Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Сар шинийн баярт зориулсан аймгийн цолтнуудын барилдаанд Э.Ууганбаяр түрүүллээ

Монгол бөхийн өргөөнөөс жил бүр зохион байгуулдаг Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх аймаг цэргийн цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдаан Ням гарагт боллоо.

13 дахь жилдээ зохиогдож буй сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат аймгийн заан М.Даваасүрэн нар шалгарлаа.

Бөхийн барилдааны нэгийн даваанд даваанд Булган аймгийн харьяат хурц арслан Ө.Сүхбат Хөвсгөлийн смын заан Х.Бөхбаярт өвдөг шороодсон бол аймгийн арслан Т.Занданбат Завханы Дэмэддоржид, аймгийн арслан П.Баярхүү Ховдын Б.Сосорбарамд тус бүр өвдөг шороодсон байна. Мөн Зүүний манлай аймгийн хурц арслан Н.Золбоо бөхийн барилдааны тавын давваанд Өвөрхангайн аймгийн заан М.Даваасүрэнд, хурц арслан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд аймгийн заан Э.Энх-Амгаланд тус тус тахим буулгажээ.

Тавын даваа

1. а/а Н.Золбоо – а/з М.Даваасүрэн

2. а/а Ц.Бямба-Очир – а/а Б.Мижидсүрэн

3. а/а У.Береке – а/а Г.Ганбаатар

4. а/а С.Ерөөлт – а/а Б.Бат-Амгалан

5. а/а Т.Пүрэвсүрэн – а/а Х.Оргилболд

6. а/а Т.Бэгзсүрэн – а/з Э.Баасанжав

7. а/а Н.Мустафа – а/з Б.Түмэндэмбэрэл

8. а/а Э.Ууганбаяр – а/з Э.Энх-Амгалан

Зургаагийн даваа

1. а/а Ц.Бямба-Очир – а/з М.Даваасүрэн

2. а/а С.Ерөөлт – а/а Т.Бэгзсүрэн

3. а/а Т.Пүрэвсүрэн – а/з Б.Түмэндэмбэрэл

4. а/а Г.Ганбаатар – а/а Э.Ууганбаяр

Долоогийн даваа

1. а/а Т.Бэгзсүрэн – а/з М.Даваасүрэн

2. а/а Э.Ууганбаяр – а/з Б.Түмэндэмбэрэл

Наймын даваа

1. а/а Т.Бэгзсүрэн – а/а Э.Ууганбаяр

О.ДАШНЯММонгол бөхийн өргөөнөөс жил бүр зохион байгуулдаг Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх аймаг цэргийн цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдаан Ням гарагт боллоо.

13 дахь жилдээ зохиогдож буй сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат аймгийн заан М.Даваасүрэн нар шалгарлаа.

Бөхийн барилдааны нэгийн даваанд даваанд Булган аймгийн харьяат хурц арслан Ө.Сүхбат Хөвсгөлийн смын заан Х.Бөхбаярт өвдөг шороодсон бол аймгийн арслан Т.Занданбат Завханы Дэмэддоржид, аймгийн арслан П.Баярхүү Ховдын Б.Сосорбарамд тус бүр өвдөг шороодсон байна. Мөн Зүүний манлай аймгийн хурц арслан Н.Золбоо бөхийн барилдааны тавын давваанд Өвөрхангайн аймгийн заан М.Даваасүрэнд, хурц арслан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд аймгийн заан Э.Энх-Амгаланд тус тус тахим буулгажээ.

Тавын даваа

1. а/а Н.Золбоо – а/з М.Даваасүрэн

2. а/а Ц.Бямба-Очир – а/а Б.Мижидсүрэн

3. а/а У.Береке – а/а Г.Ганбаатар

4. а/а С.Ерөөлт – а/а Б.Бат-Амгалан

5. а/а Т.Пүрэвсүрэн – а/а Х.Оргилболд

6. а/а Т.Бэгзсүрэн – а/з Э.Баасанжав

7. а/а Н.Мустафа – а/з Б.Түмэндэмбэрэл

8. а/а Э.Ууганбаяр – а/з Э.Энх-Амгалан

Зургаагийн даваа

1. а/а Ц.Бямба-Очир – а/з М.Даваасүрэн

2. а/а С.Ерөөлт – а/а Т.Бэгзсүрэн

3. а/а Т.Пүрэвсүрэн – а/з Б.Түмэндэмбэрэл

4. а/а Г.Ганбаатар – а/а Э.Ууганбаяр

Долоогийн даваа

1. а/а Т.Бэгзсүрэн – а/з М.Даваасүрэн

2. а/а Э.Ууганбаяр – а/з Б.Түмэндэмбэрэл

Наймын даваа

1. а/а Т.Бэгзсүрэн – а/а Э.Ууганбаяр

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн иргэдтэй тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзаж, ярилцлаа.

