Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар шинийн өдрүүдэд цасан шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас гаргасан 2018 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр шинийн 2-нд баруун болон төвийн нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган холын замд гарахыг онцгойлон анхааруулж байна.

Иргэн та дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг сайтар хангахаа мартуузай.

Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж заншихыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөрлөгүүдийн сар шинийн гангаараа

Сар шинийн баяраар монголчууд үндэсний дээлээрээ гоёж, золгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд Төрийн гурван өндөрлөг даруу өнгийг сонгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цэнхэр өнгийн дээл, хромон гутлаар гоёсон бол УИХ-ын дарга М.Энхболд бор шаргал өнгийн дээл, Монгол гутал өмссөн байна.


Categories
гадаад мэдээ

Олимпын үзэгчдийн суудал эзгүйрчээ

Image result for БНСУ-ын ПёнчанБНСУ-ын Пёнчан хотод Өвлийн олимпын XXIII наадам болж байгаа. Гэхдээ олимпын тэмцээний үзэгчдийн суудал өнөөдөр маш цөөн хүнтэй байгаа ажээ. Учир нь Өвлийн олимпын наадам Азийн уламжлалт Цагаан сарын баяртай нь давхцаж байгаа тул ийм нөхцөл байдал үүслээ гэдгийг олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Сон Пэк Ю мэдэгдлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ ”Олимпын наадмын тасалбар 91 хувьтай борлуулагдсан. Гэхдээ үзэгчдийн суудал хоосон байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, салхи маш хүчтэй байна. Иймээс үзэгчид ирэхгүй байх шиг байна. Мөн Цагаан сар тохиож байна. Цагаан сар бол гэр бүлийн баяр. Энэ баярыг гэртээ хамаатан садан, найз нөхөд, ах дүүстэйгээ тэмдэглэдэг уламжлалтай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй

Image result for ны өргөн чөлөөСар шинийн баярын өдрүүдэд буюу Шинийн 1,2,3-ны өдрүүдэд иргэдийн тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээний хяналтын камеруудын торгуулийг түр хугацаагаар зогсоожээ. Мөн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Иймд иргэд та бүхэн дээрх өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр торгуулгүй тав тухтай зорчих боломжтой болсон байна.

Categories
энтертаймент-ертөнц

Хятадын цагаан сарын гоёл

Хятадын уламжлалт баяр цагаан сар Монголын цагаан сартай ойролцоо болдог. Хятадын хамгийн том баяр болох цагаан сар 15 хоног үргэлжилдэг. Энэ өдрүүдэд тэд гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэр болон гудамж, талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн, ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг.

Хятадын цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд зохион байгуулдаг уламжлал нь юм.

Тэд хөн гэр бүл, хамаатан саднаараа цуглахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйнд хийсэн “Азын мөнгө”-ийг хүүхдүүдэд бэлэглэдэг.

Гал улаан өнгийг бэлгэдлээ болгож, хувцас гоёлдоо хүртэл тусгадаг Хятадын цагаан сарын дээл, бүсгүйчүүдийн гоёлоос сонирхуулъя.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга С.Амарсайхан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Учран золгож буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээгч Шороон нохой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл бүрдсэн өдрийн амар мэндийг айлтгая.

Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр тохиож байна.

НИТХ улиран одогч тахиа жилд хотын ажил, амьдралтай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Нийслэлийн 2018 оны төсөв, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж, аливаа тендер, төслийг төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх болон иргэдийг чирэгдүүлж байгаа газрын харилцаатай холбоотой асуудлыг судлан, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох газруудаар нь шийдвэрлүүлэхээс эхлээд төрийн байгууллагын бүх шатанд сахилга, дэг журам, хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэн ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Бид айлчлан ирж буй шороон нохой жилд юуны өмнө иргэдийнхээ эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг дорвитой бууруулах, орон сууцжуулах хөтөлбөрийг иргэдийн амьжиргааны боломж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, авто замын ачааллыг бууруулах, зам дэд бүтцийн нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд дүүрэг, хороо, гудамж, талбайн хайс, хашааг цэгцлэхээс эхлээд томоохон зам, гүүрэн гарцын ажлуудыг эрчимжүүлэхээс гадна хотын иргэн бүр дагаж мөрдөх Нийслэлийн дүрмийг боловсруулах зэрэг ажлуудыг эхэллээ.

