Categories
мэдээ нийгэм

Автомашин цасанд суусан, иргэд төөрсөн дуудлага ирж, шуурхай арга хэмжээ авчээ

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн ОБГ-т автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлага ирж, шуурхай арга хэмжээ авчээ.

Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой хэмээх газар хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Приус 20 машин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгөв. Мөн тус дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг хэмээх газар Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн 103-аар хүнд өвчтөн авч явсан автомашин цасанд суусан дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна. Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар малдаа явсан иргэн 600 гаруй бог малтайгаа 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс нь хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраас 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрээс иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай олж аюулгүй газарт хүргэж, амь насыг нь авран хамгаалж ажилласнаа ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс 100 цагаач хүлээн авах тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулган зурган илэрцүүдУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд дурдсанаар дээрх хугацаанд ОХУ-ын 30, БНХАУ-ын 30, бусад улс орны 40 хүртэлх иргэнийг цагаачлуулах юм байна. Эдгээр иргэдийн 52-оос дээшгүйг нь Улаанбаатар хотод бусдыг нь хөдөө орон нутагт байлгана гэж тооцжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэн байгаа ажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн гишүүдийн асуултад хариулж байна.

Тэрбээр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад хариулахдаа цагаач иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл өглөө. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэний 387 нь 0-18, 593 нь 19-40, 582 нь 40-60, 350 нь 60-аас дээш насны иргэд юм байна. Жилд 300 орчим хүүхэд шинээр төрдөг ажээ. Удаан хугацаагаар Монголд амьдарч байгаа иргэдийг цагаачаар бүртгэсэн байдаг бөгөөд мөн шинээр төрсөн хүүхдийг нь цагаачаар бүртгэж авдаг байна. Түүнчлэн цагаач иргэд харьяалагдах улс орондоо 180-аас дээш хоногоор явах, буцаж ирэх бүрт нь цагаачаас хасч, нэмдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн улсын аварга малчид ерөнхий сайдаас шагналаа хүлээж авлаа

ЗурагЕрөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллаж, нутгийн удирдлагууд, ард иргэдтэй уулзалт хийсэн.

Мөн малчдын хотод зочилж Засгийн газрын тогтоолооор Монгол Улсын Аварга малчин болсон Мөнххаан сумын Баянтэрэм багийн малчин Д.Нямдорж, Халзан сумын хоёрдугаар багийн малчин Г.Мөнхбаяр, нарт аварга малчны цол тэмдэгийг нь гардууллаа. Малчин Д.Нямдорж нь мал сүргээ таван төрлөөр нь өсгөж 1000 гаруй тоо толгойд хүргэжээ. Ингэхдээ мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулж Үзэмчин үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан ямааны ухна, Түмэнцогт сумын дорнод талын махны хэвшлийн улаан үхэр, Сэлэнгэ үүлдрийн бухыг үндсэн сайжруулагчаар тавьж нэг малаас авах ашиг шимийн үзүүлэлтээ дээшлүүлсэн байна. Улс бүсийн гоц ашиг шимт малаар сүргийн бүтцээ бэхжүүлж, тоог биш ашиг шимийг чухалчилдаг аж. Мөн мал цөөтөй гурван өрхийг 250 толгой малаар малжуулжээ. Малчин Д.Нямдорж нь “Баян бор” малдчын бүлгэм байгуулж жил бүр 10 тонн хүчит тэжээл, 55тонн өвс, 12 тонн хужир, шүү 2 тонн гар тэжээлийг хамтын хүчээр бэлтгэж өвлийг өнтөй давах бэлтгэлээ хангадаг байна.

Халзан сумын хоёрдугаар багийн малчин Г.Мөнхбаяр нь 2014 онд аймгийн сайн малчин болсон бол энэ жил Улсын Аварга малчин болж байна. Малч ухаан, хөдөлмөрийг нь төрөөс үнэлж өндөр цол хэргэм олгоод зогсохгүй, Засгийн газрын тэргүүн биечлэн гардуулж өгч буйд тэрээр баяртай байна гэлээ. Малчин Г.Мөнхбаяр цаашид малынхаа тооноос илүү чанарт анхаарна. Залуу хүмүүс хөдөө нутагт амьдралаа орчин үеийн хөгжлөөс хоцроохгүй авч явах бүх нөхцөл боломж байна. Хамгийн гол нь хөдөлмөрч байх ёстой гэж үздэг хэмээн хуучиллаа.

Categories
гадаад мэдээ

Ребята, давайте жить дружно

Ерээд оны дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр юмгүй байсан үед герман германдаа бүр баруун Герман манайхаас цагаан зээрийн мах авахаар боллоо. Дойч марктай болох нь гэж дээр дооргүй л их баярлав. Ингээд тохирсон ёсоор махны дээж явуултал “Уучлаарай, танай махнаас олон улсад хориглосон химийн пестицид болох DDT гарсан учир танайхаас мах авах боломжгүй боллоо” гэсэн хариу ирлээ.