Уулзалтыг нээж Ерөнхийлөгч “Булган аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж, ярилцахаар ирлээ” гээд уулзалтыг нээв. Булган аймгийн иргэд Төрийн тэргүүнд өөрийн биеэр болон бичгээр санал хүсэлтээ уламжлав.

Булган аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, аймгийн Хурц арслан Ганболд


Та сүүлийн үед оффшорт байгаа хөрөнгийг оруулж ирэх тухай яриад байгаа. Социализмын үед биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж ярьдаг байсан бол зах зээлд шилжээд эрдэнэсээ ухуулаад өрөнд ороод л дуусч байна. Ард түмэн ядуурч, дээр нь байгаа цөөхөн хэдэн хүн баяжаад байх юм. Та тэдэнтэй тэмцэж байгаад бид талархаж байгаа. Оффшор бүсийн хэдэн тэрбум төгрөг яриад байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөөрэй. Би бизнес хийгээд 28 жил болж байна. Одоо ч амьдрал дээрдэхгүй байна. Цаашдаа ч шударга байж эдгээр асуудлыг цэгцэлж өгнө гэж танд итгэж байна.

Булган аймгийн 1-р багийн иргэн Батсуурь


Надтай адил тэтгэврийн олон хүн бий. Тэд бүгд өр, зээлтэй. Би өөрөөрөө төлөөлж хэлэхэд бие муутай, муугаар бодож үхэх юм бол өртэй үхэх нь. Гэтэл тэтгэврийн маань зээл үр хүүхдэд маань шилжинэ. Тэд маань бүгдээрээ л тусдаа цалингийн, бизнесийн зээлтэй. Тэдэндээ дарамт болохгүйн тулд өр тавьж үхэхээс айж байна. Энэ тэтгэврийн зээлийн тогтолцоог эргэж хармаар байна. Үхэж байгаа хүн зээлтэйгээ хамт үхчихэж болдоггүй юм уу. Хийдгээ хийгээд, татвараа төлөөд, эцэст нь жаахан тэтгэвэр авч байгаа нь амьдралд хүрэлцэхгүй байгаа болоод л тэр шүү дээ. Миний авсан зээлийг үр хүүхдэд минь битгий “өвлүүлж” өгөөч. Би зээлтэйгээ дуусмаар байна.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Туяа


Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төсөл санаачилж өгнө үү, гэдэг хүсэлт хүргүүлсэн. Миний хүсэлтэд бичгээр хариу ирсэн ч би өөрийн биеэр дахин хэлэхээр ирлээ. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хуулийн дагуу албан үүргээ биелүүлэхгүй иргэд биднийг хохироож байгаа олон жишээ бий. Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төслийг УИХ-аар батлуулах хэрэгтэй байна. Мөнгөний үнэр авчихсан албан тушаалтнууд Булган аймагт ирж, газар нутгийг маань талхалж байна. Бэлчээр, ундны усаа хамгаалах гэхээр хаа байсан хотын цагдаагийн газарт шилжүүлж байна. Нутаг усаа хамгаалж байгаа бидний эрх ашиг зөрчигдөж, ар гэрийнхэн маань хүртэл хохирч байна. Тиймээс шүүх, прокурортой хариуцлага тооцох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Энэ газар бүх цаг үед авлигыг бууруулж чадахгүй байгаа тул нүсэр том бүтэцтэй байгууллага байх хэрэг байгаа юм уу. Би хууль бусаар байгаль орчин сүйтгэсэн асуудлаар АТГ-т дөрвөн жилийн өмнө өргөдөл өгсөн. Хариу ирээгүй тул өөрийн биеэр очихоор өргөдлийг чинь шалгаж байна гэсэн хариу өгдөг. Дөрвөн жил шалгаж байна. Ийм хурдаар ажлаа хийдэг байгууллага байх хэрэгтэй юм уу. АТГ ажлаа хийхгүй байгаа тул албан тушаалтнууд болон авлигачид үнэхээр даварч байна.

Булган аймгийн Булган сумын 5-р багийн иргэн Дагвадорж


УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь албан ажлаа тасалж байгаа хэрэг гэж би үздэг. Энэ хүмүүсийг ажилдаа ирэхгүй юм бол эргэж татах хууль хэрэгтэй байна. Хоёрдугаарт, цэргийн алба одоо ганцхан жилийн хугацаатай байгаа. Алба хаах хугацааг гурван жил болгож, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь, барилгачин баатрууд өдий төдий бий. Барилгын цэрэг байсан үед орон сууцны олон хороолол босч, барилгын баатар цэргүүд олон төрж байсан юм шүү.

