Categories
мэдээ нийгэм

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Ил задгай авто машин, болон авто машины тоног төхөөрөмж, тос, тослох материалын худалдаа эрхэлж буй газруудын хөрсний бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 7-9 дахин давсан үзүүлэлттэй байгааг судалгааны байгууллагууд тогтоосноос гадна ойр орчимдоо амьдарч буй иргэддээ маш хортой нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар ирсэн билээ. Мөн ил задгай авто машины худалдаа нь төв замуудыг даган байршсан нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийн нэг эх үүсвэр болж байгааг нийслэлийн иргэд мэднэ. Ил задгай авто худалдаа эрхлэгчдийн эзэмшиж, өмчилж буй газар нь авто машины худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу орон сууцны, үйлдвэрлэлийн гэх мэт зориулалтаар олгогдсон байсан нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан энэхүү Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон юм. Өөрөөр хэлбэл эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж үйл ажиллагаагаа эрхэлж байсан 40 иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба дээрх шалтгаануудын улмаас энэхүү Ажлын хэсэг ил задгай автомашины худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын албанаас өгсөн мэдэгдлийн дагуу сайн дураараа газраа чөлөөлж байгааг Нийслэлийн Газрын албанаас хуралдааны үеэр мэдээлэлж байсан юм. Баянзүрх дүүргийн 24-р хороо буюу Да хүрээ урд төв зам дагуу байрлах 17 аж ахуйн нэгж, иргэн болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад ил задгай авто зогсоолуудад мэдэгдэх хуудас хүргүүлэн, сонсох ажиллагааг зохион байгуулаад байгаа юм байна. Харин эдгээр иргэд, байгууллагууд хуулийн хугацаанд сайн дураараа газраа чөлөөлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцалж, тухайн газар дээр байгаа автомашинуудыг албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нууранд машин осолджээ

Image result for хөвсгөл нуур өвөл

Энэ сарын 21-ний шөнө Хөвсгөл нуурын мөс цөмөрч фургон машин осолджээ. Машинд 11 зорчигч сууж явсан бөгөөд бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Харин машин нь нууранд живсэн учир татаж авах боломжгүй болжээ. Тус машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан аж. Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлсээр байтал иргэд нуураар зорчсоор байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм.

Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ аваад ажиллаж байгаа компаниуд 2 сарын 1 гэхэд үйл ажиллагааны тайлангаа нийслэлд өгч танилцуулах шаардлагатай байна. 3 сарын 1 гэхэд компаниудын үйл ажиллагааны тайлантай танилцаж шийдэх асуудлуудыг нь газар дээр нь шийдэж цаашид ажиллах боломжгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж дараагийн байгууллагуудад шилжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсаас 30-40 тэрбум төгрөгөөр дэд бүтэц бусад асуудлаа шийдүүлчээд орон сууцаа бариагүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөөгүй, зөвхөн байшингийн суурь ухаад орхичихсон байгаа компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар дээр дахин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах, газар чөлөөлөлтийн үнийн зохицуулалтыг хуулиар шийдвэрлэх гэсэн олон зүйлийг хуулинд тусгагдахаар ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс дахин төлөвлөлт орсон иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээ хэт өндөр байгааг зохицуулалт хийх, орон сууцны борлуулалт зөвхөн газраа чөлөөлсөн иргэдэд хүрэхээс цааш борлуулалт байхгүй хоосон байрууд үлдэж байна. Энэ нь тухайн дахин төлөвлөлтийн бүсэд дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдүүлэх шаардлагатай байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муу байгаа, 8 хувийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудыг квотоор олгуулах гэсэн саналуудыг тавьсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ. Эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн хувьд батлагдсан төсөв, дүүргийн хөрөнгө оруулалтаар багагүй ажил хийсэн тухайгаа танилцуулсан. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран нэлээдгүй ажил хийсэн байна. Тохижилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр тус дүүрэг олон ажил хийжээ. Тухайлбал, “Хоггүй Хан-Уул, хоггүй хороо” аяныг эхлүүлж 16 удаагийн цэвэрлэгээгээр нийт 922.804 м2 талбайн 49 үүсмэл хогийн цэг арилгаж, 1177 тн хог хаягдал зөөж тээвэрлэсэн байна. Мөн Хог ангилан ялгах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Одоогоор сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудыг хамруулан хог ангилан ялгах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэ онд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж, СӨХ-үүдэд хог ангилан ялгах ажлын II дахь үе шатыг эхлүүлэх юм байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнгөрсөн онд “Эко орчин-ногоон байгууламж” аянд 32 сургууль, 108 цэцэрлэг, 917 өрх, 231 аж ахуй нэгж, байгууллага оролцож нийт 36.320 ширхэг мод бут сөөг тарьсан хэмээгээд “Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Таван богд групп, ХААН банк, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Чингисийн өргөн чөлөө дагуу 140 шилмүүст мод тарьсан” хэмээн тодотгов. Мөн тэрбээр “3 дугаар хорооны нутагт байрших 46 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, 480 хүүхдийн цэцэрлэгийг Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан” гэдгээ танилцуулсан. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын дэргэд 2 бүлэг, 60 хүүхэдтэй Эко цэцэрлэг нээсэн хэмээн танилцууллаа.

Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр тус дүүрэгт дуудлага мэдээлэл хүлээн авах төв байгуулсан байна. Тус төв өдөрт дунджаар 100 гаруй санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч байгаа аж. Мөн Нэг цэгийн жишиг үйлчилгээний төвийг шинэчлэн нээсэн байна. Уг төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авч байна. Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат , кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг тус төв иргэдэд хүргэдэг аж.

Цаашид шийвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлаа Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцуулсан. Тус дүүргийн 2, 3, 4, 5, 6 10, 11, 12, 13 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлын гүйцэтгэгч нь шалгараагүй буюу гүйцэтгэгч тодорсон боловч ажил нь эхлээгүй багцуудын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж. Мөн зарим хороонд хүн ам хэт төвлөрч төрийн үйлчилгээг тэгш, жигд хүргэх боломж алдагдаж байгаатай холбоотойгоор хороог хуваах санал гаргаж байгаагаа энэ үеэр хотын даргад уламжилсан юм.

Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд “Хан-Уул дүүрэг эко дүүрэг болохоор зорьж нэлээд ажил хийж хэрэгжүүлж байгаа. Сайн ч ажиллаж байна. Ялангуяа хог ангилан ялгадаг ажлыг дүүрэг бүр дэмжин ажил хэрэг болгох хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдэгдэх бүрэн боломжтой гэж харж байна. Төрийн үйлчилгээ иргэн бүрт жигд хүрч байх ёстой. Иргэдийн эрх ашгийн үүднээс хороо хуваах асуудлыг шийдэх ёстой. Мөн дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхэд холбогдох албан тушаалтнууд анхаарч ажилла” хэмээгээд “Дараагийн зөвлөгөөнөөр Сонгинохайрхан дүүрэг танилцуулга хийнэ. Бид өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахын зэрэгцээ дүүрэгт хэрэгжиж байгаа сайн төслүүдийг бусаддаа танилцуулж, хэрэгжүүлэх нь чухал” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох санал яригдаж байгаа

Image result for Х.Баделхан

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БХБ-ын сайд Х.Баделхан нар өнөөдөр уулзлаа. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хуулийг бид боловсруулж байгаа. Сангийн яамны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ипотекийн зээлийн хүрээний асуудлыг ярьсан.

Бид ипотекийн зээлд дараах хоёр бодлогыг барина. Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Гэхдээ энэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бид анхаарч байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөсөн газраас орон сууц авсан бол зээлийн хүүг нь бууруулъя гэсэн бодлого барьж байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь хүртэл бууруулах санал яригдаж байгаа. Уг асуудлыг дараагийн долоогийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхийн тулд борлуулалтын асуудлаа эхлээд шийдэх нь чухал байна” гэсэн юм.

Салбарын сайдын зүгээс 2018 онд ипотекийн зээлийн санхүүжилтэд төлөвлөгдөөд байгаа 300 тэрбум төгрөгийг оны эхний хагаст олгож, дахин шинэ үүсвэр нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа тодотгож буй юм. Мөн урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах, улмаар захын гэр хороолол, орон нутгуудад зээлийн хүүг бууруулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр эрх баригч нам зэхэж байгаа гэдгээ албан бусаар ярьж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана гэв

