Categories
мэдээ спорт

Дэлхийн чансаа өндөр бөхчүүдийн тоонд манай 9 тамирчин багтжээ

ЗурагДэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргасан дэлхийн чансаа өндөр бөхчүүдийн жагсаалтад манай улсаас 9 бөх долоон жинд бичигджээ.

2018 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор ДБНХ /UWW/-ноос шийдвэрлэсэн билээ. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээний тоонд багтсан Иван Ярыгины дурсгалд зориулсан “Алтан Гран при” тэмцээний дараа эрэгтэй бөхчүүдийн чансааг гаргахад уг тэмцээнд медалийн төлөө барилдсан монголын 9 бөх долоон жинд дэлхийн чансаанд багтжээ.

Тухайлбал, 57 кг-д Ц.Цогбадрах 14, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Б.Батмагнай, Д.Цогтбаатар тус бүр 12, 74 кг-д Г.Мандахнаран 10, 92 кг-д Л.Төртогтох 11, 97 кг-д Ө.Батзул 11, 125 кг-д Н.Золбоо 14, М.Лхагвагэрэл 12 оноотой тус бүр жиндээ гурваас тавдугаар байрт бичигдсэн байна.

Иван Ярыгиний тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон юм. Иван Ярыгинд аваргалсан ОХУ-ын найм, АНУ-ын хоёр бөх одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллалаа

Төвийн болон баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг орон нутагт ажиллалаа. Шуурхай бүлэг 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад ажилласан юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн бүжигчин хөгжөөн дэмжигч охид ДАШТ-ээс алтан медаль хүртжээ

Мэргэжлийн спортод байх ёстой зүйлсийн нэг нь хөгжөөн дэмжигч охид. Гэхдээ хөгжөөн дэмжигч охид гэхээсээ бүжгийн нэгэн шинэ урсгал болтлоо хөгжиж, спортын төрөл гэж яригдах болоод удаж байна. Гүйцэтгэдэг элементийн хувьд ч эрсдэл ихтэй, багийн ажиллагаа их шаарддаг үзүүлбэрүүд үе үе энэ бүжгийн спортын төрлөөс харагддаг.

Тэгвэл уг төрлөөр Монголдоо анхлагчдын нэг Галт Шувуу хамтлагийг сагсан бөмбөг сонирхогчид бол андахгүй. ШУТИС-ийн Шаркс багийн тоглолтыг дэмжихээр арав гаран охид одоогоос бараг 10-аад жилийн өмнөөс бүжиглэж эхэлсэн. Тэгвэл тэд уг хүсэл тэмүүллээ улам өргөжүүлж Галт Шувуу бүжгийн студи болтлоо өргөжиж, Монголын хөгжөөн дэмжигчдийн холбоо гэх төрийн бус байгууллагыг хүртэл бий болгоод амжжээ.

Харин тэдний бэлдэж байгаа өсвөрийн тамирчин охид нь АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон “Сургуулиудын болон үзүүлбэрийн багуудын ДАШТ-2018” тэмцээнээс “high kick” төрөлд алтан медаль хүртсэн байна. Уг баг нь 13 хүний бүрэлдэхүүнтэй аж. Мөн үүнээс гадна freestyle pom төрөлд хоёрдугаар байранд орж, багийн нийлбэр дүнгээр 6 дугаар байранд оржээ. Дашрамд дурдахад уг спортын төрөл нь 2024 оноос Олимпын төрөлд багтах эсэх асуудлыг Олон Улсын Олимпын Хороо хэлэлцэж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Гианнис Антэтокумпо шагайндаа гэмтэл авлаа

Өнөөдөр NBA-гийн талбайд Милуаки Бакс, Брүүклин Нэтс багуудын тоглолт боллоо. Тус тоглолтод 109-94-ийн харьцаатай Милуаки Бакс ялалт байгуулав.

Тус тоглолтын дөрөвдүгээр үеийн долоо дахь минутад нэгэн харамсалтай үйл явдал болсон. Бугануудын лидер Гианнис Антэтокумпо хамгаалалт хийх явцдаа хальт гишгэн гэмтэл авав. Багийн хамтрагч Жабари Паркэр бүтэн жилийн гэмтлээс эргэн ирээд байх үед зөрж Антэтокумпо гэмтсэн нь харамсалтай үйл явдал болсон юм. Хэзээ бэртлээсээ эргэж ирэх талаар мэдээлэл хараахан гараагүй байна.

Милуаки Бакс нь энэ улирлын солилцоо наймааны зах зээлд идэвхтэй ажиллаж аваргын төлөө өрсөлдөх баг бүрдүүлэх зорилготой байсан билээ. Антэтокумпогийн бэртэл хэр хүнд вэ гэдгээс шалтгаалж Бакс цаашдын ирээдүйгээ тодорхойлох юм.

