Categories
мэдээ соёл-урлаг

Стивен Сигал Монголд шинэлжээ

Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж, Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулахдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан байдаг. Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон. Тэд энэ жил Монголд ирж, цагаан сараа тэмдэглэжээ.

Стивен Сигал манай уламжлалт баярыг хүндэтгэн монгол дахь гэртээ морин хуурч, уртын дуучин урин залж, “Тунгалаг тамир” хэмээх уртын дуугаар шороон нохой жилийнхээ шинийн нэгний өглөө сонсохыг хүссэн байна. Сонирхуулахад, түүний гэргий Б.Эрдэнэтуяа эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд фэйсбүүк хуудастаа нийтэлсэн шүлгүүд нь уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн байдаг билээ.

Categories
гадаад мэдээ

Тайландын Авлигын эсрэг үндэсний хороо “Ролекс” цагтай генералтай тэмцэнэ

Image result for thailand rolex

Өндөр үнэтэй бугуйн цаг зүүсэн байна гэж
өнгөрсөн сарын эхээр шүүмжид өртсөн Тайландын Шадар сайд бөгөөд Батлан
хамгаалахын сайд генерал Правит Вонгсувонтой холбоотой хэргийг шалгаж,
эцэслэн шийдвэрлэнэ гэж Тайландын Авлигын эсрэг үндэсний хорооноос
мэдээлсэн байна.

Хэргийн талаар
тодруулбал, генерал Правит нь өнгөрсөн оны сүүлээр дор хаяж 2,5 сая бахт
(79,000 ам.доллар)-ын үнэтэй цаг, алмазан шигтгээтэй бөгж зүүж байгаад
хэвлэл мэдээллийнхний нүдэнд өртөж, шүүмжлүүлжээ. Учир нь, тэрээр эдгээр
зүйлсээ өөрийн хөрөнгийн мэдүүлэгтээ дурдаагүй юм байна. Үүнтэй
холбогдуулан Авлигын эсрэг хороо түүнийг шалгаж эхэлжээ.

Түүнчлэн,
энэхүү явдлаас хойш түүнийг 39,5 сая бахт-тай тэнцэх хэмжээний 25
төрлийн бугуйн цаг ээлжлэн зүүж байсан гэж хэвлэлийнхэн мэдээлж байсан
боловч тэр тэдгээр цагуудыг хүнээс зээлж хэрэглэж байгаад буцааж өгсөн
юм гэж тайлбарлажээ.

Өндөр үнэтэй цаг
зүүсэн гэх асуудлаас болж, Ерөнхий сайд Прают Чан-оча, Шадар сайд
Правит нарыг ард түмэн шүүмжлэх нь аргагүй гэнэ. Ерөнхий сайдын хувьд,
Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш өмнөх Засгийн газрын сайд нарыг
авлигын хэргээр шалгуулж байсан. Одоо Правитыг улс төрөөс зайлуулахын
төлөө ард түмэнтэй нэгдэж, авлигатай тэмцэх явцад гарч буй хүнд суртлыг
арилгахаа харуулах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийнхэн бичсэн байна.

Англичууд хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх хууль батласнаар олон улс дахь авлигатай тэмцэх боломжтой болно

Энэ
сард хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэ хуулиар хахуулийн мөнгөөр худалдан
авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг улс төрчид болон гэмт хэрэгтнүүд
тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд хэрэв чадахгүй бол хөрөнгийг нь хураах юм
байна.

Авлигатай тэмцэх чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг Транспарэнси интернашэнл байгууллага шинэ хууль
батлагдсантай холбогдуулан 5 үл хөдлөх хөрөнгийг шууд шалгаж эхлэх
боломжтой болох талаар дурджээ. Тухайлбал, Оросын авлигын эсрэг тэмцэгч
Алексей Навальный өмнө нь мэдээлж байсан 157 мянган ам.долларын цалин
авдаг гэх ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Игорь Шуволовын 15
сая ам.доллараар худалдан авсан хоёр орон сууцыг шалгаж болох юм гэжээ.

