Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Валентины баяраар гарах үзвэрүүд

Валентины баяраар гарах үзвэрүүд зурган илэрцүүд

Жил бүрийн 2 сарын 14-ний өдрийг Валентины өдөр буюу хайрын өдөр хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөрт зориулан Монголын уран бүтээлчдийн тоглолт, шоу арга хэмжээнүүд болох юм. Ингээд та бүхэндээ маргааш болох урлаг соёлын арга хэмжээ болон театруудын үзвэрийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт

Хэзээ:2018.02.14

Хэдээс: 18:00, 21:00

Тасалбарын үнэ: 25,000₮; 20,000₮ ; 15,000₮ ; 10,000 ₮

“I LOVE YOU” VALENTINE’S КОНЦЕРТ

Хаана:Улсын филармони

Хэдэн цагаас:19:00

Тасалбарын үнэ:25000₮

“BE MY VALENTINE” КОНЦЕРТ

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт

Хэдэн цагаас: 19:00

Тасалбарын үнэ: 20,000₮ ; 15,000₮ ; 10,000 ₮

A-SOUND “FOREVER” АМЬД ТОГЛОЛТ

Хаана: Crocus Event Hall / хуучнаар гутлын үйлдвэрийн хойно, төв зам дагуу/

Хэзээ: 2018 оны 2-р сарын 14-ны өдөр 19:00 цагаас

Тасалбарын үнэ: 1-р давхарын задгай TAX: 35`000₮

ТЭНГИС КИНО ТЕАТР

“Fifty shades freed” /12:20, 14:20, 16:05, 16:30, 17:10, 18:45, 19:20 , 20:30, 21:00, 21:35, 22:40, 23:10, 23:40 цагт/

“Ах дүү гурав” /11:00, 12:00, 13:50, 15:40, 17:45, 20:05, 21:45, 23:35 цагт/

“Ferdinand” /11:30 цагт/

“Maze runner: The Death Cure” /10:40, 13:00, 17:25 цагт/

“One Night” /10:30, 13:15, 15:40, 19:45, 23:35 цагт/

“Орилоон” /11:05, 15:10, 21:50 цагт/

“Солиот эх” /12:40, 14:00, 15:00, 17:15, 18:15, 19:30, 21:40, 23:45 цагт/

ГЭГЭЭНТЭН КИНО ТЕАТР

“Fifty shades freed” /Vip танхим -19:40/22:00, Энгийн танхимд1:30, 13:40, 15:50, 18:00, 19:00, 20:10, 21:10, 22:20, 23:20 цагт/

“One night” /18:50, 20:50 цагт/

“Maze Runner The Death Cure” /11:50, 13:50 цагт/

“Ferdinand” /11:40, 14:40, 16:50 цагт/

“Солиот Эх” /16:40, 22:50 цагт/

“Black Panther Vip танхим /12:50, 15:30, Энгийн танхим-11:00, 12:20, 13:40, 15:00, 16:20 цагт/

ӨРГӨӨ 1 КИНО ТЕАТР

“Fifty shades freed” /11:10, 13:20, 15:30, 17:40, 19:50,: 22:00 цагт/

“Гайхамшигт Шоумен” /13:35, 18:00 цагт/

“One Night” /16:40, 20:10, 22:10 цагт/

“Жумажи” /11:20, 15:45 цагт/

“Солиот эх” /11:20, 13:30, 15:40, 17:50, 20:00, 22:10 цагт/

“Оньс тайлагч үхэл анагаагч” /11:00, 13:50, 18:40, 21:30 цагт/

ӨРГӨӨ 2 КИНО ТЕАТР

“Fifty shades freed” /11:20, 15:40, 20:00, 22:10 цагт/

“Гайхамшигт Шоумен” /13:30, 17:50 цагт/

“Оньс тайлагч үхэл анагаагч” /11:00, 13:50, 18:40 цагт/

“One Night” /17:50, 22:00 цагт/

“Солиот эх” /11:20, 13:30, 15:40, 19:50 цагт/

“Ferdinand” /11:10, 16:20 цагт/

ӨРГӨӨ 3 КИНО ТЕАТР/IMAX/

“Солиот эх” /11:30, 13:40, 15:50, 18:00, 20:10 цагт/

“Жуманжи” /11:00, 15:40, 22:30 цагт/

“Гайхамшигт ШоуМен” /13:50, 18:00, 20:20, 22:10 цагт/

“Fifty shades freed” /11:20, 13:10, 13:30, 15:20, 15:40, 17:30, 17:50, 19:40, 20:00, 21:50, 22:10 цагт/

