Categories
мэдээ спорт

Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд өвдөг шороодлоо

Image result for Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.МөнхбатСар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжлэн явагдаж байна. Дөрвийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба нарын хүчитнүүд тахим өглөө.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд хилийн боомт ажиллахгүй

Image result for Баярын өдрүүдэд хилийн боомт ажиллахгүйХилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Баярын өдрүүдэд хилийн боомт ажиллахгүй.

Учир нь хоёрдугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд Монгол Улс болон Хятадад цагаан сарын баяр тус тус тохиож байгаа тул ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих ажээ.

Categories
мэдээ спорт

ФОТО: Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналтнууд

Image result for Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит "Ирээдүйн аварга"

Монгол Улсын дархан аварга А.Сүхбат өөрийн нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналыг дараах бөхчүүдэд өгчээ. Өнөө жил энэхүү шагналыг хэн авах нь удахгүй тодорхой болно.

2007 онд аймгийн арслан Ө.Даваабаатар (Улсын харцага)

Image result for Ө.Даваабаатар
2008 онд сумын заан Б.Ганзориг (Улсын начин)

Image result for Б.Ганзориг
2009 онд аймгийн арслан Ц.Содномдорж (Улсын арслан)

Image result for Ц.Содномдорж

2010 онд цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын аварга)

Image result for Ч.Санжаадамба
2011 онд аймгийн начин Н.Батсуурь (Улсын арслан)

Image result for Н.Батсуурь
2012 онд аймгийн арслан Б.Пүрэвсайхан (Улсын заан)

Image result for Б.Пүрэвсайхан
2013 онд аймгийн арслан Т.Баасанхүү (Улсын харцага)

Image result for Т.Баасанхүү
2014 онд аймгийн арслан Ш.Пүрэвгарьд (Аймгийн арслан)

Image result for Ш.Пүрэвгарьд
2015 онд аймгийн арслан Н.Жаргалбаяр (Улсын заан)

Image result for Н.Жаргалбаяр
2016 онд аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр (Улсын начин)

Image result for Ч.Хөхчирэнгэр
2017 онд аймгийн арслан Э.Ууганбаяр нар хүртэж байжээ.

Image result for аймгийн арслан Э.Ууганбаяр
2018 оны шагналын эзэн….?

Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна

Image result for Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна

Сүүлийн хоёр гуравхан хоногт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдлаа гэх дуудлага мэдээлэл хэд хэд ирсэн талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Тиймээс сар шинийн баяртай холбоотой худалдаа наймаа ид өрнөж байгаа үед иргэд болон худалдаа эрхлэгчдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Тухайлбал хоёрдугаар сарын 14-ний шөнийн 01:40 цагийн үед Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” караокед хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завдлаа” гэсэн мэдээллийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авсан байна. Үүний дагуу холбогдох алба хаагчид ажиллагааг хийж шалгахад тус караокед үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй “А” нь хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсаныг холбогдуулан шалгаж байна.Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Categories
мэдээ нийгэм

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа нар бэлэн байдалд ажиллаж байна

Хариуцсан нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд Төмөр зам дахь цагдаагийн газар, тээврийн дээд сургуулийн оюутнуудтай хамтран өдөр, шөнийн эргүүлд нийт 16 чиглэлд 88 алба хаагч, 27 оюутнууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Баярын өдрүүд олон хоногоор амрахтай холбогдуулан орон байрны хулгай, ААНБ-уудад хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас нийтийн тээврээр үнэгүй үйлчүүлнэ

Image result for нийтийн тээвэр

‘Тийн унжлагат’ хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллах юм.

Иймд иргэд та бүхэн түгжрэл сааталд цаг хугацаа, бензин шатах тослох материалаа үрэлгүй нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, хурдан шуурхай зорчих боломжтой юм.

Categories
мэдээ спорт

Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд улсын начин Б.Сугаржаргалаар хоёр давлаа

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Хоёрын даваанд хамгийн том биетэй гэгдэх улсын начин Б.Сугаржаргал хурдтай, жижиг биетэй, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдтай оноолтоор таарч хүч үзлээ. Өмнө нь Б.Сугаржаргал начин аймгийн арслан Ш.Пүрэвгарьдийг хоёр ч удаа хаяж байсан билээ. Харин энэ удаад Ш.Пүрэвгарьд арслан хурд, мэхээр илүү байж давлаа.

Хоёрын даваанд улсын харцага Н.Батзаяа, улсын начин Цогбаяр нарын Ховдын хүчитнүүд тахим өглөө.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Р.Пүрэвдагва уран гоё өмсөх мэхээр хоёр давлаа

Сар шинийн баяр зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжлэн явагдаж байна. Хоёрын даваанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх улсын идэр залуу арслан Р.Пүрэвдагва уран гоё өмсөх мэхээр хоёр давж, хамгийн түрүүнд туг тойрлоо.

Тэрбээр оны өмнөх заал, танхимын барилдаануудад тийм ч хангалтай барилдаж чадахгүй, доогуур даваанд тахим өгчихөөд байсныг бөх сонирхогчид мартаагүй биз. Харин өнөө жилийн цагаан сарын барилдаанд Р.Пүрэвдагва арсланг үзүүр, түрүүнд үлдэнэ гэх үзэгчид их байна.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно

У.Хүрэлсүх: Ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болноМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ


Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт монголчууд аа

Өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.

Та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сар бол монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяр юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран золгодог билээ.

Улиран одож буй тахиа жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрлээ.

Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Экспорт анх удаа зургаан тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол Улс тогтвортой гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж, ДНБ-ий есөн хувьд хүргэлээ. Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Энэ бүгд нь монголчууд бидний хувьд Тахиа жилд гаргасан чамлахааргүй амжилт юм.

Монгол ахан дүүс ээ,

Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж, зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо.

Айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилд улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлаа эрчимжүүлэх болно.

Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно.

Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно.

Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодитой ажил хэрэг болгох гол хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, эв нэгдэл, их ухаан, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол туурга тусгаар Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно.

Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ.

Ирж буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Categories
мэдээ эдийн-засаг

​НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

Image result for НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-ны ням гаригт болно.

Энэ удаагийн тохиролд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт багтах аж. Баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой юм.