Categories
мэдээ нийгэм

Э.Бөхбат: Нийслэл хотын хэмжээнд 212 уулзварыг хяналтад авч ажиллана

Нийслэлийн Цагдаагийн Газар болон Замын Цагдаагийн Албаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Цагдаагийн хошууч Ц.Баатарболд нар оролцов.

Энэ үеэр сар шинийн урьд жилүүдийн нөхцөл байдлын талаар Э.Бөхбат ярилаа. Тэрээр “Өнгөрсөн 2017 оны cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн.

2016 онд нийт 17029 дуудлага мэдээлэл хүлээж авч байсан бол 2017 онд 7726 хувь буюу 55 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2016 онд 396 байсан бол 2017 онд 217 мэдээлэл ирж 45,2 хувиар буурсан. Зөрчлийн нийт дуудлага 2016 онд 4379 хүлээн авсан бол 2017 онд 3827 буюу 12,4 хувиар буурсан байна.

2016 онд согтуугийн 2350 дуудлага авсан бол өнгөрсөн жил 1638-г хүлээн авч 30,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллага жил ирэх тусам нөхцөл байдалтай бодит дүгнэлт хийж сар шинийн баярыг дөхүүлэн цагдаа, Дотоодын цэргийн нийт бие бүрэлдхүүн, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн нийтийн эргүүл, олон нийтийн цагдааг зохион байгуулж түгжрэл нягтрал ихтэй газруудыг эмзэг цэгүүд болон гэмт хэрэг үйлдэгддэг газруудыг бүрэн хяналтандаа авч эргүүл хяналт шалгалтыг тогтоож иргэдээ сар шинийн баяраар тайван амар байх нөхцлийг бүрдүүлэхээр цагдаагийн бие бүрэлдхүүн бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллана.

Энэ жилийн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх үеийг ЦЕГ-ын тушаалаар хоёр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн болон нийслэлийн арга хэмжээнд 6000 гаран албан хаагч тэр дундаа цагдаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдхүүн хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн иргэдийн нийтийн эргүүл олон нийтийн цагдаа нар хамтран ажиллаж байна” гэв.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа аж.

Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна гэв.

Нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдэж байгаа аж.

Түүнчлэн 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авч байгаа аж. Гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч ажиллана.

Нийслэл хотод сар шинийн баярыг зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.“Өчигдрөөс эхлэн “Нийтийн эргүүл” арга хэмжээг зохиож үр дүнгээ тооцоод албан хаагчдаа хуваарьт оруулан ажиллаж байна. Сар шинийг угтаж хийсэн гол ажил нь “Хулгайчаас салцгаая” пэйж хуудсыг нээж ажиллуулсан. Энэ нь хулгайн гэмт хэрэгт өртсөн хулгайн гэмт хэргийн талаархи мэдээ мэдээллийг бүртгэлд авч шалгаж байгаа. Энэ мэдээллээр өнөөдрийн байдлаар тодорхой тооны гэмт хэргүүд илэрсэн үзүүлэлтүүд байгаа учраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хулгайчаас салцгаая” пэйж хуудсыг та бүхэндээ танилцуулан ажиллаж байна.

Мөн сар шиний баяраар камержуулах ажлыг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлсэн. Энэ дээр хан-уул дүүргийн 1, 2, 3, 11-дүгээр хорооны өргөн чөлөөг бүрэн камержуулах ажлыг хийж үр дүнгээ хүртээд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох ажил камерийн ажил арга хэмжээнүүдийг хийж шинэ санал санаачилгыг нэвтрүүлэх чиглэлээр хоёр удаагийн хэлэлцүүлэг ярилцлага, нэг удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна” гэв.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ спорт

Цагаан сарын барилдааны тасалбарыг битүүний өглөө зарна

buhXVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. Барилдааны тасалбарыг битүүнд буюу барилдааны болох өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Тасалбарын үнийн хувьд 25-35 мянган төгрөг байх ажээ.

Хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр Манба дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан болж байгаа бол маргааш 12.00 цагаас өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаанаар үргэлжлэх юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын мөнгө угаах машин

Гурван жилийн өмнө “Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх Төсөл” (OCCRP)[1] “Оросын мөнгө угаах машин” нэртэй тус улсаас их хэмжээний мөнгө гаргах зорилготой санхүүгийн залилангийн схемийг ил болгож байсан. Хууль бус мөнгө угаагдаж Европын улс орнууд руу шилжигдэн байрлаж байжээ. Саяхан (OCCRP) ба Новая Газетта хамтран тус мөнгө угаах машиныг бүрдүүлж буй 120 гаруй дансны мэдээллийг олж авч чадсан байна. Энэхүү мэдээллээ олон улсын сэтгүүлч нартай хуваалцсан бөгөөд тэд эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ. Энэхүү системээр 20.8 тэрбум ам доллар Орос улсаас гадагш гарсан бөгөөд яагаад дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд энэ схемийг зогсоож чадахгүй байгаа нь анхаарал татаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2017”-ийн эзнээр Б.Хүрэлбаатар тодорлоо

Гучин нэг дэх жилтэйгээ золгож буй “Морин хуур-2017” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулснаар энэ жилийн наадмын нэг онцлог байлаа.Энэхүү ёслолын ажиллагаанд он оны “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгийн чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд. Мөн яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Э.Чулуунчимэг зэрэг уран бүтээлчид өрсөлдөж наадмыг улам өрсөлдөөнтэй болгож байлаа.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч Н.Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна. Мөн нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шагнал авсан уран бүтээлчдийг танилцуулж байна.

“Эстрад дууны төрөлд”

  • Тусгай байрын шагналыг “Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин Н.Туяа “Чи өөрөө”
  • Тусгай байрын шагналыг МУСТА С.Бичүү “Зоргол нүдэн”
  • III байрын шагналыг МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн “Аавтайгаа байхад жаргалтай”
  • Дэд байрыг МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Амьдрал киноны дуу”
  • Тэргүүн байрыг МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуугаараа авлаа.

“Нийтийн дууны төрөлд”

  • Тусгай байрын шагналыг дуучин Э.Гантулга “Заяагаар холбосон эх орон”
  • Тусгай байрын шагналыг дуучин Б.Мөнхтөр “Аав тандаа”
  • III байрын шагналыг МУСТА Э.Чулуунчимэг “Чамд чам шиг дурлахсан”
  • Дэд байрын шагналыг МУАЖ А.Долгор “Хүн та”
  • Тэргүүн байрын шагналыг Д.Нямдаваа “Дангийнаа” дуугаараа авлаа

“Мэргэжлийн дууны төрөлд”

  • Тусгай байрын шагналыг МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал /гурван теонер/, “Бор толгод”
  • Тусгай байрын шагналыг Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга “Нар зөв монгол” Багшийн их сургуулийн найрал дуучид
  • III байрын шагналыг дуучин Б.Гомбо-Очир “Хар зүрхний хөх нуур”
  • Дэд байрын шагналыг Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим “Энд л би”
  • Тэргүүн байрын шагналыг МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Эх орон ээж минь” дуугаараа авлаа.
Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа дуусахад гурван хоног үлдлээ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.Хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдсэн бөгөөд 2018 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 33.542 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байна.Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 26, Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29, бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 57,3 хувьтай байна.Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийтийн-эргүүл” арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сар шинийн баярыг угтаж “Нийтийн-Эргүүл” арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05.00 цагаас эхлүүллээ.

Уг арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1744 алба хаагч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлнэ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн юм.Авлигатай тэмцэх газраас Барилга, хот байгуулалтын сайдад тус салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар холбогдох судалгаа хийх, хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтын механизмыг бий болгох чиглэлээр холбогдох зөвлөмжийг 2017 онд хүргүүлсэн билээ.Дээрх үйл ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог зарим тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар барилгын зарим тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудын түншлэлийг төлөөлж Монголын барилгын үндэсний ассоциациар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус ассоциацын дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатартай Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, тус хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр нар өнөөдөр уулзаж, барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шударга, олон нийтэд ил тод, хүндрэл чирэгдэлгүй, бусад төрийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үлгэр жишээ болохуйцаар зохион байгуулж ажиллах талаар харилцан санал солилцлоо.Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын авлигын эсрэг үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд оролцож, барилгын салбарын болон тусгай зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагааны талаар өөрсдийн саналаа илэрхийлэв

Categories
мэдээ нийгэм

Монголын хууль гурав хоногт

Хээрийн бүсэд чулуугаар барьсан Чингисийн зам

Монголын хууль гарангуутаагуравхан хоногийн дотор хэдэн арван мянган км замыг туулж эзэнт гүрний зах хязгаарт хүрч хэрэгждэг байсны илэрхийлэл болсон энэ үг өнөөдөр ямар утгатай болчихоод байгааг монгол хүн болгон мэднэ.

