Categories
мэдээ спорт

Оклахома сити Тандэрийн гарааны тоглогчид 111 оноо авч Кливлэндыг буулган авлаа

Image result for okc thunder cavs pic 1 20

-КЛИВЛЕНДЭД АЯНГА НИРГЭВ-

Оклахома Сити Тандер баг Кливлендийн Кюүкэн Лоанс аринад зочилж ялалтын тугаа мандууллаа. Клэвланд хотд ийм хожигдол хэрэгтэй байсан. Тус тоглолтод зочин баг 148-124-ийн харьцаатай хожсон юм. Тэдний довтлогч Пол Жорж гурван үеийн дотор 36 оноо , 7 самбар авч 64%-тай довтолсон бол Кармело Антони мөн л гурван үе тоглож 29 оноо , 10 самбар авлаа. Төвийн тоглогч Стивен Адамс самбарт дийлдэхгүй байж 25 оноо , 10 самбар авлаа харин багийн лидер Рассэл Уэстбрүүк өнөөдөр 23 оноо , 20 ассист , 9 самбар авч 20-20-10 хийхэд ганцхан самбар дутлаа. Тандерийн гарааны 5 нийлээд 111 оноо авсан бол Кливлендээс 6 тоглогч 10+ оноо авч Жижиг Томас 24 оноогоор багаа тэргүүлсэн юм. ОКС-с талбайд хамгийн удаан тоглосон тоглогч нь Уэстбрүүк (35) минут тоглосон бол Лэброн Жэймс 38 минутийг талбайд өнгөрүүлж 18 оноо , 3 самбар , 7 ассист өгөв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана

Image result for ерөнхийлөгч х.баттулга

Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үргэлжилнэ. Түүний Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзах уулзалт одоо 11.00 цагт Соёлын төв өргөөнд бол Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалт 15.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.

Үүнээс гадна өнөөдөр соёл урлаг, спортын нийтийн хамарсан арга хэмжээнүүд болно. Тухайлбал,

      • 11.00 цагт Гоёл чимэглэл урлаачдын уулзалт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ‘Их Монгол’ цогцолборын гуравдугаар давхарт ‘Стартап терминал’ төвд болно.’Сувдан хэлхээ’ урланг үүсгэн байгуулагч, гоёл чимэглэл урлаач Ц.Сувд-Эрдэнэ энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж өөрийн ажлын туршлага, бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байсан түүхээ хуваалцаж, зорилго нэгтэй олон бүсгүйчүүдтэйгээ нэгдэх юм.
      • Хүнд ангиллын зэрэгтэй тамирчид Найрамдал, Чингэлтэй гэсэн маршрутаар 15-16 км алхахаар өглөө 09.00 цагт замдаа гарчээ. Хайрхан аялагч клубээс зохион байгуулж буй энэхүү алхалт нь энэ оны хамгийн хүйтэн өдөр буюу -28 хэмийн хүйтэнд, зам жимгүй газрыг туулах аж.
Categories
мэдээ нийгэм

Нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна

Image result for Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, ойрын өдрүүдэд хүйтэн жавартай байхыг онцгой анхааруулж байна.

Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, голын хөндий, Дарьгангын талаар 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч 24-26 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Categories
мэдээ спорт

Японы мэргэжлийн сумогийн тойм

Зураг

Токио хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Точиношинг давснаар 7 даваатай боллоо.

Хацү башёг Ёкозүна Какүрюү, Сэкивакэ Митакүэми нар долоон даваатай тэргүүлж явна. Башёг тэргүүлэгчдийн араас Озэки Гоэйдо болон Точиношин нарын гурван бөх 6 даваа, нэг унаатай нэхэж байгаа.Энэ өдөр Гоэйдо, Комүсүби Такакейшёогоор зургаа дахь даваагаа авсан.

Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Озэки Такаясүг давж, гурван даваатай болсон бол Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжид ялагдаж, 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Мөн Араваши Э.Дөлгөөн Чиёотайрюүг давж 4 дэх даваагаа авлаа.

Их аварга Хакүхо М.Даваажаргал, Кисэносато болон Озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хүчтэнүүд бэртлийн улмаас Хацү башёгийн дундаас орхиж гараад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын азтанг маргааш тодруулна

НӨАТ-ын азтанг маргааш тодруулна зурган илэрцүүд

Нэмүү өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын энэ оны анхны сугалаа нэгдүгээр сарын 21-ний өдөр болно. Энэ удаа 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг юм байна.

2016 оноос НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд сар бүр урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болж байгаа. 2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулжээ. Нийтдээ 300 орчим мянган хүн хамгийн багадаа 20 мянган төгрөгийг хожсон байна.

