Categories
мэдээ нийгэм

Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ/ДОХ-ын хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болов

Халдарт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ДОХ-ын хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгдэв. Өмнө нь ХӨСҮТ-ийн амбулаторид ХДХВ/ДОХ-той хүмүүсийн тусламж үйлчилгээний өрөөнүүд байсан бол одоо хэвтэн эмчлүүлэх боломжтой бүрэн тохижсон шинэ тасаг бий боллоо.

Монгол Улсад анх ХДХВ-ын халдвар оношлогдсоноос хойш 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 250 тохиолдол бүртгэгджээ. ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын 0,1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 12 хувь (ХДХВ, БЗДХ-ын тандалтын судалгаа 2014) байна. Манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орсон байна.

Г.МӨНХЦАЦРАЛ





Categories
мэдээ спорт

Р.Жерард 21 дүгээр зуунд төрсөн дэлхийн анхны олимпийн аварга болжээ

Зураг

17 настай АНУ-ын тамирчин Редмонд Жерард 21 дүгээр зуунд төрсөн дэлхийн анхны олимпийн аварга болсон талаар Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгджээ.

“Р.Жерард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн слоупстайл төрөлд алтан медаль хүртсэнээрээ 21 дүгээр зуунд төрсөн анхны олимпийн аварга болж байна. Р.Жерард нь 2000 оны 6 дугаар 29-нд төрсөн” хэмээн ОУОХ мэдэгдсэн байна.

Р.Жерард 87,16 оноогоор тэргүүн байранд орсноор Олимпод ялалт байгуулсан сноубордын төрлийн хамгийн залуу тамирчин болсон байна. Өмнө нь сноубордын төрлөөр олимпийн аварга болсон хамгийн залуу тамирчнаар АНУ-ын тамирчин Сейж Коценбург тодорч байжээ. Тэрбээр аварга болох үедээ 18 настай байжээ.

Categories
мэдээ нийгэм

МҮЭХ “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг гардууллаа

Зураг

Монголын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн хүмүүсийг өнөөдөр МҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар шагналаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан гээд түүхэн үйл явдлаар арвин баялаг жил болж өнгөрч байна. Энэ удаагийн “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд бол МҮЭХ-ны шинэ зууны анхны шагналтнууд гэдгээрээ онцлогтой юм” хэмээв.

Цалин цагаан мөнгөөр урласан “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг 10 хүн гардсан юм. Тус шагналыг УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн ҮЭ-ийн хорооны дарга, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Ганболд, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Р.Чимэдбазар, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч, багш арга зүйч Ж.Энхээ, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн газрын ҮЭ-ийн хорооны дарга, багш арга зүйч, аймгийн ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Рэнцэндаш, “Шарын гол” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга, ЭХГУУҮЭ-ийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жамъянжав, “Петровис” ХХК-ийн ШТС-ын эрхлэгч, ҮЭ-ийн хорооны дарга, ТХГТ-ны ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Д.Цоож, Нэгдмэл ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч Ж.Долгорсүрэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Н.Балжинням, “Байгууламж-Од” ХХК-ийн борлуулалтын менежер, ҮЭ-ийн хорооны дарга Б.Цэрэндулам нар хүртэв.

Categories
мэдээ спорт

Евгение Медведева дэлхийн рекорд эвдсэн ч Канадын баг алтан медаль хүртлээ

Өвлийн олимпийн 23 дугаар олимпийн наадам эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монголчуудын сонирхдог багийн уран гулгалтын төрлийн тэмцээн “Ганнён айс арена”-д явагдаж өндөрлөлөө.

Бэртлээсээ эргэн ирээд удаагүй байгаа дэлхийн хошой аварга Евгение Медведева богино үзүүлбэрийн төрөлд 81.06 оноо авч дэлхийн рекордыг шинэчилсэн нь онцлох үйл явдал байв.

