Categories
мэдээ улс-төр

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан салбарын төлөөлөгчид Малайзи улсад болсон чуулга уулзалтад оролцлоо

2018 оны 2 сарын 7-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Малайзийн Куала-Лумпур хотноо “Дэлхийн хотуудын 9-р чуулган” (World Urban Forum 9) зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд дэлхийн 185 гаруй орны салбарын сайд, хотын дарга тэргүүтэй нийт 5000 гаруй төлөөлөгчид нэг дор цугларч өнөөгийн хотуудад тулгарч буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа талаар чөлөөтэй ярилцсан өргөн цар хүрээтэй уулзалт болж өнгөрлөө.

Чуулга уулзалтанд оролцсон улс орнууд, тэдгээрийн төлөөлөгчид 20 жил тутамд болдог НҮБ-ийн ХАБИТАТ 3 дугаар их хурлаар баталсан “Шинэ хотжилт хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд гол анхаарлаа хандуулж буйг онцоллоо.

28032956_727353304141261_1254184195_oЭнэ удаагийн “Дэлхийн хотуудын 9-р чуулган” нь Ази Номхон далайн бүс нутагт 2004 хойш дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой төдийгүй Хабитатын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Малайзи гаралтай, хатагтай Маймуна Мохд Шариф эх орондоо болж буй чуулга уулзалтыг Малайзийн Ерөнхий сайд эрхэмсэг Нажиб Разагийн хамт албан ёсоор чуулга уулзалтыг нээсэн юм.

Монгол улсаас анх удаа барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан төлөөлөгчид энэхүү чуулганд оролцсон бөгөөд сайд Х.Баделхан уулзатын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол орны соёл, уламжлал байгаль, цаг, уурын өвөрмөц онцлогт зохицсон хот байгуулалтын бодлогын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд”-ийн тухай дурьдаж, цаашид хэрхэн “Шинэ хотжилт” хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх талаар танилцуулсан хөтөлбөрийг НҮБ-ын холбогдох албаныхан өндөрөөр үнэлсэн байна.

27939419_727353294141262_1163880364_nБарилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан чуулга уулзалтанд хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд энэхүү дэлхийн хэмжээний чуулга уулзалтын зохион байгуулж байгаа Майлазийн засгийн газарт гүнээ талархал илэрхийлэхийн ялдамд та бүхэнд Шинэ хотжилтын хөтөлбөрийг Монгол улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар санал бодлоо хуваалцах боломж олгосон явдалд талархал илэрхийлье.

28033189_727353314141260_1149869522_oМонгол Улс эрс тэс, хуурай уур амьсгалтай, өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, хөдөөнөөс хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн их зэрэг онцлог шинжүүдээс хамаарч, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо болон хот байгуулалтын салбарт нэг хот төвтэй хүн амын хэт төвлөрөл, агаарын бохирдол, автозамын хөдөлгөөний түгжрэл, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэх зэрэг сорилтууд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Иймд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хотуудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулахаас гадна хотын хоёрдмол статусыг тодорхой болгох, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага зайлшгүй гарч байна.

28033596_727353334141258_150426779_oМонгол улс нь Тусгаар тогтносон хамтын нийгэмлэгийн орнуудтай ижил асуудалтай тулгарч байгаа ба цаг уурын нөхцөл, далайд гарцгүй байдал зэрэг нь зарим бэрхшээлийг үүсгэж байна. Тийм учраас НҮБ-ын Хабитат болон бусад түнш байгууллагуудыг Монголтой ижил асуудалтай орнуудад анхаарал хандуулж Тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэх байна.

Бид Тогтвортой хөгжлийн хот байгуулалтыг цаашид та бүхэнтэй хамтран хөгжүүлэх бодолтой байна” гэжээ.