ДДТ (дихлордифенилтрихлорэтан) буюу англиар дааст гэж дуудагддаг dust буюу тоос гэсэн үг оросоор дамжинбид дүүст гэх болсонэнэхүү химийн пестицидийг австрийн химич Отмар Цейдлер 1873 онд анх гаргасан боловч хожимшвейцарийн химич Паул Мюллер шавьж устгах нөлөөгий нь илрүүлэн 1939 онд амьдралд нэвтрүүлснээр 1948 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Түүний нэвтрүүлсэн энэ хорны нөлөөгөөр хумхаагаар үхэх хүний тоо эрс багасч тариалангийн ургац мэдэгдэхүйц өсч бүр “Ногоон хувьсгал” боллоо гэгдэж байв. 1962 он гэхэд үйлдвэрлэхэд хялбар энэхүү хорыг дэлхийжилд 82 сая кг-ыг үйлдвэрлэж 80 саяыг нь хэрэглэж байлаа. 1899 онд төрж амьддаа нэр хүндийн оргилд хүрсэн Паул Мюллер гэх энэ эрдэмтэн66 насандаа хорвоог орхилгүй 1968-1970 он хүртэл амьдарсан бол амьдаараа шатаалгасантай адилтгам ямар их хараал зүхэл хүртэх байсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Учир нь америкийн зохиолч эмэгтэй Рейчил Карсоны “Аниргүй хавар” ном гарснаар ДДТ ямар гэгч аюултай хор болохыгхүн төрөлхтөн мэдэж авсан хэрэг. Аюул нь ДДТ ямар ч гэрэлд, ямар ч өндөр температурт, ямар ч гадны ферментийн нөлөөнд автаж задардаггүй аж. Өөрөөр хэлбэл мөнхийн хор гэсэн үг. Хамгийн аюултай нь энэ хоридэш тэжээлийн гинжинд орохоор шат болгонд 10 дахин өсдөг байна. Энэ нь усны ёроолын лаг шаварт ганц хувь байсан ДДТ, замаг гэх мэт усны ургамалд 1000, даафни, циклооп гэх мэт загасны тэжээл болдог планктоон амьтдад 10 мянга харин эдгээрийг иддэг жижиг загасанд 100 000, эдгээр загасыг иддэг том загасанд нэг сая болж хуримтлагддаг аж. Эцэст нь эдгээр том загасыг иддэг шувуу болонхүнд арван сая болж хуримтлагддаг байна. Хуурай газарт ч гэсэн энэ шатлал хөрснөөс ургамалд, ургамлаас амьтанд, амьтнаас хүнд гэх мэтээр яг адил давтагдах боловч энэ бодисоор хордсон эд болон усыг өнгөөр нь төдийгүй үнэрлэж, амталж мэдэх ямар ч боломжгүй байдаг аж. Амьтан болон хүний биед орсон ДДТ эд эрхтэнд хуримтлангадагшлахгүй байсаар хорт хавдар үүсгэх суурь болох төдийгүй, генийн бүтцэд нөлөөлж үр удмыг нь ч хордуулдаг аюултай. Ингээд 1968 онд Европт, 1970 онд ЗХУ-д ДДТ хэрэглэхийг хориглолоо. Нэгэнт үйлдвэрлэчихсэн тэгээд бас задардаггүй хорыг яах вэ? Би үхэхээр чи үх. Монголд малаа паразитаас арилга гээд өгчихсөн хэрэг. Бид “Ган бат найрамдалаа тэнгэрт нартай,газарт галтай мандуулав” гээд байдаг. Нөгөө “Ган бат найрамдал”-ынбайж байгаа цаад царай нь энэ. Таарсан таар, шуудайнууд.

Тэр үед энэ асуудлыг олон улсад тавилаа гэхэд ОХУ нөхөн төлбөрийн чадваргүй байснаас гадна хамгийн гол нь хойд хөршөө ядарч байхад нь олон улсад нэр хүндийг нь навс унагачих гээд байв. Нөгөө талаас нэгэнт манай улсын хөрсөнд орчихсон 15-20 жилийн дараа дөнгөж хагас задралд ордог энэ хор 40 жилийн дараа л задрах, задардаггүй юм гэхэд усанд уусан буцаад оросруугаа урсаад дуусахаар тооцоо гарлаа. Бас нэг аюул нь энэ асуудлыг сөхвөл манай махыг төдийгүй, малын арьс, ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг бусад улс авахгүй болчих магадлалөндөр байв. Иймээс монголын биологчид хэрэг хуучрахгүй гэж үзээд 20 жил таг дуугүйхүлээхээр болов. Борисын үед Байгал нуурын далайн хаванд ДДТ илэрсэн тухай шуугиан оросын парламентын гишүүдийн дунд гарснаа болохгүй сэдэв хөндөж буйгаа мэдсэн юм байлгүй удалгүй таг болчихлоо. Ингээд 2000 он гартал оросууд манай Ерөнхийлөгчид Байгал нуурын ёроолыг үзүүллээ. Оросууд сайндаа энэ нуурын ёроолыг судлаад эхэлсэн юм биш. ДДТ нуурын ёроолд тунан хуримтлагддаг болохоор л судалдаг болсон хэрэг. Оросууд манай удирдагчдыг заавал үндэсний баяраар нь бууддаг байсан шиг Ерөнхийлөгчөөр нь дамжуулан монголчуудыг доромжилж байна гэж зарим биологчид үзсэн учраас ДДТ-гийн асуудлыг сөх хэмээн шаардаж эхлэв. Ингээд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн П.Цогтсайхантай очиж уулзацгаалаа. Үр дүн нь тогтмол устай нуурын загасыг олзворлож экспортлох зөвшөөрөл яам гаргаж нууруудаа ДДТ хорноос цэвэрлэхээр тохиролцов. Харин асуудлыг босгож тавь гээд байсанбиологчиддоо энэ учрыг хэлж “Та нар хорин жил тэссэн юм чинь дахиадхэдэнжил тэсчих” гэж гуйлаа.

Гэтэл өнөөдөр оросууд манайхыг цахилгааны хараат байлгахыг хүсэж, Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд мөнгө өгөх гэсэн хятадуудыг хяхаж, бас болоогүй бүр өөрсдийн ТББ-ыг татан оролцуулан энэ ажилд элдвээр саад хийх болсон тулДДТ-ийн асуудал дахин сөхөгдөжбайгаа нь энэ. Өөрөөр хэлбэл оросууд Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны нэг номерийн нөөц гээд байдаг нь домог болон үлдэж Монголын Хөвсгөл нуур дэлхийд цэвэр усны нөөцөөр тэргүүлэх болж магадгүй боллоо гэсэн үг.

Монголчуудадхорт хавдар ялангуяа элэгний хорт хавдар ихэссэнийгмэдээж оросын дүүсттэй холбож болно.Гэхдээ үүнийг батлахад маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Өнөөгийн нөхцөлд бараг боломжгүй. Харин дэлхий нийтээр хориглосон задардаггүй хорыг манай улсадөгч монголынбайгалийн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж ОХУ-ыг олон улсын шүүхэд өгвөл маш их мөнгөний нөхөн төлбөрийн асуудал босч ирнэ. Учир нь ДДТ экосистемд нөхөж баршгүй хохирол учруулдагийг шинжлэх ухаан нэгэнт баталчихсан учраас энэ хорыг цөлжилттэй холбосон ч бид заргаа аваад л гарна.

