Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаана гэдэг маш буруу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна гэж бодож байна

-ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН АЛБАН МЭДЭЭГ ДАМЖУУЛСНЫХ НЬ ТӨЛӨӨ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ШҮҮХЭД ӨГЧ ГОМДОЛ МЭДҮҮЛЖ БОЛОХГҮЙ–

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Монголбанкны захирал асан Н.Золжаргал “Өдрийн сонин”-г хэвлэлийн бага хурал мэдээлснийх нь төлөө шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжиллээ. Эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэлийн хурлын албан мэдээлэл дамжуулсных нь төлөө шүүхэд өгөөд байж болох уу?

-Хэвлэлийн бага хурлын албан мэдээг дамжуулсан х э в л э л м э д э э л л и й н байгууллагад гомдол мэдүүлэн шүүхэд өгч болохгүй л дээ. Гэхдээ хэвлэлийн бага хурал дээр яригдсан мэдээллийг үнэн худал эсэхийг нотолсны үндсэн дээр мэдээлэхгүй бол гомдол гарч ирээд байгаа тал бий. Иймд бид зөрчлийн тухай хуультай х о л б о о т о й г о о р а л и в а а албан тушаалтны өгч байгаа мэдээллийг давхар нягтлахгүй бол эрсдэлд орох нөхцөл бүрдээд байгаа. Нотлогдож чадахгүй, төлбөр тооцоонд унах тохиолдолд дундын зуучлалын байгууллагад хандах, харилцан тохиролцох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөрөө дамжуулаад залруулга гаргах ч гэдэг юм уу гарцууд бий.

-Сэтгүүлчдэд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг хардах эрх гэж байдаг шүү дээ. Тийм байтал асар их мөнгө нэхэж, сэтгүүлчдийг үг, үзгийг мохоох нь хэр зохистой үйлдэл юм бол. Үүнд та юу хэлэх вэ?

-Сэтгүүлч бид хардах эрхтэй гэж ярьдаг боловч хуулиараа л бүх зүйл зохицуулагдчихдаг гэмтэй. Таамаглаад, хардаад биччихсэн зүйл нь нотлогдохгүй бол шийтгэл хүлээх л байдал бидэнд үүсчихээд байгаа юм. Тэгэхээр бид хардах эрхээ болгоомжтой хэрэглэх ёстой Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаана гэдэг маш буруу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна гэж бодож байна.

-“Уулс Заамар” гэх компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлт гаргасан. Шүүх компанийн дансыг хаасан байна. Энэ нь хэвлэн нийтлэх эрхийг эдийн засгийн аргаар боож байна хэмээж тус сониныхон мэдэгдээд байгаа. Шүүх уул уурхайн компанийн хэргийг ийнхүү хурдан түргэн шийджээ. Харин энгийн иргэдэд ингэж ханддаг болов уу гэх нь ч байна. Энэ тухайд?

-“Уулс Заамар” компанийн гомдлоор шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг шүүхээс хаасан гэх энэ мэдээлэл үнэн бодитой бол энэ маш буруу алхам гэдгийг хэлмээр байна. Учир нь бид хуулийн дор амьдардаг. Бүх зүйл хуулийн дор явах ёстой. Байгууллагын данс хааж байгаа энэхүү хориг арга хэмжээ нь хуулийн хүрээнд л явагдах ёстой юм. Тэгэхээр энэ мэт хууль зөрчсөн асуудлуудад бид дугарах хэрэгтэй. Энэ үйлдлийн улмаас шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхэд итгэх итгэл алдарч байна гэх өнцгийг барих уу, шүүх үнэхээр иргэдийг итгэлийг алдаж, хууль зөрчиж байгаа үйлдлүүдийг нь баримттайгаар дэлгэх үү гэдэгт ялгаа бий гэдгийг хэлмээр байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаас ийн тодруулсны дараа манай сурвалжлах баг байгууллагынхаа дансыг хаалгаад байгаа “Өнөөдөр” сонин, “Монгол Ньюс”-ийн удирдлагуудтай уулзсан юм.

Б.Номинтүшиг: Шүүх хурлын тов нь ч гараагүй байхад манай компанийн дансыг хаах шийдвэр гаргачихсан

“ Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлтэй холбоотойгоорЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Монгол ньюс” ХХК-ийн дансыг хаагаад байгаа билээ. Тус сонины сурвалжлах баг өнгөрсөн оны аравдугаар сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт очиж сурвалжлага бэлтгэсэн байдаг. Улмаар 2017 оны аравдугаар сарын 27-ны дугаарт “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” гэсэн гарчигтайгаар сурвалжлагаа нийтэлсэн байна.

Харин дээрх нийтлэлтэй холбоотойгоор “Уулс Заамар” компани “Манай компанийн нэр хүндэд халдлаа” гэх утга бүхий өргөдөл гомдлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, “Өнөөдөр” сониноос 100 сая төгрөг нэхэмжилсэн аж. Мөн тус компанийн зүгээс шүүхэд “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргадаг “Монгол ньюс” ХХК-ийн дансыг хаалгах хүсэлт гаргажээ.

Шүүхээс тус компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, “Өнөөдөр” сонины дансыг хаах шийдвэр гаргасан байна. Сонирхолтой нь Анхан шатны шүүхээс хурлын товоо ч гаргаагүй, “Өнөөдөр” сонины сурвалжлах багийнхан гэм буруутай эсэх нь тодорхойгүй, тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэх эрхэд ноцтойгоор халдсан шийдвэр гаргаад байгаа нь энэ юм. Энэ талаар “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.

-Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт танай сонины сурвалжлах баг ажиллаж, алтны компанийн талаар сурвалжлага бэлтгэн гаргасан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай сонины сурвалжлах баг өөр асуудлаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт очиж сурвалжлага бэлтгэж явсан юм. Гэтэл олон мянган хүн амтай Хайлааст багийн айлуудын хашаанаас холгүй зайд том хэмжээний нүх ухаад уул уурхайн олборлолт хийж байгаатай таарсан юм билээ. Тухайн үед болж байгаа үйл явдлыг хараад манай сурвалжлагч суурьшлын бүс нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар сурвалжлага бэлтгэсэн юм. Багийн төвийн айлуудын хашаанаас хэдхэн метр хүрэхгүй зайд, хаяа залгаад газрыг нь ухаж байгааг сурвалжилсан. Заамар сумын Хайлааст баг суурьшлын бүс мөн үү. Багийн төвийн хажууханд газар ухаж байгаа компанийн талбайн лиценз суурьшлын бүстэй давхцаж байна уу, үгүй юү гэдгийг мөн сурвалжилсан юм. Нутгийн иргэдийн санаа бодлыг сонсож, ярилцлага авч, Заамар сумын Засаг дарын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газар гээд холбогдох төрийн байгууллагаас тодруулга мэдээлэл ч авсан байдаг. Нүдэн дээр болж байгаа үйл явдлыг нутгийн иргэдээс ярилцлага аваад нийтэлсэн асуудал. Өөрөөр хэлбэл, манай сонин сэтгүүл зүйн үндсэн үүргээ биелүүлж, сурвалжлага хэрхэн бэлтгэдэг тэр зарчмаар явсан.Бид тус нийтлэлийг гаргахдаа “Уулс заамар” компанийн лицензийн талбай Хайлааст багтай давхцаж байна уу, үгүй юү гэдгийг хүргэж, энэ талаар дахин дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно гэдгээ л гаргаж тавьсан. Гэтэл нутгийн иргэдийн ярьсан зүйлээр буруутгаж манай сониныг шүүхэд өгсөн байгаа.

