Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин уяачдад улсын цол олгох ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж,Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол ханган олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад өнөөдөр улсын цол хүртээлээ.

Уяачдад цол гардуулах ёслол Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд болсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргын хувьд энэхүү ёслолд оролцож, улсын цол хүртсэн уяачдад баяр хүргэв.

Улсын цол хүртсэн уяачдын нэрс:

Тод манлай уяач цолоор

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрах, /25 морь түрүүлж, айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 15/
  2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэв /21 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 11/ тус, тус Монгол Улсын Тод манлай уяач цол хүртэв.

Манлай уяач цолоор

  1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарыг, /14 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 7/
  2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ононгийн Батболдыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганбаатарыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  4. Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнхийг, /19 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 12/
  5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  6. Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарыг, /15 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 9/
  7. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Анандын Ариунсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 5/
  8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн алдарт уяач Гончигжавын Мөнхсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/

Алдарт уяач цолоор

  1. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямцэрэнгийн Базаргарьдыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  2. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач Түвдэннямын Ганзоригийг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 3/
  3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Наранцэцэгийн Амгаланг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 8/
  4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатарын Даваадорж /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 3/
  5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Баясгаланг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 1/
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Дагвадоржийн Жамъяанг, /11 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 6/
  7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн алдарт уяач Занабазарын Батбаярыг, /4 морь түрүүлсэн. Үүнээс дээд нас 2, бага нас 2/
  8. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарыг, /13 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 9/
  9. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Чинбатын Махбалыг, /9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  10. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Мандахын Мөнхбатыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  11. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн алдарт уяач Жамбын Мөнхсүрэнг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  12. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, аймгийн алдарт уяач Начингийн Баасанжавыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  13. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Бөөхүүгийн Винтовыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн алдарт уяач Дондовын Бадрахыг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 8/
  15. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарыг /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 4/
  16. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/ нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан тул Алдарт уяач цол хүртлээ.
Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Related imageНийслэлийн Онцгой комиссын дарга, дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар баярын өдрүүдэд буюу 2018 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 09.00 цагаас 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо.

Баярын өдрүүдэд дүүргийн гамшгаас хамгаалах, хэв журам сахиулах, авто замын хөдөлгөөн зохицуулах, мэргэжлийн хяналт, зам, тээвэр, эрүүл мэнд, дулаан,эрчим хүч, орон сууц, мал эмнэлэг, дүүргийн хариуцлагатай жижүүрийн томилгоот бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Дашрамд мэдээлэхэд, баяр, амралтын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг 97050163, 80105063 дугаарын хариуцлагатай жижүүрийн утсаар авна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт монголчууд аа

Өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.

Та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сар бол монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяр юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран золгодог билээ.

Улиран одож буй тахиа жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрлээ.

Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Экспорт анх удаа зургаан тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол Улс тогтвортой гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж, ДНБ-ий есөн хувьд хүргэлээ. Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Энэ бүгд нь монголчууд бидний хувьд Тахиа жилд гаргасан чамлахааргүй амжилт юм.

Монгол ахан дүүс ээ,

Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж, зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо.

Айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилд улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлаа эрчимжүүлэх болно.

Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно.

Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно.

Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодитой ажил хэрэг болгох гол хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү.

Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, эв нэгдэл, их ухаан, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол туурга тусгаар Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно.

Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ.

Ирж буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм

Салат, зуушаа баярын ширээн дээр хоёр цагаас илүү бүү байлга

Image result for Салат, зууш

Сар шинийн баярын үеэр хүн амын дунд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай. Жишээ нь лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.

2. Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх.

3. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг нэг ширхэг бичил биетэн 20 минут тутамд хоёр болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь дөрвөн цагт 4096 ширхэг, найман цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд хоёр цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчид хадгалаарай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын Сар шинийн мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Улс үндэстний маань хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээгч Азай буурал ахмадууд аа,

Дэлгэр сайхан эх орондоо болон дэлхий дахины өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, эв найрамдал, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улиран одож буй Гал тахиа жил Монгол Улс, монгол түмэнд минь үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна.

2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор монголчууд бид 3 сая 200 мянгуулаа болжээ. Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржиж,66.2 саяд хүрлээ.

Газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад жинтэй хувь нэмэр орууллаа.

Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд барилга, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад нааштай, өсөлттэй олон ахиц өөрчлөлт гарлаа.

Улсын эдийн засаг өрийн дарамтад туйлдаж, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа хумигдсан, ард түмний аж амьдрал доройтон, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд хүрээд байсан хүнд цаг үеийг бид туулан давж чадлаа.

Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт 2017 оны гүйцэтгэлээр 5.1 хувьд хүрч өсөв. Нэгдсэн төсвийн орлого 660.0 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 2016 оныхоос 2.3 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум долларт хүрчээ.

Улс гэрээ өөд татахын төлөөх төр, засгийн зөв тууштай бодлого, нийт иргэдийн хамтын хүчин чармайлтын үрээр 1.1 тэрбум доллар буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулснаар өр, зээлийн дарамтаас гарч чадлаа.

Ийнхүү дотоодод сэргэлт бий болж, гадаадад улсын маань нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл идэвхжин, зээлжих зэрэглэл нэмэгдэж байна.

Уруудал доройтлоос ямар ч байсан гарч чадсанаар авч хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн амаргүй шийдвэрүүдээ эргэн харж, өөрчлөн засах боломж бүрдэж байна. Үүний нэгэн жишээ нь УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг хуучин хэвд нь оруулан, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон явдал юм.

Өсөлт дэвшил, орлого хуримтлал болгон монгол хүн, монгол айл гэрийн амьдралд үр ашиг, эерэг нөлөөний тусгал болж байх учиртай гэсэн зарчмыг бид цаашид ч тууштай баримтлах болно.

Угтан золгож буй нохой жилд хариуцлага сахилгыг эрхэмлэн, үргүй зардал, үрэлгэн байдлаас бүрмөсөн татгалзаж, зөвшилцөл ойлголцлоор аливаа асуудлыг хамтран шийдэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл, эргэлт буцалтгүй хөгжлийн суурийг тавьж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авч ирэхгүй. Монголоороо нэгэн сэтгэлтэй, Монголоороо нэгэн зүгт харж, бурууд нүд хурц, зөвд итгэл хамт байж чадах аваас Та бид гэрэлт сайхан ирээдүйгээ бүтээж чадна.

Эрхэм хүндэт монголчууд аа,

Манай ард түмэн үндэсний уламжлалт Цагаан сараар гэр бүл, ахан дүүсээрээ хуран цуглаж, амар мэндээ айлтган мэдэлцэж, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, ирж буй жилийн өнгийг аз жаргал, амжилт бүтээлээр бэлгэшээдэг сайхан заншилтай билээ.

Тийн унжлагат нохой жил ахмадуудад урт нас, ая тухтай амьдрал, өсвөр багачуудад эрүүл энх, инээд хөөр, залууст эрдэм боловсрол, ирээдүйг бүтээх эрмэлзэл, энэ цагийн ачааны хүндийг үүрэгч дунд үеийнхэнд эрч хүч, золбоо хийморийг авчрах болутгай.

Монгол эх орон минь даяарт цуурайтаж, сэргэн мандаг ээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ

ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар гурван хоног амарна

Image result for Цагаан сар

Энэ жилийн Цагаан сараар гурав хоног амарна. XVII жарны шороон нохой жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв.

Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав.

Төрийн золголтод оролцсон ахмадууд:

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, малчин, 106 настай Ренчингийн Лхасүрэн
  2. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, 92 настай Цагааны Должинсүрэн
  3. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, 89 настай Гомбожавын Очирбат
  4. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, 80 настай Гончигийн Дан-Аа
  5. Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат, 86 настай Осорын Гүндэгмаа
  6. Дунговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, 86 настай Бүрэлшинчийн Гомбо
  7. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, 82 настай Банзрагчийн Товуу
  8. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, 97 настай Гомбожавын Цэндхүү
  9. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, 79 настай Баагуулийн Нацагбадам



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшиглүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдлээ.

Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:


“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлав. Төрийн өндөрлөгүүд хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй шороон нохой жилийн өнгийг хэлэлцэв.

Төрийн золголт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө хүрэлцэн ирж:

“Ирж буй шороон нохой жилд иргэдийн аж амьдрал өөдлөн дээшлэх сайхан жил болоосой. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.




Categories
мэдээ спорт

“Пёнчан 2018”олимпын наадмын өнөөдрийн хуваарийг хүргэж байна

Related image

Пёнчан 2018 өвлийн олимпын наадмын өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Уулын цанын супержи, сноубордын эмэгтэй кросс төрөл болон гүйлтийн цана, гүйлтийн тэшүүрийн сонирхолтой төрлүүд болж, медальтнууд тодорно. Цагийн хуваарийг Улаанбаатарын цагаар гаргалаа.