28080230_727353290807929_1235438885_oЧуулга уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Б.Гүнболд “Орон зайн төлөвлөлтийн платформ бий болгох Япон улсын Засгийн газрын уулзалт, ярилцлага”-нд панелистаар оролцсон юм. Япон улсын засгийн газрын хөгжлийн “Жайка” олон улсын байгуулага БХБЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон Монгол улсын Хүн амын нутагшилт суурьшилийн хөгжлийн ерөнхий төслийн уулзалт нь ярианы үндсэн сэдэв байлаа. Японы засгийн газар дэд бүтэц, аялал жуулчлалын яамны орлогч сайд, Жайка хөгжлийн байгууллагын тэргүүн захирал нар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд бараалхаж хамтын ажиллагаагаа цаашид үр дүнтэй болгох талаар санал бодлоо солилцсон юм.

28033749_727353324141259_149098710_oБарилга, хот байгуулалтын яамны зүгээс энэ талаар баримталж буй бодлого, Улаанбаатар хотын гэр хороололын талаар дэлгэрэнгүй илтгэлийг ХБГХБХЗГ-н дарга Б. Гүнболд тавьж, энэхүү илтгэлд бусад улс оронд байдаггүй гэр хороололын онцлог шинж чанаруудыг тайлбарлаж тулгамдсан асуудлуудыг тодорхойлж “Шинэ хотжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх платформыг бий болгохыг санал болгосон байна. Тухайлбал, хот байгуулатын институт байгуулж үндэсний мэргэжлийн боловсон хүчнийг сургах, эдгээр сангуудаас тавигдаж буй өндөр шалгуурт нийцсэн төсөл хөтөлбөрийг НҮБ-ын өндөр мэргэшсэн зөвлөхүүдэй хамтарч боловсруулах асуудлаар нээлттэй байр суурьтай байгаагаа тус тус илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Орхон, Булган аймгийн Улсын аваргууддаа шагнал гардууллаа

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр салбарын аваргуудаа тодруулж урамшуулдаг уламжлалаараа Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодруулсан .

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулсан юм. Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан. Улсын аваргуудын шагналыг Засгийн газрын гишүүд сар шинийн өмнө орон нутагт нь гардуулан өгч байна. ХХААХҮ-ийн сайд Орхон, Булган аймгийн Улсын аваргууддаа шагналыг нь гардуулан өглөө.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК нь 2002 онд байгуулагдсан, 1550 га эргэлтийн талбайтай 13 жилийн турш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн. Сүүлийн 3 жилийн дунджаар 882.3 га –д буудай, тэжээлийн ургамал тарьж, 817 га –д уринш боловсруулалт хийсэн, 1690 тн буюу нэг га-аас 21.1 цн ургац хураан авсан.

Техник шинэчлэлийн ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимтэй хийж орчин үеийн дэвшилтэт технологиашиглан техникийн парк шинэчлэлтийн ажлыг 100 хувьд хүргэсэн амжилттай байна. Тус компани нь мэргэжлийн инженер, агрономич, эдийн засагч, нягтлан бодогч зэрэг мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог ханган ажилладаг.

Үр шинэчлэлийг жил бүр хийж өөрийн үрэнд 153 тн, ТЭДС-д 502 тн, гурилын үйлдвэрт 852 тн хүнсний улаан буудай, улсын үрийн нөөцөд 40, тэжээлд 140 тн тус тус нийлүүлсэн. Сумандаа байнгын ажлын байр 12, тариалалт, хураалтын үеэр орон нутгаас 40 гаруй иргэнийг түр ажлын байраар ханган 10.9 сая төгрөгийн цалин олгон ажилладаг.

Өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэн газар тариалан мал аж ахуйг хослон хөгжүүлж, 240 м2 талбай бүхий 2 хүлэмжинд өргөст хэмх, гүзээлзгэнэ, сонгино, 30 гаруй нэр төрлийн жимс жимсгэний мод бут тариалж, 6 төрлийн шувуу үржүүлэн аж ахуйн болон ажилчдын өрхийн хэрэгцээг хангадаг.

