Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд хилийн боомт ажиллахгүй

хилийн боомт зурган илэрцүүд

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны хоёрдугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдөр Монгол Улсын цагаан сарын баяр, 2018 оны 2 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлав

Засгийн газар 2018 оныг

Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлав. Энэ хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгасан байна.

“Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгожээ.

Төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, хангалтгүй дүн авсан бол хариуцлага тооцох юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүр компанийн засаглалыг хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гаргах юм.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах үнэлгээний хороо байгуулан төсөл, арга хэмжээг төсвийн жилд багтаан хэрэгжүүлнэ.

“Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг мөрдөж, хувь хүний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулан байгаль орчноо хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулахыг уриалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын хоёр сургууль “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай боллоо

Ерөнхий боловсролын 2 сургууль  “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай боллоо

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр гардууллаа. 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 23 нийт 50 сургууль 121 автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн батлагдсан хөрөнгөөр өнгөрсөн онд 3 сургуульд хүүхдийн автобус олгохоор төлөвлөгдсөн.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад тулгамдаж буй асуудал бол тээврийн асуудал. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний 2 автобус бэлэн болж, хүлээлгэн өгч байна. Энэ жил мөн 400 саяыг төсөвлөсөн байгаа. энэ мөнгөөр дахин гурван сургуулийг автобустай болгоно. Эхний ээлжинд хамгийн холоос хүүхдүүд нь явдаг сургуулиудад бэлэн болсон автобуснуудыг хүлээлгэн өгч байна” хэмээлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Эколог бус” ХХК шалгарсан юм. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт 398,0 сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон. Дээрх автобусыг хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулиудад олгож байна. Гурав дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд олгохоор төлөвлөөд байна.

Тус сургуулиуд автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.

2018 онд 3 сургуульд автобус олгохоор нийслэлийн төсөвт 400,0 сая төгрөг батлагдсан бөгөөд байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ2ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмад настан Д.Мэндсайхан, Х.Сүрэнхүү, Ж.Батсамбуу нарт Ахмадын зөвлөлийн гарын бэлгийг гардуулав.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хотын дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

·Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд өрхийн эмнэлэгтээ B,Cвирусын шинжилгээнд та бүхэн үнэ төлбөргүй хамрагдаж байгаа бөгөөд цаашид энэхүү шинжилгээ нь үе шаттай хэрэгжинэ”

·Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард та бүхнийг ЧД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран хавдрын болон дүүргийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан эрүүл мэндийн үзлэгт хамруулан ахмадууд та нарынхаа эрүүл мэндэд анхаарч ажилласныг дурдахад таатай байна. Цаашид та бүхнээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллана. Ахмадууд та бүхний үнэтэй санал, санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцолж байв гэж нийлслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Apple” компани Өвөр Монголд дата төв байгуулна

ЗурагТехнологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Америкийн “Apple” компани Хятад улс дахь хоёр дахь дата төвөө Өвөр Монголын ӨЗО-ны Улаанцав хотод байгуулахаар төлөвлөж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Хятадын хойд нутаг дахь “Apple” компанийн анхны дата төв нь 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Энэ төв нь эх газрын Хятадын хэрэглэгчдэд “iCloud” буюу “Үүлэн” технологийг ашиглан хэрэгцээт мэдээллээ хадгалах, бусадтай хуваалцах боломжийг олгох гэнэ.

“Apple” компани өнгөрсөн онд Хятадын өмнөд нутгийн Гуйжоу мужид дата төв байгуулсан юм. Энэ нь тус компанийн Хятад дахь анхны мэдээллийн төв болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Бизнесийн салбарынхан тогтвортой орчин хүсч байна

Монголын гүйцэтгэх захирлуудын клуб /CEO club/-ээс гишүүддээ зориулан сар бүр зохион байгуулдаг ээлжит уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уригдан оролцов.

Тэрээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, энэ хүрээнд хийх ажил болон бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо.

Монгол Улсын хөгжлийн үндэс сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үздэг. Иймээс “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж, олон ажил хийж хэрэгжүүлэх болсныг сайд Г.Занданшатар хэлэв.

Дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ажил хэрэг болгоход аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичиг баримт боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр асуудлыг хэлэлцүүлэн, санал авч зөвшилцөх, мэдээлэх үүрэгтэй Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байнгын ажиллагаатай болгох, улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Бизнес эрхлэгчид татвар, уул уурхай, хувьчлал зэргийн талаар асууж тодрууллаа. Тэд хууль эрх зүйн орчин тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал гэж үзэж байна.

Монголын гүйцэтгэх захирлуудын клуб 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний шилдэг 20 орчим компани, корпорацийг эгнээндээ нэгтгэсэн. Клуб бизнесийн орчин тунгалаг, шударга нөхцөлтэй, ойлгомжтой дүрэмтэй, төрийн бодлого тогтвортой байх ёстой гэж үздэг байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Я.Мөнгөнцэцэг:Утаатай тэмцэх нэрээр шүүлтүүртэй маск, утаагүй зуух, агаар цэвэршүүлэгч зэргийг тараасан нь үр дүнгээ өгөхгүй байна


Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөнийхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд ээлжит цугларалтаа зохион байгууллаа. Уг жагсаалд гэр хороололд амьдардаг иргэд ирж өөрсдийн дуу хоолойгоо удирдах түвшний хүмүүст хүргэхийг зорьсон гэж байлаа.Тэд долоо хоног бүрийн гурав дахь өдөр Сүхбаатарын талбай дээр цуглаж үзэл бодлоо илэрхийлэн “гэр хорооллоос ярьж байна” гэх цахим хуудсан дээр лайв хийдэг аж. Жагсаал дээр очиход, тэд ямар ч уриа лоозон барилгүй зогсоцгоож байв. Учир нь холбогдох байгууллагад жагсаал цуглаан хийх хүсэлт хүргүүлсэн болов ч хариу ирүүлээгүй гэнэ. Зөвшөөрөл ирээгүй байхад жагсаал цуглаан хийвэл Зөрчлийн тухай хуулиар буруутгагдаж мөнгөн дүнгээр торгуулах учир тэд ийн зогсож байгаа юм байна.

Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг ярихдаа “Арван нэгдүгээр сард энэ талбай дээр гурвуулаа жагсаж өөрсдийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл өгч байлаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж өнөөдрийн жагсаалд 100 гаруй хүн ирлээ. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлж, хашааныхаа газрыг банкны барьцаанд тавьж эдийн засгийн эргэлтэд оруулбал иргэдийн амьдрал тодорхой хэмжээгээр сайжирна. Гэтэл төр засгийн удирдлагууд утаатай тэмцэх нэрээр шүүлтүүртэй маск, утаагүй зуух, агаар цэвэршүүлэгч зэргийг тарааж байгаа нь үр дүнгээ өгөхгүй байна. Гэр хорооллын иргэд харанхуй, мэдээлэл муутай байх нь сонгуулийн үеэр эрх баригчдад ашигтай байдаг. Сонгуулийн үеэр иргэдийг тав, арван мянган төгрөг, атга гурил будаагаар хуурч сайхан, сайхан зүйл ярьж, амлалт өгч байгаад их хуралд сонгогддог. Бид улам олуулаа болж байгаа тул цаашид зохион байгуулах жагсаалаар төр засгийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлнэ” гэв.

Дашрамд сонирхуулахад талбайд цугласан иргэд гэр хорооллыг хөгжүүлэхийг төр засгийнхнаас шаардав. Мөн гэр хорооллын иргэдийг төв талбайдаа ирж, үгээ хэлэхийг уриалж байлаа. Жагсаал гуч гаруй минут үргэлжлээд тарсан юм.

Б.ҮРЖИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ спорт

Манай цаначид олимпийн тосгонд байрлаж, бэлтгэлээ базааж байна

Related image“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд Олимпийн тосгонд байрлаж бэлтгэлээ базааж эхэллээ.