Манай мэргэжлийн хүмүүст сануулахад бид цахилгаан станц барихдаа мод, бут, хар, хүрэн шороон хөрсийг нь хуулж авалгүй ус дүүргэснээс хэдэн жилийн дараа ялзрал үүсэн иргэдээ хортой усаар хангах болсон оросуудын гашуун туршлагыг давтаж болохгүйг хатуу анхаарах ёстой. Мөн далан барихдаа ёроолын усыгбайнга гадагшлуулахаар хийх ёстойг мартаж болохгүй.

Усанд маш амархан уусдаг тэгээд бас задардаггүй, дэлхий нийтээр хорьчихсон хорыг өөрсдөөсөө өндөрт байгаа газарт аваачиж “асгадаг”Оёо толгойг ёстой чевоо ч гэхэв. Монголчууд үүнийг “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг. Оросууд Восток-Тонкое дело гэдэг байх аа.

Өнөөдөр АНУ болон Европын Холбооны голлох улсуудад оросуудын нэр хүнд ямар байгаа билээ. Монголын ТББ-ууд ДДТ-ийн асуудлыг олон улсад гаргавал тэд шүүрээд л авна. Гэвч бид үүнийг хүсэхгүй байна. Учир нь монголд “Саахалт айлын санаа нэг”, хятадад “Хөршийн хүн холын хамаатнаас дээр” гэсэн зүйр цэцэн үг бий. Харин оросоор бол “Ребята, Давайте жить дружно” юм даа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Г.АМАРСАНАА


Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 10-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно ууСар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 4 бүс болгон зохион байгуулах бөгөөд аж ахуй нэгж, байгууллага ойр орчны 50 метр газрыг, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг мөн халтираа гулгаанаас сэргийлж цас мөсний цэвэрлэгээ хийх юм.

Цэвэрлэгээнд бээлий, хүрз, шүүр болон бусад багаж хэрэгслээ иргэд өөрсдөө бэлтгэн оролцох бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавина. Цэвэрлэгээнд хангалтгүй оролцсон аж ахуй нэгж байгууллагад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Иймд 2 дугаар сарын 10-ны өдөр болох их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг идэвхи санаачлагатай оролцохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар цагаачлах иргэдийн тоо, бүтэц байршлыг хэлэлцэж байна

ЗурагУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсоно. Үүгээр намрын ээлжит чуулганы хаалт хийх бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч үг хэлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнд илтгэл тавилаа

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд,

Хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид,

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн эхэлж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр та бид 2017 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцохоор хуран цуглаад байна.

1. Эхлээд 2017 онд хийж гүйцэтгэсэн гол гол ажлуудын талаар тоймлон мэдээлье.

Өнгөрсөн онд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбар амжилттай ажилласныг тэмдэглэн хэлье.

2017 онд хэд хэдэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг сэргээлээ.

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг зохион байгууллаа. Үзлэгт 40-65 насны 353 мянган иргэн хамрагдлаа. Түүнээс 31088 иргэнд хепатитын В вирус, 58545 иргэнд хепатитын С вирусын халдвар илрүүлжээ. С вирусын халдварын эсрэг эмчилгээнд нийт 20 гаруй мянган хүн орлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатны үйл ажиллагаанд 16.2 тэрбум төгрөг эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд зарцууллаа. Ирэх 2018 онд дээрх насны бүлгийн үлдсэн иргэд болон 2-р шатанд хамрагдах 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийнэ. Энэ ажилд та бүхэн хуримтлуулсан туршлага, сургамж дээрээ суурилан мэргэжлийн өндөр түвшинд ажиллана гэдэгт итгэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгоо баталж “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим”-ыг барьж ажиллах уриа дэвшүүлээд 2 жил болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд гемодиализын тусламж, үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэддээ хамтран үзүүлж төлбөрийг нь төрөөс 100 хувь санхүүжүүлдэг боллоо. Энэ эмчилгээнд өнөөдрийн байдлаар 670 гаруй хүн хамрагдаж байна. Цусны хорт хавдрын эмчилгээний эмийг 100 хувь улсын төсвөөс, томуу, томуу төст өвчний үед 5 хүртэлх насны хүүхдэд хэрэглэх эмийг эрүүл мэндийн даатгалаас хариуцаж, хепатитийн В, С вирусыг эмчлэх эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байна. Гадаад улсад явж эмчлүүлдэг байсан мэдрэл, зүрх судасны мэс засал, хавдар, эх барих, эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээрх 7 өвчнийг эх орондоо бүрэн оношилж, эмчлэх боломжтой боллоо.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулан мобайл технологийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Увс аймгийн зарим сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлж нийт 54 мянган иргэнийг үзлэг шинжилгээнд хамрууллаа.

ДЭМБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтээр манай улс “Тусламж, үйлчилгээнд бүх нийтийн хамралтын индекс”-ээр 63.1 хувьтай байна. Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ тухайлбал, нөхөн үржихүй, эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ 81.5, халдварт өвчин 40.9, халдварт бус өвчин 53.6, тусламж, үйлчилгээний чадавхийн хувьд 88.4 хувьтай байгаа урьдчилсан дүн гарсан байна. Бид эдгээр үзүүлэлтийг цаашид 100 хувьд хүргэж ажиллах үүрэгтэй.

2017 оны төсөвт тодотгол хийж урсгал төсвийг 15.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд эрүүл мэндийн байгууллагуудад хуримтлагдсан өр төлбөрийг тэглэж, шинэ онд өрийн дарамтгүй ажиллах боломж бүрдүүлсэн. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэж байгаа ч эмнэлгийн байгууллагуудад өр авлага үүсэх явдал буурахгүй байна. Аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн хувьд эмийн зарцуулалтад тавих хяналт сул, ижил үйлчилгээтэй эмийг давхардуулан бичих, нэг өвчтөнд олон эм, тариа хэрэглэх, эмчилгээний үр дүнг үнэлэхгүй эм олгож байгаа зэрэг нь эмийн өр үүсгэх үндэслэл болж байгааг хяналт шинжилгээ,аудитын газрын дүгнэлт тогтоосныг анхаарна уу.

2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр шилжих 19 барилгын санхүүжилт хийгдэж 9 барилга ашиглалтад оруулж, 93 их засварын ажлыг дуусгалаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 225 автомашин эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.

2. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийн талаар

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүнг нэг талаас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдал, өвчний эдгэрэлтийн үр дүн, тусламж, үйлчилгээний аюулгүй, эрсдэлгүй байдал, санхүүгийн дарамтгүй тусламж үйлчилгээ, нөгөө талаас эрүүл мэндийн байгууллага нь санхүүгийн үр ашигтай, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийн үнэлэмж нь бодитой байх тэрхүү шалгуур үзүүлэлтээр хэмжих нь дэлхий нийтийн жишиг юм. Энэ үйл ажиллагааг хослуулж тэнцвэртэй байдлыг хангаж чадаж буй эсэхээр удирдах ажилтан та биднийг үнэлж дүгнэж болно. Тухайн улс орны эрүүл мэндийн салбарын хөгжил, хариуцлага, хүний нөөцийн чадварыг эх, хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт харуулдаг.

2017 онд улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 20 тохиолдол /Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг болон Улаанбаатар/ бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.7 пунктээр буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр эхийн эндэгдлийн тохиолдол буурсан ч энэ чиглэлд анхаарах шаардлагатайг дээрх тоо баримт харуулж байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байгаад та бид онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Энэхүү үзүүлэлт нь жирэмсний хяналтын чанар хангалтгүй байгааг илэрхийлэхийн сацуу хүн амын дунд БЗДХ-ын тархалт өндөр байгааг ч мөн харуулж байна. Жирэмсэн эхийн хяналтыг эрс сайжруулснаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдлоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг судалгаа шинжилгээний дүн илтгэдэг.

Нэг хүртэлх насны хүүхдийн 1009, тав хүртэлх насны хүүхдийн 1244 эндэгдлийн тохиолдол бүртгэгдэж, эндэгдэл өмнөх онтой харьцуулахад буурсан ч /Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд Хөвсгөл, Хэнтий/ зэрэг зарим аймагт улс, аймгийн дунджаас өндөр байна. Хүүхдийн эндэгдлийн хувьд сэргийлж болох, тухайлбал, осол гэмтлээс үүдэлтэй эндэгдлийг эрс бууруулах боломжтойг судалгааны дүн харуулсан байдаг. Жилд 500 гаруй бяцхан үрсээ зөвхөн автомашины ослоор алдаж байгаа гашуун мэдээлэл байна. Осол гэмтлээс сэргийлэх чиглэлд эцэг, эхийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг ханган ажиллах нь чухал. Үүнд та бидний манлайлал, идэвхи зүтгэл ихээхэн чухал болохыг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

1990-ээд оныг хүртэл нийгмийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх нь халдварт өвчний гаралтыг бууруулахад чиглэж байжээ.Тэгвэл өнөө үед нас баралтын 70 хувь нь халдварт бус өвчний шалтгаантай байна. ДЭМБ, олон улсын хамтарсан экспертүүдийн манай улсад хийсэн судалгаагаар 40-65 насны 700 гаруй мянган иргэн байгаагийн талаас илүү нь архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр даралт ихсэх, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгдэж эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох магадлалтай байгаад одооноос анхаарч урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байна.

2017 онд хүн амын нас баралтын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 20 орчим хувийг харьцангуй сэргийлж болох нас баралт эзэлж байна. Эрүүл мэндийн 2017 оны статистик мэдээллээр хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижинг илрүүлэх үзлэг 60-70 орчим хувь байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх үзлэг 30 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. /Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймагт энэхүү үзүүлэлт доогуур байна/.

2017 онд 28 төрлийн 44300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдлээ. 2016 онтой харьцуулахад энэ тоо 20 шахам мянгаар буурчээ. Улаан-бурхан өвчний дэгдэлт буурсантай холбоотой халдварт өвчин ийнхүү буурсан ч цусан суулга, рикетсиоз буюу хачиг, шавьжаар дамжсан халдвар, салхин цэцэг, тэмбүүгийн тохиолдол нэмэгдсэн байна.

Халдварт өвчний дунд БЗДХ, Сүрьеэгийн өвчлөл харьцангуй өндөр байна. Ялангуяа өвчлөл 20-35 насны залуучуудын дунд өндөр байгаа нь энэ өвчний талаарх ойлголт, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, залууст хүрэх тэрхүү арга барилаар зохион байгуулах,сургагч багш бэлтгэх, үе тэнгийн залуусын манлайлал, үлгэр дууриаллаар дамжуулан хийх нь зүйтэй. БЗДХалдвар нийт халдварт өвчинд 40 гаруй хувийг эзэлж байгаад дорвитой арга хэмжээ авч ажиллах ёстой.

3. 2018 онд дэвшүүлж буй зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ

2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллана. Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж байж бид үр дүнд хүрнэ. Энэ зөвлөмжийг ДЭМБ улс орнуудад хандан өгч байгаа. Нийгмийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус бүх нийтийн хэрэг боллоо. Тиймээс орон нутгийн засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт,дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад манлайлалтай оролцохыг та бүхэндээ уриалж байна. Цөөнгүй аймаг, орон нутагт энэхүү ажиллагаа биеллээ олж байгааг хэлэхэд таатай байна.

Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг авч үзвэл хувь хүний амьдралын хэвшил, зан үйлээс 55-60 хувь нь, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг бусад салбар, орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаанаас 25 хувь нь, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнаас 10-15 хувь нь, төрөлхийн болон удамшлын хүчин зүйлээс 5 хувь нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судлан тогтоосон байдаг. Иймд хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдээ, ажил олгогч бүр “үнэт капитал” болсон хүнээ, орон нутгийн удирдлагууд орон гэргүй, ядуу, эмзэг бүлгийн иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилт болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн яам ч та бүхэндээ уриалж байгаа юм.

Эн тэргүүнд анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, ард иргэдэд ойртуулах шаардлагатай. Энэ хүрээнд 2018 онд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн багцыг өргөжүүлж өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлж,төсөв, эрүүл мэндийн даатгалаас хослуулан олгож өрсөлдөөн бий болгохын зэрэгцээ өрхийн эрүүл мэндийн төвтэй хийж буй гэрээний шалгуур үзүүлэлт, хяналт механизмыг илүү сайжруулан ажиллана.

Энэ онд Эрүүл мэндийн салбар 5 гол үйл ажиллагаанд анхаарна. Үүнд:

  • Монгол улсын бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ.