“One Night” /11:50, 16:00, 20:10, 22:20 цагт/

“Maze Runner The Death Cure” /11:00, 13:40, 16:20, 19:10, 22:00 цагт/

“Ferdinand” /11:20, 18:00 цагт/ тус тус гарах хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Эцэггүй хүүхэд гэх шалтгаанаар хүүхдээ хогийн саванд хаясан гэж мэдүүлжээ

Өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэг гарсан талаар манай сайт анхлан мэдээлсэн.Тодруулбал тэр өдрийн 15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж байгааг мэдсэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Дөнгөж сая эх сурвалжаас авсан нэмэлт мэдээллийг хүргэхэд хүүхдийн ээж 22 настай А гэх эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл саруул нэгэн бөгөөд ердөө л эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй гэх шалтгаанаар хүүхдээ торонд хийгээд хаясан гэдгээ мэдүүлсэн байна. Тэрбээр тодорхой эрхэлсэн ажилгүй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Төв аймгийн харьяат, нийслэл хотод түр оршин суух хаягтай байжээ.

Түүнд 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт үйлдсэн гэх зүйл ангиар эрүү үүсгэсэн байна. Тус зүйл ангид хүүхдээ хаясан эхэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна. Нярайн биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо ЭНЭМҮТ-д эмчлүүлж буй. Цаашид хүүхдийг улсын асрамжид авах юм байна

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

Б.Хурц зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дарга М.Энхболд олимпийн медальтнуудыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга М.Энхболд олимпийн медальтнуудыг хүлээн авч уулзлааХүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпийн наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2018.02.13/ олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Олимпоос 26 медаль хүртсэн Монгол Улсын 25 тамирчны төлөөлөл болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, П.Сэрдамба, С.Батцэцэг, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат болон Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артаг агсны гэргий Д.Баярлах, Москвагийн олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уулзалтад оролцлоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, амжилтаа буухиалуулсан олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөв. Мөн энэ удаагийн уулзалт Пёнчаны өвлийн олимптой давхцаж байгаагаараа онцлог болохыг тэмдэглээд, 2020 оны Токиогийн олимпод бэлтгэх, амжилтаа улам бататгах талаар санал зөвлөмжөө өгөхийг хүсэв.

Дараа нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, олимпийн хүрэл медальт Р.Даваадалай нар болон олимпийн медальтнуудын ар гэрийнхэн үг хэлж, сар шинийн босгон дээр хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгож буй цалин, урамшууллыг УИХ-ын хууль, тогтоомжийн хэмжээнд баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэх арга хэмжээ авах, олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тамирчдын санал, зөвлөмжийг сонссоны дараа дээрх асуудлыг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж, боломж бололцоогоо судалж, бодитой ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Технологи, инновацийн мэдээлэл, судалгааны зөвлөл”-ийн анхдугаар хурал зохион байгуулагдав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зурган илэрцүүд

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг төрөлжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд технологи, инновацийн асуудлыг онцгойлон анхаарах үүрэг өгсөн. Энэхүү санаачлагын хүрээнд Гадаад харилцааны яамны дэргэд “Технологи, инновацийн мэдээлэл, судалгааны зөвлөл”-ийг байгуулж, анхдугаар хурлыг 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдөр зохион байгуулав.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Банк, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны академи, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн сан, “Технож” Бизнес инкубатор төв, Монголын залуу эрдэмтдийн холбоо, SeedStars компани зэрэг байгууллагын төлөөлөл багтсан.