Орхон тариа ХХК нь 3 жилийн дунджаар улсын татварт 20.0 сая төгрөг, нийгмийн даатгалд 14.3 сая төгрөг, даатгалд 14.3 сая төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн-Ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэвгийн Нэргүй тариалангийн үйлдвэрлэлд 21 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна.Тариалангийн бүхий л үе шатны ажлуудад жигд өндөр бүтээмжтэй ажиллаж, хариуцсан техникүүдийн засвар, үйлчилгээ, тохируулгыг бие даан нягт нямбай, шуурхай хийж хэвшсэнээр сүүлийн гурван жилд 3195 га-д тариалалт, 3300 га-д уринш боловсруулалт хийсэн. Гурван жилийн дүнгээр 8539,6 тонн буудай хураан авсан, техникийн ашиглалтын үзүүлэлт 105-118 хувьтай байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч байгаа өндөр хүчин чадлын Ньюхолланд маркийн комбайн, Кейс 6130 трактор, Кейс пума 210 маркийн трактор, Моррис үрлүүр, Харди ургамал хамгааллын бодис цацах техникүүдийг чадамгай эзэмшсэн.

Д.Нэргүй нь нөхдийнхөө хамт үтрэмээс тээвэрлэгч машинд үр тариа ачих техникт СК-5 комбайны цэвэр будааны элеватор ашиглан цахилгаан хөдөлгүүртэй, 20 минутад 8-10 тоннын будаа ачих хүчин чадалтай ачигч төхөөрөмжийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн амжилтаараа ийнхүү Улсын аварга тариаланчаар шалгарчээ.

Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат нь Газар тариалангийн салбарт 1976-1996 онд трактор, комбайнч, 1996-2017 онд 20 га талбайд төмс, хүнсний ногоо тариалан эрхэлж байгаа. Сүүлийн 3 жилийн дунджаар 7.8 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж, 6.7 га-д уринш боловсруулалт хийж, 222.7 тн ургац буюу нэг га- аас 166-343 цн ургац хураан авсан амжилт гаргасан. Тариалангийн талбайг усалгаажуулахад 8 км усалгааны суваг татсан, 37 өрхийн тариалан энэхүү сувгаар усалгаа хийдэг, хөрсний үржил шимийг сайжруулахад жил бүр 45 тн бууц, 120-150 кг азотын бордоог технологийн дагуу хэрэглэдэг, төмс хүнсний ногоог сэлгэж тариалдаг, ургамал хамгааллын цогц арга хэмжээг агротехнологийн дагуу хэрэгжүүлдэг, бусад ногоочиддоо сургалт хийж, туршилгаа зааж өгөн, өөрийн техникээр бусдад үйлчилгээ үзүүлдэг, тариалалт, ургац хураалтын үед байнга 4 хүн, улирлын ажилтнаар 20 хүнийг ажлын байраар хангаж ажилладаг, шинээр худаг гарган 40 тариаланч, малчин өрхийг ундны усаар хангажээ.

Булган аймгийн Сайхан сумын “Сайхан овоо”багийн Улсын хошой аварга малчин Ш.Дамдинсүрэн нь 1990 оноос эхлэн хөдөө гарч тасралтгүй 27 жил мал маллаж залуу ажилгүй иргэдийг өөрийн малчнаар ажиллуулж туршлагаасаа суралцуулах, бэлчээрийг сэлгүүлэн хуваарьтай ашиглах, сум багийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд цагаан идээ хандивлах, дэмжлэг үзүүлэх, сумын хүн эмнэлэгийн өрөө тохижуулах, хүүхдийн эмнэлэгийг сүү цагаан идээгээр хангах зэрэг бодитой ажил санаачлан хийдгээ төр засагтаа ийнхүү үнэлүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Улсын аварга малчин С.Цэнд-Аюуш нь өмч хувьчлалаар нийт 68 толгой мал авч, аав ээжийн хамтаар маллаж мал маллах гараагаа эхэлсэн. Мал маллахын зэрэгцээ тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран ажил зохион байгуулах, залуу малчдыг дэмжих, хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулах, хоршоо байгуулж, малын түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад ихээхэн чармайлт гаргадаг хэмээн сум орон нутагтаа үнэлэгдсэн тэргүүний малчин юм.