  • “Эрүүл шүд – эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Дуусаагүй барилгуудын үйл ажиллагааг сэргээж улмаар шат дараатай ашиглалтад оруулна.
  • Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлнэ.
  • Эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулна.

Бодлого төлөвлөлтийн чиглэлд:

  • Эмнэлгүүдийн бие даасан үйл ажиллагааг хангаж, эмч мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийг бодитоор үнэлэх нөхцөл бүрдүүлэн, эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлнэ.
  • Нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлнээ.
  • Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, гадаад, дотоодын сургалтад төрийн болон төсөл хөтөлбөрийн зардлаар хамруулна.
  • Гадаадыг зорин эмчилгээнд явах тоо хэмжээг бууруулна.
  • Эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцүүлнэ.
  • Эрүүл мэндийн асуудлаар нэгдсэн өгөгдөл бүхий улсын хэмжээний нэгдсэн цахим сүлжээг бий болгож, үйл ажиллагааны санхүүжилт, бодлого төлөвлөгөөг нотолгоо, судалгаанд үндэслэж тодорхойлно.

Дээрх бодлого төлөвлөгөө, арга хэмжээг хэрхэн ажил хэрэг болгох талаар товч тоймлон хүргэе.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг явцуу байдлаар бус үзлэг оношилгооны багцыг өргөжүүлж хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл элэгний өвчлөлөөс гадна хүн амын дунд зонхилж буй ходоод, улаан хоолой, уушги, хөх, умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийг уламжлалт багцад нэмж оруулахаар тооцоо судалгаа хийж байна.

2016 оноос эхлэн хэрэгжсэн хурдавчилсан оношлуур, хэрэгсэл ашиглан явуулын хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг Мобайл технологийн төслийг өргөжүүлж, алслагдсан газар нутгийн хүн амыг хамруулах зорилго тавьж байна. Энэ хүсэлтийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд маань яамандаа тавьж байгаа. Ингэснээр зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгийн үед бус шаардлагатай үед уудам нутагтаа тархан суудаг ард иргэддээ газар дээр нь анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх боломжтой болно. Явуулын амбулаторийн тоноглогдсон машинаар алслагдсан аймаг орон нутгийг хангах зорилт тавин ажиллаж байна. Санхүүжилтийн асуудлыг Засгийн газар шат дараатайгаар шийдэж эхэлсэн сайхан мэдээг та бүхэндээ дуулгая.

”Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэн нэгэн бодож олсон санаа оноо бус бодит судалгаанд үндэслэсэн үйл ажиллагаа гэдгийг тэмдэглэж хэлье. Судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт болж байна. Энэ асуудалд хайхрамжгүй хандвал эрүүл мэндийн эрсдэлтэй бүхэл бүтэн нэгэн үе бий болох суурийг тавих болно. Шүдний өвчлөл 200 гаруй өвчний эмгэг үүсгэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон билээ. Шүд цоорох өвчинтэй тэмцэл өрнүүлснээр хүүхдийн дунд тохиолдох чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эрүү, нүүрний мэс заслын өвчний шууд шалтгаан болон хүүхдийн суурь өвчлөл, амьсгалын замын өвчнүүдийн дам шалтгааныг бууруулж чадна. Иймд 2018 онд бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг бүр санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна. Ийм эхлэлүүд байгаагийн нэгэнд Дорноговь аймаг орно. Засаг даргын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлд онцгой анхаарч гадаадын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шүдний цоорлыг эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэж талархал илэрхийлж буйг та бүхэн маань уламжлаарай. Бусад аймгууд маань ч энэ асуудалд анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байна.Эрүүл мэндийн яам ч та бүхнийхээ санал санаачлагыг бүхий л талаар дэмжинэ. Осол гэмтлийн асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг авто замын ослын тоо баримтад түшиглэн дээр хэлсэн. Осол гэмтлийн шалтгаанаар нас барж буй иргэдийн 14.4 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Эдгээр хүүхдийн 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар хорвоог орхижээ. Томчуул тэр дундаа эцэг, эхийн анхаарал болгоомжгүйгээс бид бяцхан үрсээ цаг бусаар алдаж байгаад дүгнэлт хийж энэ чиглэлээр орон нутагтаа мэдээлэл, сургалт, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг өргөнөөр хийх зайлшгүй шаардлагатай байна.

Эх орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч 2018 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 12 хувь буюу 92.8 тэрбум төгрөгөөр УИХ нэмж баталлаа. Он дамжин царцаагдсан барилгыг барьж дуусгах,эх орондоо оношилж эмчлэх боломжтой болсон шинэ тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд энэ мөнгө зориулагдаж байгаа. Эмнэлгийн мэргэжилтний сургалтанд 2.5 тэрбум төгрөг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төгрөг төсөвт сууж өглөө.

2018 онд ЭМЯ бүх аймгийн эрүүл мэндийн газартаа туулах чадвар сайтай автомашин олгохын зэрэгцээ, аймаг, дүүрэг бүрт хэт авиан оношилгооны аппаратыг олгохоор төлөвлөж асуудлыг эхнээс нь шийдээд явж байгааг удирдах ажилтнууддаа мэдээлье.

Одоо 100 хоногт Эрүүл мэндийн салбараас хийж хэрэгжүүлсэн зарим ажлаас та бүхэндээ товч мэдээлье.

  1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа.
  2. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-р баталлаа.
  3. “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг албан ёсоор оруулахаар шийдвэрлэлээ.
  4. Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 2346 эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан, ажлын байрны үнэлгээг хийж дууслаа. Үнэлгээний үр дүнд “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан, шинэчлэх боломж бүрдлээ.
  5. Эрхтэн шилжүүлэх хагалгааны зардалд улсын төсвөөс 700.0 сая төгрөг батлуулж, элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх 17 хагалгааг амжилттай хийгдлээ.
  6. Өрхийн эрүүл мэндийн төвд нэг иргэнд ногдох зардлын хэмжээг нэмэгдүүлэн, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталлаа. Ингэснээр 2018 оны төсөвт өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
  7. Анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжиж Эрүүл мэндийг дэмжих сангаас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 8 сая 50 мянган төгрөг хуваариллаа.
  8. 2017-2018 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, зуд, байгалийн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор сумын эрүүл мэндийн төвд нийт 43 автомашин олголоо. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.
  9. ЭМД-аас олгох хөнгөлөлттэй эмийг ахмад настнуудад чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулж эхэллээ.
  10. Хавдар судлалын үндэсний төвд сүүлийн үеийн компьютер томограф-ийн аппарат суурилуулж, тус эмнэлэг элэгний хавдартай өвчтөнд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
  11. “Монгол импекс” компанитай хамтран элэгний С вирусын эмчилгээний “Ледвир” эмийн иргэдэд оногдох зардлыг тэглэлээ.
  12. Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор нэмэлт ор дэлгэх, эхо болон утлагын аппарат бусад тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн санхүүжилтийг Засгийн Газрын нөөц хөрөнгөнөөсөө гаргаж 2.4 тэрбум төгрөг шийдвэрлэлээ.

4. Эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийн тухай

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх нь 2018 онд хийж хэрэгжүүлэх чухал ажлуудын нэг юм. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 2017 онд 29245 хүн ажиллаж байсан бол 2018 онд 29844 болж 600 хүнээр нэмэгдсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрыг онооны аргаар үнэлэх аргачлал”-ыг боловсруулан нийт 30 эрүүл мэндийн байгууллагын 2346 ажилтныг оролцуулж, 75 төлөөлөх ажлын байранд тавигдах мэргэшлийн ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, онцлогийг харгалзсан үнэлгээ хийлээ. Энэхүү аргачлал эмнэлгийн мэргэжилтний ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх боломж бүрдүүлнэ гэж тооцож байна. Эмнэлгийн байгууллагын санхүүжилт эрүүл мэндийн даатгал,нэмэлт үйл ажиллагааны орлого зэрэг олон эх үүсвэрээс бүрдэх боловч эн тэргүүнд эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх замаар цалин урамшууллыг нэмэх боломж бүрдэнэ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд дорвитой өөрчлөлт хийх байр сууриа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэг биш удаа мэдэгдээд байгаа. Бүх салбар харилцан хамааралтай, үйл ажиллагааны уялдаа холбоо чухал. Тэгж баймааж нь бид тавьсан зорилтдоо хүрнэ гэдгийг тодотгож хэлмээр байна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлж, 2020 он гэхэд ДНБ-ний 5 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. Зорилтын хүрээнд 2019 онд төсвийг ДНБ-ний 3.2 хувьд хүргэн 119.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо судалгааг ажлын хэсэг хийлээ.

За эдгээр арга хэмжээ ажил хэрэг болохыг бид хүлээж гар хумхиж суухгүй. Байгаа боломж нөөцөө ашиглаж орлогоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах ёстой. Ингэж ажиллах нь салбарын зохион байгуулагчид, менежерүүд – та бидний үүрэг.

Сангийн сайдын 2017 оны 341 дүгээр тушаал гаргаж төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг эмнэлгийн байгууллагууд эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх, байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт зарцуулах эрх 70 хувь байсныг өөрчилж 100 хувь захиран зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт өгсөн. Үүний үр дүнд 42 эрүүл мэндийн байгууллага үндсэн үйл ажиллагааны давсан орлого болох 932.8 сая төгрөгийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтанд хамруулах зэрэгт зарцуулсан байна. Амралтын өдрүүдэд төлбөртэй үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлэх, байгуулан хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг хийх зэргээр орлогоо нэмэгдүүлж, тэрхүү орлогоо бүрэн зарцуулах эрх байгууллага, хамт олонд бий болсон.

Монгол Улсын Засгийн газар ОУВСантай хэлэлцээрт орж энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн цалин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. ОУВСангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр 3 жил хэрэгжих ёстой боловч манай улсын эдийн засаг өсч байгаа,төсвийн сахилга хариуцлага дээшилсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд өнгөрсөн онд нэмэгдүүлсэн 7 төрлийн татварыг өөрчилж,тэтгэврийн насыг өмнөх хэмжээнд нь үлдээлээ. Цаашид хүүхдийн мөнгийг 60 бус бус 80 хувь авдаг болгох талаар Засгийн газар ажиллаж эхлэхээр болж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа ажил хөдөлмөрийг бодитой үнэлэх боломжийг шат дараатай бүрдүүлэх бүрэн боломжтой. Үүний төлөө төрийн яам, Засгийн газар тууштай ажиллана.

Та бүхэндээ өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд, тулгамдаж буй асуудал, 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээллээ. Зөвлөгөөний явцад яамны газар, хэлтэс, агентлагийн дарга нар үүрэг чиглэлийнхээ дагуу салбарын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй танилцуулж та бүхнийхээ санал санаачлагыг бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах болноо.

Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, Монгол хүний дундаж наслалтыг уртасгах ариун гэгээн үйлсэд эрүүл мэндийн салбарын уураг тархи, удирдан чиглүүлэгч болсон Та бүхний идэвх зүтгэл, хүчин чармайлт чухал гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэе. Үйл ажиллагаандаа бусад салбар, иргэд, олон нийтийн оролцоог хангаж, менежмент, манлайллаар нэгтгэн зангидах удирдах ажилтан таны ур чадвараас эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил ихээхэн хамаарна.

Та бидний хамтын ажиллагааны үр дүнд хүн арддаа үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ улам чанартай, шуурхай, хүртээмжтэй болох нь эргэлзээгүй ээ.

Зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олов

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлагууд ирж, шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой гэдэг газар хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Прусс 20 загварын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгөв.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг гэдэг газар НЯТТ 103-аас хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар малдаа явсан иргэн 600 гаруй бог малтайгаа 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс нь хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраас 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрээс иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай олж аюулгүй газарт хүргэж, амь насыг нь авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

ажиллах дэлгүүрүүдийн цагын хуваарь зурган илэрцүүд-ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ-

Хүнсний дэлгүүрүүдхоёрдугаар сарын15-нд09.00-24.00цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 16, 17, 18-нд амарч, хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар байна.

“Номин тав трейд” ХХК-ний салбар дэлгүүрүүдбитүүний өдөр буюу хоёрдугаар сарын 15–нд бүх хайпермаркет, супермаркетууд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16–нд амарна. Шинийн хоёрон буюу хоёрдугаар сарын 17–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 11.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн гурван буюу хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн” Номин”-гийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 15–нд 08.00-22.00, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл ажиллана. Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-нд 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, шинийн хоёрон буюу 17-нд 10.00-22.00 цаг хүртэл ажиллана. Шинийн нэгэн, хоёрон, гурванд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-нд бөөний төвүүд амарна. Шинийн гурван, дөрвөн буюу хоёрдугаар сарын 18, 19-нд “Сансар” супермаркетууд 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв10.00-20.00 цаг хүртэл ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар байна.

“Боса”сүлжээнийдэлгүүрүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 15–нд 09.00–21.00 цаг хүртэл ажиллаж,сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын16-нд 13.00–21.00, шинийн хоёрон буюу хоёрдугаар сарын 17-нд 09.00 -21.00, шинийн гурван буюу хоёрдугаар сарын 18-нд 09.00-23.00 цагийн хооронд ажиллана. Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний“Миний сүлжээ” дэлгүүрүүд битүүн буюу хоёрдугаар сарын 15–нд08.30–22.00цаг хүртэл ажиллаж,сүлжээ дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-нд амарна. Шинийн хоёр буюу хоёрдугаар сарын 17-нд 10.00-18.00 цаг хүртэл ажиллаж, шинийн гурван буюу хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt”их дэлгүүр битүүн буюу хоёрдугаар сарын 15-нд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16–нд амарна. Шинийн хоёр, гурван буюу хосрдугаар сарын 17, 18-нд 12.00-21.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдаанытөвхоёрдугаар сарын 15-нд 10.00-19.00цаг хүртэлажиллаж, хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 23-ыг дуустал амарна. Хоёрдугаарсарын 24-ний өдрөөс эхлэнердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв битүүн буюухоёрдугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,хоёрдугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд амарна. Хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 15–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу хоёрдугаар 16, 17, 18, 19 -нд амарч, хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагууажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу хоёрдугаар сарын 15-нд 06.00–18.00 цаг хүртэл ажиллаж, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-наас 22-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу хоёрдугаар сарын 16.17.18.19-нд амарч, хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааныдэлгүүрүүд хоёрдугаар сарын 15-нд 10.00-21.00 цаг хүртэл ажиллаж,хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд амраад, хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-НИЙТИЙН ХООЛ-

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 15–ндбүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 16, 17,18–нд амран, хоёрдугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр тусгай захиалгат үйлчилгээтэй нэгдүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 15–нд 15.00–24.00 цаг хүртэлажиллаж, хоёрдугаар сарын 16.17.18–нд амран, хоёрдугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх цайны газрууд тухайн байгууллагынхааажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

-АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ-

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газруудхоёрдугаарсарын 15–ндхоёр ээлжтэй салон 09.00–21.00цаг хүртэл, нэг ээлжтэй газар 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 27,28, гуравдугаар сарын нэгний өдрүүдэд амарна.

Үсчин, гоо заслын “Парадокс” салон хоёрдугаар сарын 16-нд 10.00-24.00 цаг хүртэл ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 15–нд09.00–17.00цаг хүртэлажиллаж, хоёрдугаар сарын 16.17.18-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийнцагийнхуваарийндагууажиллана.

-УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”-

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-

Билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөө 08:00 цагаас 22:30 цагийн хоорондхотын дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дундбагтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд хүн амын төвлөрөл ихтэй, хотын захын суурьшлын цэгүүд болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзайн 9 чиглэлүүдийн гаралтын тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэх юм байна.

Хотын дотор такси үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Билгийн тооллын шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 19-ний өдрөөс ердийн цагийн хуваарийг мөрдөн ажиллах болно.

Сар шинийн баярын үеэр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 326352, 323176 дугаарын утсаар хүлээн авч шуурхай үйлчилнэ.

-ЦАХИЛГААН ХАНГАМЖ-

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааныгэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг

Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 344494,

Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 70141071 /БГД, СХД, ХУД/,

Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба- 70141072 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70047004 утсаар авна.

-УС ХАНГАМЖ-

Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

-ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ-

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 70005454 дугаарын утсаархүлээн авч барагдуулна.

Аваарын ангитай 70005454 дугаарын утсаар харилцана уу. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллахаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жаргалсайхан: Манай улсад ирсэн гадаадын иргэн замын тэмдэг тэмдэглэгээг хараад л шууд ойлгохоор хийх хэрэгтэй

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн энэ сарын 6-нд болсон. Энэ үеэр Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа, доктор Ч.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурахгүй байгаа гэсэн. Үүнийг бууруулахын тулд юу хийх ёстой юм бэ?

-Хамгийн гол нь төр, иргэн хариуцлагатай байх ёстой. Эхлээд төр хариуцлагатай байж, ард иргэддээ нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал, зөвлөгөөний үеэр Засаг дарга болон бүхий л шатны байгууллагын төлөөллүүд Чингэлтэй дүүрэгт тулгамдаж буй замын хөдөлгөөний талаар ярилцлаа. Ялангуяа бид хариуцлагатай байж, зохион байгуулалт хийж, тодорхой ажилд чиглэлүүдийг өгөх ёстой. Үүний дараа замын хөдөлгөөнд оролцогчид, явган зорчигчидтойгоо ярилцаж, зөвшилцөх нь чухал.

-Өөр ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй вэ?

-Манайхан Улаанбаатар хотыг өнгөлөг сайхан харагдуулъя, жуулчдыг татмаар байна гэдэг. Хамгийн наад зах нь замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийх ёстой. Манай улсад ирсэн гадаадын иргэн замын тэмдэг тэмдэглэгээг хараад л шууд ойлгохоор хийх нь зөв арга. Ингэвэл иргэд харчихаад сэтгэл ханамжтай, биелүүлэх дур сонирхол нь төрнө. Ер нь ажиглаад байхад манайд аливаа зүйлийг хариуцаж байгаа эзэн гэж алга. Тухайн дүүргийн тодорхой нэг газрын замын тэмдэг тэмдэглэгээг яг тэр хүн хариуцаж хийнэ гэдгийг сайтар оноож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр хүн хийчих болов уу гээд л орхичих тохиолдол их байна.

-Осол гараад байгаагийн шалтгаан нь яг юу юм бэ?