Булган аймгийн Булган сумын 1-р багийн иргэн Бадамдорж

“Би 2004 онд ШУТИС-ийг Үйлдвэрийн экологи, байгаль орчны чиглэлээр төгссөн. Тэр цагаас хойш нутагтаа амьдарч байна. Анх сургуулиа төгсөөд нутаг орондоо мэргэжлээрээ ажиллана гэсэн залуу хүний эрч хүчтэй ирсэн. Гэвч намчирхал манай аймагт байтугай Монгол орон даяар байдаг юм байна. Ажилд орьё гэхээр чи аль намынх вэ гэж асууж байна. Эсвэл аль нэг намынх байж тэр хүн амжилтад хүрч байна.

Би дөрвөн хүүхэдтэй, Булган аймгийн Хас банкинд харуул, хамгаалалтын ажил хийгээд 10 жил болж байна. Өнөөдөр чи ямар мэргэжилтэй вэ, ийм ажил хийгээч гэж хэн ч надаас хүсээгүй. Яагаад гэвэл би аль ч намынх биш. Тийм болохоор би үүнд гомдож явдаг. Өнөөдөр залуус дөрвөн жилийн хугацаатай л төрийн албанд ажиллаж байна. Дөрвөн жил ажиллаад л хэн ч биш болж байна. Тэд чинь цалингийн зээлтэй байдаг биз дээ. Өнөөдөр хөгшид тэтгэврийнхээ зээлтэй үхье гээд ярьж байна шүү дээ. Булган аймагт хэдэн хүн цалингийн зээлтэй амьдарч байгаа билээ. Ингээд л намчирхлаар ажилгүй болчихоор ар гэрт нь 200 хувийн дарамт очиж байгаа шүү дээ. Цалингийн зээлтэй хүмүүсийг даатгалтай болгомоор байна. 76 гишүүн хоорондоо хэрүүл хийгээд л байж байна. Ард түмэн яагаад хямраад, яагаад зээлэнд дарагдаад байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ажлын байр, ажилгүйдлийн талаар иргэд ихээр ярьж байна. Энэ ганц Булган аймагт яригдаж байгаа асуудал биш аймаг бүрт яригдаж байгаа. Том, том бүтээн байгуулалт, төмөр замын асуудлыг ч та бүхэн асуулаа. Төмөр замын бодлого 2010 онд батлагдсан. Далайд гарцгүй орны хувьд хөгжлийн хамгийн чухал стрөтегийн ач холбогдолтой дэд бүтэц бол зам, ялангуяа төмөр зам байдаг. Харамсалтай нь, төмөр замын ажлыг эхлүүлэх сонирхолгүй бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл нь Монголын баялгийг хил давуулж зараад олсон орлогоо гаднын дансанд нуугаад байгаа хүмүүс. Энэ нэгэнт ил болсон зүйл шүү. Үүнийг илрүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр байгаа учраас үзэл бодолдоо тууштай байна гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаад найман жил болж байна. Одоо энэ ажлыг эхлүүлэх талаар шинэ Ерөнхий сайд, Засгийн газарт санал тавьсан. Төмөр замын ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.

Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, иргэдийн асуусан асуултад хариулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Раднаасүрэн: Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж автобензиний үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдсэн

Өнөөдөр Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа “Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгоно. Ер нь эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, эерэг нөхцөл байдал үүснэ” гэв.

Асуулт, хариулт:

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензины үнийг нэмсэн байна. Үнийн бодлого цаашид ямар байх вэ?

-АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан.Компаниудын татварыг хөнгөлөөд үнийг нэмүүлэхгүй байвал төсвийн халамжийн зардлууд дутагдах магадлалтай.

-УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. Нөөц, хангамж таслалдахгүй.

-Роснефтьтэй хийж буй уулзалтын үр дүн гарсан уу?

Д.Сумъяабазар: Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно.

-“Оюу толгой” компанид татварын акт тавьсан асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

Д.Сумъяабазар: Татварын акт тавигдах нөхцөлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна.

Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын тамирчид олон улсаас анх удаагаа медаль хүртэв

БНСУ-ын Чонсонг хотод мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мөсөнд авирагчид анхны медалиа авсан нь энэ юм.

Монгол Улсын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай баг тамирчид үргэлжлүүлэн Дэлхийн цомд өрсөлдөх аж. Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт орж байгаа бөгөөд энэ спортын төрлөөр Монголын тамирчид медаль хүртэх боломж ойрхон байна.

Categories
мэдээ спорт

Пёнчаны олимпод Норвеги улс медалийн тоогоор тэргүүлж байна

Пёнчан зурган илэрцүүд

Пёнчаны Өвлийн Олимпийн наадам үргэлжилж байгаа билээ. Одоогоор гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн Герман улс медалийн чанараар тэргүүлж байна. Харин хамгийн их буюу нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медалийг Норвегийн баг тамирчид хүртээд бйгаа юм. Үүнээс гадна гүйлтийн цанын төрөлд Олимпийн хошой алтан медальт Шведийн Шарлотт Калла түрүүлснээр Швед улс медаль хүртсэн улсуудын жагсаалтын наймдугаарт бичигджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодорно

Морин хуур-2017 зурган илэрцүүд

Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулна.

