Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Удахгүй нээлтээ хийх холливүүдийн 10 кино

1.”Peter Rabbit”

Холбоотой Зураг

Нээлт: 2018 оны 2-р сарын 9

Найруулагч: Will Gluck

Гол дүрд: James Corden, Daisy Ridley, Margot Robbie

Үйл явдал: Тус уран бүтээлд ногооны хүлэмж рүү нууцаар орохыг хичээх сахилгагүй туулайны тухай өгүүлнэ. Бидний үзэж өссөн Петер туулайн дүрийг дэлгэрүүлж, бүрэн хэмжээний кино болгож, дэлгэцнээ амилуулжээ. Амьтдад тохиолдох хөгжилтэй үйл явдлууд танд таалагдах болно хэмээн кино багийнхан мэдэгдээд байгаа юм.

2.”Annihilation”

Annihilation movie зурган илэрцүүд

Нээлт: 2018 оны 2-р сарын 22

Найруулагч: Alex Garland

Гол дүрд: Natalie Portman, Jennifer Jason Leigh

Үйл явдал: Шинжлэх ухааны уран зөгнөлт тус кинонд нэгэн биологич алга болсон нөхрөө хайж буйгаар үйл явдал эхэлдэг. Түүний аялал хачирхалтай болоод сонин содон зүйлсээр дүүрэн байх төдийгүй хэзээ ч төсөөлж, харж байгаагүй бүхнийг энэ киноноос үзэх боломжтой.

“Southern Reach” номноос сэдэвлэн бүтээсэн байна.

3.”Red Sparrow”


Нээлт: 2018 оны 3-р сарын 2

Найруулагч: Francis Lawrence

Гол дүрд: Jennifer Lawrence, Mary-Louise Parker, Joel Edgerton

Үйл явдал: Балерина Доминика Егорова нь Оросын тагнуулын албаны ажилтан бөгөөд ‘Sparrow School’ ажиллагаанд оролцож байгаа тухай уг кинонд өгүүлнэ.

4.”Death Wish”

Холбоотой Зураг

Нээлт: 2018 оны 3-р сарын 2

Найруулагч: Eli Roth

Гол дүрд: Bruce Willis, Vincent D’Onofrio, Elisabeth Shue

Үйл явдал: Гэр бүлийнхэн рүү нь халдаж, эхнэрийнх нь аминд хүрснийг мэдсэн эр уур бухимдлаа барьж ядан, гэмт этгээдүүдийг олохоор шийднэ. Эгэл нэгэн аав байсан тэрээр эхнэрийнхээ өшөөг авахаар алуурчин болж хувирна.

5.”A Wrinkle In Time”

A Wrinkle In Time movie зурган илэрцүүд

Нээлт: 2018 оны 3-р сарын 9

Найруулагч: Ava DuVernay

Гол дүрд: Oprah Winfrey, Reese Witherspoon, Mindy Kaling

Үйл явдал: Мег Марри нь Чарльз гэх дүүгийнхээ хамтаар, алга болсон аавыгаа хайхаар шийднэ. Тэд аавыгаа хайж явахдаа, түүнийг шинэ гараг илрүүлсэн болохыг олж мэдэх бөгөөд энэ нь тэдний хувьд тийм ч таатай мэдээ байсангүй. Хүүхдүүдийн адал явдалт аялал, таныг огтхон ч уйдаахгүй аж.

6.“ISLE OF DOGS”

ISLE OF DOGS movie зурган илэрцүүд

Нээлт :2018 оны 3-р сарын 23

Найруулагч : Вэс Андерсон (Wes Anderson)

Гол дүрд : Bryan Cranston, Koyu Rankin, Edward Norton

Үйл явдал : Fantastic Mr. Fox киногоороо 9 жилийн өмнө байлдан дагуулж байсан Вэс Андэрсон Isle of Dogs- бүтээлээрээ эргэн ирлээ. Энэхүү кинонд бяцхан хүү хайртай нохойгоо алдсанаар киноны үйл явдал өрнөнө. Тэрээр хэнд ч хэлэлгүйгээр нохдын цөллөгийн арал руу очдог. Хайртай нохойгоо хайх явцад түүнийг ямар адал явдал хүлээж байгаа талаар киноноос үзэх боломжтой. Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэхүү кино нь 2018 онд гарч буй хамгийн сэтгэл татам, гэгээлэг киногоор нэрлэгджээ.