-“Уулс Заамар” компани танай сониныг ямар үндэслэлээр буруутган шүүхэд гомдол гаргасан бэ?

-Манай сониныг тус компанийнхан нутгийн иргэд болоод байгаль орчин хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагынхны ярьсан яриа болгоноор шүүхэд Шүүх хурлын тов нь ч гараагүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаасан нь Монголын шүүх ялзарсны шинж үү? өгсөн байна лээ. Шүүхэд гомдол гаргасных нь дараа бид “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” гэсэн гарчигтай нийтлэл дээр ярилцлага өгсөн хүн бүрийн ярилцлага бүхий бичлэг бидэнд байгаа. Нутгийн иргэдийн манай с у р в а л ж л а г ч д а д ө г с ө н ярилцлагыг unuudur.mn сайт дээр байршуулсан байгаа. Ярилцлага өгсөн хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгч болно гэж байна” гэдгийг шүүхэд хэлсэн. Гэвч шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг гомдол гаргахад шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх цөөхөн тохиолдол байдаг. Бидний зүгээс хэн нэгэн иргэн, компанийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх мэт алдаа байхгүй болохоор шүүхээр гомдлыг эцэслэн шийдүүлсэн нь дээр гэсэн байр сууринаас хандаж байсан. Гэтэл шүүхэд өгсөн гомдлын хариуг гаргах нь битгий хэл шүүх хурал нь товлогдоогүй, хэнийх нь зөв, буруу вэ гэдэг батлаагүй байхад манай байгууллагын дансыг хаачихсан. Бид энэ асуудал дээр эцсийг нь хүртэл тэмцэнэ гэж хэлээд байгаа шалтгаан нь хэвлэл мэдээллийг нугачин дарах гэсэн оролдлого сүүлийн үед даамжирч байгаа.

-Тухайлбал?

-Хэвлэл мэдээллийн байгууллага хууль ёсны дагуу санхүүжилт олох ч бэрхшээлтэй болоод байгаа. Сүүлийн үед цагдаад д у у д а г д а а г ү й р е д а к ц и , сэтгүүлч гэж байхгүй боллоо. С э т г ү ү л ч д и й г м ө р д ө н байцаагч нь айлгаад чбайгаа юм уу эсвэл шантаажлаад байгаа нь мэдэгдэхгүй “Эх сурвалжаа хэл” гээд өрөөндөө суулгаад байдаг. Шүүхэд хэн нэгэн хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргалаа гэхэд шууд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явчихдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хэвлэл мэдээллийн байгууллагад үнэтэй хуульч хөлслөөд хэдэн сараар нь хөөцөлдөөд явах боломж хэцүү. Энэ байдал сүүлдээ даамжирч, дурын хэн нэгэн хэвлэл мэдээллийг хэрэгслийг дарамталдаг арга нь данс хаах болж хувираад байна. Хэн нь буруутай нь тодорхой бус, анхан шатны шүүх хурлын тов нь ч гараагүй байхад шууд компанийн данс хааж байгаа нь “Хэн намайг хэлэх юм” гэсэн шиг байдал гаргаж байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил батлагдсан Зөрчлийн тухай хууль ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш хэцүү байдал бий болгосон. Энэ бүхэн юу илтгэж байна вэ гэхээр улстөрчид нь, төр засаг нь хэвлэл мэдээллийг нугачин даръя гэж байгаагийн нэг илрэл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйтэйгээр, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг нийтэлж, дуугарч байгаа бол хуулиар хамгаалах ёстой биз дээ. Тэгтэл эсрэгээрээ, биднийг улам л хүчгүй болгох гэсэн сонин тогтолцоо, оролдлого яваад байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэхээр хүчтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага тэр тусмаа өдөр тутмын сонинууд энэ асуудалд хамтарч дуугарч байгаа. Бид бодит мэдээллийг эх сурвалжтай, баталгаатайгаар хүргэсэн учраас ямар нэгэн үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Б.Баярмагнай: Хэвлэл мэдээллйин хэрэгслийг айлган сүрдүүлэх гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүхэд өгдөг болоод байна

“Монгол ньюс” ХХК- ийн ерөнхий менежер Б.Баярмагнайгаас цөөн асуултад хариулт авлаа.

– “ Уулс заамар ” компанийн “Өнөөдөр” сониныг шүүхэд өгсөн гомдлын нэг үндэслэл тус компанийг гадаад эзэнтэй гэж худал мэдээлэл тараасан гэж үзээд байгаа юм билээ. Энэ талаар?

– “Уулс Заамар” компани манай сониныг шүүхэд өгсөн үндэслэлүүдийн нэг нь “Манай компанийг гадаад эзэнтэй гэсэн” гэх зүйл байна лээ. Үүн дээр тайлбар хэлэхэд энэ бол нутгийн иргэдийн ярьсан ярианд гарсан үгс юм. Нутгийн иргэд тус компанийг яагаад гадаад эзэнтэй гэж хардаад байна вэ гэхээр Монголын ямар ч уул уурхайн компани суурьшлын бүс рүү очоод хашаанд нь тулгаад газар ухдаггүй юм байна. Гэтэл айлуудын 0.7 га газар бүхий хашаанд тулгаад газар ухаад байгааг нутгийн иргэд хараад энэ яав ч монгол хүмүүс биш. Монгол хүн хэзээ ч айлын хашаа руу тулгаж газар ухахгүй гэж л хардаж байгаа юм байна лээ. Заамар суманд олон компани уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ “Уулс Заамар” компани шиг айлын хашаанд тулгаж газар ухсан нэг ч компаний байхгүй гэж нутгийн иргэд илэрхийлж байгаа юм билээ.

– Танай компанийн дансыг ямар үндэслэлээр хаасан юм бэ?

