Categories
мэдээ нийгэм

Эрхтэгний тэнгэр одтой, харагчин тахиа өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 25, Эрхтэгний тэнгэр одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:55 цагт мандан, 18:09 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар шинийн үзэсгэлэнг үндэсний брэндүүд чимж байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Тус үзэсгэлэнд Эсгий хивс, тавгийн боов, цагаан идээ, ноолууран ороолт малгай, модон чимэглэл зэрэг маш олон бүтээгдхүүнүүд танилцуулагдав.

Харин худалдан авагчид “Монгол бүтээгдхүүнүүд үнэтэй байна” гэж байсан юм. Энэ сарын 11-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд Дархан минж ХХК, Очирдагинас ХХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Хөгжил трэйд ХХК зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниуд болон орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

Энэ үеэр Архангай аймгийн Өлзийт сумын худалдаачин Ц.Тунгалагтай ярилцлаа. Тэрээр ааруулаар хийсэн тавгийн идээ, цагаан архи зэрэг бүтээгдхүүн худалдаалж байв.

“Би сүүн хуруудаар хийсэн тавгийн идээ авч ирсэн. Өнөөдрийн байдлаар хүн цөөхөн байна. Хоёр литрийн цагаан архи 15 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа. Харин таван литрийн айраг 25 мянган төгрөгийн үнэтэй.

Энэхүү үзэсгэлэнд оролцоход Чехийн хөгжлийн агентлаг хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаардаг учир түрээсийн мөнгийг даасан” гэв.

Энэхүү үзэсгэлэн худалдаагаас ноос ноолуур, эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн, үндэсний онцлогтой арьсан болон тааран цүнх, ширмэл гудас, модон сав суулга, зэс гуулин данх гээд цагаан сарын гарын бэлэг болохоор олон бүтээгдхүүн харагдаж байлаа.

Мөн худалдан авагчид Цайдам трэйд ХХК-ны “Бурамхан” чихэр, Заан фүүдс ХХК-ны “Саян” брэндийн шоколад, набор, ГУМ ХХК-ийн “Шүүдэр” шимийн архи зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг амталж байв.

Үзэсгэлэнд Монголын ёс заншлыг харуулсан бэлэг дурсгалын эд зүйлүүд хэд хэдэн лангуун дээр байлаа. Модоор хийсэн жижиг хэмжээтэй гэрүүдийг эсгийгээр мөн урласан харагдав.Энэхүү үзэсгэлэнгээс өвөрмөц содон гарын бэлгийг сонгох боломжтой байна гэж хэсэг худалдан авагчид хэлсэн юм.

Энэ үеэр хамгийн их анхаарал татсан бүтээгдхүүн цагаан сарын гоёмсог дээлүүд байлаа.

Тус дээлийг урладаг “Оюу” салоны захирал Т.Пагмадуламтай хэсэг хором ярилцсан юм.

-Үзэсгэлэнд танилцуулсан дээлнүүд чинь их өвөрмөц хэв загвартай юм?

-Энэ жил гарсан шинэ загварын дээлүүд байгаа. Битүү булган эмжээртэй хоёр талдаа кармаатай. Өдөр тутамд өмсөх зориулалтаар хийсэн. Торго, дурдан дээлүүд эдэлгээ, угаалт даахгүй сэмэрч урагддаг. Харин энэхүү дээлүүдийг куртикны материал дээр хатгамал хийж урласан учир угаалгын машинд угааж болдог.

-Ихэвчлэн эмэгтэй дээл харагдаж байна?

-Эмэгтэй дээлүүд ихэвчлэн бий. Эрэгтэй дээлийг захиалгаар хйинэ. Эмэгтэй нь европ размэрээр хийдэг учир хүнд их эвтэйхэн таардаг. Хөнгөхөн, зөөлхөн, дулаахан 150-250 мянган төгрөгийн үнэтэй. Өвлийн зузаан булган эмжээртэй дээлүүдийг 250 мянган төгрөгөөр хийж байгаа.

-Танай салон дээлнээс өөр ямар бүтээгдхүүн урладаг вэ?

-Одоохондоо цагаан сарын үндэсний дээл, хувцас хийж байна. Жирийн үед захиалгаар бүх төрлийн хувцаснуудыг хийдэг дээ. Даавуун дээлнүүдээ гадаадын куртикыг халж Монгол үндэсний дээлээрээ гангараасай гэж урласан гэв.

Б.АМАРТҮВШИН




Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Улсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон, өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж хууль санаачлагчид үзэж байна.

Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарах юм. Үүнд:

1. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.

2. Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх нөхцөл бүрдэнэ.

3. Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Пёнчан-2018 гэрэл зурагт
















Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Пёнчаны олимпийн нээлт болж байна

“Пёнчан 2018” өвлийн 23 дугаар олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа БНСУ-ын Пёнчан хотын “Ганнам Айс арена”-д эхэллээ. Энэ удаагийн олимпийн наадамд таван тивийн 92 орны 2925 тамирчин спортын 15 төрлөөр 306 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөх юм.