7.”Ready Player One”

Ready Player One movie зурган илэрцүүд

Нээлт: 2018 оны 3-р сарын 30

Найруулагч: Steven Spielberg

Гол дүрд: Vin Diesel, Olivia Cooke, Hannah John-Kamen

Үйл явдал: Энэхүү кино нь дэлхий дээр зөвхөн виртуал ертөнц л үлдсэн тухай өгүүлнэ. Тус виртуал ертөнцийг бүтээсэн “OASIS” үхэх үед, бүх хэрэглэгчид нууц түлхүүрийг олохын тулд тэмцэх хэрэг гарах аж. Харин энэхүү тэмцэл нь зарим хэрэглэгчдийг хэтэрхий аюултай болгож хувиргана.

8.”AVENGERS: INFINITY WAR”

Холбоотой Зураг

Нээлт : 2018 оны 5-р сарын 4

Найруулагч : Anthony Russo, Joe Russo

Гол дүрд: Karen Gillan, Dave Bautista, Chris Hemsworth

Үйл явдал: Төмөр хүн, Ахмад Америк, Хүн аалз, зэрэг 100 гаруй ер бусын хүчтэнүүд нэгдэн нэг баг болж дэлхийг устгах төлөвлөгөөний эсрэг төгсөшгүй дайныг эхлүүлэх болно. Хүлээлт үүсгээд байгаа энэхүү кино нь танд таалагдах нь дамжиггүй.

9.“A star wars story

Холбоотой Зураг

Нээлт : 2018 оны 5-р сарын 23

Найруулагч : Ron Howard, Lawrence Kasdan

Гол дүрд : Emilia Clarke, Alden Ehrenreich, Woody Harrelson

Үйл явдал : Шинэ ангид залилагч этгээд Хан Сологийн залуу насыг өгүүлэх болно. Хан Солон Оби Кэноби болон Люк Скайвокертой тааралахаас өснөх амьдралыг харуулах болно.

10.“THE INCREDIBLES 2”


Нээлт : 2018 оны 6-р сарын 14

Найруулагч : Brad Bird

Гол дүрд : Sophia Bush, Samuel L. Jackson, Catherine Keener

Үйл явдал : Эхний анги гарснаас хойш 14 жилийн дараа гайхамшигт гэр бүлийн түүх үргэлжлэх нь ээ. Тэд гэр бүлийн асуудлуудаа хамтдаа шийдэж, дэлхийг аврах ажлаа ч үргэлжлүүлнэ. Бяцxан хүү Жекийн супер хүч ч ил гарах цаг болсон байна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн элчин сайд Андрэа Дэ Фелипийн хамт ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэртэй танилцлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фелипийн хамт Улаанбаатар хотод ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.

Монголын ноос ноолуурын холбоотой танилцах үеэр тус холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар италийн талтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулж, салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар мэдээлэл хийв. Сайд Д.Цогтбаатар ноос, ноолуур боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч Итали Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дэлхийд алдартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Италийн компаниудтай холбоо тогтоож, менежментийг нь нэвтрүүлснээр түүхий эдийг Италийн дэвшилтэт технологитой хослуулсан олон улс, Европын стандартад нийцэхүйц хамтарсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг ашиглахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хэрэгжүүлэхээр бэлэн болсон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тохиромжтой схемийг тодорхойлох, харилцан ашигтай нөхцлөөр зээл авахад зохих дэмжлэг үзүүлэхээ мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар дотоодын бараа бүтээгдэхүүнийг гадаад амжилттай экспортлох, ашигтай гадаад худалдаа хийхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухлыг онцлоод цаашид ойр дотно ажиллахаа мэдэгдэв.