-“Уулс Заамар” компани шүүхэд гомдол гаргасан талаар мэдэгдэл ирээд хоёр, гурав хонож байтал шүүхээс биднийг дахиад дуудсан. Сонины итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие яваад очтол “Уулс Заамар” компани хуулийн ферм хөлслөөд авчихсан, тэд нь шүүхэд “Монгол ньюс” компанийн дансыг хаагаачээ” гэсэн хүсэлт гаргаад өгчихсөн байсан. Шүүгч “Танай компанийн дансыг хаа гэсэн хүсэлт гаргасан” гэдгийг бидэнд хэлсэн. Шүүгчид миний бие манай компанийн дансанд хэдийгээр их хэмжээний мөнгө байхгүй ч дансаар өдөр тутамд орлого орж, зарлага гарч байдаг. Реклам, зар сурталчилгааны мөнгө дансанд ордог. Эргээд хэвлэх үйлдвэрийн будаг, цааснаас эхлээд зарлага гардаг. Сард хоёр удаа ажилтнуудынхаа цалинг тавьдаг. Данс хаах боломжгүй гэх хүсэлтийг албан ёсны дагуу гараар бичээд өгсөн. Гэтэл “Үүнийг хүлээж авах боломжгүй” гээд “Уулс Заамар” компанийн гаргасан хүсэлтийн дагуу найм хоногийн дараа данс хаах захирамж гаргачихсан. Бид данс хаах захирамж гаргасан даруйд дахиад шүүхэд хандан “Дансаа хаалгамааргүй байна. Данс хаахгүй байх боломж байна уу. Хоёрдугаарт, “Уулс заамар” компанийн нэр хүнд унасан зүйл байна уу. Манай сонин худал мэдээлэл нийтэлж, нэр хүндэд нь халдсан эсэхийг шүүх эцэслэн шийдээгүй байхад данс хааж байгаа нь хууль зөрчиж байна” гэсэн гомдол гаргасан. Өнөөдрийг хүртэл шүүх бидний өгсөн гомдолд ямар нэгэн хариу албан ёсоор өгөөгүй байна. Уул уурхайн компани шүүхэд “Эдний дансыг нь хаа” гээд хүсэлт гаргадаг. Шүүх түүнийг нь долоо хоногийн дотор шийдээд өгчихөж байгаа нь уул уурхайн компани шүүхийн хэнтэй нийлж , сүжрээд байна уу гэсэн хардлага төрүүлээд байгаа. Сүүлийн үед компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөхдөө их хэмжээний мөнгө нэхэмжилж айлган сүрдүүлдэг болоод байна. Та бүхэн санаж байгаа бол одоогоос дөрвөн жилийн өмнө манай сониныг нэг компани “Нэр хүндэд халдлаа” гэх шалтгаанаар есөн тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд өгч байсан. Гурван шатны шүүхээр ороод “Өнөөдөр сонины буруу биш. Нэр төрд нь халдсан зүйл алга байна” гэсэн шүүхийн шийдвэр гарч байсан. Бид есөн тэрбум төгрөгийн өрөнд унахгүйн тулд, баримттай, бодит мэдээлэл цацсанаа батлахын тулд сэтгүүлчийн багаа томилолтоор дахин явуулсан. Мөн өмгөөлөгч хөлсөлсөн. Гурван шатны шүүх хурал болох үед нөгөө талаас хурлыг удаа дараа хойшлуулж, олон сараар сунжирсан, шүүх дээр хичнээн удаа очсон гээд асуудал их байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийгөө арай гэж авч явдаг байгууллага. Дансандаа 100 сая төгрөгтэй хэвлэл мэдээллийн байгууллага ховор. Гэтэл компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг айлган сүрдүүлэх зорилгоор их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүхэд өгдөг байдал түгээмэл болоод байна. Гэхдээ үнэн бодит, баримттай, эх сурвалжтай мэдээлэл, сурвалжлага олон нийтэд хүргэсэн бол тэдний энэ мэт арга, айлган сүрдүүлэлтээс эмээгээд байх юмгүй” гэв.

Шүүх: Энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй

“Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлтэй холбоотойгоор “Монгол ньюс” ХХК-ийн дансыг хаах шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Ямар нэгэн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байхад мэдээлэл өгөх боломжгүй байдаг. “Монгол ньюс” ХХК- ийн дансыг хаах шийдвэрийг гаргасан нь хуулийн дагуу шийдэгдсэн асуудал байх. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гомдол гаргасан компанийн хүсэлтээр дансыг нь хаадаг болжээ. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэн дуртай нь ноцтойгоор халдаж эхэлсний тод жишээ мөн. Өөр нэг ноцтой баримт гэвэл Монгол банкны захирал асан Н.Золжаргал “Өдрийн сонин”-г шүүхэд өгч, 30 сая төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг гардуулж өгсөн байдаг. Манай сонины итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар өгсний маргааш шууд шүүх хурлын товыг шүүхээс гаргасан байдаг. Монголын шүүх ингэж л хэвлэл мэдээллийн хэрэгслийг нугачин дарах гэсэн үйлдлээ удаа дараа оролдож эхлээд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад шүүх ингэж хандаж байгаа юм чинь эгэл жирийн иргэдийг дээлтэй нь хатааж амийг нь чангаадаг болов уу гэж санана. Монголын шүүхийн ялзрал, мөнгөтэй эрх мэдэл албан тушаалтай олигархиудад үйлчилдэг гэж ард иргэдийн хардаж сэрдээд байдаг нь үнэн бололтой.

Эрэн сурвалжлах тоймчдын алба

Categories
мэдээ нийгэм

Тал, хээрийн гал түймрээс сэргийлэхэд өвөрмонголчуудтай хамтран ажиллана

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засгийн газрын Бүрэн цагийн орлогч захирагч, Ойн хээрийн гал түймэртэй тэмцэх газрын дарга, Ойн талбайн галын аюулаас урьдчилан сэргийлэх албаны дарга Хү Лиан И тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг тус газрын удирдлагуудад талархлаа илэрхийлсэн юм.

Харин Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газар, Ой хээрийн түймэртэй тэмцэх газраас Дорнод аймгийн Халхгол суманд Гал түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулахад тусалж дэмжихээ илэрхийлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Мөн цаашид харилцан туршлага солилцох, гал түймрийн үед мэдээллийг хоёр талд шуурхай мэдээлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байгаагаа илэрхийлж, “Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын ой шугуй, тал хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурахаар тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Хувийн хэвшил, бизнесийнхэнд Улаанбаатар хотын зүгээс илүү их боломж олгосон жил байх болно

С.Батболд:   Хувийн хэвшил, бизнесийнхэнд Улаанбаатар хотын зүгээс илүү их боломж олгосон жил байх болноНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Хэдийгээр улс төржилт, үгүйсгэл нийгэмд их байгаа ч хотын удирдлага багагүй ажил амжуулж байгаа. Ямар зорилтуудтай ажиллаж байна вэ?