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа “УИХ энэ долоо хоногт Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Энэ хууль олон асуудал зохицуулдаг учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай зүйлс байгаа. Юуны түрүүнд бид хуулийн төслийг өөрчлөх асуудал дээр ойлголцох шаардлагатай. Хуулийн төсөл дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажил хэргийн шугамаар ярилцах, хэлэлцэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн хурлаар мөн сүүлийн үед үүсээд байгаа шатахууны асуудлыг хэлэлцлээ. АН-ын бүлгээс ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр илэрч байна гэж үзэж байна. Хэдийгээр Засгийн газар 41 хоногийн шатахууны нөөцтэй гэж байгаа ч бодит байдал дээр зохиомол хомсдол үүсч, зарим нэр төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Тухайлбал, гурил 90-120 төгрөг, мах дунджаар 1000 төгрөг, шатахуун 150-200 төгрөг, хүнсний ногооны үнэ өссөн байна. Хэрэв эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг өсөлттэй, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум төгрөгийн нөөцтэй байгаа нь үнэн юм бол бол үнэ нэмэгдэх шалтгаан үүсэхгүй байх байсан. Ардчилсан намын бүлэг хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу татварын асуудлаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлагатай гэдэг хугацааг бид нарийн заасан байгаа. Хэрэв энэ үнийн өсөлтийг сааруулах чиглэлд Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө. Мөн УИХ татвар нэмсэн асуудлыг эргэн харж, эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн засаг даргын хууль бус үйлдлийн талаарх албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэв

Архангай аймгийн засаг дарга Ц. Мөнхнасангийн хууль бус үйлдлийн талаар тус аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр тэд “Ц.Мөнхнасан 60 тэрбумын бичил хэлбэрийг Архангай аймагт хэрэгжүүлж байна” хэмээн онцлон хэлж байлаа. Мөн хэвлэлийн хуралд оролцсон иргэд Монгол улсын ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт хандан албан бичиг хүргүүлж байгаа аж.

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн ярихдаа “Манай Засаг дарга хүн халах л ажил хийж байна. Бид бүхний ард маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна. Төрийн мөнгөөр зугаалдаг, өөрсдөдөө ашигтай ажилладаг. Өнөөдөр би үндэслэлгүй халагдсан тэтгэмжээ авч чадахгүй л байна. Үндэслэлгүйгээр халагдсанаас хойш нийтдээ 1,8 жил шүүх цагдаагаар өргөдөл өгөөд явж байна. Шүүхээс энэ хүний ажилгүй байх хугацааны тэтгэмжийг олго гэсэн шийдвэр гаргасан байхад Ц.Мөнхнасан өгөхгүй гээд Давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа” гэв.

Архангай аймгийн “Иргэдийн оролцоо тогтвортой амьдрал” ТББ төлөөлөгч Н.Батсайхан хэлэхдээ “Манай аймаг сүүлийн үеийн судалгаагаар бүх талаараа маш муу дүнтэй гарч байна. Засаг даргын хийх ёстой ажил юу вэ? гэхээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх шүү дээ. Гэтэл энэ хүн намын үзлээр хандаж олон хүн халж байна. Энэ хүн сонгуулийн маргаашаас нь төрийн албан хаагчдыг халж эхэлсэн. Тэдгээр хүмүүс шүүхэд хандаад шийдвэр гарахаар тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй. Хамгийн сүүлд БНХАУ Шанхай хотод 39 хүн улсын зардлаар аялаад ирсэн. Тэгэхэд ард нь аймгийн хүмүүс ажилгүй ядуу өлсөж үхэж байна. Мөн манай аймагт энэ хотын утаа очсон. Маш их утаатай байна” гэлээ.

Архангай аймгийн засаг даргын зүй бус үйлдлийг эсэргүүцэж, аймгийн иргэд болон төрийн албан хаагчид гуравдугаар сарын 1-ны өдөр төв талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.a

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцыг 48 Мвт-аар өргөтгөж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Уг өргөтгөлийн барилгын ажлыг БНХАУ-ын “Харбин электрик интернешнл” компани түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж, хөрөнгө оруулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК ажиллаж нийтдээ 41.8 сая ам.доллар зарцуулжээ.

