Categories
мэдээ нийгэм

Хариуцлагатай жижүүрийн бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Онцгой комиссын бүрэлдэхүүн зурган илэрцүүдНийслэлийн Онцгой комиссын дарга, дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар баярын өдрүүдэд буюу энэ сарын 15-19-ний өдрийн 09.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо.

Баярын өдрүүдэд дүүргийн гамшгаас хамгаалах, хэв журам сахиулах, авто замын хөдөлгөөн зохицуулах, мэргэжлийн хяналт, зам, тээвэр, эрүүл мэнд, дулаан,эрчим хүч, орон сууц, мал эмнэлэг, дүүргийн хариуцлагатай жижүүрийн томилгоот бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Дашрамд мэдээлэхэд, баяр, амралтын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг 97050163, 80105063 дугаарын хариуцлагатай жижүүрийн утсаар авна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өрхийн эмнэлгүүд 10-16 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна

өрхийн эмнэлэг зурган илэрцүүдСХД-ийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 171 ортой тус эмнэлэгт Шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 16-ны байдлаар 96 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлэгт хүнд хүүхэд 2 байгаагийн 1 нь хатгаатай, амьсгалын дутагдалтай, 1 нь цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй, амьсгалын дутагдалтай байна.

Ирж үйлчлүүлсэн хүүхдүүдийн ихэнхи нь амьсгалын замын шуугиантай, гуурсан хоолойн бөглөрөлтэй, бөөлжсөн, суулгасан зовиуртайгаар ирж байна.

Тус эмнэлэгт хандсан насанд хүрэгчдэд шаардлагатай эмчилгээ хийж,, зөвлөгөө өгч ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна

Хотоос гарах чиглэл зурган илэрцүүдУлаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замд тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөн удаашралтай байна. Мөн орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн бүх замын хөдөлгөөн тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөн удаашралтай байгаа хэдий ч түгжрэлгүй байгаа гэнэ. Налайх чиглэсэн замын хөдөлгөөн Баянзүрхийн товчоо, Амгалангын замаас эхлэн тээврийн хэрэгслийн тоо ихтэй байсан хэвээр байгаа аж. Түүнчлэн хотын төвийн замын хувьд Зуун айл, Бэлх рүү чиглэсэн замын хөдөлгөөн удаашрилтай байгаа гэв. Харин хотын төв зам болон гэр хорооллын замын хөдөлгөөн түгжрэлгүй тайван, ачаалал багатай байгаа юм.

Замын хөдөлгөөний ачаалал үүсэж болзошгүй уулзвар, зам, гарц бүрд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа. Харин замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, гүйцэд түрүүлэх үйлдэл хийх зэргээс үүдэн ачаалал үүсгэж байгаа төдийгүй хурд хэтрүүлэхгүй зорчих тал дээр алба хаагчид шалгалт хийсээр байна хэмээн албанаас мэдэгдэв. Иймээс жолооч нар өөрийгөө болон бусад жолооч нарыг хүндэтгэж урсгал сөрөхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, эгнээ байраа зөв эзэлж хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нарт зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчил гарвал 102 утсанд хандахыг санууллаа

Холбоотой Зураг

17-р жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын шинийн хоёрны өдөр тохиож байна. Битүүний өдөр болон шинийн нэгний өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн 800-аад хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн битүүний орой Булган хайрханд зул өргөх, шинийн нэгний өглөөний нар харах үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган амар тайван зорчих нөхцөл бололцоог ханган ажиллажээ. Сар шинийн эхний өдөр хэрэг зөрчил багатай, зам тээврийн нөхцөл байдал ч түгжрэл саатал багатай тайван байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Цагдаа нар өнөөдөр, маргааш мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тодруулбал иргэн таны аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллагын нийт 800 орчим алба хаагч Нийслэл орон нутгийн хэмжээнд явганаар болон авто машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн замын цагдаагийн алба хаагчид маань өглөөнөөс үдшийн бүрий хүртэл замын хөдөлгөөнийг зохицуулж та бүхнийг очих газарт тань саадгүй зорчуулж байгаа билээ. Иймээс иргэд учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Хэрэв иргэд гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэгчийн үйлдлийг харсан тохиолдолд нэн даруй цагдаагийн 102 утсанд хандахыг санууллаа.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Нийтийнг тээврээр үнэгүй зорчиж байна

‘Тийн унжлагат’ хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилж байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлийн 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үйлчилж байна. Иргэд нийтийн тээврээр өнөөдөр, маргааш буюу хоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд үнэгүй зорчино.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь

Өнөөдөр олимпийн наадам дараах спортын төрлүүдээр үргэлжлэн явагдана. 10:00 цагаас уулын цанын эмэгтэйчүүдийн сүпер-жи төрөлд медалийн эзэд тодорно.