-Улаанбаатар Монголын хүн амын бараг тал хувь нь амьдардаг онцлогтой хот. Бас Монголын эдийн засгийг чирч явдаг хот. Тиймээс Улаанбаатарын зорилт, зорилго, хүлээх хариуцлага, үүсэх асуудлууд нь маш өргөн хүрээнийх байдаг. Нийслэлчүүдийн амьдралыг хэвийн авч явна гэдэг том хариуцлага. 2016 оны сонгуулиас хойш жил хагасын хугацаанд Засаг Даргын хувьд би нэгдүгээрт Улаанбаатарт хууль дүрмийг мөрдүүлдэг байх, бүх асуудлыг горим, цэгцэнд оруулахын төлөө ажилласан. Энэ утгаараа 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Хотод амьдардаг хүн хотын хууль, дүрмийг дагаж, бусад оршин суугчдын эрхийг хүндэтгэж амьдрах шаардлагатай.

Үүнээс гадна Монголын цорын ганц мегаполис болох Улаанбаатарын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тодорхой асуудлыг санхүүгийн хувьд бие даан шийддэг байх ёстой гэж үздэг. Иймээс Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд би Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж Засгийн газраар дэмжүүлээд УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар нийслэл эрх зүйн хувьд илүү сайн статустай болно. Дүүрэг, хороод санхүүгийн эрх мэдэлтэй болж, нийслэлийн иргэд ямар эрх, үүрэгтэй байхыг нэг мөр тогтоож өгнө. Энэ хавартаа багтаад хуулийг батална гэж бодож байна.

Гуравдугаарт хотын санхүү,эдийн засгийн асуудал хөндөгдөнө. 2016 оны сүүлийн хагас, 2017 онд улсын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой нийслэлийн санхүүгийн чадавх нэлээд суларсан байсан. Түүнчлэн нийслэл хот бонд гаргадаг, концесс зарладаг, олон улсын санхүүгийн байгууллагаас бие дааж зээл авах нь хумигдсан явдал юм. Эдгээрийг буцаан сэргээх нь бас нэг зорилт байлаа.

-Эрх зүйн байдлыг дээшлүүлнэ гэдэг шинэ сонсогдож байна. Хуулийн төсөл боловсруулахад судалгааг сайн хийсэн байх.

-1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлахад Улаанбаатар 400 мянган хүн амтай хот байсан. Харин одоо хэд байгааг бид мэднэ. Энэ хугацаанд нийслэлийн хүн ам өсч, Монгол Улсын нийгэм , эдийн засгийн хөгжилд эзлэх байр суурь нь эрс нэмэгдсэн. Тиймээс шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Мөн нийслэл бол аймгуудаас бүх үзүүлэлтээр ялгаатай. Аймгаас ихээхэн ялгаатай засаг захиргааны нэгжийг хууль зүйн хувьд аймгаас тусад нь авч үзэх шаардлагатай.

-Энэ хуульд нийслэлийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ?

-Нийслэл дунджаар 700 орчим тэрбум төгрөгийн орлого олдгоос 200 орчим тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, үлдсэнийг өөртөө зарцуулдаг. Нийслэлийн орлого голдуу хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Багахан хэмжээний орлогыг бусад татвар хураамж, замын сангийн орлого, газар, үл хөдлөх хөрөнгийн орлого эзэлдэг. Цаашдаа ХАОАТ-аас хамааралтай байдлаа өөрчилж төсвийнхөө орлогын нэр төрлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбогдох заалтууд энэ хуулийн төсөлд орсон. Санхүүгийн эрх мэдлийн хувьд нийслэл өөрийн бондыг гаргах хэрэгтэй. Ингэж богино хугацааны санхүүжилтээ шийдэж байхгүй бол дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэхэд хэцүү. Түүнчлэн нийслэл Засгийн газраар дамжуулалгүй, тодорхой хязгаартай зээлийг олон улсын санхүүгийн байгууллагаас бие даан авдаг болох хэрэгтэй. Гуравдугаарт төр-хувийн хэвшлийн хүрээнд нийслэл төрөл бүрийн концесс зарладаг эрхтэй байх шаардлагатай байгаа тул энэ бүхэн хуулийн төсөлд тусгагдсан.

-Өнгөрсөн онд хотын санхүү, эдийн засаг ямар байв?

-Тодорхой дутагдал ярихаас өөр арга байхгүй. 2012-2016 онд хотын өмнөх удирдлага концессийн олон төсөл хэрэгжүүлснээс хэрэгтэй, хэрэггүйн аль аль нь бий. Жишээ нь, зуслангийн төв зам хэрэгтэй. Гэхдээ энэ замаас уулын амнууд руу салаалсан зам барьсан нь одоохондоо нэн тэргүүний хэрэгцээ шаардлага биш байсан. Өмнөх удирдлагын байгуулсан концессийн хэрэгжилтийн эргэн төлөлтөд бид 2017 онд олон тэрбум төгрөг төлсөн. Хэрэв энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулсан бол хотод ашигтай байх байсан. Өнгөрсөн жил ерөнхийдөө санхүүгийн хомстолтой, олон аж ахуй нэгж хаалгаа барьсан хүндхэн жил байлаа. Ажилгүйдэл өссөнөөр ХАОАТ-аас авах орлого буурсан. Гэхдээ нийслэл төлөвлөгөөгөө биелүүлсэн, өргүй 2018 онтой золгосон. 38-аад тэрбум төгрөгийн концессийн эргэн төлөлтийг хийсэн. 2018 онд үлдсэн 30 тэрбумыг аж ахуй нэгжүүдэд өгвөл концессын өргүй болно.

2018 оны хувьд санхүү, эдийн засгийн байдал өргөс авсан юм шиг сайжрахгүй. Төсвийн орлого өснө гэсэн найдлага ч харагдахгүй байна. Гэхдээ олох ёстой орлогоо бүрдүүлнэ. Миний найдаж буй нэг зүйл бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж нийслэл бонд гаргаж, гаднаас зээл аван дэд бүтцийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх боломжтой болно гэж хүлээж байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 онд хийгдэнэ. Мөн Засгийн газрын БНХАУ-тай хийх хэлэлцээрүүдийн хүрээнд орон сууц, зам барилгын төсөл жигдхэн эхлээд явчихна. Ингээд бодоход 2018 он бол илүү их бүтээн байгуулалт өрнөсөн, олон кран ажилласан жил болно. Хүлээлт үүсгээд буй өөр нэг бүтээн байгуулалт бол нийслэлд 60 орчим сургууль, цэцэрлэгийн барилгыг эхлүүлнэ. Барилгын компаниуд болон иргэд маань тодорхой ажилтай байна.