“Технологи, инновацийн мэдээлэл, судалгааны зөвлөл” нь тэргүүн ээлжинд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацийн чиглэлээрх мэдээлэл, олон улсын сайн туршлага, гадаад зах зээлийн талаарх мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг тухайн орны зах зээлд экспортлох боломжийн талаарх мэдээллийг Монгол Улсын хилийн чанад дах Дипломат төлөөлөгчийн газруудаар судлуулж аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд түгээх замаар ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99 насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агетлагийн дарга нар ахмад настаны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн , өндөр настан Н.Пагамжав гуай энэ жил 99 нас хүрч байна. Өндөр настан Н.Пагамжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин хийж байсан. Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжилан хүндэтгэл үзүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун өмнөдөд айлчлаад ирсэн төлөөлөгчидтэй зургаа авахуулжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгос улсад очиж, албан ёсны айлчлал хийсэн төлөөлөгчдөө хүлээн авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж буй 23 дахь удаагийн өвлийн олимпийн нээлтийг удирдагчийн дүү Ким Ё Чан, Төрийн ёслолын сайд Ким Ё Жон, Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон үзэж, сонирхсон юм.

Тэд олимпийг үзэхээс гадна Сөүл хотноо гурван өдрийн айлчлал хийжээ.

Ким Чен Ун эх орныхоо нэрийг өндөрт өргөж, айлчлалаа өндөрлүүлээд нутагтаа ирсэн дүү болон төлөөлөгчтэйгээ зургаа авахуулсан байна. Уг зургийг Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг цахим хуудастаа нийтэлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Холын Эрхүү хийгээд ойрын хархорумоор зорчсон хос тэмдэглэл

Нэг. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэгний анхны аялал

Хүн төрөлхтний зөн билиг, оюун ухааныг зузаатгах Хумхын эриний хараацайн жигүүр мэт шунгинан ирсэн шинэ оны босгон дээр Экологийн сэтгүүлчийн хувьд дээрх анхны аялалд оролцох азтай завшаан тохиолоо. УБТЗ дээрх чиглэлийн галт тэргийг олон улсын галт тэрэгний зурмаг тохирох хурлаар хэлэлцэж хил дээр зогсох хугацаа есөн цаг байсныг 1 цаг 30 минут болгон бууруулж, гурван улсын хилийн хэлэлцээрээр баталгаажуулснаар иргэд Улаан-Үүд, Эрхүү хот руу хурдан шуурхай, тохь тухтай, найдвартай унаагаар аялах боломж бүрджээ. Аялагчдад зориулан дотор зэхэлт, тохижилтоос гадна үйлчлэгчдийн дүрэмт хувцсыг хүртэл иж бүрэн шинэчилж ихээхэн ач холбогдол өгсөн онцлогтой аялал байв.

Аялалын багийнхан маань Эрхүү хотын их бүтээн байгуулалт, түүхэн дурсгалт газрууд, сонин сайхантай танилцахын хирээр бяцхан гунигийг зүрхэндээ нууж явлаа. Учир нь:

Манжуудын өвөг Зүрчидийг Монголчууд 13-р зуунд анх харъяандаа оруулсан бол 1636 онд Өвөрмонголын ноёдууд манжийн хааныг Монголын хаан гэж өргөмжлөн 1691 онд болсон Долнуурын чуулганаас Манжид бүрэн дагаар орсон гунигтай түүх байдаг. Тэд Мин улс, Солонгосын хойгийг, Түвдийг, бусад Монголчуудыг эзлэн авсан боловч 1911 онд Чин улсын төр унахад, хэрэв бид эвтэй, хүчтэй байсан бол Монголын газар нутаг, хүн амыг бусдад алдахааргүй л байсан гашуун бөгөөд үнэн түүх буй. (Оросууд эзэлж чадахааргүй л байсан)