Уг
асуудлыг хэрхэн шалгах талаар Транспарэнси интернашэнл байгууллагын
мэргэжилтэн дараах байдлаар тайлбарлажээ. “Үндэслэлгүй хөрөнгийг шалгах
шийдвэрийг Гэмт хэрэгтэй тэмцэх газар эсвэл Онц залилангийн гэмт
хэрэгтэй тэмцэх газар гүйцэтгэж болно. Жишээ нь тухайн хүнээс орлогыг нь
асууж, ямар мөнгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан тухайг нь
баримт, үндэслэлтэйгээр тайлбарлуулна. Хэрэв тухайн хүн түүнийгээ
ойлгомжтойгоор тайлбарлаж чадахгүй бол уг хөрөнгийг нь хурааж авна” гэж
хэлсэн байна.

Их Британийн Гэмт
хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр, жил бүр авлигаас олсон 100 орчим
тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг бөгөөд энэ мөнгө нь гол төлөв
улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. Өмнө нь, үл хөдлөх хөрөнгө
худалдан авч хууль бус мөнгөө нууж болдог байсан бол шинэ хуулиар ингэх
боломжгүй болох юм гэж тэр нэмж хэлжээ.

Түүнчлэн
ийм асуудалтай холбоотой олон жишээ байдаг юм байна. Тухайлбал, Сири
улсын удирдагчийн авга ах өнгөрсөн онд Лондон хотын Майфайр дүүрэгт 18
сая ам.доллараар байшин худалдан авчээ. Мөрдөгчдийн үзэж буйгаар, тэр
хүнийг улсын хөрөнгөөс 300 сая ам.доллар завшсан байж болзошгүй гэжээ.
Гэвч тэр хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаас өмнө амжиж худалдан
борлуулаад, хөрөнгийн эх үүсвэрээ арабын тэрбумтнуудаас зээлж авсан гэж
тайлбарласан байна.

Порошенко: Авлига бол Украйны хамгийн том асуудал мөн

Украйн
Улсын хувьд авлига өмнө нь ч, бас одоо ч хурц асуудал хэвээр байгаа
учраас Киев хотод Авлигын эсрэг хараат бус шүүхийн байгууллага бий
болгох шаардлагатай байна гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко
Австрийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Авлига
цаг ямагт төрийн шийдвэрлэвэл зохих томоохон асуудал байсан бөгөөд одоо
ч хэвээр байна гэж Порошенко онцолжээ. Тиймээс Украйны Ерөнхийлөгч
гадаадын зээлдэгч нарт авлигын эсрэг шүүх байгуулна гэх амлалтыг өгчээ.

Түүнчлэн
тэр барууны орнуудын тусгай албадтай улс төрч, төрийн албан хаагчдын
хилээр гаргасан хууль бус хөрөнгийг буцаах чиглэлээр хамтран ажиллах
төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” худалдааны төв 24-нөөс ажиллана

Image result for “Нарантуул” худалдааны төв

“Нарантуул” зах хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 23-ыг дуустал амраад хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин”,”Барс” 1,2, “Да хүрээ трейд” техникийн захууд хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

‘Хүчит шонхор‘ худалдааны төв энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сарын 21-25-ны
өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайдын
Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон
Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс
төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн
ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы
Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн
засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад оршиж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд
Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцааны талаар
болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал
солилцоно. Мөн айлчлалын үеэр Япон Улсын Парламент дахь Япон, Монголын
найрамдлын бүлгийн зарим удирдлага, гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж
үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон
улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Худалдаа, аж үйлдвэрийн
танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын
удирдлагуудтай тус тус уулзана. Түүнчлэн Монгол, Японы Бизнес уулзалтад
оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын үеэр түргэн тусламжийн 3884 дуудлага иржээ

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн 26 байгууллага 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагаас 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүллээ.

“Сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах тухай” ЭМЯ-ны 1а/542 албан тоотын хэрэгжилтийг хангах зорилгоор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2018 оны А/16 дугаар тушаалыг гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж, сар шинийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний нөөцийг ханган, аливаа аюул, осол, гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллалаа. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.