Үүнээс өмнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дулаан цахилгаан станц нь 2.5 Мвт-ын 2 ширхэг турбин ашиглаж байсан. Ийнхүү өргөтгөл хийж тус бүр нь 12 Мвт-ын хүчин чадалтай 4 турбин ашиглалтад орууллаа. Ингэснээр нийт хүчин чадал нь 53 Мвт болж өсөж Эрдэнэт үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч болж байгааг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэллээ. Нөгөө талаар тус компани ойрын 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлээ боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд дулааны станцаа өргөтгөсөн нь чухал ач холбогдолтой гэж үзэж буй аж.
Нээлтийн ёслолд оролцсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Хүйтний улиралд манай эрчим хүчний систем бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дутагдал үүсэж байна. ОХУ-аас авдаг эрчим хүчний импортын хэмжээ өсөж буй. Яг ийм цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК 48 Мвт-ыг нэмж ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг” гэсэн юм.
Уг төслийг хэрэгжүүлэх гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Харбин электрик интернешнл” компани 2015 оны 9-р сард байгуулж, 2016 оны 5-р сараас барилга угсралтын ажил эхэлж, 2017 оны 10, 11-р сард иж бүрэн туршилт амжилттай хийснээр өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Булганчимэг: Өсөлтгүй жирэмслэлт, өсвөр насны охид жирэмслэх явдал ихэсч байна

“ЭМ БИ мед ” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ч.Булганчимэгтэй ярилцлаа.

– Охид, бүсгүйчүүд зайлшгүй тохиолдол гарсан үед л эмэгтэйчүүдийн эмнэлгийг зорьдог. Ер нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт ямар давтамжтайгаар үзүүлж байх ёстой вэ?

– Охид эмэгтэйчүүд ерөнхийдөө хүсээгүй жирэмслэлт эсвэл бэлгийн замын халдварт өвчин туссан үедээ л эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирдэг. Гэхдээ өөртөө хайртай, эрүүл мэнддээ анхаарал хандуулаад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг бүсгүйчүүд бий. Ер нь эмэгтэйчүүд маань байг гэхэд жилдээ нэг удаа бүрэн үзлэгт орж байх хэрэгтэй.

-Ерөндөг буюу спиралийг авахуулсны дараа жин нэмэх тохиолдол их байдаг. Спираль тавиулбал таргалж, турах эсэхээ урьдчилж мэдэх боломж байдаг уу?

-Ерөндөг нь гормонтой, ердийн гэсэн хоёр төрөлтэй. Ерөндөг авахуулсны дараа жин нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Харин ерөндөгтэй ү е д ж и н н э м э х , х а с а х тохиолдол байдаг. Ер нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг тухайн хүний бие организм яаж хүлээж авахаас шалтгаалж жингийн асуудал үүсдэг. Түүнээс биш “Ерөндөг тавибал та турна, таргална” гэж урьдчилж хэлэх боломжгүй.

-Спираль нь алтжуулсан, мөнгөжүүлсэн гэх мэт олон төрөлтэй. Аль болох үнэтэй байвал өндөр үр дүнтэй, сөрөг нөлөө бага гэх ойлголт бий?

-Үнэ дагаж чанар гэгчээр давхар үйлчилгээ үзүүлнэ. Алт, мөнгөтэй ерөндгүүд д а в х а р ү р э в с э л д а р а х үйлчилгээтэй. Гэхдээ ерөндөг тавиулах хүмүүс эрүүл л байх шаардлагатай. Үрэвсэлтэй, өвчтэй хүмүүст тавих юм бол алт, мөнгө байгаад ч нэмэргүй шүү дээ.

-Савны хий гаргана гэх үйлчилгээ гадуур их байдаг. Савны хийг тогтмол гаргаж байх ёстой юу. Савны хий нь олон өвчний үүсэл байдаг гэх юм?

-Хүмүүс сав гэж их ярьдаг юм, угтаа умай шүү дээ. Умай гэдэг эрхтэн хөндий эрхтэн. Хөндий эрхтэн учраас хий гарна л даа. Хийнээс болж өвчин тусах нь юу л бол доо. Аль замаар ямар бактер вирусээр үүсгэгдсэн өвчин бэ гэдгээс шалтгаалаад үрэвсэл үүсдэг. Хий гэдэг нь уламжлалт анагаах ухаанд сургадаг ойлголт. Энэ нь өвчний улмаас тухайн эрхтэн системийн цус, мэдрэл, тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааны хямралаар үүсч байгаа юм.

-Савны байрлал, хэлбэр нь жирэмслэлтэд нөлөөтэй байдаг уу. Саваа бариулаад жирэмсэн болсон гэх хүмүүс байдаг шүү дээ?