Халхын баруун талд Засагт Хан, Хотгойдын Алтан Хан, Зүүн гар болж Түшээт хан, Цэцэн хан нар, түүнчлэн Халхын баруун талд Галданбошигтын эсэргүүцэл тэмцэл зэрэг нь хүчийг тарамдуулж эвийг эвдэж байлаа. Гэвч Байгаль орчмын Монгол нутгаа алдахгүйн тулд 1687 оноос эхлэн тэмцээд 1688 онд Мэргэн Дайчин тайжийн удирдлагаар 2000 цэрэг, харийн 300-аад хүнтэй зэвсэглэсэн хүчтэй тулгарсан байдаг… Тэр цагаас эхлэн Острог /шивээ/ гэсэн нэртэй модон цайзыг тэд барьж эхэлсэн ажээ. Угсаатны зүйн “Тальцы” ордон музей гэхэд л он дарааллаа 1694 оноос л эхлүүлж бичсэн байдаг буюу. Эзэн богд Чингис хаан маань Дэлхийн түүхийг тодорхойлж явснаас хойш таслагдан таслагдсаар одоогийн МУ-ын хил хязгаарын хүрээнд баригдаж үлдсэн эх түүх гэлгүйгээр Монгол үндэстний түүх хэмээн томоор харж Монгол хүмүүн бүр хичээнгүйлэн судалж мэдэх нь энэ цагийн нэн тэргүүний шаардлага буюу. Тэмдэглэх бас нэг зүйл нь Халх Монгол Манжид дагаар орсон тэр л үед төрийн зүтгэлтний алсын хараагаар урд зүгээс аюул ирж Сибирийг алдаж магадгүй байдал үүссэнийг мэдэрч Транссибирийн төмөр замын эхлэлийг тавиулсан III Александр хааны хөшөөнд Эрхүүд ирсэн хэн боловч хүндэтгэн залбирдаг ажээ. Бид ч мөн ёсыг гүйцэтгэлээ. Гэвч УИХ-аас 2010 онд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргахдаа их л зоримог шийдлийг харж тооцоолсон нь мэдээж. Сайншандаас- Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замын трассын ажлыг шороон овоолго болгон үлдээлгүйгээр ажил хэрэг болгосон бол өнгөрсөн зун, намрын хэдхэн сард Гашуун Сухайтын боомт дээр нэг улс, нэг зах зээлээс хамаарсан бараг 100 км үргэлжилсэн авто замын бөөгнөрөл бий болж асуудал хүндрэхээргүй л байлаа. Энэ салбарын яамыг удирдаж байхдаа тод томруун зорилготойгоор дээрх ажлыг эхлүүлсэн одоогийн Ерөнхийлөгчид төмөр замын салбарынхан их л хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч явах сайхан байлаа. Одоо ч их бүтээн байгуулалтын олон ажлыг санаачилж өрнүүлсэн энэ цагийн Ерөнхийлөгчөө дэмжиж нягтарч ажиллах нь Монголчууд бидний их хувь заяа, амны хишиг байлтай.