09:00 мин. Уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэр

09:05 мин. Кёрлингийн эрэгтэй тойргийн тоглолт

11:00 мин. Уулын цанын эрэгтэй супержи ангилал (медаль)

11:15 мин. Скелетоны эрэгтэй төрөл (медаль)

12:10 мин. Хоккейн эрэгтэй В хэсгийн АНУСловак

12:55 мин. Сноубордын эмэгтэй кросс төрөл (медаль)

13:15 мин. Уулын цанын эмэгтэй слолом ангилал (медаль)

14:05 мин. Кёрлингийн эмэгтэй тойргийн тоглолт

15:00 мин. Гүйлтийн цанын эрэгтэй 15 кмн уралдаан (медаль)

16:40 мин. Хоккейн эрэгтэй В хэсгийн СловениОросын олимпийн баг

19:00 мин. Гүйлтийн тэшүүрийн эмэгтэй 5000 метрийн уралдаан (медаль)

20:05 мин. Кёрлингийн эрэгтэй тойргийн тоглолт

20:50 мин. Цанын чөлөөт үзүүлбэрийн эм акробат (медаль)

21:10 мин. Хоккейн эрэгтэй С хэсгийн ФинландНорвеги

21:10 мин. Хоккейн эрэгтэй С хэсгийн ШведГерман

21:30 мин. Трамплин харайлтын эрэгтэй 120К ангиллын урьдчилсан шат

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Эзэндээ ээлтэй, хотондоо өлзийтэй болтугай!

Уламжлал судлагч Утгач овгийн Ц.Цэрэн-Очир

Монголын цагаан сарын шинийн нэгэн энэ онд суут соён гийгүүлэгч Онходын Жамъян гүнгийн дурдсан хугацаатай таарч, хаврын амьсгал орсноос хойш 13 хоноод болох нь. Төр, түмнийг маань эцэг тэнгэр ивээж, тун олон сайн барилдлага, учралтай хоног тохиох юм билээ. Харин дээдэс маань шинийн хоёрныг нас, буянд гарзтай “онь өдөр” хэмээн энэ өдөр айл хунараар зочлохыг цээрлэн, маргаашийнхаа явдалд цэхэж өнждөг байсан ёстой нь бодууштай юмны нэг.

Биднийг багад найр, хуримын идээнд л бүтэн, хагас шүүс гэж хонины ууц сэлтийг тавьдаг байсан. Үхрийн өвчүүг 1990 оноос зарим айл тавьдаг болжээ. Уг нь мал хэвтэх дор ямагт холгуулж байдаг зовлонтой эрхтэн гэдгээр ямбаны идээнд таалдаггүй байсан юм. Манайх бол хонь, үхрийнхээ махыг сорчилж чанаад таваглачихдаг, хүн л дайлах, цайлах гэж байгаагаас цааш, гээд.

Тавгийнхаа идээний дээр ёстой монгол хүн еэвэн тавьдаггүйг одоо хэн хүнгүй мэддэг болоо биз дээ. Энэ чинь Тогоонтөмөр хаанаас хойш тогтсон ёс.

Мөр гаргах зуур нарандаа заавал мөргөнө. Та бидний өвөг дээдэс болсон хүннүчүүд өглөө наранд, орой саранд мөргөдөг байсных төдийгүй тэнгэр үзэл сурталтай явсны уламжлал.

Эцэг эхээс илүү эрхэм шүтээн байдаггүй тул тэдэнтэйгээ эхэлж, Аюуш хадаг барьж золговол бүр ч ерөөлтэй. Ер нь настан буурлуудтайгаа нүдний хор, гарын хир ороогүй их эзэн хааныхаа хөрөг бүхий төгрөг барьж золгоход юу нь болохгүй байх вэ. Зарим хүн дээр үед төгрөгөөр золгодоггүй байсан, энэ буруу гээд халаглах янзтай байдаг. Аргагүй шүү дээ, тэгэхэд чинь таван төгрөг бүү хэл кино үзэх тавин мөнгө ч хомс байсан цаг. Сайндаа л халтар хадагны нэг үзүүрийг хуруундаа ороогоод золгодог байсныг ямар мэдэхгүй биш. Харин мөнгөн тэмдэгт бол онцгой эрх бүхий төлбөрийн хэрэгсэл төдийгүй заримдаа бэлгэдлийн чанартай ч болох ёс бий. Төлбөрийн хэрэгсэл болдгийнх нь хувьд тарчигдуу хүмүүстэй мөнгөөр золговол бүр ч буян болж, хэрэгцээтэй юмандаа зарна биз дээ.

“Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн: О.ДАШНЯМ

У.ПҮРЭВСҮРЭН