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Улсын аварга саальчин Д.Түмэнжаргал нь 75 настай. Ач хүүгийн хамт амьдардаг. Төрийн байгууллагад ажиллаж байгаад 1993 онд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч хөдөө аж ахуйн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа ахмад малчин юм. Тэрээр үхэр сүргийг дагнан маллаж, уламжлалт аргаар сүү цагаан идээ бэлтгэж зах зээлд борлуулж байгаагаас гадна Булган аймгийн “Алтан төгрөг” хүнсний дэлгүүртэй гэрээтэй ажиллаж бүтээгдэхүүнээ борлуулдаг. Үхэр сүргийг ээмэгжүүлэлтэд бүрэн хамруулсан. Малын индексжүүлсэн даатгалд мал сүргээ тогтмол хамруулж хэвшсэн бөгөөд сүүлийн 5 жилд 600 толгой малыг 675.000 төгрөгөөр даатгуулж, татварыг хуулийн хугацаанд нь төлж 635.360 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлсэн. Д.Түмэнжаргал нь жил бүр мал сүргээ тогтвортой өсгөж үхэр сүргийнхээ чанарыг сайжруулж Сэлэнгэ үүлдрийн үхрээр сүрэг сэлбэж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн амжилтаар 2015 онд МҮОНРТелевизийн шагнал “Алтан тугал”ын эзнээр шагнуулсан бол өнөө жил түүний амжилтын үнэлэн “Улсын аварга саальчин”-аар ийнхүү өргөмжиллөө.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаах албанаас мэдээлж байна

Мөрдөн байцаах албанаас төв, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах нэгжүүдийн алба хаагчдыг хамруулсан цахим /видео/ хурлыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагаас 13:10 цагийн хооронд зохион байгууллаа.

Цахим хуралд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн Цагдаагийн алба, Замын Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, төв, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн дарга, чиглэлийн ахлах мөрдөгч, ахлах мөрдөгч, мөрдөгчид нийт 300 гаруй алба хаагчид оролцсон.

Цахим хурлаар Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Мөрдөн байцаах албанаас 2018 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэл, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, ажлын үр дүн, алба хаагчдын сахилга, ёс зүй, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл хүргэж мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар саналыг харилцан солилцож, албаны дарга, удирдлагаас цаашид анхаарах асуудлын талаар нийт алба хаагчдад тодорхой үүрэг, ажлын чиглэл хүргүүллээ.

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат багш нарын хамт хүрэлцэн ирж Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хууль сахиулахын их сургуультай хамтран ажиллах талаарх мэдээллийг нийт алба хаагчдад танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ойгоос өсвөр, зулзган мод шилжүүлэн суулгах асуудал сэдвээр хэлэлцүүлэг боллоо

Ойгоос өсвөр, зулзган мод шилжүүлэн суулгах асуудал сэдвээр хэлэлцүүлэг боллооБайгаль орчин аялал жуулчлалын яам Ойн бодлого төлөвлөлтийн газраас өчигдөр “Өсвөр, зулзаган моднуудыг нийслэлд суулгах асуудал” сэдвээр зохион байгуулж амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ойн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Тунгалаг болон холбогдох салбарын мэргэжилтэн салбарын эрдэмтэд, мэргэжлийн хяналт, орон нутгийн төлөөлөл, хяналтын төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь уулнаас шилжүүлэн авч байгаа том модны суулгацанд мөрдөх дүрэм журам стандартыг боловсронгуй болгох төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тухай байсан юм.