-Энэ үг хувийн хэвшлийнхэнд их сайхан сонсогдоно гэж бодож байна

-Би хотын дарга болсноосоо хойш хувийн хэвшилтэйгээ илүү ойр ажиллахыг зорьж ирсэн. Бүтээн байгуулалтыг улс эсвэл нийслэл дангаараа хийнэ гэвэл бүтэхгүй. Улаанбаатарын Худалдааны танхим төр, хувийн хэвшлийн түншлэл хүрээнд олон ажлыг хоттойгоо хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Хувийн хэвшил хийж болохоор ажилд хот, төр оролцоод хэрэггүй. Хот нь бодлогоо тодорхойлж, хувийн хэвшлийнхэн бизнесээ хийх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө чармайна.2018 онд нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах, хамтарсан компани болгох ажлыг эрчимжүүлнэ гэж бодож байгаа.

-2018 оныг Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил болгосон. Яг яаж сайжруулах вэ?

-Дэлхийн том хотуудын зорилго, хөгжлийн чиг хандлагаас харахад иргэдээ ая тухтай амьдруулахад хамгийн их анхаардаг. Өнгөрсөн зуунд дэлхийн хотууд том үйлдвэр, өндөр байшингаар уралдаж байсан. Харин одоо хүн амьдрахад хэр таатай вэ гэдгээр өрсөлддөг болсон. Улаанбаатарын хувьд энэ чиг хандлагаар явахад агаар, орчны бохирдлыг бууруулах, орон сууцжуулах, гудамж зам талбай барих, тохижуулах, хүүхдэд ойр сургууль, цэцэрлэг барих шаардлагатай. Энэ бүгдийг цогцоор нь хийснээр амьдрах орчин сайжирна. 2018 онд энэ чиглэлд ажиллана. Гэхдээ иргэдийг оролцуулна. Иргэд зүгээр хүлээгээд суухгүй. Гудамжаа яаж тохижуулахаас эхлээд өөрийн санаа бодлыг хэлж санаачилгатай байх шаардлагатай. Санаачилга гаргаж буй иргэд, хороодыг дэмжиж ажиллана. Ирээдүйд ногоон хот болно гэж зорилготой байгаа.

-Ногоон хот болох бодит боломж байгаа юу?

-Байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатарт 4000 орчим нарс тарьсан нь иргэдийн талархлыг хүлээсэн. Том мод суулгаад амьдрахгүй гэж боддог байсан нь өөрчлөгдсөн. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн хийсэн бөгөөд гурван жилийн турш компаниуд модоо арчилна. Богино хугацаанд ногооруулахад ой сийрэгжүүлэлтийн хүрээнд болон үржүүлгийн газраас том мод авчраад суулгах нь илүү үр дүнтэй. Компаниуд өөрийн барьсан хотхонууддаа том нарс суулгаад сайн арчилсны үр дүнд 10 жил ургаж буй туршлага цөөнгүй бий. Мэдээж хурдан ургадаг улиасаа тарих хэрэгтэй. Модоо сайн арчилбал хот ногоон болно. Өнгөрсөн жил Энх тайвны өргөн чөлөө, Төмөр замын дагуу мод тарилт хийсэн. 2018 онд Их, Бага тойруугийн цэцэрлэгүүдийг нарс мод,чимэглэлийн модлог урагмлуудыг тарьж тохижуулахаар төлөвлөж байна.

-Аз жаргалтай Улаанбаатар гэдгийг юу гэж томъёолж байна вэ?

-“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын Хорооноос иргэдэд санал болгосон. Засаг Даргын хувьд би энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой . Аз жаргал гэдгийг хэмжихэд төвөгтэй. Happiness Index гэхээр аз жаргалтай, найрсаг гэх мэтээр орчуулж болно. Бид аз жаргалтай гэж орчуулаад байдаг. Хүн юунаас аз жаргал авдаг вэ гэдэг нь философийн ойлголт хэдий ч иргэд Улаанбаатарт амьдардгаараа бахархдаг байхын төлөө ажиллах ёстой.

-Нийслэлд утаа хаа сайгүй байгаа. УИХ-ын гишүүд дүүргүүдээр явж утаатай танилцаж байгаа харагдах юм. Таны хувьд утааны асуудал дээр ямар шийдэл харж байна вэ?

-Утаагүй болох хамгийн эцсийн шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах, хийн түлш ашигладаг болох. Гэхдээ мэдээж урт хугацаа орно. Утааг арилгах асуудлыг авч үзэхдээ бид бүсчилж байгаа. Тухайлбал, энэ бүсэд цахилгаан халаалт, нөгөө бүсэд утаагүй түлш ч гэдэг юм уу. Энэ мэтчилэн үе шаттайгаар, урт, богино хугацаандаа тодорхой стратегитай ажиллах шаардлагатай. Түүнээс биш бүгдийг нь цахилгаанаар халаана, эсвэл бүгдийг нь сайжруулсан түлшээр хангана гэж хандвал үр дүн муутай. Мэдээж орон сууцжуулах, ажлын байраар хангах ажлууд зэрэг хийгдэнэ. Энэ стратегиа бид Засгийн газарт танилцуулсан. Шийдэл нэг бус нэлээд хэд бий. ШУА-ын эрдэмтэд өнгөрсөн жил Засгийн газраас үүрэг аваад судалгаа хийгээд орон сууц, гэрийн дулаалга, цахилгаан, хийн болон бусад утаагүй эх үүсвэртэй халаагуурын асуудлыг шийдэх ёстой, хамгийн сайн технологитой зуух ашиглах хэрэгтэй гэж дүгнэсэн. Огт гал түлэхгүй байна гэдэг манайх шиг хүйтэн газар боломжгүй. Нийслэлийн хувьд Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай багасгаж, 2020 оноос хориглох боломжтой гэж харж байгаа. Угааж боловсруулсан, эсвэл шаталтыг нь сайжруулсан нүүрсийг хотын захын хорооллуудад хэрэглэхээс өөр арга байхгүй.

-Таныг ажлаа авснаас хойш утааны асуудалд ахиц гарсан уу?

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 14 мянган өрхөд цахилгаан халаагуур тавьсан. Улаанбаатарт жилд 30 мянган хүн буюу ойролцоогоор 6000 өрх шилжин ирж, тэр хэмжээний яндан нэмэгддэг байсан бол одоо шилжин ирэгсдийн тоо 9000 мянга болсон. Энэ бол нэг том дэвшил гэж харж байна. 2018 онд 20 мянган айлд цахилгаан халаагуур тавих, шаардагдах хүчдэлийг нь сайжруулах арга хэмжээ авна. Улаанбаатар 200 мянган гэр хорооллын өрхтэй гэж үзвэл 10 жил болох гээд байгаа биз. Тиймээс цахилгаан халаагууртай зэрэгцээд бусад ажлыг хамт хийгээд явах шаардлагатай.