НӨАТ-ын сугалаагаар 2017 онд иргэн Ж.Алтанзул 500 сая төгрөг хожсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн “Томуугийн үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдал”-тай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын 2018
оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Томуугийн үеийн эмнэлгийн
тусламжийн бэлэн байдал”-д хяналт хийх хуваарийн дагуу өнөөдөр Эрүүл
мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын
мэргэжилтэн Д.Баясгалангаар ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Налайх
дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус
дүүрэг нь 36000 суурин хүн ам болон 5000 хөдөлгөөнт хүн амд эмнэлгийн
тусламж үйлчилгээг үзүүлж байна. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь
Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг
эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг
хэрэгжүүлэх зорилгоор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх
бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь хүүхдийн 50 ортой ба 2018 оны
01 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 44 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн тасгийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэгчдийн
хэсгүүдэд агаар шүүгч байршуулж хэвтэн эмчлүүлэгчдийн агаарын орчинг
сайжруулсан байна.

Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн
эргэлтийг сайжруулсан мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын
өвлийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор амбулаторийн үзлэг хэвийн түвшинд
байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг
“Налайх ЭМТ” фейсбүүк хаяг, орон нутгийн телевизээр 7 хоног бүр цахим
хэлбэрээр, үйлчлүүлэгчдийг гарын авлага, сурталчилгааны материалаар
ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

2017 онд 0-16 насны зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын 63 тохиодлыг хийжээ

ЭМЯ-ны харъяа Улсын
гуравдугаар төв эмнэлэг 2017 онд амжилт бүтээл дүүрэн ажиллаж дэлхийн
хэмжээний томоохон мэс ажилбаруудыг хийж, ард иргэдэд хүлээгдэл
чирэгдэлгүй ажилласан байна. Үүнд:

1. УГТ Эмнэлэг 2017 онд 17,907 хүнийг хэвтүүлэн эмчилж, 162,466 хүнд
амбулаторийн үзлэг оношилгоо, 10,433 хүнд яаралтай тусламж, 5,708 хүнд
мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн.

2. УГТЭмнэлэг 2017 онд зүрхний нээлттэй мэс заслыг 233 хүнд, тархи,
нуруу нугасны мэс заслыг 931 хүнд, зүрх, тархины судсан дотуурх
оношилгоо, эмчилгээг нийт 2939 хүнд хийгээд байна.

3. УГТЭмнэлэг 2017 онд 0-16 насны 160 хүүхдэд мэс заслын тусламж
үйлчилгээ үзүүлснээс зүрхний төрөлхийн гажгийн мэс засал 63, тархи,
нуруу нугасны мэс засал 82, нүдний торлогийн-2 болон нүдний нөхөн
сэргээх мэс заслыг 9 хүүхдэд хийсэн байна.

4. УГТЭмнэлгийн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжүүдэд 2017
онд тархины харвалтаар 1760 хүн, зүрхний шигдээсээр 962 хүн хэвтэн
эмчлүүлжээ.

5. УГТЭмнэлэг 2017 онд Зүрхний хэм алдагдлын үеийн өндөр өртөгтэй
тусламж үйлчилгээ болох аблаци эмчилгээг 54 хүнд, пейсмекер суулгах
эмчилгээг 121 хүнд үзүүлж, энэ чиглэлээр гадны улс орон руу чиглэсэн
иргэдийн эрүүл мэндийн зардлаас 1,7 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

6. УГТЭмнэлэг нь Хаан банк сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн
эсрэг аян” өрнүүлэн 9 удаагийн сургалт, өдөрлөгөөр нийт 18.324 хүнд
тусламж үйлчилгээ үзүүлэн, Хаан Банкны тооцооны 4 төвд цусны даралт
ихсэлийн булан нээн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

7. УГТЭмнэлэг тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
2017 онд “Өдрийн эмчилгээ үйлчилгээний 15 ортой нэгж”-ийг шинээр
байгуулан, 262 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна.

8. УГТЭмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд оройн 20 цаг хүртэл 2
ээлжээр ажиллан, 2017 онд 2-р ээлжинд нийт 31,426 хүнд амбулаторийн
үзлэг, 18,056 хүнд оношилгоо шинжилгээний тусламжийг үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Өглөө бүр халуун ус уухын долоон гайхамшиг

1.Хөгшрөлтөөс сэргийлдэг

Хэн ч наснаасаа өмнө хөгшрөхийг хүсдэггүй ч биед хуримтлагдсан хортой бодис хүнийг өвчлүүлж, эрт хөгшрүүлдэг. Харин өглөө халуун ус ууснаар тэдгээр хорт бодисыг биеэс гадагшлуулахаас гадна арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх тустай.