Хоёр. Хархоринд угтсан шинэ жилийн үдэш буюу залуусын эргэцүүлэл, хэлэлцүүлэг

…Монголын эзэнт гүрний нийслэл хотын хувьд Хархорум нь дундад зууны үеийн төв Азидаа томоохонд тооцогдох аж байдлын олон хэлбэр нэг дор бөөгнөрөн төвлөрсөн газар байжээ. Аливаа шинэлэг, таньж мэдэхгүй зүйлд туйлын нээлттэй, хүлээцтэй ханддаг Монголын хаадын дэмжлэгтэйгээр Хархорум 140 жил оршин тогтносны 40 жил нь эзэнт гүрний нийслэл байсан бөгөөд XIII-XIV зууны хамгийн олон янзын соёл, цаг үеийн урсгалууд хоорондоо тохирон зохицсон газар байсан гэдэг. Их эзэн Чингис хааны үед эхлэл нь тавигдаж Өгөдэй, Гүюг, Мөнх хаадын үед цэцэглэн хөгжиж байгаад 1260 он буюу Хубилай хааны үеэс нийслэл байхаа больсон энэ хот XVI зууны сүүлчээр Батмөнх Даян хааны ач хүү, Автай Сайн хааны санаачлагаар Ар халхад бурхны шашин дэлгэрүүлэх үйлсийг хөхиүлэн дэмжих бодлогын хүрээнд эртний их нийслэл Хархорумын ор суурин дээр Ар халхын анхны хийд- Эрдэнэзуу нэртэйгээр 1586 онд үндэслэн байгуулагдсан ажгуу. Их монголын нийслэл Хархорумын голомт нутаг-өнөөдрийн Хархорин сум нь 15000 хүн амтай, газар нутаг, мал аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал голлон хөгжсөн Хангайн бүсийн тулгуур төв болон хөгжин дэвжиж байна. Арвин баялаг түүхтэй Хархорин нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, хийж бүтээхийн төлөө зорилгоо нэгтгэж яваа сэхээтнүүдийн нэг бол Хархорин сумын “Нарийн хүр” багийн Улаан-Эрэг хэмээх газар 15 га газрыг ойжуулж, ойн санг үүсгэж ингэснээрээ амралт, аялал жуулчлалын эко-бүсийг бий болгосон 423дугаар ангийн Хурандаа Б.Төвшинтөгс даргатай хамт олон, түүний дотор МБОИЗ /Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл/-ийн “Эко-элч” ойн инженер О.Дуламсүрэн нараар нутгийнхан бахархана. Түүнчлэн нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Долгормаа нарын залуу эмч нарын санаачлага дэмжлэгээр салбартаа ажилладаг үйлчилгээний ажиллагсдын хүүхдүүд болон гэр бүлд хоёрдахь жилдээ шинэ жилийн “сюрприз” болгон бэлэг тараасан нь сумын хэмжээнд “ам дамжуулан” яригдах сайн үйлсийн эхлэл байлаа. 1911 оны Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн туг хиурыг чухамхүү энэ л өдрүүдэд Хархорумын ойролцоо орших Шанхын хийдэд тусгайлан тахидаг уламжлал эртнээс нааш байсан байна. Мөн нутгийн залуучуудын төлөөлөл болсон хэсэг залуус санаачлан дугуйн аялалын клуб байгуулаад сайн үйлсийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Хотын залуусыг бодоход хөдөөгийн хөрслөг залуучууд оюун санааны эрэлд гарч шинийг уншиж, ихийг мэдэж эргэцүүлэн хэлэлцэж олон ажлыг зэрэг зэрэг амжуулж байна. Тэд Монголын шилдэг сэхээтнүүдийн төвлөрөл болсон МОНЦАМЭ-ээс эрхлэн хэвлүүлсэн “Сионы Протокол” ном, Н.Сома багшийн “Алтан эрин үү, цахим гяндан уу…” номыг болон эдийн засгийн алуурчдын тухай орчуулгын “Хитмэний өчил” зэргийг уншиж хэлэлцүүлэг өрнүүлж цаг үеийн байдлыг мэдэрч Монгол эх орныхоо нийгэм эдийн засгийн хөрсөн дээр буулган хэлэлцэжбайгаа нь энэ л цагийн шаардлага ажээ. Монголын нийгэмд намаараа талцсан хэсэг бүлэглэлээс гадна ҮДК /Үндэстэн дамнасан корпорациуд/-ын гар хөл хэдийнэ бий болсныг олж харж, онож хэлэлцсэн нь сайшаалтай бус уу. Аль ч нийгмийн үед олон түмнийг соён гэгээрүүлэх, боловсруулах үүрэгтэйгээ ухамсарласан түүхийг түүчээлэгчид үеийн үед байсан, байсаар ч байх болно. Та нарынхаа оюун санааны эрэлд өөдрөг гэгэээлэг бүхнийг хүсэж он жилүүдийн уртад жолоо нь бүү цуцах болтугай гэж ерөөе. Жич: Ийм авъяаслаг оюунлаг залуусын үдэшлэг цэнгүүн зохиогдсон соёлын төвийн шороо тоосыг арчиж, шалнаас бөөн бөөнөөр босох тоос тортгийг цэвэрлүүлэх мэдрэмжийг олж хараагүй сумын удирдлага- Засаг дарга болон бусад нөхдүүдэд Равжаа Хутагтын айлдсанаар “Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг; Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг; Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг ичиг
гэж хэлье.