Сар шинийн баярын үеэр түргэн тусламжийн 3884 дуудлага, үүнээс хүүхдийн 440, насанд хүрэгсдийн 3444, осол гэмтлийн 589, архины хордлого 242, төрөх 131, бусад 2885 дуудлага авч үйлчиллээ.

Мөн ӨЭМТ-өөр 1726, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвөөр 64 хүнд тус, тус үйлчилсэн бөгөөд 2183 насанд хүрэгсэд,1212 хүүхэд хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламжийн тасгаар 2618 иргэн үйлчлүүллээ.

Нас баралт 8, үүнээс гэнэт нас барсан 2, өвчний учир 4, архины хордлого 2 байгаа бөгөөд эхийн эндэгдэл гараагүй байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн салбаруудад 2018 оны 02 дугаар сарын 16-19-нийг хүртэлх хугацаанд нэмэлтээр 3 эмч, 3 автомашин ажиллуулсан буюу жирийн өдрүүдээс 13,5 хувиар нэмэгдүүлэн өдөр бүр нийт 43 эмч, 12 сувилагч, 43 тоноглогдсон автомашин үйлчилгээнд ажиллажээ.

Тухайн өдрүүдэд нийт 3576 дуудлага авч үйлчилсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар нэмэгдсэн байна. Нийт дуудлагын өвчлөлөөр нь авч үзвэл, артерийн даралт ихдэлт, архитай холбоотой болон авто осол, зүрх судасны өвчлөлийн дуудлагууд зонхилж байлаа.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дуудлага 6,3 хувиар буурсан байна. Яаралтай дуудлагын 84,7 хувьд нь 20 минутын дотор үйлчилж, жирийн өдрүүдээс 20 минутын очилт 0,6 хувиар нэмэгдсэн байна.

Архидан согтуурсантай холбоотой дуудлага /гудамжны согтуу/ 6,6 хувиар нэмэгдсэн бөгөөд олон хүнийг хамарсан авто ослын 2 дуудлага гарсныг хүлээгдэлгүй, тусламжийг яаралтай үзүүлсэн.

Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад гарсан зөрчил дутагдалгүй, хэвийн ажилласан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ спорт

Бүх оддын долоо хоног хөшгөө татлаа

2018 all star los angelos saturday night зурган илэрцүүд

Уржигдар Америкийн сагсанбөмбөгийн бүх оддын долоо хоногийн хүрээнд залуу оддын тоглолт болсон. Тус тоглолтод NBA-гийн гадаад тоглогчид Дэлхийг төлөөлөн Америкийн залуу тоглогчидтой тулсан юм. Дэлхийн багийг Жол Эмбийд тэргүүлэн тоглосон ч бүх оддын тоглолтод оролцох байсан учир түүнийг цөөхөн минут тоглуулав. Харин Америкийн багийг Жэйлон Браун тэргүүлэн 35 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийлээ. Залуу оддын тоглолтын шилдэг тоглогчоор Дэлхийн багийн Богдан Богданович тодорсон юм. Тэрээр долоон удаа гурваас хийж 26 оноо авсан. Харин түүнд Бадди Хийлд 29 оноогоор туслав. Ийнхүү Дэлхийн баг 155-124-ийн харьцаатай Америкийн багийг хожсон юм.

Харин Бямба гарагийн тэмцээн манай цагаар өчигдөр өглөө боллоо. Тус тэмцээн уламжлал ёсоор слэм данк, гурвын зайн шидэлт, ур чадварын тэмцээнүүдээр үргэлжилсэн юм.

Тако Бэлл ур чадварын тэмцээнээр Бямба гарагийн бүх оддын үдэш эхэллээ. Тус тэмцээн хоёр дахь жилдээ том тоглогчид болон хамгаалагчдын дунд болов. Тус тэмцээнд орсон том тоглогчдын дурьдвал Ал Хорфорд, Жол Эмбийд, Лаури Маракннан, Андрэ Драммонд нар юм. Тэдний дундаас Чикаго Буллзын шинэ цэрэг Лаури Марканнан ур чадвараараа шилдэг нь байж финалд үлдэв. Харин жижиг тоглогчдоос Брүүклин Нэтсийн холбогч Спинсэр Динвайд тэргүүлж түүний ард Люу Виллиамс, Донавон Мичэль, Жамал Мурри нар удаалан тэмцээнээс хасагдлаа.

