Categories
мэдээ нийгэм

МУИС Лазерын судалгааны лабораторитой боллоо

МУИС зурган илэрцүүд

Өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д “Лазерын судалгааны лаборатори” нээлт боллоо. Энэхүү лазерын судалгааны лаборатори нь гурван тэрбум орчим төгрөгийн өртөгтэй бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Нээлтийн үеэр тус лабораторид лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзүүлэх бөгөөд лазерын машинуудын үйл ажиллагааг танилцуулсан юм.

Тус лаборатори нь цаашид лазерын мэс засал хийх зэрэг фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой аж.

Categories
мэдээ нийгэм

Бизнес эрхлэгч эмэгтэй захирлуудын анхааралд

Та бүхнийг Олон Улсын Худалдааны Төв /International Trade Centre/-ийн Эмэгтэйчүүд, Худалдааг дэмжих хөтөлбөрөөс санаачлан Их Британийн Ливерпүүл хотноо 2018 оны зургадугаар сарын 26-28-нд зохион байгуулах SheTrades Global арга хэмжээнд оролцохыг урьж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь Олон Улсын Бизнес Фестивалийн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээнд 60 орны 600 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцоно.

Их Британийн Олон Улсын Худалдааны Хэлтэс, HSBC, British Airways болон BBC World уг фестивалыг дэмжигч байгууллагаар оролцож байна.

SheTrades Global арга хэмжээнд оролцсоноор эмэгтэй захирлуудад бизнесээ өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулагчтай холбоо тогтоох, гадаад зах зээлээ тэлэх өргөн боломж нээгдэх юм.

Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 25 хүртэл .

Бүртгүүлэхийн тулд:

https://shetradesglobal.converve.com/registration.html/ линкээр орж шаардлагатай мэдээллийг бөглөнө.

‘Are you member of an association or trade and investment support institution” гэсэн асуултад “Mongolian Wool and Cashmere Association (MWCA)” гэж сонгож бөглөснөөр бүртгэл баталгаажина.

Дэлгэрэнгүй мэдээллийг 342950, 94679767, 95824363 утсаар авна уу.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай зарцуулахад гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлийн урилгаар өнөөдрөөс эхлэн манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид айлчилж байна. Тэдний айлчлалын гол зорилго нь эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн яаманд харъяалагддаг болсоноос үүдэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн даатгалын санг салбар яам нь хэрхэн үр ашигтай зарцуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүй хүргэж байгаа талаар, туршлага мэдлэгээсээ хувцалцахаас гадна техникийн туслалцаа үзүүлэхээр ирсэн юм.

Тэднийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар ярилцлаа. Тэрээр эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өвдсөний дараа биш өвчлөхөөс өмнө гэсэн зарчимыг баримталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн амны хөндийн эрүүл мэнд маш чухал. Энэ чиглэлд даатгалын сангийн хөрөнгө мөнгийг зөв зарцуулна. Тухайлбал шүдний өвчлөлөөс болж 200 гаруй өвчний суурь үүсдэг. Бага балчираас нь шүд цоорохоос урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээнд голлож анхаарна гэлээ.

Айчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга Виван Лин, Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, Петер Ковлей Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч, Жун Гао, эрүүл мэндийн мэдээлэл, судалгаа, инновацийн багийн зохицуулагч, мөн Анни Чу, Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт хариуцсан эдийн засагч нар багтаж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг дуустал 7 хоногийн хугацаатай айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцах, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Мөн эрүүл мэндийн даатгалын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар- ДЭМБ-ын хамтын ажиллагааны стратеги 2017- 2021 он (Country cooperation strategy)-ийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхнээ.

Categories
мэдээ нийгэм

Гарааны бизнес эрхлэгчдэд мэдлэг олгох Америк боловсролын загвар сургууль байгуулагдана

Зураг

Гарааны бизнес эрхлэгчдэд олон улсын загвараар техник, технологи, инноваци, бизнесийн ур чадвар олгох ахисан түвшний мэдлэг олгох сургууль байгуулах саналыг АНУ дахь Солонгосын бизнес эрхлэгчдийн танхимын удирдлага болон холбогдох хүмүүс нааштайгаар хүлээн авчээ.

Бүтээлч, шинийг санаачлагч, чадварлаг монгол залуучуудад дэлхийн түвшний мэдлэгийг эх оронд нь олгох зорилготой төслийг холбогдох төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд холбогдох албаны төлөөлөл Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн ирж, ахисан шатны сургууль байгуулах асуудлаар БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дэд дарга Ж.Билэгсайхан, Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар нартай уулзлаа. Уулзалтын үеэр БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, Монгол залуучуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадвар олгохоор зорьж буйд талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү ажилд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэв.

Хэрэв гарааны бизнес эрхлэгчдэд техник, технологи, инноваци мэдлэг олгох энэхүү сургууль байгуулагдвал олон улсад “толгой цохидог” Америк боловсролын загвар Монголд нутагших анхны жим болох юм. Ингэснээр Монголын бизнес эрхлэгч, бүтээлч залуучууд дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжтой болох аж.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдаж байна

УИХ-ын дөрвөн байнгын хороо болон дэд хорооны хуралдаан өнөөдөр товлогдоод байна.

Тодруулбал УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын Ажлын хэсэг хуралдав.

Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж байна.
Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдах юм.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт WBC-гийн чансааны 14-т эрэмбэлэгдлээ

Зураг

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж байгаа бөгөөд түүний жингийн дэлхийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт эрэмбэлэгдлээ.

Тэрбээр “Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ баярлалаа WBC” хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгджээ. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд дараалан есөн ялалт байгуулаад байгаа бөгөөд ойрын үед “King Tug“-ийн 10 дахь тулааны тов гарах юм.

Categories
мэдээ спорт

“Алтан гран при”-д Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Image result for “Алтан гран при”

Красноярск хотноо энэ сарын 26-28-нд болох Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран при” тэмцээнд манай улсаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүчээ сорино.

“Бага дэлхийн аварга” хэмээгддэг “Алтан Гран при”-д Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож байгаа юм. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг, Н.Золбоо тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн манай өргөн бүрэлдэхүүнтэй багийн түрүүч Красноярскт очоод байна.
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнслэн шүүхээр болжээ. Иван Ярыгиний “Алтан Гран при”-гээс Монголын бөхчүүд 11 алт, 18 мөнгө, 36 хүрэл, нийт 65 медаль хүртээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөлөгчид манай улсад айлчилж байна

Image result for ДЭМБ

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчдийн манай улсад хийх айлчлал эхэллээ. Айчлалын бүрэлдэхүүнд Виван Лин Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, Петер Ковлей Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч, Жун Гао, эрүүл мэндийн мэдээлэл, судалгаа, инновацийн багийн зохицуулагч, мөн Анни Чу, Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт хариуцсан эдийн засагч нар багтаж байна. Гол зорилго нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцах, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Мөн эрүүл мэндийн даатгалын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар- ДЭМБ-ын хамтын ажиллагааны стратеги 2017- 2021 он (Country cooperation strategy)-ийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

Өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төлөөллөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өглөө.

Categories
мэдээ улс-төр

Түүхий нүүрсний оронд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхирваа мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн тухай болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газар ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг сонслоо. Ингээд “Амьдралыг тэтгэх цэвэр агаар” санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын нэгнээс ахуйн зориулалтаар нийслэл болон төв суурин газарт түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, түүхий нүүрсний оронд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн гурван үндсэн чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэгт байр суурь нэгдсэн. Үүний зэрэгцээ Солонгос Улсаас авах 700 сая ам.долларын 500 сая ам.долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах чигтэй байгаагаа Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд цаашид утаагүй зуух нийлүүлэхийг дэмжихгүй. Мөн нийт айл өрхүүдийг цахилгаанаар халаах нь одоогийн түвшинд хараахан боломжгүй. Учир нь өнөөгийн байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв. Бүлгийн даргын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулж асуулаа.

-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь, урьдчилгааг 20 хувь болгох тухай асуудал яригдсан уу. Цаашид энэ хувилбар шийдэгдэх үү?

-Орон сууцжуулах хөтөлбөрт Солонгос Улсаас авах 500 сая ам.долларыг оруулна. Үүндээ аль болох хямд, зай талбайн хувьд их томгүй байх гэсэн бодлого барьж таарна. Ирэх гуравдугаар сард Солонгосын талаас албаны хүмүүс ирж Засгийн газрын түвшинд уулзалт хийнэ. Энэ үеэр илүү тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд олон ажил хийсэн. Үүний нэг нь сайжруулсан түлш. Иргэдийн гар дээр очсон сайжруулсан түлш нь асдаггүй, дулаан ялгаруулалт бага гэсэн шүүмжлэлд өртөөд буцаад нүүрсээ хэрэглэх болсон. Иймд одоогийн хэрэглээнд гаргах түлш дээр ямар зарчим барих вэ?

-Түүхий нүүрсийг ирэх оноос нийслэлд оруулахгүй. Тэгэхээр түүнийг орлуулах түлш хэрэгтэй болно. Энэ нь сайжруулсан түлш юм. Ингэхийн тулд нэг стандарт тогтоож, үйлдвэрлэлээс гаргадаг болно. Үйлдвэрлэгчидтэй асуудлыг ярихдаа тэрхүү стандартаа барьж ярьдаг болох юм.

-Татварын нэмэгдэлтэй холбоотой бүлгийн байр суурь юу вэ. Татварын нэмэгдлийг бууруулахгүй бол Засгийн газрыг татан буулгана гэж АН-ын бүлэг мэдэгдээд байна?

-Энэ сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирж ажиллана. Тус сангийнхантай энэ асуудлаар ярилцахаар тогтоод байгаа. Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг санал гаргах эрхтэй. Манай бүлгийн хувьд Засгийн газраа аль болох тогтвортой ажиллуулах бодлого барьж буй.

-Өмнөх бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ шатахууны 41 хоногийн нөөцтэй гэж байсан. Шатахууны асуудал одоо хүртэл цэгцрээгүй, иргэд дугаарлаж бензин шатахуунаа авч байна. Энэ асуудал хэзээ хэвийн түвшинд очих вэ?

-Засгийн газрын түвшинд шатахуун импортлогчидтой ярьж байгаа юм байна. А-80, 62 бензиний үнийг нэмэхгүй. Дизелийн түлш, 95, 98 дээр нэмэгдэлтэй болгохоор тохиролцсон юм билээ. Шатахууны нөөц бол хангалттай.

Categories
мэдээ улс-төр

“Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа

2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/43 тоот захирамжийг онцгойлон хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүрэг даалгавар өглөө.