Багийн тэмцээний хосын төрөлд Канадын Вирту Тесса, Скотт Мойр, 118.8 оноогоор тэргүүлсэн бол Америкийн Мариа Шибутани, Алекс Шибутани нар 112.01 оноогоор удаалж, Олон улсын олимпийн хорооны нэр дээр өрсөлдөж буй Екетрина Боброва, Дметри Соловиев нар 110.43 оноогоор хүрэл медаль зүүжээ.

Харин Ази тивийн төлөөлөл Японы хос болох Кана Мурамото, Крис Рийд нар 87.88 оноогоор тавдугаарт шалгарсан юм.

Ийнхүү багийн нэгдсэн дүн гарахад Канадын баг 73 оноогоор алтан медаль, олон улсын олимпийн хорооны нэр дээр өрсөлдөж буй Оросын холбооны улсын баг 66 оноогоор мөнгөн медаль, АНУ-ын баг 62 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Энэ төрөлд тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын баг ердөө 13 оноо авч 10 багаас есдүгээр байр эзлэжээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад нэмнээ хандивлав

Олон улсын Сороптомист байгууллагын “Улаанбаатар“ клубын хамт олон малчдад туслах “Нэмнээ“ аяныг өрнүүлэн нийт 310 ширхэг нэмнээг бэлтгэн өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Тус илгээмжийг Олон улсын Сороптомист байгууллагын Баруун, Өмнөд, Номхон далайн бүсийн Монголын Үндэсний төлөөлөгч Ж.Долгормаа, “Улаанбаатар” клубын ерөнхийлөгч Г.Чимгээ болон нарийн бичгийн дарга Б.Бундхорол нарын төлөөлөл гардуулан өгсөн юм.Малын нэмнээг өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэнэ гэв.

Categories
гадаад мэдээ

Дэлхий нийтийн анхааралд өртөөд буй Хойд Солонгосын урлагийн баг нутаг буцлаа

Image result for north korea olimp stadion concert

“Пёнчан 2018” өвлийн олимпын наадмын үеэр хоёр удаа тоглолт хийсэн Хойд Солонгос урлагийн баг өнөөдөр нутаг буцлаа. Сөүлд ирсэн цагаасаа олны анхааралд байсан урлагийн баг, төрийн өндөр албан тушаалтнуудын хамт буцжээ. Хойд Солонгосын урлагийн багийн сүүлийн тоглолт өчигдөр Сөүл хотод болсон бөгөөд тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үзэж сонирхсон байна. Уг тоглолт хоёр удаа болоход 2000 гаруй хүн үзэж сонирхжээ. Үзэх иргэдийг сугалаагаар тодруулсан байна. Гэхдээ тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөөгүй аж. Гэхдээ тус тоглолтын үеэр төрсөн нутаг, гэр бүлээ дурсан санах тухай дууг дуулсныг өмнөдийн хэвлэлүүд онцлон бичиж байна. Мөн тоглолтын үеэр Өмнөд Солонгосын нийтийн дуунаас ч дуулжээ.

Өмнөд Солонгост байх хугацаандаа урлагийн багийнхан өндөр зохион байгуулалт дор байсан бөгөөд багийн ахлагч Хён Сун Вол ч олны анхааралд байлаа. Гэхдээ тэд хэнд ч ярилцлага өгөөгүй.

Өвлийн олимпын наадмын үеэр дахин дэлхий нийтийн анхааралд өртөж буй Хойд Солонгосын тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн баг Пёнчанд үлдсэн. Ирэх өдрүүдэд тэднийг тойрсон мэдээлэл олон удаа гарах нь дамжиггүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Үндсэн хуулийг өөрчлөх ёстой

МАХН-ын хоёрдугаар их чуулган энэ сарын 9-10-нд болж өнгөрсөн. Тус чуулганд Монгол Улсын хөгжил өнгөрсөн, одоо, ирээдүй сэдвээр МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавьсан байна. Тэд чуулганаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Чуулганы дарга Н.Удвал, дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцов.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Одоо төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тийм учраас бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ.

Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн” гэв.

