Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 мвт-аар нэмжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт /12 мВт-ын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенератор/-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо. Хоёр жил гаруйн хугацаанд бүтээн байгуулалтын их ажил өрнүүлсэн энэхүү төслийг “Эрдэнэт үйлдвэр” өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, станцынхаа суурилагдсан хүчин чадлыг нийт 53 мВт болгон өргөжүүлсэн нь Монголын эрчим хүчний нэгдсэн системд оруулж буй том хувь нэмэр юм. Мөн цахилгаан эрчим хүчний тогтвортой, найдвартай том хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн нь уурхайчдын хувьд бахархалт үйл явдал билээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир, БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Харбин электроник интернэйшнл” компанийн ерөнхий захирал Чу Аймин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Анх 1976 онд “Дулааны станц” нэртэйгээр байгуулагдаж байсан тус станцыг 2011 онд 5 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц болгон өргөтгөсөн бөгөөд компанийн хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн техник технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах үр ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн бодит жишээ нь тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн энэхүү өргөтгөлийн ажил юм.

Нээлтийн ёслолын үйл ажиллагааны төгсгөлд 4 турбингенераторыг ашиглалтад оруулж, хэрэглэгчээс үйлдвэр рүү шилжиж буй анхны ажлын командыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоймч Б.Дашзэвэгийн дүү Б.Пүрэв: Гэрчээр бус тухайн үед огт байгаагүй хүний амаар л бүхнийг шийдчихлээ


МУСГЗ, улс төрийн тоймч, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сард хөрш айлынхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон. Түүнд шүүхээс есөн жилийн хорих ял оноогоод байгаа юм. Ингээд түүний дүү Б.Пүрэвтэй ярилцлаа.

-Улстөрийн тоймч Б.Дашзэвэг хөрш айлынхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдлаа гэх шуугиан өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Хэрэг явдлын талаар та тодорхой мэдээлэл өгөөч. Яг юу болсон юм бэ?

-Аравдугаар сарын 1-ний өдөр миний ах Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадивлан дахь зуслангийн байшин руугаа явсан юм билээ. Тэр дурдагдаад байгаа долоон настай охиных болон миний ахынх бараг 20-иод жил айл хөрш яваа хүмүүс юм. Тиймдээ ч бие биенээ их сайн таньдаг болохоор хөршийнхөөрөө орж л дээ. Хөрш айлын Баянмөнх ч “Даашка ах ирлээ. Ахмадын баяр ч болж байна. Ахаараа ганц шил юм авахуулж ууя” гэсэн байгаа юм. Ер нь ахыг очих бүрт нь л түлээ түлш, хоол ундны мөнгө, үгүй бол ганц шил архи авахуулъя гэсэн яриатай л суудаг хүмүүс юм билээ.

Ингээд тэр өдөр Батмөнх, бас түүний найз, хөрш зэрэг таван ч хүн нийлээд архи уусан байдаг. Ах ч архи дарс уухгүй хот руу буцна гэхэд тэд ганц баярынхаа өдөр явах гэлээ гээд үлдээсэн байсан. Тэднийг архи ууж байх хооронд хашаанд нь дүүрэн үхэр ороод ирж л дээ. Хоёр жилийн өмнө бид 60 гаруй модтой “Сэтгүүлчдийн төгөл” байгуулсан юм. Тиймдээ ч үхэрнүүдийг тэр мод руу оруулахгүйгээр хашаандаа өвс идүүлээд байлгаж байя гэж хоорондоо ярьцгааж. Нэг харсан үхэрнүүд хашаанаас цуваад гарч байна гэнэ. Өнөөх долоон настай охиныг яагаад үхэр гаргачихав гэж аав нь зэмлээд авсан байгаа юм. Долоон настай охины хувьд хөл гар муухантай, сайн ярьж чаддаггүй юм билээ. Ингээд гэрт байсан хүмүүс ч бүгд гарцгаан үхрээ тууцгаасан байгаа юм.

Аравдугаар сарын 1-нд өглөө их сайхан дулаахан байсан. Өдөр тийшээгээ бороо орж, орой нь шуурсан юмдаг. Тиймдээ ч үхэр тууж явсан охины өмдний түрий нь норчихсон байж. Үхрээ туучихаад ахын гэр галтай Тоймч Б.Дашзэвэгийн дүү Б.Пүрэв: Гэрчээр бус тухайн үед огт байгаагүй хүний амаар л бүхнийг шийдчихлээ байсан болохоор охиныг дулаацаг гээд орцгоосон байна. Харин ах норсон өмдийг нь тайлаад хатаах гэсэн нь л буруудсан юм билээ. Гэхдээ энэ үед охины аав нь хажууд нь зогсож байсан байгаа юм. Улмаар хамт архи ууж байсан хэдэн нөхөр орж ирснээ “Даашка ах хүүхэд хүчиндэх гэж байна” гэж. Ах ч уурлан хөгшин настай хүн би юу гэж тийм бузартай юм хийхэв гэж хэсэг маргалдаж. Залуус хариуд нь “Тэгвэл мөнгө өг. Мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө шүү” л гэж. Даараад чичрээд байхаар нь дулаацаг л гэж бодож өмдийг нь тайлаад хатаах гэж байна. Түүнээс хөгшин надад элдэв муу санаа байсангүй. Хийсэн гэм ч байх биш цагдаагаа дуудаад өгвөл өгнө л биз гэчихээд хот руу явсан юм билээ.

-Долоон настай охины эгч нь цагдаад өргөдөл өгсөн гэлүү?

-Долоон настай охины аав нь хэрэг явдлын талаар хачирлаж, нэмэрлээд том охиндоо хэлчихсэн юм билээ. Охиных нь норсон өмдийг хатаах гэснийг өөрийн нүдээр харсан хэрнээ шүү дээ. Харин том охин нь бодит байдлыг огтоос хараагүй мөртлөө аавынхаа үгэнд л бүрэн итгэчихсэн. Ахтай ирж уулзан “Хөгшин хүн байж ийм хэрэг төвөг хийлээ. Таныг мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө, нэр хүндэд чинь халдана” гэсэн байгаа юм. Ах би хэрэг төвөг хийсэн биш та нарт яахаараа мөнгө өгөх ёстой юм гэхэд охины эгч “Та тэгвэл болсон явдлын талаар надад бичээд, гарын үсгээ зураад өг” гэж. Ах ч хэлснээр нь хийж. Гэтэл өнөөхийг нь аваачаад цагдаад өгчихсөн юм билээ. Аравдугаар сарын 4-ний өдөр энэ явдал болсон байдаг. Харин аравдугаар сарын 27-ны өдөр ахын охин нь “Аавыг бариад явчихлаа” гэж утасдсан. Би ингэж л ийм үйл явдал болоод байгааг мэдсэн. Ах маань 27-ноос хойш яг 58 хоног хоригдсон. Дараа нь батлан даалтад гарч арав гаруй хоноод л саяын шүүх хурал болсон нь энэ.

-Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаараа улс төрийн тоймч, Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноосон…

-Уул нь энэ явдлын гэрч нь долоон настай охины эцэг Батмөнх. Гэтэл тухайн үед огт байгаагүй охины эгчийн амаар л бүхнийг шийдээд байгаа юм. Уул нь гэрч нь байх ёстой биз дээ. Өмгөөлөгч долоон настай охиноос чамайг хүчиндэхийг завдсан уу гэж асуухад “Үгүй, үгүй” гэж хэлсэн гэсэн. Хэдий ярихдаа муу ч гэсэн үнэнийг мэдэж байгаа юм чинь тэгж л хэлнэ шүү дээ. Би тэр охиныг дагуулж яван бүхий л үзлэг шинжилгээг хийлгэлээ. Илэрсэн юм огт байхгүй шүү дээ. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Ял өглөө гэхэд хоёр, гурван жилийн тэнсэн л өгөх болов уу гэж бодож байлаа. Гэтэл есөн жилийн хорих ялаар шийтгэчихлээ шүү дээ. Энэ хүнд хэдэн жил битгий хэл хэдэн сарын ч хэрэг хүлээх чадвар байхгүй. Биеийн байдал тун хүнд байгаа.

-Б.Дашзэвэггуайг урьдныхаасаа их л өөр болсон тухай сэтгүүлч Р.Эмүжин бичсэн байсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Гурван жилийн өмнөөс гэв гэнэт ухаан алдчихдаг болсон. Энэ нь тархины судас нарийссантай холбоотой юм билээ. Мөн тархи нь жижгэрснээс болоод “Дөрвөн жилийн өмнөөс зөнөлт дээд зэргээр явагдчихсан байна” гэдгийг хоёрдугаар эмнэлгийн эмч нар хэлсэн. Мартах, санах, буруу зөрүү ярих зэрэг нь үүнээс үүдэлтэй байгаа юм. Ер нь ч ах минь хоёрдугаар эмнэлэгт дээд зэргийн хяналтад байдаг хүн шүү дээ. Мөн ахын баруун талын чих юу ч сонсдоггүй. Зүүн талынх нь арван үг хэллээ гэхэд нэгээс хоёрыг нь л сонсоно. Энэ нь хэдэн жилийн өмнө DZ man гээд л дуулж эхэлснийх л байх. Нас өндөр болсон хүн өндөр темптэй дуу хөгжим сонсохоор амархан дүлийрчихдэг юм байна. Түүнээс улбаалж сонсгол нь эрс муудсан. Тиймдээ ч мэдүүлгээ ч зөв өгч чадаагүй. Бүрэн бүтэн мэдүүлэг, өмгөөлөл болж чадахгүй байна. Шүүх хурал дээрээ ч өмгөөлөгч хэрхэн өмгөөлсөн талаар юу ч дуулаагүй гэдгээ хэлсэн. Сүүлд болсон шүүх хурлын дараа уулзахад ч “Шүүгчид уншаад л байсан. Гэтэл надад есөн жилийн ял өгчихжээ. Ах нь амьд байж чадах юм болов уу даа. Амьд байхыг л хичээе” л гэсэн дээ, ах минь. Бид хоёр эхээс хоёулаа л юм. Ах минь 77 настай. Би 73-тай юм. 80 хүрч байгаа хүнийг хорино гэдэг байж болох зүйл эсэхийг мэдэхгүй. Ямартай ч би ахынхаа төлөө чадлаараа л явна. Ганцаардаж гүйцэж байна даа, ах нь. Юун түрүүнд Ерөнхийлөгчид захидал бичихээр л зэхэж сууна.

-Одоогоор дамжин өнгөрүүлэх ангид хоригдож байгаа гэсэн үү?

-461 дүгээр ангид хоригдож байгаа. Миний хувьд Нийслэлийн дунд шатны шүүхэд давж заалдах өргөдөл өглөө. 14 хоног хянасны эцэст хариу нь гардаг юм байна. Хариу нь гарч, шүүх хурал болтол хоёр сарын хугацаа лав болох байх. Энэ хугацаанд тэр хүн хорих ангидаа сууж л таарах нь. Гэхдээ тэр хүний бие дийлэхгүй. Яагаад ч дийлэхгүй. Шоронгийн хоол ч идэж чадахгүй байна. Хэрэв энэ хүн шоронд үхвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ.

-Б.Дашзэвэг гуайг ийм хэрэгт нэр холбогдсонд дургүйцэж эгдүүцэх нэгэн байхад арай ч ийм зүйл хийх хүн биш ч гэж хэлэх нь байна.

-Ахыг минь танихгүй хүн ховор. Тиймээс энэ хэрэг явдал бүхий л хэвлэл мэдээллээр шуугьж байна. Энэ нь ч ахад минь маш их сэтгэл санааны дарамт болж байгаа. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч биш. Одоо байгаа хорих ангид нь хамт байгаа хүмүүс ч ийм хандлага гаргаж байгаа. Дарамталдаг, сонждог гэсэн. Бас дургүйцэж байгаа нэгэн байхад арай ч ийм зүйл хийх хүн биш дээ гэж бодох нэгэн ч байдаг гэнэ. Үүнээс болж даралт нь байсхийгээд л 200 хүрчих юм. Ингээд бодоход хүнд алдар нэр, шагнал урамшуулал огтоос хэрэггүй. Энэ бол хоосон чанартай зүйл юм байна. Хэний ч танихгүй хүн ийм хэрэгт нэр холбогдсон бол сэтгүүлчид ингэтлээ шуугихгүй л байсан болов уу.

– Үр хүүхэд, хань ижил гэх хүмүүс байдаг уу. Хэр их харж ханддаг юм бэ?

-Ах минь хоёр хүү, ганц охинтой хүн. Хүүхдүүд нь тусдаа гарцгаасан. Гэсэн ч аавыгаа харж хандалгүй яахав. Эмнэлэгт үзүүлж харуулна. Жилд хоёроос гурван удаа эмнэлэгт хэвтүүлдэг. Ах минь одоо ганц дүүгээ, хүүхдүүдээ зовоочихлоо гэж их л санаа нь зовоод байх шиг байна. Уул нь хүүхдүүдийнх нь ээж, ахын минь хань гэж бий. Даанч ахад минь түшиг болохгүй юм даа. Батлан даалтад гарангуут нь би эмнэлэгт хэвтүүлсэн юм. Биеийн байдал нь маш муу байгаа учраас л тэр. Хүүхдүүд нь ээждээ хэлсэн ч, хань нь гэх тэр хүн асраад ч болов өгөхгүй юм. Ингээд бодохоор ахыгаа их л өрөвдөх юм даа.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би аж үйлдвэрийн инженер мэргэжилтэй хүн. Хамгийн сүүлд Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйн газрын байр хариуцсан даргаар арваад жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

