Categories
мэдээ нийгэм

Уяачдад улсын цол хүртээлээ

Уяачдад Монгол Улсын цол хүртээвҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Тод манлай уяач цолоор

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрах, /25 морь түрүүлж, айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 15/
  2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэв /21 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 11/ тус, тус Монгол Улсын Тод манлай уяач цол хүртэв.

Манлай уяач цолоор

  1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарыг, /14 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 7/
  2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ононгийн Батболдыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганбаатарыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  4. Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнхийг, /19 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 12/
  5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  6. Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарыг, /15 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 9/
  7. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Анандын Ариунсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 5/
  8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн алдарт уяач Гончигжавын Мөнхсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/

Алдарт уяач цолоор

  1. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямцэрэнгийн Базаргарьдыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  2. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач Түвдэннямын Ганзоригийг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 3/
  3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Наранцэцэгийн Амгаланг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 8/
  4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатарын Даваадорж /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 3/
  5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Баясгаланг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 1/
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Дагвадоржийн Жамъяанг, /11 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 6/
  7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн алдарт уяач Занабазарын Батбаярыг, /4 морь түрүүлсэн. Үүнээс дээд нас 2, бага нас 2/
  8. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарыг, /13 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 9/
  9. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Чинбатын Махбалыг, /9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  10. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Мандахын Мөнхбатыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  11. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн алдарт уяач Жамбын Мөнхсүрэнг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  12. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, аймгийн алдарт уяач Начингийн Баасанжавыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  13. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Бөөхүүгийн Винтовыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн алдарт уяач Дондовын Бадрахыг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 8/
  15. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарыг /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 4/
  16. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/ нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан тул Алдарт уяач цол хүртлээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын цол хүртсэн уяачдад хандаж:

“Түүх соёлынхоо их өвийг хадгалж хөгжүүлж яваа нийт уяачдадаа сар шинийн мэнд дэвшүүлье.

Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн цагаан сарын баяраар уяачдад улсын цол олгодог. Одож буй тахиа жилд улс, бүсийн уралдаанд уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулан улсын цолны болзол хангасан уяачдад цолыг нь гардуулж өглөө.

Уяачийн эрдэм, адууны хиймориор монгол түмнээ баясгаж, төрийнхөө цолоор алдраа мялаасан Та бүхэнд баяр хүргэе.

Дэлхийн талыг эзэлсэн монголчуудын их түүх морин туурайгаар тамгалагдсан байдаг. Хубилай сэцэн хаан 755 жилийн тэртээ, 1263 онд адуун сүргийг дээдийн сүрэг хэмээгээд Адууны яам байгуулан, төрийн бодлогын төвд байлгаж байсан нь Монголын цэрэг арми хүчирхэг байхын үндэс болж байсан. 2013 онд Адууны яамны 750 жилийн ойг тохиолдуулан дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлсэн 11,000 морьтны жагсаал, 4200 гаруй хурдан морины уралдаан бол морьтон монголчуудын бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулсан онцгой үйл явдал болсон юм.

Хурдан морины уралдаанд сэтгэл нь сэргэдэггүй, бахархаж огшдоггүй монгол хүн гэж байдаггүй. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлыг цогцоор нь агуулсан сонгодог жишээ. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх оршиж, эрдэмт уяачид маань төрийн наадамдаа ажнай монгол морьдоо уяж уралдуулж, түмэн олноо цэнгүүлсээр байх болно.

Морин эрдэнээ дээдэлсэн уяачдад маань ивээл өлзийгөө хайрлах нохой жил гарч байна.

Та бүхнийг, Монголын ард түмнийг адууны сүлд хийморь, буян хишиг өнөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашины дугаартай жолооч нар хөдөлгөөн оролцохгүй

Image result for түгжрэл

Өнөөдөр автомашины дугаарын сүүлийн тооноос хамааран тээврийн хэрэгсэлгүй зорчихгүй байх дүрэм хэвийн үйлчилнэ. Битүүний энэ өдөр 4, 9-өөр төгссөн автомашинтай жолооч нар тогтсон цагт хөдөлгөөнд оролцохгүй.