Хэлэлцүүлгээс

  • Мод шилжүүлэн суулгах асуудалд бус яаж ургуулж арчлах, ямар агротехник, технологийн шинэчлэлд анхаарал хандуулах, шилжүүлэх боломжтой арчилгааны огтлол хийх шаардлагатай болоод байгаа ой мод буюу хэт шигүү ой модноос, өндөр хүчдэлийн шугаман доороос, түймрийн зурвас газраас, уул уурхайн ашигт малтмал хийгдэх газарт орсон ой модноос, таримал ойгоос авах асуудлуудад холбогдох шат шатны байгууллагаас зохих зөвшөөрөл, хяналттайгаар авах
  • Шинэчилсэн журам гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох
  • Мод үржүүлгийн газруудыг дэмжиж урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гэрээ байгуулах, улмаар цаашид хотын томоохон мод үржүүлгийн газрыг байгуулах зэрэг олон гарц шийдлийг бүх салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд олон гарц шийдлүүдийг ярилцаж хэлэлцлээ.

Цаашид Улаанбаатар хотод тулгамдсан томоохон асуудлууд болох агаарын бохирдолт, хөрсний бохирдолтыг багасгахад ногоон уушиг болсон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж 1,3 сая иргэдийн амьдрах орчинг сайжруулахад төр дэмжиж хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл” байгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны А/53, А/44 дүгээр хамтарсан тушаал батлагдсан.

Энэ хүрээнд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл” гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдрөөс эхлэн ажиллахаар боллоо.

Тус зөвлөл нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, төсөв санхүү болон захиргааны шийдвэрийн ил тод нээлттэй байдлыг хангах, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗТХ-ийн сайд “МИАТ” ТӨХК-тай холбоотой асуудлуудад Т.Тамираас тодруулга авлаа

“МИАТ” ТӨХК, түүний удирдлагатай холбоотой сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй асуудлыг тодруулахаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг дуудаж холбогдох мэдээллээр тодруулга авлаа.

Т.Тамирийн хувьд уг асуудал захиалгатай мэдээлэл, манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59-н тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитийн газраас өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит хийж байгаа гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд “Тус компаниас 3-н онгоц түрээслээд нэгийг нь 2013 онд буцааж өгсөн. Air Lease Corporation” манайд түрээслүүлсэн нэг онгоцоо “AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн.

Гэвч “AerSale” компаниас ирүүлсэн онгоцны хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан. Уг нь гэрээнд бүх эд анги нь бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн. Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компаний санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хийлээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “3 сая долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг нэгдүгээрт “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж оруулж ирэх, хоёрдугаарт цаашид удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, гуравдугаарт компаний менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах, мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ашигтай ажилласан бол тэрийгээ олон нийтэд хүргэж байх үүргийг өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Балжинням Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин боллоо

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол


Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын эмч цол

Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол,

Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол тус тус хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Содномжамцын Дамдинсүрэнг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нанзадын Энхпагма, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дашдаваагийн Жуужааг, МУИС-ийн хими, хими инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор Сономын Дондогийг, Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахмад багш Баатарын Цэгмэдийг, МУБИС-ийн ахмад багш Пүрэвжавын Бямбадоржийг, АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Доржхүүгийн Амгаланбаатарыг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ахмад багш Лувсанцэрэнгийн Цэвээндорж нарт тус, тус Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Бат-Өлзийн Баасанг, “Сандэй” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Бат-Өлзийг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав, “Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат малчин цолыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн тэмээчин Гомбогийн Ванчиг нар хүртлээ.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын жолооч Дүгэржавын Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоор “Эрэл” ХХК-ийн ахмад ажилтан Дэлгэрийн Чүлтэм, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Наваанзундуйн Ишдорж, “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Орших, “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Рүвжирийн Пүрэвдоржийг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбатыг, Яруу найрагч Намсрайн Лутбаярыг,

Хүний гавьяат эмч цолоор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Балжиннямын Дэлгэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Янжаагийн Усныка нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.

Алтан гадас одонгоор Булган аймгийн Булган сумын өндөр настан, ахмад тамирчин Дашнаяын Лхагважавыг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Жалапуны Цэцэгсүрэнг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад ажилтан Оргийн Төмөрцоожийг,

Шударга журам медалиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Бархадын Батсумъяаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг тус, тус Төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагнал гардуулж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд болон Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд хандаж:


“Түүхт төрийнхөө хоймор, Их цагаан сүлдний хүндэт өргөөнөөс Та бүхнийхээ түмэн амгалан, мянган баярыг айлтган мэндчилье.

