Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 2-ноос оюутан цэргийн бүртгэл эхэлнэ

tsereg

Ирэх сарын 2-ноос 9-ний өдрүүдэд “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг бүртгэж эхэлнэ. Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Оюутны үнэмлэх

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/

-Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт /

-Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8-аас дээш байх/

-Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

-Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/

-Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

-Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10-наас өмнө төрсөн байх.

БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР:

-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

Categories
мэдээ спорт

Дорнод бүсийг Бостон Селтикс тэргүүлж байна

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтууд үргэлжилж байна. Хожлоороо донод бүсийг тэргүүлж буй Бостон Селтикс “ТД гарден” ордондоо Мемфис гризелсийг хүлээн авч 109:98-аар хожлоо. Селтиксеес Кайри Өрвинг гайхалтай байж 25 оноо авч багаа хожилд хөтөлсөн байна. Сэлгээнээс Терри Розиер үүргээ хангалттай гүйцэтгэж 15 оноо түүжээ. Харин “баавгайнууд”-аас Ж Майхл Греен цоорч 21 оноо, 11 самбар авчээ. Багийн лидэр Марк Газол 17 оноо, найман самбар, найман оновчтой дамжуулалт өгч тэгшхэн тоглолт үзүүлсэн ч баг нь 41 дэх ялагдлаа амссан. Дорнод бүсийг Бостон Селтикс 43 хожилтойгоор тэргүүлж байна.

Энэ өдөр амжилтаараа лигийн сүүл мушгиж буй Брүүклин нетс Чигаго Буллстай тоглож 104:87-оор хожлоо. Брүүклинээс Аллан Крайб 21 оноо авчээ. Тэрээр холын зайнаас есөн удаа шидэж дөрвийг нь оновчтой болгосо. Мөн Демаре Кэролл, Яретт Аллен нар тус бүр 18 оноо авчээ. Бухнуудаас холбон тоглогч Крис Данн 23 оноо, Лаури Марканен 19 оноо авсан ч бусад нь хангалтгүй байж улирлын 40 дэх ялагдлаа хүлээжээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Ази тивиийн аваргад зодоглох эмэгтэй бөхчүүд Бишкекийг зорив

ЗурагЧөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Бишкект болно.

Манай улсаас Бишкекийн дэвжээнд гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцоно. Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд өнөөдөр эх орноосоо мордлоо. Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гарагт Киргизийн нийслэлийг зорино.

Ази тивийн АШТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Цогбадрах, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Э.Ням-Очир, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо нар хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д А.Чанцалнямаа нарын бөхчүүд барилдах юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо

ЗурагОлон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын офицер бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

“Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд болсон тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хороо, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 22 багийн 170 гаруй тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нэгдүгээр байранд нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн баг тамирчид, гуравдугаар байранд Хууль сахиулахын их сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАР ЛИГ”-ийн Нийслэлийн шигшээ тэмцээний нээлт боллоо

“УЛААНБААТАР ЛИГ”-ийн Нийслэлийн шигшээ тэмцээний нээлт боллоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн IХ дэх удаагийн тэмцээн өнгөрсөн оны есдүгээр сараас ирэх дөрөвдүгээр сарын 21-ний хооронд 3 насны ангилалаар 5 үе шаттай зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн I, II, III үе шатны тэмцээнүүд явагдаж, 9 дүүргийн 121 сургуулийн 6413 багийн 85000 гаруй сурагч оролцсоноос IV шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 82 сургуулийн Топ 90 багийн 1350 сурагч шалгарсан.

Нийслэлийн шигшээ тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” Спорт ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч–Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, тус хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж, дүнгээ гаргах аж.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн IХ дэх удаагийн тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулсан “Шилдэг сургууль”, “Шилдгийн шилдэг сургууль”-ийг шагналаа.

  • З.Байгалмаа захиралтай Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • Н.Энхбат захиралтай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль
  • А.Сүхболд захиралтай Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль
  • О.Оюунтуяа захиралтай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
  • Г.Цагаанцоож захиралтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль
  • В.Хоролгарав захиралтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль
  • Ө.Шүрэнцэцэг захиралтай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  • П.Батболд захиралтай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулиудад Өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өглөө.

Бусад дүүргүүдээс баг тамирчдаа сайн зохион байгуулан оролцуулсан “Шилдэгийн шилдэг сургууль”-иар М.Туулсайхан захиралтай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль шалгарсан.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэх, оролцогчдод урам зориг өгч, тэднийг дэмжих зорилгоор “UB–LIG SAGSAN BUMBUG”фэйсбүүк группт 2018.01.26 – 02.23-ны хооронд “LIKE” уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны дүрэм нь “UB–LIG SAGSAN BUMBUG”фэйсбүүк группт тавигдсан комментийн дор оролцогчид өөр өөрсдийн багийг дэмжсэн, тэдэнд урам зориг өгсөн, утга найруулгын алдаагүй бичвэр хэсэг байх бөгөөд коммент нь хамгийн олон лайк цуглуулсан нэг азтаныг шалгаруулах юм.

Энэхүү уралдаанд 12 охид, хөвгүүд оролцож, нийт 802 лайк цуглуулснаас @Nomin фэйсбүүк хаягтай Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч Батбаатарын Номин хамгийн олон буюу 249 лайк цуглуулснаар ТЭРГҮҮН БАЙР эзэллээ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа цахимаар төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 2 болон 7 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Энэхүү хугацаа маргааш дуусч буй тул та үүргээ биелүүлж татвараа төлөөрэй. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Харин боломжтой тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Монголын анд нөхөд” нийгэмлэг байгуулагдав

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хот дахь Энэтхэгийн олон улсын төвд Монгол улсыг талархан дэмждэг, элэгсэг дотно ханддаг хувь хүмүүс хуран цуглаж олон жилийн түүхтэй боловч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь харьцангуй зогсонги болоод байсан Энэтхэг, Монголын найрамдлын нийгэмлэгийг шинэчлэн зохион байгуулахаар “Монголын анд нөхөд” холбоо байгуулав.