Эцсийн шалгаруулалтанд Спинсэр Динвайд, Лаури Маркананыг илүүрхэж ур чадварын тэмцээний цомыг өргөсөн юм.

Үүний дараа шоу гурвын зайн тэмцээнээр үргэлжлэв. Тус тэмцээнд Клэй Томпсон, Дэвин Бүүкэр, Кайл Лаури, Эрик Гордон, Пол Жорж, Брэдли Бийл, Вэйн Элингтон, Тобиас Харрис нар оролцлоо. Финикс Сансын тоглогч Дэвин Бүүкэр эцсийн шатанд Алтан мужын дайчин Клэй Томпсонтой тулж 30 шидэлтийнхээ 20-ыг нь байндаа тусгав. Ийнхүү Клэй Томпсоны бүх цаг үеийн 25 онооны рекордыг 28 болгож шиэчилсэн юм. Дэвин Бүүкэр Гурвын зайн шидэлтийн хуучин аваргыг рекордтой нь буулган авч цомын эзнээр шалгарлаа.

Бямба гарагийн бүх оддын тэмцээний оргил нь Слэм данкын тэмцээн байдаг. Дэннис Смит Жр, Донавон Мичель, Виктор Оладипо, Лэрри Нанс Жр нар өөрсдийн шилдэг тохолтуудаа үзүүлэх юм. Тэр ч утгаараа тохолтын тэмцээн үнэхээр гайхалтай байлаа. Уламжлал ёсоор дөрвөн оролцогч өөрсдийн хоёр үзүүлбэрийг толилуулав. Финалын шатанд Лэрри Нанс Жр, Донавон Мичель нар үлдэж Юта Жаззын шинэ цэрэг Донавон Мичель хүчтэй томхавк данкаар тохолтын тэмцээний цомыг хүртлээ.

Өнөө өглөө жинхэнэ бүх оддын шоу үүдээ нээв. Энэхүү шоунд өнөө цаг үеийн өнгийг тодорхойлж буй шилдэг тамирчид хуран цугласан байлаа.

Лэброн Жэймс, Кэвин Дурант, Гианнис Антэтокумпо зэрэг шилдэг тамирчдын эзэрхийлсэн тоглолт энэ үдшийн гол үзүүлбэр юм. Тоглолтын эхнээс гурвын зайн шидэлт тоглолтод зонхилж байв. Ялангуяа Жэймс Хардэн, Чеф Карри нар эхний хагаст тус бүр долоон шидэлт шийд рүү нүүлгэж нийлээд ердөө хоёрыг л хийв. Харин Лэброн Жэймс багаа тэргүүлэн гайхалтай тоглов. Тэрээр энэхүү тоглолтод хожхыг хүссэн нэгэн нь байсан бөгөөд хамгийн шилдэг гэсэн тоглогчдыг нь авсан юм. гэвч Лэброны багаас Дэмаркуз Казинс, Жон Вол, Кирстапс Порзингиз нар бэртлийн улмаас оролцоогүй юм.

Энэхүү тоглолтын турш хоёр багийн тамирчдын нөхөрсөг өрсөлдөөн ширүүсч эцэс сүүлд нь 148-145-ын харьцаатай Лэброны баг яллаа. Тус тоглолтод довтолгоо зонхилж 17 тоглогч хоёр оронтой тоонд оноогоо хүргэв. Лэброн Жэймс 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт өгч гурав дахь удаагаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.


