Categories
мэдээ нийгэм

Дархан, Сэлэнгийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаав

цасан шуурга зурган илэрцүүдЭнэ сарын 8, 9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна. Одоогийн байдлаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байгаа бөгөөд Өвөрхангай, Дундговь чиглэлийн авто замуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, хальтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Очирбатын Дашбалбар” номын нээлт болно

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын уран бүтээл, үзэл санаа, туурвил зүйн онцлог, сэтгэлгээний талаар өгүүлэх зохиолч П.Батхуягийн туурвисан “Очирбатын Дашбалбар” номын нээлт ирэх бямба гаригт болно. Тодруулбал яруу найрагчийн төрсөн өдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд болно.

Энэхүү номонд зохиолч П.Батхуягийн 1999 оноос хойш яруу найрагчийн талаар бичсэн эсээ тэмдэглэл, шинжлэлт эсээ, хөрөг дурсамжийн бүтээлүүд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Бямбасүрэн: “МАХН-ын их хурал бол О.Баасанхүү гишүүний эсрэг цуглаан” гэв

МАХН-ын хэсэг гишүүд энэ сарын 9,10-нд болох намынхаа Их хурлын талаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд өнгөрсөн арванхоёрдугаар сард МАХН-ын II их хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгосон. Гэвч энэ хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, хуулийн байгууллагад нөлөөлж, тус хуралд оролцсон МАХН-ын жирийн гишүүдийг зодох, дарамтлах зэргээр хууль бус үйлдэл хийж байна хэмээн хурлын үеэр онцолж байлаа. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад гишүүдийг оролцуулахгүйгээр их хурлаа зохион байгуулж байгаад харамсч байгаагаа тодотгож байсан юм.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “МАХН-ын их чуулган маргаашаас хийнэ гэсэн яриа байна. Энэ чуулган О.Баасанхүү гишүүний эсрэг цуглаан. Намын их чуулган гэдэг бол албан ёсны бүтцээс сонгогдсон төлөөлөгч бүрэн эрхээ эдлэн их хурлаа хийдэг дүрэмтэй. Гэтэл энэ хурал мөнгө тараан цуглуулсан хүмүүсийн цуглаан болох гэж байна. Түүнчлэн жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, өөрсдийн саналаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө МАХН гэсэн нэрийг ашиглахын төлөөх үйлдлийг удаа дараа хийж байна. Ялангуяа их чуулганы үе болон 19-нд болсон шүүх хурлаас хойш намын гишүүдийг удаа дараа дарамтлан зодсон. Маргаашийн хурлаар О.Баасанхүү гишүүнийг доромжилсон хүнд таван сая, мөн өлсгөлөн, суулт зарласан хүнд арван сая төгрөг өгнө гэж манай гишүүдийг дарамталсан. Хуралдаа олон хүн оролцуулахын тулд гадуур явж байгаа хүмүүст хоёр мянган төгрөг өгч, гишүүний анкет бөглүүлсэн. Энэ дотор хөдөө орон нутагт амралтаараа очсон оюутнуудын зардлыг даан, хуралд оролцуулахаар авчирсан гэх мэт хууль бус үйлдлүүд байгаа. Дээд шүүх хурлынхаа шийдвэрийг бидэнд өгөхгүй байна. Энэ шийдвэрийг авчихвал бид дараагийн байгууллагуудад хандана” гэв.

МАХН-ын бага хурлын гишүүн Ч.Мөнхбаяр ярихдаа “Маргааш болох МАХН-ын хоёрдугаар их хурал бол хууль бус үйл ажиллагаа. Дээд шүүхийнхэн энэ асуудалд бодитой хандахыг бид хүсэж байна. Н.Энхбаяртай хамаатай хүмүүс биднийг урвасан гэж яриад байгаа. Бид юунаас ч урваагүй. Харин Н.Энхбаяр гэдэг хүн бүхнээс урвасан.Энэ хүн намын идэвхтэй гишүүдийг зодох хууль бус ажиллагаанд шилжиж байна. Би өөрөө учир битүүлэг халдлагад өртсөн” гэсэн юм.

Б.ҮРЖИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГАА

Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын мэргэжилтэн хатагтай Шабано Тирмизийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ГЭУГ-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын мэргэжилтэн хатагтай Шабано Тирмизи, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хүрээлэн буй орчин хариуцсан ахлах мэргэжилтэн хатагтай П.Онгонсар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн талаар, мөн цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон байна.


Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд, ой, хээрийн эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төсөлд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сум хамрагдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлав

Л.Болд зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг ирүүлжээ.

Уг саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны саналтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоолоо

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгтэнэ сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллав гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн дөрвөн оюутныг Тайпэй хотод өнөөдөр шилжүүлэн авчирч байрлуулжээ. Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МСНЭ-ийн ерөнхийлөгчид Э.Долгионыг албан ёсоор нэр дэвшүүллээ

Categories
мэдээ нийгэм

Мэдээллээ залруулах шаардлагатай 11 836 иргэн байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654 168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгох учиртай. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар 621 595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг олгосон байна.

Харин Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11 836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ. Буцаалтаа аваагүй иргэд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай. Өчигдрөөс эхлэн https://ebarimt.mn/цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.

Categories
мэдээ спорт

Парисын их дуулгад оролцохоор 15 жүдоч Франц улсыг зорилоо

Өнөөдөр Монголын жүдочид Франц улсыг зорилоо. Нийт 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Парисын Их Дуулгад өрсөлдөхөөр ийнхүү явж байгаа юм. Жүдо бөхийн календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг томоохон тэмцээнүүдийн тэргүүн эгнээнд Парисын их дуулга багтдаг. Тэгвэл уг тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэй эмэгтэй нийлсэн 11 жинд манай жүдочид өрсөлдөх юм. Ингээд уг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд буй манай улсын тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй:

-60 кг: Б.Амартүвшин

-66 кг: Г.Хэрлэн

-66 кг: Ё.Басхүү

-73 кг: Н.Хадбаатар

-73 кг: Ц.Цогтбаатар

-81 кг: О.Ууганбаатар

-90 кг: Г.Алтанбагана

-90 кг: Э.Мөнхжаргал

-100 кг: Л.Отгонбаатар

Эмэгтэй:

-48 кг: М.Уранцэцэг

-52 кг: Ч.Аззаяа

-57 кг: Л.Энхрийлэн

-63 кг: Б.Мөнгөнчимэг

-63 кг: Б.Ганхайч

+78 кг: Э.Гандиймаа нарын 15 тамирчин Парисын дэвжээнд хүч үзнэ.

Тэгвэл энэ удаагийн их дуулгын тэмцээнд нийт 73 орны 430 шахам тамирчин өрсөлдөх юм. Мэдээж хэрэг талбайн эзэн Франц улс хамгийн олон тамирчинтайгаар өрсөлдөнө. Тухайлбал тэд энэ удаа эрэгтэй 28, эмэгтэй 28 нийт 56 тамирчнаа сойж байгаа юм. Харин өвлийн Олимпийг зохиож буй БНСУ жүдо бөхийн томоохон тэмцээндээ ач холбогдол өгөхөө ч мартсангүй. Тэд жүдо бөхийн эх орон болох Японы адил 21 тамирчнаа Франц руу илгээжээ.

Парисын Их Дуулга тэмцээн орон нутгийн цагаар 2 сарын 10-11 хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумд шилэн кабельд холбогдоно

Цагааннуур, Рэнчинлхүмбэ сум зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн 24 сумаас Цэцэрлэг, Ханх, Рэнчинхлүмбэ, Цагааннуур сумд интернэтийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байжээ. Тус сумдын иргэд, хүүхэд залуучуудын зүгээс өндөр хурдны шилэн кабельд холбуулах талаар тавьсан хүсэлтийг “Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар”-т уламжилсны дагуу 2017 онд Цэцэрлэг сумыг шилэн кабелд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Ханх, Рэнчинлхүмбэ суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэт оруулах ажлыг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтад оруулсан байна.

Энэ онд Цагааннуур, Рэнчинхлүмбэ сумдыг шилэн кабелд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлүүлжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Шилэн кабельд холбуулах талаарх хүсэлтийг маань дэмжиж шийдвэрлэж өгсөн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-ын дарга Б.Чинбат, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга Н.Мягмарсүрэн, гүйцэтгэх захирал Ч.Золбаяр, “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны дэд дарга Д.Сэрээдорж нарт талархсанаа илэрхийлье. Өндөр хурдны интернэтэд холбогдсоноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай, хүртээмжтэй болж, бидний хойч үе болсон хүүхэд залуучууд мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхаас гадна нийгмийн сүлжээ фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж нээгдэх юм” хэмээн ярьсан байна.