Нээлтийн ёслолд олимпийн наадмын өлгий нутаг болох Грек улсын баг тамирчдаас эхлэн зохион байгуулагч орны цагаан толгойн үсгийн дарааллаар оролцогч орнууд төрийн далбаагаа мандуулан олимпийн цэнгэлдэх хүрээлэнд жагсан орж ирж байна. Монголын баг тамирчид 25 дугаарт жагсаж орж ирлээ. Энэ удаагийн олимпийн наадамд Монголын багийн тугийг гүйлтийн цанын 15 км-ын зайд уралдах ОУХМ Б.Ачбадрах барьж жагссан юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдмал хэвээр байна

zam

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээлж буйгаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн замд цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, халтиргаа гулгаа үүссэн. Мөн Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань, Дундговь аймгийн чиглэлийн автозамд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Иймд иргэд та бүхэн энэ чиглэлд болон орон нутгийн замд гарах гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн Төв аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлснээр УБ-Говь-сүмбэр чиглэлийн /А0101/ замд 19-76км-т цасан шуурга шуурч зарим газар үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийв

Image result for УИХ-ын намрын чуулганУИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганы хаалтад зориулан УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Энэ намрын чуулганы анхаарлаа хандуулсан нэг чухал асуудал нь агаарын бохирдол байлаа. Үүний дагуу УИХ тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Цаашид шийдвэр гаргах бүх төвшинд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Намрын чуулганаар хэлэлцэн баталсан бас нэг чухал хуулийн нэг нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Энэ дотроо олон шинчлэлийг багтаасан. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хэрэгжиж эхэлснээр 2019 оноос төрийн албан хаагчид чадхуйн зарчмаар дэвшин ажилладаг болно. Тухайлбал, яамны төрийн нарийн бичгийн дарга 16-аас доошгүй зүйл төрийн албанд ажилласан, ингэхдээ яамны газрын даргаар наймаас доошгүй жил ажилласан байхыг шаардаж байгаа. Ер нь УИХ үүргээ биелүүлэн ажиллаж байгаа гэж үзэж байна. Гэтэл сүүлийн үед зарим улс төрийн хүчин, Төрийн тэргүүний зүгээс УИХ-ыг тараах санаачилга гаргах тухай ярих боллоо. Үүнийг ажил сайжруулах гэсэн шаардлага гэж үзэж болох боловч ард түмний сонголтыг үгүйсгэсэн, парламентын үүргийг сулруулах гэсэн бодлого гэж үзэхээс өөр аргагүй байна.

Төрд түмнээ төлөөлөн суугаа гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлыг хөндөлгүй орхиж болохгүй нь. Хуулиар олгосон эрх мэдэл их ч гэлээ хүлээх хариуцлага, улс төрийн соёл юу юунаас илүү чухал байна. Үүнийг улс төрийн намууд анхаарах шаардлагатай байгааг анхааруулъя. “Хэрэв өөр улсад байсан бол аль хэдийнэ огцорчихсон байгаа даа” гэх иргэдийн яриаг сонсоогүй мэт өнгөрч болохгүй. Ёс зүйн хариуцлага нь хувь хүнээс шалтгаалдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганы улмаас зарим нислэгийн цаг хойшилжээ

өвлийн нислэг зурган илэрцүүдЦасан шуурга ихэнх нутгаар шуурч, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зарим олон улсын нислэг тодорхой цагаар хойшлогджээ. Тухайлбал, МИАТ-ийн Сөүлээс Улаанбаатар чиглэлийн OM302 нислэг өнөөдөр 13:15 цагаас хөөрөх байсан ч 15:00 хүртэл хойшлогдсон байна. Мөн орон нутгийн Ханбумбатаас Улаанбаатарт ирэх OM7072 нислэгийн хөөрөх цаг 15:10 байсан ч 23:25 цаг хүртэл өөрчлөгдсөн байна. Харин Улаанбаатараас Сөүл хүрэх өнөө өглөөний нислэг хугацаандаа буусан аж.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр, Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдана

Бөхийн чөлөөт барилдааны “А” зэрэглэлийн “Тахтийн цом” олон улсын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр амжилттай барилдаж шигшээд шалгарлаа.

Э.Бэхбаяр эхний даваанд Армений Михран Жабуряныг удаах тойрогт Ираны Хамид Халилиг тус бүр ялж аваргын төлөө барилдахаар болсон юм.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д залуу тамирчин олон улсын хэмжээний мастер Т.Тулга аваргын төлөө барилдахаар шалгарсан. Тэрээр Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус бүр ялж Ираны тамирчинтай аваргын төлөө барилдахаар шалгарчээ.

Үүнээс гадна 92 кг-д хүч үзсэн ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн барилдах болжээ.

Мөн 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд Ираны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болжээ. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 цагаас үргэлжилэх юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Барселона “Копа дел рэе”-ийн шигшээд шалгарлаа

Испаний хөлбөмбөгийн “Копа дел Рэе” цомын тэмцээний их шөвгийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр Каталоны Барселона талбайдаа Валенсиаг хүлээн авч 2:0-ээр ялж шигшээд шалгарав. Тоглолтын нэгдүгээр үед багууд харилцан довтолсон нээлттэй тоглолт үзүүлж байсан ч 0:0-ээр өндөрлөсөн. Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд Барселонагийн шинэ цэрэг Флиппе Коутино Луйс Суарезийн дамжуулалтаар гоолдож багтаа тэргүүлэл авчирсан байна. Гоол оруулсан Барселона нягт хамгаалсан тоглолт үзүүлж байв. Харин тоглолтын 82 дахь минутанд Хорват хагас хамгаалагч Иван Ракитич гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Ийнхүү Каталоны баг “Копа дел Рэе”-ын цомын төлөө Севиллиатай тоглохоор болж байгаа юм.

О.ДАШНЯМ