Тоглогчдын статистик үзүүлэлт

Team LeBron-

L. James (CLE)- 29 pts, 10 reb, 8 ast

K. Durant (GSW)- 19 pts, 6 reb, 5 ast, 3 stl

P. George (OKC)- 16 pts, 5 reb, 4 ast

K. Irving (BOS)- 13 pts, 7 reb, 9 ast

R. Westbrook (OKC)- 11 pts, 8 reb, 8 ast

Team Stephen-

D. DeRozan (TOR)- 21 pts, 6 reb

D. Lillard (POR)- 21 pts

J. Embiid (PHI)- 19 pts, 8 reb

K. Towns (MIN)- 17 pts, 10 reb

Б.АМАРТҮВШИН

Categories
гадаад мэдээ

Иранд зорчигч тээврийн нисэх онгоц осолдон унажээ

ЗурагИранд “Aseman Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдон унажээ. Онгоцонд нийт 66 хүн байсан байна. Энэ тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв. “Онгоцонд байсан бүх хүн нас барсан” гэж өмнө нь “Aseman Airlines” компани мэдэгдэж байсан юм. Харин тус компани сүүлд мэдэгдэхдээ “Газар нутгийн онцлогоос шалтгаалсан байж болзошгүй осол гарсан газарт бид хүрч чадаагүй байгаа тул бүх зорчигч нас барсан эсэхийг батлан хэлж чадахгүй байна” гэжээ. Олон улсын улаан хавирган сар хөдөлгөөн осол болсон газар руу аврах багийнхнийг явуулсан байна. Онгоц Тегеранаас Ираны баруун өмнөд зүгт орших Ясуж хотын чиглэлд нислэг үйлдэж байхдаа тус улсын төвийн уулархаг нутгийн Семиром хотоос холгүй унажээ. “Онгоц 25 жил ашиглалтанд байсан” гэж Ираны иргэний агаарын тээврийн газар мэдэгдсэн байна. Ираны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, онгоцонд нийт 60 зорчигч, 2 нисгэгч, 2 үйлчлэгч болон 2 хамгаалагч байсан аж. Онгоц Ясуж хотоос 22 км-ийн зайд Дена уулын ойролцоо унасан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд нийт 14809 иргэн азтан болжээ

Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 18ы өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу
явагдлаа. Энэ удаагийн тохиролд 201
8 оны 1 д
үгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31ий өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 2дугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14,828,929 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 9

1 сая төгрөгийн 133

200 мянган төгрөгийн 1281

50 мянган төгрөгийн 13,386

баримт
тохиролд таарч, нийт 14809 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.



















Categories
мэдээ нийгэм

Нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж, зургаан иргэний амь насыг авран хамгаалжээ

Цагаан сар, амралтын өдрүүдийг
тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2018 оны 02 дугаар
сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг
хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань
сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум,
нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн
болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар дээрх
аймаг, нийслэлийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг
шуурхай зохион байгуулан ажиллав.

Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 19 дүгээр
байранд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд угаалгын машинд
гацсан дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж,
угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь
хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын
тосгон” гэдэг газар 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н гэрээсээ гараад
сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба
хаагчид ажиллаж, 63 настай иргэнийг мөн өдөрт нь эсэн мэнд олж ар
гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.

Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс”
гэдэг газар 02 дугаар сарын 13-ны өдөр 3 зорчигчтой суудлын автомашин
Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой
байдлын газрын алба хаагчид,

– Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10
дугаар гудамжинд 02 дугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл
рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн
Онцгой байдлын газрын алба хаагчид,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор“ гэдэг газар
02 дугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд
суусан тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн
тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Баяр амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги,
байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 30, объектын гал түймрийн
36, нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж 6 иргэнд тусламж, үйлчилгээ
үзүүлж, аюулгүй байдлыг хангав.

Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082
нэгж тусгай зориулалтын автомашин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт
ажиллаж, үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороололд халуун ус түгээж эхэлжээ

Гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн, Байдлаг хэсгийн дунд ухаалаг худаг байгуулжээ.

Ухаалаг худагтай болсноор иргэд 24 цагийн турш иргэд картаа уншуулан усаа авах боломжтой төдийгүй давхар халуун ус түгээдэг болсон байна. Нэг литр халуун ус 50 төгрөгийн үнэтэй бөгөөд халуун усыг түгээгчийн туслалцаатайгаар авах аж.