Эдийн засагч хүн учраас зах зээлдээ тохируулж бичдэг гэлээ. Зохиолч эмэгтэй гурван дээд сургуульд суралцаж, эдийн засгийн зэрэг авсан юм.

Зохиолч, сэтгүүлчид уншигчдад зориулж бичдэгээрээ адилхан, орчин үеийн уншигчид ямар онцлогтой вэ гэж түүнээс лавласан юм.

-Анх “Ногоон нүдэн лам”-аа Америкт хуучин хэв маягаар бичээд өгсөн.

Тэгэхэд “Орчин үеийн уншигчид үзэгдэл уншдаг, дүгнэлт битгий хэл. Харангуутаа дурлав гэж битгий бич. Үзүүл. “Харангуутаа хацар нь улайв” гэх ёстой. Битгий дүгнэ” гэсэн. Би өөрийнхөө унших дуртай Ч.Лодойдамба гуайгаа дууриаж бичсэн. Баасан бол сайн хүн гэх жишээтэй. Гэтэл “Энэ хүн сайн уу, муу юу гэдгийг уншигчид дүгнэх эрх чөлөөтэй хүмүүс” гэсэн. Бүхнийг дээрээс нь бурхан хараад байгаа юм шиг бичиж болохгүй. Сэндмаагийн нүдээр бич, дараагийн бүлэгтээ Баасангийн нүдээр хар. Хувь хүний өнцгөөс бич. Дээрээс нь харж битгий бич. Үзэгдэл болгоныг тодорхой өнцгөөс бич гэсэн.

Тэр нь кино зохиол бичих арга байсан. Телевиз үзэж өссөн орчин үеийн хүүхдүүд үзэгдлийг хүлээж авдаг. Үлгэр сонсч өссөн, радио сонсдог байсан бидний үеийнхэн харин өөр уран яруу үг хэллэгт дуртай. Хэдийгээр миний ном өмнөх алдартай зохиолчидтой харьцуулахад уран яруу биш бүдүүн баараг хэллэгтэй юм шиг санагдаж магадгүй ч хүүхдүүд “Таны номыг кино үзэж байгаа юм шиг үзээд дуусгачихлаа” гэдэг юм. Би орчин үеийн уншигчдад зориулж тэдний хүлээж авдаг хэлбэрээр бичихийг хичээдэг.

Хэнд зориулж бичих вэ гэдгээ тодорхойлчихвол ямар хэлбэрээр бичих нь тодорхой болно. Миний зорилтот уншигчид бол залуус.

1996-1997 оны үед “Өдрийн сонин”-д нийтлэл бичээд, бичлэгийн шагналаараа автобусны мөнгөтэй болдог байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж даргын туслах байсан учраас нэрээрээ бичвэл даргын санаа бодол шиг харагдах байсан учраас нууц нэр хэрэглэдэг байсан.

Тэр үед үгүй мөн цэцэрхсэн, дүгнэлттэй бичдэг байжээ гэж одоо боддог. Э.Бат-Үүлийг баривчлагдсны дараа англи хэлээр нийтлэл бичих болсон. Гадаадын сэтгүүлчид их зальжин бичдэг. Хамгийн туйлширсан өгүүлбэрээ бусдаас иш татдаг. Стэнфордод сурч байхад “Мөнгө гэж юу вэ” гэсэн нийтлэл бичихийн тулд зургаан эсрэг тэсрэг өнцгөөс бичигдсэн ном унших даалгавар өгдөг байлаа. Тэднийг бүгдийг уншиж байж нийтлэл бичдэг. Жилийн турш ийм даалгавар хийж байж туйлширахаа больсон. Сэтгүүлчид бол байнга эсрэг тэсрэг байр суурин дунд явдаг учраас голч байр сууринаас хандах мэдрэмжтэй байдаг.

-Найз маань эдийн засгийн сонин гаргах гэж байгаа юм. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зах зээлийн судалгаагаа урьдчилж хийх учиртай. Хүмүүс асуулт асуухаар “Тэнэг юм асуулаа” гээд загначихдаг гэж олны танил нэг эрхэм надад ярьсан. Намайг энд тэнд лекц уншиж байхад хүмүүс асуулт тавьдаг. Асуултнаас зах зээлийн хандлага гарч ирдэг. Энэ зах зээл рүү ийм сэдвээр бичих нь тохиромжтой юм байна гэдгээ тодорхойлоход хүмүүсийн асуулт тусалдаг. Мянган захиалагчтай болохын тулд тэр мянган хүн ямар мэдээлэл авахыг хүсч байгааг эхлээд судлах учиртай гэв.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд дөрвөн зуун замын цагдаа үүрэг гүйцэтгэжээ

Амралтын өдрүүдэд дөрвөн зуун замын цагдаа үүрэг гүйцэтгэжээ зурган илэрцүүд

Амралтын өдрүүдэд Сар шинийн баярыг угтан нийслэл хотод үүсэх хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг бууруулах зорилгоор гаргасан НЗД-ын захирамжийн дагуу улсын дугаарын хязгаарлалтад хяналт тавих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус албанаас төвийн болон дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтсийн нийт 400 гаруй алба хаагч нийслэл хотын 130 гаруй уулзвар, цэгт үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2018.02.03,04-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 472 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 7000 гаруй зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр есөн осол, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн замд амины H.Sonata-5 маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 58 настай эмэгтэй Б-н амь насыг хохироосон байна.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ

МУИС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд “2012 оноос хойш МУИС-ийг дандаа үүрэг гүйцэтгэгч нар удирдаж ирсэн. Үүнээс болж ихэнх томилгоо улс төрөөс шууд хамааралтай явагдсаар байна. Үүрэг гүйцэтгэгч удирдлагууд сургуулийн захиргааны албанд урьд өмнө байгаагүй газар, хэлтсийг бий болгож байна. Шаардлагагүй албан тушаалуудыг зохиомлоор бий болгож, оюутны сургалтын төлбөрийг үр ашиггүй зарцуулж байгааг эсэргүүцэж байна” гэж багш нар хэллээ. Багш нарын төлөөлөөл БСШУСЯ болон Төрийн албаны зөвлөлд МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах шаардлагыг тавьсан юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын тамирчдыг Пёнчаны олимпод оролцуулахаас татгалзав

Пёнчаны олимп зурган илэрцүүд

Олон Улсын олимпын хороо Францын спортын сайд асан, Допингийн эсрэг байгууллагын дэргэдэх допингийн шинжилгээний байгууллагын тэргүүн Валерий Фурнейроноор ахлуулсан ажлын хэсгийн нэрлэсэн, Пёнчаны өвлийн олимпод урилгаар оролцох ОХУ-ын 15 (13 тамирчин, хоёр дасгалжуулагч) төлөөлөгчийг оролцуулахаас татгалзсан байна. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн мэдээнд өгүүлснийг ТАСС агентлаг уламжлав.

Өмнө нь ОХУ-ын Сочи хотноо болсон олимпын наадамд допингийн эсрэг дүрмийг зөрчсөнтэй холбоотойгоор ОХУ-ын 28 тамирчны эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсан билээ.

ОХУ-ын Олимпын хорооноос Олон улсын олимпын хороонд Александра Легков, Евгений Белов, Максим Вайлдзанин, Александр Бесмернев, Еггения Шаповалова, Наталья Матвеева (цана), Ольга Фуркулина, Александра Румцанцев, Александра Румычеева, Артем Кузнецов (тэшүүр), tobacconist Татьяна Иванова болон дасгалжуулагч Альберт Демененко, Сергей Чудинов нарыг урилгаар оролцуулах хүсэлт тавьжээ.