Categories
мэдээ нийгэм

ЗТХ-ийн яамны сайд Ж.Бат-эрдэнэ: Монгол Улс ази-европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй ОХУ, БНХАУ, Монгол Улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөр” “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээ, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Хоёр том гүрний дунд орших Монгол Улс нь хоёр хөршөө холбоод зогсохгүй Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой. ОХУ, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох зорилгоор “Хөгжлийн зам” санаачилгыг дэвшүүлж улмаар ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудтай уялдуулан 2016 оны 06 дугаар сард гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн төслүүдийн жагсаалтад тусгагдсан төмөр замын Зүүн коридор байгуулагдсанаар Монгол Улсын төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдолтой бөгөөд Манжуур-Забайкальскийн коридортой харьцуулахад 500-аас 750 км дөт замаар ОХУ-ыг зүүн хойд Хятадын далайн боомтуудтай холбож, Алс дорнодын бүс нутгийн байгалийн баялгийг хямд өртгөөр эдийн засгийн эргэлтэд оруулах, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн 2020 он гэхэд Орос, Хятадын хоорондын худалдааны хэмжээг 200 тэрбум долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Энэхүү гурван талт зөвөлгөөн нь Монгол Улсын зүүн бүс нутгийн уул уурхайн баялгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, дамжин өнгөрөх тээврийн хэмжээтэй уялдуулан Зүүн коридороор тээвэрлэгдэх ачаа тээврийн хэмжээг бодитой тооцож, эдийн засгийн үнэлгээг нь сайжруулах, энэ чиглэлээр гурван улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.

ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн: Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт цэгийг дайрсан төмөр зам тавина

“Зүүн коридорын хүрээнд эдийн засгийн ямар тооцоо судалгаа хийж болох вэ, тус коридорын дагуу Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй дотоодын ААН-үүд ямар санал бодолтой байна вэ. Үүнд хир хэмжээний ачаа тээврийн боломж гарч болохоор байна вэ гэдгийг хамтдаа хэлэлцэн зөвлөлдөж байна.

Зүүн коридорыг Монгол Улсын талаас эдийн засгийн ач холбогдлоороо Төвийн коридорын дараа орно гэж үзэж байгаа.

Тус коридор нь өөрөө Монгол Улсын газарзүйн байршлын давуу талыг ашигласан бөгөөд ОХУ, БНХАУ-ын хооронд зөөн тээвэрлэх, дамжин өнгөрөх ачааг тээвэрлэх, зорилгоор анх санаачилсан. Түүнээс гадна манай дотоодын уул уурхайн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү тээвэрлэх зардлыг бууруулах гол ач холбогдолтой.

Коридор байгуулах асуудал эдийн засаг, техникийн судалгааны түвшинд яригдаж байна. Тус коридорыг байгуулах нь үнэхээр ашигтай гэж дүгнэвэл санхүүжилт шийдэгдэж, барилгын ажил хэзээнээс эхлэх нь тухайн үедээ тодорхой болно.

Тус коридор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг дайран өнгөрч байгаа учир тухайн орон нутагт тодорхой хэмжээний үр ашгийг авчирна гэж тооцож байгаа.

Зүүн коридорын хүрээнд Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийг дайран өнгөрсөн нийт 800 гаран км төмөр зам тавигдах урьдчилсан тооцоо байна” гэв.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл: Төмөр замын зүүн коридор нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна

“БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 тэрбум долларын ачаа тээвэрлэж байна. Үүнийг ойрын хугацаанд ОХУ, БНХАУ-ын тал 200 тэрбум долларт хүргэнэ гэж байгаа. Үүний тодорхой хувь нь бидний яриад буй Монголоор дайран өнгөрөх зүүн коридорын замаар явах учиртай гэж бид харж байна. Энэ зам нь одоо явж буй чиглэлээс дунджаар 320 км-ээр дөт юм. Мөн тээвэрлэлтийн зардал ч багасах боломжтой. Энэ бол гурван улсын хувьд яригдаж буй асуудал.

Зөвхөн дотоодод буюу Монгол Улсад ямар үр өгөөжтэй вэ гэхээр коридор дамжин өнгөрөх бүс нутаг хөгжинө. Мөн тус бүс газрын баялаг ихтэй учир ашигт малтмалын нөөцүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр ч бий болно” гэдгийг онцоллоо.

БНХАУ-ын “Байшинь төмөр зам” компанийн Ерөнхий захирал Пан Зипин Зүүн коридор үр ашигтай байна гэдэгт итгэлтэй байна

“Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт зүүн бүсийн төмөр замыг барьж, хөгжүүлэхэд маш чухал нөлөө болно. Зүүн бүсийн эдийн засгийн тооцоог манай “Байшинь төмөр зам” хийсэн. Үүнийг Монгол Улсын Засгийн газраас хянана.

Зүүн бүсийн төмөр замын дагуу үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай уулзалт дутуу хийснээс эдийн засгийн зарим тооцоо дутуу гарсан байна. Энэхүү уулзалтаар эдийн засгийн тооцооны дүн ашигтай, зөв гарах байх гэж итгэж байна. Монголын төмөр зам болон ЗТХЯ маш удаан хугацаанд бодож, боловсруулж, энэхүү шийдвэрийг гаргаж буй учир тус төмөр зам үр дүнтэй байна гэдэгт итгэж байна”.

ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович: Транзит тээвэрт хамгийн хэрэгтэй зам бол зүүн коридор

“ОХУ, БНХАУ, Монгол Улс гурвуулаа зүүн коридорын тухай санал солилцож, судалгаа хийж, хамтарсан ойлголцолд хүрэх нь чухал. Тус зөвлөлдөх уулзалтын ач холбогдол нь энэ. Бид урьдчилсан судалгаа хийсэн. Цааш нь илүү судлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэхдээ гурван улсын транзит тээвэрт хамгийн хэрэгтэй зам бол зүүн коридорын төмөр зам байх болно” хэмээв.

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зүүн коридор байгуулах нь зүйтэй эсэхийг шийдвэрлэж, гурван улсын ойлголцлын зөрүүг арилгах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэтэй 2018-2019 онд хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нар, МБОИЗ-ийн Удирдах зөвлөл болон бусад зөвлөлийн гишүүд байлцсан юм.

Тус зөвлөл нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхэлж БОАЖЯ-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 190 гаруй төрийн бус байгууллагыг гишүүнчлэлээр бүртгэсэн аж. МБОИЗ нь БОАЖЯ-наас гадна УУХҮЯ, Европын холбоо, НҮБ, Европын сэргээн босголтын банк зэрэг гадна, дотны байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Марко Ферри: Европын холбооны зүгээс цаазаар авах ялыг сэргээх гэж буй улс орнуудын үйл ажиллагаанд эмзэглэж байна

“Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” олон улсын бага хурал өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комиссын удирдах албаны хүмүүс, олон улсын болон үндэсний хүний эрхийн шинжээчдийн төлөөлөл оролцов. Тэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, ялангуяа хэргийн зүйлчлэл, хэргийг мөрдөн шалгах үйл явцад хүний эрхийг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан бусад хүчирхийллийн хэрэг болон насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг шалгах асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр Европын холбооны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри “Бага хурал эрүүгийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох зорилготой. Эрүүгийн эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийг хангах чиглэлтэй байдаг. Энэ хүрээнд гурван удаа хүний эрхийн семинар зохион байгуулна. М ө н прокурорын ажилтнуудыг Европын холбооны улсуудад урьж, туршлага судлуулна. Прокурорын үйл ажиллагааг чадавхжуулах, сургалтын материалуудыг боловсруулах зэргээр хамтарч ажиллаж байна. Монгол Улсыг өөрийн бүс нутагтаа хүний эрхийг хангах чиглэлээр их сайн ажилладаг гэж бид үздэг. Европын холбооны зүгээс цаазаар авах ялыг сэргээх гэж буй улс орнуудын үйл ажиллагаанд маш их эмзэглэж байгаа. Цаазаар авах ялыг сэргээхээс илүүтэй гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөл шалтгааныг нь бид арилгах тал дээр сайн ажиллах ёстой. Хурлын нэг гол зорилго нь нийгмийн учир шалтгаануудыг арилгах чиглэлээр явагдана. Мөн бид хүүхдийн эрхийн эсрэг хүчирхийлэл болон өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэж буй асуудалд анхаарал хандуулна” гэж байлаа.

Ж.Бямбадорж: Манайх эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй дэлхийн хоёр улсын нэг Хүний эрхийн үндэсний комиссын дарга

Ж.Бямбадорж “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль нь хүний эрхийн халдашгүй үйлдэлтэй холбоотой. Манай улсад том дэвшил гарчихсан байна. Гэхдээ ухралт байна. Хэлэлцүүлгийн үеэр судлаачид олон асуудлыг ярилаа. Тодруулбал, нэгдүгээрт, манайх эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй дэлхийн хоёр улсын нэг байсан. Гэтэл өнөөдөр Эрүүгийн хуулиар бодлогыг хүнлэг болгочихсон. Гэвч эмэгтэй хүнд бүх насаар нь хорих ял өгөхийг хэвээр үлдээчихсэн. Ер нь эмэгтэй хүнд 15-аас дээш жилийн ял оноох ёсгүй. Хоёрдугаарт, иргэний амь нас хохирсон тохиолдолд ямар ч нөхөн олговор өгдөггүй. Харин иргэний эрүүл мэндэд хохирол учруулсан бол эмчилгээний зардал, хохирлын хэмжээ зэргээр олон зүйлийг нэхэмжилдэг. Ингээд хагасыг нь ч болтугай авчихдаг. Иймээс үүний ялгааг яаралтай шийдэх ёстой. Би энэ асуудлыг гаргаж тавьсан. Судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Марко Ферри: Европын холбооны зүгээс цаазаар авах ялыг сэргээх гэж буй улс орнуудын үйл ажиллагаанд эмзэглэж байна.

Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлээд жил шахам болж буй. Эргэж нэг харах ёстой. Хуулийн хэрэгжилт дээр шүүх, прокурор, мөрдөн байцаагчдын сэтгэлгээнийг хувьсгалыг шинэчлэх шаардлагатай. Судлаачдын үгийг анхааралтай сонсох ёстой” гэдгийг онцлов.

Мөн тэрээр “Европын холбооноос гадна дэлхий нийтээрээ цаазын ялыг зогсоох хэрэгтэй гэдэг. Цаазын ял хүнд тусна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхлээд жил болчихлоо. Алдаа оноотой зүйлүүд бий. Тухайлбал, шүүгч нар, гэр бүлийн хүчирхийллийг тодорхойлдог субъектуудын субъектив хандлагаас болж буруу хэрэглэх, нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээс болж, сөрөг үзэгдлүүд гарч байгаа. Үүнийг судлаад холбогдох газруудад санал хүргүүлсэн” гэсэн юм. Улсын Ерөнхий прокурорын газар, сургалт судалгааны төвийн багш, судлаач , хяналтын прокурор Г.Оюунболд “Манайхаас өнгөрсөн жилд амиа хорлох гэмт хэргийн суурь судалгааг хийсэн. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг ярьсан. БСШУЯ руу Ерөнхий прокурор мэдэгдэл хүргүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл болон бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргүүд нийгэмд гарч байгаа нь тодорхой учир шалтгаантай. Ингээд цаад учир шалтгааныг нь судлаад үзэхээр хүүхдийн боловсрол гэдгээс хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол чухал. Энэ нь төрийн гүйцэтгэх үүрэг. Сургуулийн өмнөх боловсролоос хамаарч бүрэн дунд боловсролыг шинэчлэх ёстой. Шинэчлэхээс илүүтэй агуулгын хувьд эргэж харах хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгч 20 жилийн өмнө бий болчихсон байдаг. Хүчирхийлэлд дасан зохицох хандлагатай бие хүн хориод жилийн өмнөөс бий болчихсон. Нэг үгээр хэлбэл, нийгэм тэр хүнийг бэлтгэж байна гэсэн үг. Бид урьдчилан сэргийлэх аргыг авч, реклам гаргаж, шторк хийх нь зөвхөн гал унтраана. Тэгэхээр илүү санаачилгатай ажиллах, олон талт хамтын ажиллагаа чухал байна. Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яам нэг зүйлийн төлөө хамтарч ажиллах нь бидний менежментийн шаардлага гэж үзсэн. Хэрвээ үүнийг одоо шийдэж эхэлвэл арван жилийн дараа учиртай болж ирнэ. Хүчирхийлэл, хулгай дээрэм багасна. Манай улсад гарч байгаа 35 мянга гэмт хэргийн 70 хувь нь хулгай дээрэм, булаалт. Мөн хүчин, танхай, хүн алах гэсэн хэдхэн гэмт хэрэг манайд эргэлдэж байгаа юм. Эдгээрийг бусад улсууд арав, хорин жилийн өмнө зориуд бодлогоор шийдвэрлэсэн байдаг. Үр дүнд нь авлига, хүчирхийллийг үл тэвчдэг хүмүүс бий болсноор гэмт хэрэг буурсан байна лээ” гэдгийг онцоллоо. Тахарын ерөнхий газрыг эргээд сэргээх хэрэгтэй гэв Хурлын үеэр “Эрүүдэн шүүхийн эсрэг болон бусад хүний эрхийн конвенцийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан Монголын Эмнести Интернэйшнл ТББ – ы н Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан ярихдаа “Манай улс ямар ч тохиолдолд тухайн хүний Эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулах үүрэгтэй. Үүний хүрээнд шат дараалсан арга хэмжээ авч явж байв. Гэсэн хэдий ч ухарсан алхмууд бий. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг шууд улсын төсөвтэй холбоотойгоор татан буулгачихсан. Гүйцэтгэх чиг үүргийг цагдаа, Авлигатай тэмцэх газар руу хувааж өгсөн. Дараа нь Тахарын ерөнхий газрыг төсөвтэй холбоотойгоор татан буулгасан. Үүний улмаас нэгдүгээрт, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч зэрэг хуулийн салбарт ажилладаг хүмүүсийн асуудал хөндөгдөх болсон. Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдвэл хэн шалгах вэ гэдэг нь эргэлзээтэй болсон юм. Цагдаа гэмт хэрэгт холбогдсон байна гэж гомдол гаргавал өөрсдийгөө шалгана гэдэг өөрөө хэр оновчтой юм бол. Уг асуудлыг бодитой шийдвэрлэхийн тулд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулж байсан. Прокурорын байгууллагын дэргэд гэсэн нэртэй боловч төсөв санхүү удирдлага нь тусдаа байсан учраас хараат бус ажиллах бүрэн боломжтой байв. Мөн л төсөв хэмнэнэ гэсэн үүднээс Тахарын ерөнхий газрыг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нэгтгэчихсэн. Гэтэл Тахарын Ерөнхий газрыг байгуулах болсон шалтгаан байдаг юм. Нэгдүгээрт, шүүхийн болон шүүгчийн аюулгүй байдлыг цагдаа бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Үүнийг 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдлаас олж харсан. Гэр бүлийнхэн дундаа хүчирхийлэл үйлддэг эмэгтэй нөхрөөсөө салах гээд гомдол гаргачихсан шүүх рүү явж байхдаа хутгалуулж, амиа алдсан. Хэргийн холбогдогч занаж байсан хүнээ ажлын байран дээр нь очоод хутгалаад амыг нь хөнөөчихсөн хэрэг гарсан. Ийм ноцтой гэмт хэргүүд гарч байсан учраас гэрчийг тусгайлан хамгаалахгүй бол болохгүй ээ. Үүнд цагдаа хүрч ажиллахгүй ээ. Хохирогчийг хэрхэн хамгаалах вэ, хэрэгтнийг хэрхэн хуяглан хүргэх юм бэ, яаж хилийн чанадад байгаа хэрэгтнийг солилцож авах вэ зэрэг асуудлыг цагдаа хариуцахгүй тусдаа бие даасан байгууллагаар хариуцуулахаар зохицуулсан байсан. Тэгсэн татан буулгасан. Үндэсний хэмжээнд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэхийн тулд хэн яаж, ажиллах ёстой юм бэ. Үүн дээр тусгайлан анхаардаг олон улсын санаачилга бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм гэсэн ойлголт бий. Үүнийг манай улс Хүний эрхийн үндэсний комисст өгөх нь зүйтэй юм, хамгийн оновчтой хувилбар гэсэн байдаг. Гэхдээ одоо хүртэл олон улсын гэрээний дагуу байгуулаагүй. Урьдчилан сэргийлэх мехнизмаа байгуулаагүй байна гэсэн үг. Эдгээрийг анхаарч ажиллавал Эрүүгийн эрх зүйн тогтолцоогоо улам бэхжүүлж, шударга болгоход үр дүнтэй гэж харагдаж байгаа. Шүүхийн практикт олон улсын гэрээний дагуу ажиллах явдал дутмаг байна. Нэгэнт гэмт үйлдлийн хохирогч болчихсон бол хохирлыг нь барагдуулах, зөрчигдсөн эрхийг нь сэргээж чаддаг байх ёстой. Үүний тулд материаллаг болон материаллаг бус сэтгэл санааны хохирлыг төлөх асуудлыг анхаарч үзэх ёстой гэсэн үг. Тухайн гэмт үйлдлийн хохирогч болсон хүмүүсийг бүрэн дүүрэн хамгаалъя гэж үзвэл Тахарын ерөнхий газрыг эргээд сэргээх хэрэгтэй” гэж ярилаа.


Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр” ирэх гуравдугаар сард болно

Энэ жил Бүргэдийн баярыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нийслэлийн орчим зохион байгуулахаар болжээ.

Энэхүү баяр нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг билээ. Мөн уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайн үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

“Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

Соёлын төв өргөөнд өчигдөр “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрынхан оролцсон юм.

Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож, иргэдийн ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Эрх баригчид 2017 оны ажлын тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.

14-1 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

Оройн 17:00 цаг хүртэл үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт оролцсон иргэд газартай холбоотой санал, гомдлоо хэлж, хүссэн хариултаа авах боломжийг олгосноороо онцлог байв. Энд хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь газраа булаалгасан, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй 2-5 жил хүлээсэн зэрэг асуудлаар ханджээ. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэлсэн юм.

Тэрбээр “НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдралын мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог.

06-3 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

Өнөөдөр нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг иргэд ихээр шүүмжилдэг. Тиймээс бид цаашид газартай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь хуулийн хугацааг хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.

05-3 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

03-3 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

04-3 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

Нийслэлийн газрын алба өнгөрсөн онд 129 байршилд орц, гарц чөлөөлжээ

02-4 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

01-5 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

9-1 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

10-3 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

12-2 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

13-2 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

11-4 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

14-2 “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

kk “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байна

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийж буй айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалаараа БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзаж ярилцав.

Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоох парламентууд болон аюулгүй байдал, батлан хамгаалах, хуулийн байгууллагуудын хооронд тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлж, уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, боловсон хүчнийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, Вьетнамын цэргүүдийг “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтад өргөнөөр хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ойрын үед Вьетнамд айлчлуулж, хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгаад, банк санхүүгийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх замаар хоёр талын бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал гэж үзэж байна гэв.

Тэрбээр аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн тохирсон Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Вьетнамаас загас агнуурын бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ импортлох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналт, хорио цээр, хил, гаалийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдэх нь чухал болохыг онцолж, цаашид цагаан будаа, цай, кофе зэрэг бүтээгдэхүүн импортлох боломжтой гэснийг Вьетнамын удирдлагууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

“Петро Вьетнам” компанийн Монголд газрын тосны хайгуул хийх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахад бэлэн байгааг УИХ-ын дарга М.Энхболд мэдээлж, хоёр талын шууд оролцоотой хэрэгжүүлэх төслүүдийн нэг байж болох боломжтой гэв. Энэ өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийв.

2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг УИХ-ын дарга тэмдэглэсэн юм. БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг 2017 оны дүнгээр энэ хэмжээ 67.7 сая ам долларт хүрч, 2016 оныхоос 16.5 хувь нэмэгдсэнийг мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд бизнесийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд агаарын болон төмөр замын тээврийн асуудал онцгой чухал болохыг онцлоод, энэ талаар Вьетнамын тал өөрөөс хамаарах арга хэмжээг авна гэдэгт найдаж байна гэв. Мөн нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол Монголын үйлдвэрлэл эрхлэгчдэд байгааг анхааралдаа авахыг хүсэв.

Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Ханой-Улаанбаатар хот, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг Ханой болон Хо Чи Мин хотын дүүргүүдтэй шууд харилцаатай болгох, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, НҮБ-аас дэмжсэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг дэмжих санал тавьсныг Вьетнамын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурлаа.

Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганг өндөр дээд хэмжээний айлчлал, яам, газруудын уулзалт яриа хэлэлцээг тогтмолжуулж, Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Үндэсний ассамблейд 9 гишүүнтэй Вьетнам-Монголын найрамдлын бүлэг ажиллаж байгааг дурдаад, цаашид хоёр парламентын удирдлага, гишүүд, Байнгын хороо, найрамдлын бүлгийн хамтын ажиллагааг байнга, тасралтгүй өрнүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын харилцаанд чухал үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэлээ.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Үндэсний ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганг нар ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа тогтоох саналыг дэмжиж Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан юм. Түүнчлэн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжих болно гэв.