Наадмын эхний шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 10-наас 26-ны хооронд явагдаж, II шатанд өрсөлдөх шилдэг бүтээлүүдийг сонгожээ. Шалгаруулалтын шүүгчээр АЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, удирдаач М.Булган, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ И.Болоож, МҮГЖ С.Бархас, УГЗ Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл, дууны шүлгийн мастер, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл нар ажиллажээ.

Хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 06 буюу ирэх мягмар гаригт Улсын Филармонийн концертын танхимд болж, төгсгөлийн III шатанд оролцох шилдэг 15 дууг шалгаруулсан бөгөөд маргааш болох Гала концертоос “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-ыг тодруулна. Өмнөх жилийн “Гранпри” шагналыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Тэнэгэр их тал” дууны уран бүтээлээр авч байжээ.

Сонирхуулахад, энэ жилийн наадамд АЖ А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн зэрэг олны танил оддоос гадна шинэ залуу уран бүтээлчид, олон улсын тавцанд нэр алдар нь түгсэн мэргэжлийн уран бүтээлч, дуучид өрсөлдөж байна. Энэ удаагийн “Морин хуур” наадамд өрсөлдөж буй дууны уран бүтээлийг дуучин болон, хөгжмийн зохиолчийн нэрийг нууцлан танилцуулъя. Шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулалтад хөндлөнгийн нөлөө орохоос сэрэмжилж уран бүтээл тус бүрийг кодлон оролцогчдын нэрийг нууцалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрнэ

13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь тал хээрийн нутгаар, 16-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бээжинд халдлага болсны улмаас нэг хүн амь үрэгдэж, олон хүн шархаджээ

ЗурагХятад улсын нийслэл Бээжин хотын төвд орших худалдааны төвд хутгатай этгээд худалдан авагчид руу халдсан хэрэг ням гарагийн орой буюу өчигдөр орой гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Энэ халдлагын үеэр шархадсан гурван эрэгтэй болон 10 эмэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч нэг эмэгтэй нь шархаа даалгүй амьсгал хураасан байна.

Цагдаа нар хэргийн газарт шуурхай очин сэжигтэн болох Хятадын Хөнань мужийн харьяат 35 настай Жу овогтыг баривчилсан аж. Цагдаагийн хэлснээр, сэжигтэн нь хувийн асуудлын улмаас уурлаж бухимдсанаар ийм халдлага үйлдэхэд хүрсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

Онцгойнхон Энэтхэгт англи хэлний сургалтанд хамрагдаж, амжилттай төгслөө

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад англи хэлний сургалтанд гурван сарын хугацаатай хамрагдаж, амжилттай төгслөө.

Сургалтын хаалтын ажиллагаанд Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма болон байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сургалтыг Монголын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад хийж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сургалтандаа идэвхтэй сайн оролцож, амжилттай дүүргэсэн та бүхэнд баярлалаа. Бидний хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжих болно” хэмээн онцолжээ.

Харин ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл “Сургалтын явцад маш олон зүйлийг сурч мэдлээ. Биднийг бүхий л талаараа дэмжиж тусалсан та бүхэнд гүнээ талархаж байна. Мөн биднийг Энэтхэг орны үзэсгэлэнт газруудтай танилцуулсанд баярлалаа” гэлээ.

Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтийн дагуу 20 алба хаагчийг Энэтхэг улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-оос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд буюу гурван сарын хугацаанд англи хэлний сургалтанд хамруулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Теслагийн машинууд өөрийгөө жолооддог болно

Тесла компани өнгөрсөн долоо хоногт 2017 оны дөрөвдүгээр улирлын орлогын тайлангаа дэлгэжээ. Компани 3,3 тэрбум ам долларын орлоготой, 675 сая ам долларын алдагдалтай ажилласан байна.

Гэсэн ч Тесла судалгаа, хөгжүүлэлтээ зогсоолгүй компаний гүйцэтгэх захирал Элон Маск “3-6 сарын дараа Теслагийн машинууд Америкийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл өөрийгөө жолооддог болно” гэжээ.

Анх 2016 оны аравдугаар сард Маск ингэж амлаж байжээ. Гэвч Теслагийн машинуудад өөрийгөө жолоодох системийг хөгжүүлж байсан Mobileye компанитай хамтын ажиллагаагаа зогсоосноор дахин бүхнийг өөрсдөө хийж эхэлсэн юм.

Харин одоо компани итгэлтэйгээр хугацаа хэлж байгаа төдийгүй хэрэглэгчдэд санал болгож эхлэхээр төлөвлөж байгаа аж.