Categories
мэдээ спорт

Алдарт бөх Тахтийн нэрэмжит тэмцээнд манай улсын дөрвөн бөх зодоглоно

Image result for takhti cup 2018 logo

Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод болно. 38 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл (Аварга) гэсэн дөрвөн тамирчин хүч үзэхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Манай багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар МУГД А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар явсан юм. Монголын бөхчүүдээс ОУХМ Ч.Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтийн цомд түрүүлж байв.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Хүчирхийллийн “Гинжийг тасал” сэдэвт гар зургийн үзэсгэлэн нээгдлээ

Жендерт суурилсан хүчирхийллийн “Гинжийг тасал” сэдэвт гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Blue Mon centre-д боллоо. Уг үзэсгэлэн нь хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эх, асран хамгаалагч нарт нөлөөлөх зорилготой гэнэ. “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны есөн сараас эхлэн манай улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Кампанит ажлын хүрээнд нэгдүгээр сард ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарлажээ. Уг уралдаанд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдээс шилдэг дөрвийг нь энэ үеэр шалгаруулсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарьтай энэ тухай ярилцлаа.

Тэрээр ярихдаа “Нийт 150 гаруй бүтээлүүд ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, цахим орчин гэсэн дөрвөн үндсэн сэдэв дор зохион байгуулсан. Хүчирхийллийг хэн үйлдэж байна, хэн зааж өгч байна, насанд хүрэгчид томчууд бид шүү дээ. Өдөр тутам томчууд бид бие биенийгээ доромжилж, харааж, хэн нэгний хажууд хүчирхийлэл үйлдэж байна. Дор хаяж бид телевиз радиогоор байлдаан, аллагатай киног хүүхэдтэйгээхамт үздэг мөртлөө хайр сэтгэлийн тухай киноны хэсгийг“том хүнийх” гээд үзүүлэхгүй загнадаг. Бидний гол зорилго юу байсан бэ гэвэл насанд хүрэгчид, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт үүнийг ойлгуулахыг зорьсон. Ийм орчинд өссөн хүүхэд нэг нэгнийгээ доромжилж, зодож хүчирхийлэх ньэнгийн зүйл гэжүзэж байна. Энэхүү үзэсгэлэн манайбайгууллагын хүчирхийллийг эсрэг хийсэн зургаан ажлын нэг нь л юм” гэв.

-Өөр ямар ажил хийсэн бэ?

-“UB COMEDY”-гийн залуустай хамтраад эцгийн эрхт ёсыг буруушаасанөгүүлэмжийгхошин шогийн үзүүлбэрээр үзүүлсэн. NtV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгтэй хамтран гурван удаагийн дугаарыг “Хосын аюулгүй харилцаа”, “Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүйн тулд яах ёстой вэ?” “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвүүдээрнэвтрүүлэг бэлдсэн. Мөн зурагт номоор дамжуулан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийгтаниулах, урьдчилан сэргийлэх, хаалганы цаадах хүчирхийллийг таслан зогсоож, ил гаргах тухай комикс зурагт номнуудыг тарааж байгаа. Маргааш гэхэд бид Дундговь аймагт ажиллах юм.

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүдийн хэдэн хувь ньта бүхэнд ханддаг вэ?

-Сүүлийн жилүүдэд хүчирхийлэлд өртсөн гэжмэдээлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүүхдийн тусламжийн утас 108, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагахүлээж авах 107, шуурхай тусламжийн утас 102 гэх мэтчилэн утаснуудад хандах нь ихэссэн. Хүчирхийллийн хэргийн тоо нь нэмэгдэх тусмаа хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа хэргүүд ил гарч ирж байна гэж үздэг. Нэг ч гэсэн ээж, эмэгтэй, өндөр настан эрхээ хамгаалуулахаар тэмцэж байна гэж бодоорой. Манайд жилд дунджаар 15-20 үйлчлүүлэгч ханддаг, бид үйлчүүлэгдчийнхээмэдээллийг нууцалдаг юм.

-Нэг хохирогчтой ажиллахад хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

-Хэлэхэд хэцүү. Энэ зүгээр нэг эвдэрхий ширээ, сандал засч байгаатай адилхан биш.Ялангуяа бэлгийн хүчирхийллийн дарамт бол насан туршдаа хүний сэтгэл санаанд үлдэнэ. Тэр хүнд урт хугацааны тогтмол сэтгэл зүйчийн үйлчилгээ шаардлагатай байдаг. Даанч энэ үйлчилгээг үзүүлэх тогтолцоо, боломж манайд байхгүй. Тогтолцоо бий болж байгаа ч хүн хүч, ажлын байр хүрэлцдэгггүй. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, аймаг дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр дамжуулан үйлчилгээ үзүүлдэг боловч нэг ажилтанд ноогдох хүн хэдэн мянга. Хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж хомс байна.