-Умайн үндсэн гурван байрлалтай гэж заадаг. Хэвийн, урагшаа, хойшоо гэсэн байрлалтай байдаг. Умайн байрлал өөрчлөгдөх о л о н ш а л т г а а н б а й н а . Бэлгийн замын халдварт өвчний хүндрэл, гэмтэл бэртэл, хагалгаагаар төрөх, хэвлийн хөндийн мэс засал, бага аарцгийн хөндийн эрхтэнгүүдийн хавдар зэргээс болоод умайн байрлал өөрчлөгдөж болно. Бэртэл гэмтлээс болоод доргиод умайг бэхлэгч булчин шөрмөс нь цочроод аль нэг тал руугаа татагдаж болно .Энэ үед бариа засал хэрэг болж болно.

-Цагаан юм гарсан үед үтрээний лаа хэрэглэлээ ч тодорхой хугацааны дараа дахидаг. Лаа нь үрэсвэл, мөөгөнцрийг ул мөргүй арилгахгүй, түр зуур л намжаадаг гэсэн үг үү?

-Хэвийн үед үтрээнээс өдөр бүр бага хэмжээний цагаан өнгөтэй үл ялиг исгэлэн үнэртэй ялгадас гарах естой. Энэ нь үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа гэсэн үг. Энэ хэвийн ялгарлын хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, эвгүй үнэр гарах нь үрэвсэж байгаагийн шинж юм. Цагаан юмны гарах хэмжээ үе үе мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг. Тиймээс дур мэдэн эм, лаа хэрэглэж болохгүй. Заавал мэргэжлийн эмчээс асууж, үзүүлж зөвлөгөө авч байж ямар эмчилгээ хийлгэхээ мэдэх хэрэгтэй. Мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл дахих магадлал ихтэй өвчин. Тиймээс үтрээний мөөгөнцөр юунаас дахиад байгааг анзаар. Энэ өвчин дархлаа сулрах, ядрах, антибиотик уух, үнэртэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх, х алуун ногоо идэх, архи пиво хэрэглэхэд хүртэл сэдэрдэг. Олон удаа мөөгөнцөртсөн хүнд ер нь ихэвчлэн дахидаг. Төгс эдгэнэ гэж байхгүй болохоор сэдээгч хүчин зүйлээс сэргийлж байх нь зүйтэй.

-Сарын тэмдэг өвдөлттэй ирж, өвчин намдаах эм тариа хэрэглэдэг бүсгүйчүүд бий. Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг нь юутай холбоотой вэ?

-Сарын тэмдэг өвдөлттэй ирэх олон шалтгаан бий. И х э в ч л э н я н з б ү р и й н өвчний суурин дээр үүсдэг. Ялангуяа үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, өндгөвч, умайн гаралтай хавдар зэрэг өвчлөлүүдээс үүдэлтэй өвдөх, үр хөндөлт олон хийлгэх зэрэг шалтгаанаас болно.

-Сүүлийн үед зарим эмч нар ид утааны үед жирэмслэхгүй байвал зүйтэй гэж зөвлөдөг болж. Хэрэвзээ утааны улиралд жирэмсэлсэн бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Утаа, угаар бол агаарыг бохирдуулагч. Эх цэвэр агаараар амьсгалж байж, Гэрэл зургийг Г.Базаррагчаа бүрэлдэж буй бие организмын хөгжил хэвийн явагдана шүү дээ. Гол нь утаа, угаарын хий эхэд нөлөөлж, урагт гаж хөгжил үүсгэх олон төрлийн хорт бодисуудыг ялгаруулж байдаг. Иймээс эмч нар ургийн гаж хөгжил үүсэх вий гэдгээс сэргийлж тэгж зөвлөх болсон юм шүү дээ. Нэгэнт тээх хүсэлтэй өвөл жирэмсэлсэн хүнийг урьдчилан сэргийлж эм витаминаа сайн ууж хотын утаанаас хол бай гэхээс өөр юу гэхэв. Хяналтандаа эрт орж шинжилгээгээ сайн өгч ойр ойрхон үзүүлж байсан нь хэрэгтэй.

-Үтрээний үрэл, агшаадаг эм тариа, түрхэц, лазер эмчилгээ гэх мэт олон төрлийн эмчилгээ байна. Эдгээрийг сонгохдоо юуг нь анхаарах ёстой вэ?