-Иргэд маань өөрсдөө та бүхний шийдлийг хэрхэн хүлээн авч, санаачилга хэр гаргаж байна?

-Би ч нийслэлийн иргэн хүний хувьд утаанаас залхаж байна. Иргэдийн хувьд өөрсдөө хийж чадах зүйл бол гэр орноо сайн дулаалах. Орон сууцыг барихдаа хүнийг амьдруулахын тулд тодорхой стандартын дагуу барьдаг. Харин нийслэлийн хүн амын тал нь амьдраад байгаа хувийн байшин, гэрт дулааны стандарт гэж байхгүй. Дулаан хадгалах чадваргүй байшинд ямар ч цахилгаан халаагуур тавиад, хэчнээн тонн нүүрс шатаагаад олигтой дулаацахгүй. Тэгэхээр хувийн байшинд тодорхой стандарт хэрэгтэй гэж бодож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг стандартыг боловсруулж байгаа. Нэгдүгээр улиралд багтаагаад батална гэж бодож байна. Зөвхөн стандартын дагуу барьсан байшинг үл хөдлөх хөрөнгөөр бүртгэнэ, барьцаанд авна гэсэн журам байх шаардлагатай.

Түүнээс гадна гэр хорооллын айлууд хашаагаа түрээсэлж, айл буулгадаг байдлыг болих хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн айл өөрөө цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж халаагуур тавьсан ч хашаанд нь байгаа гэрүүдийн утаанаас хордоод байдаг.

-Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд ямар шийдэл байна вэ?

-2019 оноос эхлээд Азийн хөгжлийн банктай хамтраад орлого багатай иргэдэд зориулсан, “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 10 000 айлын орон сууц баригдах юм. Мөн хямд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ. Ногоон нуурын дэнжид 1008 айлын орон сууцыг Хятадын Засгийн газрын тусламжийн мөнгөөр барих юм. Айлууд яндангаа хураалгаад түрээсийн орон сууцанд орно гэсэн үг. Бид орон сууцны бодлогодоо тухайн айл орон сууцанд орсон л бол ахиж утаа гаргахгүй гэсэн дүрэм баримтлах хэрэгтэй гэж бодож байна. Үүнээс гадна дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ. Нийтдээ нийслэлийн утаатай тэмцэхэд эхний ээлжид 500 орчим сая ам.доллар шаардлагатай байна. Энэ мөнгөөр 40 000 айлаа цахилгаан халаагуураар хангах, утаагүй түлшний үйлдвэрүүдийг дэмжих, нүүрс угааж оруулах, байшингийн дулаалгад хөнгөлөлттэй зээл олгох, төлөвлөсөн орон сууцаа ашиглалтад оруулах ажлаа хийвэл 2020 он гэхэд утааг 80 орчим хувиар бууруулах бололцоотой. 2018 оны хувьд эхний ээлжид 200 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг хотыг хөгжүүлэхэд хэрхэн оролцуулах боломжтой вэ?

-Нийслэлийн Засаг Даргын дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл гэж байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлыг шийдэж байх зорилготой. Хөрөнгө оруулагчдыг байнга урьж дуудаж байгаа ч харамсалтай нь тэгж их сонирхохгүй байна. Учир нь хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаа шаарддаг. Эдийн засаг сэргээд хөрөнгө оруулагч гарч ирвэл бид хэрэгжүүлэх төслүүдээ бэлдчихсэн байгаа. Жишээ нь, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын технологийн парк, Нийслэлийн метроны төсөл, цахилгаан галт тэрэгний төсөл бий. Гэхдээ бид хөрөнгө оруулагчдад зөвхөн санал тавьдаг болохоос шаардлагатай нөхцөлийг нь хангаж чадахгүй байна. Мөн олон улсын стандартад нийцээгүй төсөл , санхүүгийн тооцоог хийж өгч чадахгүй байна.

-Хогны тухай асуухгүй байж болохгүй нь. Энэ онд хогны асуудлыг яаж шийдэх вэ?

-Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран барилгын материалын хогийг боловсруулах 13 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхэд гарын үсэг зурахад бэлэн болсон. Ахуйн хог хаягдлыг боловсруулах, шатаах чиглэлээр Австрийн Засгийн газрын зээлээр үйлдвэр барих хувийн хэвшлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн хогийн цэгүүдийг түшиглэн эко парк байгуулах, хоёрдогч түүхий эд бэлтгэх төсөл бий. Харамсалтай нь хөрөнгө оруулагчаа манай бизнесийнхэн олоогүй л байх шиг байна.

-Удахгүй Улаанбаатарын хөрөнгө оруулалтын чуулган болох гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог юу вэ?

-Энэ удаагийн чуулган нэлээд онцлогтой. Өнгөрсөн жил нийслэлээс төслүүдээ танилцуулж санал болгож байсан бол энэ жил хувийн хэвшлийнхнээр илтгэл тавиулна. Компаниуд өөрсдөө төслөө танилцуулаад нийслэл, засгийн газраас ямар дэмжлэг хэрэгтэй байгааг сонсоно. Жишээ нь сая ашиглалтад орсон байшин үйлдвэрлэх комбинатын тухай илтгэл тавигдана. Мөн Хотын зүгээс Богдхан уулыг тойрсон төмөр зам, шинэ онгоцны буудлыг Айросити болон бусад төслүүдийг танилцуулна. Эдгээр төсөлд төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, хот яаж дэмжих талаар ярилцана. Яамдын сайд нарыг урьж оролцуулна. Оролцогчдод хандаж хэлэхэд эдийн засагт эерэг хандлага бий болсон учраас ямар нэгэн эмээх зүйлгүй хөрөнгө оруулалтаа идэвхтэй хийгээсэй гэж бодож байна. Одоо хүлээх цаг биш хөрөнгөө оруулаад хийгээд, ажлын байр бий болгоод явахыг уриалж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн хүчирхэг “Falcon Heavy” пуужин амжилттай хөөрлөө

falcon heavy зурган илэрцүүд

Өнгөрсөн шөнө Falcon Heavy нэртэй, 70 метр урттай, гурван хурдасгууртай пуужин NASA-гийн Флорида дахь Кеннедийн нэрэмжит Сансар Судлалын төвөөс хөөрлөө. Зохион бүтээгчид нь “Falcon Heavy”-ийн талаар “Одоог хүртэл хөөрсөн бүх пуужингуудаас хамгийн том, хүчирхэг нь” хэмээн хэлсэн юм. Түүний зорчигч нь SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн 2008 оны Tesla Roadster автомашин, түүний жолооны ард суулгасан “Starman” хэмээх нэртэй хиймэл хүн ажээ.