-Монгол Улсад хүчирхийллийг таслан зогсоох, бууруулахямар арга зам боломж байна вэ?

-Урьдчилан сэргийлэх нь чухал. Таван настай хүүхдэд нэг удаа мэдээлэл хүргээд “За чи мэдлэгтэй болчихлоо” гэх биш тууштай, шаталсан, шинжлэх ухааны цогц хөтөлбөр байх ёстой гэв.

Нэгдүгээр байранд шалгарсан I сургуулийн 12б ангийн сурагч Т.Цэлмэг:

-Би гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охины тухай зурсан. Мэдээллээ сошиал болон зурагтаас авсан. Зурагны маань санаа нь аав нь гаднаасаа гоё харагдаж байгаа боловч дотроо ямар хүн болохыг хүмүүс мэдэхгүй. Архи ууж охиндоо агсам тавьж, бухимдалаа гаргадаг. Цаана нь ээж нь амаадараад, буланд нуугдаад сууж байгаа. Энэ охин өөр хүнд хэлэхээс айгаад, гаднаа инээмсэглэсэн баг зүүсэн боловч уйлж байгаагаар зурсан гэж ярилаа.

Чамд гэр бүл болон багш, асран хамгаалагч чинь хүчирхийллийн эсрэг ямар нэгэн мэдээлэл, зөвлөгөө өгдөг үү? Хүчирхийллийн эсрэг мэдээллийг чи яаж авдаг вэ?

-Би гэр бүл, багшаасаа авч байгаагүй. Харин сошиал орчин болон зурагтаас авдаг.

Дашрамд сонирхуулахад “Гинжийг тасал” үзэсгэлэн энэ сарын 7-11-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй тавигдах аж.

Б.ҮРЖИГ

Г.МӨНХЦАЦРАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА





Categories
мэдээ спорт

Ахмад хөлбөмбөгчдөд мхбх-ноос хүндэтгэл үзүүлж, хүлээн авлаа

Зураг

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхийлөгч сар шинийн баярын өмнө 60-аас дээш насны ахмад хөлбөмбөгчдөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус холбоо нь жил бүрийн цагаан сарын өмнө ахмад хөлбөмбөгчдийг хүлээн авч, уулздаг уламжлалтай. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар энэ уулзалтын үеэр 2017 онд хийж бүтээсэн ажлуудаа танилцуулсан байна. Тухайлбал, лигийн өрсөлдөөн, хөгжил, шигшээ багуудын амжилт, цаашдын зорилго, орон нутагт хэрэгжиж буй жижиг талбайн төсөл, шигшээ багийн бэлтгэлийн баазын талаар танилцуулсан юм. Мөн холбооны Ахмадын зөвлөл тэмцээн уралдаанаа зохион байгуулахад МХБХ талбай, санхүү, шүүгчид гэх мэт бүх боломжийг гаргаж туслахад бэлэн гэдгээ ахмад тамирчдад уламжилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнод, хөлөнбуйр аймгийн онцгой байгууллагынхан хамтран ажиллана

ЗурагОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засгийн газрын Бүрэн цагийн орлогч захирагч, Ойн хээрийн гал түймэртэй тэмцэх газрын дарга, Ойн талбайн галын аюулаас урьдчилан сэргийлэх албаны дарга Хү Лиан И тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг тус газрын удирдлагуудад талархал илэрхийлэв. Хариуд нь Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газар, Ой хээрийн түймэртэй тэмцэх газраас Дорнод аймгийн Халхгол суманд Гал түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулахад тусалж дэмжихээ илэрхийлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж, цаашид харилцан туршлага солилцох, гал түймрийн үед мэдээллийг хоёр талд шуурхай мэдээлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байна гэв. Хоёр улсын дээрх байгууллагууд “Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын ой шугуй, тал хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурахаар тохиролцсон байна.ж, шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж, цаашид харилцан туршлага солилцох, гал түймрийн үед мэдээллийг хоёр талд шуурхай мэдээлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байна гэв. Дээрх хоёр улсын мэргэжил нэгт байгууллага “Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын ой шугуй, тал хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 198 600 төгрөг болгов

Холбоотой Зураг

Үндэсний Статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоосон байна. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгодог. Тэгвэл Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198 600 төгрөг болсноор 13300 төгрөг буюу 7.2 хувиар өслөө. Баруун бүсийнх 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар тус тус нэмжээ.