ЭКОЛОГИЙН СЭТГҮҮЛЧ, ДОКТОРАНТ Л.ЧИМЭГ

Categories
мэдээ улс-төр

6703 иргэний өргөдлийг шийдвэрлүүлжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2018.02.13/ хэвлэлийн хурал зарлаж, тус байнгын хорооноос 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

-Улсын Их Хуралд 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13,440 иргэнээс 9,306 хуудас бүхий 1,309 өргөдөл /нийслэлийн иргэдээс 823 буюу 62,8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 486 буюу 37.2 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 74 буюу 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1,055 буюу 80.5 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 180 байна.

Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8,678 иргэний өргөдлийг 4 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Өргөдлийн байнгын хороо нийт 7 удаа хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

Нэг. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тухай тус Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын тайланг сонсов. Тус хуралдаанаар цаашид агаарын бохирдлыг бууруулах, 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, даалгаврыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүрэг даалгаврын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дараах ажлууд хийгдсэн байна.

1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын баг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн цэгт ажиллав.

2. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж 4 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа.

3. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсэг хоёр удаа хуралдсан.

4. Ажлын хэсгийн гишүүд удирдамжид заагдсан 4 бүсэд хуваагдан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор ажиллалаа.

5. Ажлын хэсгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийв. Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгосон тухай, мөн Засгийн газарт ажлын хэсгээс гаргасан тайлан, зөвлөмжийг хүргүүлж, тодорхой арга хэмжээ авах үүрэг чиглэлийг өгсөн талаар мэдээлэв.

Хоёр. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн тайланг сонсоод 03 дугаар тогтоол хангалтгүй хэрэгжсэн гэж үзэж 4 заалт бүхий үүрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт тэмдэглэлээр хүргүүлсэн ба дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхий сайдын 173 тоот захирамжаар “Эмээлт хөнгөн үйлдвэр үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг эрчимжүүлэх” тухай ажлын хэсэг байгуулагдаж, 3 удаа хуралдан төлөвлөгөөний дагуу холбогдох яам, Сангийн яамнаас шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн.

2. Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийн хугацааг сунгах, өөрчлөх тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

3. Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гурав. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонссон.

Хуралдаанд 21 аймгийн удирдлагуудыг цахимаар хамруулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаас Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг хатуу мөрдүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох, мэргэжлийн түвшинд стандарт тогтоох, лиценз, зөвшөөрлийг олгох, цуцлах, аж ахуйн нэгжийг урамшуулах, хариуцлага тооцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэгт бодлогын алдаа, дутагдал байгаа талаар дурдаж, Монгол Улсын Засгийн газарт 8 заалт бүхий хугацаатай үүргийг тус байнгын хорооны тэмдэглэлээр өгөв.

Дөрөв. Өргөдлийн байнгын хороо хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмсэн асуудлаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

1. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн эсэх, тооцоо судалгаа хийсэн талаар тайлбар авах, хуулийг эргэн харж хуучин хэвээр нь үлдээх агуулга бүхий албан бичгийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж хамтарч ажиллалаа.

2. Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан дээрх ажлуудын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталуулж 6703 иргэний өргөдлийг шийдвэрлүүллээ.

Тав. Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов.