Хүчтэй салхины улмаас хоёр удаа хойшилсны эцэст Улаанбаатарын цагаар үүрийн 04:45 цагт пуужинг хөөргөсөн байна. Маскийн автомашин агаар мандлаас гарах үедээ Дэвид Боуигийн “Space Oddity” дууг хөгжим дээрээ тоглуулж байгаа гэнэ.

Анх энэ төлөвлөгөөг 2011 онд зарлаж байхдаа Маск “Энэ бол дэлхийн хамгийн том пуужин болох юм” хэмээн хэвлэлд ярьж байв. Пуужинг агаар мандлаас гаргасны дараа түүний хоёр хажуугийн хурдасгуур нь салж, буцан эх дэлхийд газардах ёстой.

Энэ ажиллагаа амжилттай болж, хоёр хурдасгуур Канавералын хошууны агаарын бааз дахь хоёр тавцан дээр эсэн мэнд газарджээ. Харин пуужингийн голд бэхлэгдсэн гурав дахь хурдасгуур тэдгээрийн дараа эх биенээс салж, Атлантын далайд хөвж байгаа тавцан дээр газардах байсан ч эргэж ирээгүй байна.

Ингэснээр SpaceX компани нийтдээ 23 хурдасгуурыг амжилттай газардуулж, сансарт пуужин хөөргөх зардлыг бууруулж байгаа юм. Одоо Falcon Heavy пуужин нь Тесла автомашиныг Дэлхий-Ангарагийг тойрсон зууван хэлбэртэй тойрог замд хүргэнэ. “Бидний тооцооллоор энэ тойрог замд машин маань хэдэн зуун сая жил, магадгүй тэрбум жил аялсаар байх болно” хэмээн Маск тайлбарлажээ.

Илон Маск өчигдөр энэхүү аялалын төлөвлөгөөг харуулсан зураглалыг твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Пуужин хөөрөх явцыг шууд дамжуулсан бичлэг:

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНАСАУ дэмжиж байгаагаа илэрхийлэв

ЗурагГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохиролцов.
БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Солонгосын ард түмний удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр удаа айлчлахад хамт дагалдан очих завшаан тохиож байснаа дурсаад Монгол, Солонгосын харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын ард түмний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг амжилттай даван туулж, өнөөгийн түвшинд хүрснийг онцлов.
Монгол, БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд нар яриа хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд талууд эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ зэргийг зохион байгуулахаар болов. Монгол, Солонгос судлалыг хоёр талдаа дэмжин хөгжүүлж, харилцааны гүүр болсон мэргэжилтэн судлаач нарыг бэлтгэх, монгол, солонгос хэлний сургалтыг харилцан дэмжихээр тогтов.
Талууд хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн манай улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНАСАУ дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Сайд Д.Цогтбаатар БНАСАУ, БНСУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ сэргэж, хоёр тал Пёнчаны Өвлийн Олимпод хамтран оролцохоор болсонд баяр хүргэв. Энэхүү яриа хэлэлцээ цаашид үргэлжилж, бүс нутгийн байдлыг тогтворжуулахад чухал түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Айлчлалын үеэр Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны удирдлагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, харилцан ойлголцсон уур амьсгалд болж, Монгол, Солонгосын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сурагчид мал төллөх үеэр хоёр долоо хоног амарна

мал төллөх үе зурган илэрцүүдМонгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулсан. Энэхүү тушаалаар гуравдугаар улирлын амралт болон зуны амралтын хуваарийг өөрчилсөн юм.

Орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын наймныг хүртэл мал төллөх үеэр хоёр долоо хоног амрах аж. Мөн цагаан сарын үеэр нэг долоо хоног амарна. Харин нийслэлийн сургуулиудын сурагчид гуравдугаар сарын 22-оос дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл амрах юм.

Зуны амралт улс орон даяар 1, 2-р ангийн сурагчид зургаадугаар сарын 1-ээс, 3-5-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-аас, 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 15-аас тус тус амарна.

No automatic alt text available.

Categories
мэдээ нийгэм

“Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих тогтоолын төсөл батлагдлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаанаар“Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээллийг сонсов.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, өргөдөл гаргаж байгаа өндөр настнуудын дийлэнх нь өөрийн гэсэн орон гэргүй, үр хүүхдийндээ толгой хорогдон амьдардаг тухай, орон сууцтай нэг нь үр хүүхэддээ өгөөд өөрсдөө хотын зах руу гэр хороололд зутруу амьдарч байгаа тухай тэд бүгд л үнэнч шударгаар хөдөлмөрлөж байсан тухай өргөдөлдөө дурдсан байна. Мөн ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ олон жилийн өмнө гаргасан боловч дараалал нь болоогүй гэх, 500 мянгаас доош тэтгэврийн орлоготой тул орон сууцанд хамрагдах боломжгүй, мөн албан тушаалтны хүнд суртлын талаар дурдаж төр засагтаа гомдож явдгаа илэрхийлж байна. Өнөөдрийн хуралдаанаар ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн таван байршилд барихаар төлөвлөгдсөн “Ахмадын түрээсийн орон сууц”-ны барилгын асуудал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар дүүргийн XI хороонд байрлах 300 айлын орон сууцны ашиглалтын явц, ахмадуудад зориулсан орон сууцны тоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээллийг авч, Өргөдлийн байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөсөн тухайгаа хуралдааны эхэнд танилцууллаа.

Ингээд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн мэдээллийг сонсов. Тэрээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.4-т 2017-2020 оны хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 20,000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр, 2020 оны түвшинд 1,119,0 тэрбум төгрөг зарцуулахаар тусгагдсан. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцны сан бүрдүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, аймгуудын төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээх, 660 айлын орон сууцыг шинээр барих замаар, нийт 2222 айлын орон сууц тус тус ашиглалтанд оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 87,5 тэрбум төгрөг шаардлагатай.

Харин шийдвэрлэх асуудлын хувьд Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолуудаар батлагдсан 82,3 тэрбум төгрөгийн төлбөр, 2017 онд бодогдсон хүүгийн зөрүү төлбөр 4,7 тэрбум төгрөг, нийт 87,1 тэрбум төгрөгийг Сангийн яаманд өр үүсгэх замаар “ТОСК” ТӨҮГ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт суутгуулах. Энэхүү хөрөнгийг шийдвэрлүүлснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.4.3.3-т тусгагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлийг орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулах журам боловсруулан хэрэгжүүлэх” зорилт хэрэгжих урьдач нөхцөл бүрдэнэ гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн салбарын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй нар мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энхболд, М.Билэгт, А.Сүхбат, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүд Төрийн орон сууцны корпораци нь энэ онд иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж болоод тоог нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодруулав.