Баг тамирчдыг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас угтан авч хүндэтгэл үзүүлэн, Олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөв. Баг тамирчид Инчеоны нисэх онгоцны буудлаас “Пёнчан – 2018” Олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгонд хүрэлцэн очиж байрлав. Мөн манай баг тамирчдын Олимпийн тосгон дахь анхны хурал явагдаж, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа базааж, өмнөх олимпийн наадмуудад оролцсон амжилтаа ахиулах зорилт тавин ажиллана” хэмээн мэдээлэв.

“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад Самсунг компаниас “Note8” гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа бөгөөд манай тамирчид өнөөдөр Олимпийн тосгонд байрлах тус компанийн салбараас гар утсаа хүлээн авлаа. Тус гар утсанд Олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл болон Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны тамирчдын комиссоос явуулж байгаа сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээллийг урьдчилан суулгажээ.

Мөн ОУОХ-ны тамирчдын комисст нэр дэвшигчдэд санал өгөх боломжтой юм. ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнд Монгол Улсаа төлөөлөн 2008 онд Х.Эрдэнэт-Од, 2010 онд Х.Хаш-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​Машиндаа амиа алдсаныг нь мэдэлгүй журмын хашаанд гурван сар байлгасан уу

Image result for Журмын хашаандЖурмын хашаанд байсан машин дотор жолооч нь осгож нас барсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан. Тухайн өдөр цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 50 орчим насны эрэгтэй хүн машиндаа осгож нас барсан гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Ил хэрэг “Хөсөг трейд” хэмээх журмын хашаанд болсон гэх мэдээллийн дагуу тус компанийн ажилтнаас тодрууллаа. Тэрээр “Энэхүү хэргийг манай компанитай холбогдуулсан ташаа мэдээлэл их явж байна. Манай компани нь тэрхүү журмын хашааных нь газрыг, авто оношлогоо, АТҮТ- ийн Тоо бүртгэлийн хэлтсийг эзэмшдэг байгууллага. Гэтэл хэвлэлээр “Хөсөг трейд” компанийн журмын хашаанд иргэн амиа алдсан гэх буруу мэдээлэл явж байна. Манай эзэмшлийн газрыг нэгэн компани түрээслэж, журмын хашааны үйл ажиллагаа явуулдаг. Тийм болохоор тухайн компаниас тодруулах хэрэгтэй” гэв.

Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүрэгт байрлах журмын хашааны үйл ажиллагаа явуулдаг “Авто гранд” компанийн ажилтнаас дараах тодруулгыг авлаа.


-Өнгөрсөн сард журмын хашаанд иргэн машин дотроо хөлдөж, амиа алдсан хэрэг гарсан. Тэр автомашин танай журмын хашаанд ачигдаж ирсэн юм уу?

-Манай хашаанд ачигдаж ирсэн машин биш. Өөрөөр хэлбэл тэр машин 2017 оны аравдугаар сарын 25-нд манай журмын хашаанд ирсэн. Их удсан машин. Хэвлэлүүдээр бичээд байгаа шиг манай ачигчид хүнтэй машин зам дээрээс ачиж авчирсан гэдэг мэдээлэл худлаа.

-Тухайн үед яг юу болсон талаар тодруулаач?

-Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа учраас бид илүү зүйл ярих шаардлага байхгүй. Удахгүй энэхүү хэрэг тодорхой болоод ирэхээр бид албан ёсоор хэвлэлийн хурал хийж, олон нйитэд үнэн зөвийг мэдээлэх болно.

-Та бүхэн талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзав уу?

-Би талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзсан, ярьсан. Тэр хүмүүс хуулийн дагуу энэхүү хэрэг шийднэ биз. Тэр болтол бид нар ямар нэгэн зүйл яримааргүй байна гэж байсан” гэв. Харин өөр нэг эх сурвалж мэдээлэхдээ “Гурван сарын турш машинаа авахаар хүн ирээгүй тул машиных нь эргэн тойрон явж шалгаж үзсэн. Ингэхэд дотор нь хүн амиа алдсан байдалтай байгааг харж, цагдаагийн байгууллагад шуурхай дуудлага өгсөн” гэсэн юм. Одоогийн байдлаар талийгаачийг автомашин дотроо амиа алдсан байсныг мэдэлгүй гурван сар журмын хашаанд байлгасан уу, эсвэл машинаа авахаар очоод дотор нь амиа алдав уу гэдэг тодорхойгүй байна. Ямартаа ч талийгаач 57 настай иргэн Г-г хэзээ, юуны учир нас барсныг тогтоохоор Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Талийгаач Г-ийн хувьд мөн л Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг нэгэн байжээ.