Хуралдаанд оролцсон гишүүдээс “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, иргэдэд түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байгаа тухай, мөн түүнчлэн газраа чөлөөлүүлж, орон сууцгүй болсон иргэдийн асуудал, зураг төсөл нь батлагдаж санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалтад хамрагдсан байруудын санхүүжилтийг шийдвэрлүүлэх гарцыг холбогдох байгууллагад уламжлах нь зүйтэй гэж дүгнэж 5 заалт бүхий үүрэг даалгаврыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

Зургаа. Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34, 35 дугаар байрын 96 өрхийн 500 гаруй оршин суугчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу газар дээр нь очиж оршин суугчидтай уулзав.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Тус байр нь 1961 онд ашиглалтад орсон бөгөөд 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтад багтаж хот дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарсан ч дөрвөн жилийн хугацаанд гурван удаагийн тендер зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй байна. Газар дээр нь очиж танилцахад барилгын дээвэр цоорхой, халаалт муутай, шугам хоолой хагарсан, орц, хонгилын шат нь нурсан байдалтай байлаа.

Ийнхүү иргэд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг уг асуудлаар Байнгын хорооноос өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж гарц шийдлийг тодорхой болгох чиглэл өгөв.

Долоо. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэлэлцүүлгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар Хилчин хотхоны 168 өрхийн 672 иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Монгол Дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцож, гэр хорооллын дахин төлөвлөлт, амины орон сууц бүхий жишиг хороолол болгох төслийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлууд хугацаандаа хийгдээгүй, оршин суугч, иргэд тав тухгүй амьдарч байгаа шалтгааны талаар хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авсаны дараа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/11712 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төвд 3 заалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгөв.

Найм. Чингэлтэй дүүргийн 9, 11 дүгээр хорооны нийт 747 өрхийн 1100 гаруй иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж өгөх хүсэлтийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсний дагуу УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус хорооны оршин суугчидтай уулзаж гэр хорооллын дахин төлөвлөлттийн хэрэгжилттэй танилцлаа.

Дэнжийн 1000-ын цагаан байрууд, тус газрын дахин төлөвлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн, өнөөдрийн уулзалтаар иргэд өөрсдөө газар чөлөөлөх хүсэлтээ нэгдсэн журмаар бүрдүүлж, газраа үнэлэхдээ бодит байдалтай нийцүүлэхийг, газар чөлөөлөлт, барилгын ажил эхлэхэд тус Байнгын хороо анхааран ажиллаж, хяналт тавих болно гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга онцлов.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг агаарын бохирдлыг бууруулах асуудал эзэлж ирсэн. Байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын алба нь энэ асуудлыг орхигдуулалгүй ажиллаж байгаа. Өнөөдөр бодит үр дүн, ахиц гарч байгаа гэж үзэж болно. Нэн тэргүүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ахуйн зориулалттай түүхий нүүрсийг нийслэл болон төв суурин газарт оруулахгүй байхаар болж, хаврын чуулганаар батлуулахаар Улсын Их Хурал ажиллаж байгаа хэмээлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн хурал өндөрлөсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII-р жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд үе үеийн ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахмадуудад хандан хэлэхдээ “Сар шинийн босгон дээр та бүхнийгээ хүлээн авч уулзаж байгаад туйлын их баяртай байна. Салбарын яамны зүгээс өнгөрсөн шинэ жилийн үеэр ч ахмадуудаа хүлээн авч уулзан, санал шүүмжлэл магтаалыг нь сонсох сайхан завшаан тохиосон билээ. Энэ жил төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлэх болсонтой холбогдуулан ажил их байна. Түрээсийн орон сууцны асуудал хүнд байгаа ч гэлээ олон улсын төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан ажил албаа урашлуулахаар зэхэж байна. Мөн Сангийн яамтай зөвшилцөн ипотекийн зээлийн журамд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахаар санал оруулаад байна. Барилга, хот байгуулалтын яамны харъяа шинжлэх ухааны хүрээлэнг сэргээн байгуулж, салбарын судалгаа, шинжилгээний ажилд та бүхнийхээ санал, бодлыг авч байхаар шийдсэн байгаа. Ингээд та бүхэндээ ирж буй “Тийн унжлагат” шороон нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсч, урт насалж, удаан жаргахыг ерөөе. Та бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй, салбарынхаа яамаар үргэлж зочилж байгаарай” гэв.