Харин сагс сонирхогчдын хувьд түүнийг бүх оддын тоглолтоос өмнө эргэж ирээсэй гэж залбирах л үлдлээ.

Гианнис Антэтокумпо энэ улиралд 28 оноо, 10.4 самбараас бөмбөг авалт, 4.7 ассист, 1.2 хаалт дундчилж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга орлогч болон дүүрэг, харьяа агентлагын удирдлагуудтай гэрээ байгууллаа

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 31-ий өдөр нийслэлийн төсвийн ерөхийлөн захирагч Засгийн газрын гишүүдтэй Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөдөр Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулж байна. НИТХ-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ батлуулсан билээ. Үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг дүүрэг, харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр тооцон ажиллах болно.

2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатад гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь Тамгын газарт танилцуулж байх юм. Ингээд та бүхнийг 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа тухайн салбартаа цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулан ажллахыг хүсье” хэмээн онцоллоо.

2018 онд нийслэлийн төсөвт 828.5 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 419.6 тэрбум төгрөгийн төсвийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 208.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар ерөнхий сайдад асуулга хүргүүлэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ.

Асуулгад, “2010 онд “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан байдаг. Уг зээлийн баталгаанд Төрийн өмчийн хорооны дарга асан, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр зам ТӨҮК-ийн дарга асан Т.Очирхүү нар Эрдэнэт үйлдвэрийг “Жаст групп” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан гэдэг. Гэтэл “Жаст групп” ХХК нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн баталгаа гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Арбитрын шүүх хариуцагчаар дуудан хэрэг үүсгэсэн байна. Энэ маргаантай асуудлаар Арбитрын шүүх гурван удаа хуралдаж шүүхийн шийдвэр нэхэмжлэгч “Стандарт” банкны талд гарснаар “Жаст групп” ХХК-ийн өмнөөс “Эрдэнэт үйлдвэр” ХХК зээлийн төлбөрийг төлөх болсон. Арбитрын шүүхийн шийдвэрийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК сайн дураар биелүүлээгүйтэй холбогдуулан “Стандарт” банк дахин гомдол мэдүүлснээр тус үйлдвэрийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ. Иймд энэ бүхэнтэйхолбоотой асуудлыг тодруулахаар хандаж байна” гэжээ.

Мөн асуулгын хариуг бичгээр ирүүлэхдээ “Жаст групп” ХХК, Өмнөд Африкийн “Стандарт” банк, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иудын байгуулсан гэрээний хуулбар, 2013 онд байгуулагдсан Хууль зүйн яам, Төрийн өмчийн хорооны энэ асуудалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбарын хамт ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсчээ.

Categories
мэдээ улс-төр

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУВС-гаас Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “2017 он бидний хувьд эдийн засгийн уналтыг зогсоох талаар ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай жил байлаа. ОУВС энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллаж, дэмжин тусалж байгаад талархаж байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Тэрбээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгосон, тэтгэврийн насыг нэмсэн зэрэг асуудлууд олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байсан. Энэ шийдвэрийг өөрчлөх талаарх бидний хүсэлтэд та бүхэн нааштай хандаж, ойлголцон зөвшилцсөнөөр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ татварыг нэг шатлалтай болгох, тэтгэврийн насыг сонголттой болгох зэрэг тогтоол, хуулиудыг баталлаа хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны III улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрсэн. 2017 оны дүнгээр 4.0 орчим хувь байна гэж манай Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх мэдээлсэн. Миний хувьд 4.9 орчим хувьд байх болов уу гэж найдаж байна гээд, “Энэ бүхэн нь ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байгаагийн нэгэн жишээ юм” гэж онцоллоо.

Түүнчлэн төсөв, санхүүгийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар хэлэлцэн тохирсон алхмуудаа УИХ хэрэгжүүлэх болно. Саяхан банкны салбарын багц хуулиудыг баталсан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн мэдээллээ.

Ноён Жеофф Готтлиеб хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Хэрэгжүүлж буй хөтөлбөр бол ОУВС-гийнх биш, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр юм. ОУВС-гаас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогыг сайжруулах, улмаар эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид тогтвортой өсөлтийг бий болгох зорилготой. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд зөв бодлогыг тууштай хэрэгжүүлснээр валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурлаа” гэж онцоллоо.

Түүнчлэн “Бидний зүгээс баримтлах ёстой байр суурь, зарчим гэж бий. Гэхдээ энэ нь ямар нэгэн тулгалт шахалт үзүүлнэ гэсэн үг биш. Та бүхний тавьсан санал, хүсэлтийг хэлэлцэн зөвшилцөж, буулт хийхэд ч бид бэлэн байх болно. Хамгийн зөв, оновчтой, тохиромжтой шийдлийг олох нь л бидний хамтын зорилго юм” гэж тэмдэглэв.