Элчин сайд Дэ Фелип нэг удаа тоног төхөөрөмж худалдах, худалдан авах богино хугацааны хамтын ажиллагаанаас илүү тогтвортой, харилцан итгэлцэл дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох зорилтыг тавьж буйгаа мэдээлээд уулзалтаар яригдсан асуудлуудыг Италийн үйлдвэрлэгчдэд сайтар сурталчлан, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хооронд амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ онцлов.

Энэ өдрийн арга хэмжээний төгсгөлд Монгол Шевро ХХК, Хос Аз ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Монголоос Итали Улс руу экспортлож буй хагас боловсруулсан арьсны чанарыг сайжруулах, боловсруулалтын үе шатыг нэмэгдүүлж нэмүү өртөг шингээх, Италийн загвар, технологиор үйлдвэрлэж буй гутлын үйлдвэрлэлийг өргөтгөх, зах зээл бий болгоход дэмжин ажиллахаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Дэ Фелип нар нотлов.Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фелипийн хамт Улаанбаатар хотод ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.

Монголын ноос ноолуурын холбоотой танилцах үеэр тус холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар италийн талтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулж, салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийн талаар мэдээлэл хийв. Сайд Д.Цогтбаатар ноос, ноолуур боловсруулах салбарт дэлхийд тэргүүлэгч Итали Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дэлхийд алдартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Италийн компаниудтай холбоо тогтоож, менежментийг нь нэвтрүүлснээр түүхий эдийг Италийн дэвшилтэт технологитой хослуулсан олон улс, Европын стандартад нийцэхүйц хамтарсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг ашиглахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хэрэгжүүлэхээр бэлэн болсон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тохиромжтой схемийг тодорхойлох, харилцан ашигтай нөхцлөөр зээл авахад зохих дэмжлэг үзүүлэхээ мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар дотоодын бараа бүтээгдэхүүнийг гадаад амжилттай экспортлох, ашигтай гадаад худалдаа хийхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухлыг онцлоод цаашид ойр дотно ажиллахаа мэдэгдэв.

Элчин сайд Дэ Фелип нэг удаа тоног төхөөрөмж худалдах, худалдан авах богино хугацааны хамтын ажиллагаанаас илүү тогтвортой, харилцан итгэлцэл дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох зорилтыг тавьж буйгаа мэдээлээд уулзалтаар яригдсан асуудлуудыг Италийн үйлдвэрлэгчдэд сайтар сурталчлан, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хооронд амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ онцлов.

Энэ өдрийн арга хэмжээний төгсгөлд Монгол Шевро ХХК, Хос Аз ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Монголоос Итали Улс руу экспортлож буй хагас боловсруулсан арьсны чанарыг сайжруулах, боловсруулалтын үе шатыг нэмэгдүүлж нэмүү өртөг шингээх, Италийн загвар, технологиор үйлдвэрлэж буй гутлын үйлдвэрлэлийг өргөтгөх, зах зээл бий болгоход дэмжин ажиллахаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Элчин сайд Дэ Фелип нар нотлов.




Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Дундговь, Өмнөговь аймгийн өвөлжилтийн нөхцөл, байдалтай танилцах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон утагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилт, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар санал бодлыг сонссон байна. Тус аймгийн хувьд нийт 15 суманд өвөлжилт хүндэрсэн бөгөөд 12 аймгийн 683,500 гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа аж. Тиймээс өвөлжилт хүндэрсэн сумдад 100 тн өвсийг үнэгүй, 100 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Мөн сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний гаралт тархалтыг хязгаарлах, шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ХХААҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл орон нутагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын ёсон

Битүүлэх ёсон

Битүүний зоог зурган илэрцүүд

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог

Битүүний зоог зурган илэрцүүд

Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни

Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

Шинэлэх ёсон

Шинэлэх ёсон зурган илэрцүүд

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг.Нар мандахаас өмнө босч мөрөө гаргадаг ба дайхаа үргээлгээгүй хүүхэд унтаж болдог байна. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаантос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Мөр гаргах ёсон

Мөр гаргах ёсон зурган илэрцүүд

Эрт дээр үед Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагчид, өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлагч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Энэ нь тухайн жилдээ галд суусан хүмүүн нэгэн тулам галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Харин шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирдэг байсан. Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс, өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газарт цацаад баруун талаасаа гэртээ эргэж ирдэг байжээ. Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модонд торгож бариад гэрийн зүүн хойт зүг рүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ. Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирдэг бол ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.

Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.

Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.

Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.

Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.

Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Золгох ёсон

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон

Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юм уу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг

Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн

Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг

Идээний дээж элгэн цагаан тараг

Эдийн дээж ариун цагаан хадаг

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Шинэ дурангийн аппарат ашиглаж өвдөгний хагалгааг амжилттай хийжээ

Зураг

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн шинэ байрандаа анх удаагаа энэ сарын 6-нд үений дурангийн хагалгааг амжилттай хийсэн байна.

Ийм хагалгааг тус эмнэлэгт 4 жилийн өмнө хийж байжээ. Харин өнөөдөр Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 7 сая еврогийн санхүүжилтээр ламнари агаарын урсгалтай өндөр түвшний хагалгааны вакум 4 өрөө бүхий орчин үеийн эмчилгээ оношлогооны бүрэн тоног төхөөрөмжтэй болоод байгаа юм.

Энэ өдөр 36 настай эмэгтэй тамирчны спортын гэмтлээс үүдэлтэй өвдөгний урд жийргэвч мөгөөрсний чагтан холбоосыг сэргээх хагалгааг ийнхүү шинэхэн эмнэлгийнхээ Гэмтэл согог судлалын тасаг /ГСЗТ/-т анх удаагаа хийжээ. ТТАХНЭ нь цаашдаа эмч нараа дадлагажуулах, бие дааж хагалгаа хийх зорилгоор ГССҮТ-ийн эмч нартай үений дурангийн аппаратаа ашиглаж уг хагалгааг хамтран хийсэн байна. Тухайлбал, ГССҮТ-ийн захирал, доктор Т.Мөнхсайхан% мэс заслын эмч С.Батсүх болон ГССТ-ийн эмч, сувилагч асрагч нараас бүрдсэн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

Манай улсад энэ төрлийн хагалгааг БНСУ-ын эмч нартай хамтарч цөөн тооны хувийн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй хийдэг. Харин улсын эмнэлгүүдээс ГССҮТ-ийн эмч нар түлхүү хийж байгаа юм. ТТАХНЭ нь спортын гэмтлийн чиглэлээр ажиллах бөгөөд тамирчдад тохиолддог шөрмөсний болон холбоосны гэмтлүүдэд хагалгаа хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа юм. Мөн тус эмнэлэг цаашдаа иргэдэд 24 цагийн гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болно.

Дашрамд дуулгахад, манай улсаас үений дурангийн хагалгаанд орохоор жилд дунджаар 1000 орчим хүн гадаад орныг зорьдог бөгөөд нэг хүний эмчилгээний зардал 10 орчим сая байдаг аж. Харин дотооддоо хямд өртөгтэй хийдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн 75 хувийг гаргаж байгаа юм. Дурангийн хагалгаа нь өвдөлт зовиур бага, эдгэрэлт түргэн бөгөөд орчин үеийн мэс заслын шилдэг технологид тооцогддог байна.

Categories
мэдээ улс-төр

“Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.02.07/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Үндэсний номын сангийн удирдлага, ажилтнууд, ШУА, түүний салбар хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид зэрэг монгол судлалтай холбоотой бүхий л байгууллагын 150 орчим төлөөлөл оролцсон юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, соёл иргэншлийн хүчтэй өрсөлдөөн бүхий өнөөгийн ертөнцөд монгол үндэсний хэл, түүх, соёлын дархлааг бэхжүүлэх, монгол судлалыг тогтвортой хөгжүүлэх бодлого чухлаар тавигдаж байгааг онцоллоо.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрөөс монгол судлалыг дэмжин хөгжүүлэхэд ихэд анхаарч “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоол гарч, “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсныг дурдлаа.