2. Өвчин намдаадаг

Сарын тэмдгийн өвдөлтийг намдаах хамгийн амархан арга бол халуун ус уух. Халуун ус гэдэсний булчинг амрааж, сарын тэмдгийн өвчлөлийг намдаах шидтэй. Түүнээс гадна халуун ус ууснаар зүрх цусны эргэлтийг нэмэгдүүлж, булчинг амрааснаар бүх төрлийн өвдөлтийг намдаадаг.

3. Жин хасахад тустай

Өглөө халуун ус ууснаар биеийн хэм нэмэгдэж, метаболизм хурдасдаг. Энэ нь өдрийн турш илүү калори шатаахад нэмэртэй. Түүнээс гадна өглөө лимонтой халуун ус ууж заншвал өөх тос хурдан задардаг.

4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг

Өглөө бүр халуун ус уудаг хүний хоол боловсруулах систем хурдасч, хоолыг задлах, боловсруулах нь сайжирдаг. Харин хоолны дараа хүйтэн ус ууснаар эсрэг нөлөөг үзүүлнэ. Хүйтэн ус нь таны идсэн өөх тосыг царцаачихдаг учир боловсруулахад илүү хэцүү болгодог. Тиймээс хүйтэн усаа халуунаар сольсон нь дээр.

5. Цусны эргэлтийг нэмэгдүүлдэг

Халуун ус ууснаар цусны эргэлт хурдасч биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Түүнээс гадна халуун ус биеийг амрааж, булчинг сулруулна.

6. Өтгөн хатахаас сэргийлдэг

Өглөө юм идэхээс өмнө халуун ус ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэж, өтгөн хатахаас сэргийлдэг.

7. Нойр хүргэдэг

Хоолны, ялангуяа оройн хоолны дундуур болон унтахаас өмнө халуун ус ууснаар бие амарч, мэдрэлийн ядаргаа тайлагддаг. Ингэснээр нойр хүрч, сайхан амрах бөгөөд өглөө хүч чадалтай сэрдэг.

Өглөө өлөн элгэн дээрээ халуун ус уухын долоон ач холбогдлыг та мэддэг боллоо. Маргаашаас эхлэн өглөө бүр халуун ус ууж заншаарай. Та өөрчлөлтийг мэдрэх болно.

Categories
мэдээ нийгэм

I, VI-аар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө

I, VI-аар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө зурган илэрцүүд

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сараас эхэллээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай.

Categories
мэдээ спорт

Хацү Башёг Какүрюү Их аварга М.Ананд тэргүүтэй дөрвөн бөх тэргүүлж байна

Какүрюү Их аварга М зурган илэрцүүд

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээний зургаа дахь өдрийн барилдааны дараах байдлаар 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй 4 бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.

Хацү башёд Их аваргуудаас ганцаараа үлдсэн Какүрюү М.Ананд өнөөдөр Котошёогикүтэй ширүүхэн барилдсаны эцэст ёрикири мэхээр дэвжээнээс гаргаж өрсөлдөгчөө яллаа.

Энэ өдөр, башёгийн эхний 5 өдрийн дараа дөрөв унаад байсан Кисеносато өнжих шийдвэр гаргалаа. Кисеносато, Их аварга цол хүртээд ганцхан башёд бүтэн барилдсан бөгөөд 5 башё өнжсөн түүнийг Ёкозүнагийн зөвлөл, зодог тайлах эсэхийг нь авч хэлэлцэхэд хүрээд байгаа юм.

Өнөөдөр Озэки цолтой хоёр бөх өвдөг шороодож 4 даваа, 2 унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Озэки Гойэдо өнөөдөр хоёр аваргыг дараалан давсан Ёшиказед унасан бол, Такаясү Оношод ойчлоо. Ахмад бөх Ёшиказе Хацү башёд “Аварга, арслангуудын эрлэг” болсон бөхөөр тодроод байна.

Таван даваатай башёг тэргүүлж яваа Митакеуми өнөөдөр Хокүтофүжиг давж 6 дахь даваагаа авлаа.Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноровтой барилдахаар учраа таарч Ичиножёо цүкитаоши мэхээр хоёр дахь даваагаа авлаа. Араваши Э.Дөлгөөн Икиойг давсанаар даваа унаа /3-3/ тэнцсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан Окиноумид /4-2/ уналаа.

Хацу башёг Какүрюү М.Ананд, сэкиваке Митакеуми, маэгашира Точиношин, Асанояама нар өвдөг шороодолгүй тэргүүлж байгаа бол араас нь маэгашира Шохозан, Дайейшо нар таван даваа, нэг унаатай явж байна.

Өнөөдөр буюу 7 дахь өдөр Какүрюү-Точиношин, Гойэдо-Такакейшо, Такаясү-Ичиножёо,Митакеуми-Такакейшо, Тамаваши-Хокүтофүжи, Чиёошома-Шохозан, Араваши-Чиёотайрюү, Сококурай-Чиёомарү гэсэн учраанууд байгаа аж.