Мөн 19:15 цагаас биатлоны 12.5 км-ийн бөөн гараатай уралдаан явагдана.

17:30 цагаас 4х5 км-ийн эмэгтэйчүүдийн цанын уралдаан явагдаж медалийн эздээ тодруулах юм.

Эдгээрээс гадна кёрлингийн спортын хэсгийн тоглолтууд 08:05 цагаас 19:05 цагуудад явагдана.

Мөн 09:00 цагаас уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд медалийн эзэд тодрох хуваарьтай байна.

Мөн цанын слоупстайл төрлийн тэмцээн 09:00 цагаас эхэлж 12.56 цагт шигшээ уралдаанууд явагдаж дуусах юм. Харин орой 19:00 цагаас эрэгтэйчүүдийн Аэриалс төрлийн хэсгийн үзүүлбэрүүд болж, 19:45 цагаас хамгийн сүүлийн үзүүлбэрүүд толилуулагдсанаар өндөрлөнө.

Мөн энэ өдөр хоккейн эрэгтэйчүүдийн хэсгийн тоглолтууд, эмэгтэйчүүдийн хасагдах шатын тоглолтууд явагдах хуваарьтай байна.

Эдгээрээс гадна тэшүүрийн шорт трак төрлийн эрэгтэй 1000 метр, эмэгтэй 1500 метрийн уралдаанууд 18:00 цагаас эхэлж 20:21 цагт хамгийн сүүлийн уралдаанууд явагдах юм.

20:45 цагаас скэлэтон чарганы эмэгтэйчүүдийн төрөлд аваргууд тодорно.

Улмаар 21:30 цагаас цанын лаарж хилл төрөлд аваргууд тодорсноор энэ өдрийн арга хэмжээнүүд дуусна.

Categories
мэдээ спорт

Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84 дүгээр байр эзлэв

Өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах хурд сорьж уралдааны замаа 41:40.4 туулж, 97 дугаар байр эзлэлээ.

Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдпаад 119 тамирчин уралдааны замд гарч Швейцарийн Дариа Кологна 33:43.09-ын хугацаанд уралдааны замаа туулж алтан медаль, Норвегийн Хегстад Хругер 34:02:2- ын амжилтаар мөнгө, ОХУ-ын олимпийн багийн тамирчин Денис Спицов 34:06:9-ын хугаагаар хүрэл медаль зүүсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг уралдаж 90 тамирчнаас 84 дүгээрт хурдалжээ. Тэрээр хоёр дахь олимпийн наадамдаа өрсөлдсөн юм.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нарын албан ёсны урилгыг гардуулан өгөв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгын дагуу Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулахаа илэрхийлээд, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцааг хадгалж, стратегийн түвшний харилцаагаа улам гүнзгийрүүлж, үүний дотор өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

Тэрбээр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко, Төрийн думын дарга В.Володин нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгатайг дахин нотлоод, айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён элчин сайдаас хүслээ. Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөсний дараа уг айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна

emch

Сар шинийн баяраар олон хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг. Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших, бага насны хүүхдийг үнсэж, хүрэлцэж золгохгүй, зайнаас золгохыг хичээх хэрэгтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, шошгыг нягтлах, хоол хүнсний хадгалалт, ялангуяа өндөг, өндгөн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдэд аливаа өвчний шинж тэмдэг /халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, суулгах/илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна

нийтийн тээвэр зурган илэрцүүд
2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 74, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус явуулж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж төлөвлөж бэлтгэл ажлыг хангалаа.

Баярын өдрүүдэд хотын захын хэсгүүдэд авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах юм байна.