Энэхүү хэлц үг гарах гол шалтгаан болсон Монголын эзэнт гүрний үед хамаарах,хүн төрөлхтнийтүүхэнд мянганы бүтээн байгуулалт гэж нэрлэгдэх ёстой, тив холбон хэдэн арван мянган км үргэлжлэх дэлхийн анхны хурдны зам, Торгоны зам нэрээр түүхэнд үлдсэн жинхэнэ Хаан замыгөнөөдөрхэн ч мэддэггүй гэхэд үнэхээр сонин.Энэ нь ердөө л хэн нэгний хайнга зангаас болсон гэхээр бүр ч хачин.

Дайн дуусангуут цэргийн зориулалтаар маш нууц зэрэглэлтэй 1:100.000, 1: 200.000, 1: 500.000, 1: 1000.000 масштабтай БНМАУ-ын газрын зургийг ЗХУ ганцхан жилийн дотор хийжээ.Энэ нь 1947 он .

Хиймэл дагуул байгаагүй тэр үед өндөрлөг болгоны оройд гурвалжин төмөрбайршуулан байж хийсэн тэр зурагүнэхээр нарийвчлалтай.Говьд худаг, булаг хаана байдаг, ширгэдэг ширгэдэггүй эсэх бүр цагт хэдэн л ус гардгийг хүртэл энэ зурагнаас харж болно. Гэхдээ нарийнаас нарийнэнэ зурган дээр даанч дээ гэмээр нэг алдаа бий. Тэр нь утгын алдаа. Чингисийн замыг “Вал Чингисхана” буюу “Чингис хааны далан” гээд биччихсэнд л хамаг учир байгаа юм. Хожим ньМонголчууд өөрийн гэсэн газар зүйчидтэй болонгуутэнэ алдаатайнэрийг “үгчлэн” орчуулж газрын зураг дээр бичсэнээр нөгөө алдаа нь бүр ч баталгаажив. Тэд бас Монголын газрын зургийг орос эхээс нь хуулж хийхдээ Чингисийн замыг энд тэнд нь орхигдуу-

Говьд барьсан Чингисийн замаас ил гарсанзаг

лан зурж давхар алдаа гаргасан юм. Монгол зурган дээр одоо тавхан хэсэг газарт л Чингисийн зам зурагдсан байгаа.Гэтэл орос эх дээр нь хамаагүй урт бүр ийш тийшсалаалсан замууд хүртэл зурагдсан байдаг билээ. Ийнхүү давхар давхар алдаа гарч дэлхийн анхны хурдны замыг цэргийн зориулалттай хуучин далангэсэн бурууойлголт монголчуудад байтугай бүрСССР-ээрдэмжин дэлхий дахинд тархах нь тэр.Дайн болсныг батлах мэт хаа сайгүй л байдаг цэргийн зориулалттай, хуучин тэгээд бас шороон далангүнэхээрхэн сонирхох билээ.

Нууц товчооны төгсгөлд Өгөөдэй хаан өөрийн үйлдсэн дөрвөн муу үйлийн дөрөвдүгээрт: “Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үг сонсов би ”гэсэн байдаг. Гэтэл зарим түүхчид Чингисийн замыг энэ хэрэмний үлдэгдэл гэж андуурдаг нь түүнийг мартуулах бас нэгэн шалтгаан болсон биз ээ. Үнэндээ зам,далан, хэрэм гэдэг маань огт өөр зүйлүүд билээ. Тэгээд ч шавар хэрэм гэж байгаа биз дээ. Чингисийн замыг шавраар бариагүй юм.