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа.

Хоёр тал бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахаа санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс Вьетнамыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход нь дэмжиж, Вьетнамын тал АСЕАН-ы гишүүнээр элсэх Монголын санаачилгыг дэмжсэн байр сууриа хэвээр хадгална гэдгээ нотоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр орны харилцааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгаа талаар ярина

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр нэмэхээр болсон байна. Сар шинийн өмнө ахмадуудад таатай мэт боловч 27 мянгаар нэмсэн гээд чамлаад байх шиг байна л даа?

-Засгийн газраас 2018 оны улсын төсвийг Их хурлаар батлуулахдаа эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүргэх, үр шимийг монголчууд хүртэх ёстой гэдэг байр суурийг баримтлан төсвийн төслийг боловсруулсан. Шууд утгаараа энэ оны төсөв иргэдийн нийгмийн хамгаалал руу хандсан төсөв болсон. Үүний нэг жишээ нь Нийгмийн даатгалын сангаас болон Халамжийн сангаас олгож буй тэтгэврийг 136 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг энэ оны төсөвт тусган шийдвэрлүүлсэн. Өнөөдөр (өнгөрөгч баасан гариг) хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас болон Халамжийн сангаас олгож буй тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас 393 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 380 мянган төгрөг байгаа бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 250 мянган төгрөг байгаа. Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

-Энэ нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн үү?

-Сүүлийн жилүүдийн инфляцийн түвшин, эдийн засгийн хямралд орлого их, бага олдог бүхий л иргэд нэрвэгдэж байгаа. Тиймээс амьжиргааны түвшинг дээшлүүлэх үүднээс тэтгэврийг их, бага гэж ялгалгүй ижил түвшинд нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ. Мөн Ахмад настны тухай хуулиар Хаврын тэргүүн сар буюу сар шинийн баярын өмнө 65-аас дээш насны ахмадууддаа Насны хишиг тэтгэмжийг олгоно.

Бид хоёрдугаар сарын 15-ны дотор Насны хишиг тэтгэмжийг олгож дуусах юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилт орсон. Нэгдүгээр сарын эхээр Монголбанк, Төрийн банк, Хаан банкны удирдлагуудтай уулзаж дээрх хоёр банкнаас тэтгэврийн зээл авсан хүмүүсийн зээлийн хүүг бууруулах, нөхцлийг нь сайжруулах чиглэлд хамтран ажилласан.

-Гэхдээ өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гарчихаад байсан биз дээ?

-Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргаад байсан. Жилийн 15 хувийн хүүтэй, зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийг олгодог байсан юм. Үүнийг бид өөрчилж, жилийн 15 хувийн хүүг нь 12 хувь болгож, хугацаа нь зургаан сар байсныг 12 сар болгож нэмэгдүүлсэн. Мөн тэтгэврийн нөхцөлийг өөрчилж байгаа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Ахмадууд тэтгэврээ барьцаалан зээл аваад эргэн төлөхдөө 100 хувь үндсэндээ зээлэндээ төлдөг байсан. Тиймээс тэтгэврийн 70 хувийг нь зээл төлөхөд зарцуулж, 30 хувийг нь тухайн ахмад настан сарынхаа амьжиргааг залгуулахад нь зарцуулж байх ёстой гэж үзсэн. Үндсэндээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулсан гэж үзэж байгаа.

Мөн Халамжийн сангаас авч буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Халамжийн сангаас олгож байсан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 155 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Хоёрдугаар сарын нэгнээс нэмэгдсэн тэтгэвэр, тэтгэмжийг олгож эхэлнэ.

-Тэтгэвэр яахав бага ч гэсэн нэмэгдлээ. Цалин нэмэгдэх үү. Шатахууны үнэ нэмэгдсэн гээд үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ л дээ. Харин өнөө цалин л бахь байдагтаа байх юм?

-ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гээд өмнөх Засгийн газар хэлэлцээ байгуулчихсан юм билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. 2014 оноос хойш үндсэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд инфляци ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа ОУВС-тай хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж үгүй ч гэсэн орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Төсвийн тодотголоор 54 тэрбум төгрөг тусгаж төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаад 2017 онд олгосон. Харин 2018 оны төсөвт 56 тэрбум төгрөг туссан. Үүгээр төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоно.

-Удахгүй ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирэх юм билээ. Ажлын хэсгийн уулзалтын үеэр татвар, цалин нэмэх асуудлуудаа эргэж харах санал хүргүүлэх үү?

-Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн үнэлгээний баг манайд ажиллана. Энэ үеэр нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газар хэлэлцээрт оруулахаар ажиллаж байна. Үүний эхэнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай байгаа талаар ярина. Бид эхний ээлжинд бэлтгэл ажлаа базааж байгаа.

-Цалингийн асуудал орох юм байна. Татварын асуудлуудыг хэлэлцэх үү. Ялангуяа хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэн нь бухимдал дагуулж байгааг та анзаарсан л байлгүй дээ?

-Хувь хүний орлогын албан татвар нэг шатлалтай байсныг дөрвөн шатлалтай болгосон. Би хувь гишүүн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд Хувь хүний орлогын албан татварыг орлогоос хамаарсан шатлалтай болгох нь зүйтэй гэсэн байр суурь байдаг. Монгол Улсад ядуурлын түвшин өндөр, нийгмийн цөөн хэсэгт орлого төвлөрөх үйл явц маш хурдацтай явагдаж байна. Ийм нөхцөлд хүн амын олонх нь ядуу биш, хүн амын олонх нь дундаж давхаргатан болохын тулд зайлшгүй орлогоос хамаарсан шатлалтай татварын бодлого явуулах ёстой гэж үздэг. Өмнөх Засгийн газрын боловсруулж Их хурлаар батлуулсан Хувь хүний орлогын албан татварын хууль хэрэгжиж эхлэх гэж байхад иргэдийн дунд татвар нэмсэн гэх бухимдлууд бий. Бидний зүгээс татварын босгыг эргэж харж болох юм гэсэн байр суурьтай байгаа. 1.5-аас дээш цалинтай хүмүүст хамаарах уу гурван саяас дээш цалин хүнд хамаатуулах уу гээд босгыг нэмэгдүүлэх асуудлыг нэмж болно гэж бодож байна.

Иргэдийн дунд ойлголтын зөрүүтэй асуудлууд байх шиг байна лээ. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн бүрээс 20 хувийн татвар авахгүй. Одоогийн хуулиар 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай хүн бүр 10 хувийн татвар төлнө, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Гэхдээ 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас нь 10 хувийн татвараа авч, 1.5 сая төгрөгөөс дээш гарсан орлогоос нь 20 хувийн татвар авах юм. Мэдээлэл сайн өгөөгүй болохоор ийм мэдээллийн ойлголтын зөрүү байх шиг байна. Ажлын хэсэг гараад энэ талаар судалгаа хийж байгаа. Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт ороход гарын авлага болохуйц материалыг бид бэлдэж өгнө.

-Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д ажлын айлчлал хийсэн. Та айлчлалын багийн бүрэлдэхүүнд явчихаад ирсэн. Айлчлалын үеэр танай салбартай холбоотой ямар асуудлыг шийдсэн бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд яваад ирсэн. Энэ үеэр миний хувьд салбарын сайдын шугамаар хоёр албан бичигт гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, ажиллах хүч илгээх, хүлээн авах хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээр дуусгавар болоод байсан тул БНСУ-д цаашид ажиллах хүч илгээх нь зүйтэй гэж үзэн хэлэлцээрийн хугацааг сунган бичиг баримтад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, хоёр орны Хөдөлмөрийн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн айлчлал нэлээд үр дүнтэй болсон гэж бодож байна. Миний хувьд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзахад хоёр орны хөдөлмөрийн салбарт харилцан хамтран ажиллах чиглэлээр ажиллах хүч илгээх асуудлыг шинэ шатанд гаргах чиглэлээр ойлголцолд хүрсэн.

Бидний зүгээс ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхийг хүсэхэд БНСУ-ын тал Монголоос ажиллах хүч авах квотыг нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсад 1700 ажиллах хүч авах квот өгсөн. Манайхан нэлээд шахаж ажилласны үр дүнд 70 хувьтай гарсан. 1700 хүн илгээхээс 1300 орчим хүн ажиллах хүч болгон илгээсэн гэсэн үг. Бид цаашид квотын хэмжээгээ нэмэгдүүлэх, квотоо ашиглах тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн.

Хоёр орны Хөдөлмөрийн яамд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн яам Монгол Улсын дотоодын хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2.8 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсон.

-Энэ төслийн ач холбогдол нь юу вэ?

-Монголын хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой цахим хөдөлмөрийн санг бий болгох юм. Ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлнэ. Ажил хайж буй залуус гар утаснаасаа мэдээллийн сан руу нэвтэрч, ажил олгогч болон ажлын байрны талаарх мэдээллийг авч, судлах боломжийг нээж өгнө. Өөрийн мэргэжил, туршлагатай ажлын байранд саналаа өгөх, өөрийгөө урьдчилан бэлдэх давуу талтай болно.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Ялалт: Нүүрснээс дизель түлш, бензин, деметил спирт зэрэг 130 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монел Тех компанийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ш.Ялалттай нүүрсний технологийн талаар ярилцлаа.


-Нүүрсний борлуулалт асуудалтай болж байна. Нүүрсийг эх орондоо нарийн технологиор боловсруулдаг болох шаардлага тулгарч байгаа. Нүүрснээс хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч болох вэ?

-Татар монгол гаралтай Оросын эрдэмтэн Менделеев “Нүүрсийг шууд шатааж түлнэ гэдэг бол зуутын долларын дэвсгэртүүдийг шатааж дулаацахтай адил юм” гэж хэлсэн байдаг. Экстенсив буюу нүүрсийг түүхийгээр нь ашиглаж буй хүрзний технологи бол аль хэдийн хоцрогдсон, маш явцгүй зүйл. Харин интенсив гэх гүнзгий боловсруулах технологи нь нүүрсний үнийг олон арав, зуу дахин нэмэгдүүлэх боломжтой. Нүүрс боловсруулах нь л чухал асуудал болоод байна. Тухайлбал, нүүрснээс наад зах нь дизель түлш, бензин, экологийн цэвэр түлээ, нүүрстөрөгчийн мяндас, деметил спирт зэрэг 130 гаруй төрлийн химийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Цаашид гүн боловсруулалт хийснээрээ 5000 гаруй бүтээгдэхүүн гарган авч болно. Ингэж гүнзгий боловсруулагдсан бүтээгдэхүүний нэг тонн нүүрстөрөгчийн материалын үнэ 400 дахин өсөх бүрэн боломж байгаа. Сумын уурын зуухнуудыг хүртэл өөрчлөн тоноглож, сум орон нутгаа хямд цахилгаан эрчим хүч, дулаанаар хангаад хоногт 10000-20000 литр бензин эсвэл дизель түлшийг евро стандартаар үйлдвэрлээд байж болно. Ийм байдлаар, банк дүүрэн бензиний үнийг 5-10 доллар болгохсон гэх зорилт бидэнд байна. Ингэсэн тохиолдолд Монгол Улс эрчим хүчний хувьд бүрэн тусгаар тогтнолоо олно гэсэн үг. Ингэхийн тулд нүүрсийг боловсруулдаг технологиудаа л сайн хөгжүүлэх хэрэгтэй. Эхлээд, нүүрснээс синтетик хийг гаргаж авна. Үүнийг гаргаад авчих юм бол утаанаас салж болно. Агаарын бохирдлын хэмжээгээр манай улс дэлхийд бараг нэгт ороод байгаа нь, нүүрсээ түүхийгээр нь шууд шатааж буйтай холбоотой шүү дээ.

Хотын агаар, хөрс, усны бохирдол гамшгийн хэмжээнд хүрч хүн амьдрах аргагүй болж байна. Төр буюу түр ажиллаж байгаа засаг утааг арилгана гэж 200 тэрбум төгрөг зарсан. Утаагүй түлш, утаагүй зуух гэж их мөнгө хийсгэсэн ч үр дүнд хүрээгүй. Улаанбаатарт нүүрсээр ажилладаг жижиг том нийлсэн 400 гаруй уурын зуух байгаа юм. Энэ зуухнуудын нэлээдийг нь сольж хийгээр ажилладаг болгочихвол агаарын бохирдол буурахад томоохон нөлөө үзүүлнэ. Манай төслийн багийн санал болгож буй нүүрс хийжүүлэх технологи бол эхний ээлжинд хоёр мянган айлыг хийн дулаанаар хангах юм. Ийм хийн дулааныг нэвтрүүлэхэд бид бэлэн болчихоод байна.

– Энэ ажлыг хэн зохион байгуулах вэ?

– Манай баг олон улсын эрдэм шинжилгээний төв нэртэй. Манай баг дээрх төслийг хэрэгжүүлнэ. Энэ багт надаас гадна орос, португал, польш эрдэмтэд ажиллаж байна. Гадныхантай хамтран ажиллахад хариуцлагатай, өөрт оногдсон ажлуудаа маш сайн гүйцэтгэдэг тул маш амжилттай ажиллаж чаддаг. Энэ төслийн хүрээнд хийн дулааны 10 төхөөрөмж нэвтрүүлэхэд л 20 мянган айл утаанаас сална шүү дээ.

-Төсөл ямар шатанд явж байна?