Б.АМАРТҮВШИН


Categories
гадаад мэдээ

Оросын хөгжмийн нэрт зохиолч с.в Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан болов

Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаан 2018 оны 2 дугаар сарын 2-ноос 8- ны өдрүүдэд Москва хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурчид авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөв.

Уралдаанд оролцогсод 10 нас хүртэлх, 11­-13 нас, 14-17 нас, 18-25 насны дөрвөн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсанаас хамгийн бага насны буюу 10 хүртэлх насны ангилалд оролцсон Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр ангийн сурагч З.Аминэрдэнэ тусгай байрын шагнал хүртсэн байна. Тэрээр энэ ангилалд өрсөлдсөн хамгийн залуу төгөлдөр хуурч болохыг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байв. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин III байрны шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн концертын их танхимд болж шагнал авсан хүүхдүүдийг төлөөлж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцон, шагналыг гардан авлаа. Тэрээр уралдааныг зохион байгуулагчдад болон эцэг эхчүүд, уралдаанд оролцсон нийт төгөлдөр хуурчдад цаашдын ажил амьдрал, уран бүтээлд нь өндөр амжилтыг уралдаанд оролцсон монгол хүүхдүүд, Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс хүсэн ерөөж, та бүхний халуун дотно хүндэтгэл, шагналыг эх оронд нь гардуулах болно гэдгийг тодотгон хэлэв. Энэ жилийн уралдаан нь их хөгжмийн зохиолчийн мэндэлсэний 150 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой байлаа.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилээс үзнэ

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр болж байна.Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцэж байна.БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм.Хамтарсан ажлын хэсэгт БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хар нүх тойрсон үнэн ба худал

Бараг хүн болгоны сонирхолыгтатдаг шинжлэх ухаанынэг нь Одон орон судлал билээ. Тэгвэл энэхүү шинжлэх ухаанаас өнөөдөрхамгийн их сонирхол татаж буй зүйл нь яах аргагүй “Хар нүх” юм.

Хар нүх гэдэг нь ямар ч гэрэл, цахилгаан болон соронзон долгион өөрөөс ньцааш нэвтэрдэггүй, хэт хүчтэй таталцал бүхий огторгуйн орон зай билээ. Гэрлийг хүртэл муруйтал нь татаж өөртөө оруулж аваад цааш нь явуулдаггүй гээд бод доо. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдгээс хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагддаггүй. Иймээс л хар нүх хэмээн нэрлэгдсэн аж. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч ойрлцоо байгаа бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаагаар нь түүнийг илрүүлж олдог байна. Тухайлбал, хар нүхэнд татагдан орж буй хий, тоосонцороор хар нүх байгааг баталдаг.Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, халан, их хэмжээний цацраг ялгаруулдгаас янз бүрийн өнгөтэй харагдан эрдэмтдэд өөрийгөө барьж өгдөг гэсэн үг. Иймээс хар нүхний ойр орчим заримдаа янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Зарим эрдэмтэд хар нүх ертөнцийн бүх мэдээллийг сорж авдаг бөгөөд галлактик, дэлхий болон хүн төрөлхтөн гэдэг нь энэхүү мэдээллийн хувилбар өөрөөр хэлбэл хар нүх мэдээллээ яг л кино гаргаж байгаа юм шиг цацрааж байгаа учир бид хөдөлж, амьдарч, үхдэг гэнэ. Гэхдээ хар нүхэнд мэдээлэл сорогддог гэдэг нь өөрөө квантын соронзон орон гэсэн ойлголтгүйгээр биелэх боломжгүй юм байна. Гэтэл энэхүү квантын соронзон орныг квантын онол нь үгүйсгэдэг учир энэ ньэрдэмтдийн дунд маш их маргаан дагуулсан асуудал болоод байгаа аж. Иймээс хар нүхэнд мэдээлэл сорогддог гэдгийг шинжлэх ухааны таамаглал буюу одоохондоо худал зүйл гэж ойлгох хэрэгтэй. Учир нь аливаа зүйл баараггүй батлагдаж байж л сая шинжлэх ухаан буюуүнэн бодит зүйл болдог билээ. Мөн “Цагаан нүх” гэсэн ойлголт бас бий.Энэ нь биет байвал сүүдэр байна гэдэгтэй адил хар нүхнийэсрэг биет гэсэн үг аж. Хар нүх байгаа орон зайгаас цагаан нүхрүү орж болохгүй. Харин цагаан нүхнээс хар нүхний орон зайнд орж болно гэнэ. Өөрөөр хэлбэл цагаан нүхний тусламжтайгаар хар нүхний орон зайг буцаан бий болгож болно гэсэн үг. Энэ нь товчоор түүхэн үйл явдлыг буцаан бий болгож болно гэсэн үг ажээ. Гэхдээ энэ нь онол төдий зүйл бөгөөд өнөөдөр эрдэмтэд сансарт буй шинжлэх ухаанаар тайлагдахгүй байгаа биетүүдийг Цагаан нүх байх магадлалтай гэж үзэж байна. Мөн Хар нүхийг нүх биш хонгил юм байна гэсэн ойлголтонд ихэнх эрдэмтэд хүрээд байгааг дурдах хэрэгтэй. Тэд хар нүхний нэгээр нь орж нөгөөгөөр нь гарвал өгт өөр цаг хугацаа, хэмжигдэхүүнтэй бидэнтэй зэрэгцэн оршиж буй өөр ертөнцөд очно гэж үзэж байна. Учир нь хар нүхний хамгийн гайхамшигтай чанар нь энэ нүхний орчимд цаг хугацаа хүртэл өөрчлөгддөгт байгаа юм. Гэхдээ нэг нүхээр ороод нөгөө нүхээр гарч огт өөр ертөнцөд орно гэдэг нь бас л шинжлэх ухааны таамаглал гэдгийг мартаж болохгүй.

Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон оронч Жон Мишел гаргаж байв. Удалгүй 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооллындүнд мөнадил дүгнэлтэнд хүрчээ. Харин хар нүх гэсэн нэршлийг анх, америкийн физикч, онолч Жон Арчибальд Уилер1967 онд уншсан, алдарт “Манай орчлон ертөнц: Бидний мэдэхболон мэдэхгүй зүйлс”( Our Universe: the Known and Unknown) илтгэлдээ хэрэглэжээ. Үүнээс урьд хар нүхийг эрдэмтэд мөхмөл, сүйрсэн эсвэл хөлдүү од хэмээн нэрлэж байсан билээ. Шинэ Зеландын математикч Рой П.Керр1963 онд хар нүхний эргэлдэх явцын татах хүчийг хэрхэн тооцоолон гаргах аргыг нээсэн бөгөөд үүнийг шинжлэх ухаанд “Керрийн шийдэл” гэж нэрлэсэн байна. Хар нүх бүх зүйлийг сордог болохыг анх 1974 онд ОХУ-ын нэрт физикч, онолч эрдэмтэн А.А.Старобинский, Я.Б.Зельдович нар нээж байсан бол жилийн дараа хөгжлийн бэрхшээлдээ түүртдэггүй, АНУ-ын алдарт эрдэмтэн С.Хокингхар нүх орчмын квантын бүсийг судалж хар нүх орчлонд цацраг алдах замаар жин ньбуурдаг болохыг баталжээ. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд “Хокингийн цацруулалт (ууршилт)” гэж нэрлэжээ.

Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл сорогдожбуй анхны зургийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/-ийн сансрын тойрог замд байрлуулсан “Чандра” гэдэг рентген дуран авайгаар авчээ. Бидний хардаг одууд нь бүгд том, жижиг нар бөгөөд тэд агаар мандлаас болж бидэнд анивчиж харагддаг. Бас дэлхийгээс оддыг зөвхөн шөнө л харах боломжтой. Эдгээралдаанаас зайлахын тулд АНУ-ын эрдэмтэд энэхүү дуран авайг 1999 онд дэлхийн тойрог замд байрлуулсан юм. Чандра гэдэг нь Энэтхэг домогт гардаг сарны бурхны нэр аж. Тухайн үед энэхүү дурангаар авсан зураг хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч бусад биетэд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуултанд хариулахад туслах болно гэж NASA мэдээлж байв. Шинээр нээсэн олон хар нүхний нэг нь дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших “NGC 3115” галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил гэдэг нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай билээ. Хийн үүл хар нүхний соронзон орны “залгих” бүсэд орохдоо хэлбэрээ алдахтөдийгүй хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буй нь “Чандра” дуран авайгаар авсан зурагт тод харагдаж байсан билээ. Мөн хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгдсэн болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ хар нүхнийжин манай нарнаас хоёр тэрбумдахин их гэдгийг эрдэмтэд тооцоолжээ.

Зарим хар нүхсөнөж буй нарнаас бий болох бөгөөд үүнийг “Квантан хар нүх” гэдэг аж. Нар сөнөхдөө хүчтэй агшдаг учир асар их нягтралтай, үлэмж их масстай , маш их татах хүчтэй болох бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй нь энэхүү татах хүчтэй нь холбоотой гэнэ. Сүүлийн үед хар нүх нь бүх зүйлийг сорох төдийгүй тодорхой хугацааны дараа анх байснаас нь сайжруулж буцаан гаргадаг гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь маш удаан хугацаа шаардана гэнэ. Нарны аймаг нь зах хязгааргүй галлактикийн маш өчүүхэн хэсэг бөгөөд манай энэхүү галлактикт маш олон хар нүх байгаа аж. Эдгээрээс хоёр нь л дэлхийд аюул учруулж магадгүй юм байна. Гэхдээ бидний аз болоход эдгээр хар нүх биднээс 1600 гэрлийн жилийн зайд байгаа юм. Эрдэмтэд бараг давхцаж буй зэргэлдээ энэ хоёр хар нүхийг Энэтхэг домгийн сарны бурханы нэрээрмөн л “Чандра” гэж нэрлэжээ. Учир нь эрдэмтэд энэ хос нүх таталцлын улмаас удахгүй нэг хар нүх болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий,тоосонцор, дэлхий болоннарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг соржмөхөөх чадвартайюм байна. Одоогоор эрдэмтэд хар нүхийг ертөнц бий болох явцад бүгд адилхан бүтэцтэй байснаа бүтэц өөрчлөгдөх явцадбий болдог, бага жинтэй “Анхдагч хар нүх”, цөмийн урвалын явцад бий болдог жижиг хэмжээний “Квантан хар нүх”, галлактикийн цөмийн үүрэг гүйцэтгэдэг “Хэт аварга хар нүх” гэж ерөнхийд нь ангилж байна. Монголчууд “Сүүн зам” гэж нэрлэдэг манай галлактикийн төвд 300 жил гэрлийн хурдаар явж нэг захаас нь нөгөөд нь хүрэх “Хэтаварга хар нүх” байгааг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Эцсийн эцэст дотор нь орсон бүх зүйл гадагшилж хар нүхэнд зөвхөн цацраг идэвхи л үлдэх бөгөөд удалгүй сарнин бүр мөсөн алга болдог гэж олонхи эрдэмтэд үзэж байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд оддын систем буюу галлактикт цөөнгүй, нүдэнд үл харагдах, маш их нягтшилтай, гэрлийг хүртэл цаашявуулахгүй өөртөө татаж аваад буцааж гаргадаггүй бүхнийг сорогч хэтэрхий гэмээр их татах хүчтэй орон зай байдаг юм байна. Үүнийг хар нүх гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий, тоосонцор, дэлхий болоннарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг соржмөхөөх чадвартайюм байна. Харин үүнээс бусад нь одоохондоо зөвхөн эрдэмтдийн дэвшүүлж буй таамаг төдий зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.

Г.АМАРСАНАА