XVII жарны шар нохой жилийн босгон дээр улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн сайхан ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурсгаж, тухайн салбартаа онцгой үүрэгтэйгээр зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн – цагаан сар бол хүн бүр ахмад буурлуудынхаа нас буян, ерөөл сургаалыг өргөн тосож, амар мэндийг эрэн золгодог монгол түмний хүндлэл дээдлэлийн их баяр юм. Ийм ч учраас энэ удаагийн төрийн шагналаар ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлийг хүндэтгэн үнэлж, түлхүү хамруулахыг эрмэлзсэн болохыг тэмдэглэе.

Монгол хүний эрдэм ухаанаар дэлхийн жүдо бөхийн ертөнцөд шинэ үеийг бэлтгэн гаргаж, дэлхийн дэвжээг улам бүр эзэгнэн улс ард түмнийхээ золбоо, хийморь, сэтгэлийг галыг ямагт бадрааж байгаа бөхийн спортын даруухан бөгөөд гарамгай зүтгэлтэн Одвогийн Балжинням багшдаа Хөдөлмөрийн баатар алдрыг хүртээлээ. Цаашид олон шавь нарынхаа бахархлыг тээж алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаатай адил улам тод, өндөрт мандаана гэдэгт итгэж байна.

Улсынхаа анагаах ухааны салбар тэр дундаа мэдрэлийн мэс заслын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан мэс засалч, судлаач, чадварлаг удирдагч, Улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч Банзрагчийн Батчулуунд Монгол Улсын Ардын эмч цол хүртээж байгаадаа миний бие тус салбарынхан болоод эмчийн хөдөлмөрийн үр шимийг хүртсэн олон мянган эмчлүүлэгчийнх нь өмнөөс баяртай байна.

Монгол Улсын бүжгийн урлагт 70 жил зүтгэсэн амьд домог, одоо ч бүтээн туурвисаар яваа анхны мэргэжлийн бүжигчин, Соёл Урлагийн Их сургуулийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургуулийг үндэслэгч, монгол бүжгийн хатан эх хэмээгдсэн Дунжаагийн Нанжид гуай, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаачаар 40 шахам жил ажиллахдаа дэлхийн болон үндэсний дуурь, бүжгэн жүжиг, симфони урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, сургах хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буй гарамгай удирдаач, уран бүтээлч “Нийслэл хүү” Жагваралын Бүрэнбэх нарыг Ардын жүжигчин цолоор шагналаа.

1958 онд 16 насандаа сумынхаа аварга тэмээчин болж, 20 төгрөгөөр шагнуулж байснаас эхлэн, “Төхөм Тунгалагийн хүрэн” хэмээх тэмээний гойд ашиг шимт шилмэл үүлдрийг бий болгосон, улсын гурван удаагийн хамгийн олон тэмээтэй малчин, Говь-Алтай аймгийн хамгийн олон тэмээтэй малчин Гомбын Ванчиг болон Монгол Улсын анхны таван мянгат малчны нэг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн хишиг буяны хот болсон Улсын аварга ахмад малчин Лувсаншаравын Баттулга нар эдүгээ Монгол Улсын Гавьяат малчин цол хүртэж байна.

Сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан Дундговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Балжиннямын Дэлгэр, Монгол Улсын дулааны цахилгаан станцын бүх бүтээн байгуулалтад оролцсон Чойнамдагын Баяр, үе, үеийн залуус нийт сонсогчдын сонсох дуртай шилдэг дуунуудын хөгжмийн зохиолч Дуламсүрэнгийн Бэхбат, алдарт жүжигчин Цагааны Цэгмид гуайн хүү театр, кино урлагийн авьяаслаг жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг, Нэгдүгээр дунд сургуульд тасралтгүй 40 орчим жил ажилласан бага ангийн багш Нанзадын Энхпагма тэргүүтэй Цагаан сарынхаа баяр дээр баяр нэмж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж буй бүх хүнд халуун баяр хүргэе.

Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг Та бүхний үлгэр дуурайлаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, цаашид ч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чадах бүхнээ зориулахыг уриалж байгаа хэрэг юм. Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг хувь нэмэр оруулж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ дахин баярлалаа.

Нохой жил монгол түмний үнэнч нөхөр мэт байж, буян хишгийг сахин хамгаалж, шударга үнэнийг бадрааж, бүтээн байгуулалтыг цогцлоон, Хөх мөнх тэнгэрийн ивээл хүчин дор, хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.








Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана

нэгдүгээр нэгдсэн эмнэлэг зурган илэрцүүд

ЭМЯ, НЭМГ хамтран Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын хэмжээний үйлчилгээтэй болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд цагаан сараар буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 24 цагаар ажиллана. Тодруулбал,

  • Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.
  • Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм.
  • Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар дээр хариуцлагатай жижүүр гурван цагаар ажиллана.

Хөдөө орон нутагт байгаа төрөх дөхсөн эмэгтэйчүүд баярын өдрүүдээр өрхийн амрах байрандаа очих хэрэгтэй. Баярын үеэр жирэмсэн, төрөх дөхсөн эмэгтэйчүүдийн даралт ихсэх, мөн хоолны хордлогоос болгоомжилж бага насны хүүхдийг хараа хяналт сайтай байлгахыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Хөдөө орон нутагт малын галзуу өвчин их гарч байна. Иймээс золгохоор явахдаа аль болох олуулаа явах зэрэг зөвлөмжийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Торгоны зам” шагналын эзэд тодорлоо

МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Silk road Award” буюу “Торгоны зам” шагналын эзэд тодорлоо.

Шагнал гардуулах ёслолын үеэр гадны зочид төлөөлөгчдөд цагаан сарын ууц хөндөх ёсны талаар танилцуулж, язгуур урлаг, үндэсний хувцасны үзүүлбэрээс толилуулав.

“Silk road Award 2018” шагналаар:

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагаас:

1. Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулсан гадаадын хөрөнгө оруулагч-“Оюу толгой” ХХК
2. Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хөрөнгө оруулагч-Улаанбаатар Смарт карт ХХК
3. Ногоон хөрөнгө оруулагч- ENGIE ХХК
4. Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагч – Мобиком ХХК, Саутс Гоби сэндс
5. Дотоодын ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагч- E-Mart Super Market

Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн номинацид:

1. Ногоон эдийн засаг, ногоон бизнес, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн өгөөжтэй, үр дүнтэй ажиллаж байгаа- Мон Наран төсөл
2. Ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг бий болгох зэргээр нийгмийн хөгжлийг хангахад хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага –Жайка (JICA)
3. Төр, хувийн хэвшлийн харилцан яриа, түншлэлийн механизм, Country Ownership зарчмыг бодитой хэрэгжүүлж буй байгууллага – Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг – GIZ

Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн номинацид:

1. Эрхэмсэг ноён Жон Лангтри- Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд
2. Ноён Окава Наото- Монгол-Японы төв
3. Калыбек Ибрагимович Кобландин-Казахстан Улсаас суугаа Элчин сайд
4. Туркийн тогооч нарын нийгэмлэгийн тэргүүн Ялцын Манав нар “Silk road Award” шагналыг тус тус хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүүхдийн амь насыг аварсан цагдаагийн алба хаагч “есөн алдартан”-ы нэгээр шалгарлаа

“Архангайн амьдрал” сониноос жил бүр уламжлал болгон зохион “ЕСӨН АЛДАРТАН” явуулдаг. Тус шалгаруулалтын “Хууль эрх зүйн салбарын шилдэг ажилтан”-аар Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох шалгарлаа. Тэрээр 2017 онд албан үүргээ гүйцэтгэж яваад гурван хүүхдийн алтан амийг аварч онцгой гавьяа байгуулсан манай шилдэг алба хаагч юм.


Танд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүний өмнөөс хүсэн ерөөе.