-Бүтээгдэхүүний гэрчилгээгээ хэдхэн хоногийн өмнө авчихсан. Синтетик хий дамжуулах эхний төхөөрөмжөө “Налайх”-ын наад талд барьчихсан, ашиглахад бэлэн болчихсон байна. Амьдралд хэрэгжүүлэх гэхээр санхүүжилт алга. Энэ асуудлыг академид өгчихсөн байгаа. Академи цаашаа ярьж хэлдэг юм уу мэдэхгүй юм. Уг нь энэ бол хамгийн чухал технологи. Төрийн түшээд яаж нүүрсийг ашиглахаа мэдэхгүй судлахгүй, буруу тийш нь мөнгө зарцуулаад байх юм. Энэ төслийг ажил хэрэг болгоод хоёр мянган айлын дулааныг шийдэхэд нийтдээ есөн сая доллар хэрэгтэй байгаа юм.

-Эхний ээлжинд юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхлээд л нүүрснээс хий гаргаж авах хэрэгтэй. Гэвч шийдвэр гаргагчдын дунд юм сонсоод ойлгохгүй, уншихгүй, юм бодож сэтгэхээ больчихсон хүмүүс их байна. “Цөөн хүн амтай, ядуу буурай оронд ардчилал гэдэг зүйлийг хангалттай өг. Тэд нарт хөгжиж байна гэсэн худлаа хаяг зүүлэг. Хүүхэд залуучуудад либериал үзлийг нэвт шингээгээд тэдэнд, бид хөгжиж байна, хөгжөөд байна гэсэн хий бодол үүсгэх гэх мэтээр хөгжүүлэхгүй, ядуу буурай орон хэвээр нь байлгана” гэдэг гадаадын эрдэмтний үг биеллээ олоод байна. Тиймээс монголчууд өдөр болгон 10 цаг ажил хийгээд мөнгө ол гэхээр бултаад хийхгүйг хичээнэ. Түүний оронд ямар нэгэн аргаар залилж дээгүүр, доогуур хулгайлж, худлаа ярьж авахыг боддог. Мөн хавханд бяслага хийгээд, хулгана барьдаг үлгэр манайд хэрэгжээд байх юм. Дээрээ ч доороо ч юуг ч бодож сэтгэж хийхгүй, мэдэхгүй байна.

-Синтетик хий гаргах төхөөрөмж хэцүү юу?

-Бид зургаа, долоон жил энэ төсөл дээр ажиллаж байгаа. Энэхүү хийжүүлэх технологийг ашиглахад амархан. Уурын зуухнуудыг жаахан өөрчилж, зохион байгуулаад л, хийн хоолой угсарч татаад л болчихно. Хийн зуух, хийн баллоныг яаж ашигладаг билээ.

-Хийгээр дулаан, цахилгааныг шийднэ гэж ярихаар манайханд осолтой, дэлбэрнэ гэх ойлголт байдаг.

-Мэдэхгүй болохоор тэгж бодоод байна. Ашиглаад, мэдээд ирэхээр ямарч аюулгүй. 100 жилийн өмнө монгол лам нарыг халуун усанд оруулах гэхэд биднийг шалзалж алах гэж байна гэж бие биедээ хэлсэн байдаг. Усанд ороод гарч ирэхдээ алсангүй, зүгээр гоё юм байдаг юм байна гэцгээсэн гэдэг. Яг тийм л зүйл гэсэн үг.

-Цэвэрлэх байгууламжийн үнэр гаргадаг лагаас бас синтетик хийг гаргаж авах боломжтой гэсэн. Яаж гаргаж авах уу?

-Бид АСЕМ-ийн үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарсан. Үнэр дарах аилд зарцуулсан мөнгөө одоо хүртэл авч чадаагүй байгаа. Бидний хийсэн ажил бол агаарт дэгдэж байдаг микробуудыг устгаж үнэрийг дарсан. Нүүрсний утаа, бохирын үнэр хоёр хоёулаа өмхий үнэртэй байгаа биз дээ. Энэ хоёр чинь химийн найрлагаараа бараг адилхан. Алинаас нь ч цахилгаан дулаан, бензин ч гаргаж авч болно. Гэхдээ бохирын хэмжээ харьцангуй бага учраас тийм ч их цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүрч чадахгүй. Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжийн бохир 15 га газар эзэлж байна. Энэ 400 шахам мянган тн бохир гэсэн үг. Жилдээ 40 мянган тонныг л боловсруулна гэсэн үг. Агаарт маш олон тооны микробыг цацаж байдаг хоёр зүйлийн нэг нь нүүрсний утаа, нөгөөх нь бохирын үнэр байна.

-Үмхий үнэр микробноос гардаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Нэг грамм өтгөнөөс 100 тэрбум микроб гардаг. Агаарт үнртэж байна гэдэг нь тэр их микроб нь агаарт тархсан байна гэсэн үг. Нүүрснйи утаанаас хордоод байгаа нь бас ийм учиртай. Яг адилхан микробтой. Монголчуудыг экологийн гамшиг нэрвэчихээд байна. Хотын иргэд өвөл зунгүй хүхэр, нүүрсхүчлийн хий, азотын исэл гэх мэт маш хортой хийгээр амьсгалж байна. Нэг метрээс дор зайд энэ их микробууд бүр туначихсан байдаг учраас бага насны хүүхдээ аль болох тэвэрч явах нь зөв шүү.

-Та бүхний төсөл хэрэгжвэл дотоодын түлшний хэрэгцээ хангагдах уу?

-Манай улсын шингэн түлш, нефть бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.4 сая орчим тонн. Үүнийг бараг 100 хувь импортолдог. Газрын тосны нөөцтэй ч, нөөцөө ашиглаж үйлдвэр байгуулж чадахгүй байгаа учир цаашид бусад эх үүсвэрээс шингэн түлш үйлдвэрлэх арга хэрэглэх ёстой. Тухайлбал, бүх төрлийн нүүрс, занар, ойн хаягдал, унанги мод, биомассыг нийлэг шингэн түлш, шатдаг хийг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах бүрэн боломжтой. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт байгтдаг. Нийтдээ 15 сав газарт 32.4 миллиард тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Тэгэхээр энэ мэт нөөц боломжоо ашиглаад шингэн түлш үйлдвэрлэх боломжууд бий. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хэд, хэдэн арга байна. Сүүлийн үед судлаачид нүүрс, органик массаас нийлэг шингэн, хийн түлш гарган авах дэвшилтэт технологийг боловсруулан бага оврын шат дамжлага багатай үйлдвэрийн шугамыг зохион бүтээж практикт нэвтрүүлж эхлээд байгаа.Эдгээрийн нэг нь цахилгаан индукцын орчинд катализаторын оролцоотой нүүрс, органик массыг хийжүүлэх шингэрүүлэх технологи. Ийм төрлийн бага оврын үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд л 2.5 тэрбум төгрөг, угсралт, угсралт тохируулгын хугацаа 7-8 сар гэх мэт давуу талтай. Ингээд жилд 8000-9000 тонн бензин, дизель түлш үйлдвэрлэх боломжтой. Мөн мазут, хагас кокос, хийн түлш зэрэг дагалдах бүтээгдэхүүнүүдийг гарган авна. Үүнээс гадна сумын төвийн эрчим хүч үйлдвэрлэж, моторын тос гарган авч болно. Ийм эрчим хүчний төвийн төсөл ч бидэнд байна.