Categories
мэдээ улс-төр

Банкны зээлийн хүүг бууруулахаар тогтоолын төсөл боловсруулжээ

baingiin horoo

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд, “2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, зарим яам, газруудад үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, ярилцлага зохион байгуулах зэрэгт чиглэгдсэн” хэмээн тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 22 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нэг удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус тус хуралдсан бөгөөд хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10-аад ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын нэг гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн болохыг тэрбээр мэдээллээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлуулсан нь Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал сайжирч, хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэхач холбогдолтой болохыг танилцуулсан юм. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний нийт яам, газруудын үйл ажиллагааны явц байдал, тулгамдсан асуудлаарх мэдээлэл, ярилцлагыг зургаан удаа зохион байгуулсны зэрэгцээ тэдгээр яам, газруудаас яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлаар санал авч, холбогдох арга хэмжээг төлөвлөн зарим асуудлаар шийдвэрийн төслүүд боловсруулж байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1,072 ширхэг хувьцааны талаар болон банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулаад байгаа талаар Д.Дамба-Очир дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдгээр тогтоолын төслийн талаар санал авах ярилцлагыг арилжааны томоохон зургаан банкны захирлууд, Монголын банкны холбооны удирдлага, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Урамшууллын гүйлгээ буцсан иргэдийн хувьд дансны мэдээллээ нягтлан, залруулсан тохиолдолд урамшуулал олгох боломжтой

eбаримт зурган илэрцүүдНэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна.Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан.

Эдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь данснымэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай.

Татварын албанаас таны https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн утасны дугаараар энэ тухай мессеж хүргүүлнэ.

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн https://ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.

Categories
гадаад мэдээ

Парист их хэмжээний цас орсны улмаас Эйфелийн цамхгийг түр хаажээ

Францын умард нутагт маш их хэмжээний цас орж, цаг агаар муудаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирсан тул Эйфелийн цамхгийг мягмар гарагийн үдээс хойш түр хаасан байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэлээ.

Цаг уурчдын таамагласанаар лхагва гарагийн шөнө цас улам ширүүсч, цасны зузаан 10 сантиметр хүрч агаарын температур хасах 10 хэм хүртэл унах төлөвтэй байгаа ажээ.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Музейд очиж “Монголчуудын уламжлалт сав суулга”-тай танилцаарай. Тус музей нь жил бүр уламжлал болгон өөрийн сан хөмрөгтөө хадгалагдаж буй эд өлөг, үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмний хүртээл болгодог байна. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нь үндэсний баяр ёслолын өмнө дэлгэгдэж байна. Энд 180 гаруй сав суулгыг үзэх боломжтой.

Монголчууд олон зуун жилийн турш байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн учраас нүүдлийн ая даах бат бөх, авсаархан, хөнгөн, чанартай сав суулга хийж ашиглаж, уламжлуулсаар иржээ. Монголчуудын уламжлалт сав суулгыг ашиглах байдлаар нь өдөр тутмын, тусгай зориулалтын, ёслол хүндлэлийн хэмээн ангилахаас гадна материалаар нь чулуу, шавар, мод, металл, арьс ширэн хэмээн тодотгодог байна.

ЭРТНИЙ САВ СУУЛГА

Монгол нутаг дахь эртний хүмүүс чулуун зэвсгийн сүүл үеэс эхлэн ваар, сав суулга хийж, хэрэглэж ирсэн нь археологийн судалгаагаар батлагджээ. Хүннүгийн үед гэхэд гар аргаар хийсэн жижиг аяганаас авхуулаад 80 см хүртэл өндөр томоохон ваарыг эргэх хүрдээр чадварлаг үйлдвэрлэдэг байж. Энэ нь Бороогийн суурин зэрэг газруудад явуулсан археологийн судалгаагаар тогтоогдсон байна.

ЧУЛУУН САВ СУУЛГА

Хүрэл зэвсгийн түрүү үеийн булш оршуулгаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс шинээр олдсоор байна. Эдгээр чулуун сав суулга нь үүрэг зориулалтаас хамааран хумбан, цомбон зэрэг хэлбэр дүрстэй байх ба ихэвчлэн боржин, асмалжин болон занарлаг чулуугаар урладаг юм байна.

XVII-XX зууны эхэн үед Монгол орноо бурханы шашин нийгмийн бүхий л хүрээг хамран дэлгэрсэн нь уламжлалт урлалд ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал бурхан шашны нөлөөгөөр монголчууд уламжлалт сав суулгандаа буддын шашны билгэдэлт хээ угалзыг өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ зан үйлийн сав суулгыг ёс жаягийн дагуу урлан бүтээж байжээ.

Шашны зан үйлийн цар таваг. Есөн эрдэнэ болох мөнгө, алт, шүр, сувд, оюугаар цэцгэн хээ гарган чимэглэжээ.

Нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г. Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал Д. Сүхбаатар, Монголын театрын музейн захирал Д.Наранжаргал нар үг хэллээ.

Энэхүү үзэсгэлэн нь 2018 оны гуравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба үнэ төлбөргүй юм байна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Categories
гадаад мэдээ

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх Англи улсын шинэ зохицуулалт

Мөнгө угаах гэмт хэрэг зурган илэрцүүд

Англи Улс 70,000 ам доллараас өндөр үнэ бүхий хөрөнгө эзэмшдэг бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой байж болохуйц эсвэл авлига авах магадлалтай албан тушаалтныг хөрөнгийнхөө эх сурвалжийг тайлбарладаг байх хуулийн шинэ зохицуулалттай болж байна.

Энэхүү шинэ шаардлага нь иргэд гэмт хэргийн мөнгөө тус улсад хууль бусаар угаахаас сэргийлэх зорилготой бөгөөд энэ долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм.

Одоогоор тус улсын Үндэсний гэмт хэргийн агентлаг улс төрийн өндөр албан тушаалтай хоёр иргэнийг дээрх шинэ шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд олон арван иргэдийг мөн тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг нь тайлбарлуулах ажил үргэлжилж байна.

Хэрэв иргэд хөрөнгө худалдан авсан мөнгөнийхөө хууль ёсны эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй бол Английн хууль сахиулах байгууллагууд шууд хураан авах эрхтэй аж. Хурааж авсан хөрөнгийг зарж борлуулсан орлогыг хууль сахиулах байгууллагуудын төсөвт оруулна хэмээн Аюулгүй байдлын сайд Вэн Валлас мэдэгджээ.

Дээрх зохицуулалтаас өмнө гадаадын иргэн тус улсад сэжиг бүхий хөрөнгө эзэмшиж буй асуудлыг шалгахад тус иргэн өөрийн улсдаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй л бол боломжгүй байсан бөгөөд зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтай, олны танил хүмүүс л боломжтой байжээ. Харин энэхүү шинэ зохицуулалт нь бүх үндэстний хүмүүст үйлчлэх бөгөөд гол бай нь ОХУ-ын иргэд байна гэж ажиглагчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сөүл хотноо үйл ажиллагаа явуулж буй солонгос дахь монгол сургуулийн багш нарыг шагнав

Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпийн наадмын арга хэмжээнд оролцохоор 2018 оны 2 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна.

Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа Солонгос дахь Монгол сургуулийн багш А.Эрдэмтөгс, Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, Г.Халиун, Т.Цэлмэг нарыг “Арга зүйч багш” тэмдгээр, багш Д.Нанжидсүхийг БСШУСЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнав.

Тэрээр Солонгос дахь Монгол сургуулийн багш нарт удахгүй болох Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөв.

1999 оноос үйл ажиллагаа эхэлсэн Солонгос дахь Монгол сургууль нь эдүгээ 14 багш, 310 сурагчтайгаар Ерөнхий боловсролын хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлж байгаа болно.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зочлов

Элчин сайд Б.Дэлгэрмаа зурган илэрцүүдМонгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид энэ сарын 6-нд айлчлахад тус академийн дэд захирал А.М.Марголин, Төрийн захиргааны сургуулийн дэд захирал А.М.Колесников, Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.В.Прохвостова нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтанд тус ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга А.Амарсайхан, 2 нарийн бичгийн дарга А.Тамир, 3 нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцов.

Уулзалтын үеэр тус академийн дэд захирал А.М.Марголин “Манай академи нь төрийн удирдлагын багийг чадваржуулах чиглэлээр сургалт явуулж байна. Сүүлийн 3 жил Сингапур, Малайз улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Оросын төрийн удирдлагын системийг судлах, удирдлагын багийг чадавхжуулах бидний туршлага монголд хэрэгтэй байж болох юм. Тус академи нь Монголын Төрийн удирдлагын академитай хамтран ажиллах санамж бичиг 2015 онд байгуулсан. Одоо бид энэ харилцаа холбоогоо сэргээж идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Бид төрийн албан хаагчдад зориулсан богино хугацаат сургалтуудыг зохион байгуулах болно“ гэж онцлон тэмдэглэв.

Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи нь хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн чиглэлээр 57 салбар сургуультай бөгөөд 160 000 оюутан суралцаж байгаагаас 1000 гаруй нь гадаадын оюутан, Москва хот дахь төв академид 10, тус академийн салбар сургуулиудад 40 гаруй монгол оюутан суралцаж байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын Нийгмийн ухааны академид 68 жилийн өмнөөс Монголчууд суралцаж ирсэн баялаг түүхийг дурьдаад тус сургуулийн төгсөгчдөөс хорьдугаар зууны Монголын нийгмийн амьдралд тод мөрөө үлдээсэн шинэ үеийн боловсон хүчин, төр, нийгмийн зүтгэлтэн олон арван хүн төрөн гарсны дотор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус академид суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсныг цохон тэмдэглэв.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит XXI хуралдааны үеэр Монголын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин албан айлчлалын хүрээнд төгссөн сургуульдаа зочлохын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ:Тэгш бус гэрээний нөхцлөөс болж “Эрдэнэc таван толгой” компанийн ажилчид төдийгүй Монгол Улсын гурван сая иргэн хохирч байна

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “ТиТиЖиВиСиӨү” ХХК-тай байгуулсан тэгш бус гэрээний алдагдлын талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд ярихдаа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “ТиТиЖиВиСиӨү” ХХК-тай байгуулсан гэрээний талаарх зарим бодит баримтыг нийгэмд танилцуулж судлуулахыг хүссэн юм. “Эрдэнэт таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ өмнөөс төлөөлөн ажилчдаа эрүүл, аюулгүй байдал хангагдсан орчин нөхцөлд ажиллуулахын тулд энэ асуудалд оролцож байгаа юм. “Эрдэнэс таван толгой” компанийн “ТиТиЖиВиСиӨү” компанитай байгуулсан гэрээний хүлээсэн үүрэгт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй байдлаар хангасан орчин нөхцөлд гүйцэтгэн явуулах хамаарал бүхий заалт байгаа. Уг үүргийг эс биелүүлсэн, аюулыг арилгаагүй тохиолдолд гэрээг шууд цуцлах хүртэл арга хэмжээ авах заалтыг компанийн удирдлагууд ашиглахыг шаардаж байна. “Эрдэнэс таван толгой”компанийн үйлдвэрлэлийн талбайд гарсан ослын тохиолдол 2016 онд 68 удаа, 2017 онд 34 удаа бүртгэгдсэн байгаа юм. Үүнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “ТиТиЖиВиСиӨү” компанид гэрээний үүргийн хэмжээнд дүгнэлт хийж хангалттай хариуцлага тооцоогүй. Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж “Эрдэнэс таван толгой” компани болон нийт ажилчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол Улсын гурван сая иргэн хохирч байна. Зүүн цанхид ажиллаж буй Хятад даргатай, Сингапур улсын иргэний хөрөнгө оруулалттай “ТиТиЖиВиСиӨү” компанийн 1м3 уулын ажил хөдөлгөх үнийг 11750-иас 7350 төгрөг болгон бууруулж, Баруун цанхийн уурхайд ажиллаж буй Монгол компанийн үнэлгээг 6450-иас 7350 төгрөг болгон нэмэгдүүлж хоёр уурхайн үнэлгээг тэгш болгох хэрэгтэй. Ингэснээр жилд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой бөгөөд нэг иргэнд жилд 38000 мянган төгрөг ноогдоно гэв.

Мөн тэрээр хэвлэлийн хурлын төгсгөлд хэлэхдээ “ТиТиЖиВиСиӨү” компанитай байгуулсан гэрээг өнөөдөр хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь “Эрдэнэс таван толгой” компанид эдийн засгийн алдагдал учруулах санааг агуулж байна. Энэ нь зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн үйлдэл, шинж байгаад мэргэжлийн байгууллагууд, үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж анхаарлаа хандуулна гэж итгэж байна хэмээн онцлон хэлж байв.

Б.ҮРЖИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргана

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гарганаУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “ “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэл ажлыг дууслаа. 1072 хувьцааг хавар арилжаалж эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гийн өрөө төлөөд дууссан. 2017 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс хувьцаандаа ногдол ашиг олгох асуудал яригдаж байна. 1072 хувьцаанаас 108-ыг нь эхэлж хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлнэ” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Уны дүү охин, Хойд Солонгосын “хоёрдугаар хүн” баасан гаригт Сөүлд очно

Ким Ё Жон зурган илэрцүүдИрэх баасан гаригт Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтнуудын төлөөлөл, тухайлбал тус улсын удирдагч Ким Чен Ун-ы дүү охин Ким Ё Жон, “хоёрдугаар хүн” Ким Ён Нам нар Сөүлд очихоор төлөвлөж байгаа талаар Солонгосын Нэгдлийн яамны сайд мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжлав.

Солонгосын нэгдлийн яамны сайд хэлэхдээ “Тэд Инчеоны Олон Улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 01:30 цагт газардана” гэжээ. Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост ирэх ням гариг хүртэл саатах аж. Энэ үеэр Өмнөд Солонгосын удирдагч Мүн Жэ Ин нь Ким Ё Жон, Ким Ё Нам нарыг хүлээн авч уулзах юм байна.