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй, өнгөрсөн хугацаанд хүсэлт ирүүлсэн 360 айлыг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн бол төрийн өмчийн түрээсийн 1512 айлын орон сууцнаас 262-т нь ахмадууд хамрагдаж байна. Нийт 900 айлын орон сууцыг нэмж ашиглалтад оруулахааар төлөвлөж байгаа бөгөөд төсөв мөнгө нь шийдэгдвэл түрээсийн орон сууцанд шилжүүлэхэд бэлэн гэлээ.

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууц зургийн дагуу баригдвал 89 мянган айл орон сууцтай болох боломжтой. Үүнийг төр санхүүжүүлбэл түрээсийн мөнгөөр хөрөнгө оруулалтаа буцаан авах бодит боломж харагдаж байна гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүд зөвхөн нийслэлд бус орон нутгийн хэмжээнд эрэлт, хэрэгцээ ямар түвшинд байгаа талаар тодруулахын зэрэгцээ төрийн албан хаагчид хамрагдах боломжийн талаар тодруулж, мөн олон арван жил байртай болох өргөдлийг хэрхэн шийдвэрлэж буй талаар асууж байлаа.

Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлд иргэдээс ирүүлсэн өргөдлийг дугаарладаг байсан бол өмнөх дөрвөн жилд дүүргүүдэд шилжүүлснээр замбараагүй болсон. Энэ ажлыг өнгөрсөн жилээс нэгдсэн системд оруулаад ажиллаж байгаа. Манайд бүртгэгдсэнээр хамгийн олон жил хүлээгдэж буй өргөдөл 20 жил болж байна, тухайн өндөр настанд нэн тэргүүнд байр олгохоор ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан зөвхөн албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, тайлбар авах бус төрийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, мөн иргэдийг оролцуулах боломжийг олгосноороо онцлог байлаа.

Ингээд иргэдийг төлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэн Лхамдарь хэлэхдээ, анх өргөдлөө хороонд гаргахад дүүрэг рүү шилжүүлсэн, тэндээсээ холбогдох газар, яам руу шилжүүллээ гэсэн л хариу өгдөг. Өргөдлөө өгөөд 10-аад жил болж байна, шат шатандаа хариуцлага байхгүйн улмаас энэ олон жил өнгөрч байна. Мэдэх хүн байтугай хариуцах ч хүн олдохгүй юм, харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцагаар хүргүүлсэн миний болоод над шиг олон жил өргөдлийнхөө хариуг хүлээж буй иргэдийн асуудлыг өнөөдөр энд хэлэлцэж буйд баяртай байна. Өнөөдрийн хуралд оролцсоноор бодит мэдээлэл авч, бидний асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл сонсч, УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, саналыг Байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтэндээ тусгах болно. Түрээсийн орон сууц үнэхээр шаардлагатай байгааг өнөөдрийн хуралдаанд нийслэл, яам, иргэдийн төлөөлөл дуу нэгтэй илэрхийлж байна. Иймд зохион байгуулалтын ажил болоод санхүүгийн асуудлыг тусгасан Байнгын хорооны тогтоол гаргах, ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа мөн дурдав.

Ийнхүү УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Байнгын хорооноос тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Хороодын Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа

Хороодын Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллааМонгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт өнөөдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны Засаг дарга нар оролцов.

Нээлтийн үеэр НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон Засгийн газрын бодлого үйл ажиллагааг иргэдэдээ хамгийн ойр хүргэдэг “Төр–Иргэнийг холбох гүүр” нь болсон хорооны Засаг дарга та бүхнийхээ ажлыг хотын удирдлагууд өндөр үнэлдэг гэдгийг энэхүү сургалтын эхэнд онцлон хэлмээр байна. Учир нь Улаанбаатар хот Монгол Улсын цохилох зүрх нь төдийгүй хөгжлийн гол зүтгүүр, эдийн засаг, нийгмийн зангилаа юм. Тиймээс сая гаруй иргэнд хүрч, тэднийхээ үгийг сонсож, төрийн бодлогод тусгаж, хийсэн ажлаараа үйл ажиллагаагаа харуулж, дүгнүүлэх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэдийн оролцоог илүү хангах, хороо, хэсгийн ахлагч нараа дэмжих бодлогыг барьж байна. Энэ бодлогын хүрээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, та бүхнийхээ дэмжлэгтэйгээр нийслэлийн хөгжлийн тулгуур болсон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд 24 жилийн дараа шинэчилсэн найруулгыг хийхээр төлөвлөн, зорилт маань ч алхам алхамаар урагшилж, өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгааг дуулгахад таатай байна” хэмээн онцолж байв.

Энэ удаагийн сургалтыг НЗДТГ-ын Цэргийн штаб Батлан хамгаалах яамтай хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Хэнтий аймгийн удирдлага, иргэдтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Мөн энэ жилийг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэж ажиллахыг үүрэг болголоо. Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, сайн ажилласанд урамшуулал олгож ажиллахыг даалгалаа. Төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлагууд өвөлжилт болон бусад тулгамдсан асуудлаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, зарим асуудлыг шийдэж өгөхийг хүсэв. Хэнтий аймагт сүүлийн гурван жил дараалан гантай байсан учир өвс хадлан тэжээл бэлтгэл муу байсан. Ерөнхий сайд тус аймагт нэмэлтээр 160 тонн өвс үнэгүй, 200 тонн тэжээл 50 хувь үнэгүй олгохоор болов. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хоёр автомашин, Бэрх суманд хүн эмнэлгийн машин зэргийг өгөхөөр газар дээр нь шийдвэрлэв.

Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох томоохон том төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Үүнд төрөөс, засгийн газраас анхаарч өгөхийг хүсэв. Тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох ажлыг эрчимжүүлэхэд засгийн газар онцгой анхаарна гэдгийг хэллээ. Энэ санаачлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гаргаад байгаа юм. Ерөнхий сайд үргэлжлүүлэн Хэнтий аймгийн иргэдтэй тус аймгийн Хан Хэнтий чуулгын театрт уулзалт хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас урьдчилан сэргийлэх шалгалт хийв

Image result for сүм хийд

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалтгалтыг хийлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар Сажа бандидын номон хүрдэн хийд, Тарвалин хийд, Улааны шашны төв, Ловон бадам жунай нууц тарнийн номын хүрдэн хийд, Буян арвижих, Хотол дэлгэрэх төв, Дулма лин хийд, Чундан тэнсүн чилли хуэ, Дэрчин равжаалин хийд, Үржин Шадивлан хийд, Тэнгэрийн шүтээн бөөгийн төв, Авран зүгийн тэнгэр зэрэг нийт 30 гаруй шашны байгууллагыг шалгасан байна.

Түүнчлэн Сар шинийн баярын үеэр иргэд болзошгүй гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.