ТАЛИЙГААЧ Г ХОЁР ОХИНТОЙ, ЭХНЭР НЬ АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ АВТО ОСЛООР ӨӨД БОЛЖЭЭ

Талийгаач тус дүүргийн арванхоёрдугаар хороонд амьдардаг гэх мэдээллийн дагуу ар гэрийнхэнтэйн уулзахаар амьдарч байсан гэх гэрт нь очиход хаалга үүд нь цоожтой, хүн байхгүй байв. Харин хажуу айлын хөршөөс нь зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манай хөрш айлын хүмүүс ойрд гэртээ ирэхгүй байгаа. Талийгаач Г хоёр охинтойгоо амьдардаг байсан юм. Юу болсныг хэвлэлээр сонссон. Талийгаачийн эхнэр нь арваад жилийн өмнө авто ослоор өөд болсон юм. Эднийх энэ байраа олон жил түрээслэж байгаа. Охидууд нь одоо 25-30 орчим настай. Оюутан, сурдаг гэж сонссон. Сүүлийн хэдэн хоног эднийд хүн байхгүй, гарч орж байгаа нь анзаарагдаагүй. Үнэхээр харамсалтай байна. Одоо хоёр өнчин охин л үлдлээ. Талийгаач уг нь герман хэлний орчуулагч мэргэжилтэй хүн байсан. Өөр зүйл хэлэх боломжгүй байна. Хууль, хяналтын байгууллагууд нь шалгаад, шийдвэрлэх биз. Олон жил хөрш явсан хүний хувьд, их л харамсалтай хэрэг болжээ. Хоёр охин нь хаагуур явааг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан гэртэй ирэхгүй хэд хоносон” гэв. Талийгаачийн автомашин журмын хашаанд хүргэгдсэн өдөр буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 25- нд тэрээр 25 дугаар эмийн сангийн урд уулзвар орчим цагдаад шалгуулж 400 мянган төгрөгөөр торгуулжээ. Жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд дээрх торгуулийн арга хэмжээг авдаг билээ. Зарим эх сурвалжийн хэлснээр талийгаач согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсныг ачилтын компанийн ажилчид анзааралгүй ачиж журмын хашаанд хонуулсан байж болзошгүй гэнэ. Тиймээс хөлдөж нас барсан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байгаа бололтой. Талийгаачийн гар утас нь асаалттай байсан учраас ар гэрийнхэн нь ажил, төрөлтэй гадуур явж байгаа гэж бодон цагдаад хандаагүй байж. Харин 27-ны өдөр зурагтаар гарч байсан мэдээнээс машинаа таньж, талийгаачийг амиа алдсаныг мэдсэн аж.

Э.МӨНХ

Categories
мэдээ спорт

СХД-ийн өсвөрийн бөхчүүд, алдарт бөх Каори Ичогийн хөтөлбөрт оролцохоор Япон улсыг зорив

Зураг

Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн тамирчид долоо хоногийн хамтарсан бэлтгэлд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорив.

Монголын чөлөөт бөхийн холбоо, Японы Кюүшюү мужийн Мияаконжо хотын чөлөөт бөхийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн бөхчүүд ийнхүү хамтарсан бэлтгэлийг хийж, туршлагаа солилцож байгаа юм. СХД-ийн тамирчин Б.Цэндсайхан, Г.Мягмарзул, Э.Цолмон, З.Үүрийнтуяа нар дасгалжуулагч Н.Баатарын хамт явсан бөгөөд өсвөрийн тамирчид Япон оронтой танилцахаас гадна олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичогийн хөтөлбөрт оролцоно. Мөн “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт /55 кг/ Томохиро Мацүнага тус хөтөлбөрийн дасгалжуулагчаар ажиллах юм.