Энэ бүхнийг “Хаан зам” мартагдах болсонорчин үеийн шалтгаан гэж болох юм.Харин түүхэн шалтгаан нь Монголын эзэнт гүрний задралтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл эзэнт гүрэн задарснаар улс хоорондын харилцаа тасарч хумигдан чиглэл нь өөрчлөгдөнэнэ замын ач холбогдол алдагдан мартагдсанбилээ. Ялангуяа Монголын нийслэл Хятадын Шанду \Жунду ч гэдэг одоогийн Бээжин. Г.А.\ хотоос хөөгдсөнөөр Хаан зам бүрэн мартагдах түүхэн шалтгаан эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Миний бие 1980 онд түүхэн экологийн нэрт эрдэмтэн Л.Г.Денисманаар ахлуулсан Зөвлөлт-Монголын биологийн хамтарсан экспедицэд оролцож Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт буй Чингисийн замыг ухаж дотор нь булсан загнаас дээж авч кальцийн алдагдлаар насыг нь тогтооход 13 дугаар зуунд баригдсан болох нь батлагдсан юм. Энэ тухай бие даасан эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл хэвлэгдсэн. Говьд заг овоолж шороо асган битүүлждээгүүр нь зөвхөн говьд л байдаг усанд тунасан зузаан хатсан шаврыг зүсэж хооронд нь зүйж бүтээн яг л орчин үеийн хар зам шиг болгож барьсан байдаг. Харин хээрт чулуу өрж шороогоор бүтээж барьсан байдаг юм билээ. Би Чингисийн даланг үзээд 1,5 м өндөртэй далан гэж юу байхав хэмээн нутгийн хөгшидтэй очиж уулзсан юм. Тэд “Энэ далан бишээ Чингисийн зам. Чингис хаан Солонгос улсаас хатан авах болж нар үзүүлэлгүй авч ир гэсэн тул зам барьж сүйх тэргээр авч ирсэн домогтой юм” гэсэнсэн. Ганц хатан авч ирэх гэж зам бариулахгэдэг утгагүй зүйл. Үнэндээ Чингис хаанд зам барих зав, шаардлага ч байгаагүй. Харин тэр үед байтугай одоо ч энэ зам аварга бүтээн байгуулалтад тооцогдох болохоор Чингисийн нэрээр нэрлэсэн байх бүрэн боломжтой. Тэгвэл дэлхийн анхны хурдны замыг 13 дугаар зуунд хэн бариулсан байж таарах вэ?

Монголын эзэнт гүрэн бий болж хол холын олон улс орныг эзэгнэн суусан ахан дүүс хаадхоорондоо цаг алдалгүй холбоо барих гэсэн шаардлага л ийм нүсэр зам барих нөхцөлболох ёстой.

Ш.Гаадамба гуайн редакторлан 1976 онд хэвлэсэн Монголын нууц товчооны 281-д Өгэдэй хаан үгүүлрүүн: “Эцгийн их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: …Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөхөртөө замыгтавиулав” хэмээн өөрийн хийсэн дөрвөн сайн үйлсийн хоёрт нь дурьдсан байна. Тэгвэл энэ замыг хэдийд эхлэн хэрхэн барьсан бол?Мөн номын 279-д Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: “… Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгат \мянган өрх Г.А\-аас замчинулаачин гаргаж, суурь суурьт өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийдгэтүгэй!” гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч ”Тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад \Бат нь Алтан ордны улсын тэр үеийн хаан бөгөөд анхны хаан нь Чингисийн ууган хүү Зүч байсан боловч тэрээр эцэгтэйгээ бараг нэг зэрэг нас нөгцсөн юм. Г.А.\ элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас үгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” хэмээн илгээжээ гэж бий. Эндээс харахад Хар ус нуурын захад буй Чингисийн замын хэсэг Европ тивд байсан Бат хааны буюу Алтан ордны улс руу, Алтайн нурууны өврөөр буй хэсэг ньДунд, бага Азийг хамарч байсан Цагадайн болон Ил хаадын улс руу харин зүүн хэсэгт буй хэсгүүд нь Хятад, Солонгос улсуудыг холбож байсан их замын салаа болох нь тодорхой байна. Мөн номын 280-д Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, гол \төв нутгийн Г.А.\-ын охид хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, аравны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: …Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ …Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан, Тогучар хоёроор захируулж, замын нэг суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамрын хагасыг огтолно ” гэж зарлиг болов гэжээ. Энэ үе нь 1231 онд Өгэдэй хаан Хятадыг эзэлснээс нэлээд хойно болж буй үйл явдал. Ингэхээр Чингисийн замыг 7-8 жилээс илүүгүй хугацаанд барьж дууссан байж таарч байна. Дээр бичсэнээр энэ аварга замыг мянгат, зуут, аравтад тодорхой газрыг хариуцуулан тал талаас угтуулан нэгэн зэрэг барьсан болох нь тодорхойбайна. Ингэвэл маш богино хугацаа орох нь дамжиггүй.