Харин маргааш буюу энэ сарын 16-19-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал Сар шинийн нэгнээс гуравны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Чихэр тараадаг захирал

Image result for атга чихэр

Цементийн үйлдвэрт ажилладаг найзынхаа ажлаар орлоо. Үүдний зааланд уулзаад зогсож байтал хижээл насны эр хоёр халаасаа дүүртэл чихэр хийчихсэн явж байгаа харагдлаа. Тэр хавьд байгаа хүн бүрт чихэр тарааж өгөв. Нөгөө хүнийг чихэр өгөхөөр хүмүүс хоёр алгаа тосоод л авах юм. Мөн удалгүй чихрээ задлаад амандаа хийгээд бувар бувар идэж байв. Юун хүн чихэр тараагаад байгаа юм бэ гэж асуусан. “Манай үйлдвэрийн захирал байгаа юм. Хааяа ажилтнууддаа чихэр тарааж өгдөг юм.

Манайхан захирлыг чихэр тараахаар их дуртай. Захирлаасаа чихэр авсан өдөр урам зориг ороод ажлаа маналзтал хийнэ шүү дээ. Бас ажилдаа дуртай болчихдог юм” гэв. Ажилтнууддаа чихэр тараасан захиралтай очиж уулзлаа. Түүнээс яагаад чихэр тараадаг талаар нь асуухад “Би ч үйлдвэрийнхээ шинэхэн ажилтан байлаа.Тэр үед манай захирал гэж настай хөгшин байсан. Тэр хүн бидэнд чихэр тарааж өгдөг байсан юм. Захирлаасаа чихэр авчихсан өдөр сэтгэл санаа сайхан болоод хийх ёстой ажлаа хэд давуулан биелүүлээд хийдэг байлаа.

Хүн сэтгэлийн амьтан. Хэдийгээр нас биед хүрсэн ч гэсэн захирал нь чихэр өгөхөөр хүүхэд шиг баярлаад нүд нь сэргээд л явчихдаг юм. Ажлын бүтээмж хэд дахин нэмэгддэг. Бас дараа нь хатуухан загнасан ч өөдөөс хүн хэдэрлээд байхгүй. Хүндэлж хайрлаж харилцдаг. Эв найрамдалтай атгасан гар шиг хамт олонг бий болгоход чихэр надад тусалдаг юм” гэв. Түүнийг ийнхүү ярих үед захирлаасаа хоёр алгаа тосоод инээмсэглэн зогсож байгаа ажилтуудынх нь гэрэлтсэн царай нүдэнд дахин харагдах шиг болов.

Э.Хүрэлбаатар
Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк болон Найман шарга захын валютын ханш

Image result for Монголбанк (Өчигдөр)Монголбанк (Өчигдөр)

Ам.доллар /USD/ 2400.13

Евро /EUR/ 2955.64
Иен /JPY/ 22.28
Фyнm /GBP/ 3,321.90
Рубль /RUB/ 41.51
Юань /CNY/ 378.17

Вон /KRW/ 2.21

Image result for Найман шарга зах

Найман шарга (15:00 цагт)

Ам.доллар /USD/ авах -2395, зарах- 2400

Евро /EUR/ авах- 2950, зарах- 2960
Иен /JPY/ авах- 21.90, зарах- 22.15
Фyнm /GBP/ авах- 3300, зарах- 3350
Рубль /RUB/ авах- 41.60, зарах- 42.20
Юань /CNY/ авах- 377.50, зарах- 378.50
Вон /KRW/ авах- 2.16, зарах- 2.17
Categories
мэдээ нийгэм

Битүүний өдөр цээрлэх зан үйл

Битүүний өдөр зурган илэрцүүдБитүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.

Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн начингууд багтсангүй

Сар шинийн баярт зориулсан хүчинт бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжлэн явагдаж байна. Нэгийн даваанд улсын аварга, арсангууд учраа бөхөө давж, улсын харцага, начин, аймгийн арслан цолтонгууд хүчийг үзэн барилдаж байна. Өнөөдрийн энэхүү барилдаанд аймгийн начин цолтой бөхчүүд багтсангүй. Аймгийн харцага цолтой бөхчүүдийн зарим нь багтаагүй гэдгийг бөх тайлбарлагч Батнасан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

​ISO стандартыг үндэсний компани баталгаажуулах эхлэл тавигдлаа

Image result for ISO стандарт

Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд олон улсын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудит хийж, гэрчилгээ олгох чиглэлээр байгуулагдсан “МонСертф” ХХК нь Олон улсын баталгаажуулалтын байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Манай улсын аж ахуйн нэгжүүд ISO стандартын баталгаажуулалтыг Олон улсын баталгаажуулалтын байгууллагаар дамжуулан өндөр үнээр авч байна. Ямар ч орны Үндэсний стандартын байгууллага нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэнээр өмчийн хэлбэрээс үл хамааран дээрх стандартуудаар баталгаажуулалт хийж гэрчилгээ олгох боломжтой байдаг. Тиймээс “МонСертф” ХХК нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын байгууллага болох зорилгоор Олон улсын Итгэмжлэлийн байгууллагын жинхэнэ гишүүн Казахстан Улсын Үндэсний итгэмжлэлийн төвд хүсэлт гаргасны дагуу тус төвийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч дарга ноён Курмангалиев Шолпанкулович, Үнэлгээний хэлтсийн дарга Кенжеева Жанат Жанбырбаевна, Техникийн шинжээч Р.Бумдарь нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг энэ оны 2–р сарын 6-наас 9-ний өдрүүдэд “Монсертф” ХХК дээр 3 өдөр ажиллалаа.

Олон улсын шинжээчид “МонСертф” ХХК – ийн үйл ажиллагаатай танилцаж, хөтөлбөрийн дагуу үнэлгээ хийж тус компанийн аудиторуудын ур чадвар, үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. “МонСертф” ХХК-ийн үнэлгээний тайланд хийсэн урьдчилсан дүгнэлтээр эхний үр дүн 80 хувийн эерэг үзүүлэлттэй байгаад компанийн хамт олон сэтгэл хангалуун байна. Хэрвээ “Монсертф” ХХК Олон улсын итгэмжлэлийн гэрчилгээ авсан тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маш бага зардлаар ISO стандартыг нэвтрүүлж гэрчилгээжих боломжтой болж, манай аудиторууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм. Түүнээс гадна манай аж ахуйн нэгжүүд гадны байгууллагаар дамжуулан ISO стандартын гэрчилгээ авдаг байсан хөрөнгө мөнгөө хэмнэж, гадагшаа урсах валютын зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шороон нохой жилийн зүг, мөр гаргах зурхай

Энэ жилийн шинийн нэгэн нь туулай өдөр, баасан гаригт тохиож байна. Нар өглөө 08:25 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.


ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУДАЛД СУУСАН БЭ?

ГАЛ СУУДАЛ

ЭР: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

ЭМ: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.


ШОРОО СУУДАЛ

ЭР: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

ЭМ: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Шороонд суусан бол баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах; чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы уйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.


ТӨМӨР СУУДАЛ

ЭР: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

ЭМ: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсум, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.


ОГТОРГУЙ СУУДАЛ

ЭР: 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

ЭМ: 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудпаа засаж болно.

Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.


УС СУУДАЛ

ЭР: 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

ЭМ: 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Усанд суусан бол зүүн зугт гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас усан дээгуүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна.

Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, уе мөчний өвчнөөс сэрэмжил. Яус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.


УУЛ СУУДАЛ

ЭР: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

ЭМ: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Ууланд суусан бол “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн садхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


МОД СУУДАЛ

ЭР: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

ЭМ: 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийнэ.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


ХИЙ СУУДАЛ

ЭР: 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

ЭМ: 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗУРХАЙЧ Л.ТЭРБИШ

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллана

Image result for Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажиллана

Сар шинийн өдрүүдэд улсын хэмжээний үйлчилгээтэй, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хоёрдугаар сарын 16-18 өдрүүдэд 24 цагаар ажиллах гэнэ. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн130 эрүүл мэндийн төв 10-16 цагийн хооронд ажиллах юм.

Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, эмч, мэргэжилтнүүд жижүүрлэн ажиллаж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд холбогдох утасны дугааруудын жагсаалтыг хүргэж байна.

Байгууллагын нэр

Холбоо барих утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

(2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд)

Эрүүл мэндийн яам

323002

24 цагаар

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

99463372

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

99082426

Улсын гуравдугаар төв эмнэлэг

88095848

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв:

  • Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг
  • Хүүхдийн эмнэлэг

80809102

80809105

Гэмтэл согог судлалын үндэсний төв

70180136

Хавдар судлалын үндэсний төв

70162529

Халдварт өвчин судлалын үндсэний төв

450491

Арьсны өвчин судлалын үндэсний төв

93086486

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

98983630

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

70136504

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

70282859

Нийслэлийн эрүүл мэндийн газар

320981

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

утасны жагсаалтыг www.ubhealth.mn ээс авна уу.

10-16 цагийн хооронд

Дүүргийн эрүүл мэндийн төвийн (гэмтэл, мэс асал, дотор, шүдний кабинет)

10-16 цагийн хооронд

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг

454004

24 цагаар

Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

631108

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг

350790

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

379258

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг

314587

Нийслэлийн түргэн тусламжийн төв

  • Насанд хүрэгчид
  • Хүүхэд

103

70110103

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хооронд

Categories
мэдээ нийгэм

Арван бууз идээд хагас цаг алхахгүй бол 250 грам өөх таны биед үлдэнэ

Image result for цагаан сарын бууз

Сар шинийн өдрүүдэд бид хэдий хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг вэ? Энэ талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.


Нэг ширхэг бууз- 200 к.калори
Жижиг тавагтай салат- 260 к.калори
50 грамм цагаан архи- 115 к.калори
150 грамм өндөг- 200 к.калори
250 мл жүрж, нимбэг, алимны жүүш- 110-120 к.калори
350 гр хийжүүлсэн ундаа- 150 к.калори
350 мл пиво- 150 к.калори
125 мл вино, дарс- 100 к.калори
Школод- 228-530 к.калори
Цагаан сараар өдөрт 4000 калориос илүү илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг.

Дээр заасан илчлэгийн хэмжээгээр тооцон үзвэл, та сар шинээр хамгийн багадаа 3-5 айлаар орж гурван бууз, жижиг таваг салат, гурван хундага архи уухад илчлэгийн хэмжээ нь 4,000 хол давах нь юм байна. Гэтэл эрэгтэй хүн өдөрт 2,500 ккал, эмэгтэй хүн 2,100 ккал илчлэг авах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг байна. Учир нь 3,500 калори илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг ажээ.

3,500 калори илчлэг 420 грамм өөх болж биед үлддэг ажээ.
Илчлэгээ шатаахын тулд яах ёстой вэ?

Доорх хөдөлгөөнийг та 30 минутын хугацаатай хийснээр ногдох илчлэгийн хэмжээг шатаана.

Алхахад-110 калори
Боулинг тоглоход- 110 калори
Шүдээ угаахад-74 калори
Бэйсбол тоглоход- 93 калори
Аэробик хийхэд- 285 калори
Бүжиглэхэд- 166 калори
Гар дээрээ суниахад- 295 калори
Гүйхэд- 295 калори
Дугуй унахад-208 калори
Боксоор хичээллэхэд- 443 калори
Сагс тоглоход- 295 калори
Тулааны урлагаар хичээллэхэд-369 калори
Теннис тоглоход- 285 калори…

Хэрэв та өдөрт 10 ширхэг бууз идчихээд 30 минут алхаж шатаахгүй бол таны биед 240 грамм өөх үлдэнэ гэсэн үг. Мөн та 228 калорийн илчлэгтэй Марс шоколад идчихээд 1 цаг аэробик хийхгүй бол таны биед 35 гр өөх хуримтлагдана. Тиймээс дээрх аргуудаас өөрт тохирохыг сонгож, хуримтлагдах өөхөө шатаахыг зөвлөж байна.