-Дээр хэлсэнчлэн осол гарч буй зам, замын түгжрэл, гэрэлтүүлэг, явган хүний замыг төлөвлөлттэй сайжруулах хэрэгтэй. Эдгээрийг шийдэх олон төрлийн арга зам бий. Бид хийнэ л гэж ярихаас биш хэрэгжүүлэх тал дээр аажуухан л явж байна. Ослын улмаас амь насаа алдах тохиолдлыг таслан зогсоох хэмжээний ажлыг хийхгүй байгаа юм. Үүнийг л хийж, хэрэгжүүлмээр байна. Өнөөдөр байгаа бүхий л бололцоогоо ашиглаж, төсөв хөрөнгөө зөв зүйлд зарцуулмаар байна.

-Гадаадын зарим орнуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл шууд торгодог гэсэн. Үүний улмаас осол гарах нь бага байдаг болов уу?

-Замын цагдаа нар нийслэлд өдөрт дунджаар 35-50 зөрчил илрүүлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан жолоочийн эрхийг сэргээхэд бусад оронд хатуу бодлого баримталдаг. Заавал сургалтад хамруулж, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч сургалтад суулгадаг юм билээ. Давтан үйлдсэн бол Японд л гэхэд бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг. Зарим оронд эрхээ хасуулсан хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлахгүй, эрх хассан хугацааг нь сунгадаг зэрэг зохицуулалт бий. Олон орны туршлагаас харахад тухайн хүний эдийн засгаар дамжуулж ухамсарт нь нөлөөлөх замаар шийдсэн байдаг юм билээ.

-Монголчууд хууль, дүрэм журмаа хэрхэн мөрдөж байна вэ?

-Монголчууд хууль биелүүлдэггүй гэдэгтэй би санал нэгддэггүй. Манайхан гадаад руу явж, зугаалж, сурч, амьдардаг. Гадаадад очоод манайхан тухайн улсын иргэдээс нь илүү дүрэм журмыг нь биелүүлээд, чадварлаг машин жолоодож харагддаг. Үүнийг дагаж, хууль биелүүлэхдээ ч гэсэн их сайн. Харин эх орондоо ирэхээрээ хэнэггүй, хээгүй нь давамгайлчихдаг. Үүнийгээ л эргэж харж, засах хэрэгтэй. Монголчууд хүний нутагт хамгаалах бүсийг байнга зүүж, дүрэм журмыг хэнээр ч хэлүүлэхгүй сайн биелүүлдэг юм билээ. Нэг ёсондоо эх оронч биш. Өөрсдөд нь биелүүлэх сэтгэл байхад л хөнгөн хуумгай хандаж, осол гаргасаар байна. Бүх газар л биелүүлэх ёстой гэж бодож, дадал, хэвшил болгочихвол болж байгаа юм. Иргэд нэг үеэ бодоход хамгаалах бүсийг автомашинд явахдаа урд талын суудлын хоёр хүн нь зүүдэг болчихсон байна лээ. Одоо арын суудалд сууж буй хүмүүс зүүчихэд болж байна. Ямар ч дүрэм журмыг биелүүлээд явж байхад гэнэт л осол гарчихдаг тохиолдол бий шүү дээ. Бүс зүүсэн хүн осол гарахад бага хэмжээний хохирол амсдаг гэдгийг тунгаах хэрэгтэй.

-Манай улсын хуулийн зохицуулалт ямар байна. Хуулийн заалт зарим хүмүүст үйлчилж, заримд нь үйлчилдэггүй юм шиг?

-Аливаа зүйл хоёр талтай. Торгууль шийтгэлээр хууль дүрэм хэрэгжчихнэ гэж байхгүй. Байнга торгоод байх нь ч чухал биш. Энэ нь сахилга, соёлжиход бага зэргийн нөлөө үзүүлнэ. Бид хэт том төлөвлөгөөг боловсруулж, жижиг зүйлийг орхигдуулж байгаа юм биш. Жижигхэн зайнд холболт хийгээд өгчихвөл түгжрэл багасна. Тухайлбал, худалдааны төвийн ажилтнууд ашиг олохоо л боддог. Лангуу түрээслэгчид “мөнгөө авчихвал болоо л” гэдэг. Ингэхгүй гадаа зогсоолд үйлчлүүлэгч, иргэд маань машинаа байрлуулж чадаж байгаа болов уу гэдгийг бодох нь зүйтэй. Учир нь зогсоолгүй байвал иргэд өөр газар руу яваад л өгнө. Худалдагч нар өөрсдөө л машинаа тавьчихсан бол “боллоо” гэж боддог. Нэг ёсондоо амин хувиа хичээж байна. Зогсоолоо шийдвэрлэж, зай талбай ихтэй байлгахыг шийдвэрлэж чадвал үйлчлүүлэгчид их ирнэ. Энэ нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Нийгэмд хувь хүн бүр өөрийн гэсэн хариуцлагыг бий болгох хэрэгтэй байна. Би замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад саад учруулж болохгүй, аюул тарьж болохгүй гэдгийг ухамсарлаж, өөрийгөө болон өрөөл бусдыг авран хамгаалах нь чухал юм.

-Ид хөдөлмөрлөж, бүтээх насандаа ослын улмаас амиа алдах тохиолдол их байх шиг байна?

-Ид хөдөлмөрлөдөг, бүтээлч, чадварлаг байх үедээ ослын улмаас амиа алдах тохиолдол их бий. Үүний цаана олон гэр бүл хохирч, амьдралаа том эрсдэл рүү аваачдаг. Зам тээврийн ослыг бууруулж болдог юм шүү гэдгийг дэлхийн зарим орнууд харуулж байна. Гадаадын зарим төлөөлөгч хурал семинарт ирээд танай улс зам тээврийн ослоо бууруулах бүрэн боломжтой юм байна. Энгийн зүйлээ л анзаарч, биелүүлчихвэл болох юм гэдэг. Тухайлбал, хурдаа багасгах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо болих, бага насны хүүхдэд бүс зүүлгэж хэвших, зориулалтын суудалд нь суулгах. Эдгээрийг биелүүлчихвэл нас баралт буурахад их ойр байна гэсэн. Иймээс осол аваарын асуудлыг анхааралдаа авах цаг нь болсон. Иргэн таныг зүгээр л явж байхад осол гарч магадгүй гэдэг эрсдлийг бодож, ослын гурвалжин тэмдгийг авч явах, бие биедээ туслах аргыг хэвшүүлэх юм бол аюулгүй амьдарна.