Ноён Жеофф Готтлиеб нэг жилийн дотор буюу маш богино хугацаанд ийм сайн үр дүнд хүрнэ гэхэд хүмүүс бодоогүй байх. Гэхдээ Монголын эдийн засаг маш хувьсамтгай гэдгийг ноён УИХ-ын дарга та сайн мэднэ. Тиймээс тайвширч болохгүй. Энэ эерэг өөрчлөлтийг ойрын 1-2 жилд хадгалах, цаашид хямралт байдал үүсэхэд өртөөд байхааргүй дархлааг бий болгох нь чухал юм. Ойрын үед парламентаар татварын болон мөнгө угаахтай тэмцэх тухай хуулиудыг шинэчлэн батлах шаардлагатай байгааг анхааралдаа авна уу гэлээ.

Тэрбээр уулзалтын төгсгөлд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (AРG)-ын дүгнэлтээр Монгол Улс тааруухан үнэлгээтэй гарсан тул энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдаад, Санхүүгийн зохицуулах хороонд УИХ-аас дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуультай холбоотойгоор хотын удирдлагууд АН-ын бүлгийн даргатай уулзав

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай өнөөдөр уулзаж, санал солилцлоо. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц саналыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хянхярваад хүргүүлжээ. Нийслэлийн удирдлагууд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналуудыг хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргатай санал солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн удирдлагууд хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статусыг, нийслэлийн хөрөнгийн асуудал болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай байгааг мөн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандана

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандахаар болсон талаар О.Алтангэрэл, Д.Миеэгомбо нарын хуульчид мэдээлэл хийлээ. Хуульч О.Алтангэрэл “Сүүлийн үед манай хуульчид ҮХЦ-д олон асуудлаар хандлаа. Миний бие Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа, хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг магадлуулах, Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар, хуульч Мөнхзул Үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байхад ажиллаж байгаа асуудлаар тус тус хандсан.

Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь, Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр хүсэлтүүдээ гаргасан. Харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бидний хүсэлт ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байна. Тиймээс бид энэ асуудлыг илүү тодорхой болгох үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагыг бидэнтэй хамтран ажиллаач ээ гэж мэдээлэл хийж байна” гэж тодотгосон юм.

Хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар “Ц.Нямдорж сайд өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн хуульд зааснаас бусад төсөв, цалин, хангамжийг эдэлж болохгүй. Энэ асуудалд Үндсэн хуулийн зөрчлийн шинж харагдаж байгаа учраас ҮХЦ хянаж авч үзэх боломжтой” гэв. Хуульчдын зүгээс Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татуулах асуудлаар тууштай ажиллана гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэний үг

Социалист нийгэм ч эрхтэн дутуу л нийгэм шүү дээ. /Гаж/ Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал /Гаж / эсэргүүцнэ. Энэ хууль бус улс гэж хэлсэн хууль бус.

Нэг ерөнхийлөгчөөсөө өршөөл хүсье. Хэтрүүлчихсөн бол, буруу ойлгочихсон бол. Хаяадаа заримдаа буг чөтгөр болчихдог уу үгүй юу.

Тэр хүний том хүүг нь! болъё доо.!

Казак иргэд казак ер нь хүний төлөө, Монгол Улсын төлөө ирээгүй биз дээ. Давуу эрх эдлэх гээд л.

Түрүүн Баделхан гэж хүний ярьж байхыг сонссон.(Эрхлэх, ямбалах гээд л) адилхан л амьдрах гэж байгаа биз дээ./ Цагааннуураас цааш 20км зам тавиагүй гэж. Үндэсний аюулгүй байдал гэж гэх мэт байна шүү дээ.

Оюутолгойн гэрээ:

Оюутолгойн ордын анхны хөрөнгө оруулалт/ ХО / 2-3 тэрбум ам.доллар байсан шүү дээ. Өдсөн юм шиг өөрсдөө л нэмсэн шүү дээ. Далд уурхай болон үргэлжлүүлсэн.

Шашин завхрах хортой гэх юм уу? хортой гэх байх л даа худал хуурмаг их байна.

Удам дамжсан хулгай, хүүхдийг багаас нь тийм болгочихдог, буруу юманд дасгачихдаг.

Тэр хүнд нам хамаагүй л дээ.

Хас гэнэ үү гээд Хасбаатар нь юм уу? Хоеулаа юм уу Өршөөе дөө.

Тэр хүнд нам хамаагүй л дээ.

Содном гуай сайд, Кенсийн онол гэж /Зах зээлийн /гаж гэж гаж ч юу байхав дээ. Эхлэл үүсэл онол нь тийм. Дараа дараагаар төр байхгүй бол болохгүй. Нийтийн бараа олон түмний эрх ашиг гэх мэтээс. Төрийн зохицуулалтат /Шинэ кейнс гэх мэт/.

Нөгөө баатар байгаа юу.

Иргэн С.Батзориг

Нөгөө мах экспортлдог казактай адилхан биз дээ байж л байгаа. Адилхан хоёулаа.