Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 20-нд болох үйл явдлууд

10.00 цагт “Мираж” зоогийн газарт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголт болно. Утас: 99736725

10.00 цагт Зайсан толгойд байрлах 4D кино театрт Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан, сурагчдын дунд явуулсан видео тэмцээний бүтээлүүдийг танилцуулах арга хэмжээ болно.Утас: 99101149

12.00 цагт Төрийн ордны “Г” танхимд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

НБОГ-аас зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгчээ

НБОГ-аас зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр, Дээндийн ам гэдэг газарт хоёр цэгт 20 боодол өвс, тэжээл тавьжээ. Амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс зэргээс халиун буга, бор гөрөөс, туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан гэсэн дүгнэлтийг байгаль хамгаалагчид гаргажээ. Тиймээс туруутан амьтадыг хамгаалахаар өвж тэжээл байрлуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ найрсаг байх уу хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Мягмар гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрээс Засгийн газар Таван толгойн цахилгаан станц хэмээх маш том бялуунаас татгалзаж, хувийн хэвшилд бэлэг барилаа хэмээн өгүүлснийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Энэ хавраас бодитой том төслүүдийг эхлүүлэхээр эдийн засаг улам сайжирна хэмээн ярьжээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт худлаа дүгнэлт гаргасан шинжээчдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бямбажав: Гавьяат жүжигчин цол авсан ч, аваагүй ч монголчууд надад хайртай л даа хэмээн “Өдрийн сонин”-ы “Өөрөөс нь…” нүүрт ярьжээ.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрээс “Нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ найрсаг байх уу? нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Ачуут гол” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн ерөнхий эмч Г.Машбат: Баяр болгоны дараа бүх нийтээр цөсөө угаадаг болох хэрэгтэй хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

“Пёнчан-2018” нүүрт Нао Кодиэра Лее Сан Ваг нутагт нь ялж, олимпийн рекордыг шинэчиллээ хэмээн өгүүлсэн байна.

Улсын харцага Б.Бат-Өлзий: Төрийн наадмын гурван түрүү хүртсэн ах нартайгаа их шөвөгт үлдэж түрүүлсэндээ сэтгэл өндөр байна хэмээн “Спорт” нүүрт ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын банкны холбоог Ө.Ганзориг удирдана

Зураг

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг сонгожээ.

Тус албыг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О Орхон хашиж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан байна.Олонхийн саналаар сонгогдсон Ө. Ганзориг МБХ-ны ерөнхийлөгчөөр 2 жил ажиллах аж. Монголын банкны холбооны дүрмийн дагуу хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болвол дахин 1 жилийн хугацаагаар сонгож болдог байна.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлэн хийд шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурна

Зураг

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн засал номыг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор хийлгэвэл зохилтой хэмээн Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнтэй хэллээ.

Тэрээр ярихдаа, “Бэлгэ дэмбэрэлийг бодож, хүн бүр засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сараар зурхайн зурлагууд өөр, өөрөөр гардаг.

Гарч байгаа жилийг дагаад хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлдөг нөлөөллүүд бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Тухайн хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаалдаг учир бие сэтгэл, хэлээ амирлангуй байлгаж, алив шалтгааныг тунгааж, найрсаг сайхан аж төрөхийг хичээх хэрэгтэй. Аливаад уужуу тайван, хүлээцтэй, авах гээхийн ухааанаар хандаж, учир зүйгээ ололцсон харилцан ойлголцол, эв түнжин, эвийг хичээж явбал амар, амгалан аяндаа тогтоно. Энэ жил үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ”хэмээв.

Гандантэгчэнлэн хийд шинийн 15-ныг хүртэл өдөр бүр ерөөлийн ном хурах бөгөөд сүсэгтэн олонд зориулж шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш буурчээ

Долларын ханш буурчээ зурган илэрцүүдОн гарснаас хойш ам.долларын ханш харьцангуй буурч, 2450 төгрөгийн ханшаас 2402 төгрөг болтлоо буурчээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм. Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн дээд одон медалиар шагналаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, уул уурхай, эрдэс баялгийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн хүмүүсийн шагналыг XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний өдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардуулан өгсөн юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

Зундуйн Нордов /АМГТГ-ын ахмад настан/

Хөдөлмөрийн хүндэт медаль

Бямбажавын Баяржаргал /УУХҮЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн/

Цолмонгийн Жавхлан /АМГТГ-ын мэргэжилтэн/

Сэрээтэрийн Давааравдан /АМГТГ-ын мэргэжилтэн/

Categories
мэдээ нийгэм

Албаны нохой хилийн зөрчил илрүүлэв

ЗурагХилийн 0132 дугаар ангийн Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд өнгөрсөн сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завдсан байна.

Уг үйлдлийг дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ. Хилийн 0132 дугаар анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн боомтод үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгсөн аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ахмад уран бүтээлчдээ хүндэтгэн сар шинийн золголт хийлээ

УДЭТ-ын хамт олон ахмад уран бүтээлчид, ажилтан, ажиллагсадыгаа хүндэтгэн золголт хийлээ. Энэхүү золголт нь жил бүр болдог уламжлалтай.

Тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ өнө мөнх хуучрахгүй дүр бүтээсэн үе үеийн авьяаслаг жүжигчид нэгэн дор цуглан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж золгон, нэг нэгэнтэйгээ хуурч хөөрөн, залуу үеийнхэндээ туршлагаасаа хуваалцдагаараа онцлог юм.

Энэхүү золголтыг УДЭТ-ын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нээж, үг хэллээ. Тэрээр “Бид олон шинэ уран бүтээл толилуулахаар төлөвлөн, урам зоригтой ажиллаж байна. Их хааны үеийн үндэсний түүхэн бүтээл туурвина. Энэ жил олон тэгш ой давхцаж буй учир тэдгээрийн хүрээнд олон сайхан ажил төлөвлөн ажиллаж байна” гэв.

Мөн нээлтэнд Гандантэгчэглин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д. Чойжамц ирж сан тавин уран бүтээлчидэд ном айлдлаа.

Үүний дараа МУГЖ, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Сувд урлагийн Янжинлхам бурханд сүүн цацал өргөж зочидоо тайзнаа урин золголтыг эхлүүлсэн юм. Түүний хажууд хоёр сартай банхар гөлөг байсан нь үзэгч олныг багагүй баясгав.


Театрт нийт 55 ахмад бүртгэлтэй байдагаас 70 нас хүрч нас тэгширч байгаа ахмад Н. Сувд, П. Цэрэндагва, Ч. Ранаажав, Н. Итгэл, Н. Нансалмаа нар юм байна.

Ахмадаа хүлээн авах золголтын коммисын дарга, УДЭТ-ын жүжигчин, УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар “Манай хамт олон жил бүр ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэн золгодог. Золголтод жүжигчин, найруулагч, арын албаны ажилчид нийлээд 55 ахмад настан хүрэлцэн ирсэн. Уран бүтээлийн хувьд манай хамт олон энэ сарын 27-нд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Би эндээс явахгүй” жүжгийг анх удаа тайзнаа тоглох гэж байна” гэв.

Гавъяат жүжигчин С. Дамдин : “Тийн унжлагат хэмээх нохой жил хүн бүхэнд ээлтэй сайхан гарлаа. Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр жил бүр уламжлал болгон зохиодог ахмадуудаа хүндэтгэх золголтонд ирсэндээ баяртай байна”.

– Залуу үеийн жүжигчид маань таньд хандаж асуулт зөвлөгөө авч байна уу?

-Хүрч ирж асуудаг залуус байна.Тэр хүүхдүүдэд сайхан зааж өгөөд явуулдаг даа. Хажуугаар танихгүй мэт явдаг залуус ч байна. Тэдгээрийг би ч бас тоолгүй л өнгөрдөг. Нэг үеийг бодоход залуус маань юм хийдэг болж. Зүрхний хилэн кинонд багахан дүр дээр би гардаг. Тэр киноны хувьд дөрвөн улиралтай, гадаах зураг авалт их гээд авууштай талууд их. Одоогийн залуус дээр үеийн түүхийг судлаад тэр сайхан киног бүтээж байна гэдэг их сайхан хэрэг. Зүгээр нэг машинд хэдэн үзэгдэл авахаас хавь илүү зүйл. Ийм залуус бий болж байгаад миний хувьд их баяртай байгаа.

-Уншигч олонд хандаж та сайхан сар шинийн ерөөл айлдаач?

-Гарч байгаа жилдээ хүн бүхэн аз жаргал, эв нэгдэлтэй хамгийн гол нь эрүүл энх байж юу санасан есөн хүсэл бүхэн нь сэтгэлчилэн бүтэх болтугай гэж ерөөе дөө.

Г.Мөнхцацрал

Гэрэл зургийг: Г.Базаррагчаа



Categories
мэдээ нийгэм

Хилчид шуурганд уруудсан малыг тогтоож, эздэд нь хүлээлгэн өгчээ

Хилчид шуурганд уруудсан малыг тогтоож зурган илэрцүүд

Хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд цаг агаар эрс муудан хүчтэй цасан шуурга шуурсны улмаас орон нутгийн ард иргэдийн 1790 тооны адуу, 80 орчим тооны үхэр шуурганд уруудан улсын хилд тулсан байна.

Хилчид хилд тулсан малыг тогтоон нутгийн гүнд татаж эздэд нь хүлээлгэн өгч ард иргэдэд учирч болох 756.0 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Мөн саяхан Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсгээр шуурганд уруудан 500-гаад бод хилд тулсныг хариуцсан нутаг дэвсгэрийн хилчид тогтоожээ. Орон нутгийн ханшаар тооцож үзэхэд 160 гаруй сая төгрөгийн хохирол иргэд, малчдад учирч болзошгүй хохиролоос урьдчилан сэргийлсэн аж.