Харин энэ өртөө замын үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсан бол? Энэ тухай алдарт Марко Поло \1257-1324\“Орчлонгийн элдэв сонин” номондоо тусгай бүлэг болгон маш тодорхой бичсэн аж. “Канбалу \Ханбалык\ хотоос олон муж орох замын тухай” гэсэн ерэн наймдугаар бүлэгт: “Нийслэл Камбалу хотоос янз бүрийн муж руу олон зам салбарлан гарчээ. Муж бүр рүү нэг зам зурайн одсон бөгөөд тэрхүү зам тус бүр дээр хаа хүрдэг тухай бичсэн байх тул хэн бүхэнд тодорхой, төөрөх газар огт үгүй. Их хааны элч Камбалу хотоос гарч аль ч замаар явлаа гэсэн хорин таван бээр хэртэй болоод \өртөө гаруйн газар буюу45 км орчим газар. Г.А\ нутгийняриагаар бол янб, харин манайхаар морин өртөө, шуудан хэмээх өртөөн дээр хүрч ирдэг ажээ. Тэр өртөө болгон дээр элч зарлага нарын саатан хонох гоё сайхан гэр байдаг. Энэ өртөөний буудал гэрт тансаг сайхан торгон хөнжил бүхий унтах ор дэвсгэр элбэг ба элч нарт хэрэгтэй юм бүхэн энд бий ажгуу. Хаад ноёд хүртэл тэнд тухлан саатаж болно. Өртөө болгон дээр 400 морь бий. Их хаан элч нараа хаа нэгэн газар довтолгох цагт агт морьд хэзээд бэлхэн байх хэрэгтэй хэмээн зарлиг буулгажээ. Гол гол муж орох зам дагуу 22 \39,6 км Г.А.\ буюу 30 \54 км Г.А.\ бээрийн зайтай өртөө байх ба өртөө тус бүрд элч довтолгон ирэхэд 300-400 морь үргэлж бэлэн байдаг. Түүнчлэн элч зарлага нарын саатах өргөө гэр хүртэл бий. Ийнхүү их хаан бүх муж, хант улсаар саадгүй тойрон явах бөлгөө. Их хаан айл амьтан, өртөө буудал байхгүй эзгүй цөл газар элч нарт зориулан хэрэгтэй бүхнээр хангасан өртөө буудал өргөө гэр барьж байгуулахыг тушаажээ. Гагцхүү өртөөний хоорондох зай нь бага зэрэг сунгуу, 35 \63 км\ бээр буюу хааяа 40 \72 км\ гаруй бээрийн зайтай ажээ. Ийнхүү их хааны элч дээрх маягаар довтолгох ба тэдний хүрч ирсэн өртөө болгон дээр уналга морьд ямагт бэлэн байдаг. Ер нь эзэд хаад, хэн ч тийм их сүр жавхлан хийгээд элбэг тансаг байдалтай байсан удаагүй. Тэр бүх өртөөний морьд нийлээд 2 бум гаруй бөгөөд элч зарлага ирэхэд бэлэн байх ба өртөөний өргөө нь нэг түм гаруй, дээр ярьсанчлан тэдгээрийн тоног хэрэгсэл элбэг баян бөгөөд тийнхүү гайхамшигтай баян тансаг байдлыг өгүүлэн хэлэх буюу дүрслэн тодорхойлоход хүчин үл хүрэх буюу. Энд хамаатай нэгэн хүчин зүйлийн тухай хэлэхийг хүснэм. Юу гэвэл өртөө бүрийн хооронд мөн 3 \5,4 км\ бээрийн зайтай 40 жижиг суурин гацаа байх батэнд их хааны явган элч нар сууж доорх байдлаар алба гүйцэтгэнэ. Тэд нар хэд хэдэн хонх зүүсэн том өргөн бүс бүслэх ажээ. Энэ нь юуны тул хэмээвэл тэрээрийн ирэх нь алсаас чимээтэй дуулдахын учир болой.