Тус нийгэмлэгийн тэргүүлэгчид Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Энэтхэгийн Олон улсын төвд урьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар санал солилцов.

Элчин сайд Г.Ганболд Монгол, энэтхэгийн ард түмний шашин, соёл, оюун санаа, түүхийн эртний уламжлалт хэлхээ холбоонд суурилсан хоёр улсын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны механизмуудын талаар мэдээлж, сүүлийн жилүүдэд хэрэгжсэн болон цаашид хийгдэхээр төлөвлөж байгаа айлчлал, арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, хоёр орны найрсаг харилцааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарт өргөтгөн хөгжүүлэх чиглэлээр Найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, идэвхтэн гишүүдтэй хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.

Монгол Улсын үндэсний их сургуульд зочин багшаар ажилласан Алигархийн их сургуулийн профессор монгол судлаач, Азад Лари “Монголын Нууц товчоо” судар, Монголын эзэнт гүрэн, тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буган чулуун хөшөө, мөнх хөх тэнгэрийн дээдэлж ирсэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид алив шашинд тэгш тэнцүү ханддаг байсан тухай, монголчуудын шашин шүтлэг, Монголын эзэнт гүрний “Алтан аргамж” хэмээх гадаад бодлого, Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, эртний энэтхэг, түвд,монгол хэлнүүдийн авиа дуудлагын ижилсэл ба хувирал, Амарбаясгалант хийд, дэлхийн хоёрдугаар дайны үр дүн Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан талаар, Монголын хот суурин газруудын түүх, монголчуудын аж байдал, Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, Монгол үндэсний урлаг, соёлын тулгамдсан асуудлууд зэрэг өргөн сэдвээр туурвисан “Эрин зуун дамжсан Монгол орон” номоо танилцуулж Элчин сайдад номынхоо дээжийг гардуулав.

Элчин сайд Г.Ганболд монголын ард түмний уламжлалт баяр, сар шинийг тохиолдуулан өөрийн бичсэн “Хардик Намасте-Амар байна уу” гэдэг өгүүлэл нийлэгдсэн “Индиа Эмпайр” сэтгүүлийн шинэхэн дугаарыг профессор А.Ларид дурсгав.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын зарим гишүүд гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрүүдтэй танилцлаа.

УИХ-ын гишүүд эхлээд нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Хангай Миллс” ХХК-ний үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар тус гурилын үйлдвэрийн захирал Л.Ганбат танилцуулсан юм. Тэрбээр, монголчууд төмөр болон Д аминдэмийн дутагдалтай байдаг нь судалгаагаар тодорхойлогдсон байдаг тул манай компанийн зүгээс гурилаа баяжуулан хэрэглэгчдэд хүргэж байна хэмээн онцолсон.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явагдаж байгаа энэ үед бид гурил үйлдвэрлэгчидтэй хүнсний бүтээгдэхүүний баяжуулалт ямар хэмжээнд явагдаж байгаа талаар ярилцаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гурил, сүү үйлдвэрлэгчдийн тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд, чанартай хүнс үйлдвэрлэх зорилгоор тодорхой хэмжээнд баяжуулж байна. Ард иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, хүнсээ баяжуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон миний бие хамтран санаачилсан. Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлан ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэхүү хуулийн төсөлд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүд “Милл Хаус” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. Уг гурилын үйлдвэр нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат компьютерийн удирдлагатай аж. Үйлдвэрийн танилцуулгыг захирал Ж.Чинзориг хийсэн. Тэрбээр, өдөрт 220т гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, Монгол Улсын гурилын нийт хэрэгцээний 13 орчим хувийг хангадаг, 160 ажилтантай, БНЧУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгуулагдаад арван жил болж байгааг танилцуулав.

БОХХАБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байгааг тэмдэглээд, Монголын хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгаагаар нийт ард иргэдийн 70-80 хувь нь амин дэмийн дутагдалд орсон гэж гарсан. Энэ дутагдлыг арилгахын тулд Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Баяжуулсан хүнсийг хуульчилж баталгаажуулснаар хүн амын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Бид зөвхөн хууль батлаад зогсохгүй хэрэгжилтэд нь ихээхэн анхаарах ёстой. Өнөөдөр бид гурил үйлдвэрлэгчдийн зүгээс баяжуулсан хүнс бэлтгэхэд шаардлагатай хууль зүйн орчин, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Цаашид ажлын хэсэг сүү үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцах болно гээд намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гурил, сүү үйлдвэрлэгчдийг нэгтгэн хэлэлцүүлэг зохион байгуулах болно гэдгийг хэллээ.


Categories
мэдээ нийгэм

Бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

ЗурагБСШУСЯ-наас ирэх сарын 01-08-нд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулна.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах болжээ. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах аж.

Categories
мэдээ нийгэм

Газар үнэгүй өмчлөх хуулийг хугацаа дуусч байгаатай холбоотой чиглэл ирүүллээ

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дараах чиглэлийг 2018 оны 02 дугаар сарын 21 өдрийн 1/286 дугаар албан бичгээр ирүүллээ.

Уг албан бичигт “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх. Цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэжээ хэмээн нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.