Сүүлийн жилүүдэд бий болсон бодлого, зохион байгуулалт, санхүүжилтийн шинэ нөхцөл нь монгол судлалын цар хүрээ өргөжих, олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа идэвхжих таатай орчныг бүрдүүлсэн боловч монгол судлалын хамрах хүрээг хэрхэн томьёолох, монгол судлалыг дэмжин хөгжүүлэх бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэх, үндэсний дархлааг бэхжүүлэхэд монгол судлалыг уялдуулах зэрэг шийдлээ хүлээсэн асуудлууд байгааг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг дурдсан.

Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд монгол судлалын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, монгол үндэсний хэл, соёл, түүх судлалаар дэлхийн жишигт хүрсэн бүтээлийг гаргах зэрэг асуудлуудад тодорхой чиг баримжаа гаргаж, санал бодлоо солилцоход хэлэлцүүлгийг зорилго оршиж буй гэдгийг тэрбээр нэмж хэлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Засгийн газрын 2012 оны 56 дугаар тогтоолоор Монгол судлалыг 2012-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатны хөтөлбөрийг боловсруулж байгааг дуулгасан.

Тэрбээр, Монгол судлалын бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэх байгууллагатай болж, эрхзүйн баримт бичгүүд батлагдсан, монгол судлалын идэвхи гадаад, дотоодод сэргэж, эрдэм шинжилгээний олон улсын хурлууд зохион байгуулагдаж буй зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан ч гадны судлаачид номын санд сууж судалгаа хийхэд хүндрэл гардаг, эрдэмтдэд визийн асуудал тулгардаг зэрэг сөрөг зүйл байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй хэмээсэн.

Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах тулгын гурван чулууны нэг хэмээсэн. Цаашид гадаад улсууд дахь монгол судлалын төвүүдийн тоог нэмэгдүүлэх, түүхэн баримтад тулгуурласан мэдээллээр судлаачдыг хангах, цаашлаад Google, Wikipedia зэрэг хуудсуудад буй монголын талаарх мэдээллийг ч нягтлан үзэх ёстой гэж хэлсэн.

Гадаадын 800 гаруй монгол судлаачдын талаас илүү нь 50-иас дээш насныхан байгаа бөгөөд цаашдаа монгол судлаачдын эгнээнд залуу эрдэмтдийг татан оруулахад анхаарах зүйтэй гэсэн саналтай байгаагаа ч илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр Монгол судлалыг дэмжих талаар гарсан шийдвэрүүдийн талаар, монгол судлалын төсөл хүлээн авах, шийдвэрлэх, санхүүжүүлэх үе шатны талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн судалгааны бүтээлүүд, олон улсын эрдэм шинжилгээний хурал, гадаадын монгол судлалын төвүүд, монгол судлалын залгамж холбооны талаар илтгэлдээ дурдсан. Сүүлийн үед гадаад дахь монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, АНУ, Австралийн их сургуулиудад монгол судлалын төвүүд нээгдсэн бөгөөд Турк, Итали, Нидерланд, Канадаас монгол судлалын төв нээх саналаа ирүүлээд байгаа аж.

2018 онд Монгол судлалын Азийн эрдэм шинжилгээний хурал Японд, Европын хурал Польшид зохион байгуулагдах бөгөөд Герман, Швейцарь, ОХУ, Эстонийн их сургуулиудтай хамтарсан судалгаа хийгдэх ажээ.

Энэхүү илтгэлийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.07) хуралдаан 10 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “…Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай алба байхаар тодорхойлсон.

Гэтэл өнөөдрийн байдлаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байна гэдгийг танилцуулгадаа дурдав.

Мөн төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагатай байгаа тул төрийн тусгай албанд олгодог төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлүүдийн хэмжээг тогтоохоор тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын цалингийн зардалд өөрчлөлт орохгүй бөгөөд одоо олгож буй хувь хэмжээгээр цалингийн сандаа багтаан олгох боломжтой болно. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар тогтоохоор тусгасныг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжийн дагуу баталгаажуулах шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аудиторуудын чадвар чадавхийг дээшлүүлэх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, эл салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахыг анхааруулсан.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг хийж эхлүүлсэн. Төсөл бэлэн болохоор УИХ-ын хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж хариулж байлаа. Ингээд Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үндэсний аудитын газар нь 2019 онд 29 аудитын сэдвээр аудит хийхээр тусгасан байв.

Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын гаргасан гурван саналыг нэмж тусгасан төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

“Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Цэвэр агаар сан”-гаас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийлгэх санал өгчээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийх шаардлагатай гэсэн санал гаргав. Уг саналыг гишүүдийн олонх дэмжиж “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, холбогдох хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоцны туршилтыг анх удаа амжилттай туршжээ

Зураг

Хятадын Гуандун мужид “EHang 184” нисгэгчгүй зорчигч тээврийн нисэх онгоцны туршилтыг анх удаа амжилттай хийсэн тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Уг нисэх онгоцонд суусан зорчигч нисэх онгоцыг жолоодох шаардлагагүй бөгөөд суудал дээрээ суугаад, бүсээ бүслэх л шаардлагатай гэнэ.

“Өдөр тутмын амьдралд ийм төрлийн нисэх онгоцуудыг мөд ашиглаж эхлэх болоогүй учир одоогоор бүрэн бие даан нислэг үйлдэх боломжгүй байна. Энэхүү нислэг нь урьд өмнө нь зөвхөн зөгнөлт кинон дээрээс л хардаг байсан өндөр барилгуудын хооронд нисэх боломжийг энгийн хүмүүст нэг алхмаар ойртуулж байгаа юм” хэмээн Хятадын “EHang” компанийн хөгжүүлэгч Хуа Хуажи мэдэгджээ.

Тус онгоц нь цахилгаан зайгаар ажилладаг бөгөөд нэг удаадаа нэг хүн л тээвэрлэх боломжтой бөгөөд зорчигчийн жин нь 100 кг-аас хэтрэхгүй байх ёстой аж. Мөн дахин цэнэглэхгүйгээр 25 минутын турш 500 хүртэлх метрийн өндөрт 100 км цагийн дээд хурдтайгаар нисэх боломжтой гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Өвс, тэжээл хүлээлгэж өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга, Онцгой байдлын албаны дарга нарт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө.

Цаг хатуурч, өвөлжилт хүндэрч буй орон нутагт Монгол Улсын Засгийн газраас өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаа. Өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттөй үнээр олгох юм. Малчдын гар дээр очих өвс тэжээлийн хувиарлалтыг тухайн аймаг орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын албаны төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн шийдвэрлэх юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ Умард Солонгосчуудыг нутаг буцааж эхлэв

Зураг

ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг дагаж мөрдөн умард солонгосчуудыг нутаг буцааж эхэлсэн гэж ОХУ-аас Умард Солонгост суугаа Элчин сайд Александер Мацегора мэдэгдсэнийг “Спутник” агентлаг уламжлав.

Элчин сайд А.Мацегора өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын ажилчдыг нутаг буцаах нь Орост сөргөөр нөлөөлнө. Гэхдээ бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэж, бүрэн дагаж мөрдөж байна” гэжээ.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр, ОХУ жилд Умард Солонгосын 15 мянга хүртэлх тооны иргэдэд виз олгодгийн 90 хувь нь богино хугацаанд ажиллах виз байдаг гэнэ. Одоогоор Орост Умард Солонгосын 35 мянган иргэн ажиллаж байгаа аж. Тэдний олонхи нь барилга, хөдөө аж ахуй, загасны аж үйлдвэрийн салбарт ажилладаг гэнэ.

Элчин сайд ярихдаа “Умард солонгосчууд оросуудтай адил хэмжээний цалин авдаг. Гэхдээ Умард Солонгосын нэг ажилтан цалингаараа дунджаар 13 хүнийг тэжээдэг” гэжээ.

Удаа дараалан баллистик пуужин харвасантай нь холбогдуулан умард солонгос ажилчдыг нутаг буцаахыг улс орнуудад уриалсан агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-нд баталсан билээ. Гадаад улс орнуудад ажиллаж буй умард солонгосчууд цалингаа эх орон руугаа явуулдаг бөгөөд энэ мөнгийг Умард Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг гэж шинжээчид үздэг юм.