Явган элч гурван бээрээс \5,4 км\ илүүгүй гүйн хурдалж хэмжээт зайг туулан ирэхэд дараачийн халаа угтан тосож байдаг. Элч хүрч ирэх нь холоос дуулдах учир дараачийн хүн бэлтгэн завдаж элчийг хүрч ирмэгц түүний авчирсан зүйлийг уламжлан авах ба бас бичээчээс нэгэн хэсэг цаас авч гүйн одох ажээ. Энэ мэт гурван бээрийг туулан хүрч ирэхэд дахин залган авсаар анх мэт дахин давтан үргэлжилнэ. Их хаан тэр явган элч нарынхаа ачаар арван өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авдаг байжээ. Энэ явган элч нар арван өдөрчийн газрыг нэг өдөр нэг шөнийн дотор туулдаг бөлгөө. Хорин өдөрчийн газрын мэдээг хоёрхон хоногт хүргэж ирдэг. Явган элч нар арван өдөрчийн зайтай хол газрын мэдээг ямагт ганцхан хоногийн хооронд авчирдгаараа их хаанд үнэнхүү их тус үзүүлдэг аж. Их хаан тэднээс алба татвар хураадаггүй, харин тэдэнд өртөөгөөр явах элч нарын тусыг бодож өөрийн сангаас агт морьд бэлэглэдэг байжээ.

Хэрвээ харъяат нутаг газрын дотор ямар нэгэн үймээн самуун дэгдсэн тухайд буюу эсвэл хэн нэгэн ноёны тухай ч юм уу их хаанд чухал зүйлийн талаар нэн яаралтай сонсгох хэрэг тохиолдвол элч нар нэг өдөрт хоёр зуун бээр \360 км\, заримдаа хоёр зуун тавин бээр \450 км\ газар довтолгодог байжээ. Чингээд хэрхэн өртөөлөн явдаг тухайд өгүүлбэл нэгэн элч төчнөөн олон бээр газрыг нэн яаралтай туулах хэрэг тохиолдвол тэр элчид шонхор шувууны дүрс товойлгосон пайз гэрэгэ олгодог. Хэрэв хоёр элч бол хоёулаа нэгэн газраас эрмэг хурдан сайн морьд унан хөдөлнө. Тэд замд гарахдаа толгойгоо алчуураар боож гэдсээ бүсээр чавхайтал ороох ба хорин таван бээр \45 км\ туулж нөгөө өртөө хүртэл хар хурдаар нь довтолгон хүрч ирэхэд тэнд хурдан морьд, сэлгээ унаа бэлэн байна. Элч нар тэр морьдыг даруй юүлэн унаж цааш гүйхээрээ ухасхийн тэнхээ мэдэн довтолгосоор дараачийн өртөөхүрч, мөн л бэлэн морь сэлгээд цааш давхина. Тийнхүү элч нар хоёр зуун тавин бээр туулж их хаанд мэдээ хүргэх ба онц чухал мэдээ байх аваас гурван зуун бээр \540 км\ ч явах ажээ.” гэсэн байна. Энд дурдсан хурдаар тооцвол өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатараас ОХУ-ын нийслэл Москва хот ороход 20 хоног л шаардагдах аж. Харин Бээжин ороход хоёр хоног хангалттай байх нь. Тэгэхээр энэ зам тухайн үед ямар чухал ач холбогдолтой байсан нь тодорхой.

Марко Пологийн их хаан гээд байгаа хүн нь Хубилай хаан бөгөөд энэ бүхнийг өгүүлэнбуй цаг үе нь их хааныг хаан ширээнд сууснаас 42 жилийн дараа буюу 1298 он юм. Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархориноос Бээжинд шилжүүлсэн бөгөөд Пологийн дурдаж буй Хубилай хааны байгуулсан өртөөнүүд гэдэг нь тэр үеийн Канбалу буюу Ханбалык \монголчууд Хар балгас ч гэдэг одоогийн Бээжин Г.А.\хотыг 1240 оноос өмнө Өгэдэй хааны байгуулсан их замтай холбож нэмэлт өртөө замууд байгуулсныг хэлж буй бололтой.Харин элч нар толгойгоо алчуураар боодог нь хурдтай явахад салхинд үс, малгай хийсэхээс сэргийлэх бөгөөд бэлхүүсээ боодог нь гэдэс дотор зайлагдах, бөөр нуруу сэгсрэгдэхээс хамгаалах зориулалттайбөгөөд одоо ч монголчууд энэ аргыг хэрэглэдэг. Марко Пологийн номонд бас нэг сонирхолтой мэдээ бий.