Монголчууд та бид “өвлийг өнтэй сайхан давлаа” хэмээх бэлгэдэлт сайн үгээр улиран одож буй оноо үдэж, “өгөөж хишгээ хайрлах буянтай цаг айсуй” гэсэн билгийн сайхан ерөөлөөр айлчлан ирж буй сар, шинээ угтан золгодог билээ.Нийслэлчүүд та бид Нохой жилдээ өрнүүн их үйлийг бүтээж, өөдрөг бүхний дээдээр бялхаж явахыг ерөөе!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй

машины түгжрэл өвөл зурган илэрцүүд

Сар шинийн баярын өдрүүдэд та замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээллийг “UB TRAFFIC” аппликейшний тусламжтай гар утаснаасаа шууд үзэх боломжтой.Мөн тус албанаас иргэдэд цаг үеийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Авто радио 96.3-аар тогтмол өгч байхаас гадна traffic.police.gov.mn, “Замын цагдаагийн алба” facebook хаягаар тогтмол шуурхай хүргэж ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн засаг дарга С.Батболд сар шинийн мэндчилгээ дэвшүүлээ

Элэг нэгт монголчууд, нийслэлчүүддээ XVII жарны айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх Шороон Нохой жилийн мэндийг хүргэе !

Улиран одож буй Тахиа жил маань нийслэлчүүд бидэнд ивээл буян жигд амжилт, ухаарлаар дүүрэн жил байлаа. Алдаж, оносон маань ч бий. Өнгөрсөн онд Нийслэлийн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 721.9 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 10.7 тэрбум төгрөгөөр давж биелэлээ. Гэхдээ хийж бүтээснээсээ тоочихоосоо илүү хийж бүтээхээ чухалчлан бодит ажил хэрэг болгохын төлөө ирж буй жилдээ шамдацгаая!

2018 он нийслэлчүүд бидний хувьд, их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн жил байх болно. Монгол Улсын төсөв, нийслэлийн төлөвлөлт, гадаад дотоодын зээл тусламжаар зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга л гэхэд 100 гаруйг барина. Авто замын бүтээн байгуулалт үргэлжилж, БНХАУ-ын тусламжтайгаар “Яармагийн гүүр” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулах болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Сервис центр”-ийг 3 байршилд барих төдийгүй он удаан жилийн хугацаанд огт шинэчлэл хийгээгүй “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажил эхэлнэ. Хот, нийтийн аж ахуйн салбарт ахиц авчирч, дүүрэг бүрт бичил цэцэрлэг барих ажлыг хийхийн зэрэгцээ, иргэдийнхээ амралт ая тухтай орчныг хангахын төлөө бид ажиллана.

“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаагийн зэргэцээ түүнийг үр дүнд хүргэхэд иргэн та бидний хамтын чармайлт чухал юм. Нийслэлчүүд бид энэхүү зорилтынхоо төлөө хамтран, чинхүү сэтгэлээр өрнүүлвэл хүссэн үр дүндээ хүрч чадна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Бидэнд тийм нөөц, боломж бололцоо хангалттай бий. “Тийн унжлагат” хэмээх Шороон Нохой жил улаанбаатарчуудын хувьд урагшлан дэвжсэн, хүн зон маань эрүүл саруул байж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан,нийслэлийнхээ хөгжлийг урагшуулсан, түүхэн дурсгалтай жил байгаасай хэмээн хотын даргын хувьд хүсч байна.

Ахмадаа дээдэлж, нялхсаа асарч, айл хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Image result for ажиллах худалдааны газарСар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.

“ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ”

Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-нд амарч, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин тав трейд” ХХК-ний салбар дэлгүүрүүд битүүний өдөр буюу 02 дугаар сарын 15–нд бүх хайпермаркет, супермаркетууд 09.00–22.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 11.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 08.00-22.00, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-20.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 17-нд 10.00-22.00 цагт ажиллана. Шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 16, 17, 18-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 18, 19-нд “Сансар” супермаркетууд 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00–21.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд 13.00–21.00, шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 09.00 -21.00, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-нд 09.00-23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний “Миний сүлжээ” дэлгүүрүүд битүүн буюу 02 дугаар сарын 15–нд 08.30–22.00 цагт ажиллаж, сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амраад, шинийн 2, 3 буюу 02 дугаар сарын 17, 18-нд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 15-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ыг дуустал амарна. 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд амарна. 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар 16, 17, 18, 19 -нд амарч, 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 22-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар сарын 16.17.18.19-нд амарч, 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 15-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд амраад, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“НИЙТИЙН ХООЛ”

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 15–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16, 17,18 –нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдөр тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 15–нд 15.00–24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18–нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх цайны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ”

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 15–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 27,28, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд амарна.

Үсчин, гоо заслын “Парадокс” салон 02 дугаар сарын 16-нд 10.00-24.00 цаг хүртэл ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 15–нд 09.00–17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”

Билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөө 08:00 цагаас 22:30 цагийн хооронд хотын дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд хүн амын төвлөрөл ихтэй, хотын захын суурьшлын цэгүүд болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзайн 9 чиглэлүүдийн гаралтын тоог 10 орчим хувиар нэмэгдүүлж байна.