– Ю у н ы э х э н д э м ч и д ү з ү ү л э э д я м а р ө в ч и н э м г э г т э й г э э м э д э э д эмчийнхээ зөвлөсний дагуу эмчилгээ үйлчилгээгээ авсан нь хэрэгтэй байдаг юм. Үрэл, эм, үтрээ агшаадаг эмүүдийг хувь хүмүүс бие биедээ их зөвлөж хэрэглэдэг. Эдгээрийг хэрэглэхэд үтрээ гэнэт цочирч их хэмжээгээр үрэвсүүлээд хийсэн үрэл нь эргээд гэм болох нь бий. Энэ бол баталгаагүй эм. Харин лазер эмчилгээ, умайн хүзүүний шархны эмчилгээг мэргэжлийн хүмүүс хийдэг учир буух эзэнтэй буцах хаягтай байх. Зүгээр л гадуур байгаа гоо.сайхны газруудад о ч и ж х и й л г э ж б а й г а а лазер эмчилгээг үнэндээ ойлгохгүй л байна. Ямар ч эмчилгээг эмчид үзүүлж онош нь тодорхой болсон хойно эмчтэйгээ зөвшилцөж хийдэг.

-Тан дээр ирж байгаа охид, эмэгтэйчүүдэд голчлон ямар өвчин, эмгэг, зовиур илэрч байна вэ. Манайхан нэгнийхээ зөвлөгөөний дагуу эсвэл дам сонссон эм тариагаа дур мэдэн хэрэглэдэг нь өвчнийг нь улам даамжруулж байгаа харагддаг?

– М а н а й э м н э л г э э р и х э в ч л э н ж и р э м с э н , жирэмслэхгүй байгаа мөн яаралтай үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай иргэд ирдэг. 4D эхогоор ургийн хэвийн өсөлт, хөгжил гажиг илрүүлэх чиглэлд түлхүү ч и г л э н ү й л а ж и л л а г а а явуулдаг. Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, өсвөр насны охид жирэмслэх явдал ихэсч байна. Манайхан хэн нэгэн, найз нөхдийнхөө үгэнд орж, эмчилгээ хийлгэх дуртай байдаг . Энэ бол буруу. Хүн бүрийн бие махбод өөр өөр шүү дээ. Иймээс эмчид хандсаны дараа л эм тангаа хэрэглэж сурах хэрэгтэй гэдгийг захиж байна. Дур мэдэн эм тариа хэрэглэх нь тухайн өвчин эмгэгийг хүндрүүлэх, эмэнд дасалтай болгох бөгөөд нэг үгээр ямар ч шаардлагагүй эм тан хэрэглэж байгаа гэсэн үг. Эцэст нь дахиад өвчин туслаа гэхэд л ямар ч эм үйлчлэхгүй болох аюултай.

-Таныг энэ салбарт олон жил ажилласан, олон хүнийг үрийн зулай үнэрлэхэд тусалсан ачтан гэдэг юм билээ. Та эмэгтэйчүүдийн эмчээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Талархаж явдаг бүх хүмүүстээ баярлалаа. Бидний ажлын онцлог бол хүмүүст үрийн зулай үнэрлүүлэх, айл гэрт аз жаргал бэлэглэх шүү дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаа явуулаад арваад жилийн нүүр үзэх гэж байна. Өргөжөөд 10 ортой өдрийн эмчилгээ хийдэг тасагтай болсон. Миний хувьд их эмчийн ажлыг хийгээд 25 жил болж байна. Үүнээс эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллаад 14 жил болж байгаа юм байна шүү. Надтай 88402468, 98982468 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авч болно. Эх хүн өөрөө эрүүл байж л үр хүүхэд нь эрүүл төрнө гэдгийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй юм байгаа юм. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамрагдах естой. Эрэгтэй хүн ч гэсэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Үгүй ядаж зөв хооллолт, зохистой хэрэглээтэй байж ажил, амралтаа зохицуулах нь нэн чухал шүү. Гэр бүлээ төлөвлөж сурах хэрэгтэй. Хүсээгүй гэдэг шалтгаанаар олон үрс мэндлэхгүй байна. Монголын үрс маш олон болтугай. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө шүү.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн А.Ундраа даамын холбоог удирдана

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-21-нд болов. 16 дахь удаагийн тэмцээнд 147 тамирчин гурван насны ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний 6-9 насны ангилалд Г.Шинэсаран, хөвгүүдийн 10-13 насанд Б.Есүй, охидын 14-17 насанд Б.Анужин нар түрүүлжээ. Даамтай холбоотой мэдээ дуулгахад Монголын даамын холбоо шинэ удирдлагаа сонгосон бөгөөд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ундраа, ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Манлай нарыг сонгосон байна.