Их хаан замын хажуугаар мод тарьсан тухай хэмээхзуу дугаар бүлэгт:“Их хаан бээр элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарих зарлиг айлджээ. Энэ модод алсаас их сүрлэг харагдана. Их хаан тэр бүгдийг, явах зам нь хэн бүхэнд үзэгдэж, огт мунгинан төөрөхийн явдалгүй болгохын тулд байгуулсан билээ.

Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хант улс, муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” гэжээ. Барьсан замдпайз,тэмдэг байхад төөрүүлэхгүй хэмээн мод тарих нь юу л бол. Харин эдгээр модыг элс, шороо, цасан шуурганаас замаа хамгаалах гэж тарьсан гэвэл үнэнд илүү нийцэх биз. Бид одоо ч энэ аргыг хэрэглэдэг билээ.

Тэр үеийн Монголын эзэнт гүрний зураг, нийслэлүүдийгхарахад тэдгээрийг холбосон дэлхийн анхны хурдны зам Чингисийн зам ямар аварга бүтээн байгуулалт байсан нь хэнд ч гэсэн тодорхой харагдана.Одоо ч гэсэн ийм аварга замыг хүн төрөлхтөн байгуулж чадсан болов уу?! Нуугдан буй Хаан замын нууцыг дэлгэж баримтат кино хийж эхлээд Япон улсад гаргах цаг нэгэнт болжээ. Тэгсэн цагт түүхч, архиологч эрдэмтдийн ажил ундрах бизээ. Учир нь эдгээр замууд одоогоор газар дор нуугдан буй тэр үеийн олон хот, сууринг бидэнд зааж өгөх болно. Эндээс түүхийн дурсгалт зүйлс, бүр “Нууц товчоо”-ны монгол эх ч олдохыг хэн байг гэх билээ. Учир нь их хааныхаа нэрээр нэрлэгдсэн өвөг дээдсийнхээ мянганы бүтээн байгуулалтыг ЮНЕСКО-д биет өв болгон бүртгүүлэх нь өнөөгийн монголчууд бидний ариун үүрэг юм.

Эхнутагтаа мартагдсан Хаан замыг гадныхан Торгоны зам гэдэг. Энэ замаар “Толгой дээрээ тавиур дүүрэн алт аваад явсан ч айх аюулгүй байдаг байсан гэдэг”хэмээн бахархан дурсдаг. Гэхдээ тэд жинхэнэ Торгоны зам оршин байгаагогт мэдэхгүй байгаа билээ.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Г.АМАРСАНАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчэглэн хийдийн Тэргүүн хамба лам Д. Чойжамц айлдвар айлдав

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийг угтаж Гандантэгчэглин хийдийн Тэргүүн хамба лам, Гавж Д.Чойжамц сүсэгтэн олон болон Монголын нийт ард олонд мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа.

Тэрээр “Өнгөрсөн жил ард түмний амьдрал дээшилж, засаг төр цэгцрэн хөгжил дэвшлийнхээ замд орсон жил байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлтүүд гарсан. Миний багадаа явж байсан Ард кино театр, Ленин клуб гэхээр одооны залуус мэдэхгүй байна. Хэвлэл мэдээлэл, интернэтийг харж байхад ихээхэн өөрчлөгдөж. Өнөөдөр баталгаа, нотолгоогүй ярихаа больжээ. Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг хандлага гарч ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологийг эх орондоо авчирч, угсарч байна. Эдүгээ Монголд бүтээн байгуулалтын цаг өрнөж байна. Цемент, барилгын үйлдвэрүүд байгуулж, тэргүүний тоног төхөөрөмжийг нийлүүлж, зам гүүр, байшин барилга, хувцасны үйлдвэрүүд бий болж байна. Лам хүн нээлтэнд их очдог учраас тэр бүгдийг хамгийн түрүүнд үзэх бололцоо гардаг юм. Эдийн засгийн хувьд манайд яаж их юм үйлдвэрлэж болох уу гэж ярьдаг байсан бол одоо хоёр том зах зээлийн дунд байгаа гэдэг яриа бий болж. 1990-ээд оны үед улс төрийн бодлогоо шууд явуулдаг байсан. Харин одоо төрөөс буруу алхам хийсэн тохиолдолд ард түмэн шахаж, шаардаж, зөв гольдролд нь оруулж байна. Төр ч ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Энэ бол жинхэнэ ардчилал руу явж байгаа төрх гэж үзэж байна.