Хотын дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Билгийн тооллын шинийн 4 буюу 02 дугаар сарын 19-ний өдрөөс ердийн цагийн хуваарийг мөрдөн ажиллах болно.

Сар шинийн баярын үеэр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 326352, 323176 дугаарын утсаар хүлээн авч шуурхай үйлчилнэ.

“ЦАХИЛГААН ХАНГАМЖ”

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг

Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 344494,

Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 70141071 /БГД, СХД, ХУД/,

Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 70141072 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70047004 утсаар авна.

“УС ХАНГАМЖ”

Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албатууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

“ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ”

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 70005454 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.

Аваарын ангитай 70005454 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн бусад орон цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Image result for цагаан сар

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар дөрөв хоногийн дараа болно. Дэлхийн бусад орон энэ баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхоцгооё.

ТӨВД

Цагаан сарыг төвөдөөр “Лосар” гэдэг байна. Ло гэдэг нь жил, сар нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Энэ баяр нь төвөдийн цаг тооллоор ихэвчлэн нэг болон хоёрдугаар сард тохиодог бөгөөд зарим тохиолдолд гуравдугаар сард тэмдэглэдэг. Төвөдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. Түүнээс гадна орон гэрээ гоёж чимэглэх бөгөөд тахилынхаа ширээнд өөрсдийн гараар хийсэн идээ будааг өрж тавьдаг. Энэ үеэр хуучирсан маанийн дарцагнуудыг шинээр сольдог.

Гэр бүлийн бүх гишүүдэд шинээр хувцас хийдэг. Баяраар сайн хоол хийхээс гадна эхний өдрүүдийг гэр бүл,хамаатан садантайгаа өнгөрүүлнэ. Сүм хийд авран хамгаалагч бурхдууддаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн гэрийнхээ тахилын ширээнд болон сүм хийдэд катас буюу манайхаар хадаг тавьдаг. Мөн нэг нэгэндээ ирэх жилдээ сайн сайхан бүхнийг хүсч билэгдсэн сайныг ерөөн барина. Үүнийгээ “Таши делек” гэдэг аж. Төвөдүүд зочдоо найрсаг хүлээн авч, зочломтгой ханддаг уламжлалт ёс заншлаа хадгалсаар байгаа юм..

ХЯТАД

Энэ жил БНХАУ-ын Цагаан сар нь манай баяртай давхцаж байна. Тэд уламжлалт баяраа албан ёсоор гурван өдөр тэмдэглэдэг. Фуцзянь болон Шаньси мужид энэ баярыг угтсан уламжлалт ёс заншил, жагсаал, дэнлүүний үзэсгэлэн, спортын арга хэмжээ, хурал чуулган, аялал жуулчлалыг сурталчилсан ажиллагаа болон худалдаа наймааг зохион байгуулжээ. Хаврын аялал жуулчлалын улирал буюу хаврын баяр Цагаан сарыг угтсан арга хэмжээг өнгөрсөн пүрэв гаригаас тэмдэглэж эхэлсэн байна.

СОЛОНГОС

Солонгосчууд Цагаан сарыг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг. Тэдний хувьд шинэ жилээс ч чухал энэ баярыг “Солнал” гэж нэрлэдэг. Энэ үеэр солонгосчууд гэр бүлийнхэнтэйгээ золгохоор төрөлх тосгон руугаа явдаг байна. Тэд хамгийн сайн гэсэн хувцсаа өмсч себэ хэмээн нэрлэдэг шүтлэг бишрэлийн зан үйлийн дагуу ахмад настай хүмүүстээ хүндэтгэл илэрхийлдэг ажээ. Солонгост Цагаан сарын үеэр тоглодог олон уламжлалт тоглоом бий Тэдний нэг нь юүннүри хэмээх тусгай саваа мод ашиглан тоглодог хөлөгт тоглоом юм. Мөн баярт зориулсан “Токукк” хэмээх будаатай шөл хийж иддэг. Түүнчлэн будаа исгэж хийдэг макколи хэмээх архи ууцгаадаг ажээ.

АЗИЙН ОРНУУД ЦАГААН САРЫГ ХЭЗЭЭ ТЭМДЭГЛЭХ ВЭ

Энэ жил Азийн орнуудын Цагаан сар ойролцоо болох юм . Тухайлбал,Тайланд болон Филипинд 16-наас эхлэн тэмдэглэнэ. Харин энэ үеэр амрах хоногийнх нь тоо өөр байх бөгөөд Филиппин хоёр, Тайланд гурван хоног амрах аж. Тайван,Малайз,Вьетнамд энэ сарын 15-наас Цагаан сарыг тэмдэглэж зургаан өдөр амрах ажээ.