Categories
мэдээ нийгэм

Алтай таван богд ууланд очих замыг тохижуулна

Алтай таван богдын байгалийн цогцолбор газарт нэвтрэх цэгээс төрийн тахилгын овоо хүртэлх 13 замыг сайжруулан засварлах тохижилтын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болжээ. Уг ажилд зориулан Баян-Өлгий аймгийн төсвөөс 24 сая төгрөг шийдвэрлэсэн байна. Тохижилтын ажлын хүрээнд гурван газарт сайжруулсан бие засах газар байгуулах, машины зогсоол барих, хогийн цэг тавих ажлууд хийгдэх аж. Мөн Замын сангаас хөрөнгө гаргаж Алтай таван богд ууланд очих замыг засахаар болсон байна.

Алтай Таван богд уул нь далайн түвшинээс 4374 м өндөр Монгол Улсын хамгийн өндөр цэг юм. Өнгөрсөн онд гадаадын 3130 жуулчин уг уулыг ирж сонирхжээ. Мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хайрхныг төрийн тахилгатай болгох зарлиг буулгаж, 2014 оны долдугаар сард уулын тэнгэрийг тайх ёслол болсон билээ. Уг зарлигийн дагуу тэнгэрийг тайх ёслолыг дөрвөн жил тутамд зохион байгуулах бөгөөд ирэх зун хоёр дахь удаагаа тахих юм.

Иймд орон нутгийн зүгээс Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын дэд бүтцийг сайжруулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо

Сурагчдын амралтыг хойшлуулсантай холбогдуулан хичээлийн шинэ жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа. Сайдын тушаалаар ЕБС-ийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлт оржээ. Мөн орон нутгийн сурагчид Цагаан сараар нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амрана. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал, харин нийслэлийн ЕБС-иудын III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал, мөн нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт I, II дугаар анги зургаадугаар сарын нэгнээс, III-V анги зургадугаар сарын 8-наас, V-XII анги зургадугаар сарын 15-наас эхлэн амрах ажээ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид Пёнчаны олимпийн тосгонд байрлажээ

olimph

Өнгөрсөн лхагва гаригт “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид олимпийн тосгондоо байрласан байна. Тэднийг очсон даруйд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Манай тамирчид тамирчдын тосгонд байрлаж, анхны хурлаа хийсэн байна. Энэ үеэр багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангаж, өмнөх олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг ахиулна” хэмээн Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хэлжээ.

Мөн тамирчид олимпийн тосгонд байрлах “Самсунг” компаний салбараас олимпод оролцож буй бүх тамирчинд бэлэглэж байгаа “Note8” гар утсаа хүлээн авсан байна. Энэхүү гар утсанд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, ОУОХ-ны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны талаархи мэдээллийг суулгасан аж.

olimph

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

ЗурагУИХ-ын Төсөв, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр хуралдах хуваарь гаргажээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн нэр барин ахмад настныг залилжээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ууц, идээ будааны хулгай, залилангийн хэрэг ихсэх хандлагатай байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээлж байна.

Сүүлийн хэд хоногт 65-72 орчим насны ахмадуудаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. Намайг мөнгө аваад ир гэлээ”, “Багц бэлэг худалдаж авах уу” гэх зэргээр залилан мэхэлсэн хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгджээ.

Сүхбаатар дүүргийн X хороонд 72 настай эмэгтэйг үл таних 30 настай эрэгтэй цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50.000 төгрөг өг” гэж залилсан байна. Залилагч этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчдын нас болон амьдралын боломж нөхцлийг судалдаг байж болзошгүй гэлээ.

Хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж, томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гарах нь нэмэгджээ. Иргэдийг орой үдшийн цагаар зодож, дээрэмдэх хэрэг гарсаар байна. Хулгайд эд зүйлээ алдаж, дээрэмдүүлсэн иргэдийн дийлэнх нь сар шинийнхээ бэлтгэлийг хангахаар хамаг мөнгөө аваад явж байгаад ийн хулгайч, дээрэмчдийн өгөөш болжээ.