Шашны хувьд мөн олон зүйлс өөрчлөгдсөн. 1937 онд 20, 30-н мянган ламаа егүүтгүүлж байсан. Уламжлалт соёл, зан заншил, шашин улс орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн тэдэнд таалагдаагүй учраас бүхнийг устгасан. 1937 онд 1000-аад сүм, хийд дотор байсан шүр сувд, оюун номинг бүгдийг нь хураан авсан. Үүний дараа ердөө 70 гаруй лам хуварга л шашнаа авч үлдэхээр хичээж байсан юм” гэв.

Мөн тэрээр цагаан сарын баярын өв уламжлалын талаар товч ярьлаа. “Цагаан сараар ахмадаа хүндэтгэн, шинээр мэндэлсэн үр хүүхэд, хамаатан садантайгаа танилцдаг тул Эв нэгдлийн баяр юм. Нөгөөтэйгүүр өр төлөөсөө төлж, сэтгэл зөрөөтэй явсан нэгэнтэйгээ хөөрөг зөрүүлэн цагаадаж, хүний нүдэнд нь сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх зэрэг үйлийг хийдэг тул зан заншлын баяр хэмээн үздэг. “Цагаан сараар айлд орсон хүн эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад хүнтэй мэндэлнэ. Бэлэг дэмбэрэлгүй муу үг хэлж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг Цагаан сараар гэртээ дахин урьдаггүй. Энэ мэтээр бидний өв уламжлал, идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар торгон дээлээ өмсч, Монгол уламжлалаа сурталчилах нь үндэсний дархлаагаа хадгалан үлдэхэд туйлын чухал ач холбогдолтой”. Мөн хадаг тогтвол буян тогтдог хүндэтгэлийн зүйл байсан. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр. Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Уг даяаршиж буй ертөнцөд энэхүү зан заншил огт харагдахгүй байна.

Нохой жил сайхан жил болно. Хүн өөрөө хичээвэл бүх зүйлийг даван гардаг. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан. Ахмад үеийнхэн биеэ хянууштай. Малчид малдаа анхаарч, хянуур байх хэрэгтэй. Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье” гэв.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ нийгэм

Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдалд хяналтын баг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллав

Томуу томуу төст өвчний үеийн бэлэн байдалд хяналт хийх Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн, Д.Байгалмаа, Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунтуяа, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг нар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулатори болон хүлээн авах тасгийн үйл ажиллагаа, хүлээгдэл, хэвтүүлэн эмчлэх тасгийн үйл ажиллагаа, орны ачаалал, хүүхдээ сахиж байгаа асран хамгаалагчийн сэтгэгдэл, өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагаатай танилцах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бямба гаригт ажиллаа.Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар 2018 оны 02 дугаар сарын 09-ны мэдээгээр 57 хүүхэд үзүүлж, 26 хүүхдийг хэвтүүлж, 36 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Мөн 10-ны 15 цагийн байдлаар хүлээн авах тасгаар 31 хүүхэд үзүүлж, 6 хүүхэд хэвтүүлж, 25 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан, хүлээн авах тасгийн үйл ажиллагаа ачаалалгүй буюу үйлчлүүлэгч хүлээгдэлгүй эмчид үзүүлж байгаа бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хангалттай, хэвтэн эмчлүүлэх тасагт сул орны нөөцтэй байгаа талаар хүлээн авахын эмч н.Оюун-Од мэдээлэл өглөө.Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нартай санал солилцон эмчилгээ үйлчилгээний талаар сэтгэгдэл өндөр байлаа. Тус эмнэлэг нь томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсантай холбогдуулан нэмэлтээр дэлгэсэн орыг татан буулгаж ачаалал ихдэх нөхцөлд нэмэлтээр дуудах эмч, мэргэжилтэн болон зохицуулалтын арга хэмжээг авахад бэлэн байгаа талаар мэдээлэл өгөв.