Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ

17-р жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын шинийн гуравны өдөр өнөөдөр тохиож байна. Битүүний өдөр болон шинийн нэгэн, хоёрны өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн 800-аад хүнтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хариуцсан нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Мөн гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, замын хөдөлгөөнийг хэвийн байлгахад анхаарч ажиллалаа.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 16-17-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ. Эдгээр дуудлагаас гэмт хэргийн 86, зөрчлийн 1005, зам тээврийн ослын 292 мэдээллийг шалгасан байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлээс 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

101 настай И.Бадамгарав гуайд Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулжээ

Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн удирдлагууд Дархан-Уул аймагт энх тунх аж төрж буй 100-аас дээш настай ахмадууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг өргөн барьдаг. Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат Дархан сумын XI багт оршин сууж байгаа 101 настай Ишдоржийн Бадамгарав гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг битүүний өдөр гардууллаа. И.Бадамгарав гуай Завхан аймагт төрж өссөн бөгөөд есөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн байна хэмээн Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өндөрлөгүүд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж золголоо

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт энэ өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золгож, настангуудын амар мэндийг эрэн мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлж, ерөөл магтаал айлдлаа.

Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд азай буурлуудаа Төрийн ордонд урин залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Мал аж ахуйн салбарт насаараа ажилласан Ренчингийн Лхасүрэн /106 настай, эмэгтэй/, Гомбожавын Цэндхүү /97 настай, эмэгтэй/, Цагааны Должинсүрэн /92 настай, эмэгтэй/, Гомбожавын Очирбат /89 настай, эрэгтэй/, Осорын Гүндэгмаа /86 настай, эмэгтэй/, Бүрэлшинчийн Гомбо /86 настай, эрэгтэй/, Банзрагчийн Товуу /82 настай, эрэгтэй/, Гончигийн Дан-Аа /80 настай, эрэгтэй/, Баагуулийн Нацагбадам /79 настай, эмэгтэй/ нар энэ жил хүрэлцэн иржээ. Азай буурлууд мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн захиргаа, улс төр, нягтлан бодох, зам, тээврийн салбарт ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.

Төрийн өндөрлөгүүд ахмадуудтай золгож, гарын бэлгээ гардуулан, Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө дурсгалын зураг авахуулсны дараа ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улиран одож байгаа тахиа жил монголчууд бидэнд амжилт бүтээлтэй, алдаа оноотой жил болж өнгөрлөө. Эдийн засгийн уналт тодорхой түвшинд зогссон, өсч, сэргэсэн он байлаа. Ирж байгаа нохой жил бүтээн байгуулалтын жил байх ёстой. Эдийн засагт тодорхой ахиц гарсан, бодитой үр дүн гарсан жил байна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам бэхэжсэн, эдийн засаг дэвжсэн жил байх болно. Гарч байгаа жилдээ монголчууд маань элгээрээ энх бүтэн, эе эвтэй, өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн, төр, засаг, ард иргэдийн холбоо хэлхээ улам бэхэжсэн, тулгамдаад байгаа хүндрэл, бэрхшээлээ хамтдаа даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна” гээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ныг хүртэл амарна

Холбоотой Зураг

Сар шинийн баярын үеэр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 15-нд 10.00-19.00цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 23-ыг дуустал амарна. Харин хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв битүүн буюу хоёрдугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд амарна. Хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 15–ны өдөр 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу хоёрдугаар 16, 17, 18, 19 -нд амарч, хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу хоёрдугаар сарын 15-нд 06.00–18.00 цаг хүртэл ажиллаж, шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс 22-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу хоёрдугаар сарын 16.17.18.19-нд амарч, хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Image result for МАРГААШ НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНАӨнөөдөр нутгийн төв хэсгээр, шинийн 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20,21-нд баруун, төв, зүүн, аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 21, 22-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Бангкокт жюү жицүгийн тамирчид хос алтан медаль хүртжээ

ЗурагТайландын нийслэл Бангкок хотноо болж буй “Thailand National Pro JiuJitsu Championship 2018” тэмцээнээс манай хоёр тамирчин алтан медаль хүртжээ.

Тус тэмцээнд Гаруда клуб, Тэрэгт транс компанийн тамирчин Өлзийтогтохын Эрдэнэбаатар ягаан бүсний 85 кг-д аваргын алтан медаль хүртсэн нь Монголын Жюү жицүгийн холбооны хувьд Нохой жилийн анхны медаль боллоо. Мондэ группийн Monde BJJ дэвжээний тамирчин Баасандоржийн Ариунцог ягаан бүсний -94 кг-д алтан медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас АНУ хөдөлмөрлөх визийн мэдүүлэг авна

Холбоотой ЗурагМонгол улс АНУ-д зочилж, хөдөлмөрлөх эрхтэй орнуудын жагсаалтад орсон. Ингэснээр Америкийн компаниудад түр хугацаагаар ажиллах боломж монголчуудад олгоно. Гэхдээ энэ виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилладаг салбарт хэрэгждэг аж.

H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг аж. Энэ визийн мэдүүлгийг ирэх сараас манайд суугаа АНУ-ын элчин сайдын яам хүлээн авна.

Х.Бат

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэхээ мэдэгдэв

Зураг“Оюу Толгой” компани дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй талаараа мэдэгдэл гаргасан байна.

Оюу Толгой ХХК-ийн гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэлд, “Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо.

Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгож байна.

ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой.

“Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” хэмээн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Медалийн тоогоор Норвеги улс тэргүүлж байна

Зураг“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхэлснээс хойш нийт 24 улсын баг тамирчид медаль хүртээд байна. Үүнээс Германы баг тамирчид 9 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар тэргүүлж байна. Харин медалийн тоогоор нийт 22 медаль хүртсэн Норвеги улс тэргүүлж байна.

Медалийн чанараар Германы араас Нидерланд болон Канад улс жагсаж байна. Харин АНУ, Япон, Австри болон Орос улс тус бүр 9 медаль хүртэж медалийн тоогоор тэргүүлж байгаа хэдий ч Орос улс алтан медаль хүртээгүй учир медалийн чанараар жагсаалт 19-т бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний сүлжээ дэлгүүрүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ

ХҮНСНИЙ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР зурган илэрцүүдӨнөөдрөөс эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мөн өнөөдөр “Сансар” супермаркет 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллах бол “Боса” сүлжээ дэлгүүрүүд 09.00-23.00 цаг, Е -Маrt” 12.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна.

Харин “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний сүлжээ” дэлгүүрүүд өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

“Нарантуул” худалдааны төв энэ сарын 24–нөөс эхлэн ажиллах бол “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 20–ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.